Тэнгэрийн оронд тэмүүл

Хэрэв сайн үйлсээрээ Бурханд сайныг үйлдвэл тэр хүний итгэл, үйлс, ерөөл үлдэнэ. Тэгээд дараа нь сүнс нь хаачих бол? Мөнхийн тэнгэрийн оронд яруу алдар эдэлнэ. Одооноос эхлэн бага багаар мэрийн өөрсдийгөө итгэл сүсэгт дасгалжуул гэж Библид сургадаг. Зочломтгой байхыг хичээ. Бурханыг дээдлэн хүндэтгэхэд өөрсдийгөө дасгалжуул. Сайхан сэтгэлээ бүрэн дүүрэн ашиглаж Бурханы өмнө цаг үргэлж яруу алдар өргө. Амьдралынхаа үлдсэн хугацаанд мөнхийн тэнгэрийн орны төлөө шаргуу тэмүүл. Эцэгийн айлдал Бурханы өмнө цаг үргэлж яруу алдар өргөж, амьдралынхаа үлдсэн хугацаанд мөнхийн тэнгэрийн орны төлөө шаргуу тэмүүлээрэй.

Мэдэх ба хэрэгжүүлэх

“Тогтмол цагт хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь таны эрүүл мэндэд тустай.” “Хичээл сургууль дээр ч бай, ажил алба дээр ч бай үүргээ сайн биелүүлэхийн тулд хичээнгүй бай.” Хүн бүр дээрх зарчмыг сайн мэддэг ч амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг тийм ч хялбар биш. Японы менежментийн зөвлөх Ганда Масанори хэлэхдээ “Амжилтанд хүрэх ноу-хау тодорхой боловч амьдрал дээр үүнийг хэрэгжүүлдэг хүмүүс ердөө нэг хувьтай л байдаг” гэсэн байдаг. Энэ нь амжилтанд хүрэх тодорхой нууц байдаг ч аливааг бодитоор хэрэгжүүлсэн хүн л амжилтанд хүрнэ гэсэн үг. “Үйлс (Acts)” ном нь яг л нэр шигээ сайн мэдээг Иудейн нутгаас харь үндэстнүүд хүртэл тунхагласан элч нарын үйлсийг бичиж тэмдэглэсэн ном юм. Хэрэв элч нар Есүсийн сургаалыг зөвхөн мэддэг, харин бусдад тунхагладаггүй байсан бол тунхаглалын үй…

Эерэг үг ярианы дадал

“Ханан дээр бүү сараач”, “Хог бүү хая”, “Зураг авахыг хориглоно”, “Юм идэж уух хориотой”, “Энд зогсохыг хориглоно” ... Гудамж зам, оффисын барилга байшин, ресторан уушийн газар гэх мэт иргэд олноороо зорчдог газруудаар явахад янз бүрийн хориглосон тэмдэг эсвэл “CCTV ажиллаж байна” гэсэн анхааруулга хаа сайгүй тааралдана. Хөл хөдөлгөөн ихтэй Сөүлийн нэгэн гудамжаар 13км алхахад бараг 2000 орчим анхааруулах тэмдэг хана, багана, орц хонгилд байршуулсан байжээ. Энэ нь есөн алхам тутамд нэг таарч байна гэсэн үг л дээ. Энэ талаар нэгэн сэтгэл зүйч “Элдэв тэмдэг, анхааруулга нь нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ мөн боловч хэрээс хэтрэх юм бол сэтгэл зүйн дарамт болж, сэтгэл гутрал, ганцаардах мэдрэмж зэрэг сэтгэцийн янз бүрийн эмгэг өвчний эх үүсвэр болно” хэмээн…

“Сайн байна”

Бага ангид байхад багш биднийг гэрийн даалгавраа хийж гүйцэтгэсэн эсэхийг минь шалгаад “Сайн байна” гэсэн тамга дарахад дэлхийг бүхэлд нь олоод авчихсан аятай л баярладаг байж билээ. Хүн бүр л багадаа тийм баяр хөөр амсаж байсан байх. “Сайн байна” гэсэн тамгаа хараад л хөөрнө. Тэр тамгыг авах гэж найзуудтайгаа гадаа тогломоор байвч тэвчин, гэрийн даалгавраа чин сэтгэлээсээ хийдэг байсан даа. Та нарын заримд чинь ийм тааламжтай дурсамж тэр хэвээрээ үлдсэн байх. Одоо та биднийг юутай ч зүйрлэхийн аргагүй хамгийн агуу магтаал хүлээж байгаа юм шүү. “Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. Таван талант авсан нь ирээд, илүү таван талант өгч “Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон” гэв. Эзэн нь…

Хамгийн их баяр хөөр

Далаа давсан урт үстэй, сахалтай, тас хар нүдний шилтэй, жинсэн хослол, кобой гутал өмссөн билиг танхай нэгэн. Энэ миний үнэнийг ухаарахаас өмнөх төрх. Тухайн үед киноны зураг авалтанд ороод үс, сахлаа ургуулсан байсан юм. Жүжигчин гэдэг ажлыг хийгээд, ганц нэг бүтээл найруулан, багагүй кинонд дүр бүтээсэн би өөрийн авьяасандаа сэтгэл хангалуун, бусдад таалагдах гэхээс илүү өөрийнхөөрөө амьдарч ирсэн хүн. Харин итгэлийн амьдралын тал дээр тийм байгаагүй. Бурханд итгэдэг, Библийг мэднэ гэж яриад байгаа хэрнээ Библиэ уншаад ойлгохгүй. Бурханы үгийг олигтой тайлбарлаж өгдөггүй пастортаа Бурханд итгэхээсээ илүү итгэвч, юунд ч юм гомдох, юуг ч юм үгүйлэн сэтгэл өнчирнө. Нэг өдөр хамт сурч байсан оюутан цагийн найз над руу залгалаа. Бид хоёр сүмийн талаар ч ярьж, найз маань миний явдаг сүмд мөнх…

М.Дорждагва / Монгол, Улаанбаатар

Сайн хийх ба хамаг хүч чадлаараа хийх

АНУ-ын Иллиной мужийн Нейпервилл хотод биеийн тамирын хичээл ордог Фил Лолер сурагчдынхаа эрүүл мэндийн төлөө тэднийг хичээлийнх нь цагаар холын зайнд гүйлгэжээ. Зарим сурагч гүйхдээ сайн байхад зарим нь тааруу гүйж байлаа. Гүйхдээ муу байсан сурагчдын чадварыг сайжруулахаар тэрээр эхлээд 11 настай охиноос сорил авав. Охиныг зүрхний хяналтын аппараттай гүйлгэхэд зүрхний дундаж цохилт нь 187 байснаа барианд орохын алдад 207 болон өсжээ. Лолер түүний заалтыг хараад бүр гайхаж гэнэ. Онолын хувьд зүрхний цохилтын дээд давтамж болох 220 гэсэн тооноос тухайн хүний насны тоог хасдаг аж. Тэгэхээр охин дээд хурдаараа гүйсэн гэсэн үг байлаа. Харахад гүйлтэндээ тааруу мэт байсан ч яг үнэндээ бол охин бусад хүнээс илүү шаргуу гүйсэн аж. Сорилын дараа Лолер сурагчдынхаа зүрхний цохилтын давтамжийг хэмжиж, хүн хүний түвшингийнх…

​Эцэст нь ерөөл өгөх гэж

2016 оны 2 сарын 17-нд хүү маань бага сургуулиа төгсөв. Гэрээсээ 2 цаг явах зайд ажилладаг нөхөр маань надтай цуг хүүгийнхээ хонхны баярт оролцохоор бүр ажлаасаа чөлөө авав. Төгсөлтийн баяр дээр нь төгсөгчдийн нэрийг нэг нэгээр дуудаж, сертификат гардуулж байлаа. Зарим нь шагнал авахаар тайз руу дуудагдана. Хүү маань ч шагнал авсны нэг нь байсан юм. Баярласандаа болоод нүдэнд минь нулимс цийлэгнээд ирлээ. Хүмүүс хүүг маань ямар нэг хичээлдээ сайн байсан болохоороо шагнал авч байна гэж бодсон байх. Харин хүү маань хөнгөн атлетикийн арга хэмжээнүүдэд авьяастай хүүхдүүдэд гардуулж байсан хөнгөн атлетикийн шагнал авсан юм. Нөхөр бид хоёрт энэ шагнал ямар их утга учиртайг биднээс өөр хэн ч мэдэхгүй л дээ. Зургаан жилийн өмнө бага сургуульд орохоосоо өмнө ханиад нь хүндэрснээс…

Солонгос Гүми, И Сүн Дог

Эхлэхэд хамгийн тохиромжтой цаг

Америкийн алдарт зураач Грандма Мосес 80 насныхаа босгон дээр ирчихээд уйгагүй зураг зурж эхлэн, 101 насандаа таалал төгсөх хүртлээ 1600 ширхэг бүтээл туурвижээ. Бүхий л амьдралынхаа турш хөдөөгийн тосгонд амьдарсан тэрээр олигтой боловсрол ч эзэмшиж байгаагүй нэгэн аж. Гэсэн хэдий ч Америкийн байгалийн үзэмжийг харуулсан түүний олон олон урлагийн бүтээл олны хайрыг ихэд татсан байдаг. Уран зураачийн бахдам, сэтгэл уярам бүтээлийг харсан хүмүүс сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг байжээ. Тэрээр ийн хэлсэн байдаг. “Хүмүүс ихэнхдээ л одоо хэтэрхий хожимдсон гэж ярьдаг. Гэхдээ аливаа зүйлийг чин үнэнээр хайж байгаа хүний хувьд одоо гэдэг энэ цаг мөч л хүний амьдралын хамгийн зохистой цаг. Аливаа ажлыг эхлэхэд яг тохиромжтой цаг байдаг юм.”

Тэнгэр Эцэг Эхийг ухаарсны дараа

Би Дани улсад төрсөн л дөө. Харин намайг 12 нас хүрэхийн алдад ээж бид хоёр Шведийн Малмо хот руу нүүсэн. Өсөж торнихын хэрээр би хувиа хичээсэн амьтан болж, энэ амьдралын утга учрыг олж харахгүй байв. Дани руу буцаж нүүж ирээд юм л бол зугаа цэнгэлд автдаг байв. Илүү хүчирхэг, гоё биетэй харагдах гэж маш их дасгал хийнэ. Тэгээд Швед рүү дахиж нүүгээд амьдралаа шинээр эхлэхээр сургуульдаа эргэж орсон юм. Нэг өдөр хэн нэгэн манай хаалгыг тогшив. Тэнгэр Эхийн тухай ярих гэсэн юм гэсээр хоёр солонгос хүн үүдэнд маань зогсож байлаа. Тэд англиар тийм ч сайн яриагүй тул юу яриад байгааг нь би огт ойлгосонгүй. Гэсэн ч нэг л сонирхлыг минь татаад байв. Тэд цаасан дээр бичиж тайлбарлах гэж оролдоно. Би…

​Симон Линдхардсен / Швед, Малмо

Хүн төрөлхтнийг аварсан шинэ бүтээл

Нью-Йорк Таймс сонины зүгээс ирээдүй хойч үед нөлөөлсөн анагаах ухааны технологийн чухал үйл явдлын он цагийн дарааллыг нарийвчлан гаргажээ. 13-р зууны дунд үеэс орчин үеийг хүртэл 1000 орчим жилийн хугацаанд физиологи болон анагаах ухааны салбарт шууд анагаах ухааны технологи болж хүн төрөлхтнийг аврахад ихээхэн нөлөө үзүүлсэн бүтээлүүдийг он цагийн дарааллаар нь авч үзсэн байна. Эдгээрийн дунд Америкийн нэрт улс төрч, химич Бенжамин Франклины нэгэн шинэ бүтээл байдаг аж. Франклин нь “давсагны чулуу” гэх өвчнөөр зүдрэх дүүдээ зориулж метал ялтаснуудыг холбон уян гуурс хийгээд, шээсний сувгийг нь орлуулсан байна. Энэ бол хамгийн анхны катетер буюу гуурс байв. Орчин үед бол энэ катетер гэгч зүйл хүний биед байдаг бүхий л гуурсыг орлох хэмжээнд хөгжөөд байгаа шүү дээ. Дүүгийнхээ өвчинг намдаах гэсэн Франклины…

Ерөөлийн мэдээ тунхаглах үзэсгэлэнтэй хөлийн алхаа

2017 онд бид Малайзад сайн мэдээний 300 хот байгуулахын төлөө сар бүр богино хугацааны тунхаглал өрнүүлж байгаа. Бурханы ерөөлийн боломжийг авахаар олон ах эгч дүү нар сайн дураараа явж, манай тунхаглалын баг сайн мэдээ огт тараагүй байсан Клуан руу явцгаасан юм. Атар газар хагалж, үнэнийг тараах үүрэг өгсөн Бурхандаа бид дахин дахин талархаж байлаа. Клуан нь Малайзын нийслэл Куала Лумпур хотоос дөрвөн цаг хагас яваад хүрэх газар. Бид таван өдөр 4 шөнийн богино хуваарь гаргаж явсан тул очингуутаа ачаагаа задалж, хүн ихтэй газар руу нь бушуухан явлаа. Клуаны хүмүүс энэ үеийн Аврагч Сүнс ба Сүйт бүсгүйн талаар огтхон ч сонсоогүй байв. Тэднийг үнэнд анхаарал тавин тэнгэр Эцэг Эх рүү хурдан ирээсэй гэж бид залбирцгаав. Өдөржин сайн мэдээ тараасан ч Бурханы…

Малайзын Клуанд хийсэн богино хугацааны тунхаглал

Ачаа

Нэгэн хүн ачаагаа үүрч яваад Бурханд гомдоллож гэнэ. “Бурхан минь та бусдад жижиг хөнгөн ачаа үүрүүлчихээд надад яагаад ийм том, ийм хүнд ачаа өгч байгаа юм бэ?” Бурхан түүнийг хаа нэгтээ аваачив. Тэнд ачаанууд янз янзаараа овоолоостой байв гэнэ. “Чиний ачаа хэрэв хүнд байвал, өөр ачаагаар сольж өгье. Эднээс хүссэнээ ав” гэжээ. Өнөөх хүн баярласандаа яах учраа олохгүй байв. Тэрээр авсаархан жижиг бас хөнгөхөн ачаа хайсан ч, хүссэн ачаагаа олох хэцүү байлаа. Нэлээн удсаны эцэст өнөөх хүн үүрэхийг хүссэн нэг ачаа олж, “Би үүнийг л үүрч дөнгөх байх” гэжээ. Өнөөх эр их л додигор байна гэнэ. Тэгтэл Бурхан түүнийг харснаа “Анхааралтай сайн хараарай. Наадах чинь чиний анхнаасаа л үүрч байсан ачаа чинь шүү” гэжээ.

Японы өмнөд хязгаар хүртэл

Япон улс нь дөрвөн том арал бүхий үргэлжилсэн арлаас тогтдог бөгөөд эргэн тойронд нь тоо томшгүй олон жижиг арал байдаг. Тэр дөрвөн том арал дундаас Японы өмнө зүгт байдаг арал нь Кюшу арал юм. Кюшу арлаас онгоцоор хоёр цаг орчим өмнөд зах руу явбал Окинава гэж жижиг арал ч бий. Яг одоо нэг үйлчлэгч тэнд гэр сүм хариуцаж, хэдэн ах эгч дүү нар итгэлээ сахиж байгаа. Окинавад гэр сүм байгуулагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа ч харамсалтай нь үнэнийг хүлээж авсан олон сүнс янз бүрийн итгэлийн шалгуур, урхи саадыг ялж чадалгүй унаж, тэр үйлчлэгчийн хүүхдүүд ч өөр нутаг руу шилжсэнээс болоод тийм ч олон итгэгч байгаагүй юм. Манай тэр үйлчлэгчид хэцүү л байсан баймаар. Гэвч тэрээр “Би ганцаардахгүй ээ. Эх…

У Сын Гвон / Япон, Осака

Хайраар соёрхож өгсөн ерөөл

Манай гэр бүл хоорондоо их дотно бас бие биедээ их нээлттэй. Аав ээж хоёр маань яг л миний найз шиг байж, хамт байхад уур амьсгал үргэлж хөгжилтэй байдаг. Манай найзууд ах нартайгаа үе үе муудалцдаг талаараа ярьдаг ч, харин ах бид хоёр хоорондоо үнэхээр эв түнжинтэй. Тийм болоод ч тэр үү, ахлах сургуульд байхдаа нэг найзаараа дамжуулан үнэнийг хүлээж авахад хамгийн түрүүнд гэрийнхэн маань санаанд орж байсан юм. Хөдөө орон нутгаас дөнгөж хот руу нүүж ирээд байсан болохоор би муу найз нөхөдтэй таарахвий гэж ихэд санаа зовдог байлаа. Харин Сионы гэр бүлүүд ийм хүмүүс байдаг билүү гэж бодогдохоор үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс байв. Библийн үгс маш тодорхой, ойлгомжтой. Би яагаад энэ дэлхийд төрсөн, үхсэний дараа хаашаа явах вэ гэх мэт…

Ким Хе Жи / Солонгос, Анян

Эхийн халамж хайр дутсан сэтгэлээ дүүргэсэн нь

Аагим халуун зунаар Ганрын Сионы тавь орчим гэр бүл оюуны бэрхшээлтэй нэг залуугийн гэрийг цэвэрлэх сайн дурын ажил явуулсан юм. Тэрээр ээжийгээ өнгөрснөөс хойш ганцаараа амьдарч байсан аж. Гэрээ цэвэрлээгүй удсанаас болоод гэр нь их замбараагүй заваан байв. Хана шал, шүүгээ, хувцас гээд бүх л зүйл нь хөгцөрсөн байлаа. Ийм газар хүн амьдарч чадахааргүй санагдана. Шуурхай цэвэрлэхгүй бол тэр залуугийн эрүүл мэндэд нь аюул учруулахаар байв. Бид хэд хэдэн баг болж хуваагдаад, маск зүүн, резинэн бээлий өмсөөд шуудхан цэвэрлэж гарав. Юуны өмнө эхлээд бүх хөгцөрсөн хувцаснууд, шалны хулдаасыг нь авч, тавилгануудыг нь гаргаж байгаад цэвэрлэж угааж гарав. Өнцөг булан бүгдийг нь шүүрдэж, угаалгын өрөөнд нь засвар хийв. Халуунд ажиллаад хөлс урсана. Гэсэн ч хүн бүр л цэвэр болж байгаа байрыг…

Хун Сүн Тэ / Солонгос, Ганрын

Зулзаган мод суулгасан минь

Каноас Сионыхон Хотын захиргааны Байгаль орчны хэлтэстэй хамтран сайн дурын ажил явуулах төлөвлөгөө гаргав. Бидний хийх ажил цэцэрлэгт хүрээлэнд зулзаган мод суулгах байлаа. Арга хэмжээний өдөр бид цэцэрлэгт хүрээлэнд эрт цуглацгаав. Байгаль орчны хэлтсийн төлөөлөгчид болон уригдсан байгаль орчны мэргэжилтэн сайн дурын ажиллагаанд оролцож байгаад талархлаа илэрхийлэн, мод тарихын чухлыг ярив. “Хүн өдөрт дор хаяж 8 аяга ус уух хэрэгтэй гэж ярьдаг даа. Ирээдүйд харин байгаль орчны бохирдлын улмаас ус ховордож үнэтэй болно. Зөвхөн ус ч биш. Агаарын бохирдол ч их байна. Олон улс орон цэвэр агаар гаргаж авах том зохиомол төхөөрөмж хийх хэрэгтэй болно. Ийм байхад байгаль орчны бохирдлыг багасгахын тулд бидний одоо хийж чадах зүйл нь мод суулгах юм.” Байгаль орчны мэргэжилтэн мод нь зөвхөн хүчилтөрөгч гаргаад зогсохгүй…

Бруна Карвало дэ Лима / Бразил, Каноас

Эхийг сэтгэлдээ тээж сэрсэн минь

Өвөөгийнхөө 80 насны ойг тэмдэглэхээр арван жилийн дараа төрсөн нутагтаа очлоо. Миний санахад өвөө маань хатуу, хүчтэй хүн байсан юм даг. Юманд маш уйгагүй, махруу. Өвөө маань ургац хураахаас бусад үед үр тариагаа ганцаараа арчилж торддог байж билээ. Тиймээс би өвөөгөө нэлээн бадриун тэнхээтэй байсныг нь л лав мэддэг юм. Тэгтэл хамгийн сүүлд харснаасаа хойш арван жилийн дараа өвөөгөө хараад бүр гайхаж орхив. Өвөө маань маш тамир муутай болсон байв. Арайхийн явж, удаан ярьж ч чадахгүй байв. Ихэнхдээ л хөдөлдөг сандал дээрээ сууж өнжинө. Харин босож зогсохоор бол хүнээр туслуулах хэрэг гарна. Намайг хэн гэдгийг маань таньж ядан байсан өвөөдөө мэндлэхээс өөр юу хийх ёстойгоо би мэдэхгүй байлаа. Өвөөгийнхөө өрөвдмөөр хүнд байдалд байгааг хараад гэнэт нэг хүн санаанд орлоо. Энэ…

Жомэри Суплео / Филиппин Мандалуйон

Шижир алтнаас илүү үнэ цэнэтэй сүнсийг хайх нь

Бурханы ивээлээр манай Кота Кинабалу Сион 2017 онд хамгийн анхны богино хугацааны тунхаглалаар явах ерөөл авлаа. Анхны аялал маань хоёрдугаар сард Папаранд, хоёр дахь маань Туаранд гуравдугаар сард болов. Папаранд гэдэг маань Сабагийн дүүргүүдийн нэг л дээ. Миний төрсөн нутаг болохоор хэдэн жилийн өмнө үнэнийг хүлээн авснаас хойшхи хамгийн том найдвар маань Папаранд тунхаглах байлаа. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдана (Мат 24:14) гэж Библид зөгнөсөн ёсоор одоо зөгнөл биелэх цаг болж, намайг хамгийн ихээр баярлуулсан зүйл бол Бурхан намайг энэ богино хугацааны тунхаглалд оролцуулахаар сонгосон явдал юм. “Та нарын явах газар бүрд Сион байгуулагдана” гэсэн ерөөлийн үгээрээ тэнгэр Эх биднийг ерөөсөн юм. Эхийн эл үг биднийг сэргээн урам өгч, бид Ариун Сүнсээр дүүрэн байлаа. Манай богино хугацааны тунхаглалын…

Стеффи Акуилине Аделберт / Малайз, Кота Кинабалу

Аалзнаас авах сургамж

Нэг улсын цэрэг тулаанд ялагдчихаад бараг л сүйрэх шахаж гэнэ. Арайхийн амь үлдэж, үлдсэн цэргүүдтэйгээ цуг агуйд нуугдсан жанжин ичсэндээ өөрийгөө хөнөөхөөр шийдэж илдээ хуйнаас нь сугалж гэнэ. Тэгтэл тэрээр агуйн аман дээр шүлсээ ээрэх аалзыг олж харжээ. Өнөөх аалз салхинаас болоод нэхэж буй эгнээгээ алдаж орхижээ. Тэгсэн хэрнээ өнөөх аалз бууж өгөлгүй оролдсоор эцэст нь долоо дахь удаагаа арай гэж нэг юм нэхэв гэнэ. Жанжин энэ бүхнийг ажиглаад илдээ хуйнд нь хийгээд босов. Тэрээр “Би чинь нэг л удаа бүтэлгүйтсэн шүү дээ” гэж боджээ. Тийнхүү тэрээр зориг орон, тулааны талбар руу эргэж очив. Энэ удаад түүний цэрэг агуу ялалт дагуулжээ.

Эх өчүүхэн залбиралд ч хариулдаг

Анхны хүүхдээ төрүүлснээс таван сарын дараа юмдаг. Би нэг өдөр амрахаар хэвттэл гэнэт нэг бодол санаанд орж ирээд нойрыг минь хулжааж орхив. “Намайг үхэхээр юу болох бол?” Энэ бүхэн яагаад гэнэт сонирхол төрүүлээд байгаа талаар мэдэх ч юм алга. Гэхдээ л би үхлийн дараах амьдралыг сонирхсон хэвээрээ л байв. Магадгүй би дөнгөж л хүүхдээ асрах ёстой ээж болж байсан болохоороо ч тэр үү, үхэхээс бүр ч их айх болов. Яг тэр үеэрээ Бурханы сүмийн хэдэн хүнтэй таарсан юм. Үнэндээ бол би Бурханы сүмийнхэнтэй хүүгээ гэдсэнд байхын л харьцаатай байсан л даа. Сүмийнхнээс Амралтын өдрийн тухай сонсоод тэр өдөр би үнэхээр гайхсан. Харин эгч маань буддист байсан тул би сүмийнхэнтэй уулзахаа больсон байсан юм. Тэгээд үнэний талаар сурах боломж дахиж олдоогүй…

Ким Гён Сүг / Солонгос, Усан