Бурханыг дуурайсан хүмүүс

Сионы гэр бүлүүд өдөр бүр ариун Бурханы дүр төрхийг дуурайхыг хичээж байгаа билээ. Өөрсдийн төрхийг эргэн харвал анх итгэлийн амьдралаа эхэлж байсан үеэс илүү Бурханы дотор сүнслэгээр өссөн одоогийн төрх маань Бурханыг илүү их дуурайж байгааг харж болохоор байна. Бүх Сионы гэр бүл Бурханы дүр төрхийг бүрэн төгс дуурайх тэр өдөр нэг цагийн өмнө ч атугай хурдан болоосой гэж хүсэж байна. Хүүхдийг аав ээжээ дуурайдаг болгосон Бурханы хүсэл Та нар хүүхэдтэй бол яг одоо тэднийгээ нэг ажиглан хараарай. Тантай адилхан байгаа биз? Харин хүүхэдгүй хүн нь аав ээжийгээ бодоод үз дээ. Хүүхдүүдийн чинь төрх, зан ааш аав ээжийгээ дуурайгаагүй байна гэж үү? “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэсэн зүйр үгэнд гардагчлан үр хүүхэд нь эцэг эхээ…

Фило-се

“Фило-се (φιλω σε)” гэдэг нь шинэ гэрээний Библийн эх хэл болох грекээр “Би Танд хайртай” гэсэн утгатай үг. Энэ нь Есүс амилсныхаа дараа хайртай шавь Петрээсээ “Чи Намайг хайрладаг уу?” гэж гурван удаа асуухад нь Петрийн хэлсэн хариулт юм. Чи Намайг хайрладаг уу? Өнөө үед дэлхийн өнцөг булан бүрд гэмт хэргийн тоо ихсэж байгаа төдийгүй өнгөрсөн үетэй харьцуулахад илүү харгис хэрцгий, жихүүдэс хүрэм болжээ. Хүн чанар алдагдаж, үндсэн ёс суртахуунаа ч хүртэл гээсэн гэм нүгэл газар авч байгаа нь хүмүүсийн өөрийгөө болон бусдыг хайрлах хайр хөрсөнтэй холбоотой юм. Мөн христчүүд ч хүртэл олноороо Бурханы хайраас эргэсэн тул Бурханыг баярлуулж чадахгүй, Бурханы үгээр бүрэн төгс өөрчлөгдөж ч чадахгүй байгаа. Тэнгэрийн оронд ч, энэ газар ч хэзээ ч авч байгаагүй тийм хайрыг…

Том сав болоорой

Бурханы тамгалах ажил наран мандах дорно зүгээс эхлэн ургацын үр шим арвин буй энэ үед Бурханы зөгнөл ёсоор Сионоос гарах үнэний үгийг тэсэн ядан хүлээж байсан дэлхийн ард түмэн, олон үндэстэн Сион руу цутган ирж байгаа талаар ивээлтэй мэдээнүүд өнцөг булан бүрээс тасралтгүй ирсээр байна. Солонгост сайн мэдээний ажил эрч хүчтэй, халуун сэтгэлээр өрнөж, гадаад сайн мэдээний ажилд ч дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа болохоор Есүсийн анх ирсэн үеэс долоо дахин илүү хурц гэрэлтэх амийн үнэн одоо таван далай, зургаан тив алгасалгүй асар хурдтай тархаж байна. Бурханы сайн мэдээ ертөнцийн бүх үндэстэнд хүрч байгааг харахад “Самари ба дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчилнэ” хэмээсэн зөгнөл бодитоор биелж байх шиг санагдана. “Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л…

Бурханд дуудагдсан хүмүүс

Библид гардаг өнгөрсөн үеийн түүхээс Бурхан хүүхдүүдээ дуудан, дуудсан хүүхдүүдээрээ дамжуулан агуу ажлаа гүйцэлдүүлж байгаа Бурханы хүч чадлыг ойлгож болох юм. Тэнгэр газар, түмэн бодисыг бүтээсэн Бурхан үе тус бүрд Иошуа, Самуел, Давид, Петр, Иохан гэх мэт итгэлийн өвөг дээдсийг дуудан босгож, үгэн дэнлүүн гэрлээ унтраалгүй бадраасаар ирсэн билээ. Сүүлчийн энэ үед Бурхан бидэнд агуу ажлаа даатгахаар дуудахад нь энэхүү дуудлаганд зохистой нэгэн болохын тулд ямар сэтгэлээр Бурханы өмнө зогсох ёстойг Библийн түүхээр дамжуулан мэдэж авцгаая. Бүх хүч чадал Бурханд байдаг Бурхан боолуудаа дуудахдаа тэдний зүс царай, чадвар гэх зэрэг гаднах байдлыг нь харж сонгодоггүй. Бурханд ямар нэг юм дутагдсан болохоор тэднийг дуудсан уу? Огтхон ч үгүй. Ганц ч дусал ус байхгүй цөлд хад цохин ус оргилуулж, Улаан тэнгисийг хуваан…

​Боловсруулаагүй газраа хагал

Хавар үр суулгахдаа тариачны нэн түрүүнд хийдэг ажил нь өвлийн турш ашиглаагүй талбайгаа хагалан сийрэгжүүлж, модны үндэс, зэрлэг зэргийг нь зулгаан, газраа сайтар сийрэгжүүлсний дараа үрээ цацдаг. Тэгээд намартаа сайн ургац хураах хүртэл цацсан үрээ соёолуулахаар сайтар бордон, зэрлэгийг нь түүн үр тариагаа ихээхэн арчилж тордоно. Энэ бүхнийг харахаар итгэлийн амьдралд сайн мэдээний үр жимс хураах яг үүнтэй адил юм гэж бодогдоно. Библид ийм айлдал байдаг. “Зөвт байдлыг тариалж, хайр энэрлийг хурааж ав. Боловсруулаагүй газраа хагал. Учир нь ЭЗЭН, чиний дээр зөвт байдлыг асгахаар ирэх хүртэл Түүнийг хайх цаг нь одоо билээ.” Хос 10:12 Тариачин газраа хагалж боловсруулаагүй чигээр нь үрээ цацдаг уу? Огт үгүй. Үр жимс ургуулахын тулд тариачид эхлээд хуучин үндэс болон зэрлэгийг нь зулгааж, газраа хагалж сийрэгжүүлж…

Цөл ба итгэлийн цөлийн зам

Библид энэ үед амьдарч байгаа Бурханы хүүхдүүдэд итгэлийн сургаал болон сануулга болгох үүднээс өнгөрсөн түүхийг тодорхой тэмдэглэсэн байдаг. Израиль ард түмний туулсан цөлийн зам зөвхөн өнгөрсөн түүх бус, тэнгэрийн Канааныг харан, итгэлийн зам туулж байгаа сүнсний израильчуудад тохиолдох юмсын хуулбар ба сүүдэр, түүнчлэн жишээ, сануулга юм. Израиль ард түмний 40 жил туулсан цөлийн замд тохиолдсон элдэв сорилт шалгуурыг эргэн хараад, өнөөдөр бид чухамдаа Бурханы хүсэлд нийцдэг итгэлийн зам туулж байна уу гэдгээ эргэн харж, өөрсдийгөө шалгацгаая. Жишээ, сануулга болгон бичигдсэн цөлийн түүх 3500 жилийн өмнө израиль үндэстэн сүү ба зөгийн балаар бялхсан Канаан нутагт орохын тулд Египет газраас гарахдаа сарын дотор зорьсон газартаа хангалттай оччихно гэж бодсон. Египетээс Канаан хүртэл тийм ч хол газар биш тул үржил шимгүй цөлийг 40…

Агуу эш үзүүлэгч болоорой

Библид Бурханы хүслийг түрүүлж ухаарч, Бурханы ажил хийж байгаа хүнийг “эш үзүүлэгч” хэмээсэн. Бурхан эш үзүүлэгчиддээ нууцаа урьдчилан илчлэлгүйгээр Бурхан үнэхээр юу ч хийхгүй ба сонгосон ард түмнийхээ төлөө үе тус бүрд эш үзүүлэгчдээ дахин дахин илгээж байсан (Амо 3:7, Иер 29:19 үзэх). Хуучин гэрээний Библид израиль ард түмэн замаасаа гажиж хажуу тийш явах бүрд нь тэдэнд сануулж, Бурханы хүслийг үнэн зөв дамжуулан, удахгүй болох гамшиг ба Христийн авралын талаар зөгнөсөн эш үзүүлэгчдийн үйлс тодорхой гардаг. Шинэ гэрээний Библид ч мөн Христ ирсний дараа авралын сайн мэдээг түрүүлж хүлээн аваад дэлхий даяар тунхагласан сайн мэдээний эш үзүүлэгчдийн төрхийг тэмдэглэсэн байдаг. Судалж үзвэл Библийн 66 ном бүхэлдээ Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн эш үзүүлэгчдийн тэмдэглэсэн үг бөгөөд эш үзүүлэгчдээр дамжуулан дэлхий дахинд тунхаглагдсан…

Эцсээ хүртэл тэвчих итгэл

Израиль ард түмний цөлийн 40 жилийн түүхийг эргэн харвал Бурханы хүсэлд нийцэлгүй амьдарсны улмаас 20 юм уу 30 жил эсвэл Канаан нутаг орох хүртэл хэцүү цөлийн замаар алхсан ч эцэстээ тэр цуваанаас гарсан юм уу хасагдсан хүн олон байв. Энэ үед итгэлийн цөлийн замаас нэг ч хүн хоцролгүйгээр, бүгдээрээ тэнгэрийн Канаан нутагт энх тунх очихыг хүсэж байна. Энэ үеийн итгэлийн амьдралын элдэв нөхцөл байдал эрт үеэс хавьгүй дээр болсон нь үнэн юм. Гэхдээ гадна талын нөхцөл байдлаас эсрэгээрээ тэсвэр тэвчээр нь улам бүр багасаад байх шиг. Сионы гэр бүлүүд та бүхнийг тэвчээртэй итгэлтэй байхыг чин сэтгэлээсээ гуйж, эцсээ хүртэл тэвчих итгэлийн тухай Библид ямар сургаал өгснийг хамтдаа судалж үзэцгээе. Авралд хүрэх зайлшгүй нөхцөл нь тэвчээр "Миний нэрээс болж бүгд та…

Сайн чанарыг босгон байгуул

Эхийн сургаалд гардагчлан далай шиг уужим сэтгэлээр бусдыг ойлгож, хүлээн авдаг байдлыг “сайн чанар” гэдэг. Сайн чанарын талаар сургаал Библийн хаа сайгүй байдаг. Учир нь бүх дэлхийд тэнгэр Эхийг алдаршуулахаар дуудагдсан хүмүүсийн хувьд зайлшгүй байх ёстой давуу талын нэг нь сайн чанар юм. Сионы хүүхдүүд мөн л бол үнэний дотор бүх зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаанаараа Бурханы хуулиудыг сахиж, Бурханаас эмээн хүндэтгэх нь зохистой ч Бурхан энэ бүх ажлыг гүйцээхдээ сайн чанарыг ч бас хамтад нь босгон байгуулахыг хүсэж байгаа юм. Бурханы энэхүү хүслийг нь дагаж, өнөөг хүртэл зөвхөн урдахаа л харж, амьсгаадан яарч гүйж ирсэн итгэлийн замаа эргэн нэг хараад, “Сайн чанарыг босгон байгуул” гэсэн Бурханы үгийг сэтгэлдээ шингээцгээе. Мэргэн ухаан эсвэл сүр хүчээс сайн чанар нь дээр…

Эхийн захиас

Итгэлийн зөв замаар явж байгаа хүнд онцгой өөрчлөлт гардаг. Анх Бурханд итгэж эхлэх үедээ яавал би аврал авч тэнгэрийн хаанчлал явах вэ гэдгийг л боддог. Харин шинэ гэрээний үнэн дотор авралын бат итгэл олсны дараа хүн төрөлхтний авралыг хүсдэг Бурханы сэтгэлийг тэр чигээр нь дуурайж эхэлдэг. Урьд нь бид өөртөө л санаа тавьдаг байсан бол одоо бүх ертөнцөд анхаарал тавих хэрэгтэй. Бурхан бидэнд авралыг ч, мөн зөндөө их ерөөлийг ч зөвшөөрсөн. Хэрвээ үнэн дотор алхаж, Эцэг Эх Бурханд итгэж л байгаа бол энэ хашаанд ороогүй өөр хоньдод анхаарал тавьцгаая. Бидний бодол санаа өчигдрөөс өнөөдөр, өнгөрсөн жилээс энэ жил гээд улам бүр дээрдэж, нэг нэг алхмаар урагшлан өөрчлөгдөх хэрэгтэй юм. Одоо нас биед хүрч төлөвшсөн Бурханы хүүхдийн хувьд яавал ертөнцийг аварч,…

Эзэний дотор баярла

Бурханы бүтээсэн орчлон ертөнцийн түмэн бодисыг нухацтай сайтар ажиглавал Бурхан бидэнд хичнээн их ивээл соёрхон буйг ухаарч болно. Цэвэр агаар, цэнгэг ус, ногоон модод, эргэн тойронд хамт байгаа үнэт хүмүүс, цаг агаар өөрчлөгдөхөд болон улирал солигдоход төрөх баяр хөөр гээд баярлаж талархах зүйл өдий төдийгөөрөө байна. Тиймээс Библид христчин хүнд байх ёстой сайн чанаруудын нэг нь баяртай байх болон талархах гэж дурдсан нь бий. Өрнө дорно ялгаагүй, эрт үед хааны амьдардаг байсан цайз юм уу орд харшид онцлог нэгэн туг байнга хатгаастай байдаг байв. Тэрхүү туг нь “Хаантан энд морилж буй” гэсэн дохио болдог байв. Христчин хүн үргэлж баяртай байх нь ч мөн сэтгэл дотор нь Бурхан оршиж буй гэдгийг илчлэн харуулах туг мэт юм. Харин эсрэгээрээ христчин хүн сэтгэлээр…

Гурвантаа захисан сүүлчийн гуйлт

Манай Сионы итгэгчид хүн төрөлхтний сүнсний авралын төлөө сайн мэдээг идэвхийлэн тарааж байгаа билээ. Сайн мэдээ тарааж байгаа бидний зүтгэл өчүүхэн хэдий ч үүнтэй харьцуулшгүй их ерөөл болон шагналыг Бурхан бэлтгэн суугаа. Доор өгүүлэх түүх бол Америкт болсон явдал юм. Нэгэн оюутан зам зуур явж байхдаа ам нь цангаж, тариачин айлын хаалгыг тогшиж гэнэ. Тэгээд хаалга нээсэн охиноос ганц аяга ус өгөөч гэж гуйжээ. Охин энэ танихгүй хүнд том аягаар сүү хийн өгч, сэтгэл гарган дайлж гэнэ. Цаг хугацаа улиран өнгөрч, охин өсөж торнив. Нэг өдөр охин хүндээр өвчлөн мэс засал хийлгэх шаардлага гарчээ. Эмэгтэйчүүдийн тасгийн гойд чадварлаг мэс заслын эмч гэдгээрээ охины мэс заслыг гардан хийх эмч нь урьд түүний гэртээ оруулан дайлж байсан нөгөө оюутан байж таарчээ. Хагалгаа…

Бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаанаараа

“Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэсэн зүйр үг байдаг. Энэ нь аливаа хүн сэтгэлээ нэг юманд тууштай хандуулбал бүтэхгүй зүйл байхгүй гэсэн утгатай. Оны эхэнд хүмүүс ихэнхдээ янз янзаар л төлөвлөгөө гаргадаг ч жилийн эцэс болохоор тэр гаргасан зорилгынх нь ихэнх биелээгүй байх талтай. Энэ тэр гээд, юм юм хийх гэдэг хүн эцэстээ олигтой ч хийсэн юмгүй үлдэх нь бий. Харин нэг л зорилгын төлөө тууштай зүтгэдэг хүнийг хараад байхад эрт орой хэзээ нэгэн цагт зорьсондоо заавал хүрдэг. Бүх сэтгэлээрээ хийвэл боломжгүй ажил байхгүй Далайн эрэг дээр амьдардаг чийгийн улаан хорхойд зэр зэвсэг болчихмоор эрхтэн гэж байхгүй, бие нь нилдээ зөөлөн юм байж нүх сайн ухдаг. Харин чийгийн улааныг бодвол хавч бие хаа сайтай ч өөрийн гэсэн гэр оронтой…

Амийн усны ундарга

Одоо Иерусалим Эхийн авралын сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс олон сүнс Бурханы энгэрт ирж байна. Хаана ч байсан, Эхийн тухай үнэний сургаал нь хүн төрөлхтний хаалттай байсан сэтгэлийн үүдийг нээх эрхэм чухал сүнслэг түлхүүр болоод байна. Ямар гайхалтай хэрэг вэ! Олон жил бидний тараасан сайн мэдээг сонсоогүй хүмүүсийн сэтгэл нь богино хугацаанд нээгдэж, энэ үнэн рүү маш хурдан ирж байна. Эхийн үнэн байхгүй бол ингэж биелэх нь үнэхээр боломжгүй хэрэг юм. Библид амийн ус Иерусалимаас урсан гарч, ус урсах газар бүрд нь амьд амьтан амьдрах болно гэж зөгнөсөн. Амийн усны ундаргын талаар судалж үзэнгээ хүн төрөлхтнийг амийн усны ундарга руу хөтөлж буй Бурханы хайрыг дахин нэг ухаарцгаая. Сүнслэг өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс Өнөө үед дэлхий дээр христийн…

Ертөнц аврагдах нь Бурханаас хамаарна

Бурхан авралын ажлыг тэргүүн шугаман дээр хөтөлж байна. Өөрийн хүүхдүүддээ сайн мэдээний бүх гавьяаг өгч, харагдахгүй ч биднийг хөтөлж буй Эцэг, Эх Бурханы тусламжтайгаар хуучин болон шинэ гэрээний түүхүүд мөн энэ цаг үе дэх зөгнөлүүд ч биелсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд Бурханы хүслийг дагаагүй зүйл бидэнд их байсан. Гэсэн хэдий ч тэнгэр Эцэг, Эх минь биднээс нүүр буруулалгүй бүхнийг тэвчин, гэмшихийг хүлээн, мөнхийн тэнгэрийн эх нутгийн зүг хөтөлж байна. Эцэг, Эх Бурханыхаа энэ их ивээлд талархал, яруу алдрыг өргөж байна. Дэлхий хэрхэн эргэж, сансар огторгуй хэрхэн хөдөлдгийг нэг бодоцгооё. Энэ үзэгдлийн ард Бурхан байгаа шүү дээ. Хэрэв Бурханы хүч чадлаар ажиллахгүй бол дэлхийн эргэлт зогсож, бүхий л сансар огторгуй эгшин зуур хөдлөхөө болино. Бидний хялбархан хийчихдэг, мэдээжийн юм шиг санагддаг зүйлс…

Бид Бурханыг хэр ухаарна төдий чинээ мэднэ

Шинэ гэрээний үйлчлэгчид үгийг хичээнгүйлэн тунхаглан, тэнгэрийн гэр бүлүүд маань одоо дэлхий даяар үнэнийг олохоор Сионд цугларч байгаа билээ. Тэд сайн мэдээ тарааж л байвал тэдэнд газар, байршил огт хамаагүй байдаг. Солонгост ч, гадаадад ч ялгаагүй зарим нь нисэх онгоцонд, зарим нь хөлөг онгоцонд, зарим нь армид алба хашиж байхдаа, зарим нь янз бүрийн нөхцөл байдалд гээд сайн мэдээг хичээнгүйлэн тунхаглаж байна. Газар дээр, тэнгист болон агаарт ч, хаа байсан ч тэд Бурханы үгийг хүчтэйгээр тунхаглаж, сайн мэдээний ажил түргэн биелж байна. Сионы олон ард түмэн үнэн рүү хөтлөгдөж байгаа билээ. Тэдний дунд үнэнийг шуудхан ойлгодог хүмүүс байхад Бурхан энэ газар яагаад махан биеэр ирснийг ухаарахдаа удаан хүмүүс ч бий. Одоо “Бид Бурханыг хэр ухаарна төдий чинээ мэднэ” гэсэн сэдвээр…

Өнөө үеийн хамгийн чухал ажил

Хүн гэгч байгалиасаа л үнэ цэнэтэй, утга учиртай ажил хийх хүсэлтэй байдаг гэнэ. “Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон” (Евр 9:27) хэмээсэн байдаг. Библид ч мөн энэ дэлхийд амьдрах хугацаандаа Бурханы зөвт байдлыг хайж, шинэ хүнээр дахин төрж амьдрахыг хүмүүст зөвлөсөн байдаг. Тэгвэл хүний амьдралын хамгийн утга учиртай, чухал зүйл юу вэ? Манай Сионы ах эгч дүүс үүний хариултыг хэдийн мэдэж байгаа байх. Учир нь Елохим Бурхан энэ газарт ирээд алив жишээг үзүүлж, бидэнд хамгийн чухал, хамгийн утга учиртай ажлыг даатгасан юм. Одоо Бурханы бидэнд даалгасан ажил хичнээн үнэ цэнэтэй болохыг дахин нэг удаа бодож үзэцгээе. Тэнгэрийн хүүхдийн хувьд бид энэ үед Бурханаас авсан тэрхүү үүрэг даалгавраа сааталгүй биелүүлж, Бурханыг баярлуулах хэрэгтэй. “Гурван асуулт” Оросын их зохиолч Л.Толстойн…

Өлсгөлөн дундах амийн ус

“Элсэн цөлд алтан нуур байлаа ч хүйтэн булгаас өчүүхэн, алдагдсан хонинд хоньчин хүү нь хамгийн баян хаанаас ч илүү агуу.” Энэ бол “Египетийн ханхүү” гэдэг хүүхэлдэйн киноны дууны үг. Хичнээн үнэн үг вэ! Алдагдсан нэг хонинд дулаан бууц руу нь хөтлөх хоньчин шиг чухал хүн үгүй. Уудам их цөлд төөрсөн гийчинд уух уснаас чухал зүйл гэж үгүй. Ган гачиг нүүрлэсэн газар дусал ус ч байхгүй бол алт мөнгө, эрх мэдлээр яалтай ч билээ? Амьд биет үнэхээр усгүйгээр амьдарч чадахгүй. Бидний сүнсний амь ч мөн үүнтэй адил юм. Бидний сүнс Бурханы үг болох амийн усаар хангагдахгүй бол сүнслэг өлсгөлөнд нэрвэгдэж, эцэст нь мөнхийн сүйрлийг л хүлээх юм. Өнөө үед дэлхий дахин сүнсээр цанган зүдэрч байна. Харин одоо Иерусалим Эхийг хүлээн авсан…

Итгэл дуулгавартай байдал хоёрын холбоо хамаарал

Хүн болгонд Бурханы бий болгосон эрхэм нандин харилцаа, гэр бүл гэж бий. Бурхан хүн төрөлхтөнд аз жаргал бялхах тэнгэрийн хаанчлалын бичил ертөнц болгон “гэр бүл” хэмээх хайрын нийгэмлэг соёрхсон. Сүнслэг талаас авч үзвэл бид бүгд сүнсээр нэг ам бүл. Бидэнд сүнсний Эцэг ч бий, сүнсний Эх ч бий, сүнсний ах эгч дүү нар ч бий. Библид “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” гэсэн тушаалыг агуу нь гээд, мөн анхны тушаал гэснээ “Эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалыг амлалтаар өгөх анхны тушаал гэж айлдсан байдаг (Мат 22:37-38, Ефе 6:2). Библийн сургаалын дагуу бид махан биеийн аав ээжийгээ төдийгүй сүнсний Эцэг Эхээ дээдлэн хүндэлж, үйлчлэх ёстой. Хүний аав ээж хүүхдүүдээсээ юуг хамгийн их хүсдэг вэ? Хүүхдүүд нь аав…

Эх Бурханы хайр

Өнгөрснийг эргэн харвал бид махан биеийн ээжээсээ маш их хайр авсны адил сүнсний Эхээс ч мөн хязгааргүй их хайр авсан гэдгийг ухаарах болдог. Чадвар дутуу, сул дорой, юу ч үгүй байхад биднийг сонгон, мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтлөн байгаа тэнгэр Эхийн ивээлд үнэхээр талархах ёстой. Бурхан үргэлж бидэнтэй хамт байж, ямар ч болзолгүй хайраараа бүх л хэрэгцээг минь хангаж байдаг. Сул дорой бидэнд итгэл хүлээлгэн, урам өгч, мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтөлж буй тэнгэр Эхийн хайрыг Библиэс ухаарцгаая. Бурхан бол хайр Бурхан хариу нэхдэггүй, хязгааргүй хайраараа өнөөг хүртэл биднийг хамгаалж, хөтөлсөөр ирсэн. Мөчир ихтэй модонд салхилахгүй өдөр байдаггүй ч Сионы үй олон хүүхдээ амар тайван, тэнгэрийн найдвар, авралын баяр хөөр дунд амьдруулж байгаа нь цөм л тэнгэр Эцэг, Эхийн минь…