Эхийн сургаал-1

“Бурхан биднийг үргэлж хайрладгийн адил, хайр авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй.”

Бурханд биднийг хайрлаагүй хором мөч гэж нэгээхэн ч үгүй. Биднийг тэнгэрийн орны тэнгэр элч байсан үед ч үргэлж биднийг эрхэмлэн хайрлаж, хайраар хандан, тэнгэрт тэрсэлсэн гэм нүгэл үйлдээд энэ газар хөөгдөн бууж ирэхэд ч хүртэл тэрхүү нүглийг маань уучлахын төлөө бидний өмнөөс загалмайд цовдлогдсоноороо Өөрийн хайрыг баталсан билээ. Түүнчлэн одоо энэ мөчид ч Бурхан бидэнтэй адилхан дүр төрхөөр нүгэлтнүүдийн газар амьдарч, биднийг хайрлан халамжилж байна. Энэ мэт биднийг үргэлж хайрладаг Бурхан “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” (Иох 13:34) гэж сургасан шүү дээ. Бурханаас хайр их авсан шигээ биднийг ч бас бусдыг хайрлаасай гэж Бурхан хүсэж байгаа. Мөн авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй хэмээн айлдсан байдаг. “... би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн…

Эхийн сургаал-2

“Бурханыг алдаршуулбал тэр яруу алдар надад эргэж ирнэ.”

Бид үр жимс арвин их гаргадаг моддын тухайд, нүдэнд харагдах үр жимс болон мөчрийг нь л анхаарч, үл харагдах үндсийг нь нэг их анзаардаггүй. Гэвч амтат жимс ургаж боловсрох хүртэл нь ус болон шим тэжээлээр хангадаг үндэсний үүрэг туйлын чухал юм. Үндэс байхгүй бол мод ч оршин тогтнох аргагүй, мөчир хичнээн бахим чийрэг байлаа гээд үндэс өөрийн үүргээ гүйцэтгэхгүй бол тэрхүү мод амьдарч чадахгүй, үр жимс ч ургуулж чадахгүй. Үүнтэй адил бид хийгээд байгаа юм шиг харагдах бүхий л ажил үйл бидний хүч, бидний мэргэн ухаанаар хийгддэг юм биш. Харин яг л модны үндэс шиг далдаас үүргээ гүйцэтгэж байгаа Бурханы хүч чадлаар болж бүтдэг гэдгийг мэддэг байх хэрэгтэй юм. “Би хийсэн” гэсэн бодол бол мунхаг хийгээд аюултай бодол юм. Эртний…

Эхийн сургаал-3

“Сайнаар харах нь үзэн ядалтыг төрүүлдэггүй бөгөөд төгс хайрыг бий болгоно.”

Энэ газар нүглийн гивлүүр зүүн амьдарч байгаа хүмүүсийн дунд төгс хүн гэж байдаггүй. Хэн бүхэнд сайн муу тал гэж байдаг. Зан чанар ямар ч өөгүй юм шиг харагддаг хүнд ч дутагдалтай тал байх нь гарцаагүй. Авах юмгүй юм шиг харагддаг хүнд ч сураад авчихмаар сайн тал байдаг аж. Үзэн ядах сэтгэл тээн бусдыг харвал үзэн ядмаар зүйл нь л харагдана. Харин сайнаар харах юм бол ивээлтэй сайн талууд нь харагдана. Бүх зүйлийг сайнаар харж хандана гэдэг хэрхэвч амар биш ээ. Харин Бурханы үгэнд түшээд ах дүү, эгч дүүгээ сайнаар харах гэж хичээх юм бол Эхийн сургаалд гардагчлан үзэн ядалтыг төрүүлдэггүй бөгөөд төгс хайрыг бий болгоно. Улмаар Бурхандаа баяр баясгалан өргөж чадах юм. Мөн бид Бурхан миний сүнсийг хайрлаж байгаа шиг…

Эхийн сургаал-4

“Абрахам үеэл Лотод сайн зүйлээр буулт хийсэн үед илүү сайн зүйлээр ерөөл авсны адил, бид нар ч бас ах дүү нарт сайн зүйлээр буулт хийвэл илүү сайн ерөөл авах болно.”

Абрахам Бурханд дуудагдаж, үеэл Лотын хамтаар Канаан нутагт очсон үед ийм явдал болжээ. Абрахамын болон Лотын мал өсөж, тэднийг даган явах ар гэрийнхэн нь нэмэгдэв. Тэгэх тусам нь хамт амьдрах газар нутаг хүрэлцэхээ байв. Иймд тэдний малчид өөр хоорондоо маргалдах болов. Абрахам Лотод “Бид хоорондоо маргалдаж болно гэж үү? Өөр өөрийн явах замаа сонгоод тусдаа амьдаръя” гэж хэлэв. Энэ үед Лотоос түрүүлж газраа сонгох эрх Абрахамд байсан. Гэвч тэрээр үеэл Лотынхоо сэтгэлд нийцэх газрыг түрүүлж сонгуулахын тулд буулт хийсэн юм. Дараа нь тэрээр Лотын сонгоогүй газрыг сонгожээ. Тиймээс Абрамын малчид, Лотын малчид хоорондоо маргалджээ. ... Абрам, Лотод —Бид ахан дүүс. Чи бид хоёрын хооронд бас танай манай малчдын хооронд маргаан бүү байг! Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү?…

Эхийн сургаал-5

“Ихэмсэг сэтгэл гэдэг нь гонсойх сэтгэл юм.”

Хүмүүс өөртэй нь хүссэнээр нь харьцахгүй байх юм уу эсвэл хүндлэл үзүүлэхгүй бол тухайн хүний сэтгэл гонсойгоод явчихдаг. Энэхүү гонсойх мэдрэмж нь бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, өөрт нь үйлчлээсэй гэж хүссэнээс, өөрөөр хэлбэл ихэмсэг сэтгэлээс үүсэлтэй юм. Бид тэнгэрт ёрын нүгэл үйлдэж, энэ газар руу ирсэн нүгэлтнүүд юм. Тиймд ямар ч үед ихэмсэг сэтгэл өвөрлөж болохгүй. Учир нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх эрх, хүндлүүлэх эрх нүгэлтэнд байна гэж үү дээ? Энэ газрын зүй тогтлоос харсан ч хүнд хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн шоронд хоригдож, алив эрхээ хасуулан, эрх чөлөөгөө хориулдаг шүү дээ. Гэхдээ бид заримдаа өөрсдийгөө сүнсээр гэмт хэрэгтэн гэдгээ мартчихдаг. Хүн нүгэлтэн гэдгээ мартах юм бол сэтгэл нь ихэмсэг болж, бусдын үйлчлэл хүндлэлийг хүсэх нь лавтай. Бусад хүн өөрийг нь хүлээн…

Эхийн сургаал-6

“Бусдыг ажиллахгүй байна гэж гомдоллолгүй, өөрийн хийх ажилдаа л итгэмжтэй байцгаая. Эзний сэтгэлээр ажил хийх юм бол хэцүү биш баяртай сэтгэлээр хийж чадна.”

Бусад нь ажиллахгүй байхад ганцаараа ажиллах ёстой нөхцөл байдал ямагт гарч ирдэг. Тийм үед заримдаа бид “Тэр гэр бүл яагаад хийдэггүй юм бол?”, “Яагаад би ганцаархнаа ажиллах ёстой гэж?” гэх мэтчилэн бодох нь энүүхэнд. Харин Бурхан бидэнд ямар ч үед эзний сэтгэлээр хандах юм бол баяртайгаар ажиллаж чадна гэдгийг сургасан юм. Талбайд ажиллах эзэн ба зарцын талаар авч үзье л дээ. Зарцын хувьд ургац хураах ажилд нэг их ач холбогдол өгөхгүй байх. Зарц хүн бусдаас ихийг хийчих вий гэсэн янзтай хүний нүд хариулж ажилладаг. Тэрээр зөвхөн эзнээ харахад л шаргуу ажиллаж байгаа дүр эсгэнэ. Цагаа л гүйцээвэл тогтсон цалин хөлсөө аваад дуусах юм чинь аргагүй шүү дээ. Харин эзэн бол өөр өө. Эзэн цаг үргэлж ургацын тухайд сэтгэлээ чилээнэ. Яаж…

Эхийн сургаал-7

“Дургүйцэл дүүрэн байх нь бардам занг төрүүлнэ. Үргэлж талархах сэтгэлээр Бурханд үйлчлэх аваас дургүйцэл, бардам зан үгүй болж, даруу сэтгэлийг олох болно.”

Дургүйцэл нь сэтгэл хангалуун биш үед илэрдэг. Сэтгэл хангалуун байж чаддаггүй хүн байнга гомдол дургүйцэл өвөрлөдөг. Бурхан хичнээн сайхан нөхцөл өглөө ч тэрээр талархахаас илүүтэй дутуу талыг нь эхлээд хардаг. Харин Эх минь бидэнд дургүйцэл дүүрэн байх нь бардам занг төрүүлдэг гэж сургасан. “Тэгж хийвэл болохгүй юм сан”, “Миний арга барил илүү дээр”, “Надад ингэж хандаж уг нь болохгүй дээ” гэх мэтээр гомдоллох юм бол энэ байдал өөрийгөө бусдаас дээр, бусдыг өөрөөсөө доор гэсэн бардамнал үүсгэдэг юм. Бардам зан бидний сүнсийг сүйрлийн зүг чирдэг учир бид ямар ч нөхцөлд дургүйцэж гомдоллохгүйн төлөө хичээх хэрэгтэй. Тэгвэл дургүйцэл гомдол өвөрлөхгүй байя гэвэл яах ёстой юм бол? Үргэлж талархах сэтгэлээр Бурхандаа үйлчлэхэд л болчихно. Сэтгэл хангалуун бус байдал нь гомдлыг, харин сэтгэл хангалуун…

Эхийн сургаал-8

“Ах эгч дүү нарыг магтах юм бол надад магтаал буцаж ирнэ.”

“Бусдад сайхан үг хэлбэл эргээд өөрт сайхан үг хэлнэ” гэсэн Солонгосын зүйр үг байдаг. Энэ зүйр үг нь үг хэлний онцлог шинж чанарыг харуулж байна. Үг нь яг л цуурай шиг. Би хэрхэн хэлж ярихаас шалтгаалан харилцаж буй хүн ч адилхан хариу үйлдэл үзүүлнэ. Харилцаж буй хүнээ магтах юм бол надад ч магтаал буцаж ирнэ. Харин түүнийг шүүмжилбэл надад ч мөн шүүмжлэл ирнэ. Тиймдээ ч тэнгэр Эх маань бидэнд “Ах эгч дүү нарыг магтах юм бол надад магтаал буцаж ирнэ” хэмээн сургасан юм. Эхийн үг сургаалыг санаж, жижиг зүйл дээр ч ах эгч дүүсээ магтан, урам өгөх юм бол тэрхүү магтаал эцэст нь өөрт буцаж ирнэ. Тэдний зүгээс магтаал эргэж ирээгүй ч үйлсийг маань марталгүй санадаг Бурхан бидэнд магтаал, ерөөлөө…

Эхийн сургаал-9

“Далай бүхий л бохир зүйлийг цэвэршүүлдэг шиг ах эгч дүү нарынхаа бүхий л алдааг тэвчиж чадах далай шиг уужим сэтгэл бол жинхэнэ сайхан сэтгэл юм.”

Тэнгэр Эх далай шиг уужим сэтгэлийг үзэсгэлэнтэй сэтгэл хэмээсэн байдаг. “Далай шиг уужим сэтгэл”-тэй байна гэдэг нь ах эгч дүү нарынхаа алдаа эндлийг тэвчиж, харин ч түүний сэтгэлийг засдаг байхыг хэлж байна. Мөн амархан уурлаж түүнийг бас бухимдуулахын оронд эелдэг даруу байн, ойлгож хүлцэхийг хэлнэ. Ийм сэтгэл тэнгэр Эхэд үзэсгэлэнтэй харагддаг ажээ. Тэгвэл яавал бид далай шиг уужим сэтгэлтэй болж чадах вэ? Бидний асар том нүглийг уучилж өршөөсөн Бурханыг санах хэрэгтэй. Бид тэнгэрт уучлагдашгүй том нүгэл үйлдээд энэ газарт ирцгээсэн. Гэвч Бурхан Өөрөө эвлэрүүлгийн тахил болон, бидний төлөх ёстой нүглийн хөлсийг өмнөөс маань төлж, бүх нүглийг маань уучилсан. Бурханы үлэмж агуу ивээл, хайрыг бодох юм бол бид ах дүү, эгч дүүгийнхээ үл ялиг алдаа эндлийг ч тэвчиж чадна шүү дээ.…

Эхийн сургаал-10

“Хурганы хөтлөлийг дагахыг хүсвэл Хурганаас илүү жижиг хурга болох хэрэгтэй.”

Тэнгэр Эх бидэнд Хурганы хөтлөлийг дагахыг хүсвэл Хурганаас илүү жижиг хурга болох ёстойг сургасан. Учир нь Хурганаас жижиг хурга болж чадахгүй бол Хурганы хөтлөлийг хэрхэвч дагахгүй. Хурганаас “том” байх юм бол Хурганы хөтлөл өөрийнх нь бодолтой нийцэх үед түр зуур Хургыг дагахчаан аяндана. Харин Хурганы хөтлөл өөрийнх нь бодолтой нийцэхгүй бол шууд л өөрийн бодлоор явна. Бид өөрийн бодлоо хаяж Хурганы хөтлөлийг дагая гэвэл Хурганаас илүү жижиг хурга болох ёстой. Бид Хурга буюу Бурханы хөтлөлийг дагаад мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохын тулд өөрийгөө Бурханаас жижиг болгох ёстой. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бодлыг хаяж зөвхөн Бурханы үгийг л туйлын үнэнд үзэж дуулгавартай дагах ёстой юм. Итгэлийн амьдралаар амьдрахад Бурхан яагаад сайн замаар биш тийм бэрх замаар газарчилж байгааг ойлгохгүй үе бидэнд хааяа бий.…

Эхийн сургаал-11

“Золиос нь том сав болохын төлөө шаардагдах явц юм.”

Бурхан биднийг савтай зүйрлэсэн. Жижиг савыг жимсээр дүүргэхийг хүсэвч дүүргэж чаддаггүй шиг бид их ерөөл авахыг, том үйлчлэгч болохыг хүсэвч сэтгэлийн сав маань жижиг бол тэдгээр ерөөлийг яагаад ч авч чадахгүй. Олон сүнсийг харж хандан хайрлаж чадах сэтгэлийн том савтай болох үед л Ариун Сүнсний асар их ерөөл авах боломжтой гэсэн үг. Гэвч сэтгэлийн саваа томосгоход элдэв зовлон, цэвэршүүлэлтийн явц шаардагдана. Яагаад гэвэл олон сүнс хайрлан халамжлахад төдий чинээ өөрийгөө золиослох хэрэг гарна. Сионд олон итгэгч бий. Итгэлийн амьдралаа дөнгөж эхлүүлж байгаа, бүх зүйлд нь нэг бүрчлэн анхаарал халамж шаардагдах итгэгч ч бий. Өөрчлөгдөөгүй, ширүүн дориун ааш авиртай итгэгч ч бий. Янз бүрийн байр байдалтай итгэгчдийг хайрлаж халамжлан, итгэлийн зөв замаар газарчилъя гэхэд золиос хэрэгтэй. Тиймээс бид үнэхээр л том…

Эхийн сургаал-12

“Бурхан үйлчлэхээр энэ газарт ирсэн. Үйлчлэл авахыг хүсэлгүй, бие биедээ үйлчлэхэд Бурхан баярлана.”

Бурхан бидний юу хийх ёстойг Өөрийн биеэр үйлдэж итгэлийн жишээ үзүүлсэн юм. Тэдгээрийн нэг нь “үйлчлэх жишээ”. Бурхан сансар огторгуйн хамгийн дээд, эрхэм Нэгэн, бүх бүтээлээсээ үйлчлэл хүндлэл хүртэх зохистой Нэгэн боловч эсрэгээрээ бидэнд үйлчилсэн шүү дээ. Бид Бурханы энэ мэт жишээг даган ах эгч дүүдээ үйлчлэх ёстой билээ. Тэрчлэн тэдний дунд хэн хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ. Тэр тэдэнд —Харийнхны хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг. Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дунд хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг. Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг.Лук 22:24-27 Та…

Эхийн сургаал-13

“Өнөөдрийн зовлонг тэсвэрлэх нь тэнгэрийн орон надад байгаа учраас юм.”

Итгэлийн амьдралаар амьдрах явцад хүнд хэцүү, зовж шаналах зүйл бишгүй гардаг. Үнэнийг сахисныхаа төлөө хавчигдаж, Сатаны сорилттой ч тулгарна. Мөн Сионд ах эгч дүү нартайгаа зөрчилдөх юм уу элдэв асуудалд орох нь бий. Итгэгч бүхэн өөр өөрт өгөгдсөн зовлонгоо тэвчин итгэлийн замаар алхах хэрэгтэй болдог. Гэсэн хэдий ч Бурхан бидэнд хожим ирэх тэнгэрийн хаанчлалыг бодоод зовлонг тэвчээрэй хэмээн айлдсан юм. Бурхан бидний төлөө тэнгэрийн хаанчлалд төсөөлөхийн ч аргагүй ерөөл бэлтгэн байна. Тэнгэрийн хаанчлал бол гашуудал, зовлон, өвдөх гэж үгүй, мөнхийн баяр хөөр аз жаргал бялхсан ертөнц. Тэнгэрийн хаанчлалын яруу алдрыг бодох юм бол энэ газрын амьдралд тулгарах хүнд хэцүүг даван туулж чадахгүй гэж үү? Энэ газрын зовлон шаналал түр зуурынх, мөнхийн тэнгэрийн хаанчлалын ерөөлтэй харьцуулшгүй. Энэ дэлхийн утга учир багатай…