Гэр бүлийн хайр & Харилцаа
Бид бие биенээ ойлгож, санаа тавих тусам гэр бүлийн хайр улам бүр гүнзгийрдэг.
Та гэр бүлээ илүү аз жаргалтай болгох харилцааны аргад суралцаарай.
Гэр бүлийн харилцан итгэлцэл
Хэн нэгний өгсөн юмыг уугаад амиа алдсан, албан байгууллагын нэр барин утасдаж, их хэмжээний мөнгө гуйвуулан залилж авсан гэх зэрэг мэдээ их цацагдана. Өнөөгийн нийгэмд залилан, луйвар газар авч байгаа тул “Айл хүний амь нэг” гэх үг утгаа алдаж, айл хөршийнхөндөө ч итгэхгүй, хаалга үүдээ дангинатал түгжчихээд, хажуу айлд нь ямар хүн амьдардгийг ч мэдэхгүй хүн их. Бие биедээ итгэхгүйгээс бусдын өчүүхэн сайхан хандлагад ч болгоомжилж, юун түрүүнд сэжиглэх энүүхэнд болж. Ямартаа 24 цагийн хяналтын камер (CCTV) их суурилуулж байхав. Хүн хүндээ итгэхээ байсан энэ цаг үед өрх гэрийнхэн ч ялгаагүй. Зарим нь хань ижлийнхээ машинд байршил тогтоогч төхөөрөмж суулгаж, зарим нь бүр угийн хийх ёстой ачлах үүргийн тухайд хүртэл бичгэн гэрээ үйлдэх болсон. 2017 оны 11 сард нэгэн зах…
“Сайн байна” гэж хэлэх нь гэр бүлийг бүхэлд нь аз жаргалтай болгодог
“Хань аа / За. / Арын цэцэрлэгт байсан дэгдээхий харав уу? / Харсаан. / Хаана байна? / Тамиргүй хөгшин биедээ зориулаад идчихсэн хө. / Сайн байна! Сайн байна! Сайн байна! Сайн байна! Ашгүй дээ хө.” Энэ бол “Сайн байна! Сайн байна!” гэж нэртэй Солонгосын нийтийн дууны нэг хэсэг. Хөндлөнгөөс харахад нөхрийн тарьсан хэрэг тийм ч сайн үйл биш аж. Уг нь тэднийх дэгдээхийгээ өсгөж, том болохоор нь зарсан бол амьжиргаанд нь нэмэртэй байх байсан. Гэвч нөхөр нь эхнэрийнхээ санаа бодлыг нь ч асуулгүй ганцаархнаа идчихэж шүү дээ. Ийм байдалд эхнэр нь уурласан ч нөхөрт нь хэлэх үг байхгүй. Гэвч эхнэр нь нөхрөө сайн юм хийж гэж магтжээ. Эхнэр нь нөхрийнхөө томоогүй занг ч тоохгүй магтсан нь сайхан харагдсан болоод ч…
Одоо бидэнд хэрэгтэй зүйл, “өршөөл” ба “уучлал”
Дээр үед эрдэм номтой хүмүүс барагтай бол уурладаггүй, өршөөж, уучилж, тэвчдэг байхыг сайхан чанар гэж үздэг байжээ. Гудамж замд байдаг чадлаараа орилох юм уу дүрсхийн уурлаж муудалцах нь дорд хүмүүсийн хийдэг соёлгүй үйлдэл байжээ. Тэгтэл хэзээнээс ч юм хэн нэгэн дуугаа өндөрсгөн ярих нь харин ч ноён шиг хүндлүүлж байгаагийн хэлбэр болж. Хорвоо ертөнц өөрчлөгдсөн гэхэд дэндүү өөрчлөгдөж дээ. Хамтын ертөнцөд олон хүнтэй харилцаж амьдрахаар шархлах, шархлуулах зүйл их гарна. Хачирхалтай ч үнэндээ хүн өөрийнхөө бусдад хийсэн бурууг амархан мартчихдаг ч бусдын өөрт нь хийсэн бурууг санасаар байдаг. Тиймд хэзээ нэгэн цагт өшөөгөө авна гэж дотроо шийдэх нь ч бий. Тиймээс уур бухимдал эцэстээ өөрөө өөрийгөө л сүйрүүлэхэд хүргэдэг. “Anger (уур уцаар)” дээр ганц үсэг нэмэхэд “danger (аюул)” болох бөгөөд…
Хагацал үзэж, шархалсан хүнд сэтгэлийн дэм болох нь
Хэн хүнгүй амьдралдаа их бага хагацал үзсэн байдаг. Хагацаж, алдсан хүн нь тэдний найз нөхөд, ар гэр, ажлынхан, танил гээд хэн ч байж болно. Хэнийгээ алдсанаас хамаарч уй гашуу, гуниг зовлон харилцан адилгүй байдаг ч хайртай ар гэрийнхнээ алдах нь юу юунаас илүү уй гашуу авчирдаг шүү дээ. Гэрийнхнээ алдах уйтгар гунигаас хэн хүнгүй зугтахыг хүсдэг ч түр ч бай, бүр ч бай хүн бүрд тохиолддог зүйл. Дотно байсан өвөө эмээгээ алдсан бяцханууд, алс хол хүний нутагт сурахаар явсан хүүхдээ санах эх, уулзахыг хүссэн ч уулзаж чадахгүй хагацсан гэр бүл, удаан хугацаанд өвчинтэйгөө тэмцэж байгаад амьдралаа эцэслэсэн аавыгаа санах охид, бараг амьдралынхаа талыг хамт туулсан нөхрөө алдсан эхнэр, ослоор алдсан хүүхдээ сэтгэл зүрхэндээ оршуулсан эцэг эх гээд л. Эргэн тойронд…
Ах дүүсийн хайр нь аав ээжээ ачлах хамгийн дээд ачлал
И Сон Ги Солонгосын Чусон гүрнийг байгуулж, Тэжу хаан гэгдэх анхны хаан болов. Түүний тав дахь хүү И Бан Вон ихээхэн алдар нэр хүссэн нэгэн байжээ. Эцэг нэгтэй эх ондоотой дүү нарынх нь нэг угсаа залгамжлах хунтайж болоход уурласан И Бан Вон хоёр дүүгээ хоёуланг нь алжээ. Дараа нь Тэжу хааны хоёр дахь хүү хаан ширээнд заларсан боловч энэ удаа эх нэгтэй ах дүүс болох И Бан Вон, дөрөв дэх хүү И Бан Ган нарын хооронд зөрчилдөөн гарсан байгаа юм. Эхний эвдрэлцлийг ханхүү нарын эхний тулаан, харин дараагийнхыг нь ханхүү нарын хоёр дахь тулаан гэж нэрийддэг байна. Чусон улсын эхэн үед тохиосон энэхүү гэр бүлийн эвдрэлцлээс үүдсэн эмгэнэлт явдал өнөө үед ч мөн байн байн тохиодог. Хөрөнгийн стандартын дагуу топ…
Халуун дулаан үг айл гэрийг аварна
“Үг хөлгүй ч мянган бээрийг туулдаг”, “Үг түмэн зоосны өр төлдөг” гэх мэт хэлц байдаг. Энэ нь үгийн хүчийг харуулсан ч үгийн хүч үүгээр зогсохгүй. Ганц үгнээс болж гэр бүлийн харилцаанд ан цав гарч, ганц үгнээс болж гэр бүлийн хайр улам бүр зузаардаг болохоор айл гэрийн аз жаргалыг ч үг л захирна. Өрх гэрийн гишүүдийн ярьж байгаа байдал нь тэр айлын эв эе хичнээн бат бэх, хичнээн амар тайван байдгийг харуулдаг. “Яаж хийхээрээ ийм ажил хийдэг байна аа?” “Өдөржин гэрийн мухар сахисан байж юу хийдэг байна аа?” “Чи хэнийгээ дуурайхаараа ийм зөрүүд байдаг юм бэ?” Иймэрхүү сэтгэл зүсэм үгийг тоох ч үгүй урсгаж байдаг гэр бүлийн дотор хайр оршин тогтнохгүй. Хэн ч бай гэртээ халуун дулаан, ая тухтай байхыг хүсдэг.…
Гэрийн ажлаа хуваарилах нь гайхамшигт хүч агуулдаг
Хоол хийх, аяга таваг угаах, угаалга хийх, цэвэрлэгээ хийх, гэр орноо эмхэлж цэгцлэх, хогоо ялгах, хогоо асгах, дэлгүүрээр явж хүнсээ цуглуулах гээд л. Гэрийн ажил өдөр бүр л давтагдана. Хийлээ гээд тийм ч их мэдэгдэхгүй хэрнээ хийхгүй бол харин ив ил харагдаж байдаг. Гэрийн ажил гэдэг энгийн, өчүүхэн шалихгүй мэт санагддаг ч үүнээс л болж чамгүй олон гэр бүл зөрчилддөг шүү дээ. “Тэр яахаараа гэрийн ажил хийхэд минь тусалж болдоггүй юм?”, “Намайг өдөржингөө ажил хийгээд ирж байхад яахаараа намайг гэрийн ажилд туслуулах гэдэг байна аа?”, “Ээж л үүнийг хариуцна” гэх зэргээр зөрчилдөх энүүхэнд. Асуудал нь гэрийн ажил биш, харин гэр бүлийн гишүүдийн хоорондын ойлголцлын зөрүүнд л байгаа юм. Зарим үед гэрийн ажил хиймээргүй санагдаж, гэрийн ажил хийнэ гэдэг нэг л…
“Гэр бүлийн хурал зохион байгуулцгаая”
Сургуульд ангийн уулзалт гэж бий, компанид бол багийн хурал, захирлын хурал гээд янз бүрийн хурал уулзалт байдаг. Хурал нь аливаа байгууллагын үйл ажиллагаанд байдаг зайлшгүй шаардлагатай зүйл. Гэр бүл ч мөн нийгмийг бүрэлдүүлэгч нэгэн төрлийн байгууллага. Тэр чинээгээрээ харилцан ойлголцох, харилцан буулт хийх зэрэгт зориулсан хурал уулзалтууд шаардлагатай байдаг. Хүмүүсээс “Гэр бүлийн хурал зохион байгуулдаг уу?” гэж асуухаар ихэнх нь “Бид барагтай бол уулзалддаггүй”, “Үгүй ээ, хүүхэд маань одоо ч балчир байна”, “Хүүхдүүд миний үгийг л сонсож байх хэрэгтэй! Уулзалт хурал гэх юм бидэнд хэрэггүй” гэх зэргээр хариулдаг. Энэ мэтээр ихэнх хүмүүс гэр бүлийн хурал хийх шаардлагагүй гэж боддог. Аж үйлдвэрийн нийгэмд зай завгүй амьдралаар амьдраад аав ээжүүд нь “ажил, ажил” гээд завгүй, хүүхдүүд нь хичээл сургууль гээд завгүй. Ихэнх…
Гэрийнхнээсээ харамлах ёсгүй үгс
“Баярлалаа” гэдэг үг сонсох хүнээ инээмсэглүүлдэг. Харин “Танд туслах уу?” гэх үг сонсох хүнийхээ санааг амраадаг. “Сайн байна!” гэдэг үг сонсох хүнд далавч ургуулдаг. “Өглөөний мэнд” гэдэг үг сонсох хүнээ өдрийг эрч хүчтэй эхлэхэд хүргэдэг. “Хоолоо идсэн үү?” гэдэг үг сонсох хүнийг гэсэн хайр халамжийг харуулна. “Сайн хийжээ” гэдэг үг сонсох хүнд урам өгдөг. “Чиний ачаар” гэдэг үг бүгдийг нэгдмэл болгодог. “Сайхан зүүд зүүдлээрэй!” гэдэг үг сонсох хүнийг тайван унтаж амрахад хүргэдэг. “Чиний буруу биш ээ” гэдэг үг сонсох хүний уйтгар гунигийг хөнгөлдөг. “Шаргуу ажилласанд баярлалаа” гэдэг үг сонсох хүний хөдөлмөр зүтгэлийг таньснаа харуулдаг. “Уучлаарай” гэдэг үг сонсох хүний уурыг гаргадаг. “Чамд л найдаж байна” гэдэг үг сонсох хүнийг илүү уйгагүй ажиллахад хүргэдэг. “Битгий санаа зов доо. Аяндаа гайгүй болно”…