Бид тэнгэрт нүгэл үйлдсэн нүгэлтнүүд юм. Аврал соёрхсон Бурхандаа мөргөх зорилго нь юу вэ?
Нэгдүгээрт, мөргөлөөр Бурхан ба бидний хоорондох харилцаа батлагдана
Бидний мөргөж үйлчлэх оршихуй бол Бурхан юм. Бурхан бол тэнгэр газрыг бүтээн, хүмүүст амь ба амин амьсгал өгч, нүгэлтэн биднийг авран, үнэний сургаалаараа тэнгэрийн хаанчлалыг амласан Нэгэн юм.
Бүхнийг бүтээгч Бурханд юу дутагдлаа гэж биднийг Өөртөө мөргөн үйлчил гэсэн байх вэ? Бурханд мөргөн үйлчилдэг хүмүүст тэнгэрийн хаанчлалын иргэн болох, Бурханы хүүхэд болох эрх олгон, эцэстээ ерөөл өгөх гэж Бурхан хүссэндээ тэр.
Мөргөлөөр Бурхан болон бидний хооронд Эцэг Эх ба үр хүүхдийн, Хаан ба ард түмний, Бүтээгч Эзэн ба бүтээлийн холбоотой гэдгийг дахин дахин ухааруулж, хоорондын харилцааг маань бүр илүү зузаатгадаг. Тиймээс бидний үйлчилдэг Бурхан хэн бэ гэдгийг мөргөлөөр дамжуулан баталж, ивээлийг нь магтах үед Бурхан ба бидний холбоо тасрашгүй хайрын утсаар улам илүү бат бөх холбогдож байдаг юм.
Би та нарын дунд алхаж, Би та нарын Бурхан болно. Та нар Миний ард түмэн болно. Лев 26:12
Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. Иох 4:23
Үйлдсэн нүглээ уучлуулж, Бурхантай эвлэрэхийн тулд мөргөл тэмдэглэдэг
Мөргөлийн хамгийн гол зорилго нь нүглийн уучлал ба ерөөлд байдаг. Бид нүглээсээ болж л Бурханаас хагацсан шүү дээ (Иса 59:1-3). Хуучин гэрээний үед үйлдсэн нүглийнхээ уучлалыг авахын тулд амьтан зольж, тэрхүү золиосын цусаар мөргөл (тахил) үйлддэг байв. Харин өнөө үед золиосын Хурга гэж зүйрлэгдсэн Христ Өөрийн биеэр ирээд, бидний нүглийн төлөө золиос болж, нүглийн гинжнээс биднийг чөлөөлөн, улмаар нүглээсээ болж хагацаад байсан Бурхантай эвлэрэх арга замыг нээжээ (Ефе 2:12-19). Иймд бидний төлөө золиос болсон Христийн хайрыг санан дурсахын тулд Бурханд мөргөл үйлдэх нь мэдээжийн хэрэг юм.
Бурханд талархал ба яруу алдар өргөхийн тулд мөргөл үйлддэг
Бурхан бол бүхнийг бүтээсэн Бүтээгч юм. Бид өөрсдөө ч мэдэлгүй Бурханаас маш их ивээл аван амьдарч байна. Бурхан бүхнийг бидний ашгийн төлөө төлөвлөн явуулдаг. Бурханы хайр бол ил гардаггүй чимээгүй хайр юм. Яруу алдар, хүндэтгэл ба талархлыг авах зохистой Бурхандаа мөргөл үйлдэх нь бүтээл болсон бидний хувьд мэдээжийн хэрэг юм.
“Бидний Эзэн бөгөөд Бурхан минь, алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.” Илч 4:11
Ерөөгдөхийн тулд мөргөл үйлддэг
Бурхан сүнсээрээ, үнэнээр мөргөдөг хүмүүсийг эрж, тэдгээр хүмүүст ерөөл өгөхөөр амласан. Бүх мөргөлд Бурханы ивээл ба ерөөл амлагдсан байдаг. Соломон мянган шатаалт тахил өргөөд Бурханаас мэргэн ухаан авч, тэр үеийн хамгийн мэргэн хаан болоод, Бурханы ерөөл дотор улс орноо ихэд мандаан бадраажээ (1Хаа 3:4-14).
Үүнчлэн Бурхан Өөрт нь мөргөгчдөд нүглийн уучлал, авралын нигүүлсэл, ерөөлийг соёрхдог. Бид Бурхандаа сүнсээр, үнэнээр мөргөж, үй түмэн ерөөл хүлээн авах учиртай.
- Тунгаах зүйлс
- Мөргөл үйлдэж байгаагийн зорилго юу вэ?
- Соломон мянган шатаалт тахил өргөөд Бурханаас ямар ерөөл хүртсэн бэ?