Библийн асуулт, хариулт Q&A

Оюун бодолд тань эргэлдэх асуултуудад Библиэр хариулна.

Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?

Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…

Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?

Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…

Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?

Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…

​Бидний өдөр бүр залбирдаг залбирлын талаар тодорхой мэдмээр байна. Яагаад заавал тэр цагт залбирал өргөдгийг, ямар утга учир шингэсэн байдгийг мэдмээр байна.

Бурхан хүн төрөлхтөн бидэнд амьдрахад хэрэгтэй гурван төрлийн нөхцөлийг зөвшөөрсөн байдаг. Тэр нь амьсгалах, идэх, идэвхтэй хөдөлгөөнтэй байх юм. Хэрэв эдгээрийн аль нэг нь дутагдвал хэрхэн амьд байх вэ? Үнэн дотор байгаа бидний сүнс залбирлаар амьсгалж, амийн үгийг идэж, сайн мэдээ тунхаглах замаар сүнсээ амьд байлгаж чадна. Махан биеэр амьд байхын тулд байнга амьсгалдаг шиг тасралтгүй залбир гэсэн үг ч бий. Учир нь залбирал бол амьсгалахтай адил юм. Хүн төрөлхтөн биднийг Бурхан аврахын тулд нүглийн уучлалын тахил өргөх тэнгэрийн ариун газрыг байгуулсан юм. Тэрхүү ариун газарт Тэргүүн тахилч болох Христ тогтоосон журмын дагуу бидний төлөө сүнслэг тахил өргөдөг бөгөөд тэр тахилын цус нь Христийн цус юм. Энэхүү тэнгэрийн ариун газрын тахилын ёслолын талаар Бурхан урьдчилан Мосегоор дамжуулан хуулбар болгон харуулсан…

Шашин бүрд цээрлэдэг хоол хүнс байдаг. Христийн шашинд ч гэсэн хориглодог хоол бий. Харин сүм бүрийн “бүү ид” гэж хориглодог хоол хүнс харилцан адилгүй. Тэгвэл бид чухам юуг хэм хэмжүүрээ болгох ёстой вэ? Аль нь зөв юм бол?

Бурхан ард түмэндээ “бүү ид” хэмээн айлдсан хоол хүнс байдаг. Хоолны талаарх зарлиг дэлхийг бүтээсэн түүхээс эхэлсэн аж. Харин Бурхан дэлхийг бүтээсэн үеэс нэг л маягийн хоолны зарлиг буулгаагүй. Шинэ гэрээний үе хүртэл үе тус бүрд өөр өөр хууль тогтоож өгчээ. Өнөө үед хоолны тал дээр элдэв зарлиг гарган өөр өөрийн зарчмыг баримталдаг сүм олон. Тэдний олонх нь өөрсдийн зарчмаа Библид үндэслэсэн гэх боловч үнэндээ бол тэд үеэ андуурчихаад явж байна. Өнгөрсөн үед хоолны ямар зарлиг байсан нь хамаагүй, бид Есүсээр сургагдсан элч нарын сургаалыг хэвээр нь дагаж мөрдөхөд болох юм. Шинэ гэрээний үед Бурханы элч нараараа тогтоолгосон хоолны зарлиг байдаг. Өнөө үед шинэ гэрээний үеийн хоолны зарлигийг байгаагаар нь дагах явдал бол төгс итгэл бөгөөд дуулгавартай байдал мөн. Еден…

Ариун Сүнсийг ч бид Бурхан гэж дууддаг. Мөн баярын үеэр Ариун Сүнс авлаа гэж ч ярьдаг. Тэгвэл энэ Ариун Сүнс чухамдаа ямар оршихуй юм бол?

Библид нэг нэр томьёо олон утгаар хэрэглэгдэх тохиолдол нэлээн байдаг. Жишээлбэл: Шинэ гэрээний Библи дэх “хууль” гэдэг үгийг авч үзвэл хууль нь угтаа бол Мосегийн үед өгөгдсөн Арван тушаал юм уу түүнтэй холбоотой заалтуудыг хэлдэг (Ром 7:7, Иак 2:11, Иох 8:5, 17). Харин зарим үед хууль гэдэгт Мосегийн бичсэн эхний 5 номыг хамааруулж, зарим үед хуучин гэрээний Библийг бүхэлд нь ч заадаг байж (Гал 4:21, Лук 24:44, Иох 12:34). Мэдээж эдгээр нь өөр хоорондоо холбоотой хэдий ч нарийн тодорхой судалж үзвэл эдгээр нь тус тусдаа өөр утгатай юм. “Ариун Сүнс” гэх нэр томьёо ч үүнтэй адил. Ариун Сүнс нь угтаа бол хүн төрхөөр оршдог Бурханыг хэлдэг боловч Ариун Сүнс нь бидэнтэй хамт байснаар, бид ямар нэг зүйл хийх онцгой чадвар…

Бурханы сүмд бусад сүмийн сахидаггүй Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг баяруудыг чухалд тооцон тэмдэглэдэг. Үүнд ямар нэг онцгой шалтгаан байдаг юм болов уу?

Баяруудыг хуульчилж сахь гэж тушаасан Нэгэн нь Бурхан. Бурханы тогтоосон хуулиудад авралтай холбоогүй эсвэл Бурханы хүсэл агуулагдаагүй хууль гэж ганц ч үгүй. Библи дэх баярууд ч мөн бидний авралтай нягт холбоотой. Баяруудыг тогтоосон учир шалтгаан Бид бүгдээрээ тэнгэрт нүгэл үйлдэн энэ газар руу хөөгдөн ирсэн нүгэлтнүүд билээ. Хэн ч бай дэлхийд төрсөн л бол “үхэл” гэгчээс зугтаж чаддаггүй бөгөөд “үхэл” нь “нүглийн хөлс” болон өгөгдсөн ял аж. “Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.” Ром 6:23 Тэнгэрийн нүглийн улмаас үхэхээс өөр аргагүй болсон нүгэлтнүүдийг аврах гэж Бурхан загалмайд үнэт цусаа урсгасан юм. Хүн төрөлхтний нүглийг Өөртөө үүрэн, өмнөөс нь үхсэнээрээ агуу хайр, хүч чадлаа илчилжээ. Бурханы баяруудад Христийн золиос,…

Есүс дахин ирэхдээ үүлэн дээр залран “цог жавхлан”-тайгаар залран ирнэ хэмээн Библид хэлсэн байдаг. Гэвч Тэр яагаад энгийн махан биеийн төрхөөр ирснийг би ойлгохгүй байна.

Библид Есүсийн дахин ирэхийг, цог жавхлантайгаар ирэхийг нь зөгнөсөн байдаг (Мат 24:30). Тэгвэл Есүсийн айлдсан “цог жавхлан” гэдэг нь гэрэл цацарсан махан биеийн цог жавхланг заадаг уу? Христийн эзэмшсэн цог жавхлан гэдэг нь хүмүүсийн төсөөлж буй махан биеийн цог жавхланг хэлж байгаа биш. Гэсэн хэдий ч өнөө үед хүмүүс Есүсийн үгийг буруу тайлбарлаж байгаа нь тэд сүнслэг цог жавхлан буюу ерөөлийн талаарх Библийн сургаалыг зөвхөн махан биеийн талаас л ойлгож байгаатай холбоотой аж. Есүс цог жавхлантайгаар залрах зөгнөл ба Түүний бодит төрх Анхны Есүсийн талаарх зөгнөл болон түүний биелэлтийг зөв ухаарахад, Хоёрдугаар Есүсийн тухай зөгнөлийн жинхэнэ утгыг ч мөн зөв ухаарна. Есүс сүр хүч болоод цог жавхлантайгаар заларна гэсэн үг ч мөн адил юм. Анхны Есүсийн ирэлтийн талаар Библид Бурханы…

“Бурханд итгэх төдийд л аврагдана” гэж хүмүүсийн ярьж байхыг би олон удаа сонссон. Тэр үнэн болов уу?

Итгэлээр аврагдана гэдэг нь гарцаагүй үнэн. Есүс “Итгэлийн чинь дагуу болог” гэж айлдсан байдаг. Элч Паул ч мөн итгэлийн ач холбогдлыг онцолж, итгэлийн амьдралын хамгийн чухал гурван хүчин зүйлийн нэг гэж тодорхойлсон байдаг. Тэрээр “Зөвт хүн итгэлээр амьдарна” гэж хэлсэн (Мат 9:29, 1Кор 13:13). “«Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэнтэй адилаар, Бурханы хүртээх зөвт байдал нь сайнмэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг.” Ром 1:17 “Хэн ч Бурханы өмнө хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Учир нь “Зөвт хүн итгэлээр амьдарна”.” Гал 3:11 Гэсэн хэдий ч Библид хэлж байгаа итгэл нь хүмүүсийн ярьдаг итгэлээс өөр юм. Ихэнх сүм Есүсийн дагаж мөрдөхийг захисан шинэ гэрээний хуулиудыг бүрэн үгүйсгэдэг бөгөөд зөвхөн өөрсдийн дотроо бодож байгааг л итгэл гэж тодорхойлдог. Харин энэ бол жинхэнэ итгэл биш.…

Гэм нүглийн уучлал, аврал хоёр хоорондоо ямар ялгаатай юм бол?

Гэм нүглийн уучлал, аврал хоёр адилхан утгатай. Бид өөрсдийнхөө мөн чанарыг ойлгоход л үүний зангилааг хялбархан тайлна. Бидэнд хэрэгтэй аврал бол гэм нүглийн уучлал “Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна.” 1Пет 1:8-9 Бидний сүнсэнд бэрхшээл, аюул тулгараад байгаа учир бид сүнснийхээ авралыг олж авах ёстой. Энэ аюул бол нүглээс үүдсэн үүрдийн үхлээр төгсөх аюул билээ. “Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд хийгээд грекүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. Энэ нь ингэж бичигджээ. «Зөвт хүн алга, ганц ч алга.” Ром…

Бүх шашныхан үхсэний дараах амьдралын тал дээр өөр өөр үзэл ойлголттой байдаг. Тэгвэл Библид энэ талаар юу гэж хэлдэг юм бол?

Хүмүүс үхсэний дараах амьдралын талаар урт удаан хугацаанд мэдэхийг хүсдэг байсан ч энэ талаар тодорхой мэдэх боломж байгаагүй. Тиймээс л тэд үхсэний дараах ертөнцийн тухайд өөр өөрсдийнхөөрөө төсөөлж, тоо томшгүй олон шашныг бий болгосон хэрэг. Күнзийн сургаалд хүн нас барвал сүнс нь түр зуур оршиж байгаад улмаар мөхдөг гэж үздэг. Буддын шашныхан хүн үхсэний дараа зургаан төрлийн ертөнцөд дахин төрлөө олно гэцгээдэг. Харин лалын шашинтнууд христийн шашныхыг дуурайж тэнгэрийн орон ба там байдаг гэж үздэг. Гэвч тэдний энэ мэт ойлголт ердөө таамаглал төдий. Өөрсдийн үзэл бодлыг батлах ямар ч баримт нотолгоо тэдэнд байдаггүй. Тэгвэл Библи бидэнд хэрхэн зааж өгдөг юм бол? Бурхан үй олон зөгнөл, тэдгээрийн биелэлтээр Библи нь үнэн гэдгийг маш тодорхой гэрчилсэн бөгөөд Өөрийн гэрчлэлийн суурин дээр тулгуурлан…

Сүм болгон загалмай босгодгийн учир юу вэ?

Анхны сүмд загалмай байгаагүй Өнөө үед сүм болгон загалмай босгодгийн учир нь загалмайг Христийн бэлгэ тэмдэг гэж үздэгтээ тэр. Бурханд итгэдэггүй хүмүүс ч загалмайг байх л ёстой мэтээр боддог. Гэвч загалмай яавч Христийн бэлгэ тэмдэг байх боломжгүй юм. Загалмай нь анхны сүмийн үеийн элч нарын хувьд ичгүүртэй зүйл, хараалын мод байсан бөгөөд (Гал 3:13) христийн шашинд харийн шашны үзэл санаа орж ирэх явцад бий болжээ. Ром сүмийн удирдагчид харь шашинтнуудад сайн мэдээ тунхаглах нэрийдлээр харийн шашны үзэл санаа, бэлгэ тэмдгийг хүлээн зөвшөөрсний нэг нь загалмай байв. Ром сүмийнхэн Есүсийн цовдлогдсон явдалд анхаарлаа хандуулж, Христэд итгэгчид загалмай хараад Христийн золиосыг санах ёстой гэсэн үндэслэл гаргаж ирэн сүм дотор загалмай оруулж иржээ. Түүхэн баримтаас харахад загалмай нь Ромын Константин хааны үеэс л…

Библи унших явцад “Бурханд тамгалуулсан” гэсэн үг олон гардаг. “Тамга” нь юу вэ? Бас бидэнтэй ямар холбоотой вэ?

“Тамга” гэдэг нь хувь хүн эсвэл аль нэг байгууллагын нэрийг сийлж бичсэн тамга тэмдгийг хэлж байгаа бөгөөд хэн болохыг нь нотлох, баталгаажуулах хэрэгсэл юм. Бурханы тамга нь Бурханы тэмдэг юм. Бурхан аль ч үед Өөрийн зөвт гэж баталсан хүмүүс дээр тамгаа дарсан байдаг. Бурханы энэ хүслийн дагуу элчийн албаны тамга, итгэлийн зөвийн тамга ч гэж бий. Ариун Сүнс хүлээн авах нь ч мөн Бурханаар тамгалуулсны баталгаа юм (1Кор 9:2, Ром 4:11, 2Кор 1:22). Бурханы тамгалах үйл хэрэг энэ эрин үед ч мөн тохионо. Харин өмнөхөөсөө ялгаатай. Одоо бидний хүлээн авах ёстой Бурханы тамга бол биднийг сүүлчийн гамшгаас аврах авралын тэмдэг юм. Бурханы тамгалах ажил “Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон…

Матай 18-р бүлгийн сургаалт зүйрлэлд гардаг арван мянган талант ба зуун денарыг өнөөгийн ханшаар тооцож үзвэл хэр их ялгаа гарах бол?

“Денар” болон “талант” нь шинэ гэрээний үеийн мөнгөний нэгж юм. Нэг денар нь дөрвөн грамм орчим жинтэй Ромын мөнгөн зоос бөгөөд цэргүүд болон хөлсний ажилчдын нэг өдрийн ажлын хөлстэй дүйх юм (Мат 20:1-2). Нэг талантны үнэ цэнэ газар байршлаас хамаарч бага зэрэг ялгаатай боловч ерөнхийдөө 20-40кг орчим жинтэй алтыг хэлдэг. Зуун денар болон арван мянган талантны үнэ цэнийг хооронд нь харьцуулж үзвэл бидний Бурханаас авсан ивээл хичнээн агууг мэдэж, тэрний дэргэд ах дүү, эгч дүүгийн маань алдаа дутагдал хичнээн өчүүхэн болохыг ухаарна. Тэгвэл одоо Матай 18-р бүлэгт гардаг сургаалт зүйрлэлийг судалж үзэцгээе. “Дараа нь Петр ирж, Түүнд —Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь Есүс айлдсан нь —Би чамд…

Матай 22-р бүлэгт Есүс “Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” гэдгийг анхны тушаал гэж хэлдэг. Уг нь анхны тушаал чинь “Надаас өөр бурханд үйлчилж болохгүй” гэдэг тушаал биш юм уу?

“Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж —Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв. Тэр түүнд —“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.” Мат 22:35-38 Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла гэдэг нь Бурханыг 100% хайрла гэсэн үг. Бурханыг 100% хайрладаг хүн мэдээж өөр бурханд үйлчлэхгүй. Арван тушаалын анхны тушаал ба Есүсийн дурдсан анхны тушаал нь ялгаатай бус адилхан юм. Бурханыг бүрэн хайрлах арга Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг гэж ярьдаг хүн олон байдаг. Гэсэн хэдий ч тэдэнд Бурханыг хайрлах өөрсдийн гэсэн хэм хэмжүүр, арга барил бий. Гэвч тэд ердөө хүний бодол санаа, арга барилаар Есүсийн айлдсан анхны тушаалыг сахих боломжгүй. Библид бүх зүрх, бүх сэтгэл, бүх…

Сүнс үнэхээр оршдог уу?

Сүнсний асуудал нь шашнаас гадна олон арван хүний удаан хугацааны турш ярьж хэлэлцэж ирсэн гол сэдэв билээ. Сүүлийн үед дэлхий даяар нэрд гараад байгаа Английн нэгэн физикч “Үхсэний дараах ертөнц бол үхлээс айдаг хүмүүсийн бий болгосон зохиомол зүйл төдий” гэж хэлснээрээ маргааны бай болсон байна. Үхсэний дараа бүх зүйл дуусна гэж боддог хүмүүсийн хувьд сүнс нь хүмүүсийн уран сэтгэмжээр бий болсон төдий зүйл. Шашингүй хүмүүсийг юу ч гэж хэлэлтэй билээ. Харин Бурханд итгэдэг хэрнээ сүнс байхгүй гэж хэлдэг хүмүүс бий. 2000 жилийн өмнө иудейн шашны нэг бүлэг гэгдэж байсан садукейчууд амилалтыг, мөн тэнгэр элч, сүнс оршдгийг үгүйсгэж байв. Бурхан харагдах ертөнцийг удирддаг, харин сүнсний ертөнц гэж тусдаа байдаггүй юм гэж тэд үзэж байжээ. Сүнс оршдог Сүнс гарцаагүй оршдог. Ердөө бидний…

Израилийн түүх биднийг сургахын тулд бичигдсэн гэж би заалгаж байсан юм байна. Израиль улс МЭ 70 онд Ром улсын нөлөөгөөр сүйрсэн. Израилийн ард түмэн Бурханы сонгосон ард түмэн болсондоо их бахархаж байсан. Гэтэл тэд яагаад сүйрсэн юм бол? Яаж сүйрсэн юм бол? Мөн энэ түүх өнөөгийн бидэнд юу сургах гээ юм бол?

Энэ явдал МЭ 30 онд болсон юм. Израилийн шашны удирдагчид хүн төрөлхтний авралын төлөө энэ дэлхийд хүн болж ирсэн Бурхан болох Есүсийг буруутган яллаж, Иудагийн захирагч Пилатын өмнө авчрав. Шүүлтийн газар цугларсан байсан иудейчүүд дуу хоолойгоо өндөрсгөн, “Түүнийг цовдол! Түүнийг цовдол!” гэж тасралтгүй хашхирч байлаа. Пилат Есүсээс ямар ч нүгэл олсонгүй. Гэвч тэр Түүнийг шийтгэхгүй бол үймээн гарч магадгүй гэж айж байлаа. Тэр гараа угаагаад "Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй" гэв. “Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг” (Мат 27:25) Есүсийг цовдолсон иудейчүүдийн хашхираан өөдөө хаясан чулуу болж 40 жилийн дараа өөрсдийнх нь толгой дээр буув. Израилийн эмх замбараагүй байдал ба Веспасианус Иерусалимыг бүсэлсэн нь Есүсийн загалмайн дараа Ромын эсэргүүцэл тасралтгүй үргэлжилж, улмаар иудейчүүдийн дунд…

Израилийн түүх биднийг сургахын тулд бичигдсэн гэж би заалгаж байсан юм байна. Израиль улс МЭ 70 онд Ром улсын нөлөөгөөр сүйрсэн. Израилийн ард түмэн Бурханы сонгосон ард түмэн болсондоо их бахархаж байсан. Гэтэл тэд яагаад сүйрсэн юм бол? Яаж сүйрсэн юм бол? Мөн энэ түүх өнөөгийн бидэнд юу сургах гээ юм бол?

29:26
0:00 29:26

Тоглуулах хурд

1x

Энэ дуу хоолой AI-аар үүсгэгдсэн. Зарим ялгаа байж болно.