Мутаред ч Бурханы хаанчлалыг байгуулсан нь

Дэлхийн өнцөг булан бүрд итгэхийн аргагүй хурдтайгаар Сион байгуулагдсан 2018 он. Зимбабве улсын Хараре Сионы гэр бүлүүд маань ч шинэ бүс нутагт сайн мэдээний атар эзэмшихээр бэлдлээ. Гэвч хүсэл тэмүүлэл дүүрэн боловсруулсан төлөвлөгөө маань эхнээсээ л бартаат замыг туулах хэрэгтэй боллоо. Богино хугацааны авралын зар тараая гэж сонгосон Мутаред тунхаглалынхаа хугацаанд байрлах газар олно гэдэг амаргүй ажил байлаа. Мутаред Сион байгуулахад минь туслахыг тасралтгүй залбиран гуйж, тохиромжтой газар хайсаар л байлаа. Тэгээд Мутаред амьдардаг нэг эгч дүүтэйгээ холбоо барив. ӨАБНУ-ын Дурбан Сионд үнэнийг хүлээн аваад, төрсөн нутаг Мутаред буцаж ирээд ажил хийж байсан эгч дүүгээс бид бүтэн жилийн турш сураг тасарсан байсан л даа. Хэдэн удаа холбогдох гэж оролдсон боловч түүнээс хариу байхгүй л байлаа. Гэвч бид Бурханд залбирсныхаа дараа…

Энос Мутазу / Зимбабве, Хараре

Чамайг сүүл болгохгүй, толгой болгоно

Австралид ирснээс хойш хэдийн 8 жил өнгөрчээ. Австралид анх ирж байх үедээ би үнэнийг хүлээн аваад хэдэн сар л болж байсан болохоор шинэ итгэгч байлаа. Тэнгэр Эцэг Эхийн хайр золиосыг мэдэх нь байтугай суурь үнэнийг ч олигтой мэддэггүй байлаа. Итгэмжтэй мундаг сайн мэдээний үйлчлэгч шиг гадаад сайн мэдээний үүргээр ч юм уу эсвэл төлөвлөөд гадаадад тунхаглах гээд ирсэн юм огт биш. Аделайд хотод 3 жил байх хоорондоо миний итгэл бага багаар өссөн гэх үү дээ. Библийн хичээл тасралтгүй үзэж, авралын зар тараах ажилд оролцонгоо сүнс маань аажим аажмаар өсөж байгааг мэдэрсэн. Сайн мэдээний үүрэг болон ерөөлийг ухаарсны дараа тэнгэр Эцэг Эхийнхээ хүлээж байгаа сүнсний ах дүү, эгч дүүсээ олж, Эцэг Эхдээ баяр хөөр өргөхсөн гэхээс үргэлж талархдаг болсон. Одоо би…

Чой Бён Ху / Австрали, Брисбен

Боломж

Их сургуульд орсны дараа нэг хэсэг гэрээсээ сургууль хүртэл ирж очих гэж 4 цаг явдаг байв. Ядарсандаа ч сэтгэл дундуур байсан юм биш, гол нь зам зуур хамаг цагаа авчихаар сайн мэдээний ажилд анхаарах цаг хомс болдогт жаахан гонсгор байлаа. Цаашид энэ байдлаараа явцгүй санагдаж, тусдаа бие даан амьдрахаар шийдэв. Анх удаа бие даан амьдарч байгаадаа санаа зовж байсан ч Сионтой ойрхон болохоор байнга чуулганд сууж, хүсэж байсан залуучуудын сайн мэдээний үйл ажиллагаанд оролцож чадах болсондоо их баяртай байлаа. Гэвч бодоо ч үгүй байсан нэг урхи саад гарч ирэв. Бие эрүүл хэрнээ оюун санаа маань залхуу болов. “Ингэх гээгүй юмсан...” Аажмаар сүнс амьдруулах ажилд анхаарахаас илүү нүдэнд харагдах амьдрал, найз нөхөд зэрэгтээ илүү сонирхол татагдах боллоо. Ийм байдалдаа өөртөө дургүй…

Сон Ха На / Солонгос, Сөүл

Ерөөлийн мэдээ тунхаглах үзэсгэлэнтэй хөлийн алхаа

2017 онд бид Малайзад сайн мэдээний 300 хот байгуулахын төлөө сар бүр богино хугацааны тунхаглал өрнүүлж байгаа. Бурханы ерөөлийн боломжийг авахаар олон ах эгч дүү нар сайн дураараа явж, манай тунхаглалын баг сайн мэдээ огт тараагүй байсан Клуан руу явцгаасан юм. Атар газар хагалж, үнэнийг тараах үүрэг өгсөн Бурхандаа бид дахин дахин талархаж байлаа. Клуан нь Малайзын нийслэл Куала Лумпур хотоос дөрвөн цаг хагас яваад хүрэх газар. Бид таван өдөр 4 шөнийн богино хуваарь гаргаж явсан тул очингуутаа ачаагаа задалж, хүн ихтэй газар руу нь бушуухан явлаа. Клуаны хүмүүс энэ үеийн Аврагч Сүнс ба Сүйт бүсгүйн талаар огтхон ч сонсоогүй байв. Тэднийг үнэнд анхаарал тавин тэнгэр Эцэг Эх рүү хурдан ирээсэй гэж бид залбирцгаав. Өдөржин сайн мэдээ тараасан ч Бурханы…

Малайзын Клуанд хийсэн богино хугацааны тунхаглал

Шижир алтнаас илүү үнэ цэнэтэй сүнсийг хайх нь

Бурханы ивээлээр манай Кота Кинабалу Сион 2017 онд хамгийн анхны богино хугацааны тунхаглалаар явах ерөөл авлаа. Анхны аялал маань хоёрдугаар сард Папаранд, хоёр дахь маань Туаранд гуравдугаар сард болов. Папаранд гэдэг маань Сабагийн дүүргүүдийн нэг л дээ. Миний төрсөн нутаг болохоор хэдэн жилийн өмнө үнэнийг хүлээн авснаас хойшхи хамгийн том найдвар маань Папаранд тунхаглах байлаа. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдана (Мат 24:14) гэж Библид зөгнөсөн ёсоор одоо зөгнөл биелэх цаг болж, намайг хамгийн ихээр баярлуулсан зүйл бол Бурхан намайг энэ богино хугацааны тунхаглалд оролцуулахаар сонгосон явдал юм. “Та нарын явах газар бүрд Сион байгуулагдана” гэсэн ерөөлийн үгээрээ тэнгэр Эх биднийг ерөөсөн юм. Эхийн эл үг биднийг сэргээн урам өгч, бид Ариун Сүнсээр дүүрэн байлаа. Манай богино хугацааны тунхаглалын…

Стеффи Акуилине Аделберт / Малайз, Кота Кинабалу

Тэвчээрийн үр жимс Чанад гарсан нь

Хүүхдүүдийнхээ төлөө өдөр шөнөгүй залбиран суугаа тэнгэр Эхийн ач ивээлээр Бопал Сион олон залуучуудтай байх ерөөл авсан газар. Гэрлэсэн ах эгч дүү нарын анхаарал халамжин доор бид зөвхөн авралын зар тараахад болон шинэ ах эгч дүү нарыг угтаж авахад л хамаг анхаарлаа хандуулдаг даа. Тиймээс бид бие биенээ нэн үнэлж хүндэлнэ. Авралын зар тараахаар цуглахдаа бид тэнгэр Эцэг Эхдээ сайн мэдээний ажил үүргийг биднээр гүйцэлдүүлж өгөөрэй гэж чин сэтгэлээсээ гуйсан юм. Эцэг Эх маань бидний залбирлыг сонсож, олон эрхэм нандин сүнсийг хайж олоход тусалсан. Тэдний дунд Сүшила гэж эгч дүү бий. Эхэндээ түүний хувьд тэнгэр Эхийг хүлээн авах амаргүй байсан ч “Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй, тэр бол бидний эх юм” гэсэн Галат 4:26 ишлэлийг уншаад үг дуугүй…

Шиванш Гупта / Энэтхэг, Бопал

Итгээд хийдэг хүнд өгөх ерөөл

Перу улсын Амазонас мужид байдаг 40 мянган хүн амтай Чачапояс хотод богино хугацааны тунхаглал хийх төлөвлөгөө гаргалаа. Сайн дураар тунхаглах хүсэлт гаргасан 38 гэр бүл дөрвөн баг болон, баг тус бүр 15 хоног тунхаглахаар болов. Авралын зар тарааж эхлэхийн өмнө бид тэнгэр Эцэг Эхийгээ бүрэн дүүрэн түшээд, үүргээ биелүүлэх тангараг өргөн, нэг сэтгэлээр Бурханаас тусламж эрэн залбиран гуйв. Тэгээд салбар сүмийн байр болгочихмоор гайгүй шиг барилга байшин, мөн авралын зар тараах тариан талбай хайхаар тунхаглалын багийнхнаас хэд хоногийн түрүүнд хоёр туслах зөнч явав. Том хот Лимад хүртэл том байшин сав олох гэж хоёр гурван сар болдог юм чинь алслагдсан хотод хэдэн өдрийн дотор гайгүй байр сав олох амаргүй л дээ. Харин бид гурван өдрийн дотор байраа олсон юм. Тэр өдөр…

Жорж Луиз Маза Кеведо / Перу, Лима

Сайн мэдээний үйлчлэгч олоод

Малайзын Кенингауд богино хугацаагаар сайн мэдээ тарааж эхлэхээс өмнө би олон ах эгч дүү нараа хайж олоод Сион байгуулагдахыг, тэнд сайн мэдээ цаашид ч тараагдахыг хүсэж байлаа. Тэнгэр Эх маань “Махан биеэр ч, сүнсээр ч эрүүл сайн мэдээний үйлчлэгч олоод, сүм байгуулаарай” гэж ерөөлийн үгээ айлдсан. Манай богино хугацааны тунхаглалын баг Эхийн үгийг биелүүлэх итгэл найдвар өвөрлөн, Малайзын зүүн хэсэгт оршдог Кенингау хотыг зорилоо. Куала Лумпураас Кенингау руу шууд нислэг байгаагүй тул бид Кота Кинабалу руу нисэж, тэндээсээ Кенингау хүртэл машинаар 100км орчим явах хэрэгтэй болсон юм. Мурий сарий, эгц цавчим уулын замаар 3 цаг гаруй явах зуураа бид олон Католик сүм байгааг харлаа. Тэдний зарим нь сүмийнхээ барилгын хажууд аварга том загалмайтай харагдана. Хурдхан шиг л тэнгэр Эцэг Эхийг…

Майкл Тан / Малайз, Куала Лумпур

Анх уулзсан мөчөөс хойш

Хэдэн сарын өмнө би Токиод байдаг найзаараа дамжуулан Кана гэдэг нэг эмэгтэйтэй уулзсан юм. Яг найзын маань хэлсэн ёсоор бид сайхан нөхөрлөж, анх уулзсан мөчөөс хойш л бид хоёр санаа нийлж байсан л даа. Байн байн уулзаж чадахгүй байсан ч утсаар ярилцан, яг нэг гэр бүл шиг л ойр дотно байлаа. Ийм үзэсгэлэнтэй даруухан сэтгэлтэй байсан болохоор нь түүнийг Бурханы хүүхэд байх гэж би бат итгэж, түүнтэй хамт тэнгэрийн хаанчлал явахыг хүсэж, хоорондоо ярилцах болгондоо түүний сүнс Бурханыг хайж байгааг нь мэдэрсэн юм. Алгасал баярын өмнөхөн Бурханы золиос хайрыг би түүнд дамжуулъя гэж шийдлээ. Тэгээд Бурханаас ерөөл гуйн залбирч, Токиод хамт хоолонд орохоор түүнтэй цаг товлов. Ажлынх нь хүн ч бас хамт ирлээ. Хооллож дуусаад харихаар галт тэрэг хүлээж байх…

Оба Мики / Япон, Осака

​Үнэнийг хүсэн хүлээх даруу сүнснүүдийг хайсан минь

Алтанзул цэцэг, салхин тээрмийн орон Нидерланд улс намгархаг газар болон нууруудыг шороогоор дүүргэн, далан барьж байшин барилга байгуулсан гэдгээрээ алдартай улс. Нидерланд гэдэг нь “нам дор нутаг” гэсэн утгатай. Нидерландчууд нам дор газар ихтэй тул газар нутгаа хлороос хамгаалахын тулд далайн усыг ширгээж тариалангийн талбай болгон ашигладаг юм. Шинээр сэргээн гаргасан газар нутаг нь нийт газар нутгийнхаа зургааны нэг хувийг эзэлдэг болохоор эндхийнхэн “Бурхан ертөнцийг бүтээж, харин нидерландчууд Нидерланд улсыг бүтээсэн” гэцгээн, өөрсдөөрөө бахархах дуртай. Бид зөнч болоод Нидерланд улс руу илгээгдсэнийхээ дараа нутгийн гэр бүлүүдтэй, мөн урт богино хугацааны тунхаглалынхантай хамт сайн мэдээ тарааж, үнэнийг, авралыг хүсэн хүлээсэн сүнснүүдийг эрж хайсан юм. Харамсалтай нь чин сэтгэлээсээ Бурханд итгэж, Библи сонирхох хүнийг олох хэцүү байлаа. Хүмүүсийн сонирхолгүй байдал, таагүй хандлагыг…

А Ён Хүн / Нидерланд, Амстердам

Хэдийгээр бид уулзаж чадахгүй ч гэлээ

Шинэ төрлийн коронавирус дэлхийд нүүрлэснээс хойш Америкийн нийгэмд нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн л дөө. Ажил төдийгүй өдөр тутмын амьдралын маань бүхий л зүйл зогсож, бид сүмдээ ч явж чадахаа больсон. Харин сүнсний төлөөх авралын үйл ажил Бурханы тусламжаар гайхалтай нь аргагүй гүйцэлдсээр байгаа. Нэг өдөр над руу нэг эгч дүү залгаж, нэг ах дүүгийн эхнэр Библийг гэнэт сонирхож эхэлсэн гээд түүнд утсаар хичээл зааж болох эсэхийг маань асуув. Би дуртай гэгч нь “Болно болно” гэж хариуллаа. Би долоо хоног бүр Деббитэй хоёр удаа хичээл үзсэн юм. Чөлөөтэй ч уулзаж болохгүй тийм нөхцөл байдалд түүнтэй хичээл үзэж байгаадаа би жаахан санаа зовж байсан л даа. Бид хоёр нүүр нүүрээ ч хараагүй байсан болохоор миний заасныг тэр ойлгож, Бурханы үгийг шингээж авч…

Амелиа Китиножа / АНУ, CO Денвер

Нэг сүнс аврах гэсэн туйлын сэтгэлээр

#1 У Сын Гвон / Япон, Осака Одоо коронавирусын улмаас сэтгэлээ ханатал сайн мэдээ тараах амаргүй болсон л доо. Харин “Цаг үе хүнд хэцүү байгаа тул гэр бүл, найз нөхөддөө илүү их хайр халамж үзүүлээрэй” хэмээсэн Эхийн үгийг дагаад “Сайн үр жимс гаргацгаая” хэмээх тунхаглалын наадам Япон даяар зохиогдлоо. Нэг эгч дүү уг тунхаглалын наадмын үеэр Бурхан руу ирсэн юм. Тэрээр жаахан байхдаа аав ээж болон эгчтэйгээ Японы уламжлалт шашин шүтдэг байжээ. Харин тэнд ярьдаг сургаал номлол нь түүний хүсэлтэй зөрчилдөж, тэрээр юу ч олж аваагүй гэнэ. Гишүүдийнх нь ялзарсан, дарлангуй хэв маягт урам нь хугарч, тэрээр эгчтэйгээ өсөж том болсныхоо дараа өнөөх шашинд нь үнэн гэж юм алга гэсэн дүгнэлтэнд хүрч, улмаар тийшээ явахаа больсон байна. Хожим нь эгч…

Япон

Тайвшрал, найдвар хэрэгтэй үед

“Өдөр тутмын амьдралаа авч явангаа цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах засгийн газрын санал нь “Ковид-19” гарахаас өмнөх амьдралын хэв маяг руугаа орно гэсэн үг биш юм. Цар тахал нүүрлэхээс өмнөх үеийнх шигээ тийм амьдралын хэв маяг руу бид эргэж очих боломжгүй байж мэднэ.” Мэдээгээр сонссон энэ үг надад олон юм бодогдуулав. Коронавирус гэх тахал гарч, улс даяар зарласан хорио цээр эцэс төгсгөлгүй мэт санагдаж, ах эгч дүү нараа ч олж харах хэцүү боллоо. Тэдэнтэйгээ хамт цуглараад мөргөл сахина гэдэг бүр ярих ч юм биш. Бурханы хүслийг хүлээж авсан зөнчийн хувьд ийм нөхцөлд яаж сайн мэдээний ажил хийх хэрэгтэй вэ гэж бодлоо. Яг тэр үеэр Эх “Ийм хүнд хэцүү үед сэтгэлээр уналгүй байж, харин ч хайртай ар гэрийнхэндээ…

Ган Гён Хүн / Аргентин, Буэнос Айрес

Тайвшрал, найдвар хэрэгтэй үед

19:26
0:00 19:26

Тоглуулах хурд

1x

Энэ дуу хоолой AI-аар үүсгэгдсэн. Зарим ялгаа байж болно.