Саад хавчлага ерөөл болсон нь

Шатам халуун наран дор гэр бүлүүд маань тунхаглалын наадамд нэг сэтгэлээр оролцож, Хойд Энэтхэг даяар Сионы анхилуун үнэр түгээсэн юм. Би Шиллонг сүмийн ивээлтэй үүх түүхээс та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Хэдэн сарын өмнө Шиллонг сүмийн залуучууд багийн хоёр ах дүүг сайн мэдээ тунхаглаад явж байхад нь протестант сүмийн пастор болон гишүүд тэднийг бүчээд зогсчихсон саад хийж байжээ. Тухайн үед үүнийг нь харсан олон хүн байж. Тэдний дундаас нэг эгч болж байгаа явдлыг хараад сэтгэл нь эмзэглэж, гэртээ харих замдаа нулимсаа барьж дийлээгүй гэнэ лээ. Тэрээр яагаад тэгж бодсоноо мэдэхгүй ч яг л өөрт нь болон гэр бүлд нь тийм зүйл тохиолдож байгаа юм шиг санагдан, манай хоёр ах дүүд санаа нь зовж байж л дээ. Тэгээд маш чухал нэг шийдвэр…

Энэтхэг, Шиллонг сүм

Онцгой дурсамж бэлэглэсэн жүжигчин

“Ач хүү маань таныг их алдартай хүн гэж хэлсэн юм л даа. Та гарын үсгээ өгч болох уу?” Нэгэн настай эр онгоцны буудлын амрах өрөөнд сонин уншаад сууж байсан Рожер Мур руу дөхөж ирснээ ийн асуужээ. Рожер Мур бол “007 цуврал” киноны Жеймс Бондын дүрд тоглосон жүжигчин юм. Тэрээр онгоцны тийзний ар талд гарын үсгээ зураад түүнд өгөв. Гэвч долоон настай ач хүү нь жүжигчний жинхэнэ нэрийг мэдэхгүй тул тийзэн дээрх гарын үсгийг нь хараад “Жеймс Бонд” гэж бичээгүйд сэтгэл дундуур байжээ. Өвөө нь ач хүүгийнхээ төлөө гарын үсгээ дахин өгөхийг жүжигчнээс хүсэхэд тэрээр бяцхан хүүд ямар нэг зүйл ойлгуулах гэж байгаа аятай хүүгийн чихэнд ийн шивнэв. “Өөр нэр бичихгүй бол болохгүй байна аа. Намайг энд байгааг Блофельд (киноны хорон…

3 секундын хүч

Нар мандаж жаргасаар нүд ирмэхийн зуурт нэг сар өнгөрнө. Зогсолтгүй урагшлах цаг хугацаанд гурван секунд гэдэг тун богино мөч мэт санагдаж магадгүй л дээ. Гэвч цаг хугацаа тэдгээр богино мөчүүдээс бүрддэг. Энэ л богинохон хугацаа ямар нэг чухал тэмцээний дэвжээн дээр хожил, ялагдлыг шийдэж, хэн нэгний амьдралыг ч өөрчилж чадна. Хаа нэгтээ шинэ амь төрж ч болно. Богино мэт боловч асар чухал гурван секунд! Хэрэв та үүнийг зөв ашиглаж чадвал сайн үр дүнд хүрч болох юм. Та энэ сард гурван секундын хүчийг ашиглаад үзэхэд болохгүй нь юун? Хамгийн чухал зүйл бол хэрэгжүүлэх. Хэрэв та үүнийг хэрэгжүүлбэл гурван секунд нь бусдыг болон өөрийгөө аз жаргалтай болгоход хангалттай их цаг хугацаа юм шүү. Тэгвэл одоо эхлэх үү? Нэг, хоёр, гурав! Зөвлөмж 3…

Аав хүү хоёр

Энэ явдал 1992 онд Испанийн Барселона хотод зохиогдсон Олимпийн наадмын 400 метрийн хагас шигшээ гүйлтийн үеэр болсон юм. Гар буун дуу анир чимээгүйг эвдэхэд найман тамирчин хамаг хурдаараа гүйж эхлэв. Тамирчдын хувь заяа хэдхэн секундын дотор шийдэгдэх гэж байхад цэнгэлдэхийн 65,000 үзэгч хамаг анхаарлаа тэдний зүг хандуулсан байлаа. Гэтэл Английн тамирчин Дерек Рэдмонд (Derek Redmond) 150 метрийн зайд гэнэт хөлөө бариад газар суучихав. Тэгээд босохыг оролдсон боловч бусад тамирчид аль хэдийнээ барианд орж эхлээд байлаа. Дерек тэсэхийн аргагүй өвдөж байсан хэр нь эмчилгээний багийнханд тэмцээнээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлээд, доголон байж цааш алхлаа. Тэгтэл үзэгчдийн дундаас нэг хүн Дерекийг чиглэн гүйж ирэв. Ажилтнууд түүнийг зогсоохыг оролдсон ч тэрээр ажилчдыг түлхэн зам руу орж ирлээ. Тэр хүн Дерекийн аав байлаа. Дерек…

Нутгаасаа олж авсан шинэ хүсэл мөрөөдөл

Намайг дунд сургуульд орох үеэр гэрийн маань санхүүгийн байдал илт дордож, би аав ээжээсээ тусдаа амьдрах болов. Шинээр суурьших болсон газар маань нагац эгчийн амьдардаг Америк орон. Ингээд би хайртай гэр орныхноосоо хагацан, харьд цагаачилсан юм даа. Аз болоход дэлхийн нөгөө өнцөг дэх амьдрал маань тийм ч муу байсангүй. Сургуульд миний үеийн солонгос хүүхдүүд олон байв. Бас би америк хүүхдүүдтэй ч дорхноо дотноссон. Намайг Америкт ирээд нэг их удаагүй байхад эмээ маань надад санаа зовсондоо араас ирлээ. Тийм болохоор надад ганцаардсан, гадаадад орхигдсон мэт мэдрэмж огтхон ч төрж байгаагүй ээ. Гэхдээ л би Солонгосоо их санана. Хэдэн жил өнгөрч, Солонгосоос илүү Америкт дасал болсон ч зүрх сэтгэл минь нутагтаа тэмүүлсэн хэвээр. Хэрвээ би Америкт тэр чигтээ үлдсэн бол коллежоо төгсөөд…

И Мин Гюү / Солонгос, Соннам

Сайн хүн

“Хэн ч хараагүй байхад зөвийг үйлддэг хүн.” “Нас, зэрэг зиндаа, арьс өнгө, мэдлэг боловсрол, хөрөнгө чинээ харгалзахгүйгээр хүн бүрд хүндэтгэлтэй хандаж, “Баярлалаа”, “Уучлаарай” гэдэг үгийг санаж хэрэглэдэг хүн.” “Дэлхий зөвхөн өөрийг нь л тойрон эргэдэггүй гэдгийг мэддэг хүн.” “Машинаа зогсоолд байрлуулахдаа бусдын машин орж гарна гэдгийг бодолцон, зайгаа шахаж тавьдаг хүн.” “Өөрөөсөө илүү бусдын эрүүл мэнд, ая тухыг бодолцож байж шийдвэрээ гаргадаг хүн.” “Танихгүй хүмүүст хариу үйлдэл үзүүлэхдээ ч өрөвч зөөлөн хандаж, хайр энэрэл үзүүлдэг хүн.” “Энэ хорвоог орхин одох хүртлээ зөвхөн сайн сайхан үйл хэргийн төлөө зүтгэдэг хүн.” “Бусдыг босгон байгуулах нь бусдыг буруутгахаас илүү үр дүнтэй гэдгийг мэддэг хүн.” “Ядаж муу хүн болохгүй юмсан гэж хичээдэг хүн.” АНУ-ын Хаф Пост (Huff Post) гэх мэдээний нэгэн сайтаас уншигчдын дунд…

Та сайхан амьдарч байна уу?

“Нью Йорк Таймс” сонины тоймч Дэвид Брүүкс өөрийн номондоо сайхан амьдарч байгаа эсэхээ үнэлж дүгнэхийг хүсвэл өөртөө дараах дөрвөн асуултыг тавиарай гэжээ. Нэгдүгээрт, би өөрийгөө хөгжүүлэхийн тулд цагаа чухал зүйлд зарцуулсан уу? Хоёрдугаарт, ирээдүй хойч үеийнхэндээ би юу өвлүүлж үлдээсэн бэ? Гуравдугаарт, дэлхий ертөнцийн хил хязгаарыг би давсан уу? Дөрөвдүгээрт, би хайрласан уу? Та сайхан амьдарч байна уу?

Улаан тэнгис хуваасан Бурхан

Хятад-Японы дайны үеэр Хятадын нэгэн номлогч зуу гаруй өнчин хүүхэд дагуулан дүрвэж явжээ. Идэх хоолгүй, явах газаргүй туйлын бэрх нөхцөлд номлогч бүр цөхрөнгөө бараад байв. Тэр үед нэг хүүхэд түүн дээр ирээд ингэж хэлжээ. “Багш аа, хүчтэй байгаарай. Бурхан биднийг харж хамгаалах болно оо. Бурхан Улаан тэнгисийг ч израиль ард түмний төлөө хуваасан шүү дээ.” “Тийм ээ, гэвч багш нь Мосе биш, надад гайхамшиг үйлдэх таяг ч алга байна.” Багшийгаа ийн итгэлгүй хариулахад нөгөө хүүхэд ингэж хэлэв. “Та Мосе биш ч Бурхан бол Улаан тэнгисийг хуваасан тэр Бурхан мөн шүү дээ.”

Өөр өнцгөөс сэтгэх нь

Үзэсгэлэнт байгальтай алдартай уулын аманд нэгэн томоохон зоогийн газар байлаа. Жихүүн салхитай өвөл болохтой зэрэгцэн явган аялагчдын тоо цөөрч, зоогийн газраар үйлчлүүлэгчид ч багасаад ирнэ. Тэгтэл нэг өдөр зочин ирлээ. Зоогийн газрын эзний багш холоос зорьж ирсэн нь энэ байлаа. “За, сайн сууж байв уу? Бизнес хэр байна даа?” “Таны харж байгаа шиг ганц ч үйлчлүүлэгч алга шив. Асуудал ч их байна аа.” “Намар ямар байв даа?” “Намрын өнгө үзэмжийг үзэж сонирхох гэсэн хүмүүс ямар их ирдэг гээч. Ёстой ухаан жолоогүй ажиллана шүү.” “Тэгвэл зун ямар байдаг уу?” “Зуны амралт гээд хүмүүс халуунаас дайжин, гэр бүлээрээ их ирнэ ээ. Хөл хөдөлгөөнд ч ёстой нэг даруулж өгнө.” “Тийм үү? Тэгвэл хавартаа ямар уу?” “Хүйтний эрч сулрахаар манай зоогийн газар хөл гишгэх…

Өөрчлөлт

Би ээжийнхээ гэдсэнд байхаас л Бурханы сүмд явдаг байж билээ. Энэ нь нэг ёсондоо эхийн хэвлийд байх үеийн итгэл гэсэн үг юм даа. Би ээжийнхээ итгэлээс хамааралгүй болж, өөрийнхөө итгэл дээр зогсох болсон үе маань миний дунд сургуульд байсан үе л дээ. Сургууль дээрээ өөр шашинтай олон найзтай байсан болохоор “Намайг тэнгэрийн хаанчлал руу хөтлөх үнэн нь юу юм бол?” гэж би гайхах болов. Энэ асуултынхаа хариуг би нэг их удсангүй оллоо. Сион дээр Библи хичээнгүйлэн үзээд ирэхээр шинэ гэрээний үнэнийг тодорхой ойлгох болов. Гэвч миний итгэлийн амьдрал ахлах сургуульд байхад маань нам зогсчихсон юм. Найзуудтайгаа цаг нөхцөөх маш дуртай байсан маань миний амьдралын тэнцвэрийг алдагдуулчихсан байж. Хичээлдээ явах дургүй болж, гэртээ байнга шөнө аажуу ирнэ. Заримдаа арайхийн ганц мөргөл…

Жан Е Жин / Солонгос, Ансан

Инээмсэглэлийн цэцэг

Солонгосчууд гэрэл гэгээтэй, аз жаргалтай инээж байгаа хүнийг хараад “Инээмсэглэлийн цэцэг дэлгэрч байна” гэж хэлдэг. Энэ илэрхийлэл нь хүмүүсийн баяр хөөртэй инээд хөөр, инээмсэглэлийг цэцэгтэй зүйрлэж буй хэрэг. Цэцэг нэг л өдөр гэнэт цэцэглэдэггүй шүү дээ. Ямар ч төрлийн цэцгэнд цэцэглэх хүртлээ тодорхой үйл явц гэж юм байх ёстой. Эхлээд үр тарина, дараа нь тэр үр соёолж булцуу гаргана. Энэ үйл явцын дараа бид нүд булаам цэцэгсийг бахдан харна. Инээд хөөр, инээмсэглэлийн цэцэг дэлгэрүүлье гэвэл эхлээд үр тарих ёстой. Инээмсэглэлийн цэцэг хамгийн сайн ургах таатай орчин бол баяр хөөр, талархлаар дүүрэн сэтгэлийн талбай юм. Уйтгар гуниг, үзэн ядалт ургах зайгүй, зүрх сэтгэлийн үржил шимт хөрсөнд тарьсан инээмсэглэлийн үр хурдан соёолж, булцуу гарган, “хүрэх төдийд л” үзэсгэлэнтэйеэ дэлгэрдэг. Хараад хараад уйдамгүй,…

Гэрч

Хүмүүс ямар нэг зүйл худалдаж авахдаа хэрэв тэр нь энгийн бараа бүтээгдэхүүн бол нэг их ач холбогдол өгөлгүй ганц нэг зүйл дээр нь анхаараад л шууд авчихдаг. Харин өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүний тухайд бол худалдаж авах эсэхээ шийдэх хэцүү байдаг мэт. Дараа нь ямар нэг эвдрэл гэмтэл гарчих вий гээд нэг бүрчлэн сайтар шалгана. Мөн худалдан авагчдын дийлэнх нь тухайн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг харгалзах нь бий. Тэд чухал үнэ цэнэтэй эрүүл мэндтэй холбоотой асуудал дээрээ бол бүр ч нухацтай хандаж, аль эмнэлэг нь өвчнийг нарийн ширийн оношилж, эдгээж эмчилж байгааг энэ талын туршлагатай хүмүүсийн амнаас сонсох гэдэг. Үхэл амьдрал гэсэн амин чухал асуудал дээр анхаарал хандуулж буй Библийг анхлан суралцагчид ч мөн ялгаагүй. Тэд авралын үнэнийг хаанаас…

Ертөнц дэх хамгийн үнэ цэнэтэй ажил

Хийж байгаа ажил тань хэр утга учиртай, хэр чухал болохыг мэдэх нь тухайн ажлын тал дээрх сэтгэл ханамж, үр ашгийг нэмэгдүүлэхэд тустай гэсэн судалгаа бий. Энэ бол Америкийн нэгэн профессорын утсаар дуудлага хийн их сургуулийн хандив цуглуулдаг дуудлагын төвийн ажилтнуудтай болон орон нутгийн спортын төвийн аврагчидтай хийсэн туршилтын үр дүн аж. Дуудлагын төвийн ажилтнуудыг өдөр бүр хүмүүсээс гэнэтийн дуудлагаар хандив хүсэхэд нь дургүйцлээ илэрхийлэх үйлчлүүлэгч ч бишгүй таардаг байна. Таагүй харилцаанаас болж сэтгэлээр унасан тэднийг өөрсдийнх нь хичээл зүтгэлээр тэтгэлэгт хамрагдсан оюутнуудтай түрхэн зуур уулзуулжээ. Тэгтэл ажилтнуудын сэтгэл санаа сэргэж, улмаар хандивын хэмжээ ч хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Орон нутгийн спортын төвийн аврагчид ч мөн хүний амь нас үхлийн аюулаас аврагдсан талаар сонсоод, авран туслах ажилдаа илүү их цаг…

Өнөөдөр боломжтой зүйл өмнө нь яагаад боломжгүй байсан юм бол?

1970-аад оны сүүл үе хүртэл хүчилтөрөгчийн баг зүүлгүйгээр Эверестэд авирах нь боломжгүй гэж үздэг байжээ. Гэвч Райнхольд Месснер, Питер Хабелер нар хүчилтөрөгч багатай өндөрт дасан зохицохын тулд олон удаа бэлтгэл сургуулилт хийсний үр дүнд 1978 онд нэмэлт хүчилтөрөгчгүйгээр Эверестийн оргилд авирч гарсан анхны уулчид болов. Тэр цагаас хойш дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 150 гаруй уулчин далайн төвшнөөс дээш 8000 гаруй метрийн өндөрт орших Эверестийн оргилд нэмэлт хүчилтөрөгчгүйгээр гарсан аж. Өнөөдөр боломжтой зүйл өмнө нь яагаад боломжгүй байсан юм бол?

​Жинхэнэ ачлах ёс

Нүгэлтэнд дуртай хүн гэж энэ хорвоод байхгүй байх. Хэрэв хэн нэг хүн Бурхан болон хүн төрөлхтний эсрэг жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн бол бүх хүн түүнийг “Үхвэл таарсан амьтан” гэж чичлэн, ар гэрийнхэн нь хүртэл түүнээс дөлнө. Гэвч эх хүний хувьд бол өөр. Бүх хүн түүнээс нүүр буруулсан ч эх хүн үргэлж хүүхдийнхээ талд байна! Заримдаа үр хүүхдээ зөв хүн болоосой гэж зэмлэн, алганы амт үзүүлж мэднэ л дээ. Тэглээ гээд хүүхдээ хэзээ ч хөсөр орхихгүй. Хүүхэд нь гэмт хэрэгтэн болсон ч “Би хүүдээ хайртай хэвээрээ” гэж хэлж чадах, эцсээ хүртэл үр хүүхдэдээ итгэж чадах цорын ганц хүн бол эх хүн юм. Тэнгэр Эх маань яг ийм л хайраар энэ дэлхийд ирсэн юм. Бидний тэнгэрт үйлдсэн нүгэл хичнээн ноцтой болоод үхэхээс…

Эв нэгдлийн хүч

Африкийн ширэнгэн ойн хамгийн аймшигтай амьтан юу гэж та бүхэн бодож байна? Та хурц шүдтэй, бахим сарвуутай амьтан гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ догшин араатнуудыг ч хүртэл айлгаж дөнгөдөг амьтад байдаг нь “шоргоолж” гэнэ шүү. Шоргоолжны нүүдэл 5км урт цуваа үүсгэдэг байна. Бусад бүх амьтан шоргоолжны сүрэг харахаараа ум хумгүй зугтдаг юмсанж. Хуурай газар дээрх үлэмж биет амьтан болох заан ч хүртэл зугтана. Арслангууд ч мөн шоргоолжны нүүдлийн эсрэг чигт хар хурдаараа чавхаддаг байна. Тэдгээр амьтад шоргоолжноос айдаг шалтгаан нь тэдний хамтач сэтгэлгээ, багаар ажиллах чадварт нь байдаг аж. Ганц шоргоолж гэдэг тун өчүүхэн амьтан хэдий ч тэд хэдэн арван мянгаараа хүчээ нэгтгэхэд ганцхан өдрийн дотор үлэмж биет зааныг ч хүртэл яснаас нь өөр зүйл үлдээдэггүй байна. Бид дан…

Миний мөрөөдөл

1952 онд Шинэ Зеландын хамгийн алдартай уулчин Эдмунд Хиллари шаргуу бэлтгэл хийснийхээ эцэст Эверестэд авирах оролдлого хийсэн боловч бүтэлгүйтжээ. Тэгтэл хүмүүс түүнээс ийн асууж гэнэ. “Та Эверестийн оргилд гарах ямар хэцүү, ямар аюултайг нь мэдсэн юм чинь дахиж авирахгүй биз дээ?” “Үгүй дээ, би дахиад оролдоно. Яагаад гэвэл Эверестийн өндөр нь хэвээрээ байгаа, харин миний мөрөөдөл улам л өссөөр байгаа.” Дараа жил нь тэрээр Эверестийн оргилд хөл тавьсан анхны хүн болсон гэдэг.

Хязгаар

1900-аад оны үед хүндийн өргөлтийн төрөлд 500 фунт (ойролцоогоор 270кг) жинг хүний өргөж дийлэх дээд хязгаар гэж үздэг байв. Оросын домогт хүндийн өргөлтийн тамирчин Василий Алексеев ч мөн 500 фунтын штанг өргөх гэж оролдсон боловч бүтэлгүйтэж байжээ. Тэрээр 499 фунт өргөн, амжилт гаргаж байв. 1970 онд АНУ-ын Охайо мужид Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Алексеев 500 фунтын жинтэй штангаас татгалзаж, дасгалжуулагчийнхаа 499 фунт гэж хэлсэн штангийг түүртэлгүй өргөчихөв. Удалгүй түүний өргөсөн жинг зарлав. 501.5 фунт! Түүнээс хойш 500 фунтаас дээш өргөх чадвартай хүндийн өргөлтийн олон тамирчин гарч ирсэн гэдэг.

Долоон зуу гаруй удаа бүтэлгүйтсэн ч​

1900-гаад оны үед зохиолч болох мөрөөдөлтэй нэгэн залуу байжээ. Тэрээр бичиг хэргийн ажлын хажуугаар борлуулалтын ажил хийж, завсар зайгаар нь зохиол бичин хэвлэлийн газрууд руу явуулдаг байв. Гэвч тэр болгонд нь хэвлэлээс татгалзсан хариу ирдэг байв. Түүнд бүр 700 гаруй удаа татгалзсан хариу ирж байжээ. Тухайн үеийн бараг бүх хэвлэлийн газар түүний гар бичмэлийг хүлээн авсан гэдэг. Тэр үед одоогийнх шиг амархан шивж, засварлах компьютер байгаагүй болохоор энэ ажил төрөлхийн авьяасаг хүнд ч ахдахаар амаргүй хэрэг байсан биз. Гэвч удаа дараа бүтэлгүйтсэн ч тэр бууж өгсөнгүй. Нэгэн хэвлэлийн газраас түүний 744 дэх удаагийн илгээсэн бүтээлийг нь сонгож, эцэст нь тэрээр зохиолч болох мөрөөдлөө биелүүлсэн гэдэг. Энэ бол Английн үргэлжилсэн үгийн зохиолч Жон Крейсигийн түүх юм. Түүний хүсэл тэмүүлэл зохиолч болсон…

Үгийн ялгаа

Адууны фермийн эзэнтэй нэгэн асуудал тулгарчээ. Сургуулийн автобус тэдний фермийн урд түр зогсдог байж гэнэ. Иймд хүүхдүүд жигнэмэг өгснөөс болоод адуунууд нь өдрөөс өдөрт таргалаад байж. “Адуунд идэх юм бүү өг!” Фермер ийм самбар босгоод ч нэмэр болсонгүй. Тэгтэл нэг өдөр эерэг сэтгэл зүйд суралцаж байсан нэг танил нь мөнөөх фермерт тулгарсан асуудлыг сонсоод самбар дээр өөр үг бичиж өгчээ. Түүнээс хойш тэдний адуу урьдын адил өнгө зүс орж, арьс үс нь гялалзаад ирэв. Фермийн самбарт бичсэн үг: “Бид ердөө алим, лууван л иддэг.”