Итгэл & Амьдрал

Сайн дурын ажлын тэмдэглэл

Бусадтай хуваах тусам улам ундардаг зүйл бий. Тэр бол хайр, аз жаргал.
Сайн дурын ажлын шинэхэн мэдээ мэдээлэл сонсмоор байна уу?

Эхийн хайраар, Эхийн тусламжаар

2015 оны 4 сарын 25-ны өдөр үд дунд Непалд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Гэнэт бүх юм ганхан доргиж эхэлтэл тэнгэр нурж, газар хөмрөх шиг л санагдсан. Амралтын өдрөө тайван гэгч нь тэмдэглэж байсан гэр бүлүүд асар хүчтэй газар хөдлөлтөнд балмагдаж, багана, шатны хашлага зэргээс барьж, арайхийн тогтож байснаа зарим нь тэнцвэрээ алдан унаж орхив. Газар хөдлөлт хичнээн аймшигтай гамшиг гэдгийг тэр үед л анх мэдэрсэн. Газар хөдлөлт түр зогсох үед бид гадагшаа гарч, эргэн тойрноо ажиглан харлаа. Бурханы ивээлээр ашгүй гэр бүлүүд маань эсэн мэнд, сүмийн барилга байшинд бараг хохирол гарсангүй. Харин Катманду хотоос эхлээд балгас болсон газар нэг хоёроор зогссонгүй. Байшин барилга нүд халтирам нурж унан, үй олон хүн нурангинд дарагдан амиа алдаж, гэмтэж бэртсэн байлаа.…

Тэжэндра / Непал, Катманду

Өчүүхэн сайн үйлс, их сэтгэл хөдлөл

Гудамж талбай цэвэрлэх хөдөлгөөний өмнөх өдөр хүчтэй аадар бороотой байлаа. Бороо зогсолтгүй ороод байвал төлөвлөж байсан цэвэрлэх аянаа явуулах хэцүү болох тул бид санаа зовж байлаа. Тэгтэл маргааш нь санаа зовж байснаас маань харин ч эсрэгээрээ тэнгэр цэлмэг, товлосон газраа цугларсан гэр бүлүүдийн маань царай төрх ч гэрэлтэж харагдана. Цэвэрлэх аян явуулсан Тагуатинга цэцэрлэгт хүрээлэн нь хөл хөдөлгөөн, хүн ам ихтэй худалдааны бүс нутагт байдаг. Тэгээд ч тэр үү гудамжинд нь тамхины иш, чихрийн цаас, дэлгүүрээс гарсан том жижиг элдэв хог новш ихтэй байлаа. Бид усан оргилуур, цэцгийн мандал, зам хавиар гэж ангилж, баг болж хуваагдан цэвэрлэсэн юм. Өргөст ургамлаар хучигдсан, хүний гар хүрэхээргүй цэцгийн мандлын өнцөг булан бүрийн хогийг түүлээ. Зам хавиар хаа хамаагүй хаягдсан хүнд модон банз болон…

Бразил, Бразилиа сүм

Онцгой цаг, сайн дурын ажил

Арванхоёрдугаар сарын нэг бүтэн сайнд Ганвон аймгийн Дунхэ хотын Мухо боомтын нэгэн тосгонд Дунхэ, Самчог, Ганрын Сионы сурагч, залуучууд, гэрлэсэн эмэгтэйчүүд гээд 200 гаруй хүн цугласан юм. Ганцаараа амьдардаг өндөр настан 4 айлд тус бүр 500 ширхэг, нийт 2000 ширхэг шахмал түлш хүргэж өгсөн юм. Энэ тосгоны шат нь нарийхан, эгц налуу тул залуу хүмүүс ч өгсөж уруудахад хэцүү байдаг. Нас дээр гарсан ахмадуудад бүр ч хэцүү байж таарна. Цаг агаар хүйтэрвэл өндөр настнууд өвөл бүр ч хэцүү. Энэ тосгонд өвлийг туулахад зайлшгүй шаардлагатай шахмал түлшний хангамж муу, шахмал түлшний компаниудад хоёр дахин өндөр үнээр авах санал тавилаа ч ирэх хэцүү, аюултай гээд хүргэлт төдийлөн ирдэггүй гэнэ. Сайн дурын ажлаар ирсэн цэргүүд, бусад сайн дурынхан ч энэ бүс нутгаас зайлсхийдэг…

Хун Сүн Тэ / Солонгос, Ганрын

Эрдэнэ эрж хайсан минь

Манай Сион Гимхэ хотын Жанюү дүүргийн хөл хөдөлгөөнтэй Юүлха кафейн гудамжинд цэвэрлэгээ хийх болсон юм. Энэ бол байнга л цэвэрлэх шаардлагатай нутаг дэвсгэр л дээ. Ресторан цайны газраас эхлээд олон дэлгүүр хоршоотой. Төд удалгүй бид цэвэрлэгээгээ эхэлж, бидний гарт байсан шуудай сав хогоор дүүрэв. Олсон бүх хогоо түүж хийсэн болохоор арга ч үгүй биз. Бид бүгд л баярлалдан хог түүж, нөгөө түүсэн хогоо эрдэнэ олсон аятай л шуудайлж гарна. “Энд нэг байна. Өө, тэнд нэг байна!” Энд тэндгүй сэтгэл нь хөдөлсөн, баярласан дуу хоолойг сонсоод би хажууд байсан эгч дүүдээ “Энэ дэлхий дээр хог олчихоод баярладаг цорын ганц хүмүүс манай сүмийнхэн байх аа” гэж хэлээд бөөн инээдэм болов. Тэр үеэр хүмүүс хууль бусаар хоол хүнсний хаягдлаа гаргаж шидээд байна гэсэн…

И Жи Вон / Солонгос, Гимхэ

Сайн дурын ажлын сайхан энерги

Намян тосгонд гудамж талбай цэвэрлэхийн өмнөх өдөр миний бие хүнд оргиж, толгой өвдөн, ханиад хүрчихсэн юм шиг байлаа. Харин би удаан хугацааны дараа сайн дурын ажилд оролцох боломжоо алдахыг хүсээгүй юм. Маргааш нь цуглах газраа ирээд шар хантаазаа өмсөөд яагаад ч юм эрч хүч мэдрэгдээд ирэв. Намян зах 5 өдөр нээгдсэн болохоор хүн ихтэй, гудамж талбай хөл хөдөлгөөнтэй, хог новш дүүрэн байлаа. Бид өндийх ч завгүй хог түүж байсан болохоор хөлс нуруу даган урсана. Үе үе үлээх сэвэлзүүр салхи хүйтэн биш харин ч сэргээнэ. Сайхан цаг агаарт гудамж цэвэрлээд миний толгойн өвчин намдаж, зүгээр боллоо. Сайн дурын ажлаас мэдэрсэн баяр хөөртэй сэтгэл минь биед ч сайн нөлөө үзүүлсэн бололтой. Бурханы сургаалыг дагаж хийх юм бүхэн биднийг эрүүл аз жаргалтай болгодог…

Хун Хён Жа / Солонгос, Хуасон

Эхийн халамж хайр дутсан сэтгэлээ дүүргэсэн нь

Аагим халуун зунаар Ганрын Сионы тавь орчим гэр бүл оюуны бэрхшээлтэй нэг залуугийн гэрийг цэвэрлэх сайн дурын ажил явуулсан юм. Тэрээр ээжийгээ өнгөрснөөс хойш ганцаараа амьдарч байсан аж. Гэрээ цэвэрлээгүй удсанаас болоод гэр нь их замбараагүй заваан байв. Хана шал, шүүгээ, хувцас гээд бүх л зүйл нь хөгцөрсөн байлаа. Ийм газар хүн амьдарч чадахааргүй санагдана. Шуурхай цэвэрлэхгүй бол тэр залуугийн эрүүл мэндэд нь аюул учруулахаар байв. Бид хэд хэдэн баг болж хуваагдаад, маск зүүн, резинэн бээлий өмсөөд шуудхан цэвэрлэж гарав. Юуны өмнө эхлээд бүх хөгцөрсөн хувцаснууд, шалны хулдаасыг нь авч, тавилгануудыг нь гаргаж байгаад цэвэрлэж угааж гарав. Өнцөг булан бүгдийг нь шүүрдэж, угаалгын өрөөнд нь засвар хийв. Халуунд ажиллаад хөлс урсана. Гэсэн ч хүн бүр л цэвэр болж байгаа байрыг…

Хун Сүн Тэ / Солонгос, Ганрын

Зулзаган мод суулгасан минь

Каноас Сионыхон Хотын захиргааны Байгаль орчны хэлтэстэй хамтран сайн дурын ажил явуулах төлөвлөгөө гаргав. Бидний хийх ажил цэцэрлэгт хүрээлэнд зулзаган мод суулгах байлаа. Арга хэмжээний өдөр бид цэцэрлэгт хүрээлэнд эрт цуглацгаав. Байгаль орчны хэлтсийн төлөөлөгчид болон уригдсан байгаль орчны мэргэжилтэн сайн дурын ажиллагаанд оролцож байгаад талархлаа илэрхийлэн, мод тарихын чухлыг ярив. “Хүн өдөрт дор хаяж 8 аяга ус уух хэрэгтэй гэж ярьдаг даа. Ирээдүйд харин байгаль орчны бохирдлын улмаас ус ховордож үнэтэй болно. Зөвхөн ус ч биш. Агаарын бохирдол ч их байна. Олон улс орон цэвэр агаар гаргаж авах том зохиомол төхөөрөмж хийх хэрэгтэй болно. Ийм байхад байгаль орчны бохирдлыг багасгахын тулд бидний одоо хийж чадах зүйл нь мод суулгах юм.” Байгаль орчны мэргэжилтэн мод нь зөвхөн хүчилтөрөгч гаргаад зогсохгүй…

Бруна Карвало дэ Лима / Бразил, Каноас

Сайхан, баяр хөөртэй сайн дурын үйлс

Английн Хатан хаанаас сайн дурын ажлын шагнал авсныг тэмдэглэх үйл ажиллагаан дээр АНУ-ын Зүүн эрэг дэх Бурханы сүм нийгэмд тустай хэд хэдэн арга хэмжээ зохиосон юм. Балтимор сүмийнхэн “Мөнгөн булгийн үүрийн туяа” ахмадын асрамжийн төв дээр очиж урлагийн тоглолт хийж, тэнд амьдардаг ахмад настнуудад урам хүч өглөө. Тэндхийн хөгшид алга ташин, хөлөө товшин баяр хүргэн, биднийг дагаж дуулж байсан юм. Нэг ахмад бүр босож, манайхны нэгийнх нь гараас бариад бүжиглэж гарав. Тэндхийн ахмадууд биднийг ирсэнд ихэд баярлан, бас дахиад хэзээ ирэхийг минь асууна. Бид хэд инээмсэглэн удахгүй дахиад ирнэ гэж амласан юм. Үнэхээр хөгжилтэй байсан тул бид ч дахиж очихыг хүссэн юм. Бурханы сүмд явдаг болохоосоо өмнө би өөр нэг байгууллагатай сард нэг удаа ахмадын асрамжийн газраар очдог байхдаа хэзээ…

Мелисса Хутчинс / АНУ, MD Балтимор

Хамтдаа сайн дураараа ажиллах нь

Кейптаун, Беллвилл Сионы итгэгчид бид Кейптаун хотын гудамж талбайг цэвэрлэхээр ханцуй шамлан оров. Биднийг очиход тэр хотын төв цэвэрхэн байх шиг харагдаж байсан ч хотоос жаахан зайдуу зэрлэг ургамал, хог хаягдал зэрэг их байлаа. Үйлчилгээний ажилчид нь ихэвчлэн хүрэлцдэггүй бүс нутгийг цэвэрлэхээр бид баг болон хуваагдав. Газраар хаясан хогийг түүж, эмх цэгцэнд нь оруулж, шигүү ургасан хогийн ургамлыг нь зулгаав. Ус зайлуулах хоолойны хогийг хүртэл цааргалалгүй цэвэрлэв. Ажлаа дуусчихаад хартал өмнө нь ямар байсантай нь харьцуулах аргагүй тийм цэвэрхэн болсон байлаа. Бурханы сүмийнхний сайн дурын ажлыг л сайн дурынх гэж хэлэх байх. Учир нь итгэгчдийн нүүрэнд инээмсэглэл дүүрэн байдаг юм. Тэр өдөр мөн аз жаргалтай уур амьсгал маань хот даяар тархаж, хажуугаар өнгөрч байсан хүмүүс биднийг харахаар зогсоно. Зарим нь…

Паг Ын Гён / ӨАБНУ, Кейптаун

Өчүүхэн үйлсээрээ ч болов

Олон улсын оюутны Библийн академи (IUBA) нь Бурханы сүмийн их дээд сургуулийн оюутнууд амралтаараа гадаад явж туршлагаа нэмэгдүүлдэг боловсрол сургалтын хөтөлбөр юм. Би ч мөн амралтаа утга учиртай өнгөрүүлэхийг хүсэн сэтгэл догдлон байж энэ хөтөлбөрт сайн дураараа оролцов. Би Индонез улсын Жакарта хот руу явсан юм. Тэнд зохиосон олон арга хэмжээн дундаас өнчин хүүхдийн асрах газар дээр явуулсан сайн дурын ажлаа би мартаж чаддаггүй юм. Тэр хүүхдүүд дээр очихоос 7 хоногийн өмнө хүүхдүүдэд үнэ цэнэтэй дурсамжтай агшин бэлэглэхсэн гэсэндээ янз янзаар дахин дахин нягтлан бодсон юм. Хөтөч нь бидэнд хүүхдүүд та нарыг Солонгосоос ирсэн гэхэд л баярлаж хүлээж авна гэлээ. Тэгэхээр нь бид солонгос үндэсний тоглоом наадам, жэгичаги (солонгос тэвэг), дакжичиги (солонгос мортал) бэлтгэхээр болов. Бид бас тоглоом тоглуулахаас өмнө…

И Жон Ён / Солонгос, Бүчон

​Нэг хүний халамж хайр чухал байдгийн учир

Төрөлт багасаж, хүн амын насжилт ихэссэнээс болоод цусны доноруудын тоо буурсаар байхад харин цус цусан бүтээгдэхүүн хэрэгцээтэй өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр байгаа. Цус сэлбэх шаардлагатай хүмүүст туслах хүсэл зорилгоор, мөн тухайн өвчтөн хэн нэгний аав, ээж эсвэл магадгүй бүр манай ах дүү, эгч дүү ч байж болно гэж бодоод би цусны донорын аянд оролцохоор шийдлээ. Арга хэмжээ эхлэхийн өмнө миний цус тэнцэх эсэхийг шалгуулахаар би эмнэлэг явж шинжилгээ өгөв. Харамсалтай нь би донор байх боломжгүй байлаа. Харин би ямар нэг байдлаар үнэхээр туслахыг хүсэж байсан тул бие бүрэлдэхүүнд нь оръё гэж шийдлээ. Арга хэмжээний өдөр цусны төв өглөө эртээс эхлэн хүн пиг болсон байлаа. Цусаа өгөхөөр болсон гэр бүлүүд гэрэлтэй инээмсэглэнэ. Би цусаа өгч чадаагүй ч тэдэнтэй хамт байгаадаа бас баяртай…

Ким Сон Сүг / Солонгос, Чүнжү

​Сайн үйлсийн аян явуулсан шалтгаан

Сайн дурын аяны боломжийг алддаггүй найзуудтайгаа цуг би оюутны клубынхээ хүрээнд гудамж талбай цэвэрлэх ажилд оролцсон юм. Бид манай сургуулийн ард байдаг хоолны гудамжийг цэвэрлэх хэрэгтэй болов. Тэр гудамж ресторан, кофе шоп эгнэж байдаг учир хаа сайгүй нэг удаагийн аяга, хүнсний хог хаягдал, тамхины иш байлаа. Удалгүй сайн дурын ажилд оролцоно гэсэн баяр хөөр маань ч замхрав. Хогийн далан байх нь тэр. Би өөрийн эрхгүй хөмсөг зангидав. Бүр цэвэрлэгээний багаж, бээлийтэй хэр нь цэвэрлэж зүрхлэхгүй байлаа. Тэндээс холдохоор эргэн тойрноо тойруулан хартал найзууд маань хичээнгүй гэгч нь хог түүж байлаа. Миний ард байсан бусад сайн дурынхан ч хүртэл муухай үнэртэй хогийг огтхон ч дургүйцэлгүй түүж байлаа. Надад ичих сэтгэл төрөв. Би хэсэг азнаж байгаад сайн үйлсийн утга учрын талаар бодлоо.…

Ким Су Жон / Солонгос, Бүчон

​Бидний хийж чадах зүйл

“Тэдний төрөлх хэлээр нь ч ярьж чадахгүй байж бид ер нь тэнд юу хийх болж байна аа?” Энэ бол өнгөрсөн зун Солонгосоос дэлхийн нөгөө өнцөгт байдаг Колумб улс руу нисэхдээ бодож байсан бидний бодол. Хэдийгээр бид зуны амралтаараа сайн дурын ажил үйлс өрнүүлэхийг хүссэн ч бид тэнд яаж ажилладаг талаар мэдэхгүй байсан болохоор хийж чадах зүйл байхгүй байвал яана аа гэж санаа зовж байлаа. Харин Богота хотын албаны хүмүүстэй уулзаад, бидний бодол өөрчлөгдсөн юм. Бид хотын захиргаагаар орж танилцан, Бурханы сүмийн ажилтан залуучуудаас бүрдсэн ASEZ WAO багаа танилцуулж, улмаар энэ хотод сайн дурын ямар ажил үйлчилгээ хэрэгтэй байгааг асуухад хотын захиргааныхан баярлаж байлаа. Нэг албан тушаалтан нь биднийг өөр хэлтэс хариуцсан албаныхан болон хотын орлогч даргатай танилцуулж, тэд ASEZ WAO-н…

Ким Мён Ын / Солонгос, Намянжү

​Хайрын сайн үйлсийн давтамж

Ах эгч дүү нар Бангладешийн нийслэл Дакка хотод гудамж цэвэрлэх ажилд оролцохоор цугларав. Хэдийгээр борооны улирал байсан ч тэнгэр хүртэл бидэнд урам өгч, баярлуулъя гэсэн шиг тэр өдөр нарлаг сайхан байлаа. Ийм сайхан цаг агаарын ачаар цэнхэр футболк, шар хантаазтай ах эгч дүү нар маань бүр ч илүү гэрэлтэж харагдана. Тэр өдөр бидний цэвэрлэж байсан газар бол нэгэн том эмнэлгийн ойр орчим байв. Янз бүрийн хог шороотой холилдсон байсан тул бид гараараа нэг бүрчлэн цэвэрлэх хэрэг гарсан юм. Хувингаар ус цутгачихсан аятай хөлөрч байсан ч бид дор бүрнээ л хичээнгүйлэн ажиллаж байв. Өглөөгүүр гэх богинохон хугацаанд цэвэрлэгээ хийсэн гэхэд бидний цэвэрлэж түүсэн хог нэг тонн гаруй болов. Биднийг ажиглаж байсан эмнэлгийн ажилтан бүр гадаа гарч ирээд, биднийг магтаж байлаа. Тун…

Жон Мин Жи / Солонгос, Пусан

Сайн дурын ажилд цэрэг итгэгч нар ч хамтдаа

Миний хуваарилагдсан цэргийн ангитай ойрхон байдаг Чолвон Сионд цэргийн ангийнхаа зөвшөөрлөөр Амралтын өдөр сахидаг цэрэг ах дүү нар олон байдаг л даа. Бүтэн 7 хоног уулзаагүй Сионыхонтойгоо уулзан, хамтдаа мөргөл тэмдэглэж, Сионы үнэр хуваалцахаар баярлахгүй, талархахгүй байж чаддаггүй юм. Бурхан долоо хоног бүр амийн үгээрээ бидний итгэлийг хүчирхэг болгож, бэхжүүлж, ах дүүсэг хайрыг бий болгож байлаа. Нэг өдөр бид Бурханы ивээлд яаж хариулах вэ гэж бодон, амьдардаг энэ Чолвон хотдоо яаж туслах талаар ярилцав. Тэгээд бид Чолвон хотын дундуур урсдаг Дэгюу горхины ойр орчмыг цэвэрлэхээр шийдэв. Бүтэн сайнд бидний арван найман цэрэг бас Сионы гэр бүлүүд нийлээд цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлсэн нь маш утга учиртай арга хэмжээ боллоо. Өмнө нь тэр горхины хажуугаар явахад байгалийн унаган төрхөөрөө байгаа юм шиг харагдаж…

Е Жи Хүн / Солонгос, Инчон

Үнэ цэнэтэй ажил

“Ковид-19”-г ялан гарах найдвар тээн 2020 оны дөрөвдүгээр сард би Бурханы сүмийн оюутан сайн дурынхны ASEZ багаас явуулсан “Гараас гарт (Hand to Hand)” хэмээх сайн дурын аянд оролцсон юм. Урам өгөх уг аян нь “Ковид-19”-н улмаас махан биеэр ч ядарч, сэтгэл оюунаар ч ядарч байгаа хүн ард болон вирустэй тэмцэхээр хичээж буй хүмүүст урмын захидал болон бэлгийн багц хүргэх ажил байсан л даа. Эхлээд ийнхүү урам өгөх бэлгээ орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн төвд илгээж, өөрсдийн хүсэл эрмэлзлээ харууллаа. Бид тэгээд ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж буй эмнэлгийн ажилчид болон хөл хорионы ажилтнуудад жаахан ч болов тайтгарал, урам дэм өгнө гэдэгт итгэн, урмын үгтэй захидал бичин, амттан шимттэн багцалж боов. Биднийг нийгмийн эрүүл мэндийн төв дээр…

Ким Тэ Ху / Солонгос, Гуанян

Хаягдал гялгар цаас түүсэн минь

2020 оны зун ихэнх тариачид аадар борооноор нэлээн хохирол амссан. Гуанжү сүмийн гэр бүлүүд хүнд хэцүү үед нь тариачдад туслахаар төлөвлөсөн юм. Хуанрюн мөрөн үеэрлэж, ойролцоох тариалангийн талбай, хүлэмжүүд усанд автсан гэж сонсоод бид яарч байлаа. Халуун цэг дээр нь очоод бид хэд хэдэн баг болж хуваагдан, талбайгаар болон хүлэмжээр тарж явав. Би ногоон байгууламжийн дотор талыг цэвэрлэхээр хуваарилагдсан юм. Ногоон хүлэмжийг дүүргэсэн байсан ус татарч, бүх үр тариа усанд урсан, зөвхөн хаягдал гялгар цаас болон төмөр саваа л хаа сайгүй тарсан байлаа. Биднийг хараад тариачин эхнэр нөхөр хоёр санаа нь амарч тайвшран, биднийг ирсэнд баярлан, самгардаад хаанаас эхлэхээ мэдэхгүй байснаа ярилаа. Би үлдсэн төмөр шонг сугалан авч, хаягдал гялгар цаасыг арилган зөөж гаргалаа. Цаг өнгөрөхийн хэрээр хүлэмжийн доторх агаарын…

И Сүн Жү / Солонгос, Гуанжү

Үг бүрд хайраа шингээн ярих нь

Би их сургуульд орохоосоо өмнө Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн оюутан сайн дурынхны ASEZ багийнхантай сайн дурын ажил явуулахыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Би тэдний үйл ажиллагааг өмнө нь киноноос, мэдээнээс л үздэг байсан юм. Тэгтэл “Ковид-19” цар тахлын улмаас би сургуульдаа очиж чадаагүй тул сайн дурын ажил олон сараар хойшлогдлоо. Намайг үүнд бухимдаж байтал Олон улсын хүчирхийллийн эсрэг өдрийг тохиолдуулан ASEZ-н зүгээс “Үг хэлээр доромжлохоо больё” сэдэвт аян зохион байгуулав. Энэхүү компанит ажил нь үг хэлний хүчирхийллийг зогсоох, зөв боловсон хэл ярианы соёл төлөвшүүлэхэд чиглэгдсэн байв. Энэ аянд оролцох маш амархан байлаа. Өдөр тутмын амьдралдаа ердөө эргэн тойрныхоо хүмүүст л урам зориг хайрласан үгс илгээх ёстой байв. Энэ аян надад ган гачгийн үеэр яг цагаа олж…

Чон Сэ Ым / Солонгос, Дунхэ

Сүүлчийн боломж

Жирисан уул болон Сомжинган гол хоёрын хооронд байрладаг Гүре аймаг нь илжгэн чихээрээ алдартай. Гэвч бороо их орсноос болоод Сомжинган голын дагуух далан нурж, илжгэн чихний тариаланд ихээхэн уршиг тарив. Илжгэн чихний модыг хамгаалж, үлдсэн модноос нь илжгэн чихний ургац хураахын тулд бушуухан нөхөн сэргээх ажил хийх хэрэгтэй байтал дараалсан хэт халуунаас болоод настай хүмүүс олон цагаар гадаа ажиллах амаргүй байлаа. Бурханы сүмийн ASEZ WAO ажилчин залуу сайн дурынхан хүнд хэцүү нөхцөлд байгаа Гүрегийн тариаланчдад туслахаар очив. Халуун цаг агаарыг ажралгүй тосгонд нь туслахаар ирсэнд талархаж, тосгоны дарга биднийг халуун дотноор угтан авлаа. Өргөн уудам тариан талбайн бараг бүх мод нь унасан харагдаж байлаа. Бүрэн сэргэх хүртлээ нэлээн хугацаа орох шинжтэй. Тариаланчид дангаараа хийж дийлэх ажил биш байлаа. Өндөр настай…

Ким Шин Хён / Солонгос, Гуанжү

​Хоёр дахин илүү аз жаргалтай байх арга

Их сургуульд орсныхоо дараа би анх удаа клубын гишүүний хувиар нэг гудамж цэвэрлэх хөдөлгөөнд оролцсон юм. Би хог түүсээр тамхи татдаг цэгийн ойр орчимд иртэл газар дээр хэдэн зуун тамхины иш байх нь тэр. Эхлээд би тамхины иш нэг бүрийг хавчаараар түүж байгаад хэтэрхий их байсан тул гараараа бөөгнүүлж байгаад хогийнхоо шуудайнд хийлээ. Сайн дурынхны уйгагүй зүтгэлээр тамхины цэг цэвэрхэн болов. Миний явдаг сургууль хотын хамгийн эцсийн автобусны зогсоолтой ойр байдаг юм. Тиймд буудал дээр олон хүн автобус хүлээгээд зогсож байдаг л даа. Бас байнга л хүмүүс багширна. Магадгүй тийм болоод ч тэр үү лааз, хүнсний уут гээд хог ихтэй байдаг байх. Бид энэ автобусны буудлыг ч бас цэвэрлэхээр шийдлээ. Сургуульдаа яараад би үй түмэн хогны хажуугаар зүгээр л өнгөрдөг…

Жон Бом Жүн / Солонгос, Жонжү