Гэр бүлийн хайр & Харилцаа
Бид бие биенээ ойлгож, санаа тавих тусам гэр бүлийн хайр улам бүр гүнзгийрдэг.
Та гэр бүлээ илүү аз жаргалтай болгох харилцааны аргад суралцаарай.
Жаргалтай айл гэрт “Чиний буруу” гэж үг байдаггүй
Хоёр хүн гудманд явж байгаад нэг нь газраас нэг түрийвч олжээ. “Хөөх, өнөөдөр би азтай байх чинь ээ. Мөнгө зүгээр ороод ирлээ шүү дээ!” Түрийвч олсон хүн ийн олзуурхав. Тэгтэл хамт явж байсан нөгөө хүн нь байдгаараа уурсаж, “Хүүе, би энэ замаар явах санал тавиа биз дээ. Тиймээс тал мөнгө нь минийх болно” гэж гэнэ. Тэгтэл гэнэт түрийвчний эзэн гараад ирж. “Аанхан. Баригдлаа. Чи миний түрийвчийг хулгайлсан байж!” Түрийвч олсон залууд нэлээн шударга бус санагдсан бололтой “Хүүе, би үүнийг ердөө газар хэвтэж байхад нь олсон юм шүү. Тэгээд бас найзтайгаа хуваах гэж байсан юм чинь” гэж гэнэ. Тэгтэл найз нь “Чи түрийвч олохдоо анхнаасаа л хоёулаа эзнийг нь олж өгье гэх ёстой байсан юм” гэж мэдэн будлив гэнэ. Хүн гэдэг…
Гэр орон гэрэлтэхэд сэтгэл гэрэлтэнэ
“Гэрийн ажил дундаас жинхэнээсээ ядаргаатай ажил нь юу вэ?” “Бие махбодын хувьд хамгийн хэцүү гэрийн ажил юу вэ?” Саяхан Солонгосын “Gallup” байгууллагаас явуулсан санал асуулгаар гэрийн ажлын талаар дээрх хоёр асуултыг асуухад товчхондоо гэр цэвэрлэхийг хамгийн залхуутай, халширмаар ажил гэж авч үзжээ. Тиймээс хүмүүс гэртээ ирэхэд нь хэн нэгэн гэрийнх нь булан тохой гэлтгүй гялалзтал цэвэрлэсэн байгаасай гэж хүсэн, эсвэл амарч байх хооронд нь хэн нэгэн гэнэт гарч ирээд л тавиур, тавилганы тоос арчиж, хог шүүрдэж, шал угааж зүлгэн, гялалзтал цэвэрлэдэг ч болоосой гэж хүсдэг гэнэ. Зөөлөн үрэхэд л хир толбыг нам арилгадаг хүчтэй угаалгын нунтаг, гэр цэвэрлэх нэг удаагийн чийгтэй даавуу, нарийн тоос нам сордог тоос соруулагч, товч дарах төдийд л гэрийг эргэн тойронгүй цэвэрлэх цэвэрлэгч робот гээд цэвэрлэгээг…
Өглөөг сайхан угт!
“Өглөө гээд бодохоор ямар үг санаанд чинь орж байна?” гэсэн асуултанд зарим хүн нарны цацраг, үүрийн шүүдэр, суниах, цэвэр агаар, боломж гэж хэлж магад. Харин заримынх нь санаанд яарч адгах, хэт унтах, хоцрох, завгүй байх, ядрах гэх мэт үг орж байна гэж магадгүй. Өглөөтэй холбоотой ямар үгс санаанд орж байгаагаас өглөөг хэрхэн өнгөрүүлдгийг нь төсөөлж болохоор байна. Жил бүрийн шинэ оны эхний өдөр улс улсын нар манддаг газруудад шинэ оны анхны нар харж, оноо гаргах гэдэг хүмүүс багширна. Жилийн эхлэл нь шинэ оны анхны өдөр. Харин тэр өдрийн эхлэл нь өглөө. Сайхан өглөө байх нь сайхан өдрийн түлхүүр юм. Учир нь өглөөг жаргалтай эхлүүлбэл бүтэн өдрөө жаргалтай болгож байгаа хэрэг шүү дээ. Өглөө гэгч таны нэгэн өдөр ямар байхад нөлөөлж,…
Инээмсэглэсэн царай, жаргалтай айл гэр
Ер нь хүний нүүр царайд 7000 гаруй нүүрний хувирал илрэх боломжтой аж. Эдгээрээс өөрийг тань залуухан, бас үзэсгэлэнтэй харагдуулдаг, харин бусад хүмүүсийг баяр хөөртэй болгодог нүүрний хувирал бол мэдээж инээмсэглэсэн царай. Хөмсөг зангидах үед нүд, завьж унжиж, дух болон нүдний хоорондын зай нарийсан, улмаар муухай харагдана. Харин инээмсэглэх үед нүд, завьж, хацрын булчин өргөгдөж, хөмсөг болон дух гадагш тэнийж татагдан, улмаар царай гэрэлтэнэ. Инээмсэглэх болон хөмсөг зангидахад нүүрний булчингууд эсрэг чиглэлд хөдөлдөг байна. “Инээж буй царай руу нулимж чадахгүй” гэж солонгос зүйр үг байдаг. “Яаж инээмсэглэхээ мэддэггүй бол дэлгүүр нээх хэрэггүй” гэсэн Хятадын зүйр үг бий. “Инээмсэглэл бол хоёр хүний хоорондох хамгийн богино зай юм” (Виктор Борге), “Хүн төрөлхтөнд цорын ганц ашигтай зэвсэг байдаг нь инээмсэглэл юм” (Марк Твен), “Инээмсэглэлийг…
Хүүхэд чинь өсвөр насан дээр байгаа бол
Ээжээсээ жаахан салахаар тэнгэр газар нурах мэт уйлдаг хэрнээ ээжийгээ гараад ирэнгүүт мушилзан инээж, цаашлуулж хэлсэн үгэнд нь ч хүртэл итгэдэг байсан гэнэн нялх үрс. Харин өсөж торнин, сургуульд орохоороо ээжтэйгээ байхаас илүү найзуудтайгаа байх дуртай болж, ээжээсээ зарим нэг юмыг нууж эхэлдэг. Түүнээс гадна юм л бол уурлаж, гадаад төрхөндөө л илүү санаа тавин, тэр байтугай өрөөгөө хүртэл түгждэг болдог. Өсвөр насанд хүрсэн учраас л энэ бүхэн тохиолдож байгаа хэрэг. Өсвөр нас гэдэг бол хүүхэд том хүн болох явцад өсөн нэмэгдэж буй өвдөлт шаналалтай л адил. Тэр шаналалыг аав ээж нь ч мэдэрч хуваалцана. Бие махбодын болон сэтгэл зүйн өөрчлөлтийн тал дээр төөрөгдөж, улмаар ээж аав нь хүүхдийнхээ хяналтгүй гаргах энэ зан авирт санаа нь зовнино. Гэхдээ энэ нь…
Хүүхэдтэйгээ яриа хөөрөө өрнүүл
Хүүхэдтэй айл гэр нам жим байна гэж бараг байхгүй. Хүүхэд нэгэнт л хүний яриа ойлгоод эхэлсэн л бол өөрийнхөө санаа бодлыг илэрхийлдэг болж, эцэг эх хүүхдийн хооронд жинхэнэ тэмцэл эхэлнэ дээ. Хүүхэд хэдий хайр хүрмээр ч гөжүүдэлж, ааш гаргах үед нь аав ээж нь магадгүй бүгдийг нь орхичихмоор санагддаг байх. Хүүхдийн хувьд ааш гаргах, үгэнд орохгүй байх нь мэдээжийн байх л хэрэг. Тэр ч бас хүн л юм хойно тодорхой нэг юм хүсэж, өөрийнхөөрөө боддог л байж таараа. Сэтгэл оюунаар ч, бие махбодоор ч насанд хүрээгүй байгаа болохоор зөв хөтлөх хэрэгтэй болохоос хүүхдийг жаахан гэдгээр нь үл тоож, дорд үзэж болохгүй. Тэгэхийн оронд харин ч ойлгож ухаарахад нь туслах ёстой. Хэрэв та “Хүүхэд юугаа мэддэг юм?” гэж бодоод, тэд ер…
Бүү шархлуул, бүү шархал
Биеийн гэмтэж бэртсэн хэсгийг шарх гэдэг. Бие махбод төдийгүй сэтгэл зүрх ч мөн өвдөж шархална. Сэтгэлийн шарх нь бие махбодод үүссэн шархнаас ялгаатай нь нүдэнд харагдахгүй болохоор анзаарагдахгүй байх нь элбэг. Нүдэнд харагдах алив шарх бол эмийн эмчилгээ хийхэд л анина. Харин сэтгэлийн шархыг өөрөө эдгээнэ гэдэг хэцүү. Нэгэн найрагчийн “Шархлаагүй сэтгэл гэж байна уу?” гэсэн мөр шиг амьдралдаа нэг ч удаа сэтгэл нь шархалж үзээгүй хүн гэж байхгүй. Яг эсрэгээрээ бусдын сэтгэлийг нэг ч удаа шархлуулаагүй хүн ч мөн байхгүй. Бусадтай харилцах харьцааны явцад байнга л хэн нэгнийг шархлуулж, хэн нэгэнд шархалж, түүнийгээ эдгээх үйл явцыг амьдрал гэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ. Хэн нэгнийг гомдоож шархлуулах амархан. Харин тэр шархыг эдгээхэд цаг хугацаа, хичээл зүтгэл шаардлагатай. Шарх хэр гүн…
Зурагтаа унтраавал гэрийнхэн чинь харагдана
Солонгост л гэхэд хүн өдөрт наад зах нь 3 цаг зурагт үздэг байна. Тэгэхээр 1 жилийн дотор сар хагас хугацаанд зурагт үзэх нь. Ная насална гэж тооцвол амьдралынхаа алт шиг 10 жилийг зурагтын өмнө алмайрч суугаад өнгөрүүлэх нь байна шүү дээ. Television (зурагт) гэх үг нь эртний грек хэлний “хол” гэсэн утгатай “tele” болон латин хэлний “харах” гэсэн утгатай “vision” хэмээх үгсийн нийлэмж юм. Нээрээ л үгийн өөрийнх нь энэ утганд гарч байгаачлан зурагт гэгч нь алс холыг, дэлхийн нөгөө захад болж байгаа үйл явдлыг ч гэртээ суугаад харах боломж олгодог мэдээллийн хэрэгсэл юм. Гэвч үнэндээ бол ойр дэргэдэх гэрийнхнээ харах боломжийг хааж байдгийг мартаж болохгүй. Уйлж байгаа хүүхдээ саатуулах үүднээс зурагтаар хүүхэлдэйн кино тавьж өгөх, гэр бүлээрээ цуглардаг зочны…
Хүчит салхинд ч нурж унахгүй бат бөх орон гэр барь
Ингэхэд бат бөх орон гэр гэхээр ямар байшин юм бол? Бат бөх төмөр бетонон байшин юм болов уу? Эсвэл өндөр хашаатай байшин уу? Эсвэл дээд зэрэглэлийн барилгын материалаар барьсан байшин уу? Бат бөх орон гэрийн нөхцөл материаллаг хүчин зүйлд биш, тухайн гэрийн дотор нь байдаг. Ам бүлийнхэн нь өөр хоорондоо хайр, итгэлцлээр нэгддэг тийм л хүмүүс амьдардаг орон гэр ямар ч хүчит салхинд ажрахгүй, хамгийн бат бөх. Хүн алдар нэр, эд баялаг дунд амьдардаг байлаа ч хайрлаж халамжлах гэр бүлийнхэн байхгүй бол тэр эд баялгийн утга учир гэж юу байх билээ. Нийгэм дээр амжилт гаргалаа ч гэр бүлээ хайрлаж халамжилдаггүй, гэр бүлийнхэндээ хүлээн зөвшөөрөгддөггүй бол тэр хүн жинхэнээсээ аз жаргалтай байж чадахгүй. Харин эсрэгээрээ дэлхий тэр чигтээ шүүмжилж, буруутгаж байсан…
Аз жаргалтай айл гэрийн чухал шинж, талархал
Нельсон Мандела арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн тэмцсэнийхээ төлөө бүх насаар нь хорих ял сонсож, 27 жил шоронд сууж байгаад 1990 онд суллагдсан юм. Тэрээр 70 настай байсан тул хүмүүс түүнийг их хөгширсөн байх гэж бодож байлаа. Тэгтэл тэрээр эрүүл чийрэг, цовоо сэргэлэн төрхтэй шоронгоос гарч ирэн, хүмүүсийг гайхшируулав. Сэтгүүлч түүнээс эрүүл залуу байгаагийнх нь нууцыг асуухад: “Би шоронд байнга Бурханд талархдаг байсан. Тэнгэр өөд хараад Бурханд талархдаг байлаа. Газар руу хараад талархдаг байлаа. Ус уухдаа талархдаг байлаа. Хоол идэж байхдаа талархдаг байлаа. Тэр байтугай хөдөлмөрийн лагерьт хүнд хүчир ажил хийж байхдаа ч талархдаг байлаа. Үргэлж талархаж байсандаа л би эрүүл чийрэг хэвээрээ байгаа хэрэг” хэмээн хариулсан гэдэг. Нэгэн оюутан охин машины ослоос болж бүх бие нь гуравдугаар зэргийн…
Зан чанарын ялгаа асуудал биш
“Тэр ингэхэд хэнийхээ занг аваа вэ?”, “Би ажлынхаа хүнийг ер ойлгохгүй юм”, “Тэр ёстой өөр хэмжээстийнх байх аа”, “Зан чанар таарахгүй, хэт өөр болохоор бид салахаар шийдсэн” ... Хүмүүс хоорондын харилцаанд ан цав үүсгэж байдаг хамгийн нийтлэг, түгээмэл шалтгаан бол зан чанарын ялгаа. Зарим оюутан сургууль дээрээ бусад оюутнуудтай харилцахад бэрхшээлтэй, зарим хүн ажлаасаа болоод биш, ажлынхнаасаа болоод ажлаасаа гарах жишээний. Харин зарим хүн гэр бүлийн тал дээр зөрчилдөөнтэй. Ийм хүмүүсийн ихэнх нь өөрсдийнхөө болон бусдын зан чанарыг л буруутгадаг. Бусадтай харилцах харилцаандаа хүн ер нь баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, сэтгэл хангалуун байдал зэргийг мэдэрдэг. Тэр ч байтугай харьяа байгууллагынхаа сэтгэл ханамжийн түвшинг байгууллагынхаа бусад хүмүүсийн зан чанараар хэмжих нь ч бий. Ямар ч хүн нөгөө хүнийхээ зан…
Ертөнц түргэн ууртай, гэртээ эхлээд засаарай!
Өнөө үеийнхэн уураа барьж хянах чадваргүй, бүр л тэвчээргүй байх болсон. Хурдны зам дээр эгнээ байраа сольсны төлөө жолоочтой нь муудалцсан өөр нэг жолооч уурандаа машинаа гэнэт зогсоож, арынх нь машин ч араас нь мөргөлгүй арайхийн зогсож. Гэвч арынх нь таван машин мөргөлдөж, үүнийх нь уршгаар нэгэн гэм буруугүй жолооч амиа алдаж, нөгөө дөрөв нь хүнд болон хөнгөн бэртэл авсан байна. Чимээ шуугиан гаргаснаас үүдэн орон сууцны доод давхрынхаа түрээслэгчид уурлаж, доод давхартаа гал тавьж, улмаар хоёр хүн нас баржээ. Нэг хүү өөрийг нь сахилгажуулсан эцэг эхээ хөнөөсөн байна. Нэгэн оффисын ажилтан ажлынхаа хүнтэй маргалдаж улмаар амь насыг нь хороожээ. Уураа барих чадваргүйгээс үүдсэн энэ мэт хэрэг байн байн гарсаар. Хүн ер нь уураа дарж чадахгүй бол бүр дордож, уур…
Эерэг үгс
Үе тэнгийн долоон хүүхэд ээжүүдтэйгээ нэг баг болоод тоглоом тоглоно. Хүүхдийнх нь нүдийг боож бөмбөг шидүүлнэ. Ээж нь тодорхой нэг газраа том сагс бариад шидсэн бөмбөгүүдийг нь тосно. Адилхан цагт, адилхан нөхцөлд таван баг нь сагсанд арван хоёроос дээш бөмбөг оруулсан бол нөгөө хоёр баг нь долоон бөмбөг л оруулжээ. Энэ тоглоом нэгэн нэвтрүүлгийн зүгээс хийсэн туршилт байлаа. Тоглоомын дараа ээж хүүхэд хоёрын бөмбөг солилцож байгаа бичлэгийг үзжээ. Сагсанд цөөн бөмбөг оруулсан баг ба сагсанд олон бөмбөг оруулсан багийн ялгаа ээжүүдийнх нь хэлсэн үгэнд байлаа. Цөөхөн бөмбөг оруулсан багийн ээжүүд “Болохгүй ээ, Үгүй ээ”, “Битгий тэгээд байгаач!”, “Чи ерөөсөө оруулахгүй байна” гэх мэт сөрөг үг их хэлж байсан бол сагсанд илүү олон бөмбөг оруулсан багийн ээжүүд “Зүйтэй”, “Сайн байна”, “Болж…
Инээд хөөрийг ерөөл дагалдана
Инээд хөөр гэдэг бол харилцааны өөр нэг нэр юм. Ер нь харилцаа гэдэг нь хүн оюун бодол, хүсэл тэмүүллээ харилцан солилцох явдал шүү дээ. Тиймээс бодол оюунаа, хүслээ харилцан хуваалцдаггүй хүмүүсийн хооронд инээд хөөр байх боломжгүй. Инээд нь зүрх сэтгэлд байгаагаа хэлээгүй байсан ч нэг нэгнээ ойлгох боломж олгодог. Яриа хөөрөө эхлэхийн өмнө инээмсэглэвэл сонсогч хүн хэдийн сэтгэлээ нээхэд бэлэн болсон байдаг. Хаа хаанаас илүү инээд хөөр цуурайтаж байх ёстой газар бол гэр. Мөн хэн хүнээс илүү баярлуулж байх ёстой хүн бол гэрийнхэн. Гэр орондоо инээд хөөр олохгүй байж өөр хаанаас бид инээд хөөр олох билээ дээ? Өөрийнхөө ам бүлийг инээд хөөртэй байлгаж чадахгүй байж өөр хэн нэгнийг баяр хөөртэй байлгаж яаж чадах билээ? Гэр бүлийнхэнтэйгээ инээд хөөрөө хуваалцах үед…
Хэлэхээсээ өмнө бод
“Бусдын хэлэх үгийг гэхээсээ өөрийнхөө хэлж буй үгийг илүү анхаар” гэсэн Талмудын зүйр үг байдаг. Үүн шиг “хэл” гэгчийг харилцааны хэрэгсэл болгон ашигладаг улс орон бүрд үг ярианы чухлыг ухааруулсан олон онч мэргэн үгс байдаг. Үг бол хүн хоорондоо бодол санаа, мэдээ мэдээллээ дор нь хуваалцдаг хамгийн сайн хэрэгсэл. Гэвч нөгөөтэйгүүр бие биенийхээ сэтгэлийг шархлуулж, үл ойлголцол, маргаан үүсгэх шалтгаан болж ч мэднэ. Хэдийгээр өөр өөр хэлтэй ч хүмүүс бүгд л олон жилийн туршлагаараа адилхан иймэрхүү сургамж авсан байдаг. Харилцан яриа бол харилцан үйлчилдэг харилцаа. Өөрөөр хэлбэл нэг нь ярьж, нөгөө нь сонсдог. Бөмбөг харилцаж байхад бөмбөг огт өөр зүг рүү явах тохиолдол байдаг даа. Үүн шиг үг хэл ч мөн ялгаагүй. Хүн хүний нөхцөл байдал, байр суурь, сэтгэлгээний хэв…
Харах сонсох зүйлийн тухайд
Нэгэн ээж хүүгээ шарил ачсан гашуудлын цуваанд оролцогчийг дуурайж байхыг нь хараад мэл гайхаж, оршуулгын газартай ойр байдаг гэрээ захын хажууд болгож нүүлгэжээ. Тэгтэл хүү нь худалдаачинг дуурайж тоглож эхлэв гэнэ. Ээж нь дахиад ачаагаа баглан, сургуулийн ойролцоо нүүж очжээ. Тэр мөчөөс хүү нь унших, бичихийг дуурайх болж, ээжийнх нь санаа амарчээ. Энэ түүх бол “Мэнзийн ээж хүүгийнхээ боловсролын төлөө гурван удаа нүүжээ” гэсэн утгатай Хятадын 孟母三遷之敎 (Мэн му сан чиэн жи жиао) хэмээх хэлц үгний үүсэл. Энэ хэлц нь хүн харж сонссон зүйлийнхээ нөлөөнд автдаг гэсэн утгатай ажээ. Жихүүдэс хүрэм аймшгийн кино үзэх дуртай, жигд бус хэмнэлтэй чанга хөгжим сонсох дуртай байсан эмэгтэй хөл хүнд болсноосоо хойш сэтгэл уярам, уянгын тайван кино үзэж, намуухан хөгжим сонсох гэдэг. Учир нь…
Сэтгэл сэтгэлээ холбох нүд
“Нүд амнаас илүү ятгах чадвартай.” Барууны зүйр үг “Нүд нь дотроо хайр агуулж байдаг сэтгэл рүү нэвтрэх хаалга учраас эмэгтэй хүний гоо сайхан нүдэндээ харагддаг.” Одри Хепберн “Хүний нүд нь хэл ярианы нэгэн адил ихийг өгүүлээд зогсохгүй нүдээрээ хэлэх үгийг дэлхийн бүх хүн толь бичгийн шаардлагагүйгээр ойлгож уншиж чадна.” Ральф Уолдо Эмерсон Дотроос гадагш, гаднаас дотогш хардаг цонх. Дөрвөн талд нь хана босгосон ч цонх л байвал тухайн байшинд нарны гэрэл тусаж, үлээх салхин нэвтэрч, гэрэлтэй, саруулхан, тааламжтай орчин бүрдэнэ. Хүний биед ч цонхтой адил үүрэг гүйцэтгэдэг эрхтэн бий. Тэр бол нүд. “Атгахад атга дүүрэхгүй ч тавихад тал дүүрэн” хэмээн зүйрлэх хэмжээний эрхтэн болох нүд нь биед маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Мэдрэхүйн эрхтэн дундаас нүд нь тархийг хамгийн их ажиллуулж,…
Эхнэр нөхрийн маргаан босго давахгүй
Маргалдаад дорхноо эвлэрэх нь сайн хэрэг. Гэхдээ хэрүүл маргаан гаргахгүй байх нь бүр ч сайн. Эхнэр нөхөр хоёр өстөн дайснууд аятай хэрэлдэж маргалдчихаад төд удалгүй юу ч болоогүй юм шиг бие биетэйгээ эвлэрдэг. Тиймдээ ч “Эхнэр нөхрийн маргаан босго давахгүй” гэлцдэг дээ. Харин одоо бол энэ үг “үеэ элээж” гэлтэй. Гэр бүл салалтын хувь жилээс жилд нэмэгдсээр байгаа төдийгүй эхнэр нөхрийн хоорондын хэрүүлээс улбаатай гэмт хэрэг байнга гарч байна. Бүр орон гэрээ шатаах гэх мэт хэрэг ч гарахыг яана. Хур бороо газар чийглэж, байгаль сэргэдэг ч “Бороо ихэдвэл шалбааг” гэгчээр хэт их бороо орвол үер болж, байгаль сүйрч, нөхөн сэргээх хэцүү нөхцөл байдал үүснэ. Мөн ан цав гарсан ваар хэзээд хагардаг шиг хичнээн ялихгүй жижиг маргаан байсан ч байнга үргэлжилбэл…
Гэр бүлийн харилцан итгэлцэл
Хэн нэгний өгсөн юмыг уугаад амиа алдсан, албан байгууллагын нэр барин утасдаж, их хэмжээний мөнгө гуйвуулан залилж авсан гэх зэрэг мэдээ их цацагдана. Өнөөгийн нийгэмд залилан, луйвар газар авч байгаа тул “Айл хүний амь нэг” гэх үг утгаа алдаж, айл хөршийнхөндөө ч итгэхгүй, хаалга үүдээ дангинатал түгжчихээд, хажуу айлд нь ямар хүн амьдардгийг ч мэдэхгүй хүн их. Бие биедээ итгэхгүйгээс бусдын өчүүхэн сайхан хандлагад ч болгоомжилж, юун түрүүнд сэжиглэх энүүхэнд болж. Ямартаа 24 цагийн хяналтын камер (CCTV) их суурилуулж байхав. Хүн хүндээ итгэхээ байсан энэ цаг үед өрх гэрийнхэн ч ялгаагүй. Зарим нь хань ижлийнхээ машинд байршил тогтоогч төхөөрөмж суулгаж, зарим нь бүр угийн хийх ёстой ачлах үүргийн тухайд хүртэл бичгэн гэрээ үйлдэх болсон. 2017 оны 11 сард нэгэн зах…
“Сайн байна” гэж хэлэх нь гэр бүлийг бүхэлд нь аз жаргалтай болгодог
“Хань аа / За. / Арын цэцэрлэгт байсан дэгдээхий харав уу? / Харсаан. / Хаана байна? / Тамиргүй хөгшин биедээ зориулаад идчихсэн хө. / Сайн байна! Сайн байна! Сайн байна! Сайн байна! Ашгүй дээ хө.” Энэ бол “Сайн байна! Сайн байна!” гэж нэртэй Солонгосын нийтийн дууны нэг хэсэг. Хөндлөнгөөс харахад нөхрийн тарьсан хэрэг тийм ч сайн үйл биш аж. Уг нь тэднийх дэгдээхийгээ өсгөж, том болохоор нь зарсан бол амьжиргаанд нь нэмэртэй байх байсан. Гэвч нөхөр нь эхнэрийнхээ санаа бодлыг нь ч асуулгүй ганцаархнаа идчихэж шүү дээ. Ийм байдалд эхнэр нь уурласан ч нөхөрт нь хэлэх үг байхгүй. Гэвч эхнэр нь нөхрөө сайн юм хийж гэж магтжээ. Эхнэр нь нөхрийнхөө томоогүй занг ч тоохгүй магтсан нь сайхан харагдсан болоод ч…