Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?

Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…

Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?

Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…

Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?

Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…

Алгасал баяр

Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Иох 6:53 “Гамшиг алгасан өнгөрөх баяр” буюу “Алгасал баяр (Passover)” нь жил бүр ариун тооллын 1 сарын 14-ний орой болдог. 3500 жилийн өмнө израиль ард…

Гамшиг ба Алгасал баяр

Өдөр тутамдаа л бид өдий төдий гай гамшиг гарсан талаарх мэдээ мэдээлэл сонсох болж. Элдэв гай гамшиг дундаас хамгийн үлэмж гамшиг юу юм бол? Бурхан Алгасал баяр гэх эмийг ямар гамшгаас аврах гэсэндээ бичиж өгсөн жор билээ? Дэлхий дээр болж байгаа гамшиг хичнээн удаан үргэлжиллээ ч хүмүүний нас барсны дараах амьдралд нөлөөлөхгүй. Харин үеийн үед зовоох гамшиг туйлын гачлантай болохоор үхэхийг хүссэн ч үхэх боломжгүй тийм гамшиг Библид бий. Бурхан бидэнд шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг зөвшөөрсний цаана туйлын аймшигт тэр л гамшгаас биднийг аврах гэсэн чинхүү хүсэл шингэсэн байдаг юм шүү. Үеийн үед үргэлжлэх гамшиг Ертөнцөд гэнэтийн аваар осол, байгалийн гамшгаас болж зовж зүдэрч байгаа хүн олон бий. Өвчиндөө зовж зүдрэх хүн ч бий. Амьдралын элдэв асуудалдаа зовж зүдэрсэн…

Бурханы үг ба хоол

Хүн хоол идэхгүй бол зөв зохистой ажиллаж, амьдарч чадахгүй. Цэгцтэй зөв бодож ч чадахгүй, тавьсан зорилго төлөвлөгөөгөө ч зүй ёсоор нь биелүүлж чадахгүй. Сүнсээр ч мөн адил. Сүнслэг амьдралд ч сүнслэг хоол идэхгүйгээр бидний хүсэж буй сүнслэг ивээлтэй ажлуудыг төлөвлөн гүйцэтгэх боломжгүй болно. Бурханы үг бидний хувьд амийн хоол, сүнсийг маань амьдруулах хүч чадал агуулж байдгийг Библи бидэнд ухааруулж байна. Есүс айлдахдаа “Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла” хэмээсэн шүү дээ (Иох 6:27). Мөхөж устах хоолыг, нэг ёсондоо ертөнцийн зүйлсийг эрэлхийлэх гээд сүнслэг хоол болох Бурханы үгнээс нүүр буруулж болохгүйг энэ сургаал анхааруулж байна. Бурханы үгэн хоол бидэнд хичнээн үнэ цэнэтэйг одоо ухаарч авцгаая. Ажилчин зөгий ба хатан зөгийн ялгаа Зөгий…

Гичний үр доторх тэнгэрийн хаанчлал

Бурхан хамгийн өчүүхэн зүйлээр ч хүртэл агуу түүхээ гүйцэлдүүлж, харахад ялихгүй жаахан юманд ч гүн хүслээ шингээсэн байдгийг бид Библиэс харж болно. “Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно” хэмээн зөгнөснийх нь дагуу өчүүхэн сул дорой Бурханы сүмд сайн мэдээний агуу түүх гарсаар байна (Иса 60:22). Одоо сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж байгаагаас үзвэл чадвар маруухан итгэгч нар зөгнөлд итгэдэг тэрхүү итгэлээрээ Самари ба дэлхийн хязгаар хүртэл явж, үндэстнүүдэд Бурханы яруу алдрыг их гаргаж байна. Ийнхүү “Эхлэл чинь бага байсан ч төгсгөл чинь агуу их болно” гэсэн нь сайн мэдээ тунхаглагдах онцлог гэхэд болно. Сайн хөрсөнд цацагдсан үр Есүс бидэнд “Гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд “Эндээс…

Ширхэг үс бидэнд юу хүүрнэдэг бол

Саяхан Суурь Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн (IBS) Квантын Нано Шинжлэх Ухааны Төвийн зүгээс атомын хэмжээний1 мэдээлэл хадгалах бичил төхөөрөмжийг зохион бүтээж, тухайн салбарынхаа бүх шагналыг хүртсэн байдаг. Хүн төрөлхтөн бид микро эрин болох 20-р зууныг туулж, бичил нано технологийн эрин үе болох 21-р зуунд хөл тавиад байна. 1. Наног хэмжих нэгж. Жишээ нь 1нм (нанометр) нь 1м (метр)-ийн тэрбумны нэг. Бүхэл бүтэн зуун жилийн судалгааны үр дүнд олдсон өчүүхэн жижиг хэр нь нарийвчлал өндөртэй тийм мэдээлэл хадгалагчийг харин хүмүүн бидний толгой дээр хэдийн суурилуулсан байдаг байна. Энэ бол үс юм. Хүний үс төрөхөөс өмнө ургаж эхэлдэг. Үр тогтсоноос хойш 7 долоо хоногийн дараа арьсны эдэд үсний уутанцар2 ажиглагддаг. 10-13 долоо хоног орчимд үс нь хуйхнаас ургаж эхэлдэг ба 20 долоо хоногтойд…

Дурсамж агуулдаг үнэр: Үнэрлэх мэдрэхүйн нууц

Заримдаа исгэсэн шар буурцагны өтгөрүүлсэн шөлний үнэр үдшийн тэнгэрийн хаяанаа жаргах наран туяаран байдаг төрсөн нутгийг маань болон мойнийсон гараараа нүд ирмэхийн зуур надад хоол хийж өгдөг ээжийг минь ихэд сануулдаг юм. Үүн шиг магадгүй хүн болгон тодорхой нэг танил үнэрээс болоод зурвасхан дурсамж гэнэт санаанд нь орсон тохиолдол байсан биз ээ. Тэр ч байтугай өнөөх дурсамжууд нь бүр нэгд нэггүй санагдаж, тухайн дурсамжинд шингэсэн сэтгэл хөдлөлийг дахин авчрахыг нь яана. Үнэр гэгч нь дурсамжийн нэгэн хүчтэй хэрэгсэл аж. Үнэрлэх мэдрэхүйд ингэхэд ямар нууц байдаг юм бол оо? Хүн яаж үнэрлэдэг вэ? Хамар сэнгэнэм сайхан үнэр арааны шүлс гоожуулдаг. Хоол хүнснээс гардаг янз бүрийн үнэр бол бодит байдал дээр үнэндээ агаар дахь маш бага хэмжээний химийн бодисын ул мөр юм.…

Бодоогүй өдөр ирэх Бурхан

Христчин хүн “амар амгалан, аюулгүй байдал” гэсэн бодолд автвал юу болох вэ? Ийм хүн гаднаа христчин гэж харагдаж байвч дотроо христчин хүний төрхгүй байх нь бий. Зарим хүн зовлон зүдгүүр, хавчлага саадтай үедээ халуун итгэлтэй байснаа харин таатай нөхцөл байдалд орохоороо бүр эсрэгээрээ Бурханд итгэх итгэлээ гээх тохиолдол гардаг. Библи нь хүн төрөлхтөн биднийг бүтээсэн Бүтээгч Бурханы тэмдэглэсэн үг болохоор хүний сэтгэл бодлыг нарийн тодорхой дүрсэлсэн бичээс юм. Бидний сэтгэлийг Бурхан сайн мэддэг тул биднийг Сатан диаволын арга мэхэнд уналгүй авралд хүрэг гэсэндээ Библийн 66 номыг бичиж үлдээжээ. Бурханы үг нь заримдаа биднийг зэмлэдэг, зарим үед биднийг залхууралд автуулахгүйн тулд сэрээдэг. “Ирэхгүй удна” ба “Удахгүй ирнэ” гэх бодлын ялгаа Бурханы үгийг унших үед хамгийн чухал зүйл нь үгийг хүлээн авах…

Бурханы хүн ээ

Тэнгэрт үйлдсэн нүглийнхээ уршгаар сүнсний хоргодох хот болох энэ дэлхийд хөөгдөж ирсэн нүгэлтнүүд бол хүмүүн бид. Ийм л өрөвдөлтэй хүн төрөлхтнийг аврах гэсэндээ Бурхан гэм зэмгүй, толбогүй Христийн цусаар авралыг, өөрөөр хэлбэл нүглийн уучлалыг өгч, Бурханы хүүхэд болгон дахин төрүүлээд, тэнгэрийн хаанчлалдаа буцах ивээл ерөөлийг соёрхсон билээ. Бурханы хүнээр дахин төрсөн бид Бурханаас юун түрүүнд юу гуйх ёстой юм бол? Мөн Бурхан хүүхдүүд биднээсээ хамгийн их хүсдэг зүйл нь юу юм бол? Энэ бол амь, өөрөөр хэлбэл мөнх амь юм. Бурхан хүүхдүүдээ мөнх амийг олж, тэнгэрийн хаанчлалын баяр баясгаланд оршихыг л тэсэн ядан хүлээж байдаг юм. Итгэлийн сайн тэмцлээр тэмцсэний эцэст мөнх амийг зуур “Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн…

Яв, дагалдуулагтун

Бурхан бидэнд “Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” гэж айлдсаар байна. Бурханы энэхүү үгийг бид юу юунаас илүү чухалчлан үзэж, дагалдуулах ажилд сэтгэл зүтгэл гаргаж, хамаг анхаарлаа хандуулж ирсэн. Харин дагалдуулах эрхийг хүн бүрд олгосон биш юм. Бурханы илгээхийг хүссэн авралын зар тараагч ямар байх ёстойг Библиэс судалж үзэнгээ өнөө үед сайн мэдээ тараагчийн хувьд бид бүхэнд дутуу зүйл бий эсэхээ эргэн нэг харцгаая. “… Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:16-20 “Дагалдуулагтун” гэсэн үгийг англи Библиэс үзвэл “make disciples” буюу “дагалдагч өсгө” гэсэн байдаг. Багшид байдаг бүхэн, өөрөөр хэлбэл…

Агуу хүчит нэгэн

Өнөө үед шинэ гэрээний сайн мэдээний гэрэл асар хурдтайгаар дэлгэрч байгаа болохоор Сатан диавол архирах арслан мэт сайн мэдээний гэрлийг халхлахын тулд боломжтой бүх арга мэхээ хэрэглэж байна. Бурханыг гэсэн туйлын итгэл, авралын найдвар, эцсээ хүртэл үнэнийг сахин хамгаална гэсэн баттай шийдвэрээр Бурханы өвч зэвсгийг агсан, амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмсөн, авралын зар тараах явцдаа ёрын муу сүнснүүдтэй хийх аян дайнд бид ялсаар байгаа. Дайсан диавол ертөнцийн бүх бузар мууг ашиглан, биднийг эсэргүүцсэн ч бид гарцаагүй ялна гэсэн бат итгэлээр сайн мэдээ тарааж байгаа болохоор сайн мэдээний гэрэл илүү тод гэрэлтэн, илүү олон хүн аврагдсаар байна. Бурханд туйлаас найддаг хүн хүчтэй Энэ дэлхий дээр хэнийг хамгийн агуу, хүчтэй гэж та нар боддог вэ? Библиэс хариултыг нь хайвал…

Авралын түүхийг гүйцэлдүүлэх хүчний эх ундарга

Сионы маань ах эгч дүүс итгэл дотор сэтгэлээ нэгтгэн, хүчин зүтгэсээр байна. Ингэснийх нь үр дүнд дэлхий дахинд 7,000 гаруй Сион байгуулагдсан. Авралын энэхүү гайхалтай түүхийг хараад зарим хүмүүс Ерөнхий чуулганы хэлтэс төлөвлөгөө сайн боловсруулсан байна гэж, зарим хүмүүс нь төрөлхийн удирдах ур чадвартай зөнч миссионерууд байгаа учраас ийм үр дүнд хүрсэн гэж бодож байж мэднэ. Гэвч Библийн дагуу үзвэл Бурхан хэнийг ч босгож томилсон бай хамаагүй тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ нэгд нэггүй тунхаглагдаж, авралын түүх Бурхан тусалснаар л биелдэг гэдгийг бид ойлгож болно. Бид тэнгэр элчийн ертөнцөд нүгэл үйлдээд энэ газарт ирсэн нүгэлтэн тэнгэр элч төдий. Хэрхэвч бардамнан сайрхаж болохгүй. “Эзэн, нүгэлт намайг өршөөгөөч” гэсэн татвар хураагч шиг итгэлтэй байж, илүү их гэмшин, Бурханд талархах учиртай. Тийм итгэлээр авралын…