Хөгжилтэйгөөр High five!

Ялалтаа тэмдэглэх, баяр хөөрөө илэрхийлэх үүднээс хоёр хүн хоорондоо гараа цохилцохыг “гар цохих” буюу “high five” гэдэг. Ихэвчлэн спортын уралдаан тэмцээний үеэр тамирчид багийн ажиллагаагаа сайжруулахаар гар гараа цохилцдог. Тэмцээнд өндөр оноо авдаг сайн багийг судалтал тамирчид нь хоорондоо high five хийх, гар гараа барих, тэврэлдэх зэрэг биеийн наад захын харилцан үйлдэл их хийдэг ажээ. Багш нь урам хүч өгч нуруун дээр нь зөөлөн алгадах, эсвэл гарыг нь зөөлөн атгах зэрэг үйлдэл үзүүлдэг сурагчийг бусад сурагчтай харьцуулбал ангийн үйл ажиллагаанд оролцох нь хоёр дахин нэмэгддэг гэсэн өөр нэгэн судалгаа ч байдаг аж. Хүн баярлах үедээ өөрийн мэдэлгүй алга ташдаг шиг алга таших нь эерэг мэдрэмж төрүүлж, сэтгэл санаа сайхан болгож, баяр хөөртэй болж, тэр бүү хэл өөртөө итгэх итгэл ч…

Хүн бүр айл гэрийнхээ эзэн!

Нэг хүний олс татах хүчний хэмжээг 100 гэж үзвэл онолын хувьд хоёр хүн бол 200, гурван хүн бол 300 болох ёстой. Гэвч олс татах тоглоомон дээр туршилт хийсний дүнд хоёр хүн таталцах үед хүн тус бүрийн хүч 93%, гурван хүнтэй үед 85%, найман хүнтэй үед ердөө 49%-ийн хүч гаргадаг нь харагджээ. Энэ мэтээр ямар ч ажилд хүний тоо нэмэгдэх тусам хувь хүний хувь нэмэр буурдаг үзэгдлийг “Рингелманны үр дүн” гэдэг аж. Энэхүү үзэгдэл “Би ганцаараа юм чинь”, “Би хийхгүй ч өөр хэн нэгэн хийх байлгүй” гэсэн бодлоос улбаатай юм. Айл гэрийн дотор ч адилхан. Гэр орон гэгч уг нь бүх ам бүл хамт амьдрах газар байтал зарим үед гэр орны ажлаа бие биедээ тохож орхигдуулах тохиолдол гардаг. Хамт хийх ёстой…

Гэрийнхнийхээ адил төстэй талыг олох

Толинд харахдаа аав ээжтэйгээ адилхан санагдаж байсан удаа бий юү? Эсвэл хүүхдийн тань ярих авирлах зэрэг өөртэй чинь адилхныг хараад гайхсан удаа байгаа юу? Таныг ах, эгч, дүүтэйгээ хамт гадагш гарах үед хүмүүс та нарыг нэг гэр бүл гэдгийг огт хэлээгүй байхад мэдэж байсан тохиолдол байхгүй гэж үү? Ойр тойрныхноосоо нөхөртэйгөө, эсвэл эхнэртэйгээ адилхан гэх үгийг хаа нэг сонсож л байсан биз дээ? Нэг гэрийнхэн бие махбодоос гадна зуршил, сонирхол, хоолны дуршил, дуу хоолой, тэр ч бүү хэл сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга нь ч хүртэл адилхан байдаг. Мэдээж генийн хүч нөлөө байгаа ч гэсэн хүн эргэн тойрныхоо орчны нөлөөнд их автаж, амьдрах орчин нь адилхан нэг гэрийнхэн нэг нэгнээ дуурайдаг нь яах ч аргагүй зүйл. Хамгийн гол нь хайрлавал юуг…

Үүдэндээ хайр дүүрэн угтаж, үдье!

“Би яваад ирлээ.” “За, яваад ир дээ!” “Яваад ирэв үү? Өнөөдөр нэлээн ажилтай байсан байх даа?” Гэртээ орж ирэхдээ хамгийн түрүүнд гадагшаа гарахдаа хамгийн сүүлд дайран өнгөрдөг газар бол гэрийн үүд шүү дээ. Нэг гэрийнхний хувьд өдөр тутмын ажлын төлөө уулзаж, салдаг орон зай, зочин гийчний хувьд гэрийнхэн хамгийн түрүүнд мэндэлж угтдаг газар шүү дээ. Гэрт бол хэсэгхэн газар эзэлдэг ч айл гэрийн үүдний үүрэг харин өчүүхэн биш юм. Гэрийнхнээ гарахад нь үдэж, урам хүч өгөөд, гэртээ орж ирэхэд нь баяртайгаар угтан авах үед гэрийн үүд гэдэг зүгээр нэг орж гардаг орон зай биш, харин харилцан ойлголцох, эвсэн нэгдэх орон зай болж хувирах юм. Энэ сард гэрийнхээ үүдийг хайр дүүрэн газар болгоорой. Гэрийнхнээ орж гарах бүрд нь сэтгэлийн жаргал эдлээд…

Хайртай гэрийнхнээ халуун цайгаар дайлцгаая!

Цай бол өрнө дорны аль ч үндэстний уух дуртай унд юм. Цайны гоё тансаг амтыг гаргаж чаная гэвэл цайны ус бэлтгэхээс эхлээд аягалах бүхий л явцад тухайн хүн сэтгэл гаргах ёстой байдаг. Цай чанахад ихээхэн хичээл зүтгэл, цаг зав шаарддаг учраас сайтар шимж уух нь ч мөн хүсүүштэй зүйл билээ. Цай зарим үед хүмүүсийн харилцааны чухал хэрэгсэл болдог. Аяга цай хамт уухад л ярианы уур амьсгал аяндаа бий болж, улмаар ярилцах явцад бие биенээ ойлгож мэдэх нөхцөл бүрдээд ирдэг. Энэ сард хайртай гэрийнхэнтэйгээ хамт цай уух цаг гаргаарай. Гэрийнхнээ хүндэт зочин мэт хүлээн авч, сэтгэл гарган цайгаар дайлаад найрсаг яриа өрнүүлэх аваас зүрх сэтгэлээс ч мөн “анхилуун үнэр” ялгарах болно. Жич Гэрийнхнийхээ амтанд тааруулж цай эсвэл кофе бэлдэх Гэртээ байгаа…

Шинэ ондоо гэрийнхнийхээ зуршлыг соль

“Хүмүүсийн байнга давтан үйлддэг үйлсийн үр дүн. Тэгэхээр давуу чанар нь хүний үйлс биш, зуршил юм” гэж нэгэн гүн ухаанч хэлжээ. Гүн ухаанчийн ийн хэлсэнчлэн хүн зуршлыг бий болгож, хожим уг зуршил нь хүнийг бий болгодог. Сайн зуршил зөв замаар хөтөлж, илүү сайн хүн болгодог бол муу зуршил замыг чинь хааж, саад тотгор болдог. Түүгээр ч үл барам шалихгүй өчүүхэн зуршил хүртэл ойр дотны гэрийнхэнтэй чинь зөрчилдүүлж мэднэ. Шинэ жил болохоор хэн хүнгүй шинэ зуршилтай болох төлөвлөгөө гаргах нь мэдээж. Ингэхэд та бүхэн засахыг хүссэн зуршлаа, эсвэл шинээр бий болгох зуршлаа тодорхойлж, гэрийнхэндээ хэлэхэд яагаад болохгүй гэж? Тэгээд бие биенээ амжилт гаргах хэмжээнд урам дэм өгөөрэй. Шалихгүй өчүүхэн өөрчлөлт агуу том өөрчлөлт авчирч ч мэднэ шүү дээ! Зөвлөмж Засах хэрэгтэй…

Сэтгэлийн өрөө цайруул

Хэн нэгэнд буцааж төлөх үүрэгтэй зүйлийг өр гэдэг. Хурдхан шиг төлчихвөл сэтгэл онгойж, өрөө төлж байж л найрсаг нааштай харилцаагаа хэвээр байлгана шүү дээ. Сэтгэлийн өр ч мөн адил биш үү. Үнэндээ бид гэр бүлийнхэндээ байнга сэтгэлийн өртэй амьдардаг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Ямар ч болзолгүйгээр хайрлуулж, санаатай санаандгүй гэрийнхнийхээ сэтгэлийг шархлуулж, сэтгэлийг нь зовоодог болохоор тэр шүү дээ. Тэгсэн хэр нь түүнийгээ “Нэг гэр бүл юм чинь яахав дээ” байдаг л юм гэсэн бодлоор тоох ч үгүй өнгөрөх нь элбэг. Жилийн эцэстэй золгохдоо бүтэн жилийн турш гэр бүлдээ тавьсан сэтгэлийн өрөө тооцож үзэхэд болохгүй нь юун? Бие биедээ талархснаа илэрхийлж, шархалсан сэтгэлийг нь аргадан зөөлөлж, халуун дотноор, санаа сэтгэл амар тайвнаар энэ оноо үдээрэй! Зөвлөмж Гэрийнхнээ шархлуулж байсан бол…

Гэртээ инээлгэх хэрэгсэл хийцгээе!

Царай төрх шүхэр хоёрын нийтлэг тал юунд юм бол? Тэнийж байдагтаа л утга учиртай юм. Урвагар царайлж амьдрах хэрэг байна уу гэмээр. Инээж хөөрсөн, гэрэлтсэн царай төрх өөрийг нь аз жаргалтай болгохоос гадна харсан хүнийг ч аз жаргалтай болгодог. Ойр тойрныхондоо хайр, урам зориг өгч, дэмжиж байгаагаа илэрхийлэх нь хамгийн сайхан арга. Инээд хөөр нэмэх үүднээс гэрийнхнээ энд тэнд инээлгэх хэрэгсэл хийгээрэй. Арван секундээс дээш чанга дуугаар инээхэд инээх ашиг тус илүү байдаг тул янз бүрийн инээлгэх арга хэрэгсэл ашиглан, гэрийнхэнтэйгээ хамт инээгээд үзээрэй. Урвагар, баяр хөөргүй байдал нэг мэдэхэд алга болж, инээд хөөр, аз жаргал л дүүрэн байх болно! Зөвлөмж Инээх бүс- Тогтсон нэг газар очих бүрдээ инээх. (“Энэ бол инээх бүс”, “Энд ирвэл зад инээгээрэй” гэж бичээд наах)…

Өглөөний мэнд мэд

Солонгост дээр үед хүүхдүүд нь өглөө болгон ээж аавтайгаа мэндэлдэг зан үйл байдаг байлаа. Нүүр гараа угааж, хувцас хунараа цэвэрхэн өмсчихөөд, аав ээжтэйгээ мэндэлж, ор дэвсгэрийг нь хураан, аав ээждээ нүүр гар угаах ус авчирч өгдөг байсан. Өнөөгийн орчин үеийн зай завгүй нийгэмд тийм зан заншил хэдийн алга болж, харин мэндлэхийн үнэ цэнэ хэвээрээ үлдсэн. Мэндлэх гэдэг нь бие биедээ эрүүл энхийг хүсэж, хайр халамжаа илэрхийлэх арга зам болохоор аргагүй шүү дээ. Энэ сард гэр бүлийнхэнтэйгээ өглөө бүр баяртайгаар мэндэлцгээе. “Сайхан амарсан уу?” эсвэл “Өглөөний мэнд!” гээд. Инээмсэглээд, өглөөний мэнд амрыг асуух нь өдрийг аз жаргалтай эхлэхэд тань тустай. Өглөөний мэнд эрсэн мэндчилгээгээр аз жаргалтай өдөрт бэлдэцгээе. Зөвлөмж Өглөө арай эрт босоод, гэрийнхэнтэйгээ мэндлэх. Зүрх сэтгэлдээ баяр хөөр, талархалтайгаар мэндлэх.…