Олон улсын мэдээ
Дэлхий дахины Бурханы сүмийн мэдээ мэдээлэлтэй танилцана уу.
-
Бурханы сүм 3 дахь удаагаа зохион байгуулж буй Библийн вебинар
Амьдралд туйлдсан хүмүүсийн сэтгэлийг тайвшруулах бэлэг мэт цаг хугацаа. Бурханы сүм 11-р сарын 21-нд Библийн вебинар (Webinar, онлайнаар явагддаг семинар) зохион байгуулав. Ковид-19 цар тахлын уршгаар хэн хүнгүй тусгаарлагдмал, ганцаардмал байдлыг мэдэрсэн энэ цаг үед Бурханы сүмийнхэн “Ажилчдад зориулсан хиллинг вебинар” гэх мэт төрөл бүрийн онлайн арга хэмжээнийхээ хүрээнд хөрш нийгэмтэй харилцаж байна. Солонгост энэ жил Угчон Go&Come сургалтын цогц төв дээр арга хэмжээний зураг авалт хийн, шууд дамжуулах замаар гурав дахь удаагийн Библийн вебинараа зохион явуулаад байна. Дэлхий дахины Бурханы сүмийн гишүүд халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөнгөө гэр бүл, найз нөхөдтэйгөө видео хурлын программаар уг вебинарыг үзэв. Вебинар 13:00,…
БНСУ
November 21, 2021 -
Алгасал баяр, Исгээгүй талхны баяр, Амилалтын баярын ариун цугларалт-2021
“Ковид-19”-н нөхцөл байдал хоёр дахь жилдээ дамнаж, тусгаарлалтын улмаас хэн хүнгүй нийгмээс холдсон мэт санагдаж, сэтгэлийн цөхрөл нь бүр ч дордов. Гэвч хахир өвөл өнгөрч, урин хавар болдгийн адил сорилт шалгуурын дунд ч хүсэл найдвар цэцэглэх нь лавтай. Жил болгон тохиодог Бурханы баяр болох Алгасал баярт нүглийн уучлал, аврал, мөнх амийн ерөөл гэх урин хаврын наран мэт хүсэл найдвар, амлалт шингэсэн байдаг шүү дээ. 3 сарын 27-ны өдрийн (ариун тооллын эхний сарын 14-ний өдөр) үдэш Алгасал баярын ариун цугларалт дэлхий дахины 175 оронд нэгэн зэрэг явагдлаа. Халдвар хамгааллын дүрмээ ягштал баримталж, тус тусын гэртээ онлайн дүрс бичлэг ашиглан Алгасал баярын…
April 4, 2021
-
Local Churches
Монгол нэгдсэн чуулган онлайн Библийн семинар зохион байгуулав
“Ковид-19”-н тархалт Монгол улсад эрчимтэй байгаатай холбогдуулан өнгөрсөн оны хоёрдугаар сараас улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоожээ. Монгол дахь Бурханы сүмийн итгэгчид өнгөрсөн нэг жилийн турш засгийн газраас гаргасан халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дүрмийг ягштал мөрдөн, мөргөл болон сургалтыг онлайнаар явуулж байсан аж. Итгэгчид энэ хугацаанд “Ковид-19” халдварт өвчний улмаас өдөр хоногийг хүндхэн өнгөрүүлж байгаа иргэдэд маск болон хүнсний бүтээгдэхүүн хандивлах, амттан хүргэх зэргээр тусламжийн гар харамгүй сунгасаар иржээ. Хүйтний эрч суларч хавар хаяанд тулж ирсэн 2 сарын 28-ны…
Монгол
March 15, 2021
-
Солонгост цас цэвэрлэх сайн дурын ажил өрнөв
1 сарын 6-ны өдөр Солонгосын ихэнх нутгаар их хэмжээний цас орж, туйлын хүйтэн урсгалын улмаас цочир хүйтрэв. Цас дагтаршин, улмаар хөлдөж, хүмүүсийн ажилдаа ирж очих замд түгжрэл үүсэх, ус хэмжигч тоолуур хөлдөж хагарах, хүйтнээс улбаатай ханиад томуу дэгдэх гээд элдэв хохирол ар араасаа гарав. Чүннам, Жонбүгийн зарим бүс нутагт газар тариалан болон мал аж ахуйн салбарт ч хохирол ихээхэн амсжээ. 57 жилийн дараа болж буй хүйтний урсгал болохыг сэрэмжлүүлж байсан Чэжү арал дахь Халла ууланд уг өдөр хамгийн их цас…
БНСУ
January 7, 2021
Фото мэдээ
-
АНУАНУ-ын Солт Лейк Сити сүм ойролцоох хоёр сүмтэй хамтран Жордан Ривер Ротари Паркийг цэвэрлэв
-
АНУАНУ-ын Хойд Иллинойс мужийн ASEZ баг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян зохион байгууллаа
-
БНСУДэгү, Намбү бүс нутгийн чуулганаас “Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины 1357 дахь удаагийн цусны донорын хөдөлгөөн зохион байгууллаа
-
АргентинАргентины Буэнос-Айресын их сургуулийн ASEZ-ын гишүүд “Crime Free Street” аяныг зохион байгууллаа
Шинэ Иерусалимын соёлын контент-2020, шагнал гардуулах ёслол
Шинэ Иерусалим соёлын контентын шагнал гардуулах ёслол гэдэг нь “Мелхизедек утга зохиолын шагнал”, “Елохим кино фестивал”, “Библийн семинарын презентэйшн”, “Тунхаглалын шинэ санааны контент” зэрэг ангиллаар явагдсан уралдаанд ирүүлсэн бүтээлийн нэгдсэн шагнал гардуулах ёслол юм. “Ковид-19” дэлхий дахиныг донсолгож байгаа 2020 онд уг нэгдсэн шагнал гардуулах ёслолыг зохион байгуулалгүй оронд нь 12 сарын 19-ний өдөр тухайн орных нь сүмээр дамжуулан шагнал хүртэгч нарт талархлын бичиг, гарын бэлэг зэргийг гардуулжээ. Уралдаан болгон 3-р сараас 9-р сарын хооронд зохиогдсон ажээ. Сүүлийн үед онлайн сургалт, гэрээрээ ажиллах зэргээр алсын зайн үйл ажиллагаа байн байн явагдах болсон төдийгүй онлайн платформ, онлайн контентын шаардлага ихээхэн нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй уялдаатайгаар дэлхий дахины итгэгчид сайн мэдээний контент хийхийг хүсэн тэмүүлж байгаа нь илт харагдана. Итгэгчид хорио цээрийн…
ASEZ WAO ажилчин залуу сайн дурынхан тогтмол сайн дурын ажил явуулж байна
“Ковид-19”-н улмаас үүссэн нөхцөл байдал удаан үргэлжилж, улмаар иргэд ганцаардан сэтгэл гутралд орох, амьдралын идэвхгүй хэв маягтай болох, эдийн засаг хямрах гэх мэт нийгмийн элдэв асуудлаас гадна амны хаалт, нэг удаагийн бүтээгдэхүүний хэрэглээ ихсэв. Үүний уршгаар орчны бохирдол сэтгэл түгшээсэн асуудлын нэг болоод байна. Иймд Бурханы сүмийн ASEZ WAO ажилчин залуу сайн дурынхан тогтмол явуулдаг сайн дурын ажлуудаа эхлүүллээ. Тэд Эхийн хайраар бусдад урам зориг хайрлан, байгаль орчноо цэвэр цэмцгэр болгохын төлөө ханцуй шамлан ажиллаж байна. 2020 оны 11 сараас эхлээд Солонгос, АНУ, Англи, Энэтхэг, Япон, Филиппин, Мексик, Бразил, ӨАБНУ зэрэг 19 оронд явуулсан сайн дурын ажилд 7300 орчим хүн (12 сарын 18-ны өдрийн байдлаар) оролцжээ. АНУ, Англи, Тайланд, Тайвань, Перу гэх мэт оронд “Mother’s Forest” компанит ажил өрнүүллээ. АНУ-ын…
Бурханы сүмийн оюутан сайн дурынхны ASEZ үг ярианы хүчирхийллийн эсрэг аян өрнүүллээ
2007 онд НҮБ-ын зүгээс 10 сарын 2-ны өдрийг “Олон улсын хүчирхийлэлгүй өдөр” болгон зарласан. Хүчирхийлэлгүй амар тайван ертөнцийг туйлаас хүсдэг эл өдөр Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн оюутан сайн дурынхны ASEZ баг дэлхийн өнцөг булан бүрд үг ярианы хүчирхийллийн эсрэг компанит ажил зохиолоо. 10 сарын 2-11 хүртэл 10 өдрийн турш үргэлжилсэн уг аян үг ярианы хүчирхийллийн ноцтой байдлыг мэдүүлж, зөв зохистой хэл ярианы соёл эзэмшүүлэх зорилгоор “Үг хутганаас ч иртэй” гэсэн уриан дор эхэллээ. 2019 онд Солонгосын бага, дунд, ахлах сургуулийн нэг сая гаруй сурагчдыг хамруулан явуулсан сургуулийн хүчирхийллийн бодит байдлын талаарх судалгаанд үг ярианы хүчирхийлэл нэгдүгээрт жагсжээ. Мөн уг онд Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас явуулсан судалгаанаас харсан ч ажлын байран дахь дарамтын нэгдүгээрт хатуу ширүүн үг яриа…
2020 Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баярын ариун цугларалт
Баяраар Бурхантай гэрээ хийсэн Сионы ард түмний хүсэн хүлээсэн намрын баяр 9 сарын 18-наас эхэлсэн билээ. “Ковид-19” нөхцөл байдлын улмаас дэлхийн 175 орны Бурханы сүмийн итгэгчид ариун тооллын 7 сарын 1-ний Бүрээдэлтийн өдрөөс 7 сарын 10-ны Эвлэрүүлгийн өдөр дуустал, мөн ариун тооллын 7 сарын 15-22-ны хооронд болдог Майхан баяраар ч гэртээ, зарим нь сүмдээ онлайн, офлайн хэлбэрээр баярын мөргөлөө сүсэглэн тэмдэглэлээ. “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй” Бүрээдэлтийн өдөр - Эвлэрүүлгийн өдөр Бүрээдэлтийн өдөр ба Эвлэрүүлгийн өдрийн үүсэл Бүрээдэлтийн өдөр бол Эвлэрүүлгийн өдөрт бэлддэг баяр юм. Египетээс гарснаас хойш Бурхан Мосег Синаи ууланд дуудаж Арван тушаал өгсөн юм. Гэвч израиль ард түмэн Мосег эзгүй хойгуур алтан тугал шүтээн хийн мөргөсөн байна. Үүнийг харсан Мосе Бурханаас хүлээн авсан Арван тушаал бүхий чулуун хавтангаа…
Солонгосын Чолвон, Намвон, Гугсон, Гуанжү зэрэг бүс нутагт үерийн дараах нөхөн сэргээх ажил өрнүүллээ
Энэ зуны борооны улирал бодож байснаас ч илүү бүр 50 гаруй хоног үргэлжиллээ. Цаг уурын газар албан ёсны ажиглалт хийж эхэлснээс хойш ингэж удаан үргэлжилсэн тохиолдол урьд өмнө гарч байгаагүй аж. Энэ жил борооны улирлын үеэр (6 сарын 1-нээс 8 сарын 15) Солонгост хуримтлагдсан хур тунадасны дундаж хэмжээ 920 миллиметрт хүрчээ. Энэ нь урьд өмнөх жилүүдээс хоёр дахин их үзүүлэлт юм. Үүний уршгаар 1000 гаруй удаа хөрсний нуранги үүсэж, байшин барилга, худалдааны төвүүд үерт автан, орон даяар их бага хохирол учирч 18 хотыг гамшгийн онцгой бүс болгон зарлаад байгаа билээ. Хүчтэй аадрын улмаас үер усанд автаж, малын тоо толгой хорогдон сураггүй алга болох тохиолдол ч байнга гарч байна. Тариаланчид ургацаа хурааж ачихын даваан дээр амссан хохирол нь ч үлэмж их…
БНСУ
“Ковид-19”-г ялан гарахын төлөөх сайн дурын эд зүйл хандивлах буухиа аян
“Ковид-19”-н нөхцөл байдал даамжирч байгаатай холбогдуулан Солонгос болон бусад улс орон дахь Бурханы сүмийн итгэгчид дэлхийн хэмжээний хямралыг даван туулах хүслээр сайн дурын эд зүйл хандивлах буухиа аян өрнүүллээ. 7 сарын 8-ны өдөр Монгол, Улаанбаатар сүмийн итгэгчид Монгол улсын Эрүүл мэндийн яаманд нэг удаагийн амны хаалт 5000 ширхэг, гараар хийсэн даавуун амны хаалт 5000 ширхгийг хандивлалаа. Ердийн үед ч үндэсний хувцсаа өөрсдөө оёж өмсдөг гарын уртай итгэгчдийнхээ тусламжтайгаар тэд амны хаалт хангалттай их хийсэн байна. Түүний өмнөхөн 6 сарын 30-ны өдөр АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелос, Хавай мужийн Хонолулу болон Ваиана сүмийн итгэгчид АНУ-ын Тэнгисийн цэргийн агаарын довтолгооноос хамгаалах хүчний холбогдох албаныханд 300 ширхэг гар хийцийн амны хаалт хандивлажээ. АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд ажилладаг итгэгчид (Нью-Йорк, Нью…
Бурханы сүмийн “ASEZ” оюутан сайн дурынхан “Гараас гарт (Hand to Hand)” буухиа аян өрнүүллээ
“Ковид-19”-н нөхцөл байдал удаан үргэлжилж, халдварт өвчний аюулын улмаас ард иргэдийн сэтгэл санаа тогтворгүй байна. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагааг хязгаарласан нь ард иргэдийг хямралд оруулж, бухимдал гомдол ихэссээр. Хүн хүнээ гэх анхаарал халамж, чин сэтгэлийн тусламжийн гар нэн хэрэгтэй байгаа ийм цаг үед Бурханы сүмийн оюутан сайн дурынхны ASEZ баг “Гараас гарт (Hand to Hand)” сэдэвтэй буухиа аян өрнүүллээ. Энэхүү аян нь “Ковид-19” өвчний улмаас зовж зүдэрсэн хүмүүст захидал бичин, “Урмын багц” дамжуулах компанит ажил байв. Өнгөрсөн 4 сарын 1-нээс эхлэн Гурё их сургууль, Хуниг их сургууль, Пусан их сургууль, Гуанжүгийн Анагаах ухааны их сургууль, Дэгүгийн Дорно дахины анагаах ухааны их сургууль зэрэг Солонгосын их дээд сургуулиудад сурдаг ASEZ-н 2000 гаруй гишүүн (5 сарын 12-ны байдлаар)…