Итгэл & Амьдрал
Христийн анхилуун үнэр гаргах хүсэлтэй итгэгчдийг итгэлийн зөв амьдралаар амьдрахад нь тусална.
Алдаагаа цайруулах хайрын үг
“Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог.” “Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо.” “Алдаж хэлсэн ганц үгнээс андын тангараг тасарна.” Аливаа хэлний санд үг яриатай холбоотой зүйр цэцэн үг олон байдаг. Тэдгээрээс ихэнх нь буруу үг хэл уур бухимдал төрүүлж мэдэх тул болгоомжгүй болчимгүй үг яриа бүү хэл гэсэн утгатай байдаг. Ойр дотно юм чинь гээд хамаагүй хэлсэн үг, инээлгэж наргих гээд тоглоом шоглоомоор хэлсэн үг буцаах аргагүй муу үр дагаварт хүрдэг нь бидний эргэн тойронд элбэг тохиолддог. Шалихгүй ганц үг бөөн асуудал болж хүндэрдэг. Ингээд бодохоор үгийн хүч гэгч энэ ертөнцийн ямар ч зэр зэвсгээс илүү хүчтэй ажээ. “Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн…
Одоо далавчаа дэлгэх цаг
Хүмүүс сайн мэддэгчлэн шувууд өндөглөөд, хальсаа хагалан гарах хүртэл нь хамаг оюунаа дайчилдаг. Угтаа бол шувууд газарт биеэ хүргэлгүй, өндгөө дарахын тулд биеэ газарт навтайлган наалдуулж өндөгнүүдээ нэгэн жигд дарах гээд бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Ангаахайнууд нь өндгөө хагалж гарвал юм идүүлэх гээд ээж мөн л завгүй. Өдөрт тоймгүй их хүнс тэжээл зуугаад зөөдөг ч эцэг эх шувууны ам руу орох идэш тэжээл гэж бараг үгүй. Үр төлийнхөө төлөө ингэж амь хайргүй зүтгэдэг байсан эцэг эх шувуу ангаахайнуудынх нь үүрээ орхин одох цаг ойртвол хүйтэн хөндий болдог байна. Тэр үед идэш тэжээлийг нь урьдын адил өгдөггүй гэнэ. Нэхсэнийх нь хэрээр өгчихвөл таргалаад нисэхэд бэрх тул тэр аж. Үр зулзаганууд нь хэдий гомдоллолоо ч эцэг эхийн тухайд хүүхдүүдээ нисгэх хамгийн сайн арга…
Хэцүүг нь түрүүлж хийгээд ард нь баяр хөөр эдэлнэ
先憂後樂. Энэ нь Хятадын Хойд Сүн улсын Фан Жүн Янь хэмээх төрийн их хүний “Юэ Ян Лөү Жи” зохиолд гардаг үг юм. Энэ нь “Зөв сэтгэлтэй хүн хэцүүг нь бусдаас түрүүлж хийж зовчихоод, дараа нь баяр хөөр эдэлнэ” гэсэн санааг хэлжээ. Улс орны их үйл хэргийг даан ажиллаж буй хүмүүсийн сэтгэлийн хандлага ямар байх ёстойг онцлохдоо ихэвчлэн энэ үгийг хэрэглэдэг. Библид ч “Хэцүүг нь түрүүлж хийгээд ард нь баяр хөөр эдэлнэ” гэдгийн жишээг үзүүлсэн нэг хүн бий. Тэр хүн бол Паул элч. Тэрээр сайн мэдээ тунхаглах явцдаа олон аюултай нүүр тулгарч, туйлын ихээр зовсон ч үргэлж чуулгануудын төлөө түрүүлж зовних дарамтанд байсан юм (2Кор 11:23-28). Бурханы хаанчлалын төлөө бүхнээ зориулан зүтгэх сайн мэдээний үйлчлэгчид Бурханы ажилд хэн хүнээс илүү түрүүлж…
Нэг сүнс хөтлөх хүртэл
Үнэнийг хүлээн авахаасаа өмнө би Бурханд итгэдэг болох гэж нэлээн оролдсон боловч ийм юм тохиохгүй л байв. “Итгэл үнэмшилтэй байна гэдэг ч миний хийх ажил биш юм байна даа. Үхсэний дараа Бурхантай уулзах болов уу?” гэх бодол төрнө. Янз янзын бодол давхцан сэтгэл хямарна. Өдөр бүр “Энэ амьдрал дуусаад надтай юу тохиолдох бол? Би хаашаа явдаг бол?” гэх зэргээр өөрөөсөө асууна. Сурахад хамаг л цаг заваа зориулан зүтгэж, хийх ёстой зүйл маань ердөө энэ гэж өөрийгөө тайвшруулавч яагаад ч юм сэтгэл нэг л хоосон оргиж, яг ч тийм аз жаргалтай байж чадахгүй л байлаа. Ирээдүйгээ төлөвлөхөөр яах ч аргагүй юм бүхэн утга учиргүй хоосон санагдана. Надад аз жаргал, баяр хөөр авчирч чадах зүйлийг би хайж гарав. Нэг тиймэрхүү л байсан…
Мариа Клеофе Кучилло Гутиеррез / Перу, Лима
Хамтдаа сайн дураараа ажиллах нь
Кейптаун, Беллвилл Сионы итгэгчид бид Кейптаун хотын гудамж талбайг цэвэрлэхээр ханцуй шамлан оров. Биднийг очиход тэр хотын төв цэвэрхэн байх шиг харагдаж байсан ч хотоос жаахан зайдуу зэрлэг ургамал, хог хаягдал зэрэг их байлаа. Үйлчилгээний ажилчид нь ихэвчлэн хүрэлцдэггүй бүс нутгийг цэвэрлэхээр бид баг болон хуваагдав. Газраар хаясан хогийг түүж, эмх цэгцэнд нь оруулж, шигүү ургасан хогийн ургамлыг нь зулгаав. Ус зайлуулах хоолойны хогийг хүртэл цааргалалгүй цэвэрлэв. Ажлаа дуусчихаад хартал өмнө нь ямар байсантай нь харьцуулах аргагүй тийм цэвэрхэн болсон байлаа. Бурханы сүмийнхний сайн дурын ажлыг л сайн дурынх гэж хэлэх байх. Учир нь итгэгчдийн нүүрэнд инээмсэглэл дүүрэн байдаг юм. Тэр өдөр мөн аз жаргалтай уур амьсгал маань хот даяар тархаж, хажуугаар өнгөрч байсан хүмүүс биднийг харахаар зогсоно. Зарим нь…
Паг Ын Гён / ӨАБНУ, Кейптаун
Шуналаа хаяад…
“Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. ... Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. ...” Эхл 1:27-31 Бурханыг харахад хүн нэн сайхан бүтээл нь болжээ. Хүний төрөлх сэтгэл (Анх бүтээх үед тээж байсан, хувирч өөрчлөгдөөгүй сэтгэл) нь хиргүй тунгалаг, зөвт байсан нь илэрхий харагдаж байна. Шунал (хэрээс хэтэрсэн их зүйл хүсэж сувдаглах) гэгчид эзэмдэгдсэнээс болж хүмүүний цэвэр ариун байсан төрөлх чанар сэвтсэн ажээ. Бурханд сайхнаар харагдаж байсан хүмүүний тэр төрх нь сэтгэл дотор шунал хичнээн том орон зай эзэгнэнэ төдий чинээ бараантан сааралтах аж. Бие биеэ хайрла. Бүх зүйлд таларх. Сэтгэл хангалуун бай. … Бурханы сургаал биднийг төрөлх тэр л сайхан сэтгэл рүү маань чангааж байдаг хөтөч, зүг…
Метакогнишн
Телевизийн нэвтрүүлгээр хичээлдээ сайн хүүхдүүдийн хичээлээ хэрхэн хийдэг онцлогийг нь мэдэх зорилгоор туршилт хийжээ. Тэгэхдээ онц сурдаг болон дунд сурдаг сурагчдыг ялгаад ой тогтоолтын туршилт хийсэн байна. Хоорондоо ямар ч холбоогүй 25 үгийг тус бүр гурван секунд харуулсны дараа хэр сайн цээжилснийг нь шалгахад сурагчдын ой тогтоолт ойролцоо байв. Харин ой тогтоолтын туршилт хийхээсээ өмнө сурагчдаас хэдэн үг тогтоохыг нь урьдчилан асуухад тэдний хариулт ялгаатай байлаа. Онц сурлагатнууд нь хэлсэнтэйгээ бараг ойролцоо, дунд сурдаг сурагчид нь хэлснээсээ зөрүүтэй үг цээжилжээ. Тэд шалгалтан дээр мэддэг юмаа алддаг шиг мэдэхгүйгээ чадна гэж андуурдагтай холбоотой. Сурагчдын гол ялгаа нь метакогнишн буюу танин мэдэх сэтгэлийн чадавх нь өөр өөр байсантай холбоотой. Метакогнишн (metacognition) гэдэг нь “meta (цаана, давах, дээр)” ба “recognition (танин мэдэх, ухамсар)”…
Хамтдаа нэгдвэл
Хлор (Cl) нь хор ихт хий юм. Энэ хий нь натри (Na)-тай урвалд орж давс (NaCl) болдог. Давс нь амь оршин тогтноход зайлшгүй хэрэгцээт зүйл ажээ. Ус бий болох явц ч мөн үүнтэй төстэй. Галд шатдаг устөрөгч (Н)-ийг хүчилтөрөгч (О)-тэй урвалд оруулбал амьд биетийн оршин тогтноход зайлшгүй хэрэгтэй ус (H₂O) болдог. Шинж чанарын хувьд харилцан адилгүй зүйлс ч нэгэнтэйгээ нийлэхээр амин чухал хүчин зүйл болж өөрчлөгддөг байна. Энэ зүй тогтол итгэлийн амьдрал дээр ч тусдаг. Итгэлийн зорилго, итгэлийн амьдралын баяр хөөр, тэнгэрийн ерөөлийг гав ганцаараа олж авна гэдэг хэцүү. Учир нь итгэлийн замаар ганцаараа алхвал нүгэлтний зангаа, муу зуршлаа хаях амаргүй бөгөөд Бурхан нэгдэж ажилладаг хүүхдүүддээ л шагнал бэлддэг юм. “Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр билээ. Тэгвэл тэдний…
Хайраа илэрхийлэх нь л жинхэнэ хайр
Хүний амьдралд хамгийн чухал байр суурь эзлэх хайр. Хайрыг амьдралын мөн чанар гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Гэсэн ч хайрыг нүдээрээ харж, үнэрлэж, гараараа барьж болдоггүй. Тиймээс хайрлах сэтгэлээ тухайн хайртай хүндээ гаргаж ирээд харуулчих, гоёмсог бэлгийн хайрцганд хийгээд гардуулчих боломжгүй. Тэгвэл бид ямар үед хайрыг мэдэрдэг юм бол? Мөн ямархуу аргаар хайртай гэдгээ мэдрүүлэх юм бол? Хайрын тухайд “Сэтгэл×илэрхийлэл” гэсэн томьёо үйлчилнэ. Хайрлах сэтгэлээ илэрхийлэх үед л хайр гаднаа ил гарч ирэн, ертөнцийг өөрчлөх ер бусын эм болдог. Хайр зуу байлаа гээд хайраа илэрхийлэх нь тэг байвал ямар ч ашиггүй. Хичнээн ойр дотно хүн чинь байлаа ч гэсэн нэгэнт л тэр хүн та бишээс цааш таны сэтгэлийг бүрэн дүүрэн мэдэж чадахгүй шүү дээ. Нохой хайртай эзнээ харахаараа сүүлээ шарван, нүдээрээ…
Өчүүхэн үйлсээрээ ч болов
Олон улсын оюутны Библийн академи (IUBA) нь Бурханы сүмийн их дээд сургуулийн оюутнууд амралтаараа гадаад явж туршлагаа нэмэгдүүлдэг боловсрол сургалтын хөтөлбөр юм. Би ч мөн амралтаа утга учиртай өнгөрүүлэхийг хүсэн сэтгэл догдлон байж энэ хөтөлбөрт сайн дураараа оролцов. Би Индонез улсын Жакарта хот руу явсан юм. Тэнд зохиосон олон арга хэмжээн дундаас өнчин хүүхдийн асрах газар дээр явуулсан сайн дурын ажлаа би мартаж чаддаггүй юм. Тэр хүүхдүүд дээр очихоос 7 хоногийн өмнө хүүхдүүдэд үнэ цэнэтэй дурсамжтай агшин бэлэглэхсэн гэсэндээ янз янзаар дахин дахин нягтлан бодсон юм. Хөтөч нь бидэнд хүүхдүүд та нарыг Солонгосоос ирсэн гэхэд л баярлаж хүлээж авна гэлээ. Тэгэхээр нь бид солонгос үндэсний тоглоом наадам, жэгичаги (солонгос тэвэг), дакжичиги (солонгос мортал) бэлтгэхээр болов. Бид бас тоглоом тоглуулахаас өмнө…
И Жон Ён / Солонгос, Бүчон
Аз жаргал
Хүмүүс аз жаргал гэж юу болох талаар судалгаа явуулж багагүй үр дүнд хүрчээ. Судалгааны хугацаа, оролцуулсан субьект, явуулсан арга хэлбэр нь түмэн янз боловч судалгааны үр дүн өөр хоорондоо ижил төстэй гарсан нь үнэхээр хачирхалтай. Эд мөнгөнөөс бий болдог аз жаргал гэж байдаг ч хүн материаллаг хэрэгцээгээ хангаж дуусахад энэ мэдрэмж алга болдог нь судалгаагаар илэрчээ. Хүний амьжиргаа баталгаат төвшингөөс хэтэрвэл анх хүлээн авсан аз жаргалын мэдрэмж нь ул мөргүй замхарч, улмаар ашиг орлого нь нэмэгдсэн ч аз жаргалын индекс бараг өөрчлөгддөггүй байна. Амьжиргааны төвшин доогуур улс орны иргэдэд аз жаргалын индекс хавьгүй өндөр байдаг нь үүнтэй холбоотой аж. Хүн бүрийн аз жаргалын хэм хэмжүүр өөр өөр болохоор “Яг үүнийг л аз жаргал гэнэ” гээд ганц үгээр тодорхойлчих амаргүй. Гэвч…
Дондогмаа шиг
Яаж ч түлхсэн унадаггүй, босоод л ирдэг дондогмаа. Дондогмаа унах нь уу гэтэл эргээд л босоод ирдгийн учир нь, хүндийн төв нь ёроолд нь байдаг учраас тэр гэнэ. Хэрэв хүндийн төв нь орой дээрээ байсан бол дондогмаа хэзээ ч эгц босоод ирж чадахгүй. Эх бие нь доош татагдаад, хичнээн их хичээсэн ч унаад өгөх байсан. Бидний сэтгэлийн төв ч мөн өндөр дээр байх юм бол итгэл маань эгц босоо байж чадахгүй ээ. Учир нь хүний сэтгэл дээшээ бардам байх тусам улам л доошоо унадаг. “Ихэмсэг сэтгэл гэдэг нь гонсойх сэтгэл юм.” Эхийн сургаалаас Дургүйцэх зүйл ихсээд ирвэл энэ нь таны сэтгэл бардам байгаагийн шинж. Итгэлийн замдаа унах аюултайн шинж тэмдэг. Ихэмсэг сэтгэлээ татаад, Бурхан шиг үргэлж үйлчлэх сэтгэлтэй, даруу сэтгэлтэй…
Сорилт хатуу ч эм
Амтлаг сайхан улаан лооль ургуулахын тулд жимс нь дөнгөж цухуйгаад ирэхийн алдад зүүгээр аяархан хатгаж шархлуулах арга байдаг. Хатгуулсан улаан лооль шархаа эдгээхийн төлөө байдаг хүчээрээ үндэснээсээ шим тэжээл авах гэсээр хортон шавьжны хор хөнөөлд ч тэсвэртэй болж, шүүслэг шимтэй лооль болон ургадаг гэнэ. Хүнд ч бас тодорхой хэмжээний саад сорилт учирч байх нь тийм ч муу зүйл биш. Амьдралыг бүхэлд нь аваад үзэхэд сорилтын ашигтай тал харин ч бүр их байдаг. Учир нь саад сорилтыг ялахын төлөө бүх хүчээ дайчлах зуураа сэтгэлийн хат сууж, зовлонг ялсныхаа эцэст амсдаг тэрхүү баяр хөөрөөс амьдралын утга учрыг олж хардаг байна. Сүүлийн үед бараг сэтгэлээр ч унаж үзээгүй шахам өсөж, бүх юм бэлэн зэлэн, амар байдалд дассан хүүхдүүдэд тохирсон шаналал зовлонг өөрөөр нь…
Цэцэгнээс суралцъя
Чусоны эхэн үеийн зохиолчдын гол төлөөлөл асан Ган Хы Ан нь зохиолч, зураач, мөн цэцэг ургамал арчлах тал дээр өргөн мэдлэгтэй цэцэрлэгч байсан аж. Түүний үлдээсэн “Янхуасуруг” (Цэцэг арчлах гарын авлага) номонд цэцэг ургамал тарих явцдаа өөрийн туршлагаар олж авсан мэдлэгээ багтааж, алив ургамлын онцлог, тарих аргын талаар бичиж тэмдэглэсэн байна. Удвал, нишингэ, цахирмаа зэрэг 16 нэр төрлийн ургамлын талаар өгүүлсэн энэхүү номыг хүний зан чанарын талаар зааж сургасан гарын авлага ч гэж болно. Ган Хы Ан нь мод, цэцэг тарьж ургуулахдаа хүсэл сэтгэлээ засан, бардам сэтгэлийг хаяж, ач буяныг дэлгэрүүлэхийг зорьдог байв. Тэрээр нарс модноос чигч шударга занг, удвал цэцэгнээс ертөнцөөс алсуурхан нам гүмхэн амьдрах аргыг, тэргүүлэгч цэцэгсээс цэмцгэр эрхэмсэг байдлыг нь дуурайн суралцах нь зохистой гэж сургасан байна.…
Нээх, нээгдэх
Нээлттэй концерт, нээлттэй лекц, нээлттэй уралдаан тэмцээн, нээлттэй туршлага... Хэн ч ямар ч хориг саадгүй оролцох боломж олгосон гэдгээ онцолдог “нээлттэй” хэмээх тодотголтой арга хэмжээнүүд ихээхэн зохиогддог болжээ. Нээлттэй гэхээр яагаад ч юм хавьгүй хялбар байдаг даа. Хаалгаа өөрөө нээх эсвэл хаалттай хаалганы цаана эргэлзэн зогсох шаардлагагүй болохоор арга ч үгүй биз. Сайн мэдээ тараая гэж хүсэхэд ч үүд хаалга нээлттэй байх ёстой шүү дээ. Сэтгэлийнх нь үүд нам хаалттай хүнд юу ч ярьсан сэтгэл рүү нь нэвтрэхгүй. Уран чамин үг дунд нь хавчуулаад ч, ямар ч арга хэрэглээд тийм хүний сэтгэлд үг орно гэж үгүй. Хүмүүний сэтгэлийн түлхүүрийг атгаж байдаг Нэгэн нь Бурхан. Зөвхөн Бурхан л хүний сэтгэлийн хаалгыг нээж, үг сонсгодог. “Туатейр хотоос ирсэн, нил ягаан бөс даавуу…
Гоц сайн лидер, амжилтанд хүрсэн фолловер
Аливаа хамт олон болон байгууллагын гишүүдийг удирдан залдаг байр сууринд байгаа хүнийг лидер (leader-удирдагч) гэж нэрлэдэг. Лидер гэдэг үг нь анх “Тэвчих, зовох, тэсвэрлэх” гэсэн утгатай герман үгнээс үүссэн гэнэ. Энэ нь үгийн утга шигээ лидерийн үүрэг гүйцэтгэх амаргүй болохыг агуулсан гэж тайлбарлаж болох юм. Лидерийн зааврыг дагаж, хамт олноо сайтар удирдан залахад нь идэвхтэйгээр тусалж дэмждэг, өөрийн санаачлагаар хамт олныхоо чиг хандлаганд тохируулан голчлох үүрэг гүйцэтгэдэг хүнийг фолловер (follower-дагалдагч) гэж нэрлэдэг. Фолловер гэдэг үг ч мөн ялгаагүй герман үгнээс үүссэн бөгөөд “Туслах, дэмжих, хувь оруулах” гэсэн утгатай юм байна. Нэг ёсондоо лидерийн зовлонг хуваалцаж, араас нь тусалж дэмждэг хүнийг фолловер гэдэг. Олон сайн фолловертэй байх тусам хамт олон улам идэвхтэй ажиллаж, нүдэнд илт харагдахуйц үр дүнг гаргаж чаддаг. Лидерийнхээ…
Нэг л мессеж
Испанийн зохиолч Ферран Рамон Кортесын бичсэн “Таван гэрэлт цамхгийн арал (The Island of the Five Lighthouses)” гэдэг номонд хүмүүсийн харилцаан дээр гарч ирдэг асуудлыг шийдвэрлэх явцыг таван гэрэлт цамхгаар харуулсан байдаг. Номын агуулгаас товч дурдъя. Зохиолын гол дүр нэг илтгэл тавьж, өөрийгөө сайн тавилаа гэж боджээ. Гэтэл сонсогчдын хандлага бодсоноос нь тэс өөр, нэг л хайнга хөндий байхыг хараад нэлээн сандарч л дээ. Тэгээд багшаасаа учрыг нь лавлахад тэр багш нь өөрөө шууд хариулахыг урьтал болгосонгүй. Харин таван гэрэлт цамхаг байдаг арал руу очоод тэдгээрийг нэг бүрчлэн ажиглаад асуултынхаа хариуг олохыг зөвлөж гэнэ. Эхний цамхгийн өгөх сургамж нь их сэтгэл хөдлөм аж. Тэр гэрэлт цамхаг шөнө бүр 3000 гаруй удаа тасралтгүй анивчдаг. Жилийн 365 хоногийн турш ямар ч амралтгүйгээр харанхуй…
Бурхан бүгдийг нэвт мэднэ
Сониуч сэтгэлийн талаар санал асуулга явуулах болгонд байн байн гарч ирдэг нэг асуулт бий. “Хэрэв та үл үзэгдэгч хүн болбол юу хийх вэ?” Хүмүүс үүнд янз бүрээр л хариулсан байв. Гэхдээ ер нь “Энэ тэр газраар үнэгүй аялна, хүссэн зүйлээ хүссэн зоргоороо авна, таалагддаг хүнээ дагаж мөшгөнө, аль эсвэл үзэн яддаг хүнээ ихээхэн хохирооно” гэх мэт хариултууд яаж ийгээд л давхардан гарч ирнэ. Хүмүүс юу ч хийхийг хүссэн бай тэдгээр хариултуудад нэг нийтлэг тал ажиглагддаг. Өөрийг нь хэн ч хараагүй гэж бодох үедээ хүмүүс жирийн үед гаргадгаасаа тэс өөр үйлдэл гаргахыг хүссэн байв. Өдөр тутмын амьдралдаа хуулийн хориг юм уу бусдын харцанд өртөхвий гэж болгоомжлон хийж зүрхэлдэггүй байсан зүйлээ хэн ч харахгүй юм чинь гээд дураараа хийхийг хүсдэг аж. “Түүний…
Хоёр дахь өсвөр нас болох цэвэршилт
Толины өмнө настай эмэгтэй сууж байгаа аятай л санагдана. Мөн зүрхээ гэнэт цохилж байгаа юм шиг санагдана. Яаж ч хичээсэн сэтгэл санаагаа захирах хэцүү. Гэвч учир шалтгаангүй юм гэж үгүй билээ. Иймэрхүү зүйл үргэлжилбэл өөрийгөө хоёр дахь өсвөр нас гэгдэх цэвэршилтэн дээр ирсэн эсэхээ бодох хэрэгтэй. Амьдрал гэдэг улиран одох он цагтай л адилхан. Энэ ертөнцөд дуугаа хадаан ирж, анх хөл тавьж, хөлд орсон нялх балчраас өсвөр нас хүртэл цаг хугацаа бол харанхуй газар үр соёолох урин хавар гэлтэй. Хүний амьдралын цэцэг дэлбээлэх залуу нас бол хөрст дэлхийд наран туяаран гийх зун цаг гэмээр. Амьдралын дунд үе бол хүнд хүчир ажлынхаа хөлсийг авах ургацын улирал юм. Сульдан ядарч, буурал суух тэр үе бол бүхий л ажил үйл зогсдог цасан бүрхүүлт…
Төсөөлөхийн аргагүй газар
Хүний төсөөлөх чадвар гэгч шавхагдашгүй их. Төсөөлөн бодох чадвар гойд хүнээс сайхан шинэ соргог бүтээл, мундаг уран бүтээл төрдөг. Тийм бүтээлийг хараад хүн өөрийн эрхгүй “Хөөх” гэж уулга алддаг шүү дээ. Заримдаа бусдын бодож ч чадахааргүйг хийсэн хүмүүст “Хүний ухаанд багтахааргүй юм хийжээ”, “Төсөөлөхийн аргагүй бүтээл болжээ” гэх мэтээр шагширцгаадаг. “Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.” 1Кор 2:9 Тэнгэрийн хаанчлал нь хязгааргүй төсөөлөн бодох чадварт ч захирагдашгүй орон зай юм. Нэг удаа ч харж сонсож байгаагүй тул дэлхийн ямар ч хэлээр илэрхийлж дийлэмгүй, хүний уураг тархинд төсөөлөгдөхийн аргагүй тийм л газар. Тиймээс л тэнгэрийн Бурхан энэ газарт ирсэн юм. Усан болор мэт тунгалаг амийн усны гол…