Библийн асуулт, хариулт Q&A

Оюун бодолд тань эргэлдэх асуултуудад Библиэр хариулна.

Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?

Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…

Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?

Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…

Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?

Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…

​Библид Есүсийг Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилч гэдэг. Энэ нь ямар утгатай вэ?

Хэргэм гэдгийн утга “Мелхизедекийн хэргэм” гэдгээс хэргэм гэх үг нь тахилчийн үүрэг гүйцэтгэх хэргэм юм. Газрын ариун газарт олон тахилч ээлжээр ижил тахилчийн алба үүрэг гүйцэтгэж байжээ. “Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ.” Лук 1:8 Аароны хэргэм ба Мелхизедекийн хэргэм Библид Аароны хэргэм ба Мелхизедекийн хэргэм гэсэн хоёр тахилчийн хэргэм байсан юм. Хуучин гэрээний үед Мосегийн хууль тогтсоны дараа Мосегийн ах Аарон анхны тэргүүн тахилч болсон юм. Аароны хэргэм нь хуучин гэрээний үед хонь, үхэр зэрэг амьтдын цусаар тахил өргөдөг тахилчийн үүргийг бэлгэддэг байна. Мелхизедек нь Мосегийн хууль гарахаас нэлээн өмнө Абрахамыг талх, дарсаар ерөөсөн Бурханы тахилч байсан төдийгүй шинэ гэрээний үед Алгасал баярын талх, дарсаар нүглийн уучлалын ерөөл өгөх Христийг бэлгэддэг.…

12 сарын 25-нд дэлхий даяараа тэмдэглэдэг Христмасыг Есүсийн мэндэлсэн өдөр биш гэдэг нь үнэн үү?

Ер нь 12 сарын 25 гэх өдөр Есүсийн мэндэлсэнтэй ямар ч холбоо хамааралгүй. Энэ нь сүмийн түүхээр ч, хэвлэл мэдээллээр ч хэдийн ил тод болсон бодит үнэн. Тэгвэл Есүстэй ямар ч хамааралгүй өдрийг яагаад Есүсийн мэндэлсэн өдөр болгон өөрчилсөн юм бол? Христмасын үүсэл Уг нь анхнаасаа 12 сарын 25-ны өдөр нь нарны мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг Ромын өвлийн туйлын өдөр байсан аж. Тухайн үед Ромд газар аваад байсан митра шашинтнууд буюу нарны бурхан шүтэгчид жилийн хамгийн богино өдөр болох өвлийн туйлын өдрөөр нар мэндэлсэн гэж итгэдэг байжээ. Өвлийн туйлаас хойш өдөр бага багаар уртсахыг нар шинээр төрж хүчирхэгжиж байна гэж боддог байв. Тэд 12 сарын 25-ны өдрийг өвлийн туйл гэж үзэж, энэ үеэр Ром даяарааа том баяр наадам хийдэг байжээ. Мэдээж…

​Библийн бүтэц юу вэ? Зарим хүн Библийг 66 номноос илүү бий гэж зүтгэдэг. Тэр үнэн үү?

Өнөөгийн бидэнд байгаа Библи нь хуучин гэрээний 39 ном, шинэ гэрээний 27 номны цуглуулга юм. Энэхүү 66 номны цуглуулгыг “Канон (Зөв судар)” гэж нэрлэдэг. “Канон” гэсэн нэр томьёо нь “зэгс” гэсэн утгатай קָנֶה(kaneh) еврей үгнээс гаралтай. Зэгсийг хэмжих саваа болгон байнга хэрэглэдэг байж. Тиймээс зэгс гэсэн үг нь “шалгуур, хэм хэмжүүр” гэсэн утгатай болсон байна. Хожим нь “Канон” гэх үг нь итгэлийн хэм хэмжүүр болох Библийн 66 номыг заахад ашиглагдах болжээ. (R.K. Harrison, Introduction to the Old Testament, 327-328хуу). Апокриф (Гадна судар) гэдэг нь Канонд багтаагүй номнууд төдийгүй еврей хэл дээрх хуучин гэрээний Библид багтаагүй номнуудыг заадаг аж. Одоо Библийн бүтцийг болон Апокрифийн утга учрыг олж мэдэцгээе. Ариун Сүнсээр хөдөлгөгдөн бичигдсэн Библи Библийг хуучин гэрээний эхний таван номыг бичсэн Мосегоос…

Самари гэдэг үг Библид нэлээн гардаг. Самари гэдэг нь ямар газар вэ? Иудейчүүд өөрсдийгөө яагаад самаричуудаас ялгадаг байсан бэ?

Израилийн хаанчлалын хуваагдал Самарын тухай мэдэхийн тулд эхлээд Израилийн хаанчлалын түүх рүү товчхон өнгийн үзье. Израилийн анхны хаан Саул байжээ. Харин Саул Бурханд дуулгаваргүй хандсан тул хаан ширээг нь буцаан авч, Давидад өглөө. Гучин насандаа Израилийн хаан болсон Давид Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ дагаж, хууль тушаалыг нь хайрлан, хичээнгүйлэн сахиж байсан юм. Нэмж дурдахад тэрээр Бурханыг баярлуулахын тулд гэрээний авдарт зориулж ариун газар барихад хүчин зүтгэж, Бурханд тааламжтайг үйлдэж, Бурханы нигүүлслээр Давид 40 жилийн турш Израилийг хаанчилсан байдаг (1Сам 15:22-23, 2Сам 5:4, 2Сам 7-р бүлэг). Давид хааныг нас барсны дараа Соломон хаан болов. Соломон эцэг шигээ мөн өөрийгөө даруу болгосон тул Бурхан түүнд мэргэн ухаан, алдар нэр, эд баялаг өгчээ. Тэрээр Давид хааны урт удаан эрхэмлэн хүссэн ариун газрын барилгын…

Шинэ гэрээний үед Христийн сайн мэдээ харийнханд ч тунхаглагдсан. (Үйл 10:11) Тэгвэл хуучин гэрээний үед ямар байсан бэ? Хуучин гэрээний үед ч бас сайн мэдээ харийнханд тунхаглагдаж байсан уу?

Мосегийн үед Алгасал баяр сахих хэмжүүр болгон “Гаднын хүн үүнээс идэж болохгүй. Харин мөнгөөр худалдаж авсан боол бүр хозлуулсныхаа дараа үүнээс идэж болно” (Гэт 12:43–45) хэмээсэн. Эндээс үзэхэд хозлуулсныхаа дараа бол харийнхан байсан ч Алгасал баяр сахиж болох нь ойлгомжтой байна. Мөн “Хэрэв та нартай хамт байгаа ирмэл хүн Алгасалыг ЭЗЭНд тэмдэглэхийг хүсвэл бүх эр хүйстэн нь хозлуулсныхаа дараа л үүнийг үйлдэхээр ойртог. Тэр хүн уугуул нутгийнхантай адил болно.” (Гэт 12:48) гэж бичсэн болохоор Бурханд итгэх итгэлээр хозлуулсан хүмүүс харийнхан байсан ч Бурханы ард түмэн болж чадна. Исаиа номонд Амралтын өдөр сахиж, Бурханыг гэх хайраар Бурханы гэрээг чанд сахидаг хүмүүс хэдийгээр харийнхан байсан ч Бурханы ариун уул руу хөтлүүлнэ гэж бичсэн байдаг. Энэ нь харийнхан ч хүртэл Бурханд итгэж болохыг…

Хуучин гэрээг сүүдэр, шинэ гэрээг бодит гэж тайлбарладаг. Үүнд итгэх Библийн үндэслэл юу вэ?

Библид хуучин гэрээний хуулийг “ирэх сайн юмсын сүүдэр” гэсэн (Евр 10:1). Библид мөн Бурхан өнө эртнээс ирээдүйг урьдчилан мэдүүлсэн (Иса 46:10) гээд, одоо байгаа нь аль хэдийнээ байсан (Ном.Үгс 3:15) гэсэн. Энэ бүх үг нь Бурхан хожим биелүүлэх зүйлээ хуучин гэрээний үед хуулбар ба сүүдэр болгон хэдийн мэдүүлсэн гэдгийг нь харуулж байна. Хуучин гэрээний Мелхизедек ба шинэ гэрээний Есүс Хуучин гэрээ нь сүүдэр, шинэ гэрээ нь бодит гэдгийг хэд хэдэн жишээн дээр шалгаж үзье. Эхлээд Абрахамын үед тохиолдсон түүхэн үйл явдлыг харъя. Абрахамыг тулаанд ялаад буцаж ирэхэд нь Бурханы тэргүүн тахилч Мелхизедек түүнийг талх, дарсаар ерөөсөн байдаг. Энэ үйл явдлаар шинэ гэрээний үед Есүс Алгасал баярын талх, дарсаар бидэнд мөнх амийн ерөөл өгнө гэдгээ урьдчилан харуулсан юм. “Салемын хаан Мелхизедек…

Өнөө үед сүмүүд Есүс Христэд итгэдэг. Харин 2000 жилийн өмнө ирэхэд нь хүмүүс яагаад Есүст итгэлгүй загалмайд цовдолсон юм бол?

2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг үгүйсгэсэн үй түмэн шалтгаануудын дундаас хамгийн том шалтгаан нь тэд Библийн зөгнөлд итгээгүй явдал (Иох 5:46-47). Есүс Библийг Өөрийг нь Христ гэдгийг гэрчилдэг гэж айлдсан төдийгүй амилсан өдөр нь ч хүртэл Өөрийг нь Христ гэдэгт итгээгүй байсан шавь нартаа Библиэр дамжуулан Өөрийнхөө тухай гэрчилж, улмаар шавь нарынхаа сэтгэлд бат итгэл суулгаж өгсөн юм (Иох 5:39; Лук 24:25-27, 32). Тийм ч учраас элч нар Есүс бол Христ гэдгийг Библиэр гэрчилсэн байдаг (Үйл 17: 2). Иудейчүүд Библийн зөгнөл ч мэддэггүй, Библид итгэдэг ч үгүй байсан. Тэд өөрсдийнхөө төсөөллөөр бий болгосон Бурханд л итгэж, үхэлд боолчлогдож байсан нүгэлтнүүдийг аврахаар махан бие өмсөн бууж ирсэн Бурханыг танилгүй, хавчиж байсан юм (Иох 15:18-21). Гаднаа бол тэд Библи болон Бурханыг мэддэг,…

Библид Есүс “Бурханд дэмий мөргөдөг” гэж буруутгасан үзэгдэл гардаг. Бурханд мөргөж байхад яагаад энэ нь дэмий байдаг байна аа?

Бурханд мөргөхөд л ерөөл авна гэж бодох амархан л даа. Харин Библид өөрөөр заасан байдаг. Эш үзүүлэгч нарыг ч хүртэл Өөрт нь итгээд, Аврагчийн нэрээр ихийг үйлдсэн ч тэнгэрийн хаанчлал орж чадахгүй гэж Есүс айлдсан байдаг (Мат 7:21-23). Бурханд итгэдэг хүмүүс Бурханд мөргөх зан үйл болгон мөргөл тэмдэглэдэг. Эш үзүүлэгч бол бүр ч тоо томшгүй их мөргөл сахидаг байж таараа. Тэглээ гээд тэнгэрийн хаанчлал орж чадахгүй тул тэд бүгд дэмий мөргөж байгаа гэж хэлж болох юм. 2000 жилийн өмнө шашны удирдагчдын Бурханд дэмий мөргөсөн шалтгаан нь тэд хүний тушаал заавар сахисанд байсан юм. Гаднаа бол тэд Бурханыг хамгийн их хайрлаж, уруулаараа Бурханыг хүндэлдэг удирдагчдын дүр эсгэсэн хэдий ч хүний тушаал сахиж, Бурханы тушаалыг орхисон юм. “Хоёр нүүрт” гэсэн илэрхийлэлтэй адил…

Сүм болгон сайн мэдээ тунхагладаг гэдэг ч сайн мэдээний утга учир нь тодорхойгүй байдаг. Сайн мэдээ гэж юу юм бол?

Хоёр мянган жилийн өмнө Есүс энэ дэлхийд ирж, биднийг аврахаар тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхагласан. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг Есүс тунхагласан тул биднийг тэнгэрийн хаанчлал руу хөтлөхийн тулд Есүсийн өгсөн бүх сургаал нь сайн мэдээ гэсэн үг юм. “Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.” Мат 24:14 “Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. …” Мат 28:18-20 Сайн мэдээ бол Есүсийн гурван жилийн турш зааж сургаж, жишээ үзүүлсэн зүйл нь юм. Тиймээс аль сүм жинхэнэ сайн мэдээ тунхаглаж байгааг олж мэдэхийн тулд тухайн сүм…

Еврей эх бичвэрт Бурханыг “Елохим” гэж олон тооны нэр үгээр бичсэн байдаг. Тэгэхээр Бурхан ганц биш гэсэн үг үү?

Таны хэлсэнчлэн еврей хэл дээрх Библийн олон газар Бурханыг “Елохим (אֱלֹהִים)” гэж илэрхийлсэн байдаг. Бурхан нэг гэдгийг бүгд мэддэг ч “Елохим” гэсэн нэр томьёо нь энэхүү нийтлэг ойлголтыг бүрэн үгүйсгэдэг. Учир нь “Елохим” гэдэг үг нь олон тооны утгатай. Зарим хүн Библид “Елохим” гэдэг үгийг Бурханы бурханлаг чанар, хүч чадлынх нь бүрэн төгс байдлыг илэрхийлэх гэсэндээ юм уу эсвэл Ариун Гуравын сэнтий нэгийн Бурханыг илэрхийлэх зорилгоор ашигласан гэж үздэг. Харин энэхүү үзэл Библийг буруу ойлгосноос үүдэлтэй юм. Одоо Елохим гэдэг үгийн тодорхой утгыг болон Библид Бурханыг яагаад “Елохим” гэж илэрхийлснийг мэдэж авцгаая. Библи дэх оньсого мэт үг “Елохим” “Елохим” гэдэг нэр томьёо нь Библи болон хэл судлаачдын дунд ихээхэн маргаантай хэвээр байгаа үг юм. Христийн шашны Бурханыг цорын ганц Бурхан…

Би Никеагийн шашны хурал дээр яагаад Алгасал баярын талаар маргаан гарах болсныг, үүний дараах нөхцөл байдлын талаар мэдэхийг хүсэж байна.

Зүүний ба барууны сүмүүд Никеагийн шашны хурал нь МЭ 325 онд Ромын эзэн хаан Константины удирдлаган дор Бага Азийн Никеа хотноо зохион байгуулсан барууны болон зүүний сүмүүдийн удирдагчдын оролцсон томоохон хэмжээний шашны хурал байв. Уг хурлаар хэлэлцсэн гол асуудал нь Алгасал баярын ариун зоогийн ёслолын өдрийг товлох, Ариун Гуравын сэнтий нэгийг үгүйсгэдэг Арианизмыг цаашид хэрхэх асуудал байлаа. Ялангуяа Алгасал баярын ариун зоогийн ёслолын өдрийг товлох асуудал 2-р зууны дунд үеэс маргаантай байсан бөгөөд Никеагийн шашны хурлаар Алгасал баярыг бүрэн устгаснаар уг маргаан эцэслэсэн юм. Алгасал баярын маргаан элч нарыг нас барж, анхны сүм зүүний болон барууны сүм гэж хуваагдсан үеэс л эхэлсэн юм. Бага Азид төвтэй зүүний сүмүүд болон Ромд төвтэй барууны сүмүүд Христийн үхлийг дурсдаг Алгасал баярыг тус тус…

Бурханы сүмийг “Сион” гэж нэрлэдэгт ямар нэг учир шалтгаан бий юү?

2000 жилийн өмнө Христийн энэ дэлхий дээр байгуулсан сүмийн нэр нь Бурханы сүм юм (1Кор 1:2, 11:22, Гал 1:13). Бурханы сүмийг Сион ч гэж нэрлэдэг (Евр 12:22, Илч 14:1). Сион гэж ямар газар байдгийг олж мэдвэл бид яагаад Бурханы сүмийг “Сион” гэж нэрлээд байгааг ойлгох юм. Сион гэдэг нь Иерусалим дахь нэгэн жижиг уулын нэр юм. Тэнд Бурханы гэрээний авдрыг залснаас хойш “Сион” гэсэн нэр томьёог зөвхөн Иерусалимыг төдийгүй Израилийг төлөөлөхөд ашиглах болжээ (1Хаа 8:1). Бурханы сүмийг Сион гэж нэрлэсний учрыг ойлгохын тулд эхлээд Давид хаан, Есүс хоёрын холбоо хамаарлыг ойлгох хэрэгтэй. Давид хаан ба Есүс Есүс энэ ертөнцөд зөгнөлийн Давид хаан болон ирсэн юм (Иса 9:6-7). “Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно.…

Хүн бүр сүнстэйг, сүнсний ертөнц гэж байдгийг би мэднэ л дээ. Гэхдээ сүнсний ертөнцийг би огт төсөөлж чадахгүй байна. Сүнсний ертөнцийг жаахан ч гэсэн төсөөлөх арга бий болов уу?

Хүн гэгч оршихуй газрын шороо болон амин амьсгалаас өөрөөр хэлбэл махан бие болон сүнснээс бүрддэг. Хүн үхсэний дараа махан бие нь газар шороондоо, сүнс нь Бурхандаа буцдаг. Нэг үгээр хэлэхэд хожим Бурхантай хамт амьдрах сүнсний ертөнц буюу тэнгэрийн хаанчлал гэж гарцаагүй оршдог юм. Гагцхүү бидний нүдэнд харагддаггүй тул тайлбарлахад тун хэцүү. “Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.” 1Кор 2:9 Өнөөг хүртэл орчин үеийн шинжлэх ухааны нээсэн хамгийн дээд хэмжээст орон зай бол сансар огторгуй юм. Хүмүүний мэдлэг, мэргэн ухаанаар бид тэнгэрийн хаанчлалын тухайд хэзээ ч бүрэн дүүрэн ойлголттой болж чадахгүй л дээ. Гэвч нүдэнд харагдаж буй сансар огторгуйгаар дамжуулан тэнгэрийн хаанчлал ямар газар болохыг бага ч…

Есүс энэ газарт дахин ирэхдээ үүлэн дунд залран ирнэ гэсэн байдаг. Мөн гал дотор ирнэ гэсэн зөгнөл ч бий. Тэгвэл үүлэн дунд заларч ирэхдээ л шууд галаар шүүчих хэрэг үү?

2000 жилийн өмнө Аврагч болж ирсэн Есүс дахин энэ газарт ирвэл тэр өдөр нь сүүлчийн шүүлтийн өдөр байж таараа гэж христчүүдийн олонх нь боддог. Есүс тэнгэрийн үүлэн дунд залран ирэх даруйдаа галаар шүүж, харин аврагдах ариун хүмүүс тэнгэрийн хаанчлалд орно гэж тэд төсөөлцгөөнө. Гэвч Библийн сургаалд тэс өөрөөр заадаг. Үүлэн дунд залран ирэх Есүс ба гал дотор ирэх Есүс Үүлэн дунд болон гал дотор залран ирэх Есүс дүр төрхийн хувьд ялгаатай байгаачлан ирэх цаг, ирэх зорилго нь ч мөн өөр өөр. "Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар залрахыг харна. Тэр тэнгэрэлч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл…

Шинэ гэрээний үед Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт хуулиуд Есүсээс хойш хүчингүй болсон тул сахих шаардлагагүй гэж үздэг хүмүүс бий. Тэдний үг хэр үндэслэлтэй вэ?

Хуулийн тухай ярихад олон хүн үүнийг хуучин гэрээний үед зөвхөн израильчуудад л хамаатай байсан хууль гэж ойлгодог. “Шинэ гэрээний үед Есүсийн загалмайн золиосоор бүх хүнд нигүүлсэл үнэгүйгээр өгөгдсөн тул цаашид хууль дагаж мөрдөх шаардлагагүй болсон” гэж тэд ярьдаг. Гэвч Библийн сургаал тэдний бодлоос тэс ондоо. Мосегийн хууль ба Христийн хууль Библид 2 төрлийн хууль байдаг. Нэг нь Мосегоор дамжуулан Бурханы өгсөн Мосегийн хууль, нөгөө нь Есүсийн тогтоосон шинэ гэрээний хууль буюу Христийн хууль. Христийн хууль нь Есүсийн төгс болгосон хууль юм. Шинэ гэрээний үе рүү шилжихэд Есүс хуучин гэрээний хуулийг шинэчилж, гүйцэлдүүлсэн юм. “Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм.” Мат 5:17 Мосегийн хууль нь израильчуудын…

Есүсийг төрөхөд хоньчид сүргээ хээр манаж байсан. Арванхоёрдугаар сар гэхээр өвөл. Харин Израильд энэ үеэр хонио хээр манах боломжтой юм болов уу?​

Газар дундын тэнгис, Арабын цөлийн хооронд оршдог Израиль улс нь Солонгостой адилхан өргөрөгт оршдог тул уур амьсгалын хувьд ч төстэй. Гэвч Газар дундын тэнгис болон дулаан бүсийн уур амьсгалтай огтлолцсон газар зүйн байршлаас нь болоод хавар намартаа богино, өвөл зун нь урт, температурын асар их хэлбэлзэлтэй байдаг. Өвөл нь Израильд борооны улирал. Бороо их орж, температур буурдаг тул хүмүүс дор хаяж аравдугаар сар гэхэд хонио хашиж, өвөлжих болдог байна. Тэгэхээр арванхоёрдугаар сард дүн өвлийн шөнө хонио хээр манаж хононо гэдэг хэцүүхэн хэрэг юм. Есүс мэндэлсэн нь Библиэс үзэхэд шөнө хээр хонио хариулж байсан хоньчид Есүс мэндэлсэн тухай тэнгэр элчээс сонсдог. “Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав. Иосеф, Давидын овог отгийн хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг…

Есүс загалмай дээр “Гүйцэлдлээ” гэж айлдсан байдаг. Тэгэхээр цаашид Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг зарлигийг сахихгүй ч болох юм биш үү?​

Есүс загалмай дээр амьсгал хураахаасаа өмнө “Гүйцэлдлээ” (Иох 19:30) гэж хэлсэн нь итгэгч биднийг юу ч хийхгүй байж болно гэсэн утгатай юу? Есүс “Гүйцэлдлээ” гэсэн нь бидний талаар хэлсэн биш, Тэрээр Өөрөө энэ газарт нэг дэх удаагаа ирэхдээ хийх ёстой ажлаа бүгдийг нь гүйцээлээ гэсэн утгаар ийн хэлсэн аж. Есүсийн ямар ажил гүйцэлдүүлснийг анхаараад үзэхэд харин ч итгэгч бид Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт Бурханы зарлигийг илүү ариунаар сахих хэрэгтэйг ухаарна. Олны төлөө амиа золиос болгосон Есүс Нүгэлтнүүдийг аврахаар ирсэн Есүсийн энэ газар хийх ёстой байсан чухал ажлуудын нэг нь цаазын нүглийн улмаас тамын ял авч, үхэхээс өөр аргагүй болсон тэнгэрийн нүгэлтнүүдийн төлөө Өөрийн амиа нүглийн тахил болгон өргөх явдал байлаа. Гарцаагүй үхэх ёстой байсан бидний өмнөөс ариун Бурхан…

​“Чи Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” гэсэн үг бий. Үүнийг биелүүлэх арга зам байдаг юм болов уу? ​

Фарисайчууд Есүсийг сорьж “Хуулиас хамгийн агуу тушаал аль нь вэ?” гэж асуудаг. Тэгэхэд Есүс “Чи Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла. Энэ бол хамгийн агуу нь бөгөөд анхны тушаал юм” гэж хариулжээ. Түүнчлэн Тэр “Чи хөршөө өөрийн адил хайрла. Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг юм” гэж айлдсан байдаг (Мат 22:35-41). Үүгээрээ Есүс Бурханы тогтоосон хуулийн гол цөм нь хайр болохыг, хуучин болон шинэ гэрээний хуулийг тогтоон биднээр сахиулах гэсний эцсийн зорилго нь хайранд оршдогийг бидэнд мэдүүлэх гэсэн хэрэг байв. Есүсийн заасан анхны тушаалыг “Бурханыг хайрла” гэсэн гээд бүрхэгдүүхэн ойлгох юм бол тэдгээр тушаалыг нь сахиж чадахгүй. Бурханы гүн гүнзгий үнэнийг мэдэхгүй бол Бурханд итгэж Бурханыг хайрлаж байгаа гэж ярьдаг ч, өөрөө ч…

Христийн шашныхан зөвхөн нэг л Бурханд итгэдэг гэсэн мөртлөө Ёхова Бурханд ч, Есүст ч, Ариун Сүнсэнд ч итгэдэг. Тэгэхээр гурван Бурхан байгаа гэсэн үг үү?

Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс гэсэн гурван үед хувааж үе тус бүрд өөр өөр нэрээр түүхээ гүйцэтгэсэн. Ариун Эцэгийн үед Ёхова гэдэг нэрийг, Ариун Хүүгийн үед Есүс гэдэг нэрийг ашигласан. Мөн Ариун Сүнсний үед ч өөр нэрээр түүхээ гүйцэтгэх ёстой юм. “Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20 Есүсийг ирэхээс өмнө Ёхова Бурханаас өөр Аврагч байгаагүй. Зөвхөн Ёхова гэсэн нэрээр л аврал авч байсан үеийг “Ариун Эцэгийн үе” гэж нэрлэдэг…

​Хуучин гэрээнд Есүс гэдэг нэр нэг ч удаа тэмдэглэгдээгүй байдаг. Тэгвэл Есүсийн шавь нар хэрхэн Түүнийг Христ хэмээн таньж, Түүнд итгэсэн юм бол оо? ​

Шинэ гэрээний үед ирэх ёстой Христ “Есүс” гэдэг нэрээр ирнэ гэсэн нэг ч тэмдэглэл хуучин гэрээний Библид байдаггүй. Хэрэв “Есүс” гэдэг нэр зөгнөгдсөн байсан бол Есүс гэсэн нэртэй болохоор Христ гэж итгэх нь харин ч хэцүү байх байсан. Учир нь Есүс гэдэг нэр иудейчүүдийн дунд түгээмэл нэр байсан юм (Кол 4:11). Тийм болохоор Есүс гэдэг нэр бол Түүнийг Христ гэж итгэх туйлын нөхцөл биш юм. Харин итгэж болох хамгийн чухал баримт нь хуучин гэрээнд Христийн тухай зөгнөгдсөн бүх зөгнөлийг гүйцэлдүүлсэн Есүсийн тэр бүх ажлууд юм. Тиймээс ч Есүс, Бичвэр [Библи] Христ болох Өөрийг нь гэрчилдэг хэмээсэн. “Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.” Иох 5:39 сүсийн гэрчлэл Есүс Өөрийгөө Христ гэдгийг…

​Хуучин гэрээнд Есүс гэдэг нэр нэг ч удаа тэмдэглэгдээгүй байдаг. Тэгвэл Есүсийн шавь нар хэрхэн Түүнийг Христ хэмээн таньж, Түүнд итгэсэн юм бол оо? ​

27:18
0:00 27:18

Тоглуулах хурд

1x

Энэ дуу хоолой AI-аар үүсгэгдсэн. Зарим ялгаа байж болно.