Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?

Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…

Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?

Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…

Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?

Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…

Алгасал баяр

Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Иох 6:53 “Гамшиг алгасан өнгөрөх баяр” буюу “Алгасал баяр (Passover)” нь жил бүр ариун тооллын 1 сарын 14-ний орой болдог. 3500 жилийн өмнө израиль ард…

​Агаарын жин, атмосферын даралт​

“Миний өвдөг өвдөөд байна, бороо орох шинжтэй.” Эмээ маань өвдөг өвдлөө гэх болгонд бороо ордог юм. Үүлэрхэг бороотой өдрүүд үргэлжлэхээр хүмүүс сэтгэл санаа нь тавгүйрхэж, эсвэл “хамаг бие өвдлөө” гэдэг. Энэ нь зүгээр ч нэг төсөөлөл биш аж. Зарим хүн “Тэнгэр муудах нь, бие жаахан онцгүй байна” гэхээр бие нь нээрээ л цаг агаарын өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлж байдаг. Бидний бие дээр тодорхой жингээр дарж байдаг агаарын даралт багасах үед өвдөгний үений дотор талд очих даралт харьцангуй өндөр болдог нь өвдөг өвдөх шалтгаан болдог байна. Түүнээс гадна агаарын даралт багасах үед үүлэрхэг болж, тэнгэр бүүдийнэ. Үүний улмаас хүмүүс нарны гэрэл харьцангуй бага авна. Тийнхүү хүний тархин дотор байж, хүнийг баяр хөөртэй, тайван болгодог серотонин даавар багасч, “нойрны эхлэл”-тэй холбоотой мелатонин…

​Хамгийн агуу ажил​

Ертөнцөд янз бүрийн л ажил үүрэг байдаг. Тэр дунд хүмүүст ашиг тусаа өгч, цаг үеэ сэнхрүүлж, түүхийн хуудаснаа үлддэг гайхамшигтай ажлууд ч их бий. Тэгвэл ямар ажил хамгийн агуу вэ? Бурхан бол үнэхээрийн аугаа Нэгэн. Аугаа Бурханы удирдан авч яваа аливаа ажил мэдээж агуу. Гэвч Бурханы гүйцэлдүүлж буй агуу ажил дунд бидэнд даалгасан ажил бий. Энэ нь “Дэлхий даяар, бүх үндэстэнд сайн мэдээ тунхагла” (Мат 24:14) гэж айлдсан авралын зар тараах ажил юм. Ертөнцийн ажлууд бас тус бүрнээ утга учиртай, үнэ цэнэтэй байдаг ч тэдгээрийн яруу алдар хоромхон зуур оршиж байгаад алга болдог. Харин Бурханы бидэнд даалгасан үүрэг “сайн мэдээ тараах ажил” нь үүрд мөнх туяарах юм (Дан 12:3). Энэ ажлыг тэнгэрийн тэнгэр элч нар болон сүнслэг зүйлс хийхийг хүсээд…

Христийн шашныхан зөвхөн нэг л Бурханд итгэдэг гэсэн мөртлөө Ёхова Бурханд ч, Есүст ч, Ариун Сүнсэнд ч итгэдэг. Тэгэхээр гурван Бурхан байгаа гэсэн үг үү?

Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс гэсэн гурван үед хувааж үе тус бүрд өөр өөр нэрээр түүхээ гүйцэтгэсэн. Ариун Эцэгийн үед Ёхова гэдэг нэрийг, Ариун Хүүгийн үед Есүс гэдэг нэрийг ашигласан. Мөн Ариун Сүнсний үед ч өөр нэрээр түүхээ гүйцэтгэх ёстой юм. “Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20 Есүсийг ирэхээс өмнө Ёхова Бурханаас өөр Аврагч байгаагүй. Зөвхөн Ёхова гэсэн нэрээр л аврал авч байсан үеийг “Ариун Эцэгийн үе” гэж нэрлэдэг…

​Ерөөлөөр л биелэх сайн мэдээ​

Өнгөрсөн хугацаанд хийсэн сайн мэдээний ажил үйлсээ эргэн нэг харахад сайн үр дүнд хүрсэн салбар сүм бүрд нэг нийтлэг тал байлаа. Нөхцөл байдлын хувьд туйлын хүнд байлаа ч Бурханы ерөөлийг дагуулахаас өөр аргагүй сэтгэл хийгээд үйлс тэдэнд байсан юм. Үүгээрээ Бурханы сэтгэлийг хөдөлгөжээ. Сайн мэдээ нь Бурханы ерөөлгүйгээр ганц ч алхам урагшлахгүй. Учир нь энэхүү авралын түүхэнд ерөөлийн ундарга болох тэнгэр Эцэг Эхгүйгээр биелэх юм нэгээхэн ч үгүй. Тэнгэр Эхийн ерөөл дунд урд маань ерөөлтэй ирээдүй цэлийнэ гэдэгт итгээд, Бурханы бялхам ерөөлийг яавал хальтал авч чадах вэ гэдгийг үзэцгээе. Дуулгавартай байх үед ерөөл ирнэ Бурханы сүм нэр хүндтэй дээд шагнал дараалан хүртсэн, НҮБ-ын дээд хэмжээний уулзалтанд уригдсан гээд улс үндэстнүүдээс магтаал, алдар нэр олж байгаа. Энэ мэт гайхамшигтай түүхийн ард…

​Хуучин гэрээнд Есүс гэдэг нэр нэг ч удаа тэмдэглэгдээгүй байдаг. Тэгвэл Есүсийн шавь нар хэрхэн Түүнийг Христ хэмээн таньж, Түүнд итгэсэн юм бол оо? ​

Шинэ гэрээний үед ирэх ёстой Христ “Есүс” гэдэг нэрээр ирнэ гэсэн нэг ч тэмдэглэл хуучин гэрээний Библид байдаггүй. Хэрэв “Есүс” гэдэг нэр зөгнөгдсөн байсан бол Есүс гэсэн нэртэй болохоор Христ гэж итгэх нь харин ч хэцүү байх байсан. Учир нь Есүс гэдэг нэр иудейчүүдийн дунд түгээмэл нэр байсан юм (Кол 4:11). Тийм болохоор Есүс гэдэг нэр бол Түүнийг Христ гэж итгэх туйлын нөхцөл биш юм. Харин итгэж болох хамгийн чухал баримт нь хуучин гэрээнд Христийн тухай зөгнөгдсөн бүх зөгнөлийг гүйцэлдүүлсэн Есүсийн тэр бүх ажлууд юм. Тиймээс ч Есүс, Бичвэр [Библи] Христ болох Өөрийг нь гэрчилдэг хэмээсэн. “Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.” Иох 5:39 сүсийн гэрчлэл Есүс Өөрийгөө Христ гэдгийг…

Миний хоньд дууг минь сонсдог

Израиль үндэстний баяр наадам болох сүмийг Шинэтгэн ариусгасны баяраар Есүс Иерусалим сүм дотор танхимд явж байхад нь иудейчүүд Түүнийг тойрч, эсэргүүцэх маягтай ийн асуудаг. “Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Та Христ мөн юм бол бидэнд шуудхан хэл.” “Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн үйлс минь Намайг гэрчилдэг. Харин та нар хоньд минь биш учир итгэдэггүй. Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би болон Эцэг нэг юм.” Есүсийн үгийг сонсоод иудейчүүд Түүн рүү чулуудахаар чулуу шүүрцгээв. “Олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Юунд Над руу чулуу шиднэ вэ?” “Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө юм. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож…

​Бидний өдөр бүр залбирдаг залбирлын талаар тодорхой мэдмээр байна. Яагаад заавал тэр цагт залбирал өргөдгийг, ямар утга учир шингэсэн байдгийг мэдмээр байна.

Бурхан хүн төрөлхтөн бидэнд амьдрахад хэрэгтэй гурван төрлийн нөхцөлийг зөвшөөрсөн байдаг. Тэр нь амьсгалах, идэх, идэвхтэй хөдөлгөөнтэй байх юм. Хэрэв эдгээрийн аль нэг нь дутагдвал хэрхэн амьд байх вэ? Үнэн дотор байгаа бидний сүнс залбирлаар амьсгалж, амийн үгийг идэж, сайн мэдээ тунхаглах замаар сүнсээ амьд байлгаж чадна. Махан биеэр амьд байхын тулд байнга амьсгалдаг шиг тасралтгүй залбир гэсэн үг ч бий. Учир нь залбирал бол амьсгалахтай адил юм. Хүн төрөлхтөн биднийг Бурхан аврахын тулд нүглийн уучлалын тахил өргөх тэнгэрийн ариун газрыг байгуулсан юм. Тэрхүү ариун газарт Тэргүүн тахилч болох Христ тогтоосон журмын дагуу бидний төлөө сүнслэг тахил өргөдөг бөгөөд тэр тахилын цус нь Христийн цус юм. Энэхүү тэнгэрийн ариун газрын тахилын ёслолын талаар Бурхан урьдчилан Мосегоор дамжуулан хуулбар болгон харуулсан…

​Бурханы хүслийн дагуу явагдах сайн мэдээний түүх​

Бурхан бидэнд үргэлж зоригтой бай гэж урам зориг өгч байдаг. Гэвч бид сайн мэдээ тараах явцдаа хүнд хэцүү байдал тулгарвал айдаст хүлэгдэж, хярсан туулай шиг болчихдог. “Би чамтай хамт, битгий ай!” (Иса 41:10) гэсэн Бурханы үгийг сонссоор байж заримдаа бид цаад мөн чанарын оронд нүдний өмнөх нөхцөл байдалд л анхаарлаа хандуулах тал бий. Үнэнийг гэрчилж байгаа хүн эргэлзэж тээнэгэлзэх юм бол сайн мэдээний түүх биелэхгүй юм. Манай Бурхан хичнээн агуу Нэгэн болохыг, мөн сайн мэдээний түүхийг Бурхан Өөрөө гүйцэлдүүлж байдгийг бид ухаарах хэрэгтэй. Тэгэх үед л сая нэг эр зориг орж, сайн мэдээний төлөөх бүх ажил болж бүтнэ. Бүх сансар огторгуйг эрхшээгч Бурхан Сансар огторгуйгаас харвал дэлхий нарийн тоостой л адил. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй тийм л өчүүхэн. Харин сансар…

Худал үгээр нуухыг оролдсон ч

Хоёр эмэгтэй Есүсийн булш руу явж байгаад тэнгэр элчтэй таардаг. Тэнгэр элчээс Есүсийн амилсныг сонссон тэд ихэд баярлан шавь нарт нь мэдэгдэхээр явав. Харуулууд ч хотод ирж булшинд болсон бүхнийг ахлах тахилч нарт мэдэгджээ. Ахлах тахилч нар ахлагчидтай зөвлөлдөн, цэргүүдэд их хэмжээний мөнгө өгөөд ийн захисан байна. ““Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа” гэж та нар хэл. Захирагчийн сонорт энэ тухай хүрэх юм бол бид ятгаж, та нарыг гайгаас мултална.” Харуулууд ахлах тахилч нарын даалгаснаар энд тэндгүй худал цуурхал тараав. Эдгээр хүмүүсийн цуурсан яриа иудейчүүдийн дунд өргөн тархсан байна. Ахлах тахилч нар оргүй үг зохиогоод Есүсийн амилалтыг нуухыг оролдсон юм. Гэвч үнэн хэзээд ил гардаг жамтай. Тухайн үед хэсэгхэн зуур худал цуурхалд мэхлэгдсэн хүмүүс байсан…

​Бурханы бэлэг​

Энэ ертөнцөд амьдрахдаа бид өдөр бүр Бурханаас тоо томшгүй гоё бэлэг авдаг бол яах уу? Бурханаас бэлэг авах болгондоо үргэлж л баяр хөөр, талархлаар бялхана биз. Үнэндээ Бурхан өдөр бүр цаг мөч тутамд бэлэг өгдөг ч харин бид бэлэг мөн эсэхийг нь танихгүйдээ болоод заримдаа талархаж чадалгүй, Бурхандаа яруу алдар өргөхийн оронд гомдол дугүйцэл гаргах нь бий. Бидэнд тулгарах ямар ч бэрхшээл зовлон Бурханаас өгч буй бэлэг. Мөн аливаа баяр хөөртэй зүйл ч Бурханаас өгч буй бэлэг юм шүү. Гэрийнхэн, айл хөршийнхөн гээд амьдралын явцад бидэнтэй уулзаж учирсан олон хүн бүгд л Бурханы өгсөн бэлэг. Тэр бүү хэл хааяа бидэнд тулгардаг сорилт шалгуур ч үнэндээ Бурханы өгсөн бэлэг. Өнөөг хүртэл бид бүхэнд өгч ирсэн юм бүхэн нь Бурханаас өгсөн бэлэг…

​Сион хотод махан биеэр оршдог Бурхан

Аврал, мөнх амь авахыг хүсэмжилж байгаа бүх христчүүдийн орхигдуулж болшгүй нэгэн чухал зүйл бол Бурхантай уулзах явдал. Исаиа эш үзүүлэгч “Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун” хэмээсэн байдаг. Дээрх ишлэлийг нарийвчлан үзвэл, Бурхан бидэнтэй ойр байж гэмээнэ бид Түүнтэй уулзаж чадна. Тэгвэл ямар үед Бурхан бидэнтэй ойр байдгийг, хаана Бурхантай уулзаж болохыг, мөн Бурхан ямар аргаар биднийг ард түмнээ болгон аврахыг мэдэж авцгаая. Сион хот - Бурхан оршдог үнэний сүм “Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, ... Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. ... ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна. ... Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах…

​Майхан баяр Талархлын баяр хоёрын аль нь зөв бэ?​

Ах дүү, удахгүй Майхан баяр болно. Намрын баяр хэзээний ойртчихсон байна шүү. Сэрүүвтэр байдаг болчихож. Ингэхэд нэг юм асууя даа. Өөр сүмд явдаг нэг найз маань байнга л Талархлын баярын талаар ярих юм. Энэ баяр Майхан баяртай адилхан юм уу? Тийм биш ээ. Хоёуланг нь намар тэмдэглэдэг болохоор тэгж боддог хүмүүс их байдаг ч тэр хоёр баяр тэс өөр. Майхан баяр бол биднийг аврал руу хөтөлдөг Бурханы баяр юм. Харин эсрэгээрээ Талархлын баярыг хүн дураараа бий болгосон төдийгүй Библид ч тэмдэглэгдээгүй. Талархлын баяр Библид байхгүй гэж үү? Тийм ээ, байхгүй. Талархлын баяр хэдэн зуун жилийн өмнө Америкт бий болсон юм. 1620 онд Английн зуу гаруй пуританчууд итгэл бишрэлийнхээ эрх чөлөөг эрж, шинэ тив болох Америк руу нүүн цагаачилсан юм. Тэдний…

47,475 үзэлт

Тэр та нарт юу гэж айлдана

Галилын Канаад нэгэн өдөр хурим болж байлаа. Есүс болон Түүний эх тэнд байв. Мөн шавь нар нь ч уригдсан байлаа. Хурим найрын үеэр дарс нь дуусчихав. Есүсийн эх хурим хийж байгаа айлын үйлчлэгчдэд ийн захилаа. “Есүс та нарт юу гэж айлдана, түүнийг үйлд.” Есүс зургаан торх руу заан үйлчлэгчдэд ийн айлджээ. “Энэ торхнуудыг усаар дүүргэ.” Үйлчлэгчид Есүсийн хэлснээр торхнуудыг амсарт нь хүртэл усаар дүүргэв. “Одоо утгаад найрын ахлагчид аваачиж өг.” Үйлчлэгчид торхонд хийсэн уснаас найрын ахлагчид аваачиж өглөө. Ус хэдийнээ дарс болж хувирсан байж. Найрын ахлагч дарс болсон усыг амсаад шагширч шинэ хүргэнийг дуудав. “Хүн бүр эхлээд сайн дарсаа гаргаад, дараа нь муухнаа гаргадаг шүү дээ. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ.” Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг үйлдэж, алдраа илчилсэнд…

Бурхантай хамт явж байгаад дээш өргөгдөх нь​

Үхэл, уй гашуу, өвчин зовлон байхгүй тэнгэрийн хаанчлал руу хэн хүнгүй явахыг хүсдэг. Тэнгэрийн орон бол мөнхийн баяр хөөр, яруу алдар, аз жаргал дүүрэн байдаг ертөнц төдийгүй бидний сүнсний эх нутаг билээ. Бурханд итгэдэг хүмүүст тэрхүү тэнгэрийн эх нутагтаа буцах хүсэл найдвар бий. Тэгвэл ямар хүмүүсийг тэнгэрийн оронд орохыг зөвшөөрөх бол? Енох, Елиа гэх мэт эш үзүүлэгчид Бурхантай хамт алхангаа тэнгэр өөд өргөгдсөн гэж Библид гэрчилдэг. Тэнгэрийн хаанчлалд орохын тулд бидэнд байх ёстой ухааны талаар одоо сурч авцгаая. Эхлээд бүгдээрээ Бурхантай хамт алхаж байсан итгэлийн өвөг дээдсийн түүхийг судалж үзэцгээе. Бурхантай хамт алхах нь Энэ дэлхийд өөрсдийгөө христчин гэж зүтгэдэг олон хүн амьдардаг төдийгүй Бурханд итгэдэг гэдэг үй олон шашны урсгал байдаг. Тэдний дундаас Библийн зөгнөлийн дагуу Бурхантай хамт алхдаг…

Бидний хараа Бурхан дээр байна

Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүдийн хамтаар Иуда руу дайран ирж байгаа сураг дуулаад Иехошафат бүх улс орон даяар мацаг барилтыг зарлав. Ард олон Эзэний өргөөнд цуглаж, Иехошафат шинэ хашааны өмнө зогсоод залбирлаа. “Дэлхийн үндэстнүүдийн бүх хаанчлалыг захирагч Бурхан минь, Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүд Та бидэнд өв болгон өгсөн эзэмшлээс биднийг хөөн зайлуулах гэж ирж байна. Бид тэдний өмнө сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна, харин бидний хараа Тан дээр байна.” Тэгтэл чуулганы дунд Бурханы Сүнс леви хүн Иахазиел дээр буун иржээ. “Бүх ард түмэн болон Иехошафат хаантаан, сонсоцгоо. Бурхан ийн айлдаж байна. “Энэ асар их цэргээс болж бүү ай, бүү шантрагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм. Маргааш тэдний өөдөөс явж Би…

​Дэлхийн сайн мэдээ ба Эхийн урмын үг​

Хүн бүхэн л аз жаргал бялхсан сүнсний эх нутаг тэнгэрийн хаанчлалаа санаж, тэр газар руу явахыг хүсдэг. Гэвч тэнгэрийн хаанчлал явъя гэвэл энэ газарт заяасан хүний амьдралын замаар бид зөв алхах хэрэгтэй. 40 жил цөлийн замаар алхан Канаан нутагт орсон израиль ард түмэн шиг бид ч бас Эцэгийн туулсан, Эхийн алхсан замыг дагаад итгэлийн цөлийг туулж байж л тэнгэрийн хаанчлалд хүрнэ. Нүгэлтэн болоод дэлхий рүү ирсэн хүүхдүүдээ тэнгэрийн хаанчлал руу буцах аян замд нь Бурхан “авралын зар” хэмээх зам тавьж өгсөн юм. Бид энэ замыг туулах явцдаа тэнгэр Эцэг Эхийн золиос хайрыг, мөн нэг сүнсийг дэлхийгээс ч илүүд үздэг сэтгэлийг нь ухаарч, тэнгэрийн хаанчлалд хүрч чадна. Замдаа аяншин зүдрэх хүүхдүүдээ урамшуулах гэж Эх маань урмын үгээ цаг үргэлж илгээсээр. Хүн…

Библид үнэхээр Эх Бурхан байдаг уу?

Сониучхан эгч дүү, таныг оны эхээр нутагтаа очоод ирсэн гэж сонслоо. Та тийшээ байнга явдаг уу? Тийм ээ, ээж маань тэнд байдаг болохоор үндэсний баяр гэх мэт онцгой өдөр биш байсан ч зав л гарвал ээжтэйгээ уулзахаар нутаг явдаг. Төрсөн нутагт ээж нь байгаа цагт хүн нутгаа илүү санадаг бололтой. Нутагтаа очно гэхээр аяндаа л ээж нь санаанд ордог биз дээ? Тэгэхээр сүнсний маань төрсөн нутаг тэнгэрийн хаанчлалд ч мөн тэнгэр Эх байдагт гайхах юм огт үгүй л дээ. Гэхдээ тэнгэр Эхийн тухай анх сонсоод би их гайхаж билээ. Хүмүүс бүгд л Бурханыг Эцэг гэж дууддаг биз дээ. Би ч бас тэгж бодож байлаа. Тэгтэл тэнгэрт ч мөн Эх байдаг гэхэд нь үнэн болов уу гээд л гайхаж байлаа. Хүн…

128,416 үзэлт

Шашин бүрд цээрлэдэг хоол хүнс байдаг. Христийн шашинд ч гэсэн хориглодог хоол бий. Харин сүм бүрийн “бүү ид” гэж хориглодог хоол хүнс харилцан адилгүй. Тэгвэл бид чухам юуг хэм хэмжүүрээ болгох ёстой вэ? Аль нь зөв юм бол?

Бурхан ард түмэндээ “бүү ид” хэмээн айлдсан хоол хүнс байдаг. Хоолны талаарх зарлиг дэлхийг бүтээсэн түүхээс эхэлсэн аж. Харин Бурхан дэлхийг бүтээсэн үеэс нэг л маягийн хоолны зарлиг буулгаагүй. Шинэ гэрээний үе хүртэл үе тус бүрд өөр өөр хууль тогтоож өгчээ. Өнөө үед хоолны тал дээр элдэв зарлиг гарган өөр өөрийн зарчмыг баримталдаг сүм олон. Тэдний олонх нь өөрсдийн зарчмаа Библид үндэслэсэн гэх боловч үнэндээ бол тэд үеэ андуурчихаад явж байна. Өнгөрсөн үед хоолны ямар зарлиг байсан нь хамаагүй, бид Есүсээр сургагдсан элч нарын сургаалыг хэвээр нь дагаж мөрдөхөд болох юм. Шинэ гэрээний үед Бурханы элч нараараа тогтоолгосон хоолны зарлиг байдаг. Өнөө үед шинэ гэрээний үеийн хоолны зарлигийг байгаагаар нь дагах явдал бол төгс итгэл бөгөөд дуулгавартай байдал мөн. Еден…

Айж сүрддэггүй тунхаглал

Сүүлийн үед тэнгэрийн олон гэр бүл Сионд эргэн ирж, Бурхан дэлхийн газар бүрд Сионы амбаарыг бидэнд зөвшөөрөн өгч байгаа билээ. Зөгнөлийн дагуу сайн мэдээний үгс бүх дэлхийгээр дүүрч байна (Хаб 2:14, Мат 24:14). Дэлхий даяараа Бурханы үгээр дүүрч байгаа энэ үед харин “Би” гэгч хүний тунхаглаж байгаа дуу хоолой хэр их хувийг эзэлж байгаа бол? Сайтар тунгаацгаая. Мөнхийн харамсал үлдээхгүйн тулд сайн мэдээ тараагдаж байгаа энэ үед бид тараах уу, яах уу гээд эргэлзээд суугаад байж болохгүй. Айдас дотор Бурханы ерөөлийг алдаж болох аюул байдаг бол айж сүрддэггүй зоригтой тунхаглал дотор Бурханы ерөөл их байдаг. Энэ тухай Библийн сургаалыг хамтдаа үзэцгээе. Гидеоны цэргүүдээ сонгосон шалгуур Амжилтанд хүрэхэд хамгийн чухал зүйлийн нэг бол “Хэрэгжүүлэх” байдаг. Санаа нь байвч хэрэгжүүлэхгүй бол тэр…

Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?

Иосефт атаархсан ах дүү нар нь түүнийг боолоор худалдаж, тэрээр Египетийн ордны харуулын захирагч Потифарын гэрт үйлчлэх болжээ. Бурхан Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй байв. Үүнийг харсан Потифар түүнийг гэрийнхээ даамал болгон, бүх эд хөрөнгөө даатгажээ. Бурхан Иосефын учир Потифарын орон гэрийг ерөөсөн юм. Иосеф эзнийхээ орон гэрт итгэмжтэйгээр үйлчилдэг байв. Гэтэл түүнд төвөгтэй асуудал тулгарчээ. Потифарын эхнэр өдөр болгон Иосефыг харцаараа өдөж байлаа. Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт “Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?” гэв. Потифарын эхнэр уурлаж, гэрийнхнээ дуудан Иосефт муу нэр зүүлгэв. Иосеф хүний ёсыг ч алдалгүй, итгэлээ ч сахисаар шоронд хоригдов. Гэвч Бурхан шоронд ч түүнтэй хамт байж, алив ажил үйлсийг нь бүтэмжтэй болгож байв. Иосеф шоронгийн…