-
bible-word-mnfaith-life-mn
- Нийт
- Үнэний тухай
- Амийн үнэн
- Шинэ гэрээ Алгасал баяр
- Сургаалын кино
- Итгэлийн амьдралын хөтөч
- Картын мэдээ
- Библийн асуулт, хариулт Q&A
- No categories
Библийн асуулт, хариулт Q&A
Оюун бодолд тань эргэлдэх асуултуудад Библиэр хариулна.
Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?
Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…
Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?
Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…
Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?
Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…
Гэм нүглийн уучлал, аврал хоёр хоорондоо ямар ялгаатай юм бол?
Гэм нүглийн уучлал, аврал хоёр адилхан утгатай. Бид өөрсдийнхөө мөн чанарыг ойлгоход л үүний зангилааг хялбархан тайлна. Бидэнд хэрэгтэй аврал бол гэм нүглийн уучлал “Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна.” 1Пет 1:8-9 Бидний сүнсэнд бэрхшээл, аюул тулгараад байгаа учир бид сүнснийхээ авралыг олж авах ёстой. Энэ аюул бол нүглээс үүдсэн үүрдийн үхлээр төгсөх аюул билээ. “Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд хийгээд грекүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. Энэ нь ингэж бичигджээ. «Зөвт хүн алга, ганц ч алга.” Ром…
Бүх шашныхан үхсэний дараах амьдралын тал дээр өөр өөр үзэл ойлголттой байдаг. Тэгвэл Библид энэ талаар юу гэж хэлдэг юм бол?
Хүмүүс үхсэний дараах амьдралын талаар урт удаан хугацаанд мэдэхийг хүсдэг байсан ч энэ талаар тодорхой мэдэх боломж байгаагүй. Тиймээс л тэд үхсэний дараах ертөнцийн тухайд өөр өөрсдийнхөөрөө төсөөлж, тоо томшгүй олон шашныг бий болгосон хэрэг. Күнзийн сургаалд хүн нас барвал сүнс нь түр зуур оршиж байгаад улмаар мөхдөг гэж үздэг. Буддын шашныхан хүн үхсэний дараа зургаан төрлийн ертөнцөд дахин төрлөө олно гэцгээдэг. Харин лалын шашинтнууд христийн шашныхыг дуурайж тэнгэрийн орон ба там байдаг гэж үздэг. Гэвч тэдний энэ мэт ойлголт ердөө таамаглал төдий. Өөрсдийн үзэл бодлыг батлах ямар ч баримт нотолгоо тэдэнд байдаггүй. Тэгвэл Библи бидэнд хэрхэн зааж өгдөг юм бол? Бурхан үй олон зөгнөл, тэдгээрийн биелэлтээр Библи нь үнэн гэдгийг маш тодорхой гэрчилсэн бөгөөд Өөрийн гэрчлэлийн суурин дээр тулгуурлан…
Сүм болгон загалмай босгодгийн учир юу вэ?
Анхны сүмд загалмай байгаагүй Өнөө үед сүм болгон загалмай босгодгийн учир нь загалмайг Христийн бэлгэ тэмдэг гэж үздэгтээ тэр. Бурханд итгэдэггүй хүмүүс ч загалмайг байх л ёстой мэтээр боддог. Гэвч загалмай яавч Христийн бэлгэ тэмдэг байх боломжгүй юм. Загалмай нь анхны сүмийн үеийн элч нарын хувьд ичгүүртэй зүйл, хараалын мод байсан бөгөөд (Гал 3:13) христийн шашинд харийн шашны үзэл санаа орж ирэх явцад бий болжээ. Ром сүмийн удирдагчид харь шашинтнуудад сайн мэдээ тунхаглах нэрийдлээр харийн шашны үзэл санаа, бэлгэ тэмдгийг хүлээн зөвшөөрсний нэг нь загалмай байв. Ром сүмийнхэн Есүсийн цовдлогдсон явдалд анхаарлаа хандуулж, Христэд итгэгчид загалмай хараад Христийн золиосыг санах ёстой гэсэн үндэслэл гаргаж ирэн сүм дотор загалмай оруулж иржээ. Түүхэн баримтаас харахад загалмай нь Ромын Константин хааны үеэс л…
Библи унших явцад “Бурханд тамгалуулсан” гэсэн үг олон гардаг. “Тамга” нь юу вэ? Бас бидэнтэй ямар холбоотой вэ?
“Тамга” гэдэг нь хувь хүн эсвэл аль нэг байгууллагын нэрийг сийлж бичсэн тамга тэмдгийг хэлж байгаа бөгөөд хэн болохыг нь нотлох, баталгаажуулах хэрэгсэл юм. Бурханы тамга нь Бурханы тэмдэг юм. Бурхан аль ч үед Өөрийн зөвт гэж баталсан хүмүүс дээр тамгаа дарсан байдаг. Бурханы энэ хүслийн дагуу элчийн албаны тамга, итгэлийн зөвийн тамга ч гэж бий. Ариун Сүнс хүлээн авах нь ч мөн Бурханаар тамгалуулсны баталгаа юм (1Кор 9:2, Ром 4:11, 2Кор 1:22). Бурханы тамгалах үйл хэрэг энэ эрин үед ч мөн тохионо. Харин өмнөхөөсөө ялгаатай. Одоо бидний хүлээн авах ёстой Бурханы тамга бол биднийг сүүлчийн гамшгаас аврах авралын тэмдэг юм. Бурханы тамгалах ажил “Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон…
Матай 18-р бүлгийн сургаалт зүйрлэлд гардаг арван мянган талант ба зуун денарыг өнөөгийн ханшаар тооцож үзвэл хэр их ялгаа гарах бол?
“Денар” болон “талант” нь шинэ гэрээний үеийн мөнгөний нэгж юм. Нэг денар нь дөрвөн грамм орчим жинтэй Ромын мөнгөн зоос бөгөөд цэргүүд болон хөлсний ажилчдын нэг өдрийн ажлын хөлстэй дүйх юм (Мат 20:1-2). Нэг талантны үнэ цэнэ газар байршлаас хамаарч бага зэрэг ялгаатай боловч ерөнхийдөө 20-40кг орчим жинтэй алтыг хэлдэг. Зуун денар болон арван мянган талантны үнэ цэнийг хооронд нь харьцуулж үзвэл бидний Бурханаас авсан ивээл хичнээн агууг мэдэж, тэрний дэргэд ах дүү, эгч дүүгийн маань алдаа дутагдал хичнээн өчүүхэн болохыг ухаарна. Тэгвэл одоо Матай 18-р бүлэгт гардаг сургаалт зүйрлэлийг судалж үзэцгээе. “Дараа нь Петр ирж, Түүнд —Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь Есүс айлдсан нь —Би чамд…
Матай 22-р бүлэгт Есүс “Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” гэдгийг анхны тушаал гэж хэлдэг. Уг нь анхны тушаал чинь “Надаас өөр бурханд үйлчилж болохгүй” гэдэг тушаал биш юм уу?
“Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж —Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв. Тэр түүнд —“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.” Мат 22:35-38 Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла гэдэг нь Бурханыг 100% хайрла гэсэн үг. Бурханыг 100% хайрладаг хүн мэдээж өөр бурханд үйлчлэхгүй. Арван тушаалын анхны тушаал ба Есүсийн дурдсан анхны тушаал нь ялгаатай бус адилхан юм. Бурханыг бүрэн хайрлах арга Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг гэж ярьдаг хүн олон байдаг. Гэсэн хэдий ч тэдэнд Бурханыг хайрлах өөрсдийн гэсэн хэм хэмжүүр, арга барил бий. Гэвч тэд ердөө хүний бодол санаа, арга барилаар Есүсийн айлдсан анхны тушаалыг сахих боломжгүй. Библид бүх зүрх, бүх сэтгэл, бүх…
Сүнс үнэхээр оршдог уу?
Сүнсний асуудал нь шашнаас гадна олон арван хүний удаан хугацааны турш ярьж хэлэлцэж ирсэн гол сэдэв билээ. Сүүлийн үед дэлхий даяар нэрд гараад байгаа Английн нэгэн физикч “Үхсэний дараах ертөнц бол үхлээс айдаг хүмүүсийн бий болгосон зохиомол зүйл төдий” гэж хэлснээрээ маргааны бай болсон байна. Үхсэний дараа бүх зүйл дуусна гэж боддог хүмүүсийн хувьд сүнс нь хүмүүсийн уран сэтгэмжээр бий болсон төдий зүйл. Шашингүй хүмүүсийг юу ч гэж хэлэлтэй билээ. Харин Бурханд итгэдэг хэрнээ сүнс байхгүй гэж хэлдэг хүмүүс бий. 2000 жилийн өмнө иудейн шашны нэг бүлэг гэгдэж байсан садукейчууд амилалтыг, мөн тэнгэр элч, сүнс оршдгийг үгүйсгэж байв. Бурхан харагдах ертөнцийг удирддаг, харин сүнсний ертөнц гэж тусдаа байдаггүй юм гэж тэд үзэж байжээ. Сүнс оршдог Сүнс гарцаагүй оршдог. Ердөө бидний…
Израилийн түүх биднийг сургахын тулд бичигдсэн гэж би заалгаж байсан юм байна. Израиль улс МЭ 70 онд Ром улсын нөлөөгөөр сүйрсэн. Израилийн ард түмэн Бурханы сонгосон ард түмэн болсондоо их бахархаж байсан. Гэтэл тэд яагаад сүйрсэн юм бол? Яаж сүйрсэн юм бол? Мөн энэ түүх өнөөгийн бидэнд юу сургах гээ юм бол?
Энэ явдал МЭ 30 онд болсон юм. Израилийн шашны удирдагчид хүн төрөлхтний авралын төлөө энэ дэлхийд хүн болж ирсэн Бурхан болох Есүсийг буруутган яллаж, Иудагийн захирагч Пилатын өмнө авчрав. Шүүлтийн газар цугларсан байсан иудейчүүд дуу хоолойгоо өндөрсгөн, “Түүнийг цовдол! Түүнийг цовдол!” гэж тасралтгүй хашхирч байлаа. Пилат Есүсээс ямар ч нүгэл олсонгүй. Гэвч тэр Түүнийг шийтгэхгүй бол үймээн гарч магадгүй гэж айж байлаа. Тэр гараа угаагаад "Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй" гэв. “Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг” (Мат 27:25) Есүсийг цовдолсон иудейчүүдийн хашхираан өөдөө хаясан чулуу болж 40 жилийн дараа өөрсдийнх нь толгой дээр буув. Израилийн эмх замбараагүй байдал ба Веспасианус Иерусалимыг бүсэлсэн нь Есүсийн загалмайн дараа Ромын эсэргүүцэл тасралтгүй үргэлжилж, улмаар иудейчүүдийн дунд…
Библид Есүсийг Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилч гэдэг. Энэ нь ямар утгатай вэ?
Хэргэм гэдгийн утга “Мелхизедекийн хэргэм” гэдгээс хэргэм гэх үг нь тахилчийн үүрэг гүйцэтгэх хэргэм юм. Газрын ариун газарт олон тахилч ээлжээр ижил тахилчийн алба үүрэг гүйцэтгэж байжээ. “Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ.” Лук 1:8 Аароны хэргэм ба Мелхизедекийн хэргэм Библид Аароны хэргэм ба Мелхизедекийн хэргэм гэсэн хоёр тахилчийн хэргэм байсан юм. Хуучин гэрээний үед Мосегийн хууль тогтсоны дараа Мосегийн ах Аарон анхны тэргүүн тахилч болсон юм. Аароны хэргэм нь хуучин гэрээний үед хонь, үхэр зэрэг амьтдын цусаар тахил өргөдөг тахилчийн үүргийг бэлгэддэг байна. Мелхизедек нь Мосегийн хууль гарахаас нэлээн өмнө Абрахамыг талх, дарсаар ерөөсөн Бурханы тахилч байсан төдийгүй шинэ гэрээний үед Алгасал баярын талх, дарсаар нүглийн уучлалын ерөөл өгөх Христийг бэлгэддэг.…
12 сарын 25-нд дэлхий даяараа тэмдэглэдэг Христмасыг Есүсийн мэндэлсэн өдөр биш гэдэг нь үнэн үү?
Ер нь 12 сарын 25 гэх өдөр Есүсийн мэндэлсэнтэй ямар ч холбоо хамааралгүй. Энэ нь сүмийн түүхээр ч, хэвлэл мэдээллээр ч хэдийн ил тод болсон бодит үнэн. Тэгвэл Есүстэй ямар ч хамааралгүй өдрийг яагаад Есүсийн мэндэлсэн өдөр болгон өөрчилсөн юм бол? Христмасын үүсэл Уг нь анхнаасаа 12 сарын 25-ны өдөр нь нарны мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг Ромын өвлийн туйлын өдөр байсан аж. Тухайн үед Ромд газар аваад байсан митра шашинтнууд буюу нарны бурхан шүтэгчид жилийн хамгийн богино өдөр болох өвлийн туйлын өдрөөр нар мэндэлсэн гэж итгэдэг байжээ. Өвлийн туйлаас хойш өдөр бага багаар уртсахыг нар шинээр төрж хүчирхэгжиж байна гэж боддог байв. Тэд 12 сарын 25-ны өдрийг өвлийн туйл гэж үзэж, энэ үеэр Ром даяарааа том баяр наадам хийдэг байжээ. Мэдээж…
Библийн бүтэц юу вэ? Зарим хүн Библийг 66 номноос илүү бий гэж зүтгэдэг. Тэр үнэн үү?
Өнөөгийн бидэнд байгаа Библи нь хуучин гэрээний 39 ном, шинэ гэрээний 27 номны цуглуулга юм. Энэхүү 66 номны цуглуулгыг “Канон (Зөв судар)” гэж нэрлэдэг. “Канон” гэсэн нэр томьёо нь “зэгс” гэсэн утгатай קָנֶה(kaneh) еврей үгнээс гаралтай. Зэгсийг хэмжих саваа болгон байнга хэрэглэдэг байж. Тиймээс зэгс гэсэн үг нь “шалгуур, хэм хэмжүүр” гэсэн утгатай болсон байна. Хожим нь “Канон” гэх үг нь итгэлийн хэм хэмжүүр болох Библийн 66 номыг заахад ашиглагдах болжээ. (R.K. Harrison, Introduction to the Old Testament, 327-328хуу). Апокриф (Гадна судар) гэдэг нь Канонд багтаагүй номнууд төдийгүй еврей хэл дээрх хуучин гэрээний Библид багтаагүй номнуудыг заадаг аж. Одоо Библийн бүтцийг болон Апокрифийн утга учрыг олж мэдэцгээе. Ариун Сүнсээр хөдөлгөгдөн бичигдсэн Библи Библийг хуучин гэрээний эхний таван номыг бичсэн Мосегоос…
Самари гэдэг үг Библид нэлээн гардаг. Самари гэдэг нь ямар газар вэ? Иудейчүүд өөрсдийгөө яагаад самаричуудаас ялгадаг байсан бэ?
Израилийн хаанчлалын хуваагдал Самарын тухай мэдэхийн тулд эхлээд Израилийн хаанчлалын түүх рүү товчхон өнгийн үзье. Израилийн анхны хаан Саул байжээ. Харин Саул Бурханд дуулгаваргүй хандсан тул хаан ширээг нь буцаан авч, Давидад өглөө. Гучин насандаа Израилийн хаан болсон Давид Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ дагаж, хууль тушаалыг нь хайрлан, хичээнгүйлэн сахиж байсан юм. Нэмж дурдахад тэрээр Бурханыг баярлуулахын тулд гэрээний авдарт зориулж ариун газар барихад хүчин зүтгэж, Бурханд тааламжтайг үйлдэж, Бурханы нигүүлслээр Давид 40 жилийн турш Израилийг хаанчилсан байдаг (1Сам 15:22-23, 2Сам 5:4, 2Сам 7-р бүлэг). Давид хааныг нас барсны дараа Соломон хаан болов. Соломон эцэг шигээ мөн өөрийгөө даруу болгосон тул Бурхан түүнд мэргэн ухаан, алдар нэр, эд баялаг өгчээ. Тэрээр Давид хааны урт удаан эрхэмлэн хүссэн ариун газрын барилгын…
Шинэ гэрээний үед Христийн сайн мэдээ харийнханд ч тунхаглагдсан. (Үйл 10:11) Тэгвэл хуучин гэрээний үед ямар байсан бэ? Хуучин гэрээний үед ч бас сайн мэдээ харийнханд тунхаглагдаж байсан уу?
Мосегийн үед Алгасал баяр сахих хэмжүүр болгон “Гаднын хүн үүнээс идэж болохгүй. Харин мөнгөөр худалдаж авсан боол бүр хозлуулсныхаа дараа үүнээс идэж болно” (Гэт 12:43–45) хэмээсэн. Эндээс үзэхэд хозлуулсныхаа дараа бол харийнхан байсан ч Алгасал баяр сахиж болох нь ойлгомжтой байна. Мөн “Хэрэв та нартай хамт байгаа ирмэл хүн Алгасалыг ЭЗЭНд тэмдэглэхийг хүсвэл бүх эр хүйстэн нь хозлуулсныхаа дараа л үүнийг үйлдэхээр ойртог. Тэр хүн уугуул нутгийнхантай адил болно.” (Гэт 12:48) гэж бичсэн болохоор Бурханд итгэх итгэлээр хозлуулсан хүмүүс харийнхан байсан ч Бурханы ард түмэн болж чадна. Исаиа номонд Амралтын өдөр сахиж, Бурханыг гэх хайраар Бурханы гэрээг чанд сахидаг хүмүүс хэдийгээр харийнхан байсан ч Бурханы ариун уул руу хөтлүүлнэ гэж бичсэн байдаг. Энэ нь харийнхан ч хүртэл Бурханд итгэж болохыг…
Хуучин гэрээг сүүдэр, шинэ гэрээг бодит гэж тайлбарладаг. Үүнд итгэх Библийн үндэслэл юу вэ?
Библид хуучин гэрээний хуулийг “ирэх сайн юмсын сүүдэр” гэсэн (Евр 10:1). Библид мөн Бурхан өнө эртнээс ирээдүйг урьдчилан мэдүүлсэн (Иса 46:10) гээд, одоо байгаа нь аль хэдийнээ байсан (Ном.Үгс 3:15) гэсэн. Энэ бүх үг нь Бурхан хожим биелүүлэх зүйлээ хуучин гэрээний үед хуулбар ба сүүдэр болгон хэдийн мэдүүлсэн гэдгийг нь харуулж байна. Хуучин гэрээний Мелхизедек ба шинэ гэрээний Есүс Хуучин гэрээ нь сүүдэр, шинэ гэрээ нь бодит гэдгийг хэд хэдэн жишээн дээр шалгаж үзье. Эхлээд Абрахамын үед тохиолдсон түүхэн үйл явдлыг харъя. Абрахамыг тулаанд ялаад буцаж ирэхэд нь Бурханы тэргүүн тахилч Мелхизедек түүнийг талх, дарсаар ерөөсөн байдаг. Энэ үйл явдлаар шинэ гэрээний үед Есүс Алгасал баярын талх, дарсаар бидэнд мөнх амийн ерөөл өгнө гэдгээ урьдчилан харуулсан юм. “Салемын хаан Мелхизедек…