Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?

Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…

Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?

Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…

Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?

Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…

Алгасал баяр

Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Иох 6:53 “Гамшиг алгасан өнгөрөх баяр” буюу “Алгасал баяр (Passover)” нь жил бүр ариун тооллын 1 сарын 14-ний орой болдог. 3500 жилийн өмнө израиль ард…

“Эзэн минь! Би нүгэлтэн билээ”

Тэнгэр эх нутагтаа нүгэл үйлдэн хоргодох хот дэлхийд хөөгдөн ирсэн хүн төрөлхтөн бид эх нутгаа хүсэн санагалзах нь мэдээжийн хэрэг гэж бодно. Тэгтэл бүгд л тэнгэрийн орон буцахыг тэгж их хүсэж байгаа хэрнээ өөрсдийгөө тэнгэрийн нүгэлтэн гэдгийг мартах үе үнэхээрийн их байх шиг. Тэнгэрийн хаанчлалдаа буцахын тулд гэмших шаардлагатай нүгэлтний хувиар үндсэн үүрэг маань юу гэдгийг дахин нэг тунгаацгаая. Нүгэлтэн гэдгээ ухаарч ухамсарлах хэрэгтэй Хүмүүс энэ ертөнцөд амьдрахдаа өөрсдийн оршихуйн тухай бодож ухаардаггүй. Хүмүүсийн ихэнх нь энэ дэлхийд яагаад бууж ирснээ, дал наяхан жил амьдрахдаа яагаад баяр баясгалангаасаа зовлон бэрхшээл, цөхрөл гуниг нь илүү байдгийг, хүсээд байдаг эд хөрөнгө, эрх мэдэл нь яагаад тийм хэцүү олддогийг, амьдрал нь яагаад тийм хүнд бэрх байдгийг мэдэхгүй насан туршийнхаа амьдралыг өнгөрөөдөг. Харин Библид…

Сүнсний аврал, мөнх амийг хай

Бидний итгэлийн зорилгыг Библид сүнсний аврал гэж мэдүүлдэг (1Пет 1:8). Бурханд итгэдэг хэр нь сүнсний аврал авахгүй бол ёстой л нэг хоосон итгэл болно. Мөн тийм итгэлтэй хүн хамгийн өрөвдөлтэй хүн байх юм. Аврал авч чадахгүй хүний явах газар мөнхийн там гэсэн болохоор авралтай холбоотой асуудлыг бид нухацтай судлах хэрэгтэй. Юу юунаас илүү бид сүнсний аврал хайрласан Бурханы талаар мэдэх гэж шамдах хэрэгтэй. 2000 жилийн өмнө ч Бурханд итгэдэг гэх олон хүн байсан ч үнэн хэрэгтээ тэд Бурханыг мэддэггүй байв. Тэдний бодож байсан Бурханы төрх болон зөгнөлийн дагуу махан биеэр ирсэн Бурхан буюу Есүс Христийн төрхийн хооронд асар их ялгаа байсан болоод тэр. Өөрийгөө итгэлтэй хүн гээд Библийн зөгнөлд анхаарлаа хандуулахгүй бол яг л эрт үед иудейчүүд өөрсдийг нь аврахаар…

Авралын сураг чимээ сонсоод

Содом бол Абрахамын үеэл Лотын амьдардаг хот байв. Бурхан завхралд автсан Содом, Гоморра хотуудыг устгахын тулд хоёр тэнгэр элчээ илгээв. Лотын чинхүү хүсэлтээр тэнгэр элч нар гэрт нь үлдэж, түүнд авралын хэл чимээ дуулгажээ. “Энд танайхнаас өөр хэн хэн байна вэ? Хүргэн, хөвгүүд, охид гээд энэ хотод байгаа өөрийн гэсэн хэнийг ч болов хотоос гарга. Бурхан энэ хотыг устгахын тулд биднийг илгээсэн. Хот удахгүй сүйрэх болно.” Лот охидтой нь сүй тавьсан хүргэддээ яаран хэл чимээ дуулгав. Харин хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж бодоод огтхон ч хөдөлсөнгүй. Үүр цайх үеэр тэнгэр элч нар Лотыг ийн яаруулав. “Түргэл! Энд байгаа эхнэр, хоёр охиноо дагуулаад хотоос зугт.” Лотыг саатан тээнэгэлзэхэд тэнгэр элч нар түүний гараас, мөн эхнэрийнх нь болон хоёр охиных…

Нууцын доторх нууц

2000 жилийн өмнө израильчууд Ром улсын дарлалд асар ихээр зовж шаналж байв. Тэднийг зовлонгоос ангижруулах цорын ганц найдвар нь Библид зөгнөсөн Мессиа ирээд дарлалаас чөлөөлөх байжээ. Урт хугацаанд израильчууд Ромын тэр их дарамт хавчлагыг Мессиа ирж байж аврагдана гэсэн найдвараар л тэсэж байсан хэдий ч, тэгтлээ хүлээж байсан Мессиа нь Есүс Христ болон ирэхэд тэд хүлээн авч чадалгүй доромжилж хавчин, цовдолж алсан юм. Израильчуудын хувьд Бурхан тэдний аминаас нь ч үнэтэй байсан юм. Тэд итгэлээсээ татгалзсанаас амиа алдахыг илүүд үздэг байв. Гэсэн хэдий ч тэд өөрсдийн ихээр хайрлан үнэ цэнэтэйд тооцож байсан Бурханаа цовдолсон. Тэднийг юу ийм аймшигт нүгэл үйлдэхэд хүргэсэн бэ? Энэхүү шалтгааныг мэдэхгүй бол Бурханыг өнөө үед дахин ирэхэд ч бид тэдний нэгэн адил нүгэл үйлдэх юм. Төгс…

ЭЗЭНд зориулж өргөө барь

Давид барилгын чулуунуудыг цавчих чулуучдыг томилж, зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жинлэж барахааргүй их хэмжээний хүрэл, төмөр, мод, чулуу бэлтгэжээ. Дэлхий дахинд Бурхан алдаршин, магтагдахаар сүрлэг өргөө барих бэлтгэлийг базаасан нь энэ байлаа. Бэлтгэл ажил дууссаны дараа Давид хүү Соломоноо дуудан, түүнд ийн захив. “Хүү минь ээ, би Бурхан ЭЗЭНийхээ нэр алдарт зориулан өргөө барих бодолтой байсан билээ. Гэвч Бурхан “Чиний хүү Соломон өргөө барина” гэж хэлсэн юм. Хүү минь, Бурханы хүссэнээр өргөө бариач. Гагцхүү чи Бурханы тушаасан зарлиг, шүүлтүүдийг дагахыг анхаарах аваас энэ нь чамд биелэх болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар.” Давид Израилийн удирдагчдад хандан өргөө барих ажилд нь Соломонд туслахыг гуйв. Дараа нь хаан ширээг өвлөн авсан Соломон Бурханы үг болон…

Хүйтнийг даван туулах амьтад

Хүмүүс өвөл болохоор тасхийм хүйтэн жавраас болоод гадагш гарахаа больж, хүйтэн цаг агаарт зориулж өвлийн бэлтгэлээ базаадаг. Өвөл сөдөн хүрэм, үстэй шуб өмсчихөөд мөрөө хавчин хурдан хурдан алхлах хүмүүс бишгүй харагддаг даа. Ингэхэд өвлийн жавраас хамгаалах орон гэр, өмсөх дулаан хувцас гэх юмгүй араатан амьтад ийм тэсгим хүйтнийг яаж даван туулдаг юм бол? Дэлхий дээрх хамгийн хүйтэн газар бол өмнөд туйл Антарктид. Антарктидын гадаргуугийн ердөө 2% нь шороон хөрстэй, үлдсэн хэсэг нь 2 км зузаан мөсөөр хучигдсан байдаг. Өвөлдөө Антарктидын дундаж температур -56,7°C хэмээс -91,2°С хэм хүртэл буурч болно. Заримдаа далайн эрэг дээр салхи 50 м/с хурдтай салхилах нь бий. 20-р зуунд экспедиц амжилттай болсноор дөнгөж нээгдээд байгаа Антарктид нь туйлын орон зай юм. Гэвч юу ч амьдрах боломжгүй цав…

Би Никеагийн шашны хурал дээр яагаад Алгасал баярын талаар маргаан гарах болсныг, үүний дараах нөхцөл байдлын талаар мэдэхийг хүсэж байна.

Зүүний ба барууны сүмүүд Никеагийн шашны хурал нь МЭ 325 онд Ромын эзэн хаан Константины удирдлаган дор Бага Азийн Никеа хотноо зохион байгуулсан барууны болон зүүний сүмүүдийн удирдагчдын оролцсон томоохон хэмжээний шашны хурал байв. Уг хурлаар хэлэлцсэн гол асуудал нь Алгасал баярын ариун зоогийн ёслолын өдрийг товлох, Ариун Гуравын сэнтий нэгийг үгүйсгэдэг Арианизмыг цаашид хэрхэх асуудал байлаа. Ялангуяа Алгасал баярын ариун зоогийн ёслолын өдрийг товлох асуудал 2-р зууны дунд үеэс маргаантай байсан бөгөөд Никеагийн шашны хурлаар Алгасал баярыг бүрэн устгаснаар уг маргаан эцэслэсэн юм. Алгасал баярын маргаан элч нарыг нас барж, анхны сүм зүүний болон барууны сүм гэж хуваагдсан үеэс л эхэлсэн юм. Бага Азид төвтэй зүүний сүмүүд болон Ромд төвтэй барууны сүмүүд Христийн үхлийг дурсдаг Алгасал баярыг тус тус…

Хөлийн гишгүүр

1. Исаиа 66-р бүлэгт газрыг Бурханы хөлийн гишгүүр гэж тодорхойлсон. "ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?" Иса 66:1 2. Ариунаас ариун газар дахь гэрээний авдрыг Бурханы хөлийн гишгүүр гэж илэрхийлсэн. "Тэгээд Давид хаан хөл дээрээ босон зогсоод —Ахан дүүс, ард түмэн минь, намайг сонсогтун. ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ." 1Шас 28:2 "Түүний орших газарт очицгооё. Түүний хөлийн гишгүүрийн хажууд мөргөцгөөе." Дуу 132:7 3. Дайсан диавол Христийн хөлийн гишгүүр болно. Эрт дээр үед дайнд ялагч нь ялалтын бэлгэдэл болгож,…

Бурханы сүмийг “Сион” гэж нэрлэдэгт ямар нэг учир шалтгаан бий юү?

2000 жилийн өмнө Христийн энэ дэлхий дээр байгуулсан сүмийн нэр нь Бурханы сүм юм (1Кор 1:2, 11:22, Гал 1:13). Бурханы сүмийг Сион ч гэж нэрлэдэг (Евр 12:22, Илч 14:1). Сион гэж ямар газар байдгийг олж мэдвэл бид яагаад Бурханы сүмийг “Сион” гэж нэрлээд байгааг ойлгох юм. Сион гэдэг нь Иерусалим дахь нэгэн жижиг уулын нэр юм. Тэнд Бурханы гэрээний авдрыг залснаас хойш “Сион” гэсэн нэр томьёог зөвхөн Иерусалимыг төдийгүй Израилийг төлөөлөхөд ашиглах болжээ (1Хаа 8:1). Бурханы сүмийг Сион гэж нэрлэсний учрыг ойлгохын тулд эхлээд Давид хаан, Есүс хоёрын холбоо хамаарлыг ойлгох хэрэгтэй. Давид хаан ба Есүс Есүс энэ ертөнцөд зөгнөлийн Давид хаан болон ирсэн юм (Иса 9:6-7). “Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно.…

Хүн бүр сүнстэйг, сүнсний ертөнц гэж байдгийг би мэднэ л дээ. Гэхдээ сүнсний ертөнцийг би огт төсөөлж чадахгүй байна. Сүнсний ертөнцийг жаахан ч гэсэн төсөөлөх арга бий болов уу?

Хүн гэгч оршихуй газрын шороо болон амин амьсгалаас өөрөөр хэлбэл махан бие болон сүнснээс бүрддэг. Хүн үхсэний дараа махан бие нь газар шороондоо, сүнс нь Бурхандаа буцдаг. Нэг үгээр хэлэхэд хожим Бурхантай хамт амьдрах сүнсний ертөнц буюу тэнгэрийн хаанчлал гэж гарцаагүй оршдог юм. Гагцхүү бидний нүдэнд харагддаггүй тул тайлбарлахад тун хэцүү. “Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.” 1Кор 2:9 Өнөөг хүртэл орчин үеийн шинжлэх ухааны нээсэн хамгийн дээд хэмжээст орон зай бол сансар огторгуй юм. Хүмүүний мэдлэг, мэргэн ухаанаар бид тэнгэрийн хаанчлалын тухайд хэзээ ч бүрэн дүүрэн ойлголттой болж чадахгүй л дээ. Гэвч нүдэнд харагдаж буй сансар огторгуйгаар дамжуулан тэнгэрийн хаанчлал ямар газар болохыг бага ч…

Есүс энэ газарт дахин ирэхдээ үүлэн дунд залран ирнэ гэсэн байдаг. Мөн гал дотор ирнэ гэсэн зөгнөл ч бий. Тэгвэл үүлэн дунд заларч ирэхдээ л шууд галаар шүүчих хэрэг үү?

2000 жилийн өмнө Аврагч болж ирсэн Есүс дахин энэ газарт ирвэл тэр өдөр нь сүүлчийн шүүлтийн өдөр байж таараа гэж христчүүдийн олонх нь боддог. Есүс тэнгэрийн үүлэн дунд залран ирэх даруйдаа галаар шүүж, харин аврагдах ариун хүмүүс тэнгэрийн хаанчлалд орно гэж тэд төсөөлцгөөнө. Гэвч Библийн сургаалд тэс өөрөөр заадаг. Үүлэн дунд залран ирэх Есүс ба гал дотор ирэх Есүс Үүлэн дунд болон гал дотор залран ирэх Есүс дүр төрхийн хувьд ялгаатай байгаачлан ирэх цаг, ирэх зорилго нь ч мөн өөр өөр. "Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар залрахыг харна. Тэр тэнгэрэлч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл…

Шинэ гэрээний үед Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт хуулиуд Есүсээс хойш хүчингүй болсон тул сахих шаардлагагүй гэж үздэг хүмүүс бий. Тэдний үг хэр үндэслэлтэй вэ?

Хуулийн тухай ярихад олон хүн үүнийг хуучин гэрээний үед зөвхөн израильчуудад л хамаатай байсан хууль гэж ойлгодог. “Шинэ гэрээний үед Есүсийн загалмайн золиосоор бүх хүнд нигүүлсэл үнэгүйгээр өгөгдсөн тул цаашид хууль дагаж мөрдөх шаардлагагүй болсон” гэж тэд ярьдаг. Гэвч Библийн сургаал тэдний бодлоос тэс ондоо. Мосегийн хууль ба Христийн хууль Библид 2 төрлийн хууль байдаг. Нэг нь Мосегоор дамжуулан Бурханы өгсөн Мосегийн хууль, нөгөө нь Есүсийн тогтоосон шинэ гэрээний хууль буюу Христийн хууль. Христийн хууль нь Есүсийн төгс болгосон хууль юм. Шинэ гэрээний үе рүү шилжихэд Есүс хуучин гэрээний хуулийг шинэчилж, гүйцэлдүүлсэн юм. “Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм.” Мат 5:17 Мосегийн хууль нь израильчуудын…

Хуучин гэрээний тахил

Хуучин гэрээний үед ариун газарт тахил өргөх ёслол үйлдэгддэг байжээ. Гэвч тахилын ёслол хариуцсан тахилч нараас нь өөр хэн ч нарийн ширийн учрыг нь мэддэггүй байлаа. Учир нь тахилууд нь ойлгоход нэн төвөгтэй байв. Түүнчлэн тахилын төрөл, арга, нэр томьёо нь ойролцоо бөгөөд давтагдмал шинжтэй, ялгаж салгахад бэрх байжээ. Хуучин гэрээний тахилуудыг үнэн зөвөөр нь ангилж, тайлбарлахад хүндрэлтэй тул итгэлийн амьдралд тань дэм болох үүднээс Библид давтагдаж гардаг хэд хэдэн тахилын талаар авч үзэцгээе. 1. Тахилын зорилгын дагуу ангилах нь – нүглийн тахил, ялын тахил, эвийн тахил 1) Нүглийн тахил Энэ нь санамсаргүйгээр үйлдсэн нүглийн эвлэрүүллийг хийх зорилготой өргөдөг тахил юм. Израилийн бүх чуулганы болон тэргүүн тахилчийн нүглийг өршөөх тахил, хувь хүний нүглийг өршөөх тахил зэрэг нь нүглийн тахилд багтдаг.…

Би чамайг илгээж Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах болно

Мосе хонин сүргээ хариулж явахдаа Хореб ууланд хүрчээ. Тэрээр галын дөлөн дунд огт шатахгүй байгаа бутыг хараад, ойртон очиход Бурхан түүнд ийн өгүүлэв. “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм. Би Египетэд байгаа ард түмнийхээ зовлон зүдүүрийг харж, тэдний хашхирааныг сонслоо. Би ард түмнээ египетчүүдийн гараас чөлөөлж, тэднийг сүү бал урссан үзэсгэлэнтэй, өргөн уудам нутаг болох Канаан руу хөтлөх болно. Би чамайг Фараон руу илгээж, израиль ард түмнээ чөлөөлнө" гэв. Мосе яах учраа олохгүй Бурханд ийн өчив. "Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ?" "Үнэхээр Би чамтай хамт байна. Би мутраа сунгаж, тэдний дунд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа Египетийг цохино. Үүний дараа тэр та нарыг явуулна." Бурхан итгэх нотолгоо болгон модон таягийг…

Өөрсдийн зам мөрийг хянагтун!

МЭӨ 520 он. Вавилоноос чөлөөлөгдсөн израильчууд Персийн хаан Корешийн бүрэн дэмжлэгтэйгээр Иерусалимд буцаж ирснээсээ хойш 16 жил өнгөрчээ. Бурхан эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан израильчуудыг ийн зэмлэв. "Та нар юу хийж байгаагаа хараач." Израильчууд Бурханы өргөөг барих үүрэгтэй байсан ч цаг нь болоогүй гэж бодоод өдөр тутмын амьдралдаа л анхаарцгааж байлаа. Эш үзүүлэгч Хаггаи хийх ёстой ажлаа үл тоомсорлож суусан израильчуудыг сэнхрүүлж ийн хэлэв. "Та нар яагаад хийсэн бүхэн чинь үр дүнгүй болж, олон зүйл хүсэж байсан ч олж авч чадахгүй байгаагаа бодоорой." Израиль ард түмэн Хаггаин үгэнд сэтгэл нь хөдөлж Бурханы өргөө барих ажлаа үргэлжлүүлжээ. Бурхан израильчуудыг Вавилоны боолчлолоос чөлөөлөхийн тулд Персийн хаан Корешийг сонгосон шалтгаан нь тэднээр Иерусалим өргөөг сэргээн босгуулахын тулд байв. Гэсэн хэдий ч тэд зөвхөн өргөөний…

Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө

Есүс шавь нарын хамт Цезарь Филипийн нутагт ирэв. Тэрээр шавь нараасаа ийн асуув. “Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна?” “Таныг баптисч Иохан эсвэл Елиа гэдэг.” “Зарим нь Иеремиа шиг эш үзүүлэгчдийн нэг гэдэг.” Есүс шавь нараасаа дахин асуув. “Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” Петр итгэлтэйгээр ийн хариуллаа. “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн.” “Петр, чи ерөөлтэй еэ. Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм.” Есүс Өөрийг нь зөв таньсан Петрт онцгой ерөөл хайрласан. “Чи Петр (хад). Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр…

“Эзэнд энэ хэрэгтэй байна” гээрэй

Есүс Иерусалимд ойртон ирээд хоёр шавиа тосгон руу илгээв. “Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Тэнд очоод та нар хүн ер унаж байгаагүй уяатай дудранг олно. Тайлаад энд авчир. “Яагаад ингэж байна?” гэж хэн нэгэн та нарт хэлбэл “Эзэнд энэ хэрэгтэй байна. Даруй үүнийг чинь ийшээ явуулчихна” гээрэй гэв.” Шавь нар явж Есүсийн хэлснээр гудамжинд уяатай дудранг олж харав. Шавь нар дудранг авчрахаар уяаг нь тайлж байтал хажууд зогсож байгсдын зарим нь: “Та нар юунд уяаг нь тайлав?” гэж асуулаа. “Эзэнд энэ хэрэгтэй байна.” Шавь нарыг ийн хариулахад ижигний эзэн дуулгавартай гэгч нь дудрангаа өгч явуулжээ. Есүс шавь нарынхаа авчирсан дудранг унаж, Иерусалим руу явав. Есүс загалмай дээр зовж шаналах цаг нь ойртсоныг мэдэж байсан тул шавь нартаа дудран авчрахыг…

Айдсыг итгэлээр

Израильчууд долоон жилийн турш мидианчуудын дарлалд байв. Тэр үед Бурхан зовлон дунд хашхирах тэднийг аврахын төлөө шүүгч сонгохоор тэнгэр элчээ илгээжээ. Бурханы тэнгэр элчийн ирсэн газар бол Абиезри хүн Иоашийн эзэмшил Офра байв. Тэнгэр элч царс модон доор сууж байтал Иоашийн хөвгүүн Гидеон мидианчуудад ургацаа булаалгахгүйн тулд улаан буудайгаа усан үзмийн шахуурга дотор нууцаар цайруулж байлаа. Бурхан тэнгэр элчээрээ дамжуулан түүнд ийн айлджээ. “Чи явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байна.” Бурхан өөрийг нь Израилийн удирдагчаар сонгох болсныг Гидеон ойлгосон ч яах учраа олохгүй байв. “Эзэн минь ээ, би Израилийг аварч яахан чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассе дотроос хамгийн дорой нь төдийгүй би эцгийнхээ гэрт хамгийн отгон нь шүү дээ” гэсэнд Бурхан түүнд “Би чамтай хамт байх…

Бурхан надад инээмсэглэл авчирлаа

“Чиний эхнэр Сара чамд үнэхээр хүү төрүүлж өгнө. Чи түүнийг нь Исаак гэж нэрлэнэ. ... Тэр чиний үр удам болно.” Үр хүүхэдгүй байсан Абрахамд Бурхан амласан ёсоороо үйлджээ. Сара өтөлсөн хойноо зуун нас зооглосон Абрахамд хүү төрүүлж өгөв. Абрахам Бурханы хүслийг даган хүүдээ “Исаак” гэдэг нэр өгчээ. Үр хүүхэдтэй болно гэдэгт найдалтгүй байсан Сара хүү Исаакаа төрүүлсэн нь гайхамшиг мэт хэрэг байлаа. Сарагийн царайд үргэлж инээмсэглэл тодрон байв. “Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно. Сара хүүхдүүдээ хөхүүлнэ гэж Абрахамд хэлэх хэн байлаа даа? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ.” Сара хүү Исаакийнхаа ачаар баяр хөөрөөр бялхаж байлаа. “Исаак” гэдэг нэр инээмсэглэл гэсэн утгатай. Исаак яг л нэр шигээ Сарагийн баяр баясгалан…

Бурханы замаар явагч зөвт хүмүүс

Библи нь хүмүүсийг зөвд чиглүүлэхүйд тустай бөгөөд (2Тим 3:16) Бурханы замыг заадаг ном юм. Библийн олон хуудсаар дамжуулан Бурхан бидэнд зөвт болон ёрын муу хүмүүсийн талаар ч харамгүй зааж өгдөг. Библид ёрын муу хүнийг тодорхойлохдоо Бурханаас эмээдэггүй, Бурханы тушаал, зарлиг, хуулийг дуулгавартай дагадаггүй хүмүүс гэсэн байдаг. Бурханыг үгүйсгэсэн ёрын муу хүмүүсийг сүүлчийн өдөр шүүлт болон шийтгэл хүлээж байгаа (2Тес 1:7-9). Бурхан сүүлчийн Ариун Сүнсний үед энэ дэлхий дээр дахин ирээд Өөрийн замыг биечлэн зааж өгсөн. Ингэснээр ёрын муу хүний байр сууринд байсан хүн төрөлхтнийг нүглээс ангижруулж, зөв амьдрах зам нээсэн. Бурханы заасан замыг дагадаг хэн боловч сүнсний ертөнцөд зөвт гэгдэн хүлээн зөвшөөрөгдөж, аврал авах юм. Чигч шударга нь түүгээр алхана Библи нь Бурханы замыг дагасан уу, дагаагүй юү гэдгээр нь…