Сургаал
Уг буланг сүнс амьдруулах чадвартай Бурханы үгийг өдөр шөнөгүй бясалгадаг хүмүүст зориулав.
Сорилтыг ялагч болоорой
Тэнгэрийн хаанчлал өөд итгэлийн замаар гүйж яваа хүн хааяа нэг сорилт гээч саад бэрхшээлтэй тулгардаг. Сорилтыг ялж байж сүнсний Канаан болсон тэнгэрийн хаанчлалд аюулгүй орно. Харин ялж чадалгүй замын дунд унаж, буцвал тэнгэрийн хаанчлал ч мөн төдий чинээгээр холдохоос өөр аргагүй. Одоогийн итгэл сүсгээ гал мэт халуун байлгах нь чухал л даа. Гэхдээ үүнээс илүү сорилтыг ялах итгэлийн оюун ухаантай байж, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг зорин туйлбартай гүйх хэрэгтэй. Сорилт нь биднийг итгэл сүсгээ анх эхлүүлэхэд ирдэг ч, тэнгэрийн Канаан ойртох тусам улам л ширүүсдэг. Гагцхүү Бурханд хандсан итгэл болон тэнгэрийн хаанчлалын найдвартаа тууштай байж, цаг ямагт өөдрөг хандлагаар Бурханыг бүрэн дүүрэн түших нь л сорилтыг ялах цорын ганц зам юм шүү. Цөлийн амьдралын сургамж Эхлэл номон дахь Израилийн түүхээс нэгэн…
Мөхөс үедээ хүчтэй
Бурханы удирдлаган дор дэлхийн сайн мэдээний ажил хурдтай гүйцэлдэж буй энэ үед Бурхан биднээс ямар итгэл хүсэж байгааг тунгаацгаая. Ихэнх хүн Бурханд итгэдэггүй ч өөрсдийнхөө мөхөс доройг мэдрэх үед аяндаа л Бурханыг эрж хайж, Бурханыг түших гэдэг. Харин өөрсдийгөө хүчтэй гэж бодвол Бурханд найдахын оронд өөрсдийн хүч, чадвартаа найдах хандлагатай болдог. “Мөхөс үедээ хүчтэй” гэсэн үг утга авцалдаагүй мэт санагдаж мэдэх юм. Гэвч итгэлийн амьдралд бид өөрсдийн мөхөс доройг мэдрэхдээ л сая нэг Бурханыг эрж хайдаг. Тэгэхэд агуу хүчит Бурханы хүч үйлчлэх тул бид мөхөс үедээ улам хүчирхэг болдог. Сайн мэдээний ажил хийх үед заримдаа бидэнд “Би их зүйл мэддэг. Библиэс ишлэл сайн олдог. Би энэ тал дээр бусдаас илүү ойлголт, мэдлэгтэй” гэж өөрийгөө дөвийлгөн бодох үе бий. Ингэх нь…
Христчин хүний амьдрал
Тэнгэрийн хаанчлалд найдвар тавин, итгэлийн замаар алхаж буй христчүүдийн хувьд Бурханы үгийг мэдэх нь чухал боловч хэрэгжүүлэх нь бүр ч чухал юм. Хүмүүс христчүүдийн тухайд бодохдоо Бурханд итгэдэг юм чинь бусдаас арай өөр байх гэж найддаг. Гэвч тэд христчин хүн аливаа буруу, муу муухай юм хийвэл “Христчин хүн ч ялгаа алга” гээд урам нь хугарч, христийн шашинд итгэл алдран, нүүр буруулах хандлага ажиглагддаг. Жинхэнэ христчин хүн мөн л бол үг, үйлдлээ нэгд нэггүй анхаарч, хянуур болгоомжтой байх хэрэгтэй. Хэлсэн ганц үг, хийсэн ганц үйлдэл маань эргэн тойрны хүмүүсээ тэнгэрийн хаанчлалд хөтөлж ч болно, сүйрэл рүү дагуулж ч болно. Бурханд дуудагдсан тэнгэрийн хүүхдүүдийн хувьд бид бүхэн үүнийг нухацтай бодоод, гагцхүү Бурханы жишээ, заасан замыг нь даган, сайн үйлсээрээ үлгэр жишээ үзүүлж,…
Итгэлээр өөрчлөгдөн буй ертөнц
Эдүгээ Сионы ах эгч дүүс маань Библийн зөгнөлийн дагуу ертөнц дахиныг авран, үүгээрээ Бурханд баяр баясгалан өргөе гэсэн итгэлээр арван талантын хөдөлгөөнд бүх зүрх сэтгэлээ дайчлан оролцож байна. Эцэг Бурхан, Эх Бурханд итгэх итгэлээр дэлхий ертөнц ивээлтэйгээр өөрчлөгдсөөр байгааг бид харсаар байна. Юм бүхэн зөгнөлийн дагуу биелдэг гэдгийг Бурхан бидэнд баталж харуулсан. Ариун газар багтахааргүй олон гэр бүл баяр тэмдэглэлээ гэсэн мэдээ газар бүрээс ирсээр. Дэлхийн өнцөг булан бүрээс “Ариун газрыг маань томсгож өгөөч” гэсэн хүсэлт олноороо ирж, Сионы гэр бүлүүд үнэн дотор усны түрлэг мэт цутган ирцгээж байгаа. Бид ердөө үгийн дагуу явж, сайн мэдээг дамжуулсан төдий байхад асар богино хугацаанд энэ олон гэр бүл үнэн дотор ирж байгаагаас үзвэл сайн мэдээний бүх ажлыг Бурхан яаравчлан гүйцэлдүүлж байгаа нь…
Баяр сахидаг хүнд аврал өгдөг
Библид тэнгэрийн хаанчлалыг талбайд нуусан үнэт эрдэнэ хэмээн зүйрлэсэн байдаг (Мат 13:44-46). Хүн санамсаргүй эрдэнэ олоод, баярласандаа өөрт байгаа бүхнээ зарж, тэрхүү талбайг худалдаж авсан талаар гардаг. Бидэнд өгсөн тэнгэрийн хаанчлалын аврал хичнээн агуу, үнэ цэнэтэйг Есүсийн энэ үгнээс бага ч болов таамаглах биз ээ. Мөнхийн тэнгэрийн хаанчлал, их сансар огторгуйн ертөнцөд эрх чөлөөтэй аялах тэнгэрийн яруу алдрыг Бурханы баяр сахидаг хүмүүст өгнө гэдгийг Библиэр дамжуулан бататгаж үзье. Сионы ард түмэн Бурханы шинэ гэрээний алив баярыг эрхэмлэн сахидаг байх учиртай. Сансар огторгуйн түр зуурын аялал ба мөнхийн аялал Ертөнцийн хүмүүс ч сансар огторгуйн талаар мэдэх хүсэл тээн, сансрын аялал хийхийг хүсдэг гэнэ. Сансар огторгуй руу яваад ирсэн хүмүүсийн бүгдийнх нь хэлдэг нийтлэг үг бий. Сансар огторгуйд харсан оддын ертөнц туйлын…
Нүглийн хөлс нь үхэл
Библид “Бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ” хэмээн тайлбарласан байдаг (Ром 5:12). Бурханд итгэдэггүй хүмүүс “Сүм дээр очих болгонд байнга л нүгэлтэн гэх юм” гэж гомдоллодог. Үнэндээ бүх хүн угтаа нүгэлтэн юм. Бид Бурханд итгэдэг. Тиймдээ ч үхэхээс өөр аргагүй байсан нүгэлтнийг аварсан Бурханы ивээлд талархал, магтаал өргөдөг. Тэгсэн хэр нь өөрсдийгөө нүгэлтэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг бид ч хүртэл үйлдсэн нүгэл маань яг ямар нүгэл гэдгийг одоо хэр нь бүрэн ухаарч чадаагүй, гэмшээгүй байгаа юм биш биз. Өөрсдийгөө эргэж нэг харцгаая. Бидний нүгэл ямар том болохыг, тэрхүү том нүглийг үнэгүйгээр уучилсан авралын ивээл ямар агуу болохыг бодох цаг гаргацгаая. Нүгэлтэн болсон тэнгэрийн хүүхдүүд Есүс 2000 жилийн өмнө энэ газарт ирээд, хамгийн түрүүнд “Гэмшицгээ” гэсэн үгээр сайн мэдээ тунхагласан…
Бүү гомдолло, харин таларх
Хорвоо ертөнцөд амьдрах явцдаа хүмүүний хамгийн их хэлдэг үг гомдлын үг байдаг гэнэ. Гэвч Бурхан бидэнтэй хамт байгаад, биднийг хайрладаг гэдэгт итгэвэл гомдоллох юм юу ч байхгүй. Гомдоллож амьдарсан Библийн түүхэн хүмүүсийн хувь тавиланг хараад, өнөө үед биднээс хүсэх Бурханы хүслийг судалъя. Бүх зүйлд талархах нь Бурханы хүсэл “Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн.” 1Тес 5:16-18 Энэ нь бидний сайн мэддэг Бурханы эрхэм сургаал. Мөнхийн тэнгэрийн орон руу явъя гэвэл Бурханы хүслийг үйлдэх хэрэгтэй. Хэрвээ бид үргэлж баяртай байж, тасралтгүй залбирч, бүх зүйлд талархлаа өргөж чадахгүй бол сэтгэл дотор гомдол гэдэг өвчин бий болдог. Гомдол гэгч нь баяр хөөр, талархлаас илүү хурдан халдварладаг учраас…
“Чи надад хамаагүй болно”
Биднийг Бурханы тал болгож өгөөч Ойролцоогоор 150 жилийн өмнө Америкт иргэний дайн ид өрнөж байх үед нэг ийм явдал болжээ. Боолуудыг чөлөөлөхийг дэмжиж байсан ерөнхийлөгч Абрахам Линкольн умардын цэргийг захирч, өмнөдийн цэрэгтэй нүүр тулсан боловч өмнөдийн цэргийг амархан буулган авч чадалгүй, эсрэгээрээ өмнөдийн цэрэг умардын цэрэгт үхлийн цохилт өгсөн байна. Үхэж байгаа цэргүүдээ хараад сэтгэл нь өвдсөн Линкольн энэ дайныг хүний хүчээр дуусгаж чадахгүй гэдгийг гүнээ ойлгоод, өдөрт хэдэн цагаар Бурханд хамаг байдгаараа сүсэглэн залбирч байжээ. Ерөнхийлөгч нь залбиралд хамаг хүчээ зориулж байхыг нь харсан шадар түшмэлүүд ч бас умардын цэргийн төлөө “Бурхан манай тал болооч” гэж хамтдаа уйгагүй залбиръя гэж хэлжээ. Гэтэл Линкольн нэлээн ноцтой царайгаар тэдний санааг эрс эсэргүүцэн ердөө ч тэгж залбирч болохгүй гэж эелдгээр захиж гэнэ.…
Сэтгэл хангалуун байхад суралц
Сүүлийн үед сайн мэдээ дэлхий даяар хурдтай тархаж байна. Сионы гэр бүлүүд маань хаана ч очсон сэтгэл хангалуун байж, үргэлж талархсан учраас Бурхан Ариун Сүнсний хүч илүү өгч, ийм үр дүн гарсан гэж бодогдож байна. Эдийн засгийн, соёлын нөхцөл байдлын тал дээр сайн мэдээ тараахад огтхон ч амаргүй газарт Сионы гэр бүлүүд маань баяртайгаар ажиллаж байна. Тэдний нэгэн дуугаар хэлдэг үг нь хэцүү, хүндрэлтэй нөхцөлд байх тусмаа Эцэг, Эхтэй хамт алхаж байгаагаа байнга ухаардаг гэдэг. Зовлон бэрхшээл дунд ч гомдож дургүйцэлгүйгээр, үргэлж баяртай байж, талархал өргөсөн юм чинь гадаад сайн мэдээ хөгжихгүй гээд ч яах билээ дээ. Сэтгэл хангалуун байж чаддаг тэр сэтгэлийг нь харахад яг л манай тэнгэрийн гэр бүл, ах дүү, эгч дүү минь гэсэн бахархах сэтгэл төрдөг.…
Даруу байдлын зам
“Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй.” Есүс тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглахдаа хамгийн эхлээд “Гэмшицгээ” хэмээн айлдсан (Мат 4:17). Гэмшлийн хамгийн нэгдүгээр алхам нь нүглээ ухааран, өөрийгөө даруу, дорд болгох явдал юм. Тэнгэрийн хаанчлалд найдан, бүрэн төгс гэмшье гэвэл бид даруу байдлын замыг сурах хэрэгтэй. Даруу зан бол бардам зангийн эсрэг ойлголт. Езекиел 28, Исаиа 14-р бүлгээс Тирийн хаан болон Вавилоны хааны өмнөх амьдралын талаар судлан үзэхэд, бардам зан нь нүгэл үйлдэх эх үндэс болсныг мэдэж болно. Бардам зангийн улмаас бид Үүрийн хүү, гялбаат цолмонгийн хорон муу үйлдэлд автан, тэнгэрээс дэлхий рүү хөөгдөж ирсэн. Тэнгэрийн оронд яруу алдрын байр сууринд байсан тэнгэр элч нар бардам зангийн улмаас өөрсдийгөө завхруулж, нүгэл үйлдэн, энэ газарт хөөгдөж ирсэн хэмээсэн нь өнөөдөр бид яагаад Бурханы өмнө…
Сайн мэдээний цэрэг
Библид дайны талаарх түүх их тэмдэглэгдсэн байдаг. Бурхан хамт байсан уу, үгүй юү гэдгээс шалтгаалан зарим нь ялж, зарим нь ялагдсан тухай тэдгээр тэмдэглэлүүд нь бидэнд ямар итгэл болон төрх байдлаар сүнслэг тулаан руу давшилж орох ёстойг харуулсан юм. Бурхан биднийг сайн мэдээний цэргээр дуудаж өгсөн. Бурхан биднийг сайн мэдээний цэргээр дуудаж өгсөн. Сайн мэдээний цэрэгт байх ёстой сэтгэл ухаан юу болохыг, юу бэлтгэх ёстойг судалж үзээд, Бурханы сэтгэлд нийцсэн сайн мэдээний цэргээр зэвсэглэж чадахуйц цаг гаргацгаая. Цэрэг дайчдаа сонгон шалгаруулах Бурханы хэм хэмжүүр Гидеоны үеийн түүх бидэнд Бурхан цэрэг дайчдаа хэрхэн сонгон шалгаруулж байгаа дүр зургийг харуулдаг. Бурхан Мидианд эзлэгдэж, боолчлогдож байсан Израилийг чөлөөлж өгөхийн төлөө Гидеоныг дуудаж, цэрэг дайчдыг бүрдүүлсэн. Тэгэхэд гучин хоёр мянган хүн сайн дураараа ирсэн…
Бурханыг бодоорой
Шинэ сар, шинэ жил гарах бүрд та бүхэн маань дор бүрнээ хэр хэрдээ таарсан янз бүрийн төлөвлөгөө, зорилт гаргаж байгаа байх. Тэр бүхнээ амжилттай биелүүлье гэвэл өөрсдийнхөө чадварт найдахаас илүү Бурханд найдаж, Бурханыг түшдэг байх хэрэгтэй. Алив ажлын төлөвлөгөөг бид гаргаж байгаа ч угтаа бол тэр ажлыг бүтээдэг нь Бурхан гэдгийг Библиэр ч, амьдралаараа ч бид баталж болно. Үр жимсийг харахдаа үндсийг нь бодоорой Хүмүүс үр жимс сагсайтал ургасан модны нүдэнд харагдах үр жимс болон мөчрийг нь л анхаарч хараад байдаг болохоос нүднээс далд байдаг үндэснийх нь үүрэг, нөлөөг төдийлөн тоодоггүй. Харин бид модны үр жимстэй мөчрийг зөвхөн анхаарах биш, хорхой хүргэм жимс боловсрох хүртэл ус, тэжээлээр хангаж байсан үндсийг нь ч бас боддог байх хэрэгтэй. Мөчир хичнээн бат бөх,…
Чихтэй нэгэн нь Бурханы дууг сонсоно
Өнөө үед дэлхийн ихэнх сүм Бурханы үгийг сонсдог гэж зүтгэдэг. Үнэн хэрэгтээ тэд Бурханы үгийн жинхэнэ утгыг ойлгож чаддаггүй хуурамч сүмүүд юм. Библид тэднийг “битүү чихтэй” хэмээсэн юм. Бидний тухайд ямар вэ? Бидэнд харах нүд, сонсох чих, ойлгох ухаан бий. Энэ бүхнийг өгсөн Бурхандаа талархан, “сонсох чихтэй” хүмүүст сонсгохын тулд Бурханы дуу хоолойг тэдэнд тодорхой дамжуулаад, мөн “битүү чих” гэж юуг хэлснийг судалж мэдэцгээе. Битүү чихтэй хүмүүс Хүний хэлснийг ойлгодоггүй, ойлгоц удаантай хүмүүсийг “Дүлий годил, хөлдүү нөхөр” гэж гадуур хэлдэг юм билээ. Үүн шиг Библид Бурханы үгийг ойлгодоггүй хүнийг “битүү чихтэй” гэж илэрхийлсэн байдаг. Бидний эргэн тойронд олон хүн Бурханд итгэдэг гэж байгаа ч үнэндээ Бурханы хүслийг ойлгохгүй, тэс хөндлөн хүлээж авдаг. Жишээ нь Бурхан “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар…
Дахин төрөлт
Ертөнцөд амьдрах зуураа хүмүүс үй түмэн бэрхшээл, сорилттой тулгардаг. Тийнхүү тус тусын загалмайгаа үүрч, зовлонгийн замаар алхах нь аянчны амьдрал ажгуу. Харин Бурханыг хүлээн авсан бидний амьдралд Бурханы төлөвлөгөө бий. Үүнийг ухаарсан байхад өнөөгийн амсаж байгаа зовлон бэрхшээл маань аврал руу хөтөлж байгаа Бурханы агуу төлөвлөгөөний нэгээхэн хэсэг гэдгийг, бидний төлөө Бурханы бэлдсэн дахин төрөлтийн нэг явц гэдгийг бид ойлгох юм. Зовлон бэрхшээл дунд Бурханы төлөвлөгөө бий Америкт болсон явдал байгаа юм. Чикагогийн нэгэн дэлгүүрийн барилгад гал гарч, хоромхон зуур дэлгүүр юу ч үгүй шатжээ. Дэлгүүрийн эзэн өдий төдий зовлон бэрхшээл дундаас ёстой л бор зүрхээрээ дэлгүүрээ босгосон байж л дээ. Тиймээс үүнийг нь мэддэг хөршүүд, байнгын үйлчлүүлэгчид нь энэ золгүй явдалд маш их харууссан гэнэ. Тэр чигтээ шатсан тэр…
Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн хүн
Ертөнцөд үй олон хүн өөрийн санаа бодол, үзэл баримтлал, амьдралын хэв маягаар амьдардаг. Зарим хүн энэ нь зөв, бас зарим нэг нь тэр нь зөв гэдэг. Улс төрийн хүрээнд ч эрх баригч нам ба сөрөг хүчний намынхан үзэл бодол зөрчилдөж хуваагдах нь бий. Заримдаа айл хөршүүд өөр хоорондоо санал бодол зөрөлдөн, дуугаа өндөрсгөх нь энүүхэнд. Түүгээр ч зогсохгүй эхнэр нөхөр хоёр амьдралынх нь хэв маяг өөр байдгаас болж хоорондоо маргах нь байдаг. Дор бүрнээ биеэ зөвтгөөд байвал зөв бурууг хэн шийдвэрлэх билээ? Библиэс үзэхэд зөв бурууг эцэслэн шийдвэрлэж чадах Нэгэн нь зөвхөн Бурхан юм. Тиймээс Библид сүүлчийн шүүлт гэж байдаг. Одоо Сионы гэр бүлүүд үерийн ус мэт Иерусалимын энгэрт цутган ирж байна. Есүсийн анхны ирэлтийн үед үнэнийг тараасан элч нар…
Зөвт хүмүүсийн ертөнц ба нүгэлтнүүдийн ертөнц
Зөвт хүмүүсийн ертөнц болон нүгэлтнүүдийн ертөнцийн ялгаа юу юм бол? Зөвт хүмүүсийн ертөнцөд “Уучлаарай” гэдэг үг байдаггүй гэнэ. Эсрэгээрээ нүгэлтнүүдийн ертөнцөд “Уучлаарай. Бүгд миний буруу” гэдэг үг байнга л сонсогддог гэнэ. Тэгвэл та бүхэн зөвт хүмүүсийн ертөнцөд амьдрахыг хүсэж байна уу, нүгэлтнүүдийн ертөнцөд амьдрахыг хүсэж байна уу? Энд зөвт хүмүүсийн ертөнц гэж жинхэнэ зөвт хүмүүсийн амьдардаг ертөнцийг хэлээгүй. Жинхэнэ тийм ертөнц нь тэнгэрийн оронд л байх боломжтой. Энэ дэлхийд өөрийгөө зөвт гэж бодон амьдардаг хүмүүс үй олон байдаг учраас миний энд дурдаад байгаа зөвт хүмүүсийн ертөнц гэдэг нь өөрийгөө зөвт гэж бодон амьдардаг хүмүүсийн ертөнцийг хэлж байгаа юм. Тийм хүмүүс амьдардаг ертөнц нь ямар юм бол? Зөвт хүмүүсийн гэр ба нүгэлтнүүдийн гэр Гэрийнхэн нь бүгд өөрийнхөө зөв гэж заргалддаг нэгэн…
Тэнгэрийн хаанчлал хүчинд автаж байна
Солонгост ч, гадаадад ч сайн мэдээний гал бадран асаж, газар газраас олон үр жимс хураан авч байна гэсэн баярт мэдээ сонсогдсоор байна. Энэ бүх ивээлтэй мэдээ нь Бурханы үгэнд найдан, “чадна” гэсэн өөдрөг бодлоор сайн мэдээний ажилд зүтгэсэн манай Сионы гэр бүлүүдийн бодлын үр дүн гэдэгт итгэж байна. Бүх үед дэлхийн түүх “Юу ч байсан хийж чадна” гэсэн эерэг бодолтой хүмүүсээр жолоодуулж ирсэн байдаг. Алдарт эрдэмтэн Эдисон ч “чадна” гэсэн бодлоор уйгагүй туршилт хийж байж, хойч үеийнхээ шинжлэх ухааны түүхэнд мөнхөд мөрөө үлдээх хэмжээний амжилт гаргасан юм. Тэрээр эмэгчин тахиа шиг өндөг дараад ангаахай гаргах гэж ч хичээж үзсэн, устөрөгчийн хий найздаа уулгаж тэнгэрт нисэж чадна гэсэн хүслээ биелүүлэх гэж ч оролдсон. Иймэрхүү бодлууд нь алдаж оносоор дэвшилд хүрч, эцэстээ…
Тэнгэрийн иргэний харьяалалтай болцгооё
“Алс холоос чиний хүүхдүүд тагтаа мэт нисэн ирнэ” хэмээх Бурханы зөгнөл ёсоор сүүлийн үед сүнсний олон ах эгч дүү нар маань дэлхийн өнцөг булан бүрээс цугларч байгааг харахад Бурханы зөгнөл заавал биелэгддэг гэдгийг харуулж байх шиг. Бүх үндэстэнд тарж бутарсан Сионы гэр бүлүүд маань арьсны өнгө өөр боловч нэг сэтгэлээр ивээлтэйгээр сайн мэдээ тарааж, Сүнс болон Сүйт бүсгүйд үнэнчээр итгэж, үнэний үгийг маш хурдан ухаарч байна. Зөгнөлийн цаг ойртсон болохоор Бурхан өрнө дорныг ялгалгүй Сионы бүх гэр бүлүүдэд Ариун Сүнсний хүч чадлыг дүүрэн өмсгөж өгч байгаа бололтой. Дорно өрнө аль зүгт ч байсан Бурханы ард түмний үүрэг нэг ижил. Махан биеэр аль нэг улсад харьяалагдаж байгаа ч сүнсээр бид бүгд тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалалтай тэнгэрийн ариун ард түмэн юм. Тэнгэрийн…
“Эд нар Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй
Үнэн эгэл юмс дунд байдаг гэсэн үг бий. Зарим хүн үнэнийг ямар нэг онцгой газраас олох гэж хичээдэг. Гэвч үнэт эрдэнийг шавар саванд тавьсан хэмээх Бурханы үг байдагчлан бодит байдал дээр ч үнэн гэгч энгийн зүйлд оршдог. Библийн бүх зөгнөл биелж буйг харвал Бурхан бүх ажлаа дэндүү эгэл жирийн байдлаар зугуухан хийж байгаа нь мэдрэгдэж байна. Үнэндээ бол Есүс Христийн хийсэн ажлууд тэмдэг, гайхамшгаар л зөвхөн дүүрэн байсан биш. Олон ажил нь эгэл жирийн харагдах зүйлс байсан юм. Энэ мэт эгэл жирийн юмсаас сүнслэг ухаарал авсан шавь нар болон сайн мэдээний ном бичигчид тэрхүү ухаарлаараа Ариун Сүнсээр дүүрч, Библийг бичсэн. Тиймээс итгэл дотор байгаа өнөөгийн бидний сэтгэлийг хөдөлгөдөг билээ (2Пет 1:20-21). Дан ганц ертөнцийн хүмүүсийн нүдээр бол тэдгээр нь юу…
Ах дүүсийн үзэсгэлэнтэй нэгдмэл байдал
“ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно” гэж айлдсан ёсоороо Бурхан бидний авралын төлөө амралтгүй ажилласаар байна. Тиймд энэ үеийн бид Бурханы хүслийг дагаад, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ хичээнгүйлэн тунхаглахын сацуу ариун энэ Сиондоо өөр хоорондоо нэгдэн, Бурхандаа анхилуун тахил өргөх хэрэгтэй билээ. Бурхан ах дүүсийн нэгдмэл байдалд баярладаг “Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, Сүнсний нөхөрлөл, энэрэнгүй болоод өрөвч сэтгэл бий бол адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ.” Фил 2:1-2 Бурханы энэ сургаалд “Адил сэтгэ”, “Адил хайртай бай”, “Нэгд”, “Нэгэн бодолтой бай” гэсэн үгс давтагдан гарч байгаа нь өөр хоорондоо санал зөрөлдөн, дундаа зааг гаргахаас нэгдмэл байх нь маш чухал гэдгийг бидэнд хэлж өгч байна. Нэг болж, үзэсгэлэнтэйгээр нэгдээрэй гэсэн нь Бурханы…