Эхийн сургаал
Тэнгэр Эхийн 13 сургаал. Эхийн хайрын сургаалаас тэнгэрийн зан чанарт суралцаарай.
Эхийн сургаал-1
“Бурхан биднийг үргэлж хайрладгийн адил, хайр авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй.”
Тодорхой үзэх
Бурханд биднийг хайрлаагүй хором мөч гэж нэгээхэн ч үгүй. Биднийг тэнгэрийн орны тэнгэр элч байсан үед ч үргэлж биднийг эрхэмлэн хайрлаж, хайраар хандан, тэнгэрт тэрсэлсэн гэм нүгэл үйлдээд энэ газар хөөгдөн бууж ирэхэд ч хүртэл тэрхүү нүглийг маань уучлахын төлөө…
Эхийн сургаал-2
“Бурханыг алдаршуулбал тэр яруу алдар надад эргэж ирнэ.”
Тодорхой үзэх
Бид үр жимс арвин их гаргадаг моддын тухайд, нүдэнд харагдах үр жимс болон мөчрийг нь л анхаарч, үл харагдах үндсийг нь нэг их анзаардаггүй. Гэвч амтат жимс ургаж боловсрох хүртэл нь ус болон шим тэжээлээр хангадаг үндэсний үүрэг туйлын чухал…
Эхийн сургаал-3
“Сайнаар харах нь үзэн ядалтыг төрүүлдэггүй бөгөөд төгс хайрыг бий болгоно.”
Тодорхой үзэх
Энэ газар нүглийн гивлүүр зүүн амьдарч байгаа хүмүүсийн дунд төгс хүн гэж байдаггүй. Хэн бүхэнд сайн муу тал гэж байдаг. Зан чанар ямар ч өөгүй юм шиг харагддаг хүнд ч дутагдалтай тал байх нь гарцаагүй. Авах юмгүй юм шиг харагддаг…
Эхийн сургаал-4
“Абрахам үеэл Лотод сайн зүйлээр буулт хийсэн үед илүү сайн зүйлээр ерөөл авсны адил, бид нар ч бас ах дүү нарт сайн зүйлээр буулт хийвэл илүү сайн ерөөл авах болно.”
Тодорхой үзэх
Абрахам Бурханд дуудагдаж, үеэл Лотын хамтаар Канаан нутагт очсон үед ийм явдал болжээ. Абрахамын болон Лотын мал өсөж, тэднийг даган явах ар гэрийнхэн нь нэмэгдэв. Тэгэх тусам нь хамт амьдрах газар нутаг хүрэлцэхээ байв. Иймд тэдний малчид өөр хоорондоо маргалдах…
Эхийн сургаал-5
“Ихэмсэг сэтгэл гэдэг нь гонсойх сэтгэл юм.”
Тодорхой үзэх
Хүмүүс өөртэй нь хүссэнээр нь харьцахгүй байх юм уу эсвэл хүндлэл үзүүлэхгүй бол тухайн хүний сэтгэл гонсойгоод явчихдаг. Энэхүү гонсойх мэдрэмж нь бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, өөрт нь үйлчлээсэй гэж хүссэнээс, өөрөөр хэлбэл ихэмсэг сэтгэлээс үүсэлтэй юм. Бид тэнгэрт ёрын…
Эхийн сургаал-6
“Бусдыг ажиллахгүй байна гэж гомдоллолгүй, өөрийн хийх ажилдаа л итгэмжтэй байцгаая. Эзний сэтгэлээр ажил хийх юм бол хэцүү биш баяртай сэтгэлээр хийж чадна.”
Тодорхой үзэх
Бусад нь ажиллахгүй байхад ганцаараа ажиллах ёстой нөхцөл байдал ямагт гарч ирдэг. Тийм үед заримдаа бид “Тэр гэр бүл яагаад хийдэггүй юм бол?”, “Яагаад би ганцаархнаа ажиллах ёстой гэж?” гэх мэтчилэн бодох нь энүүхэнд. Харин Бурхан бидэнд ямар ч үед…
Эхийн сургаал-7
“Дургүйцэл дүүрэн байх нь бардам занг төрүүлнэ. Үргэлж талархах сэтгэлээр Бурханд үйлчлэх аваас дургүйцэл, бардам зан үгүй болж, даруу сэтгэлийг олох болно.”
Тодорхой үзэх
Дургүйцэл нь сэтгэл хангалуун биш үед илэрдэг. Сэтгэл хангалуун байж чаддаггүй хүн байнга гомдол дургүйцэл өвөрлөдөг. Бурхан хичнээн сайхан нөхцөл өглөө ч тэрээр талархахаас илүүтэй дутуу талыг нь эхлээд хардаг. Харин Эх минь бидэнд дургүйцэл дүүрэн байх нь бардам занг…
Эхийн сургаал-8
“Ах эгч дүү нарыг магтах юм бол надад магтаал буцаж ирнэ.”
Тодорхой үзэх
“Бусдад сайхан үг хэлбэл эргээд өөрт сайхан үг хэлнэ” гэсэн Солонгосын зүйр үг байдаг. Энэ зүйр үг нь үг хэлний онцлог шинж чанарыг харуулж байна. Үг нь яг л цуурай шиг. Би хэрхэн хэлж ярихаас шалтгаалан харилцаж буй хүн ч…
Эхийн сургаал-9
“Далай бүхий л бохир зүйлийг цэвэршүүлдэг шиг ах эгч дүү нарынхаа бүхий л алдааг тэвчиж чадах далай шиг уужим сэтгэл бол жинхэнэ сайхан сэтгэл юм.”
Тодорхой үзэх
Тэнгэр Эх далай шиг уужим сэтгэлийг үзэсгэлэнтэй сэтгэл хэмээсэн байдаг. “Далай шиг уужим сэтгэл”-тэй байна гэдэг нь ах эгч дүү нарынхаа алдаа эндлийг тэвчиж, харин ч түүний сэтгэлийг засдаг байхыг хэлж байна. Мөн амархан уурлаж түүнийг бас бухимдуулахын оронд эелдэг…
Эхийн сургаал-10
“Хурганы хөтлөлийг дагахыг хүсвэл Хурганаас илүү жижиг хурга болох хэрэгтэй.”
Тодорхой үзэх
Тэнгэр Эх бидэнд Хурганы хөтлөлийг дагахыг хүсвэл Хурганаас илүү жижиг хурга болох ёстойг сургасан. Учир нь Хурганаас жижиг хурга болж чадахгүй бол Хурганы хөтлөлийг хэрхэвч дагахгүй. Хурганаас “том” байх юм бол Хурганы хөтлөл өөрийнх нь бодолтой нийцэх үед түр зуур…
Эхийн сургаал-11
“Золиос нь том сав болохын төлөө шаардагдах явц юм.”
Тодорхой үзэх
Бурхан биднийг савтай зүйрлэсэн. Жижиг савыг жимсээр дүүргэхийг хүсэвч дүүргэж чаддаггүй шиг бид их ерөөл авахыг, том үйлчлэгч болохыг хүсэвч сэтгэлийн сав маань жижиг бол тэдгээр ерөөлийг яагаад ч авч чадахгүй. Олон сүнсийг харж хандан хайрлаж чадах сэтгэлийн том савтай…
Эхийн сургаал-12
“Бурхан үйлчлэхээр энэ газарт ирсэн. Үйлчлэл авахыг хүсэлгүй, бие биедээ үйлчлэхэд Бурхан баярлана.”
Тодорхой үзэх
Бурхан бидний юу хийх ёстойг Өөрийн биеэр үйлдэж итгэлийн жишээ үзүүлсэн юм. Тэдгээрийн нэг нь “үйлчлэх жишээ”. Бурхан сансар огторгуйн хамгийн дээд, эрхэм Нэгэн, бүх бүтээлээсээ үйлчлэл хүндлэл хүртэх зохистой Нэгэн боловч эсрэгээрээ бидэнд үйлчилсэн шүү дээ. Бид Бурханы энэ…
Эхийн сургаал-13
“Өнөөдрийн зовлонг тэсвэрлэх нь тэнгэрийн орон надад байгаа учраас юм.”
Тодорхой үзэх
Итгэлийн амьдралаар амьдрах явцад хүнд хэцүү, зовж шаналах зүйл бишгүй гардаг. Үнэнийг сахисныхаа төлөө хавчигдаж, Сатаны сорилттой ч тулгарна. Мөн Сионд ах эгч дүү нартайгаа зөрчилдөх юм уу элдэв асуудалд орох нь бий. Итгэгч бүхэн өөр өөрт өгөгдсөн зовлонгоо тэвчин…