Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?

Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…

Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?

Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…

Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?

Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…

Алгасал баяр

Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Иох 6:53 “Гамшиг алгасан өнгөрөх баяр” буюу “Алгасал баяр (Passover)” нь жил бүр ариун тооллын 1 сарын 14-ний орой болдог. 3500 жилийн өмнө израиль ард…

Есүс Өөрийгөө Библиэр гэрчлэв

Есүс үхлээс амилсан өдөр, Иерусалимаас Еммау руу явж байсан хоёр шавьдаа үзэгдэв. Есүс тэдний дэргэд алхаж байсан хэдий ч тэд Түүнийг таньсангүй. “Та нар бие биетэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ?” Есүсийн асуултыг сонсоод тэр хоёр гунигтай царайлан зогсов. Тэгээд Клеоп Түүнд ийн хариулав. “Энэ өдрүүдэд болсон явдлын тухай мэдээгүй хүн гэвэл Иерусалимд түр байгсдын дунд Танаас өөр байхгүй л болов уу?” “Юу тэр билээ?” “Есүсийн тухай юм аа. Тэр хүчирхэг эш үзүүлэгч байлаа. Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж, Түүнийг цовдолсон. Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Түүнд найдаж байв. Энэ явдлаас хойш гурван өдөр боллоо. Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь өглөө эрт булшин дээр очоод, Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж…

Ан Сан Хун Христ ирсэн нь

2000 жилийн өмнө Есүс хүн төрөлхтнийг аврахаар энэ дэлхийд мэндэлсэн. Тэрээр 30 насандаа баптисм хүртэж, сайн мэдээний гурван жил хагасын амьдралдаа шинэ гэрээний сайн мэдээ тунхагласан билээ. Улмаар үүргээ дуусгаад тэнгэр өөд одсон юм. Христ тэнгэрт одохдоо энэ дэлхийд дахин буцаж ирнэ гэдгээ зөгнөсөн байдаг (Үйл 1:6-11). Энэ зөгнөлийн дагуу Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан энэ дэлхийд ирсэн юм. Бурхан яагаад ирснийг Библиэр олж мэдэцгээе. Үнэн халхлагдсан харанхуй ертөнц Есүсийг тэнгэрт одсоны дараа энэ дэлхийд олон юм өөрчлөгдсөн байдаг. Дайсан диавол Бурхан энэ дэлхий дээр байхгүй юм чинь Бурханы хүүхдүүдийг амархан захирна гэж бодоод Бурханы цаг үе ба хуульд өөрчлөлт оруулж эхэлсэн. Элч нарын үеийн сүүлчээр анхны сүмийн үнэн нэг нэгээрээ өөрчлөгдөж эхэллээ. Улмаар сүм анхны хайраа орхин, тав…

Мөнх амийн үгс Танд байна

Есүс Тибер нуурын нөгөө эрэгт таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг цатгасанд хүч чадлыг нь харж алмайрсан хүмүүс завинд суугаад Есүсийг хайн Капернаумд хүрч ирэв. “Рабби, Та хэзээ энд ирсэн бэ?” “Та нар Намайг хайгаагүй, харин талх идэж цадсан учраас хайж байна. Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла.” “Таны айлдсаныг хийхийн тулд бид яах ёстой вэ?” “Надад итгэ.” Есүсийг ярьж дуусмагц тэд Есүсээс Өөрт нь итгэх тэмдэг үзүүлэхийг хүсэв. “Цөлд бидний өвөг дээдэс тэнгэрээс буулгаж өгсөн манна гэдэг талх идсэн. Түүн шиг тэмдэг үзүүлбэл бид Багш Танд итгэнэ ээ!” “Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Үнэнээр үнэнээр Би…

Хамгийн Дээд Нэгэн ертөнцийг захирна

Даниел Небухаднезар хааны тушаалыг аваад, зүүдийг нь тайлахын тулд хааны өмнө зогсов. “Белтешазар1 аа, ямар ч нууц чамайг мухардуулдаггүй гэдгийг би мэдэж байгаа. Өмнөх шигээ миний зүүдэнд үзэгдсэний тайллыг айлтга. Дэлхийн голд нэгэн мод байлаа. Тэр мод сүглийн ургаж, өндөр нь тэнгэрт туллаа. Навчис нь сайхан агаад огторгуйн шувууд мөчир дээр нь амьдарч, хүмүүс ирэн үр жимсийг нь идэж байх юм. Тэгтэл тэнгэрээс буун ирсэн ариун нэгэн сахиулсан хашхирсанд өнөөх мод цавчигдаж, мөчирт нь хоргодож байсан араатнууд зугтах юм. Хожуул нь үлдэж, араатны зүрх өгөгдөн, ийнхүү долоон цаг үеийг өнгөрүүлж байгаа энэ зүүд ямар утгатай вэ?” 1. Белтешазар: Даниелд өгсөн Вавилоны нэр Даниел хааны зүүдийг сонсоод гайхширч, сэтгэл нь түгшин ам ч нээж чадахгүй байв. “Ямар зүүд болохоор түгшинэ вэ?…

Амийн амилалт ба ялын амилалт

Элч нартаа зааж өгсөн Есүсийн үнэний сургаалаас амийн амилалт ба ялын амилалтын талаар судлан үзэцгээе. Түүнчлэн өнөө үед бид хэрхэн тэрхүү амийн амилалтанд оролцох арга замыг олж мэдэцгээе. “Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайныг үйлдсэн нь амийн амилалд, муу муухайг үйлдсэн нь ялын амилалд байх болно.” Иох 5:28-29 Есүсийн сургаалаас харахад амийн амилалт ба ялын амилалт гэж байдаг нь тодорхой байна. Паул ч бас хоёр янзын амилалт байдаг талаар гэрчилсэн юм. “Тэдний найддагийн адилаар зөвт ба зөвт бус хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг.” Үйл 24:15 Тэгвэл амийн ба ялын амилалт нь тус тус хэзээ биелэх юм бол? Библийн зөгнөлөөр авч үзэхэд Бурханы 6000 жилийн авралын…

​“Би хэдийнээ ирсэн!”

“Би хэдийнээ ирсэн!” гэх Христийн дуу хоолой Сионы ард түмний хашхираанаар дамжин дэлхий даяар сонсогдсоор байна. Дэлхийн олон хүн хэн ирснийг, хаана ирснийг сонирхон, гайхаж буй нь илт. Ертөнцийнхний хүлээж байгаа Бурхан нь хэдийнээ ирснийг бид хүмүүст хэлэх учиртай. Бурханыг арай эрт хүлээн авсан хүний хувьд бид Бурхан хэзээ ирснийг, хаана ирснийг, яагаад ирснийг хүмүүст мэдүүлэх үүрэгтэй юм. Тэгж гэмээнэ хүн төрөлхтөн Бурханыг хүлээн авна. “Би хэдийнээ ирсэн!” гэх Бурханы дуу хоолойноос ч илүү чанга хашхиран, ертөнц даяар Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг цацруулцгаая. Бид бүхэн босож, Бурханы гэрлийг цацруулбал харанхуйн хүч замхарч, Бурханы хүүхдүүд гэрэл рүү ирэн, улмаар Бурханы сайн мэдээний ажил ертөнцийг гайхшируулах хэмжээнд гүйцэлдэх юм (Иса 60:1-22). Махан биеэр ирсэн Бурхан Өнөө үед христчүүд дэлхийн хүн амын ихэнх…

Анхныхаа сэтгэлээр

Самуел шүүгч Израиль улсыг удирдаж байсан үед ард түмэн өөрсдийг нь захирах хаантай болохыг хүсжээ. Бурхан Самуелд Израилийн овгийг ураг төрлөөр нь зогсоогтун хэмээн тушаав. Самуел Бурханы хэлснээр Израилийн бүх овгийг ойртуулаад шавга татжээ. Арван хоёр овгоос Бениамины овог шавгаар сонгогдов. Бениамины овгоос Матрийн ураг сонгогдов. Матрийн ургаас Кишийн хөвгүүн Саул сонгогджээ. Хүмүүс Саулыг эрж хайсан боловч олсонгүй. “Тэр хүн энд ирсэн үү?” Хүмүүс Саулыг эрээд олохгүй Бурханаас асуув. Тэгэхэд Бурхан Саулын хаана байгааг зааж өгчээ. Хүмүүс гүйн очиж, өөрийгөө ил гаргахаас ичсэндээ ачаан дотор нуугдаж байсан Саулыг дагуулж ирэв. Саул ард олны дунд зогсоход, тэднээс мөрөөрөө өндөр байв. Самуел ард түмэнд: “Эзэн хэнийг сонгосныг та нар харцгаа. Ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн байна уу” гэжээ. Ард…

Гэм нүглийн уучлал, аврал хоёр хоорондоо ямар ялгаатай юм бол?

Гэм нүглийн уучлал, аврал хоёр адилхан утгатай. Бид өөрсдийнхөө мөн чанарыг ойлгоход л үүний зангилааг хялбархан тайлна. Бидэнд хэрэгтэй аврал бол гэм нүглийн уучлал “Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна.” 1Пет 1:8-9 Бидний сүнсэнд бэрхшээл, аюул тулгараад байгаа учир бид сүнснийхээ авралыг олж авах ёстой. Энэ аюул бол нүглээс үүдсэн үүрдийн үхлээр төгсөх аюул билээ. “Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд хийгээд грекүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. Энэ нь ингэж бичигджээ. «Зөвт хүн алга, ганц ч алга.” Ром…

Би өөрийн Бурхан Эзэнийг байгаа бүхнээрээ дагасан

Урт удаан цөлийн амьдрал дуусгасны эцэст Канаан нутагт орсон израиль ард түмэн. Бурханы тушаал ёсоор овог овгоороо шавга хаяж нутгаа хуваарилж байв. Тэгэхэд Иорданы чанадад баруунтайд орших нутгийг хуваарилах ээлж болмогц Калеб Иошуа руу ирлээ. “Эдүгээ би наян таван нас хүрлээ. Гэсэн ч Канаан нутгийг тагнасан дөчин настай байх үеийнх шигээ эрүүл чийрэг, хүч тэнхээтэй байна. Тэгэхээр өмнө нь Бурханы айлдсаны дагуу миний тагнаж байсан Хеброны уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд Анакийн үр удам болох аварга биетэй үндэстэн амьдардаг бөгөөд хот нь чанд бэхлэгдсэн гэдгийг мэднэ. Гэхдээ Бурхан надтай хамт байвал тэднийг зайлшгүй хөөн гаргаж чадах буй заа.” Калеб дөчин таван жилийн өмнө Хеброныг өв болгон авах талаар Бурханаас амлалт авч байжээ. Тэрээр тэр үеийн амлалтыг мартаагүй байсан юм. Түүний…

Зөвхөн Эцэг л байдаг тэнгэрийн хаанчлал ба Эцэг Эх хоёулаа байдаг тэнгэрийн хаанчлал

Бурханы сүмийн талаарх хэвлэлийн мэдээ, сүмийн танилцуулгын кино зэргийг үзсэнийхээ дараа “Эх Бурханы тухай асуух хүн олон болоод байна, мөн Бурханы сүмийг мэддэггүй байсан, манай сүмийг буруу ойлгож байсан хүмүүс үнэн рүү ирж байна” гэсэн мэдээ сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрээс сонсогдсоор байна. Эх Бурханы тухай тунхаглахыг хүссэн нэг гэр бүл танилтайгаа уулзаад “Та тэнгэрийн хаанчлал явахыг хүсдэг үү?” гэж асуужээ. Тэгтэл танил нь “Тэгэлгүй яахав, би хүсдэг” гэж. Тэгэхээр нь манай итгэгч түүнээс дахиад “Тийм бол та зөвхөн Эцэг л байдаг тэнгэрийн хаанчлал руу явмаар байна уу?, Эцэг Эх хоёулаа байдаг тэнгэрийн хаанчлал руу явмаар байна уу?” гэж дахин асуусан байгаа юм. Тэгтэл танил нь “Эцэг Эх хоёулаа байдаг тэнгэрийн хаанчлал руу явж чаддаг бол сайхан сан” гэж…

Бурханаас эмээсэн тул

Иаковын үр удам Египетэд очсон үеэс израильчуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж Египетийн ард иргэдээс ч олшров. Иймд Египетийн хаан айдаст автан еврей эх баригч Шифра Пуа хоёрыг дуудан тэдэнд хүндээр ийн тушаав. “Та нар еврей эмэгтэйчүүдийг амаржихад нь эх барихдаа хүү байхыг харвал үхүүлж, харин охин байвал амьд үлдээ.” Хэрэв тэд хааны тушаалыг зөрчвөл үхлээс мултрах аргагүй байв. Гэвч Бурханаас эмээсэн хоёр эх баригч хааны тушаасныг зөрчиж, хөвгүүдийг амьд үлдээжээ. Үүнийг сонсоод Египетийн хааны уур дүрэлзэж Шифра Пуа нарыг бариулав. “Юунд та нар миний тушаалыг зөрчин хөвгүүдийг амьд үлдээв?” Бурхан эх баригчдад мэргэн ухаан хайрлаж тэд аюулаас мултран гарчээ. “Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд хүч тэнхээтэй болохоор эх баригчийг тэдэн дээр ирэхээс өмнө төрчихсөн байх юм.” Бурхан…

Бурханы мутар миний дээр байсан тул

Иерусалимын хэрэм нурсныг дуулаад ихэд гунигласан Нехемиа хэдэн өдөр залбирсны эцэст өөрийн үйлчилж байсан Артаксеркс хааны бүрэн тусламж дэмжлэгээр хотыг дахин босгох хүсэл өвөрлөн эх нутагтаа эргэн ирлээ. Нехемиа Иерусалимд ирээд нурсан хэрмийн суурийг нарийн шинжиж, израиль ард түмнийг дуудан ийн хэлэв. “Та нар бидний энэ байж байгаа муу байдлыг, Иерусалим эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй.” Бурханы мутар өөр дээр нь байгааг, тийм болохоор хаан ч гэсэн тусалж дэмжсэн тухай Нехемиаг хэлмэгц израиль ард түмний сэтгэл хөдлөв. “Зүйтэй. Бүгдээрээ хүчээ нэгтгэн дахин барьцгаая!” Иерусалим хотыг сэргээн босгох ажил эхэлснийг сонсоод аммон хүн Тобиа, хорони хүн Санбаллат, араб хүн Гешем нар Израиль ард түмнийг шоолон…

Сүнсний талаарх элч нарын үзэл ойлголт

“Хүн үхвэл яадаг бол?, Хүнд үнэхээр сүнс байдаг уу?, Үхээд хаачдаг юм бол?” гээд олон хүн энэ талаар сонирхож ирсэн ч энэ асуудлын гогцоог тайлж чадаагүй. Үй олон хүн өөрийн оршин тогтнож байгаагийн утга учрыг судалсан хэдий ч хариултыг нь хэн ч олоогүй. Өөрийгөө хэн бүтээснийг ч ухаарахгүй, зөвхөн мэдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн янз бүрийн үзэл санаа, гүн ухааныг тэд бий болгосон. Харин Христийн заасан сүнсний тухай мэдлэг нь хүн төрөлхтөнд өөрсдийг нь хэн болохыг ойлгуулж, тэдний үнэ цэнэ болон амьдралын зорилгыг тодорхой таниулдаг юм. 1. Хүн бүтээх явцад хэдийн байсан сүнс “Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ.” Эхл 2:7 Дээрх ишлэлийн “амьд биет” гэдэг үг нь “амьд сүнс”,…

Мөнх амь ба Эх Бурхан

Эрдэмтэд удаан хугацааны турш амийн эх үндэс ба мөн чанарын талаар сонирхон, удаа дараа судалгаа хийсээр ирсэн. Эдгээр судалгааны үр дүнд хүн төрөлхтөн төдийгүй бүхий л амьд биетийн дүр төрх, амь нь тэдний эцэг эхээс өвлөж авсан генээс хамааралтайг олж илрүүлсэн хэдий ч амьтай холбоотой тайлж чадаагүй асуулт одоо болтол байсаар байна. Библи бол амийн Бүтээгч буюу мөнх амь болсон Бурханыг гэрчилдэг ном. Эрдэмтдийн өнөөг хүртэл тайлж чадаагүй амийн нууц Библи дотор шингэсэн байгаа. Одоо ертөнцийн сууриас өнөөг хүртэл Бурханы нууцалж тавьсан тэдгээр нууцыг Библиэр олж мэдэцгээе. Мөнх амь Бурханд бий Бидний итгэж, тунхагладаг Бурхан бол Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг Нэгэн юм (Үйл 17:25). Хүн төрөлхтөн Бурханыг мэдэх ёстой учир шалтгааныг Библид тодорхой мэдүүлж өгч байна.…

Бүх шашныхан үхсэний дараах амьдралын тал дээр өөр өөр үзэл ойлголттой байдаг. Тэгвэл Библид энэ талаар юу гэж хэлдэг юм бол?

Хүмүүс үхсэний дараах амьдралын талаар урт удаан хугацаанд мэдэхийг хүсдэг байсан ч энэ талаар тодорхой мэдэх боломж байгаагүй. Тиймээс л тэд үхсэний дараах ертөнцийн тухайд өөр өөрсдийнхөөрөө төсөөлж, тоо томшгүй олон шашныг бий болгосон хэрэг. Күнзийн сургаалд хүн нас барвал сүнс нь түр зуур оршиж байгаад улмаар мөхдөг гэж үздэг. Буддын шашныхан хүн үхсэний дараа зургаан төрлийн ертөнцөд дахин төрлөө олно гэцгээдэг. Харин лалын шашинтнууд христийн шашныхыг дуурайж тэнгэрийн орон ба там байдаг гэж үздэг. Гэвч тэдний энэ мэт ойлголт ердөө таамаглал төдий. Өөрсдийн үзэл бодлыг батлах ямар ч баримт нотолгоо тэдэнд байдаггүй. Тэгвэл Библи бидэнд хэрхэн зааж өгдөг юм бол? Бурхан үй олон зөгнөл, тэдгээрийн биелэлтээр Библи нь үнэн гэдгийг маш тодорхой гэрчилсэн бөгөөд Өөрийн гэрчлэлийн суурин дээр тулгуурлан…

Амьдрал аминаас эхэлдэг

Зураг зурах дуртай, мөн хорхой шавьж ажиглахаараа л баяр хөөр болдог нэгэн ганцаардмал охин байжээ. Тэрээр модны мөчир дээрээс чулуу юм уу үр гэмээр нэгэн хатуувтар зүйл олж харжээ. Тэрээр улирлын турш тухайн зүйлийн өөрчлөлтийг ажиглаж, зуржээ. Хавар болтол өнөөх зүйл нь гэрэлт далавч дэлгэн, тэнгэр рүү нисэн одов гэнэ. Энэ бол хальсаа гуужуулчихаад эрвээхий болсон авгалдай байлаа. Ид шидийн мэт энэ өөрчлөлтийг анх удаа ажиглаж байсан охин бол Германы зураач, 17-р зууны анхны эмэгтэй шавьж судлаач Мериан юм. Өндөгнөөс гарч ирдэг бие арзайм энэ авгалдай хормын төдийд гоёмсог эрвээхий болон өөрчлөгддөгийг одоо бол хэн хүнгүй мэддэг ч харин хэдэн зуун жилийн өмнө хүмүүс мэддэггүй байсан юм. Хүмүүс авгалдайг бохир заваан хогон дундаас гарч ирсэн “диаволын жимс” гэж үзэн, харин…

Би ч чамайг шийтгэхгүй

Сүмд хүмүүсийг сургаж байсан Есүсийн өмнө хэсэг хүмүүс ирэв. Хуулийн багш нар болон фарисайчууд завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг авч ирсэн нь энэ. Тэд Есүсээс ийн асуув. ““Ийм эмэгтэйчүүд рүү чулуу шидэгтүн” гэж Мосегийн хуульд тушаасан. Харин Та юу гэж хэлэх вэ?” Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд ийн асуужээ. Хариу хэлэхийг шавдуулж байсан тэдэнд Есүс ам нээн хэлэв. “Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй рүү чулуу шид!” Гэм буруугаа мэдсэн тэд нэг хоёроороо гарч явсаар Есүс өнөөх эмэгтэй хоёр л үлджээ. Есүс тэр эмэгтэйд аядуу зөөлөн өнгөөр ийн захив. “Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд.” Нүглээс болж үхэх аюулд ороод арай ядан амиа тээж байсан тэр эмэгтэйд Есүс нэг л зүйл захисан…

​Мариагийн нулимс

Матай номын сургаалд Бурханыг “бидний Эцэг” (Мат 6:9) гэж тэмдэглэсэн байдаг. Галат номд Бурханыг бас “бидний Эх” (Гал 4:26) гэж тэмдэглэсэн нь гардаг. 2Коринт номд биднийг Бурханы хөвгүүд охид хэмээн илэрхийлсэн (2Кор 6:18). Эдгээр сургаалыг нэгтгэн дүгнэхэд бид Бурханыг Эцэг Эхээ гэж хүлээн авсан тэнгэрийн хүүхдүүд, тэнгэрийн хаанчлалын гэр бүл болохыг минь Библи сануулж байдаг юм. Тэнгэрт нүгэл үйлдэн энэ газарт хөөгдөж ирсэн бид энэ талаар санадаггүй. Сүнслэг ертөнцөд болсон үйл хэргийг эдүгээ бидний амьдарч байгаа 3 хэмжээст ертөнцөд эргэн санана гэдэг туйлын бэрх хэрэг. Харин Бурхан бол бидний хувьд нэр төдий Эцэг Эх биш, яг л бодитоор Эцэг Эх минь юм шүү дээ. Бурхан Библийн гэрчлэлээр дамжуулан энэ талаар бидэнд тодорхой хэлсэн. Гэр орондоо байхад үр хүүхэд нь аав…

Сүм болгон загалмай босгодгийн учир юу вэ?

Анхны сүмд загалмай байгаагүй Өнөө үед сүм болгон загалмай босгодгийн учир нь загалмайг Христийн бэлгэ тэмдэг гэж үздэгтээ тэр. Бурханд итгэдэггүй хүмүүс ч загалмайг байх л ёстой мэтээр боддог. Гэвч загалмай яавч Христийн бэлгэ тэмдэг байх боломжгүй юм. Загалмай нь анхны сүмийн үеийн элч нарын хувьд ичгүүртэй зүйл, хараалын мод байсан бөгөөд (Гал 3:13) христийн шашинд харийн шашны үзэл санаа орж ирэх явцад бий болжээ. Ром сүмийн удирдагчид харь шашинтнуудад сайн мэдээ тунхаглах нэрийдлээр харийн шашны үзэл санаа, бэлгэ тэмдгийг хүлээн зөвшөөрсний нэг нь загалмай байв. Ром сүмийнхэн Есүсийн цовдлогдсон явдалд анхаарлаа хандуулж, Христэд итгэгчид загалмай хараад Христийн золиосыг санах ёстой гэсэн үндэслэл гаргаж ирэн сүм дотор загалмай оруулж иржээ. Түүхэн баримтаас харахад загалмай нь Ромын Константин хааны үеэс л…

Бурханд магтуу өргөж байв

Шоронд хүмүүсийн залбирч байгаа нь сонсогдоно. Тэд бол Паул, Силас нар. Тэд хилсээр шоронд хоригдож байлаа. Мэргэ төлгөчийн сүнстэй нэгэн шивэгчин Паултай хамт яваа хүмүүсийг даган олон өдөр тэдэнд төвөг удсанд Паул тэр шивэгчний дотор байсан сүнсийг хөөв. Тэгмэгц түүний эзэн Паул, Силас хоёрыг барьж эрх баригчдын өмнө чирч авчирлаа. “Энэ иудей хүмүүс манай хотыг үймүүлж, ромчууд бидний хувьд хүлээн авч сахихад ёсонд нийцэхгүй ёс заншлыг тунхаглаж байна” гэв. Мэргэ төлгө хийдэг шивэгчнээрээ орлого олж чадахаа больсон эзэн нь итгэж болохуйц шалтаг заан Паул, Силас нарыг хэрэгтэн болгоод баривчлан авч явав. Тэргүүн захирагчид тэр шивэгчний эзний үгэнд л итгэж, үнэн эсэхийг нь ч тогтоолгүй Паул, Силас хоёрыг шийтгэжээ. Тэднийг саваагаар жанчиж шоронд хорин, хөлийг нь дөнгөлсөн байв. Шөнө дундын үед…