Библийн үг
Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд (2Тим 3:15).
Бурханы жинхэнэ хүсэл юу болохыг үүнээс судалцгаая.
-
Алгасал баяр
Алгасал баяр бол хүн төрөлхтөнд мөнх амь өгөхийн тулд Бурханы тогтоосон амийн үнэн юм. Баярын нэр нь “гамшиг алгасан өнгөрнө” гэсэн утгатай. Библийн дагуу Алгасал баярыг ариун тооллын эхний сарын 14-ний орой тэмдэглэх ёстой. Энэ нь аргын тооллын 3, 4-р сард тохиодог аж. 2000 жилийн өмнө Есүс хүн төрөлхтнийг нүгэл ба үхлийн гинжээс аврахын тулд Өөрийн мах, цусыг бэлгэдсэн талх, усан үзмийн дарсыг Алгасал баяраар өгч нүглийн уучлал ба мөнх амийг амлан, “Энэ бол Миний цусаар тогтоох шинэ гэрээ” хэмээсэн байдаг. Бид Есүсийн жишээг даган Алгасал баяр сахивал Бурханы мах, цусыг өвлөн авч Бурханы хүүхэд болох юм.
-
Амралтын өдөр
Өнөө үед ихэнх сүм ням гарагт мөргөл тэмдэглэдэг боловч Библид долоо дахь өдрийн Амралтын өдрийг “Бурханд мөргөх ариун өдөр” гэж тодорхойлдог. Амралтын өдөр бол Бүтээгч Бурхан зургаан өдрийн турш тэнгэр газрыг бүтээж дуусгаад амарсан өдөр нь юм. Тиймээс долоо дахь өдрийг ерөөж, ариун болгон, ард түмэндээ сахихыг тушаажээ. Түүхэн баримт, календарь харахад Амралтын өдөр нь долоон гаргаас бямба гараг нь юм.
-
Толгойны алчуур
Библид бичигдсэн Бурханы сүмд дагах ёстой зарлиг бий. Үүнд эрэгтэйчүүд толгойдоо юу ч өмсөхгүй, харин эмэгтэйчүүд нь залбирах, мөргөл тэмдэглэхдээ толгойны алчуур зүүнэ. 1Коринт 11-р бүлгээс харахад, толгойны алчуурын зарлигийг дагаж мөрдөх нь Христийн жишээг дагаж байгаа явдал юм. Үүнд Бурханы бүтээлийн хүсэл шингэсэн байдаг. Мөн энэ зарлигийг сүмийн эмх журмын төлөө тогтоосон байна.
Итгэлийн амьдралын хөтөч
Христчин хүнд байх ёстой сайхан чанарын талаар Библид юу гэж заадаг юм бол?
Библи & Шинжлэх ухаан
Шинжлэх ухаанаас ч түрүүлж “алхдаг” Бүтээгчийн тэмдэглэлтэй танилцацгаая.
Тусгай / Тойм
Үзэгдэх ертөнцийн үйл явдал, мөн чанар, учир шалтгаанаар дамжуулан үл үзэгдэх ертөнц болон Бурханы хүслийг гүнээ тунгаана.
Библийн түүхийн хэсгээс
Библид бичигдсэн түүхүүд өнөөгийн бидэнд ямар сургамж өгөх гээ юм бол?