Библийн үг
Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд (2Тим 3:15).
Бурханы жинхэнэ хүсэл юу болохыг үүнээс судалцгаая.
Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?
Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…
Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?
Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…
Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?
Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…
Алгасал баяр
Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Иох 6:53 “Гамшиг алгасан өнгөрөх баяр” буюу “Алгасал баяр (Passover)” нь жил бүр ариун тооллын 1 сарын 14-ний орой болдог. 3500 жилийн өмнө израиль ард…
Ертөнц аврагдах нь Бурханаас хамаарна
Бурхан авралын ажлыг тэргүүн шугаман дээр хөтөлж байна. Өөрийн хүүхдүүддээ сайн мэдээний бүх гавьяаг өгч, харагдахгүй ч биднийг хөтөлж буй Эцэг, Эх Бурханы тусламжтайгаар хуучин болон шинэ гэрээний түүхүүд мөн энэ цаг үе дэх зөгнөлүүд ч биелсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд Бурханы хүслийг дагаагүй зүйл бидэнд их байсан. Гэсэн хэдий ч тэнгэр Эцэг, Эх минь биднээс нүүр буруулалгүй бүхнийг тэвчин, гэмшихийг хүлээн, мөнхийн тэнгэрийн эх нутгийн зүг хөтөлж байна. Эцэг, Эх Бурханыхаа энэ их ивээлд талархал, яруу алдрыг өргөж байна. Дэлхий хэрхэн эргэж, сансар огторгуй хэрхэн хөдөлдгийг нэг бодоцгооё. Энэ үзэгдлийн ард Бурхан байгаа шүү дээ. Хэрэв Бурханы хүч чадлаар ажиллахгүй бол дэлхийн эргэлт зогсож, бүхий л сансар огторгуй эгшин зуур хөдлөхөө болино. Бидний хялбархан хийчихдэг, мэдээжийн юм шиг санагддаг зүйлс…
Бид Бурханыг хэр ухаарна төдий чинээ мэднэ
Шинэ гэрээний үйлчлэгчид үгийг хичээнгүйлэн тунхаглан, тэнгэрийн гэр бүлүүд маань одоо дэлхий даяар үнэнийг олохоор Сионд цугларч байгаа билээ. Тэд сайн мэдээ тарааж л байвал тэдэнд газар, байршил огт хамаагүй байдаг. Солонгост ч, гадаадад ч ялгаагүй зарим нь нисэх онгоцонд, зарим нь хөлөг онгоцонд, зарим нь армид алба хашиж байхдаа, зарим нь янз бүрийн нөхцөл байдалд гээд сайн мэдээг хичээнгүйлэн тунхаглаж байна. Газар дээр, тэнгист болон агаарт ч, хаа байсан ч тэд Бурханы үгийг хүчтэйгээр тунхаглаж, сайн мэдээний ажил түргэн биелж байна. Сионы олон ард түмэн үнэн рүү хөтлөгдөж байгаа билээ. Тэдний дунд үнэнийг шуудхан ойлгодог хүмүүс байхад Бурхан энэ газар яагаад махан биеэр ирснийг ухаарахдаа удаан хүмүүс ч бий. Одоо “Бид Бурханыг хэр ухаарна төдий чинээ мэднэ” гэсэн сэдвээр…
Өнөө үеийн хамгийн чухал ажил
Хүн гэгч байгалиасаа л үнэ цэнэтэй, утга учиртай ажил хийх хүсэлтэй байдаг гэнэ. “Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон” (Евр 9:27) хэмээсэн байдаг. Библид ч мөн энэ дэлхийд амьдрах хугацаандаа Бурханы зөвт байдлыг хайж, шинэ хүнээр дахин төрж амьдрахыг хүмүүст зөвлөсөн байдаг. Тэгвэл хүний амьдралын хамгийн утга учиртай, чухал зүйл юу вэ? Манай Сионы ах эгч дүүс үүний хариултыг хэдийн мэдэж байгаа байх. Учир нь Елохим Бурхан энэ газарт ирээд алив жишээг үзүүлж, бидэнд хамгийн чухал, хамгийн утга учиртай ажлыг даатгасан юм. Одоо Бурханы бидэнд даалгасан ажил хичнээн үнэ цэнэтэй болохыг дахин нэг удаа бодож үзэцгээе. Тэнгэрийн хүүхдийн хувьд бид энэ үед Бурханаас авсан тэрхүү үүрэг даалгавраа сааталгүй биелүүлж, Бурханыг баярлуулах хэрэгтэй. “Гурван асуулт” Оросын их зохиолч Л.Толстойн…
Өлсгөлөн дундах амийн ус
“Элсэн цөлд алтан нуур байлаа ч хүйтэн булгаас өчүүхэн, алдагдсан хонинд хоньчин хүү нь хамгийн баян хаанаас ч илүү агуу.” Энэ бол “Египетийн ханхүү” гэдэг хүүхэлдэйн киноны дууны үг. Хичнээн үнэн үг вэ! Алдагдсан нэг хонинд дулаан бууц руу нь хөтлөх хоньчин шиг чухал хүн үгүй. Уудам их цөлд төөрсөн гийчинд уух уснаас чухал зүйл гэж үгүй. Ган гачиг нүүрлэсэн газар дусал ус ч байхгүй бол алт мөнгө, эрх мэдлээр яалтай ч билээ? Амьд биет үнэхээр усгүйгээр амьдарч чадахгүй. Бидний сүнсний амь ч мөн үүнтэй адил юм. Бидний сүнс Бурханы үг болох амийн усаар хангагдахгүй бол сүнслэг өлсгөлөнд нэрвэгдэж, эцэст нь мөнхийн сүйрлийг л хүлээх юм. Өнөө үед дэлхий дахин сүнсээр цанган зүдэрч байна. Харин одоо Иерусалим Эхийг хүлээн авсан…
“Хүмүүсийн загасчид болгоно”
Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нууранд тор шидэж буй Петр, түүний дүү Андрей нарыг харжээ. Есүс тэдэнд: “Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно” гэв. Петр, Андрей нар даруй тороо орхиж, Есүсийг дагажээ. Тэр цагаас хойш Галилын жирийн л нэг загасчид байсан тэд шинэ амьдралаа эхлүүлжээ. Петр Есүсийг дуудсан даруй дуулгавартай дагаснаараа тухайн үеийнхээ хүмүүсийн хүсэн хүлээж байсан Аврагчийг тунхаглан, хамгийн үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан юм. Тэрээр ерөөлийн боломжийг ухааран, шийдвэрээ огтхон ч эргэлзэлгүйгээр гаргаж, тэр даруй үйлдлээр хэрэгжүүлэн, тэнгэрийн хаанчлалын түлхүүр гэх хамгийн агуу ерөөл хүртсэн юм. Хэрвээ Петр энэ тэр шалтаг тоочин, дуулгавартай дагах эсэхдээ эргэлзэж тээнэгэлзсэн бол түүний амьдрал ямар байх байсан бол? Эдүгээ энэ ертөнц Аврагчийг цөхрөнгөө баран хүлээж байна. Сүнс болон Сүйт бүсгүй…
Итгэл дуулгавартай байдал хоёрын холбоо хамаарал
Хүн болгонд Бурханы бий болгосон эрхэм нандин харилцаа, гэр бүл гэж бий. Бурхан хүн төрөлхтөнд аз жаргал бялхах тэнгэрийн хаанчлалын бичил ертөнц болгон “гэр бүл” хэмээх хайрын нийгэмлэг соёрхсон. Сүнслэг талаас авч үзвэл бид бүгд сүнсээр нэг ам бүл. Бидэнд сүнсний Эцэг ч бий, сүнсний Эх ч бий, сүнсний ах эгч дүү нар ч бий. Библид “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” гэсэн тушаалыг агуу нь гээд, мөн анхны тушаал гэснээ “Эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалыг амлалтаар өгөх анхны тушаал гэж айлдсан байдаг (Мат 22:37-38, Ефе 6:2). Библийн сургаалын дагуу бид махан биеийн аав ээжийгээ төдийгүй сүнсний Эцэг Эхээ дээдлэн хүндэлж, үйлчлэх ёстой. Хүний аав ээж хүүхдүүдээсээ юуг хамгийн их хүсдэг вэ? Хүүхдүүд нь аав…
Эх Бурханы хайр
Өнгөрснийг эргэн харвал бид махан биеийн ээжээсээ маш их хайр авсны адил сүнсний Эхээс ч мөн хязгааргүй их хайр авсан гэдгийг ухаарах болдог. Чадвар дутуу, сул дорой, юу ч үгүй байхад биднийг сонгон, мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтлөн байгаа тэнгэр Эхийн ивээлд үнэхээр талархах ёстой. Бурхан үргэлж бидэнтэй хамт байж, ямар ч болзолгүй хайраараа бүх л хэрэгцээг минь хангаж байдаг. Сул дорой бидэнд итгэл хүлээлгэн, урам өгч, мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтөлж буй тэнгэр Эхийн хайрыг Библиэс ухаарцгаая. Бурхан бол хайр Бурхан хариу нэхдэггүй, хязгааргүй хайраараа өнөөг хүртэл биднийг хамгаалж, хөтөлсөөр ирсэн. Мөчир ихтэй модонд салхилахгүй өдөр байдаггүй ч Сионы үй олон хүүхдээ амар тайван, тэнгэрийн найдвар, авралын баяр хөөр дунд амьдруулж байгаа нь цөм л тэнгэр Эцэг, Эхийн минь…
Мөргөлийн дэс дараа
Аливаа ёслол дэс дараалалтай байдаг. Бидний Бурханд өргөдөг мөргөлд ч дэс дараалал гэж бий. Мөргөлийн дэс дарааллын хувьд сүмийн онцлог байдлыг харгалзан яг адилхан дүрэм журам тогтоох боломжгүй ч ерөнхийдөө дараах дэс дарааллаар явагддаг. 1. Чимээгүй залбирал Нүдээ анин сэтгэлээ цэгцлээд, Бурханд тэмүүлнэ (Дуу 143:5). Энэ үед дуу авиа гаргадаггүй. 2. Магтаалын дуу Бурханы ивээлд талархаж, яруу алдар өргөх дуу (Илч 5:13). Энэ үед итгэгчид босож магтаал өргөнө. 3. Залбирах Бурханд талархал, яруу алдар өргөх, нүглээ хүлээн зөвшөөрөх, хүслээ айлтгах гэсэн дэс дараатай залбирдаг. Энэ залбирлыг ихэвчлэн номлогч өргөнө (Энэ үед босож залбирна). Залбирлын дараа суудалдаа сууцгаана. 4. Магтаал Амралтын өдрийн мөргөлд амралтын сэдэвтэй дуу, баярын мөргөлд баярын сэдэвтэй дуу, бусад тусгай мөргөлд тухайн мөргөлийн онцлог сэдэвт тохирсон магтаалын дуугаар…
Надаар дамжилгүйгээр
Бурхан хүн төрөлхтөнд сүнснийх нь авралын төлөө Библийг өгсөн. Библи нь авралд хүргэх мэргэн ухааныг бидэнд өгөх чадалтай ном юм (1Пет 1:9, 2004 оны хэвлэлт 2Тим 3:15-17 үзэх). Хэрэв хэн нэгэн Бурханд хичээнгүйлэн итгэсэн боловч авралын замыг мэдэхгүйгээсээ болоод аврагдаж чадаагүй бол тэр хамгийн золгүй хүн болно. Сүнсний аврал авахын тулд Бурханы үгнээс бүрдсэн Библийг зөв зүйтэй ойлгож, Библиэр зааж өгсөн авралын замыг олох хэрэгтэй. Библийг хичээнгүйлэн судлах ёстойн учир үүнд л оршдог юм. Бурхан бол зам, үнэн, амь Бурхан үе тус бүрд эш үзүүлэгчдээр дамжуулан үгээ тунхаглаж ирсэн. Мосегийн үед Бурхан Синаи ууланд бууж ирээд ард түмнээ сургах хуулиудыг өгсөн. 2000 жилийн өмнө Бурхан Өөрөө махан бие өмсөн энэ газарт ирж, ард түмэндээ авралд хүргэх мэргэн ухааныг сургасан. Энэ…
Гэрээ ба итгэл
Хүний нийгэм гэгч хүн хоорондын амлалтуудаас тогтдог. Цаасан мөнгө уг нь жирийн нэг өөдөс цааснаас хэтрэхгүй зүйл хэрнээ хүн хоорондын тогтсон амлалтын улмаас зүгээр ч нэг цаас биш, эд юмс зарах, худалдан авах мөнгөн дэвсгэрт болоод хувирчих жишээний. Хэрвээ жаахан хүүхэд мөнгө урчихвал хүмүүс харамсдаг ч зүгээр нэг цаас урахад нь нэг их тоодоггүй. Мөнгөн дэвсгэрт биш харин жирийн цаасанд ямар нэг амлалт агуулаагүй учраас тэр шүү дээ. Энэ мэт жишээнээс амлалт гэгч ихээхэн чухал гэдгийг ойлгож болохоор байна. Бурхан болон хүн төрөлхтний хооронд ч Бурханы тогтоосон амлалт буюу гэрээ гэж бий. Итгэлийн амьдралын тухайд ч гэрээ болон итгэл гэгчийн хоорондын холбоо хамаарлыг ойлгохгүйгээр бид яагаад Бурханы тушаал сахих ёстойгоо, яагаад Елохим Бурханд итгэх итгэлээ сахих ёстойгоо ойлгохгүй, улмаар ийм…
Үгийн дагуу, зөгнөлийн дагуу
Бурханы сүм саяхан Английн Хатан хааны сайн дурын ажлын шагнал авлаа. Бурханы сургаалыг хэрэгжүүлье гэсэн сэтгэл хүслээ нэгтгэж, хичээж зүтгэсэн Сионы гэр бүлүүдийн хамтдаа авсан байгууллагын шагнал энэ юм. Бусдын төлөө золиос гарган, сайн дурын ажил хийж авсан шагнал болохоор бүр ч үнэ цэнэтэй санагдана. АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал болон БНСУ-ын ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагналаас авхуулаад дэлхий даяар шагналын хур бууж байгаа мэдээ шил дараалан ирсээр. Бурхан яагаад өнөө үед бидэнд энэ мэт нэр хүндтэй шагналыг ар араас нь өгсөөр байгаа талаар Библиэр дамжуулан Бурханы хүслийг бодох цаг гаргацгаая. Би бүх дэлхийн үндэстнүүдийн дунд та нарт яруу алдар болон магтаалыг өгнө Бурхан сургаалд нь зөв итгэж, хүслийнх нь дагуу үйлддэг Сионы итгэгчдэд бүх дэлхийн үндэстнүүдийн дунд яруу алдар…
Тунхаглал нь бидний аргаас бус сэтгэлээс хамаарна
Бурханы хүслийг ухааран, үйлс гаргах гэдэг Бурханы хүүхэд мөн л бол сайн тунхаглаад цэвэр буудай үр жимс гаргах хүсэл сэтгэлтэй байдаг. Есүс ч мөн шавь нартаа “Та нар их жимс гаргавал Эцэг минь алдаршина” хэмээн сургасан удаатай (Иох 15:8). Үр жимс гаргахын тулд тунхаглалын ямар нэгэн тусгай арга олох гэдэг гэр бүлүүд ч байдаг. Харин үнэнийг дөнгөж хүлээн авсан манай шинэ гэр бүлүүд авралын зар тараах туршлагагүй хэрнээ үр жимс их гаргаж байгааг хааяа хараад тунхаглах тогтсон арга барил байдаггүй юм байна гэж ухаардаг. Сайн мэдээ тараахад арга барил гол нь биш, ямар сэтгэлээр тараахаас шалтгаалан Бурхан сайн мэдээний нандин үр жимс зөвшөөрдөг гэдгийг мэдэж авцгаая. Чин сэтгэлээр тунхаглахад гардаг сайн мэдээний үр жимс “Иерусалим Эхийн яруу алдрыг бүх дэлхийд…
Сорилтыг ялдаг итгэгч
Цөлийн түүхийг эргэн харвал түүн дотроос сорилтыг ялах мэргэн ухааныг олж болно. Израиль ард түмэн 430 жилийн турш Египетэд амьдран янз бүрийн зовлон зүдгүүр амсаж байгаад Бурханы ивээлээр Египетээс чөлөөлөгдөж сүү, зөгийн бал бялхсан Канаан нутгийг зорин гарцгаав. Тэд Бурханы сонгосон ард түмнийхээ хувьд Алгасал баяр тэмдэглэж, Бурханы гэрээний үг болох Арван тушаал, өөр бусад тушаал, зарлиг, хуулийг ч Бурханаас хүлээн авсан байна. Тэд хэдийгээр Бурханы гэрээг хүлээн авсан сонгосон ард түмэн ч гэлээ ихэнх нь Канаан нутагт хүрч чадалгүй цөлд мөхжээ. Үүний гол учир нь тэд сорилтыг ялж чадаагүйд байсан аж. Өнөө үед бид ч мөн Библид зөгнөгдсөн гэрээний ард түмэн, амлалтын хүүхдүүдийн хувьд Бурханы бидэнд зөвшөөрсөн үнэний тал дээр эргэлздэггүй. Харин сорилтыг ялж чаддаггүй нь л бидний гол…
Хайр ба эв нэгдэл
Бүх хүнийг аврах гэсэн Бурханы хүсэл хурдтай биелж байна. Дэлхий дахины Сион маань олон гэр бүлээр дүүрч байгаа тул яг одоо бидэнд нэн тэргүүнд хэрэгтэй зүйл нь ах дүүсэг энэрэл гэж би бодож байна. Тэнгэр Эцэг, Эх маань зөгнөл биелүүлэхээр гүйж яваа хүүхдүүддээ биенээ хайрлаж, өөр хоорондоо нэгдээрэй гэж байнга онцлон захидаг. Бид Бурханы энэхүү сургаалыг дуулгавартай дагах үед дэлхийн үндэстнүүдэд ерөөлтэй мэдээ сонсох яруу алдрын зам нээгдэх юм. Сайн мэдээ тунхаглах үйлсэд оролцохын зэрэгцээ хайр ба эв нэгдлийн ач холбогдлыг онцолсон Бурханы хүслийг мэдэж авцгаая. Авралаа гүйцэлдүүлж буй Бурханы зүй тогтол Бурхан тэнгэр газар, түмэн бодист хүслээ шингээн бүтээсэн (Илч 4:11). Моддыг хөдөлгөх хаврын салхинд ч, газарт унах намрын навчист ч Бүтээгч Эзэн Бурханы зүй тогтол шингэсэн байдаг. Бурхан…
Бардам занг хаяж даруу хүн болъё
Хүн төрөлхтөн бол тэнгэрт нүгэл үйлдэж, дэлхий рүү хөөгдөж ирсэн тэнгэр элч нар гэдгийг бид Библиэр ойлгож болно. Гэм нүглийнхээ төлөөсөнд үхэх тавилантай болсон хүн төрөлхтний өмнөөс Бурхан Өөрөө тэр бүх нүглийн хөлсийг нь төлж, амийн зам нээж өгсөн билээ. Бурханы ариун нигүүлслээр бид сүнснийхээ эх нутаг болох тэнгэрийн оронд буцан урьд өмнө эдэлж байсан мөнх амийн аз жаргалаа сэргээлгэх амлалт авсан шүү дээ. Одоо бидний хувьд тэнгэрийн хаанчлалдаа буцах өдөр ойртсоор. Урьдын нүгэлт зуршлуудаа хаяж, ариун хийгээд итгэл сүсэг бүхий зан байдалтай болж өөрчлөгдөхийн тулд бид ямар хандлагатай байх ёстойг Библиэс судалцгаая. Бардам зангаас улбаатай алдаа Нэгэн эзэн хаан цэргийн хуаранд зочлох үеэрээ хөнгөхөн хувцаслаад салхилахаар гарчээ. Тэрээр хуаран руугаа эргээд алхаж явтал салаа зам гарч ирж гэнэ. Аль…
“Та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно”
Пентэкостын өдөр болоход Есүсийн шавь нар цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. Баяр сахихын тулд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн иудейчүүд өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. Тэднийг согтоцгоож дээ гэж зарим нь шоолов. Петр арван нэгийн хамт босоод, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглав. “Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Үүнийг та нар мэдтүгэй, үгийг минь сонордтугай. Та нарын бодсончлон эд согтуу биш ээ. Энэ нь эш үзүүлэгч Иоелээр дамжуулан, зөгнөл ёсоор Бурхан Сүнсээ хүмүүс дээр цутгаснаар ийм явдал болсон юм. Та нарын мэдэж байгаачлан Бурхан та нарын дунд Түүгээр үйлдсэн хүчирхэг үйлс, гайхамшиг, тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн Хүн нь Назарын Есүс…
Амийн усыг хэн өгөх вэ?
АМИЙН БАЯР, АЛГАСАЛ БАЯРТ УРЬЯ!
Бурхантай хэрхэн уулзах вэ?
Бүх зүйлд Бүтээгч бий.