Сургаал
Уг буланг сүнс амьдруулах чадвартай Бурханы үгийг өдөр шөнөгүй бясалгадаг хүмүүст зориулав.
Итгэлийн тос
Тэнгэрийн хаанчлалд ороход бидэнд итгэл зайлшгүй хэрэгтэй. Итгэлгүйгээр Бурханд таалагдана гэдэг боломжгүй гэж Библид байдаг шиг (Евр 11:6) итгэл бол тэнгэрийн хаанчлал явахын тулд бидэнд зайлшгүй байх ёстой итгэлийн амьдралын чухал хүчин зүйл юм. Тэгвэл итгэлээ хэр зэрэг бэлдсэнээ яаж мэдэх вэ? Өвчин тусвал биед тэр өвчний шинж тэмдэг илэрдэгтэй адил зүрх сэтгэл нь итгэлээр дүүрээгүй хүнд янз бүрийн сүнслэг өвчний шинж тэмдгүүд илэрдэг. Гомдол дургүйцэл л урсгаж, үнэний үгэнд эргэлзэн, Бурханы хүч чадалд итгэхгүй гэх мэтчилэнгээр буруу бодол, үйлс нь итгэл унасан үед илрэх шинж тэмдэг гэж үзэж болно. Есүс ч бас “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй” (Мат 4:17) гэж сургасан болохоор тэнгэрийн хаанчлал улам бүр ойртох тусам би тэнд очиход одоо ч бас дутуу юм бий билүү гэж эргэцүүлэх…
Бурханы амлалт ба тэнгэрийн хаанчлал
Хуучин он ард хоцорч шинэ онтой золголоо. Өнөөг хүртэл амьдарч ирсэн бүхий л цаг хугацааг эргэн харахаар ганц шөнө унтаад боссон юм шиг л богинохон санагдана. “Тэнгэрийн хаанчлал явах өдөр тэр хэрээр наашилж байгаа юм байна” гээд бодохоор бидэнд тэнгэрийн хаанчлал байгаа гэдэг нь хичнээн талархмаар хэрэг билээ дээ. 2000 жилийн өмнө Есүс энэ газар ирээд, тэнгэрийн хаанчлал ба там гэдэг нь гарцаагүй байдаг учраас Өөрийнх нь нээсэн замыг сайн дагаад, бүх хүн тэнгэрийн хаанчлалд ирээрэй гэж сурган, улмаар үнэний бүх сургаалыг хэрэгжүүлэхийг амьдралаараа бидэнд жишээ болгож үлдээсэн. Тэр замыг дагаад заавал тэнгэрийн хаанчлалд хүрэх тэнгэрийн гэр бүлүүд болоосой гэж хүсээд, Бурханы ухааруулсан зөв амьдралын үнэ цэнийг Библиэр дамжуулан судалъя. Хоосон биш зүтгэл Хүний амьдрал дэндүү богинохон. Олон баатрууд, хөрөнгөтнүүд,…
Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр
Өнөө үед дэлхий дахинд тоо томшгүй олон сүм бий. Тэд тус бүрдээ л өөрсдийн итгэлээ зөв гэж үздэг. Гэвч итгэлийн хэмжүүр нь Бурханы үг болохоос хүний үзэл бодол болж чадахгүй юм. Зөвхөн Библийн үгийг л итгэлийн гол цөмөө болгосон үед мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглэн итгэлийн зөв замаар алхаж чадах юм. Библи нь ирээдүйд биелэх зүйлсийг урьдаас айлдсан Бурханы зөгнөлүүдээс бүрдсэн байдаг. Тиймээс Библийг сайтар судалснаар үнэн итгэлийн замыг олж чадах юм. Одоо тэнгэр Иерусалим Эх Бурханы энгэрт гэмшиж буцан ирсэн хүүхдүүдэд аврал өгөхөөр амласныг Библиэс тодорхой бататган үзээд, итгэлээ бат болгоцгооё. Зайлшгүй биелэх Библийн үг Зөгнөлийн үг болох Библи нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн эш үзүүлэгчдийн Бурханаас айлдсан үгийг тэмдэглэсэн ном юм (2Пет 1:20-21). Бурхан энэ үгэн дээр нэмж ч болохгүй,…
Бурханд юу өргөх вэ?
Амьдралд төрсөн өдөр, сургуульд орсон юм уу төгссөн өдөр, хурим хийсэн өдөр гээд гэр бүлийнхний онцгой өдрүүд байдаг. Тэр болгонд тухайн өдрийн эзэнд ямар бэлэг сэлт бэлтгэх үү гэж догдолдог. Тэгвэл бид мөнхийн эх нутаг тэнгэрийн орон руу буцахдаа сүнсний Эцэг Эх болох Эцэг Бурхан, Эх Бурхандаа юу өргөвөл хамгийн их баярлах бол оо? Хүүхдүүд бид өнөөг хүртэл Бурханаас амийг ч, хайрыг ч, ер нь бүхнийг зөвхөн авдаг л байсан. Харин одоо бид бүхэн Бурханд юу өргөх үү, юугаар Бурханыг баярлуулж чадах бол гэдгээ бодож, түүнийгээ хэрэгжүүлж мэддэг насанд хүрсэн итгэлтэй болцгооё. Бурханы баярлах зүйл Үр хүүхдийнхээ бүхий л зүйлд баярладаг нь эцэг эхийн сэтгэл. Гэвч ямар нэг баяр юм уу эцэг эхийнхээ төрсөн өдөрт бэлэг бэлддэг хүүхэд бол эцэг…
Тэнгэрийн хаанчлалын үг, авралын үг
Библид зөгнөсөн ёсоор бүх үндэстэн Сион руу цугларан ирж, гэр бүлүүдийн тоо өдрөөс өдөрт ихэссээр байна. Тэдний зарим нь Сионы ёс жаяг бүхий үг хэллэг болон Библийн сургаалыг хараахан бүрэн ойлгоогүйдээ ертөнцөөс сурсан үг хэллэг зуршил нь одоо хэр нь хэвээрээ хүн байх шиг байна. Шинэ 2016 онтой золголоо. Бид чухам яавал тэнгэрийн хаанчлалын үг, аврал авах үг хэлж чадах бол гэдгийг нэг бодох цаг гаргацгаая. Тэнгэрийн хаанчлалын аз жаргал сайхан үг хэлдэг дадал зуршлаас бий болдог Саяхан би орон нутгийн сүмийн гэр бүлээс нэг и-мэйл авсан юм. Тэр эгч дүү сүмийн зөнч, зөнчийн эхнэр хоёрыгоо Бурханы үгийн дагуу итгэлийн зөв амьдралаар амьдардаг болохоор цаашдаа ч өөрөө тэр сүмдээ үйлчлэх хүсэлтэй гэдгээ бичсэн байв. Эгч дүү өмнөх сүмдээ үйлчилж байхдаа…
Үргэлж баяртай бай
Хожим бидний очих тэнгэрийн орон хичнээн баяр баясгалантай, сайхан газар бол? Библид тэнгэрийн орон болон газар дэлхийг бодит ба сүүдрийн уялдаатай гэж заадаг (Евр 8:5). Тиймээс Бурхан хүн төрөлхтөнд соёрхсон баяр хөөрийн мэдрэмжийн талаар сайтар ойлговол бидний тэнгэрийн оронд эдлэх жинхэнэ баяр баясгалан юу болохыг ухаарах юм. Бидний мэдэрдэг баяр хөөр бидний инээмсэглэлээр илэрч гардаг. Бид өдөр тутмын амьдралдаа ч таагүй, гунигтай, өөдрөг бус юм ярихад сэтгэл тавгүйтэж, нүүр царай барайгаад ирдэг. Харин хөгжилтэй, сонирхолтой яриа сонсоход цаанаасаа инээд хүрээд болдоггүй. Хэн хүнгүй л ганц сайн инээгээд авахад цээж дарж байсан хүнд ачаанаасаа салж, сэтгэл нь баяр хөөрөөр сэргээд ирнэ. Яг ийм агшинд л хүн бүрт тэнгэрийн хаанчлалд байгаа мэт мэдрэмж төрдөг болов уу. “Өөрийгөө итгэл сүсэгт дасгалжуул” гэсэн үг…
Шүүх сэнтий ба үйлсийн тэмдэглэл
Илчлэл номон дээр, Бурхан хүн төрөлхтнийг шүүх цаг болоход, Түүний сэнтийн өмнө хүн нэг бүрийн амьдралынх нь турш хийж ирсэн үйлсийг тэмдэглэсэн нэг ном дэлгээстэй байгаа нь гардаг. Тэгээд Бурхан тэр номд бичигдсэний дагуу хүн нэг бүрийг зөвийг үйлдэж үү, бурууг үйлдэж үү, Бурханы хүсэлд дуулгавартай байж сайн үйлс хийж үү, муу үйл хийж үү гээд дэлхийд өнгөрөөсөн бүхий л цаг хугацааг нь шалган дэнсэлж хүн бүрд үйлсийнх нь дагуу төлдөг. Тэгвэл бидэнд өгөгдсөн амьдралын өдөр хоног цаг мөч бүхэн нэн чухал. Үйлсийн тэмдэглэлд муугаар бичигдсэн хүнд Бурхан муу үйлсийнх нь дагуу хариу өгч, шийтгэнэ. Тиймээс бид өдөр бүр өгөгдсөн цаг хугацаагаа гагцхүү сайхан үйлсээр л дүүргэн, тэнгэрийн үйлсийн тэмдэглэлдээ сайн мөр үлдээх хэрэгтэй юм. Номд бичигдсэнээр Сүүлийн үед Солонгос…
Ионагийн хөлөг онгоц ба Паулын хөлөг онгоц
Хүмүүний амьдрал төгсөх мөчид шүүлт хүлээж байдаг (Евр 9:27). Шүүх хурал дээр хэн нэгэн этгээдийг гэмт хэрэгтэн эсэхийг нь тогтоож, хэрэв гэм буруутай бол хэр ноцтой гэмт үйлдэл хийснээр нь ял оноодог шиг сүнслэг ертөнцийн шүүх ч мөн адил. Тамын зовлон гээч хичнээн аймшигтайг мэддэггүй хүмүүс энэ газарт өгөгдсөн цаг хугацаагаа дэмий өнгөрөөж, адаг сүүлд нь харамсана. Бурхан махан бие өмсөөд ирсэн шалтгаан нь хүмүүний амьдралын энэ мэт төгсгөлийг мэддэг учраас тэр билээ. Бидний өмнөөс загалмайн зовлонг эдлэн нүглийн төлөөх тахил болон байж тогтоосон шинэ гэрээгээрээ тамын ялын газар явахаас өөрцгүй байсан бидэнд тэнгэрийн хаанчлалдаа буцах замыг нээсэн. Бид нэг сүнсийг ч болов тамаас эргүүлэн тэнгэрийн хаанчлал руу дагуулж явах ажилд бүх зүрх сэтгэл, оюун бодлоо дайчлах хэрэгтэй юм. Бурхан…
Амар хялбар зам ба зөв зам
Хүн бүрийн амьдралд хэзээд л амар хялбар зам ба зөв зам гэж байдаг. Солонгос улс Японы колони байх үеэр зарим хүмүүс амар хялбар, тав тухтай амьдралыг сонгож байсан боловч зарим нь зөв замыг сонгож, бүхий л амьдралаа эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зориулж байсан юм. Тэдний сонголтоос хамааран тэд тэс өөр амьдралаар амьдарч, тэс өөр үр дүнгээр дууссан юм. Эхнийх нь урвагч хэмээн нүд үзүүрлэгдэж, сүүлийнх нь Солонгосын тусгаар тогтнолын төлөөх зүтгэлтэн хэмээн цоллуулж, ирээдүй хойч үеийнхэнд ч хүндлэгдэн, нэр нь дуурсагдсан юм. Бидний итгэлийн амьдрал ч мөн амар хялбар зам болон зөв зам гэсэн хоёр салаа замтай. Өнөөг хүртэл бид Бурханы тогтоож өгсөн зөв замыг сонгон амьдарч ирсэн. Хэдийгээр олон хүн ням гаргийн мөргөл сахих нь зөв гэж бодон,…
Та Бурханд хайртай юу?
Бурхан бидэнд хайртай билээ. Дэлхийн сууриас өмнө биднийг Өөрийнхөө хайраар сонгосон. Загалмайд цовдлогдоод, сүүлчийн амьсгалаа авах тэр мөч хүртэл зөвхөн бидний энх тунхын төлөө санаа нь зовж байсан. Одоо, яг энэ мөчид ч тасралтгүй биднийг хайрласаар байгаа. Харин бид нар Бурханд үнэхээр хайртай билүү? Бид Бурхан дотор, итгэлийн замаар алхаж байгаа хэдий ч үнэхээр чин сэтгэлээсээ Бурханыг хайрлаж байгаа юу гэдгээ дахин нэг бодож үзэх хэрэгтэй болов уу. Иерусалимыг хайрлагчид өөдлөх болно гэсэн. Мөн нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ гэсэн байдаг (Дуу 122:6, 1Кор 2:9). Энэ жилдээ ч мөн, бид Бурханыг хайрлах сэтгэлээ зүрхэндээ нандигнан хадгалаад, Бурханы бидэнд бэлдсэн ерөөл, ивээлүүдийг бүгдийг нь авч чадах сүнслэг эрх чөлөөлөлтийн жил болоосой…
Тэнгэрийн хаанчлалын үнэ цэнэ ба тэнгэрийн хаанчлалын тооцоолох арга
Энэ дэлхийд амьдрах хүн бүрийн аливаа юмны үнэ цэнийг хэмжих хэмжүүр мэдээж янз бүр. Зарим хүн материаллаг юмс ба эд хөрөнгийг үнэ цэнэтэйд тооцож, зарим нь мэдлэг боловсролыг, зарим нэг нь зугаа цэнгэл, хүсэл сонирхлыг илүүд үздэг. Харин бидний хүсэл найдвар ертөнцийн хүмүүсээс өөр, нүдэнд харагдахгүй мөнхийн зүйлст ханддаг. “Тэнгэрийн иргэний харьяалал”-тай хүмүүсийн хувьд бид ямар нэг зүйлийг хийхдээ “Хүмүүс үүнийг юу гэх бол?” гэхээс илүү “Бурхан энэ ажлыг юу гэж бодох бол?” гэдэг талаас нь тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийн хэмжүүрийг урьтал болгох хэрэгтэй (2Кор 4:18, Фил 3:20 үзэх). Тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийн стандартын дагуу бол бид бүгдээрээ үнэ цэнэтэй. Газар дээрх ганц чулууг ч хүртэл Бурхан тэнд байх учир утга, үнэ цэнэтэйгээр бүтээсэн бол тэгэх тусам хүмүүн бид хичнээн…
Бурханы сайн мэдээний үйлчлэгч
“... —Ургац арвин ч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа.” Лук 10:2 Сионы ард түмэн сүнслэг ургац хураалтын улирал болох Майхан баярын зөгнөлийн үед амьдарч байгаа учраас сүнслэг ургац хураах үүрэгтэй ажилчид юм. Хэдий бид олон талаар дутуу дулимаг ч Бурхан биднийг сайн мэдээний үйлчлэгч болгон, сайн мэдээний ажил даалгасан. Хэн хүнгүй ургац хураагаад завгүй байдаг намрын улирлын турш ухаалаг, уйгагүй ажилчид нь эзнийхээ сэтгэлийг сэргээж, харин залхуу нь шүдэнд орсон цуу, нүдэнд орсон утаа мэт болно (Сур.Үгс 10:5, 26). Бид бүхэн Бурханы нүдэнд ямархуу ажилчид байх тухайгаа бодож, итгэмжит сайн мэдээний үйлчлэгчийн хувиар сэтгэл оюунаа шинэчлэх хэрэгтэй. Бурханы ажлыг хийдэг хүмүүс Дэлхий дээр янз бүрийн л ажилчид байдаг. Өчүүхэн жижиг зүйлд ч хариуцлагатай байдаг…
Сорилт ба найдвар
Хүн болгон өөрийн туршлага дээрээ үндэслэн аливааг шүүж, ойлгох гэдэг хандлагатай байдаг. Үнэн хэрэгтээ дан ганц өөрийн туулж мэдэрсэн зүйл дээрээ үндэслэдэг болохоор мэдлэг гэгч дэндүү хязгаарлагдмал. Олон хүн Библийн зөгнөлд итгэдэггүй. Ертөнцийн хүмүүсийн тухайд урьд өмнө өөрсдөө огт туулж, мэдэрч байгаагүй учраас амилалтын болон өөрчлөлтийн талаарх зөгнөлд итгэж ухаарах хэцүү. Тэр тусмаа ирээдүйд Бурханы ард түмэнд өгөх яруу алдрын тухай зөгнөлд итгэж, ухаарах бүр ч амаргүй. Өнөөг хүртэл туулж, мэдэрч ирсэн зүйлс л бүх юм биш гэдгийг тэд ухаардаггүй. Өөрөө туулж мэдрээгүй аливаа зүйлээ сохроор үгүйсгэхийн оронд Бурханы үгийг хүлээн авч, итгэх хэрэгтэй. Сионы ах эгч дүү нар маань Библийн зөгнөлийг бариа болгон гүйж, бүх сорилтыг ялах итгэл, найдвартай байхыг чин сэтгэлээсээ хүсье. Үл үзэгдэх мөнхийн зүйлсийн төлөөх найдвар…
Өөрийн хүслээр ба Эцэгийн хүслээр
Хүн төрөлхтөн өөрсдийгөө бүхнийг хийж чаддаг мэт санадаг ч Бурханы тусламжгүйгээр юу ч хийж чадахгүй мөхөс оршихуй билээ. Ган гачигт нэрвэгдээд тариалангийн талбай яст мэлхийн нуруу шиг хагарсан үед Бурхан л бороо оруулж өгөхгүй бол газар дэлхий, уул тал, тариалангийн талбайд энэ их усыг хэн хэрхэн хангаж дийлэх билээ? Хүн хичнээн газар тариалангийн тал дээр туршлагатай, өндөр мэдлэг чадвартай байлаа гээд Бурхан л бороо оруулахгүй бол тариа ногоо, жимс жимсгэнэ ургана гэж үү. Би ийн бодоод төрөл бүрийн моддыг бүтээж ургуулдаг Бурханаа үнэхээр агуу гэдгийг нь дахин ухаарлаа. Бид өдөр бүр Бурханы соёрхож байгаа ивээл, ерөөлийг хүртэхдээ ч үнэн хэрэгтээ угаасаа л авч байх ёстой юм шиг хандаж ирсэн. Бурханы гүн гүнзгий зүй тогтлыг ухаарч үргэлж талархан, хүний бодол хүслээс…
Амийн зам ба тэнгэр Эх
Зам анх хэн нэгэн зорьсон газар руугаа ахин дахин ирж очсон ул мөрөөр аяндаа бий болдог. Урьд нь байхгүй байсан ч тухайн газраар анх явж ирсэн хүнээс эхлэлтэйгээр бага багаар тодорсоор олон хүн нааш цааш явах зам гардаг байна. Сүнслэг зүй тогтлыг харахад ч бидний сүнс явах хоёр салаа зам бий. Нэг нь Бурхан тэнгэрийн хаанчлалаас энэ газар руу, энэ газраас дахин тэнгэрийн хаанчлал руу бидний авралын төлөө ирж очиход бий болсон тэнгэрийн хаанчлалын зам юм. Нөгөөтэйгүүр Сатан гар хөл бологчдоо дагуулан энэ газарт ирээд олон сүнсийг мэхэлж, там руу дагуулан явах тамын зам ч бас бий. Буруу замаар орвол зүг чигээ алдан төөрч, зорьсон газраа хүрч чадахгүй эсрэгээрээ тэс өөр газар очдог байна. Бид заавал тэнгэрийн хаанчлалын замаар явах…
Ерөөл дамжуулдаг хүмүүс
Бүгдийг чадагч Бурхан хүн төрөлхтний үхэл амьдрал, аз эзийг захирч байдаг. Тэрээр Бурханы үгэнд дуулгавартай хүмүүст ерөөл буулгадаг, харин тийм биш хүмүүсийг шийтгэж ч байдаг. Бурханыг эрдэнээ болгож, Түүний сургаалыг ёсчлон дагадаг хүмүүст ерөөл амласан гэж бий (Дэд.Хуу 30:15-16, Иов 22:21-28). Амласан үг ёсоороо Бурханы төлөвлөсөн алив ажил хэрэг сайн сайхан болж бүтнэ гэдэгт бат итгэн, тэнгэрийн хаанчлал явахын төлөө хүчлэн, Бурханы соёрхох ерөөлийг бүгдээрээ хүртэх тэнгэрийн хүүхдүүд болцгооё. Түрүүлж ерөөл авсан Сионы гэр бүлүүд бид улмаар ерөөлийн зам мэдэхгүйгээс хараахан Бурханы ивээл дотор орж ирээгүй байгаа 7 тэрбум хүнд ерөөлтэй мэдээг тунхаглаж, ерөөлөө хуваалцаарай гэх байна. Ерөөл Бурханд бий Бурханы хүслийг бүрэн дагаснаараа үлэмж их ерөөл хүртсэн хүмүүс Библид олонтоо гардаг. Тэдний нэг нь “Зүрх сэтгэлийн минь дагуух хүн”…
Муу зуршил ба сайн зуршил
Хүмүүс зуршлыг хоёр дахь төрөлх зан чанар гэлцдэг. Хүн бүр угаасаа өөрийн гэсэн төрөлх зан чанартай хэдий ч яг үнэндээ удаан хугацаанд бий болсон тэр зуршлууд нь төрөлх зан чанартай нь адилхан хэмжээнд нөлөөлдөг болохоор тэр юм. Бид бүгд л сайн муу зуршилтай. Сайн зуршил итгэлийн амьдралд маань тусаа өгч, харин муу зуршил сайн мэдээнд саад тотгор болдог. Тиймээс Бурхан дээрээс төрж, тэнгэрийн хаанчлалд оръё гэвэл хуучин муу зуршлаа хаяж, оронд нь сайн зуршилтай болох хэрэгтэй гэж сургасан. Библиэс сайн муу зуршлын талаар тунгаан судалж, шинэ хүнээр дээрээс төрөхийн төлөө бүхий л муу зуршлаа таягдан хаяцгаая. Бурханы үгийг үл дагах зуршил 3500 жилийн тэртээд Египетээс гарч, Канаан тийш зорьсон израиль ард түмний дунд гомдоллох зуршилтай хүмүүс байсан юм. Цөлийн урт…
Сайн мэдээ тунхаглах ба хүн төрөлхтний аврал
Бурхан тэнгэрээс алдагдсан хүүхдүүдээ хайж аврахын тулд энэ газарт ирээд хүн төрөлхтний нэгийг нь ч мөхүүлэхийг хүсэлгүй бүгдийг гэмшиж, авралд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Тиймээс Бурхан хайртай хүүхдүүддээ “сайн мэдээ” гэх энэ сайхан мэдээг дэлхий даяар тунхаглаж, ертөнцийн бүх хүнд авралын боломж олгоорой гэж захисан юм. Дэлхий даяарх Сионы гэр бүлүүд Бурханы эрхэм дээд хүслийг хүндэтгэн хүн төрөлхтөнд Бурханы үг тунхаглах тангараг өргөн, тэрхүү тангаргаа биелүүлэхээр одоо нэг сэтгэлээр хичээнгүйлэн ажиллацгааж байна. Мэдээж дэлхийн бүх хүнд сайн мэдээ тунхаглана гэдэг амархан ажил огт биш ээ. Сайн мэдээ тунхаглах явцад элдэв саад бэрхшээл, ээдрээтэй олон асуудал тулгарч мэднэ. Харин тэр бүхнийг шийдвэрлэх арга зам тун энгийн. Гордын зангилааг тайлах арга Та бүхэн Гордын зангилаа гэдэг домог сонсож байсан байж…
Хамгийн агуу ажил
Ертөнцөд янз бүрийн л ажил үүрэг байдаг. Тэр дунд хүмүүст ашиг тусаа өгч, цаг үеэ сэнхрүүлж, түүхийн хуудаснаа үлддэг гайхамшигтай ажлууд ч их бий. Тэгвэл ямар ажил хамгийн агуу вэ? Бурхан бол үнэхээрийн аугаа Нэгэн. Аугаа Бурханы удирдан авч яваа аливаа ажил мэдээж агуу. Гэвч Бурханы гүйцэлдүүлж буй агуу ажил дунд бидэнд даалгасан ажил бий. Энэ нь “Дэлхий даяар, бүх үндэстэнд сайн мэдээ тунхагла” (Мат 24:14) гэж айлдсан авралын зар тараах ажил юм. Ертөнцийн ажлууд бас тус бүрнээ утга учиртай, үнэ цэнэтэй байдаг ч тэдгээрийн яруу алдар хоромхон зуур оршиж байгаад алга болдог. Харин Бурханы бидэнд даалгасан үүрэг “сайн мэдээ тараах ажил” нь үүрд мөнх туяарах юм (Дан 12:3). Энэ ажлыг тэнгэрийн тэнгэр элч нар болон сүнслэг зүйлс хийхийг хүсээд…
Ерөөлөөр л биелэх сайн мэдээ
Өнгөрсөн хугацаанд хийсэн сайн мэдээний ажил үйлсээ эргэн нэг харахад сайн үр дүнд хүрсэн салбар сүм бүрд нэг нийтлэг тал байлаа. Нөхцөл байдлын хувьд туйлын хүнд байлаа ч Бурханы ерөөлийг дагуулахаас өөр аргагүй сэтгэл хийгээд үйлс тэдэнд байсан юм. Үүгээрээ Бурханы сэтгэлийг хөдөлгөжээ. Сайн мэдээ нь Бурханы ерөөлгүйгээр ганц ч алхам урагшлахгүй. Учир нь энэхүү авралын түүхэнд ерөөлийн ундарга болох тэнгэр Эцэг Эхгүйгээр биелэх юм нэгээхэн ч үгүй. Тэнгэр Эхийн ерөөл дунд урд маань ерөөлтэй ирээдүй цэлийнэ гэдэгт итгээд, Бурханы бялхам ерөөлийг яавал хальтал авч чадах вэ гэдгийг үзэцгээе. Дуулгавартай байх үед ерөөл ирнэ Бурханы сүм нэр хүндтэй дээд шагнал дараалан хүртсэн, НҮБ-ын дээд хэмжээний уулзалтанд уригдсан гээд улс үндэстнүүдээс магтаал, алдар нэр олж байгаа. Энэ мэт гайхамшигтай түүхийн ард…