Амралтын өдөр ба Бүтээгч Бурхан

Бурханы тогтоосон баярыг сахидаг ариун хүмүүс баяр дотор шингэсэн Бурханы зүй тогтол, хүүхдүүдийнхээ сүнсийг аврахын тулд нөр их зүтгэж буй Бурханы хайрыг ухаарч чадна. Тийм л учраас бид Бурханы тушаалыг шижир алтнаас илүү хайрлаж, эрхэмлэн сахидаг (Дуу 119:127, 50:5 үзэх). Бурханы баярууд дундаас Амралтын өдөр бол тэнгэр газар түг түмнийг бүтээсэн Бүтээгч Бурханыг дурсан, эмээн хүндэтгэдэг өдөр юм. Зургаан өдрийн бүтээлийн ажлаа дуусгаад долоо дахь өдөр амарсан Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгосон. Мосегийн үед Арван тушаалын дөрөв дэх тушаал болгон “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” гэсэн тушаал буулгасан байдаг. Бурхан израиль ард түмнийг Бүтээгчийн хүч чадлыг дурсан, Бурханаас ерөөл аваг гэсэндээ Амралтын өдрийг сахь гэж тушаасан юм (Эхл 2:1-3, Гэт 20:8-11). Ариун Эцэгийн үе төдийгүй Ариун Хүүгийн…

Хоосон юманд бэдрэх хүмүүний амьдрал

Библид бидний амьдралыг удалгүй алга болох өглөөний шүүдэр мэт хэмээн дүрсэлсэн байдаг. Бурханы баттай айлдал ёсоор өнгөрсөн амьдралаа эргээд нэг харвал цаг хугацаа нээрээ л хурдан өнгөрөх юм. Сионы гэр бүлүүд та бүхэн хүний амьдрал хичнээн хоосон, утгагүй байсаар замхран оддогийг бодож үзэнгээ тус бүрд тань өгөгдсөн цаг хугацаанд Бурханы бидэнд даалгасан жинхэнэ ирээдүйтэй ажлын төлөө хичээл зүтгэл, чин сэтгэлээ зориулахыг хүсэж байна. Хоног өдрийг хоосон юмнаас зуурч элээх дэмий хоосон амьдралаар бус, мөнхийн тэнгэрийн хаанчлал байгааг Библиэс судлаад, сэтгэл дэх амьд найдвараа шинэчлэх ивээлтэй цаг болгоорой. Маргаашаар бүү сайрх Нэгэн загасчин далайн эргээс санаандгүй Алладины шидэт дэнлүү олжээ. Дэнлүүг илтэл аварга хүн гарч ирээд, нэг хүслийг чинь биелүүлж өгье гэв. Загасчин нэг жилийн дараах сонинг авчирч өгөөч гэж гуйв.…

Бидний явах тэнгэрийн хаанчлал

Хуучин оноо үдэж, шинэ онтой золголоо. Тэнгэрийн найдвар соёрхсон Бурхандаа дахин талархал өргөе. Хожим очих газраа мэдэхгүй хүмүүс харвасан сум шиг өнгөрөх цаг хугацааг эргэн харж, харуусал, хоосон дотор гансарна. Харин шинэ гэрээний үнэн дотор байгаа ариун хүмүүст бол мөнхийн тэнгэрийн хаанчлал улам ойртож байгаа учраас илүү ихээр Бурханд яруу алдрыг өргөн, талархаж, Бурханы хаанчлалд орохдоо дутуу зүйлгүйгээр бэлтгэх ёстой гэж боддог. Хожим очих тэнгэрийн хаанчлалын талаар Библиэс судалж үзэнгээ тэнгэрийн хаанчлалыг баяртай сэтгэлээр хүлээж, энэ газарт өгөгдсөн амьдралаа өдөр болгон утга учиртай өнгөрөөн, урам зоригтой амьдардаг Сионы гэр бүлүүд болохыг хүсье. Цагийг ашиглаж юу үлдээх вэ? Хүн мөнгө зарвал үр дүнд нь олж авдаг зүйл бий. Орон байр авч, хүссэн хоол, эд бараа худалдаж авдаг. Тэгвэл Бурханы бидэнд өгсөн…

Майхан баяр ба амийн ус

Ариун тооллын 7 сарын 15-нд болдог Майхан баяр нь Бурханы 3 удаагийн 7 баярын хамгийн сүүлчийн баяр юм. Майхан баяр нь израиль ард түмэн цөлийн амьдралаар амьдрах үед Бурханы асар барьж байсан үйл явдлыг дурсан тэмдэглэдэг баяр учраас намрын тариалалтыг хурааж авах, ургац хураах баяр ч гэдэг юм. Хуучин гэрээний үед Асрын баяр, Ургац хураалтын баяр гэж ч нэрлэдэг байв. Бурхан шинэ гэрээний сүүдэр ба толь болгон хуучин гэрээний янз бүрийн зан үйлийг тогтоож, хожим шинэ гэрээний үед биелүүлэх ажлуудыг баярын ёслол дунд гүн гүнзгий нууц болгон үлдээсэн байдаг. Майхан баяраар зааж өгөх гэсэн Бурханы хүсэл нь юу болохыг, Майхан баяраар амласан амийн усны ерөөлийг хэнээс авахыг судлан үзэцгээе. Майхан баярын үүсэл болон баярын зарлиг Египетээс чөлөөлөгдсөний дараа Канааныг зорин…

Бүрээдэлтийн өдөр

Бүрээдэлтийн өдөр нь 3 удаагийн 7 баярын дундаас намрын анхны баяр юм. Намрын баяр буюу 3 дахь удаагийн баяр болох Майхан баяр нь Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баяр гэсэн баяруудаас бүрддэг. Израиль ард түмэн бүрээн дуу хангинуулдаг Бүрээдэлтийн өдөр болох юм бол баярын зарлигийн дагуу сэтгэлээ ариусган Эвлэрүүлгийн өдөр хүртэл гэмшдэг байжээ. Бүрээ нь сүр хүчит дуу гаргадаг хөгжмийн зэмсэг. Юунд зориулсан гэдгээсээ хамааран өглөө босох бүрээ, дайныг мэдүүлэх түгшүүрийн дохио гэх зэрэг янз бүрээр хэрэглэгддэг. Бурханы баяр болох Бүрээдэлтийн өдрийн тухайд Эвлэрүүлгийн өдөр ойртон ирж буйг урьдчилан мэдэгдэж, гэмшлийг шаардахын төлөө бүрээ үлээдэг юм. Бурхан яагаад Бүрээдэлтийн өдөр гэмшлийн бүрээ үлээлгэх болсныг, энэ цаг үед бидний үлээх ёстой бүрээ юу болохыг, бидний гэмших ёстой нүгэл юу гээд энэхүү…

Бурханыг магтагтун

Эх “Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн” (1Тес 5:16-18) гэсэн Библийн үгийг онцолж, талархлаа ихэд илэрхийлдэг хүн Эцэгээсээ агуу ерөөл авна хэмээн айлддаг. Сионы гэр бүлүүд та бүхнийг Эхийн захиасыг даган, үргэлж Бурханд талархан, Түүнийг алдаршуулах сайн мэдээний амьдралаар алхаж байгаа гэдэгт итгэж байна. Бүхий л ажлыг Бурхан хөтөлж өгдөг. Сайн мэдээг ч мөн Бурхан удирдан гүйцэлдүүлдэг. Бид үүнд итгээд, бүх зүйлд талархал, яруу алдар, магтаал, хүндэтгэл өргөдөг хүүхдүүд болбол хагацаж салсан тэнгэрийн бүх гэр бүлийг маань Бурхан үтэр түргэн Сион руу хөтөлнө. Сайн мэдээний ажил нь хүний хүчээр огтхон ч гүйцэлдэх боломжгүй гэдгийг ухаараад, үргэлж талархаж, баяртай сэтгэлээр хичээнгүйлэн залбирч, Бурханы даалгасан сайн…

Бурханыг алдаршуулагч хүн

Сайн мэдээ тарааснаараа бид Бурханы нэрийг алдаршуулж, сайн үйлсээрээ Бурханд яруу алдар өргөхийг хичээж байна. Эцэстээ энэ маань өөрийнхөө л сайн сайхны төлөө явж буй зам юм. Эх ч мөн “Бурханыг алдаршуулбал тэр яруу алдар надад эргэж ирнэ” хэмээн сургасан байдаг. Бурханыг алдаршуулах нь Түүний ард түмний хувьд маш чухал зүйлсийн нэг юм. Библийн олон зөгнөл биднийг Бурханы яруу алдрын төлөө бүтээгдсэн ард түмэн гэдгийг зааж өгдөг. Библиэс бид ямар оршихуй гэдгээ, мөн итгэл сүсгийн ямар замаар явбал Бурханыг хамгийн ихээр алдаршуулж болох мэргэн ухааныг олж авцгаая. Хүний амьдрал бол эх нутгаа зорих аянчны аян зам Аав хүү хоёр холын замд явган аяллаар явж байв. Замын хажуугаар зураг шиг үзэсгэлэнт байгалийн өнгө үзэмж холын аянд ядарсан аянчдын нүдийг баясгана. Эргэн…

Үр жимс их гаргая гэвэл

Сүнс аврах халуун сэтгэлтэй Сионы гэр бүлүүд маань нэгдээд, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхагласан газар болгонд нь ивээлийн үр жимснүүд гарсаар байна. Сүнсний үр жимс гаргая гэвэл юун түрүүнд бид Бурханы хүслийг биелүүлэх хэрэгтэй. Бүр олон үр жимс гаргахыг хүсэж, Бурханаас гуйдаг бидэнд зан чанар маань Бурханы мэлмийд зөв гэж тооцогдох зохистой дүр төрхөөр өөрчлөгдөх үед л бүр олон цэвэр буудай үр жимс гаргаж чадна хэмээн Бурхан зааж өгсөн. Эдгээр сургаалыг дахин санаж, үр жимс их гаргадаг нууцын талаар илүү их мэдэж авцгаая. Бурханы дотор байгтун Есүс усан үзмийн модны сургаалт зүйрлэлээрээ их үр жимс гаргах нууцыг зааж өгсөн. Тэрээр биднийг Бурханы дотор байвал их үр жимс гаргана хэмээн айлдсан байдаг. “... Миний дотор байгтун. Би ч та нарын дотор…

Сүнслэг хохирол

Итгэлийн үндсэн зорилго сүнсний аврал авахад оршдог (1Пет 1:9). Бурхан энэ газар хүртэл ирээд, үүрд үхэхээс өөр аргагүй байсан тэнгэрийн нүгэлтэн бидэнд авралын үнэнийг соёрхсон. Тиймээс Бурханы үгийг дуулгавартай дагаж, аврал авах тийм хэмжээний амьдрал сонгох нь бидэнд хамгийн том аз жаргал, хамгийн их ашиг гэж үзэж болно. Сионы гэр бүлүүдийн хувьд аливааг ялгаж салгах чадвартай байж, ямарваа саад бэрхшээл тулгарсан ч сүнслэг хохирол амсалгүй, сүнслэг ерөөл авахыг бүгдээс нь хүсэж байна. Талбайд нуусан эрдэнийг олж авахын төлөө өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдаж авсан шиг тэнгэрийн хаанчлал гэх эрдэнийг олохын төлөө л бол залуу нас, хичээл зүтгэл гээд юугаа ч бай түүнд зориулах нь зүйтэй юм. Ямар ч хохирол амсалгүйгээр тэнгэрийн хаанчлал олддог бол сайн байх сан. Гэвч…

Тэнгэрийн ууган хүү

Өнөө үед дэлхий дээр тоо томшгүй олон сүм төдийгүй Бурханд итгэдэг гэх тэнгисийн эргийн элс мэт олон хүн бий. Бүгд л өөр өөрийн сургаал номлолоо барин, өөрсдийгөө Бурханы хүүхэд гэж, мөн аврагдсан хүмүүс гэж эрдэцгээнэ. Тэр үй түмэн хүний дунд Бурханы хүүхдүүд чухамдаа хэр олон байгаа бол? Бурханы хүүхэд болж дүр эсгэлээ гээд Бурханы хүүхэд болчихдог юм биш. Бурхан хүүхдээ гэж хүлээн зөвшөөрөөгүй тэр хүн Бурханы хүүхэд болж ер чадахгүй. Гагцхүү Бурханы гэрчлэлийг авсан хүн л Бурханы хүүхэд болж, тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болно. Ариун Сүнсээр гэрчлүүлсэн “амлалтын хүүхдүүд” 2000 жилийн өмнө Бурхан хүүхдүүдтэйгээ адилхан махан биен хувцас өмсөөд, “Хүү”-ийн байр сууриар энэ газарт ирсэн билээ. Тэр бол Есүс Христ байсан юм. Тухайн үед хүмүүс Есүсийг таньж чадалгүй, зарим нь…

Маргаашаар бүү сайрх

Бидний эргэн тойронд Бурханд итгэх нь зүйтэй гэж хүлээн зөвшөөрдөг хэрнээ Бурхан руу очихоо хойшлуулж суудаг хүмүүс их байдаг. Тийм хүмүүс ихэвчлэн “Одоо идэвхтэй ажиллаж, амьдралаа хөл дээр нь босгочихоод нас ахиад ирэхээр л нэг сүсэг бишрэлтэй амьдаръя байз”, “Яг одоо чухал ажил зохицуулах хэрэгтэй байна. Завтай болж байгаад л Бурханд итгэнэ дээ” гэж ярьдаг. Харин тэдний төлөвлөж мөрөөдсөн маргааш нь яг болох эсэхийг хэн ч баталж чадахгүй. Амьдрал ийм л байдаг. Дээр үед Индонез улсад 5000 гаруй хүн амь насаа алдаж, олон мянган хүн гэмтэж бэртсэн газар хөдлөлт болж байсан юм. Бүх хүн унтаж байсан үүр шөнөөр газар хөдөлсөн нь ихээхэн хохирол дагуулж, олон хүний амь нас эрсдэх шалтгаан болсон гэнэ билээ. Ганцхан шөнийн дотор тийм аймшигтай гамшиг нүүрлэж,…

Үхлийн биеэс мөнх амийн бие рүү

Сионы гэр бүлүүд маань жил бүр Алгасал баяраа ариунаар сахин, Бурханы соёрхсон амийн найранд оролцож байна. Шинэ гэрээний сайн мэдээний номуудад Есүс “Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ” (Лук 22:15) хэмээн айлдаад, Алгасал баярыг шинэ гэрээ болгон тогтоосон байдаг. Есүс яагаад шавь нартайгаа Алгасал баяр сахихыг тэгтлээ их хүссэн юм бол оо? Үүний учир нь үхэлд хүлүүлсэн нүгэлтнүүдийг мөнх амийн биеэр бүтээх авралын төлөвлөгөөгөө шинэ гэрээний Алгасал баяраар гүйцэлдүүлэх болохоор тэр аж. Тэнгэрээс манна буулгахыг, үхсэн Лазар амилахыг хүмүүс гайхамшиг гэдэг ч үнэн хэрэгтээ үүрд үхэх заяатай байсан хүн төрөлхтнийг Алгасал баяраар мөнх амьдрах оршихуй болгохоос илүү агуу гайхамшиг гэж үгүй. Үхлийн биеийг маань мөнх амийн биеэр өөрчлөх Бурханы ер бусын…

Бурхантай ярилцах нь

Хүний хорвоод амьдрахдаа хэн нэгэнтэй ярилцахгүй байх шиг зовлонтой, хэцүү зүйл ховор биз. Шоронд хамгийн хүнд гэмт хэрэгтнийг хүмүүстэй огт ярилцах боломжгүй өрөөнд ганцааранг нь хорьдог. Бурхантай ярилцдаггүй итгэлийн амьдрал ч сүнсээр иймэрхүү л байр байдалтай байгаа гэсэн үг. Тийм нөхцөл байдалд бол баяр хөөртэй байж ч чадахгүй, Бурханы хүслийг бүрэн биелүүлж ч чадахгүй юм. Бид Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө юу юунаас илүү Бурхантай ярилцдаг байх хэрэгтэй. Тухайлбал “Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” хэмээсэн Бурханы үгэнд дуулгавартай байхын тулд хэзээ тунхаглах уу, хэнд тунхаглах уу, дагалдагч болгохын тулд яаж сайн мэдээ тараах уу гэдгээ Бурханаас цаг үргэлж асууж лавлан, хэлсэн үгийг нь биелүүлэхүйц орчин нөхцөл бүрдүүлж өгөхийг тасралтгүй гуйх хэрэгтэй шүү дээ. Бурхантай байнга ярилцаж гэмээнэ Бурханыг дагадаг итгэгчийнхээ хувиар бид…

Дэлхийн авралыг биелүүлж чадах учир шалтгаан

Гай гамшиг болон бузар нүглээр дүүрч буй хорвоод хэн нь ч мөхөлгүй, бүгдийг гэмшихийг хүсдэг Бурханы хүслийг дагаад, сайн мэдээ тунхаглах итгэгчдийн алхаа улам бүр шуурхайлна. Бурхан ертөнцийг аврах их үйлсдээ Бурханы тугийг улам өндөрт мандуулахыг бидэнд зөвшөөрсөн. Бид үүнтэй хөл зэрэгцэн далайн усыг цэвэршүүлдэг 3% давс шиг ертөнцийн давс болсон ариун хүмүүсийн эрэлд мордож, айл гэр цаашлаад нутаг ус, улс орон, дэлхий дахинд түгтэл нь Бурханы сайн мэдээний вант улсыг босгон байгуулалцах авралын их үйлсэд оролцож байна. “Баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод, бүх дэлхийг дүүргэжээ” гэсэн Даниел номын зөгнөлтэй адил бидний эхлэл бага байсан ч төгсгөл нь агуу их байх юм. Бид өөрсдийн хүчинд найдах аваас хүчин мөхөстөж, боломжгүй мэт санагдах боловч дэргэд маань хэн…

Ганц хүний дуулгавар ба ганц хүний дуулгаваргүй байдал

Мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид ямагт өөрсдийнхөө итгэлийг эргэн харж, тэнгэр Эцэг, Эхийн хүслийг дахин дахин бодож үздэг байх хэрэгтэй. Шинэ ондоо одоог хүртэл бидэнд Бурханы зарим үгэнд дуулгаваргүй үе байсан бол гэмшиж, бүрэн төгс дуулгавартай болох хэрэгтэй. Бидний хүн нэг бүр энэ үеийн сайн мэдээний эш үзүүлэгч, хүн болгон маш чухал. “Би” гэгч ганц хүний дуулгаваргүйгээс болж Бурханы сайн мэдээний түүхэнд асар их саад учирч болох төдийгүй “би” гэгч ганц хүний дуулгавартай байдал Бурханы ивээл, ерөөл дотор сайн мэдээний түүхийг хоромхон зуур ч биелүүлж болно. Адамын дуулгаваргүй байдал Библид ганц хүний дуулгавартай байдал ба ганц хүний дуулгаваргүй байдал нь хүн төрөлхтөнд хичнээн их нөлөө үзүүлснийг бодит жишээнээс иш татан тайлбарласан байдаг. “Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж олон…

Сүмийн өсөлтийн гол хүчин зүйл нь эрх мэдэл үү, ах дүүсэг хайр уу?

Сионы гэр бүл та бүхэн шинэ гэрээний сайн мэдээ хурдтай тунхаглагдаж, Бурханы цусаар өмчилж авсан сүм маань хурдан өсөөсэй гэж хүсэж байгаа байх. Үүний тулд нэг сэтгэлээр залбирч, авралын зар тараан, Бурханыг баярлуулах ажил хийе гэж чармайн байгаа бүхий л зүтгэлд тань талархлаа илэрхийлье. Сүм өсөж хөгжинө гэдэг нь итгэгчдийн тоо олшрох, сүмийн барилга сүндэрлэн өндөрсөх гэх мэт тоо хэмжээний хувьд л өргөжин тэлэхийг хэлдэггүй. Итгэгч хүн нэг бүр Бурханы дотор зөв итгэлээр төлөвшихийг л сүмийн жинхэнэ өсөлт хөгжил гэж хэлж болно. Жинхэнэ утга учир бүхий сүмийн өсөлт бий болгохын төлөө хэрхэх ёстой талаар Библи дэх анхны сүмийн түүхийг гол болгон судалцгаая. Анхны сүмийн гайхамшигтай өсөлт Анхны сүмийн өсөлтөнд нөлөөлсөн хамгийн том хүч нь Бурханы соёрхсон Ариун Сүнс байлаа. Харин…

Аврал бидний Бурханд байдаг

Бурхан хуучин гэрээний үед хуучин гэрээгээр, шинэ гэрээний үед шинэ гэрээгээр үе тус бүрд өөр өөр арга замаар хүн төрөлхтөнд авралын сургаалаа зааж, тэнгэрийн хаанчлалд орох замыг нээж тавьсан билээ. Хуучин гэрээний гол агуулгад Бурхан Сүнсээр авралын үйл явцыг гүйцэлдүүлж байгаа тухай тэмдэглэл байдаг. Харин шинэ гэрээнд махан бие өмсөн энэ газар ирсэн Бурханд хэрхэн хандах тухай сургаал дүүрэн бий. Библийн 66 номыг судлаад үзвэл Сүнсээр оршиж байсан Бурханыг мэддэггүй хүмүүс, махан бие өмсөөд ирэхэд нь таниагүй хүмүүс, Сүнсээр оршиж байхад нь ч, махан биеэр ч оршиж байхад нь ч төгс хүлээн авч, үйлчлээд ерөөгдсөн хүмүүс гээд 3 төрлийн хүмүүс гарч байна. Бидний сүнсний аврал бол авралын бүхий л түүхийг хөтлөн явуулдаг Бурханыг таньж мэдэхээс хамаарч байдаг. Энэ талаар Библийн…

Сүнслэг ерөөлийн төлөөх шунал

Ухаарсан хүн ба ухаараагүй хүний үйлсээс олон ялгаа харагддаг. Үнэн дотор ч Бурханы үгийг сайтар ухаараад, ерөөлийг нэг нэгээр нь нямбайлан хурааж авдаг ухаалаг хүн байхад ерөөл авах таатай нөхцөл бололцоо өгсөөр байхад ч хүртэл ухаарч чадалгүй, тэр ерөөлөө нураачихдаг мунхаг хүн ч бас бий. Бид Бурханы бэлдсэн тэнгэрийн орны ерөөлийг хэн хүнээс илүү сайтар хураах ухаалаг хүн болох хэрэгтэй. Сүнслэг ерөөл хураах ажил мөн л бол ямар ч бэрхшээл, золиос дагалдаж байсан тээнэгэлзэлгүй хийдэг Иаковынх шиг ухаан хэрэгтэй. Махан биеийн юмст эрмэлзэх шунал бус сүнслэг ерөөлийн шунал өвөрлөн, нүднээс далд ч сүнслэг ерөөл хураадаг байхыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье. Бурханаас ерөөл хүссэн Иаков Ерөөлийн шуналаараа бусдаас онцгой Иаков өөрийнхөө ихэр ах Есаваас зармагны аяга шөлөөр ууган хүүгийн эрхийг нь…

Мөнгийг хольцноос нь цэвэршүүл

Амьдралын маань өдөр хоног нэг нэгээр өнгөрөн одохын хэрээр Бурханы хаанчлал ойртсоор. Тэнгэрийн хаанчлал өдрөөс өдөрт ойртсоор байхад сүнсэнд маань одоо хүртэл хир буртаг, хольц наалдаастай байвал тиймэрхүү хир буртагтайгаар Бурханы хаанчлалд орж чадах уу? Мэдээж чадахгүй шүү дээ. Бурханы ард түмэн нь Бурхан ариун байдаг шиг ариун хүмүүс юм (1Пет 1:15-16, 2:9 үзэх). Тэнгэр Эцэг, Эхийн мөнхийн хаанчлалд оръё гэвэл Бурхан таалдаггүй хир буртгийг арилгах ёстой. Бид сүнснийхээ бүх хирийг арилгасны дараа тэнгэрээс буун ирэх сүнслэг ивээл, нигүүлслийг авч, тэнгэрийн эх нутагтаа буцах эрхийг олж авах болно. Мөнгийг хольцноос нь цэвэршүүл Солонгост дээр үед өөр нутагт амьдарч байсан хүмүүс баяр ёслолоор төрсөн нутагтаа очих гэж янз бүрийн бэлтгэл ажил хийдэг байлаа. Нийтийн усны холболт хийгдээгүй болохоор ердийн үед байнга…

Бурханаас энэрэнгүй дөлгөөн зан сур

Библийн зөгнөл ёсоор Сион руу одоо дэлхийн олон хүн цуглацгааж байна. Тэдний дотор нүглийн дадал, зуршлаа хаяж, тэнгэрлэг чанарыг өмсөн, өөрчлөгдөхийг хичээж яваа гэр бүлүүд ч бий. Хараахан ертөнцийн нүглийн хирнээсээ салж чадаагүй гэр бүлүүд ч бий. Энэ үед Бурханд түрүүлж дуудагдсан бид үнэн рүү орж ирсэн ч, засрах шаардлагатай зан чанартай гэр бүлүүддээ Бурханы хүсэж буй ивээлтэй үг болон ивээлтэй зан чанараар сайн жишээ үзүүлэх хэрэгтэй. Сионы хүүхдүүдэд байх ёстой хайрын чухал зан чанаруудын нэг болох энэрэнгүй дөлгөөн чанарын давуу талын тухай Бурханы үгээр сурч авцгаая. Ядуу эхнэр нөхөр хоёрын энэрэнгүй хайр Ядуу боловч аз жаргалтай эхнэр нөхөр хоёр байжээ. Гэтэл эхнэр нөхөр хоёрт гэнэт золгүй явдал учрав. Эхнэр нь таашгүй өвчнөөр өвчилж, зовж шаналж эхлэв. Өвчинд баригдсан эхнэрээ…