Библийн үг
Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд (2Тим 3:15).
Бурханы жинхэнэ хүсэл юу болохыг үүнээс судалцгаая.
Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?
Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…
Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?
Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…
Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?
Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…
Алгасал баяр
Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Иох 6:53 “Гамшиг алгасан өнгөрөх баяр” буюу “Алгасал баяр (Passover)” нь жил бүр ариун тооллын 1 сарын 14-ний орой болдог. 3500 жилийн өмнө израиль ард…
Сүнслэг таталцлын хүч
Бурханы бүтээсэн бүх зүйлийн хооронд татах хүч үйлчилдэг. Үүнийг таталцлын хүч гэж нэрлэдэг. Энэ нь хүн хоорондын буюу хоёр биетийн хооронд оршдог. Жишээ нь ширээн дээрх харандаа баллуур хоёрын хооронд, ном компьютер хоёрын хооронд гээд. Маш сул болохоор нь бид энэ хүчийг мэдрээд байдаггүй ч байдаг нь гарцаагүй. Түүхэн дэх агуу эрдэмтдийн нэг Исаак Ньютон “таталцлын хууль” олж нээсэн юм. Таталцлын хуулийн дагуу бол хоёр биетийн хоорондох татах хүч нь тэдгээрийн массын үржвэртэй шууд пропорциональ хамааралтай, харин тэдгээрийн хоорондох зайны квадраттай урвуу пропорциональ хамааралтай байна. Ньютон Бурханы тогтоосон таталцлын зүй тогтлын өчүүхэн хэсгийг ойлгосон бол харин Бурхан бүх юмсыг бүтээхдээ хэдийн физикийн зарчмыг нь илчилсэн байдаг. Хүн Бурханы бүтээсэн зүй тогтлын нэгийг олж илрүүллээ гэхэд мундаг эрдэмтэн болж байна. Манай…
Бурханы сүмийн эмэгтэй итгэгчид мөргөлийн үеэр яагаад толгойны алчуур зүүдэг юм бол?
Дэлхий дахины Бурханы сүмийн зураг юм уу бичлэгийг харахад нэгэн ер бусын зүйл бий. Мөргөлийн үеэр тэд яаж нэгэн жигд харагддаг юм бол? Эмэгтэй итгэгчид нь бүгд толгойны алчуур зүүдэг байхад эрэгтэй итгэгчид нь эсрэгээрээ юу ч зүүдэггүй. Бурхан мөргөлийн тухайд зайлшгүй сахих ёстой зарлиг тогтоосон юм. Тэдгээрийн нэг нь толгойны алчуурын талаарх зарлиг. Толгойны алчуур зүүх нь Бурханы тушаал зарлиг уу? Тэгэлгүй яахав. “Эр хүн толгойгоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн нь Бурханы дүр ба алдар мөн. ...” 1Коринт 11:7 Эрэгтэй хүн залбирах юм уу мөргөл тэмдэглэх үедээ толгой дээрээ юу ч зүүхгүй байх ёстойг Библи заадаг. Хэрэв мөргөл тэмдэглэхдээ Библийн энэхүү сургаалыг дагахгүй бол харин ч бүр Бурханы яруу алдрыг халхалж буй хэрэг юм. Нээрээ тийм байна.…
98,298 үзэлт
Тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү
Израиль ард түмэн Египетээс гарснаас хойш хоол хүнсгүй болмогц Мосе, Аарон нарын эсрэг гомдоллож эхлэв. “Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа иддэг байхдаа Бурханы мутарт алагдсан бол дээр байж. Та нар өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөлд авчирлаа.” Тэгэхэд нь Бурхан Мосед ийн айлджээ. “Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуул. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно.” Тэр орой бөднө шувуу сүргээрээ нисэн ирж хуаранг бүрхжээ. Маргааш өглөө нь эргэн тойронд нь шүүдэр буусан байлаа. Шүүдэр арилахад цоорын үр мэт цагаан талх энд тэндгүй дүүрэн байв. Израиль ард түмэн үүнийг “манна” гэж нэрлэжээ. “Эзэн “Хүн бүр майхандаа байгаа хүний тоогоор үүнээс авагтун.…
Хоёр дахиа ирсэн Христийн золиос
Бурхан бол хаадын Хаан, эздийн Эзэн учраас алдар, хүндэтгэл, магтаал авах зохистой. Тэнгэрийн яруу алдраа орхиод, төгс хүчит Бурхан энэ дэлхийд махан биеэр хүүхдүүдээ л аврах гэсэн цорын ганц сэтгэл тээн, бүр хоёр дахь удаагаа ирчихээд байна. Аав ээжүүд зөвхөн хүүхдүүддээ л санаа нь зовнидог шиг Бурхан мөн зөвхөн тэнгэрийн хүүхдүүдийнхээ авралд л санаа тавьдаг. Энэ удаа Бурханы хоёр дахиа ирсэн утга учрыг бодоод бидний төлөө амь биеэ хайрлалгүй золиос амссан Бурханы ариун, эрхэм дээд хайрын тухай Библийн сургаалаас сурцгаая. Бурхан махбод болсон Библи бол хүн төрөлхтөнд мөнх амь өгөх Бурханыг гэрчилдэг ном (Иох 5:39). Бурхан махан бие өмсөн тэнгэрээс энэ газар ирсэн нь агуу үйл явдал байсан тухайд Библид ийн бичжээ. “Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан…
Бурхан бол цор ганц шийдэл
Аливаа асуудал тулгарах үед бид тэрхүү асуудлыг нь шийдвэрлэчих байх гэсэн хүнээсээ тусламж эрж, тэр хүнээ л түшдэг. Энэ дэлхийн юмс бол бодит нь болох тэнгэрийн юмсын хуулбар ба сүүдэр (Евр 8:5). Харин бид ямар нэг юм хийхээрээ байнга л сүүдрийг дагах гээд байдаг. Уг нь сүүдэр дагаад нэмэргүй шүү дээ. Бодитыг нь л дагах ёстой. Сайн мэдээний ажлыг удирдан гүйцэлдүүлж байгаа нь цорын ганц Бурхан. Энэ дэлхий дээрх юм бүхэн Бурхан тэнгэрээс зөвшөөрсөн үед л хийгдэж, биелнэ. Бурханы ажлыг өөрийн мэргэн ухаан, ур чадвар, эрх мэдлээр гүйцэлдүүлэх юм уу зогсоох чадвартай хүн нэгээхэн ч үгүй. Дуулал номыг бичигч “Хаанаас надад тусламж ирэх вэ? Тэрхүү тусламж минь тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс” гэж хэлсэн болохоор та бүхнийгээ би гагцхүү Бурхан руу…
Бурханы сүм яагаад бямба гарагт мөргөл тэмдэглэдэг юм бэ?
Эгч дүү, Амралтын өдрийн ерөөл их аваарай. Мөргөл болтол нэлээд цаг байна. Та эрт ирсэн байна шүү. Мөргөлөө сүсэглэн сахихын тулд мөргөлийн цагаас эрт ирэх хэрэгтэй гэж би сурсан л даа. Харин өглөө босох гэж нэлээд юм боллоо. Юу ч заасан дагахыг хичээдэг Сониучхан эгч дүү таныг хараад би их баяртай байна. Гэхдээ намайг бямба гарагт сүмд явдаг гэхээр сонин гэж боддог хүмүүс байдаг юм билээ. “Мөргөлийг ням гарагт л сахидаг биз дээ?” гэж гайхаад толгойгоо гилжийлгээд байсан. Өө тэгсэн үү? Тэгээд л асуух гэсэн юм. Манай сүм яагаад бусад сүм шиг мөргөлөө ням гарагт биш, бямба гарагт сахидаг юм бэ? Бурхантай уулзахаар товлосон өдөр нь Амралтын өдөр бөгөөд тэр өдөр нь бямба гараг учраас тэр юм. Чухал хүнтэйгээ хэзээ…
72,660 үзэлт
Сайн мэдээ гэрчлэх алба үүргээ гүйцээвэл
Паул элч Коринт, Ефес, Македон, Грек, Трой, Асс, Митуленыг туулан явсаар Милетэд ирэв. Янз бүрийн бүс нутгаар явж сайн мэдээ тунхаглах явцдаа хаа явсан газартаа саад хийгчдээс үй олон аюул заналхийлэл, хавчлага дарамттай нүүр тулж байсан юм. Тэр ч байтугай үхлийн ирмэгт хүртэл тулж ирсэн удаа олон байв. Бага Азийн нутгаас гарч Иерусалим руу явах цаг нь болов. Иерусалимд хичнээн олон сорилт хүлээж байгааг тэр мэдэхгүй байсан юм. Паул Ефесээс ирсэн ахлагчдад хандан ийн хэлэв. “Зөвхөн хүлээс болон зовлон намайг хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг. Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.” Паул гуйлт захиасаа хэлж дуусаад өвдөг сөгдөн залбирав. Тэд чангаар уйлалдан…
Хаашаа ч явсан Бурхан бидэнтэй хамт
Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар бүх үндэстэнд тунхаглагдана гэсэн үгэнд итгээд, Иерусалимын яруу алдрын гэрлийг гэрэлтүүлэх газар болгонд олон сүнс Бурханы энгэрт буцаж ирсэн гэх ялалтын мэдээ ирсээр байна. Бурханы ариун хүслийг хүндэтгэн дагах үйлс бүрд минь Бурхан хамт оршиж, ялж чадах яруу алдрын замыг бэлтгэж байдаг. Биднийг хаашаа ч явсан хамт байна гэж Бурхан амлаад, айж эмээлгүйгээр сайн мэдээг чин сэтгэлээсээ тунхагла хэмээн айлдсан. Тиймээс Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг үтэр түргэн тунхаглаж, арвин үр жимс гаргахыг бүгдээс нь хүсэх байна. Елиаг хаашаа ч явсан хамт байсан Бурхан Сүүлийн үед дэлхий дахины сүмүүдээс ирж байгаа мэдээнээс тэнгэр Эцэг Эхийн хүслийг ивээлтэйгээр хүндэтгэж, хичээнгүйлэн тунхаглах газар бүрд өнөөг хүртэл бидний гаргаж чадаагүй байсан цэвэр буудайн олон үр жимсийг…
Израиль
1. Иаковын өөр нэр Нэгэн шөнө Бурхан Иаковын зүүдэнд ирж, нагац ах Лабаны гэрийг орхин төрсөн нутаг руугаа буц гэв. Тиймээс Иаков бүх гэрийнхэн болон мал сүргийн хамт төрсөн нутаг руугаа буцлаа. Буцах замдаа тэрээр Иаббок голын гарман дээр ирээд гэрийнхэн болон өөрт байгаа бүгдээ голоор гаргажээ. Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдав. Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ мэдээд, түүний гуя руу нь цохисонд Иаковын түнх нь тэр хүнтэй барилдаж байхад мултарчээ. Тэр хүн “Үүр цайж байгаа учир намайг явуул” гэсэнд Иаков: “Намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй” гэжээ. Тэгээд тэр хүн: “Чиний нэр хэн бэ?” гэж асуусанд тэрээр “Иаков” хэмээв. Харин тэр хүн: “Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь…
Ариун Сүнсийг ч бид Бурхан гэж дууддаг. Мөн баярын үеэр Ариун Сүнс авлаа гэж ч ярьдаг. Тэгвэл энэ Ариун Сүнс чухамдаа ямар оршихуй юм бол?
Библид нэг нэр томьёо олон утгаар хэрэглэгдэх тохиолдол нэлээн байдаг. Жишээлбэл: Шинэ гэрээний Библи дэх “хууль” гэдэг үгийг авч үзвэл хууль нь угтаа бол Мосегийн үед өгөгдсөн Арван тушаал юм уу түүнтэй холбоотой заалтуудыг хэлдэг (Ром 7:7, Иак 2:11, Иох 8:5, 17). Харин зарим үед хууль гэдэгт Мосегийн бичсэн эхний 5 номыг хамааруулж, зарим үед хуучин гэрээний Библийг бүхэлд нь ч заадаг байж (Гал 4:21, Лук 24:44, Иох 12:34). Мэдээж эдгээр нь өөр хоорондоо холбоотой хэдий ч нарийн тодорхой судалж үзвэл эдгээр нь тус тусдаа өөр утгатай юм. “Ариун Сүнс” гэх нэр томьёо ч үүнтэй адил. Ариун Сүнс нь угтаа бол хүн төрхөөр оршдог Бурханыг хэлдэг боловч Ариун Сүнс нь бидэнтэй хамт байснаар, бид ямар нэг зүйл хийх онцгой чадвар…
Эх Бурхан хэрэгтэй үе
Хүн ер нь аливаа асуудалтай тулгарахаараа нэн түрүүнд боддог хүн нь ээж. Ээж дээрээ нэг оччихоор сэтгэл санаа тайтгарахын зэрэгцээ асуудлаа шийдэх гарц олж чадна гэж боддог нь хүмүүний мөн чанар. Социологичид ч хүртэл хийсэн дүн шинжилгээндээ үндэслэн эмх замбараагүй байдал, зөрчилдөөний энэ эрин үед дэлхий дахинд хүлцэл уучлал, амар амгалан, халуун дулаан сэтгэлийн бэлгэдэл болсон эмэгтэй хүн, тухайлбал эх хүний шинж чанар байх хэрэгтэйг хэлдэг байна. Библийн зөгнөл харсан ч бидэнд Эхийн хайр хэрэгтэй, Эх Бурхан туйлын хэрэгтэй эрин үед амьдарч байгааг маань заадаг юм. Асуудал бүхний шийдэл болсон эх Аль ч үе, ямар ч улс оронд эх хүний үүрэг бараг л адилхан. Айл гэрийн хүүхдүүдийн дунд хэрүүл маргаан гарлаа гэхэд ээж нь л тэр хэрүүл маргааныг зохицуулж, хооронд…
Пайзан дээрх бичээс: “Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан”
Есүс загалмайд цовдлогдсоны учир нь тэнгэрт нүгэл үйлдсэн бидний гэм нүглийг уучилж өгөхийн төлөө эвлэрүүллийн тахилын золиос болсон юм. Үнэн дотор байгаа итгэгч нар хэн хүнгүй л энэ талаар сайн мэддэг. Харин бид тэнгэрт ямар нүгэл үйлдсэн юм бол? Есүс эвлэрүүллийн тахил болсон үйл явдлаар бид ямар нүглийн улмаас хөөгдсөн болохоо мэдэцгээе. Есүсийг загалмайд цовдлогдох үед Түүний толгой дээр “иудейчүүдийн Хаан” гэж бичсэн пайз хаддаг. Тэд тэргүүн дээр нь «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж ялыг нь бичсэн пайз хадлаа. Мат 27:37 Есүсийг мэндэлсэн тухайн үед Ромын эзэнт гүрнээс тохоон томилсон Херод гэгч хаан иудейн газар нутгийг захирч байжээ. Харин Есүсийг сайн мэдээ тунхаглаж байсан үед Ромоос илгээгдэж ирсэн захирагч иудейн газар нутгийг удирдаж байв. Тиймээс Ромын цезарь (эзэн хаан)-аас…
Эхийн сэтгэл ба сайн мэдээ
Намар гингко модны навчис шаргалтан, байгалийн өнгө үзэмж бүрэлдэнэ. Моддыг сайн ажиглавал зарим модны мөчирт жимс бөнжигнөж байхад заримд нь жимс харагддаггүй. Гингко модыг эр, эмээр нь тусгаарладаг байна. Тиймд гагцхүү эм гингко мод нь жимсээ өгдөг байна. Бүх юмсыг бүтээсэн Бурханы зүй тогтол үнэхээр гүн гүнзгий, бас нууцлаг юм (Илч 4:11). Бүх амьд биет ээжээрээ дамжуулан амь авч, үр жимс гаргадаг. Харин Сионд бол Бурхан л бидэнд сайн мэдээний үр жимс соёрхдог. Бид тэнгэр Эхийн сэтгэлээр ах эгч дүү нараа халамжлан санаа тавьж, бие сэтгэлээ зориулан, ах эгч дүү нараа Бурханы үгээр хичээнгүйлэн хооллох үед үр жимс гаргаж чадна. Бурхан хүүхдүүдээ тэнгэр Эхийнх шиг сэтгэл оюунтай байгаасай гэж хүсдэг. Сүнслэг үр жимс их гаргахын тулд бид Эхийн сэтгэлтэй байх…
Бурханы сүмд бусад сүмийн сахидаггүй Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг баяруудыг чухалд тооцон тэмдэглэдэг. Үүнд ямар нэг онцгой шалтгаан байдаг юм болов уу?
Баяруудыг хуульчилж сахь гэж тушаасан Нэгэн нь Бурхан. Бурханы тогтоосон хуулиудад авралтай холбоогүй эсвэл Бурханы хүсэл агуулагдаагүй хууль гэж ганц ч үгүй. Библи дэх баярууд ч мөн бидний авралтай нягт холбоотой. Баяруудыг тогтоосон учир шалтгаан Бид бүгдээрээ тэнгэрт нүгэл үйлдэн энэ газар руу хөөгдөн ирсэн нүгэлтнүүд билээ. Хэн ч бай дэлхийд төрсөн л бол “үхэл” гэгчээс зугтаж чаддаггүй бөгөөд “үхэл” нь “нүглийн хөлс” болон өгөгдсөн ял аж. “Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.” Ром 6:23 Тэнгэрийн нүглийн улмаас үхэхээс өөр аргагүй болсон нүгэлтнүүдийг аврах гэж Бурхан загалмайд үнэт цусаа урсгасан юм. Хүн төрөлхтний нүглийг Өөртөө үүрэн, өмнөөс нь үхсэнээрээ агуу хайр, хүч чадлаа илчилжээ. Бурханы баяруудад Христийн золиос,…
Бурханы аврал
Израилийн цэрэг Филистийн цэргийн илт давуу хүчнээс эмээн сүрдэж байх үед Саулын хүү Ионатан эцгээсээ нууцаар зэвсэг үүрэгчээ дагуулан Филистийн цэргийн анги руу явлаа. “Явцгаая, тэдэн рүү очъё! Бурхан заавал бидэнд ялалтыг өгөх болно. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад Эзэнд саад болох зүйл үгүй.” “Явагтун, тантай би хамт байна.” “Хэрэв тэд бидэнд “Бид та нар уруу хүрч очтол бүү хөдлөгтүн” гэж хэлбэл, бид байсан газартаа байж, тэдэн дээр өгсөж очихгүй. Харин тэд “Бидэн дээр ирэгтүн” гэвэл, бид өгсөн очъё. Эзэн тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог.” Ионатан ба зэвсэг үүрэгч залуу Филистийн цэргүүдэд өөрсдийгөө илчлэхэд филистчүүд тэр хоёр руу хашхирав. “Бидэн рүү ирэгтүн. Бид та нарт нэг юм зааж өгье.” Тэгэхэд Ионатан зэвсэг үүрэгчдээ…
Хувь заяаг маань өөрчилсөн тэнгэр Эх
Эдүгээ дэлхий даяар Бурханы сайн мэдээ хурдтайгаар тархаж, Библийн зөгнөл ёсоор алдагдсан тэнгэрийн гэр бүлээ хайх авралын түүх дэлхий дахиныг доргиож, ах эгч дүү нарын явах газар бүрд Бурхан Сион байгуулсаар байна. Энэ бүхэн нь тэнгэр Эхийн сургаалыг дагаж, Сионы хүүхдүүд нэгдмэлээр, нэг сэтгэлээр, халуун сэтгэлээр сайн мэдээнд оролцсоны үр дүн хэмээн санаж байна. Гэрэлт ирээдүй биднийг хүлээж байгаа. Иерусалим Эхийн яруу алдар түгэх үед үндэстнүүд Бурхан руу буцан ирж, Бурханы ард түмэн Бурханы амлалтын дагуу мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед хаанчилна. Энэ бол бидний хувь тавилан. Бидний хувь заяаг хэн өөрчилснийг бүгдээрээ Библиэр судалж үзээд, замаа дуусгаж, ирээдүйд зөв байдлын титэм өөрт нь зэхэгдсэн байхыг харсан элч Паул шиг тэнгэрийн хаанчлалын найдвар тээн харамсах зүйлгүйгээр сайн мэдээний үүргээ гүйцээцгээе.…
Ургамал ногооны ухаан
Солонгосын сонин сэтгүүлд хааяа “Ургамлын парламент” гэсэн үг хэллэг тааралддаг юм. Энэ нь парламент үүргээ биелүүлэхгүй байж нийгэмд өндөр зардал гаргаж байгааг илтгэсэн ёж үг л дээ. Комд орсон, тархи нь ажиллагаагүй болсон өвчтөнийг мөн “хүн ургамал” гэж тодорхойлдог. Энэ мэтээр үүргээ гүйцэтгэх чадвараа алдсан аливаа зүйлийг эсвэл хүнийг ургамалтай зүйрлэх нь бий. Тэгвэл ургамал ногоо үнэхээр бидний төсөөлж байгаа шиг юу ч мэдрэх чадваргүй юм гэж үү? “Мэдрэмтгий цэцэг”, “ичимхий цэцэг” гэгддэг мимоза пудика хэмээх цэцэг ургамал ногооны талаарх бидний энэ өрөөсгөл үзлийг үгүйсгэдэг. Энэ цэцгийн навч нь гар хүрэнгүүт хариу үйлдэл үзүүлж байгаа юм шиг гялс хумигдчихдаг. Ингэж хөдөлдөг нууц нь навчны ишний ёзоор дээр байдаг pulvinus дээрээс олджээ. Pulvinus дэх эснүүд нь асар их хэмжээний чийг агуулж,…
Та нарт сайн мэдээ тунхагласан нь
Лустрт очсон Паул, Барнаб нар сайн мэдээ тунхаглаж байлаа. Алхаж чаддаггүй байсан нэг хүн өөрийнх нь үгийг нухацтай сонсож байхыг үзээд Паул түүнд эдгэрэх итгэл байгааг харж, ойртон очоод чангаар ийн хэлэв. “Хөл дээрээ цэх зогс.” Тэгмэгц явж чаддаггүй байсан мөнөөх хүн үсрэн босоод, алхаж эхлэв. Паулын үйлдсэн зүйлийг харсан олон түмэн гайхан хашхиралджээ. “Бурхад хүний дүрээр бидэн дээр буун иржээ.” Дуганы тахилч нь бух, цэцгийн хэлхээ авчирч хотын хаалганы өмнө зогсож байсан тэднийг чиглэн ирээд тахил өргөх гэв. Энэ үед Барнаб, Паул нар цочирдож ард түмэн рүү яаран очиж, ийн хашхиран хэлэв. “Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил жирийн хүмүүс шүү дээ. Та нарыг энэ дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт…
Дээрээс төрсөн хүмүүс
Сүүлийн үед дэлхий дахины Сионы гэр бүлүүдээс маань гэмшлийн болон үзэсгэлэнтэй нэгдмэл байдлын чухлыг ухаарч байгаа талаарх баяртай мэдээ сонсогдсоор байгаа билээ. Тэнгэр Эхийн үзүүлсэн жишээ болон сургаал ёсоор үй олон гэр бүл бие биенээсээ түрүүлж уучлал гуйн, нулимс унаган өөр хоорондоо эвлэрч, гэмшлийн амьдралаар амьдарна гэсэн шинэ шийдвэр гаргацгааж байгаа гэнэ. Тэдний нэг нэгэндээ хэлэх “уучлаарай”, “өршөөгөөрэй”, “намайг уучлаарай” гэх мэт үгс бидний сэтгэлийн гүнд цуурайтаж байна. Тэнгэрийн хаанчлал ойртох үед итгэгчдийн сэтгэл нэг болж, Бурхан махбодоос чулуун зүрхийг зайлуулж, махан зүрхийг өгнө (Езе 36:24-27) гэж амласан байдаг. Сионы хүүхдүүд өөр хоорондоо нэгдэж байгаа төрхийг хараад тэнгэр Эцэг Эх баярлаж байгаа гэдэгт баттай итгэж байна. Гэмшсэн хүн орох тэнгэрийн хаанчлал Өнөөг хүртэл бид нэг газарт хамт байгаа хэрнээ хэн…
Бурхантай уулзахын өмнө ба дараа
Эдүгээ зөгнөл ёсоор үүрийн шүүдэр мэт залуучууд босож, Бурханд сайн дураараа өөрсдийгөө зориулж байна. Залуу насных нь хүсэл зориг, гал халуун итгэлийнх нь үр дүнд Ариун Сүнсний үр жимс их гарна гэж итгэж байна. Мөн Бурханы яруу алдрыг гаргах гэрлэсэн эгч дүү нар, гэрлэсэн ах дүү нар, залуучууд, хүүхдүүд, ахмадууд гээд Сионы бүх гэр бүл маань цэвэр буудай үр жимс их гаргах ерөөл авахыг хүсье. Бурхантай уулзахын өмнө ба дараа нь бидэнд өдий төдий өөрчлөлт гарсан. Одоо Библийн үгнээс судалж, Бурхантай уулзсанаасаа хойш бид хэр их өөрчлөгдсөнөө, түүнчлэн Бурхантай уулзахын өмнөх ба дараах амьдралд маань гарсан ялгааг дүгнэж цэгнэж үзэцгээе. Жинхэнэ чидун модонд залгагдсан зэрлэг чидуны мөчир Бурхантай уулзахаас өмнө бид үхлийн боол болон амьдарч байсан нүгэлтнүүд. Бурхантай уулзсаныхаа дараа…