Сургаал
Уг буланг сүнс амьдруулах чадвартай Бурханы үгийг өдөр шөнөгүй бясалгадаг хүмүүст зориулав.
Мөнх амь ба Эх Бурхан
Эрдэмтэд удаан хугацааны турш амийн эх үндэс ба мөн чанарын талаар сонирхон, удаа дараа судалгаа хийсээр ирсэн. Эдгээр судалгааны үр дүнд хүн төрөлхтөн төдийгүй бүхий л амьд биетийн дүр төрх, амь нь тэдний эцэг эхээс өвлөж авсан генээс хамааралтайг олж илрүүлсэн хэдий ч амьтай холбоотой тайлж чадаагүй асуулт одоо болтол байсаар байна. Библи бол амийн Бүтээгч буюу мөнх амь болсон Бурханыг гэрчилдэг ном. Эрдэмтдийн өнөөг хүртэл тайлж чадаагүй амийн нууц Библи дотор шингэсэн байгаа. Одоо ертөнцийн сууриас өнөөг хүртэл Бурханы нууцалж тавьсан тэдгээр нууцыг Библиэр олж мэдэцгээе. Мөнх амь Бурханд бий Бидний итгэж, тунхагладаг Бурхан бол Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг Нэгэн юм (Үйл 17:25). Хүн төрөлхтөн Бурханыг мэдэх ёстой учир шалтгааныг Библид тодорхой мэдүүлж өгч байна.…
Мариагийн нулимс
Матай номын сургаалд Бурханыг “бидний Эцэг” (Мат 6:9) гэж тэмдэглэсэн байдаг. Галат номд Бурханыг бас “бидний Эх” (Гал 4:26) гэж тэмдэглэсэн нь гардаг. 2Коринт номд биднийг Бурханы хөвгүүд охид хэмээн илэрхийлсэн (2Кор 6:18). Эдгээр сургаалыг нэгтгэн дүгнэхэд бид Бурханыг Эцэг Эхээ гэж хүлээн авсан тэнгэрийн хүүхдүүд, тэнгэрийн хаанчлалын гэр бүл болохыг минь Библи сануулж байдаг юм. Тэнгэрт нүгэл үйлдэн энэ газарт хөөгдөж ирсэн бид энэ талаар санадаггүй. Сүнслэг ертөнцөд болсон үйл хэргийг эдүгээ бидний амьдарч байгаа 3 хэмжээст ертөнцөд эргэн санана гэдэг туйлын бэрх хэрэг. Харин Бурхан бол бидний хувьд нэр төдий Эцэг Эх биш, яг л бодитоор Эцэг Эх минь юм шүү дээ. Бурхан Библийн гэрчлэлээр дамжуулан энэ талаар бидэнд тодорхой хэлсэн. Гэр орондоо байхад үр хүүхэд нь аав…
Бурханд дуудагдах үедээ
Бурханд дуудагдахдаа бид “Би чинь ийм эрхтэй гэж үү?”, “Надад үүнийг хийх чадвар бий билүү?” гэж бодоод өөрийнхөө чадварыг л юмны түрүүнд цэгнэх гээд байдаг. Бурхан биднийг дуудаж ямар нэг ажил даалгахад өөрсдийн хүчээр хийчих мэт санан, чаддаг болов уу яадаг бол гэж бодоод байвал чадахгүй гэж хэлэхээс өөр аргагүй. Бурхан дуудсан үед “Амен!” гэж хэлээд дагах хэрэгтэй. Тэгвэл Бурханы хүч чадлаар авралын үйл хэрэг нэг нэгээрээ биелэх болно. Бурхан бидний чадварыг ашиглаж авралын их үйл хэргээ биелүүлэх гэсэн юм биш, харин бидний итгэлийн суурин дээр Өөрийн хүч чадлаараа тусалж, газарчлан, түүхээ гүйцэлдүүлэх гэсэн хүслээр Бурхан дууддаг. Бурхан Мосег дуудахад Израиль ард түмэн 400 гаруй жил Египет улсад боолчлогдож байсан үед Бурхан Мосег удирдагч болгоод тэднийг аварч гаргадаг. Мосе эрдэм…
Сүнсний хүсэлтэй хүн ба махан биеийн хүсэлтэй хүн
Бурхан үргэлж бидэнд Сүнсний хүсэлтэй байгаарай гэж захидаг. Сүнс бол Бурхан болохоор Сүнсний хүсэл нь Бурханы бидэнд өгөх сэтгэл юм. Мөн Бурхантай сэтгэл нэг байдал аж. Харин Сатан махан биеийн хүсэлд уруу татаж, биднийг сүнсний ажлаас холдуулах гэдэг. Сайн мэдээний ажлаа эхэлсэн Есүсийг сорихдоо ч Сатан ертөнцийн эд баялаг, нэр алдраар, махан биеийн хүслээр ятгах гэж оролджээ. Харин Есүсийн хариулт нь дандаа Сүнсний хүслийг ухааруулах үгс байдаг (Мат 4:1-10). Сүнсний хүсэлтэй гэж ямар хүнийг хэлдгийг, махан биеийн хүсэлтэй нь ямар хүн гэдгийг Библиэс тодорхой судалж үзье. Сүнсээр яв “Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юун гэвээс хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд…
Христийн үнэр ба Эхийн үнэр
Эхийг, Эхийн хайрыг түгээх Сион бүрд одоо Бурханы сайн мэдээний ажил ивээлтэйгээр өөдлөн дэвжиж байна. Яагаад заавал Эхийн үнэнийг тунхаглахаар л Самари, дэлхийн хязгаараас тийм олон сүнс Сион руу цутган ирдэг юм бол? Учир нь Сионд Эхийн үнэр байдаг учраас тэр. Библид Бурханы хүмүүсийг харагдах байдлын хувьд гэрэлтэй, амтны хувьд давстай зүйрлэсэн төдийгүй (Мат 5:13-16), үнэрийн хувьд Христийн тухай мэдлэгийн анхилуун үнэрийг дэлхий дахинаа анхилуулдаг “Христийн үнэр”-тэй хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс Ариун Сүнсний үеийн Бурханы ард түмэн нь Сүнс ба Сүйт бүсгүй буюу Эцэг Эх Бурханыг тунхаглах энэ үеийн анхилуун үнэр юм. Сионы бүх хүүхдийг тэнгэр Эхийнх нь энгэрт авчрахын тулд Эхийн үнэрийг буюу ээжийн үнэрийг их гаргах нь л бидний хийх ёстой ажил юм. Хүүхдэд зайлшгүй хэрэгтэй ээжийн үнэр…
Нууцалсан манна ба Ан Сан Хун Христ
Бурханы нууц болох Христийг ухаарах нь хамгийн чухал гэж Библи зааж өгч байна (Кол 1:26-27, 2:1-3). 2000 жилийн өмнө Есүс тэнгэрээс буулгасан амийн хоол маннагаар дамжуулж Христ гэдгээ Өөрийн биеэр ухааруулсан. Есүсийн үгийг сонссон ихэнх хүн итгээгүй, улмаар Түүнийг орхиж явсан юм. Гэвч Петр, Иохан, Иаков зэрэг шавь нар Есүс бол мөнх амийн үгийг өгдөг Христ мөн гэдгийг ухаарч, эцэс хүртэл дагасан. Ухаарсан тэдэнд Есүс шинэ гэрээний Алгасал баяраар тэнгэрийн манна соёрхсон. Өнөөгийн Ариун Сүнсний үе ч мөн ялгаагүй. Христ бол маннаны бодит гэдгийг ухаардаг хүмүүст л Бурхан “нууцалсан манна” соёрхдог билээ. Библийн сургаалыг судалж, энэ үед бидэнд мөнх амийн хоол өгөх Христийг баттай ухаарч, дэлхий дахинд тунхаглахыг итгэгчдээсээ хүсье. Тэнгэрийн хаанчлал руу явах зам Аяллаар явах гэж байгаа хүн…
Едений түүх ба Ариун Сүнсний үеийн Аврагч
Ямар ч хүн үхэх дургүй. Гэсэн ч үхэл гэгч нь албан тушаал, зэрэг дэв өндөр байна уу, нам байна уу хамаагүй эр эм, хөгшин залуугүй бүх хүнд хэзээ нэгэн цагт ирнэ. Хэн ч үхлээс зугтаж чадахгүй. Тэгвэл хүн төрөлхтний үхэл хаанаас эхэлсэн юм бол? Бурханд итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай Еден цэцэрлэгийн Адам, Евагийн талаар бүгд л сонссон байх. Библид Еден цэцэрлэгт хүн нүгэл үйлдсэнээс болоод бүх хүнд үхэл нүүрлэх болсон гэж зааж өгч байна. Гэвч асуудал байгаа газар хариулт нь ч бас байх нь мэдээж. Хэргийн газар дээр тухайн хэргийг шийдвэрлэх сэжүүр байдаг шиг үхлийн түүх эхэлсэн Еденд амийн нууц ч бас байх биш үү? Едений түүхээр дамжуулан амийн нууцыг олж мэдээд, энэ үед Аврагчаар ирэх Бурханы тухай…
Гурван тэнгэр элчийн мэдээ
Библи бол Бурханаар хөдөлгөгдөж бичсэн зөгнөлийн ном төдийгүй авралд хүргэх мэргэн ухааныг бидэнд өгдөг ном. Эхлэлээс төгсгөлийг мэдүүлсэн Бурхан хараахан болоогүй байгаа юмсыг Библид хэдийн тэмдэглэсэн байжээ (2Тим 3:15-16, 2Пет 1:19-21, Иса 46:10). Библи нь ирээдүйг хардаг Бурханы үг ба энэ нь л бидний Библид итгэх ёстой хангалттай учир шалтгаан юм. Библийн зөгнөл нэг нь ч гажуудахгүй яг тогтоосон цагтаа яв цав биелж ирсэн гэдгийг бид өнгөрсөн түүхээс баталж болно. Олон зөгнөлийн дундаас Илчлэл номд гардаг гурван тэнгэр элчийн мэдээгээр Бурхан хүн төрөлхтөнд юу мэдүүлэхийг хүссэн болохыг нь судалж үзье. Хүн төрөлхтөнд хүргэх гурван тэнгэр элчийн мэдээ Иохан элч илчлэлтээр харсан ирээдүйн зүйлсийг Илчлэл номонд бичсэн. Мөн өнөөгийн энэ үед болох зүйлийг ч хүртэл тэмдэглэсэн. Тэдгээрээр дамжуулан Бурхан ямар хүн…
Бидний амьдралд өдөр хоног хэр үлдээ бол?
Энэ хорвоод үй түмэн хүн амьдарч байгаа ч амьдралд нь хэд хоног үлдээд байгааг тодорхой мэдэх хүн бараг байхгүй. Оногдсон өдөр хоногоо ихэнх нь л энэ дэлхийн амьдралаа бодож элээнэ. Гэвч тэнгэрийн хаанчлалыг бодож, мөнхийн ертөнцийн төлөө амьдардаг хүн ч бий. Тэгвэл бид ямархуу амьдралаар одоо амьдарч байна вэ? Тэнгэрийн хаанчлалыг бүүр түүрхэн бодоод итгэлийн замаар сохроор явж байх вий гэдгээ эргэн харах учиртай. Юуны төлөө амьдарч байгаагаа, хэрхэн амьдрах ёстойгоо өөрөө өөрсдөөсөө асууж, бидний сонгох ёстой амьдралын зорилго, зүг чигийн талаар хамтдаа бодож тунгаацгаая. Элээх өдөр хоногоо тоолох мэргэн ухаан “Утопи” зохиолч гэдгээрээ алдаршсан Английн улс төрч Томас Мор амьдралынхаа сүүлийн жилүүдэд итгэл үнэмшлээ орхихгүй гэснээсээ болж шоронд хоригджээ. Шоронд эргэж ирсэн ар гэрийнхэн нь түүнд ингээд үхэж болохгүй,…
Бидний хайртай Бурхан
Бурхан биднийг хайрладаг. 2000 жилийн өмнө тэнгэр Эцэг хүүхдүүдээ аврах гэж сүр жавхлант тэнгэрийн орныг хойш тавьж, махан биен хувцас өмсөөд энэ дэлхийд ирсэн. Асар их доромжлол, доог тохууг тэвчин байж, ширүүн ташуур, загалмайн ялыг амсан байж бидний нүглийн хөлсийг өмнөөс маань төлсөн. Бүр ингэтлээ биднийг хайрласан юм. Одоо ч бас тэнгэр Эх маань энэ дэлхийд бидэнтэй хамт алхаж, биднийг хайрласаар. Тэнгэрийн яруу алдарт сэнтийгээ хүртэл орхиж, Өөрийн амийг гаргуунд гарган байж бидэнд санаа тавьж, биднийг хайрласан. Ертөнцийн юунаас ч илүүгээр биднийг хайрлаж, ухвар мөчид биднийг үргэлж ойлгон өгч, аргаддаг шүү дээ. Бид ч Бурханаа хайрладаг. Гэвч Бурханыг хайрладаг гэж хэлж байгаа ч хайртай Бурханаа мартсан үе бидэнд байх вий гэдгээ бодох хэрэгтэй байх. Бидний хайртай Бурхан зүрх сэтгэлд маань…
Үүнийг үйлд
Библи нь хүн төрөлхтний өвөг Адам, Евагаас эхлээд Израилийн үе үеийн хаадын түүх, Есүс болон элч нарын ул мөр зэрэг олон олон түүхийг агуулж байдаг дэлхийн хэмжээний бестселлер юм. Олон хүн Библи судлан шинэ мэдлэг олж аван, оюуны сониуч зан байдлаа дарах нь ч бий. Гэхдээ зөвхөн мэдлэгийн цар хүрээгээ тэлэхийн тулд Библи унших нь Библид хандах зөв хандлага биш юм. Библийг судлах бидний зорилго бол сүнсийг маань аврахын төлөө Бурханы айлдсан үг сургаалыг ухаарч, түүнийг даган хэрэгжүүлэхэд оршдог. Яавал Бурханы хүслийг зөв дагаж хэрэгжүүлэх үү гэж бодон Библи судалж, Бурханы тушаасныг ёсчлон дагах үед бид тэнгэрийн хаанчлал явж чадах юм. Үүнийг үйлд тэгвэл амьтай болно Хоёр залуу аяллаар явжээ. Нэг нь Бурханд итгэдэг нөгөө нь итгэдэггүй аж. Тэд энэ…
Зөгнөлийн бүрээн дуу
Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний үйл хэрэг хэрхэн явагдаж, хэрхэн бүрэн гүйцэлдэхийг Библид хэдийнээ зөгнөсөн байдаг. Бурхан энэ үед тохиох зүйлсийг, мөн бид тэнгэрийн хаанчлал явах хүртэл ямар явц туулах ёстойг ч Библид бүгдийг нь тэмдэглэсэн юм. Үүнийг нэг бүрчлэн судалбал Бурханы төлөвлөсөн гайхамшигт хүслийг бид мэдэх юм. Тэгвэл одоо ямар зөгнөл биелэх ёстой вэ? Бид юу хийх ёстой юм бол? Эцэг Ан Сан Хун Христ “Цэрэг бүрээн дуунаар хөдөлж, итгэгч хүн зөгнөлийн дуунаар хөдөлнө” гэж айлдсан байдаг. Энэ үгийг сэтгэлдээ гүн хоногшуулаад зөгнөлийн бүрээн дуунд чих тавьж, Бурханы хууль, зарлигийг зөв даган хэрэгжүүлэх тэнгэрийн ариун ард түмэн болоорой гэж хүсье. Тэнгэрийн доорх бүх үндэстэнд сайн мэдээг тунхагла Бурхан 6000 жилийн авралын ажлаа Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс гэсэн гурван…
Намайг хайгтун
Бурхан хүн төрөлхтөнд “Намайг хайгтун” гэж хэлсэн. Бурханыг хайж олъё гэвэл Бурханы талаар мэдэх ёстой. Бурхан хаана оршдогийг, ямар үнэн авч энэ газарт ирэхийг гээд Библид бичигдсэн бүх баримтыг олж байж л Бурханыг олж, зүй ёсоор хүлээн авч чадна. Бурхан Өөрөө энэ дэлхийд ирчихээд байхад ч хүртэл ертөнцийн олон сүм хараахан Бурханыг мэдэхгүй, олж чадахгүй байгаа. Библид Бурхан Сионд оршдог гэж бичсэн бол Сион хаана байгааг мэдэж, Сионд шинэ гэрээний үнэнийг тунхаглаж байгаа Нэгэн нь Бурхан мөн гэсэн бол шинэ гэрээ байгуулсан Нэгэнийг хайж олох хэрэгтэй (Иса 33:20-22, Мик 4:1-2). Хурга Сүйт бүсгүйтэй хамт гарч ирнэ гэж Библид хэлсэн бол Хурга болох Эцэг Бурхан төдийгүй Сүйт бүсгүй болох Эх Бурханыг ч тунхагладаг үнэний сүм хаана байгааг хайж олох ёстой шүү…
Бүтээгч Эзэний дурсгалт өдөр ба Аврагч Эзэний дурсгалт өдөр
Ямар баяр ёслол тэмдэглэж байгаагаар нь тухайн хүн аль улсын иргэн болохыг дорхноо мэднэ. 8 сарын 15-нд тусгаар тогтнолын өдрийг, 10 сарын 9-нд “Хангыл үсгийн баяр” тэмдэглэдэг хүн аль улсын иргэн бэ? Мөн 7 сарын 4-нд тусгаар тогтнолын баяр тэмдэглэдэг нь аль улсын иргэн бэ? Эхнийх нь солонгос хүн, хоёр дахь нь америк хүн гэдгийг бид төвөггүйхэн мэднэ шүү дээ. Үүнтэй адил Бурханы тогтоосон тэмдэглэлт өдрүүд бий. Тэдгээрээр дамжуулан бид хэн Бурханы хаанчлалын ард иргэд болохыг амархан ялгаж салгах боломжтой. Өнөө үед тэнгисийн эргийн элс мэт үй олон сүм байдаг ч чухам тэдгээр сүмд Бүтээгч Эзэний дурсгалт өдөр байна уу, Аврагч Эзэний дурсгалт өдөр байна уу гэдгийг бид судалж мэдэх хэрэгтэй юм. Тэнгэр газар, түг түмнийг бүтээсэн Бүтээгч Эзэний дурсгалт…
Үл үзэгдэх ертөнц ба үнэн итгэл
Авралд зайлшгүй хэрэгтэй зүйл нь итгэл. Итгэлгүй хүн аврал авч чадахгүй гэж Библид маш тодорхой зааж байна. Учир нь итгэл байж гэмээнэ Бурханы үгэнд ч дуулгавартай байна, бидний авралын төлөө тогтоосон Бурханы хууль, тушаалыг ч сахин үйлдэнэ. Бурхан үзэгдэх ертөнц ба үл үзэгдэх ертөнцийг бүтээсэн. Итгэлийн ертөнц бидний нүдэнд харагдахгүй учраас жирийн үед бол бидний итгэл их үү, бага уу гэдгийг мэдэх аргагүй. Итгэл хэзээ яаж илэрдэг, бид ямар итгэлтэй байх ёстойг Библийн сургаалаас батлан харъя. Итгэлд байгаа эсэхээ шалга, судал Хүн бүр л сургуульд байхдаа шинжлэх ухааны хичээл дээр хүчиллэг бодис ба шүлтлэг бодисыг ялгах туршилт ганц удаа ч болов хийж үзсэн байх. Махан биеийн нүдээр бол хүчиллэг үү эсвэл шүлтлэг чанартай юу гэдгийг нь мэдэх аргагүй. Гэвч литмус…
Эвлэрүүлгийн өдрийн утга учир
Библид бичсэн Амралтын өдөр, 3 удаагийн 7 баяр гэх мэт Бурханы баярууд нь зүгээр ч нэг хуучин гэрээний хууль биш, хүн төрөлхтний авралтай холбоотой чухал утга учир агуулж байдаг. Бурхан баяр сахидаг Сионы ард түмнээ аварч, баярын тахилаар (мөргөлөөр) Бурхантай гэрээ хийсэн хүмүүсийг “бишрэлтнүүд” гэж нэрлэсэн юм (Иса 33:20-24, Дуу 50:1-5). Мөн сүүлчийн үед ч баяр сахихын төлөө хичээж байгаа хүүхдүүдээ цуглуулаад, дэлхийн бүх ард түмний дунд яруу алдар, магтаал өгнө гэж айлдсан (Зеф 3:14-20). Библид гарч буй Бурханы амлалтын дагуу Бурханы хууль зарлиг, тогтоолыг нандигнан үзэж, Бурханы баярыг сахидаг ард түмэнд алив ерөөл ба яруу алдар ирэх юм. Одоо Бурханы баяр дундаас Эвлэрүүлгийн өдрийн утга учрын талаар судалж үзэцгээе. Эвлэрүүлгийн өдрийн үүсэл Ариун тооллын 7 сарын 10-ны өдөр болдог…
Алгасал баяр ба Бурханы тамга
Өнөө үед үндэстэн хоорондын дайн, улс хоорондын мөргөлдөөн, терроризм, өлсгөлөн, газар хөдлөлт, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан үхэлд хүргэхүйц цочир хүйтрэл, хэт халалт, үер гэх зэрэг тоймгүй их гамшиг бөмбөрцөг дэлхийн хаа сайгүй гарч байна. Энэ мэт гамшиг нүүрлэх бүрийд хүмүүс хэнд, юунд найдахаа мэдэхгүй айдаст автан чичирч байна. Библид хожим ирэх гай гамшгийг болон тэрхүү гамшгийн үед хүмүүс яах талаар аль эртнээс зөгнөсөн юм. “Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч мутар минь тэднийг тэндээс барина. Тэнгэр өөд гарсан ч тэднийг би эндээс буулгана. Кармелын оргилд нуугдсан ч... Тэнгисийн ёроолд харцнаас минь өөрсдийгөө бас далдалсан ч...” Амо 9:2-9 Дээрх зөгнөлөөс үзэхэд хүмүүс гарцаагүй хаа нэг газар өөрсдийгөө далдалж, нуугдахыг оролдоно. Учир нь энэ дэлхийд хүний хүчээр дийлэхээргүй үлэмж гамшиг буух юм.…
Тушаал ба тэрслэл
Тэрслэх гэдэг нь ерөнхийдөө хааны чиг удирдлагыг болон бодлогыг дагахгүй, бослого гаргахыг хэлдэг. Сүнсний ертөнцөд бол бидний Хаан болох Бурханы тушаалыг сахихгүй байх нь тэрслэл юм. Бурханы тушаал сахидаг хүн Бурханы талд зогсоно уу гэхээс хэзээ ч Бурханд тэрслэхгүй. Тийм учраас Библид сүүлчийн сүнслэг их дайн дэгдэх үеэр Бурханы талд зогссон хүмүүс нь “Эмэгтэйн бусад үр удам”, “Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг хүмүүс” гэсэн байдаг (Илч 12:17). Энэ удаагийн дугаараас Бурханы тушаал ба тэрслэлийн холбоо хамаарлыг зөв ойлгож, Бурханы тогтоол, зарлиг, хуулийн чухлыг сэтгэл зүрхэндээ хоногшуулахад цаг гаргацгаая. Бурханд бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаа зориулсан Иосиа Иудагийн хаан Иосиа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа Бурханы хуулийг сахисан хүн гэдгийг хүмүүс мэднэ. Бид яавал Бурханы талд…
Алгасал баяр бол аврах үнэн
Хүмүүс бидний хувьд энэ дэлхий асар өргөн уудам мэт санагддаг ч энгүй уудам сансар огторгуйгаас харахад бол хайж олоход ч бэрх тийм өчүүхэн цэг. Библид энэ газар дэлхийг Бурханы өмнө хувингийн дусал мэт, дэнсэн дээрх ширхэг тоос мэт тооцогддог гэж хэлсэн байдаг юм (Иса 40:15). Иймхэн дэлхийд амьдарч байгаа хүн төрөлхтний төлөө Бурхан нэгэн гэрээ байгуулсан. Цаглашгүй сансар огторгуйг эрхшээдэг Бурханы өгсөн алив тогтоол, хууль, тушаал дотор хүн төрөлхтнийг тэнгэрийн хаанчлалд мөнх амийн аз жаргал эдлүүлэх гэсэн Бурханы хүсэл шингэсэн байдаг. Энэ үед Бурхан шинэ гэрээний Алгасал баярыг сэргээж, “Сахь” гэж бидэнд айлдсан юм. Үүнд ч мөн Бурханы онцгой ивээл, ерөөл бий. Биднийг туйлаас хайрладаг Бурханыхаа хүслийг ухаарч, шинэ гэрээ амийн үнэнийг эрхэмлэн сахихыг, мөн тунхаглахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсэх…
Шинэ гэрээний Амралтын өдөр
Бидний авралын төлөө Библийн 66 номыг бичсэн Бурхан Библийн хамгийн сүүлчийн Илчлэл номны төгсгөлд Библийн үгэн дээр огт нэмж, хасаж болохгүй гэж анхааруулсан байдаг нь Бурханы үг хичнээн эрх мэдэлтэй болохыг ухааруулж байна. Библийн үг нэг бүрийг орхигдуулалгүй эрхэмлэн үздэг хүн Бурханы зөвшөөрсөн авралын амлалтыг авч чадна. Шинэ гэрээний дотор Алгасал баяр, Амралтын өдөр, баярууд, толгойны алчуурын зарлиг, баптисм гээд олон зарлиг заавар байдаг ч тэдгээрээс Амралтын өдрийн талаарх заавар, Амралтын өдөрт агуулагдсан Бурханы хүслийг судалж үзье. Ертөнцийн эхэнд тогтоосон Амралтын өдөр Амралтын өдөр бол эхэнд Бурхан тэнгэр газар, түг түмнийг бүтээгээд амарсан өдрөөс үүсэлтэй, Бүтээгчийн дурсгалт өдөр юм. Эхлэл 1-р бүлэгт Бурхан зургаан өдрийн дотор бүтээлийн ажлаа гүйцэлдүүлээд, 2-р бүлэгт нь бүтээлийн ажлаа дуусгачихаад долоо дахь өдөртөө амарснаараа Амралтын…