Итгэл & Амьдрал
Христийн анхилуун үнэр гаргах хүсэлтэй итгэгчдийг итгэлийн зөв амьдралаар амьдрахад нь тусална.
Нэгэн тусгай автобусны зогсоол
Солонгосын Ганвон аймгийн Тэбэг хотын уулын замд нэгэн тусгай автобусны буудал байдаг. Энэ бол хүний нэрээр нэрлэгдсэн “Гвон Чүн Собын гэрийн урд” хэмээх зогсоол юм. 1999 онд баригдсан уг зогсоолыг анх “Гвон Сан Чолийн гэрийн урд” гэж нэрлэдэг байжээ. Гвон Сан Чоль өвчнөөр шаналж буй эхнэртээ үргэлж санаа зовдог байв. Учир нь эхнэр нь эмнэлэгт очих болгондоо автобусанд суух гэж хол алхдаг байв. Тэрээр нэмэлт автобусны буудал барих хүсэлтийг хотын захиргаанд удаа дараа тавьж байжээ. Үүний үр дүнд гэрийнх нь ойролцоо автобусны буудал барьсан боловч нэр өгч чадахгүй байв. Учир нь автобусны буудлыг алслагдсан уулын тосгонд барьсан тул ойр орчимд нь уг буудлыг нэрлэчихмээр барилга байгууламж байгаагүй аж. Тэгээд эцэст нь “Гвон Сан Чолийн гэрийн урд” гэж нэрлэхээр тогтжээ. Цаг…
Хааны өөр нэгэн ээж, асрагч эх
Солонгосын Чусон гүрний ханхүүг асрагч эх нь өсгөдөг байжээ. Хатан улс гүрнийхээ эхийн үүргийг гүйцэтгэх ёстой байсан тул зөвхөн өөрийн хүүхдээ өсгөхөд хамаг анхаарлаа хандуулах боломжгүйгээс гадна хүүхдээ хөхүүлэх, усанд оруулах, живх солих ажлыг ганцаараа хийж хүчирдэггүй байв. Ханхүү үргэлж өөрийг нь асарч халамжлах асрагч эхээ ээж шигээ үзнэ. Ханхүүг хаан ширээнд өргөмжилсний дараа асрагч эхийнх нь зүтгэлийг үнэлж, том албан тушаалд томилдог байв. Тэр нь төрийн бодлого, захиргааны хэргийг гүйцэтгэдэг дээд албан тушаалын дараа орох өндөр албан тушаал байсан бөгөөд сүйх тэргэнд суудаг бас зарц барлагтай байжээ. Түүнчлэн асрагч эхэд үе үе хааны хишгийг хүртээнэ. Харц гаралтай асрагч эмэгтэйн хувьд энэ нь үнэхээр амьдралынх нь эргэлт, ураг удмынх нь нэр төрийн хэрэг байдаг байлаа. Гэвч хүссэн бүхэн асрагч эх…
Сайн дурын ажлын сайхан энерги
Намян тосгонд гудамж талбай цэвэрлэхийн өмнөх өдөр миний бие хүнд оргиж, толгой өвдөн, ханиад хүрчихсэн юм шиг байлаа. Харин би удаан хугацааны дараа сайн дурын ажилд оролцох боломжоо алдахыг хүсээгүй юм. Маргааш нь цуглах газраа ирээд шар хантаазаа өмсөөд яагаад ч юм эрч хүч мэдрэгдээд ирэв. Намян зах 5 өдөр нээгдсэн болохоор хүн ихтэй, гудамж талбай хөл хөдөлгөөнтэй, хог новш дүүрэн байлаа. Бид өндийх ч завгүй хог түүж байсан болохоор хөлс нуруу даган урсана. Үе үе үлээх сэвэлзүүр салхи хүйтэн биш харин ч сэргээнэ. Сайхан цаг агаарт гудамж цэвэрлээд миний толгойн өвчин намдаж, зүгээр боллоо. Сайн дурын ажлаас мэдэрсэн баяр хөөртэй сэтгэл минь биед ч сайн нөлөө үзүүлсэн бололтой. Бурханы сургаалыг дагаж хийх юм бүхэн биднийг эрүүл аз жаргалтай болгодог…
Хун Хён Жа / Солонгос, Хуасон
Жи-им
“Жи-им” гэсэн үг байдаг. Ханзаар “жи” гэдэг нь “мэдэх”, “им” нь “дуу” гэсэн утгатай. “Дуу мэдэх” гэдэг нь нэг нэгнээ сайн мэддэг, сэтгэлийнхээ гүнээс бие биеэ ойлгодог, дотнын анд найзуудыг заасан үг юм. “Жи-им” гэх үг төрсөн түүх ийм учиртай. Хятадын Байлдаант улсын үед Бэг-А, Жун Жа Ги гэдэг үй зайгүй андууд байжээ. Бэг-А босоо ятга тоглохдоо ер бусын чадварлаг. Түүнийг утсан хөгжмөө чавхдаж эхлэхэд ёстой нөгөө хятадын хэлц үгэнд гардаг шиг “Зургаан морь өмнөх өвсөө мартаад тэнгэр ширтэн уярдаг” гэмээр байдаг аж. Найз Жун Жа Ги нь андынхаа ингэж тоглох аялгууг сонсоод л дотоод сэтгэлийг нь нэвт шувт уншдаг байж. Хожмын нэг өдөр Жун Жа Ги-г өвчнөөр таалал төгсөх үед Бэг-А босоо ятгынхаа утаснуудыг тас татаж, хөгжмөө дахиж бариагүй…
Удаан хүлээсний эцэст
Нөхөр бид хоёр хүнсний жижиг бизнес эрхэлдэг юм л даа. Бид ихэвчлэн өглөөний 6 цагаас 16 цаг хүртэл ажилладаг юм. Нэг өдөр би ханиад хүрч бие өвдөөд ажлаа 14 цагийн алдад дуусган гэртээ ирэв. Жаахан хэвтэж амрах санаатай цонхоо хаах зуур хэдэн хүн айл айлаар орж байхыг харлаа. Зуны аагим халуунд юу хийж яваа юм бол доо гэж бодов. Тэднийг манай хаалгыг тогшиход нь би нөхөртөө хурдхан хаалгаа тайлж өг гэлээ. Нөхөр маань “Танихгүй хүмүүст хаалгаа тайлж өгөх гэж үү?” гэхэд нь би тэг ээ гэж хариулсан юм. Миний сониуч зан хөдлөөд хурдхан тэр хүмүүсийг угтаж авлаа. Тэд өөрсдийгөө Эх Бурханы тухай тунхаглаж байгаа Бурханы сүмийн хүмүүс гэж танилцуулав. Миний өмнө нь сонсож байгаагүй шинэ мэдээ байсан болохоор би сонирхоод,…
Бразил, Фейра де Сантана / Элисанжела де Оливейра Силва Ассункао
Далай ба Эх
Өргөн уудам далай хуурай газрын хамаг муу муухайг шингээж авдаг хэрнээ өөрөө мууддаггүй. Үүнд олон шалтгаан бий. Далайн ус бохир зүйлийг цэвэрлэх давс агуулдаг, мөн байнга давалгаалдаг, далайд амьдардаг бичил биетүүд хорт бодисыг задалдаг гэх мэт. Бохир муу зүйлсийг хүлээн авч, цэвэршүүлдэг далайг эх хүнтэй төстэй гэлтэй. Эх хүн үр хүүхдүүдийнхээ алдаа эндлийг хүлцэн өнгөрөөж, хязгааргүй золиос хайраараа тэднийгээ өөрчилдөг. Далайг хятадаар “海” гэж бичдэг ба “эх” гэсэн ханз үсгэнд “母” гэсэн зурлага нь орсон байдаг. Франц хэлний “эх (mère)” гэсэн үг ч мөн “далай (mer)” гэсэн утгыг дотроо агуулдаг аж. Далай болон эхийн онцлогийг бодоход их утга учиртай. Далай бүхий л бохир зүйлийг цэвэршүүлдэг шиг ах эгч дүү нарынхаа бүхий л алдааг тэвчиж чадах далай шиг уужим сэтгэл бол…
Хэцүүг даван туулах шилдэг арга
Алдарт инээдмийн жүжигчин Чарли Чаплин тайзан дээр олон хүний өмнө хэдэн ч удаа тоглож байсан, тэр болгондоо жүжгийнхээ үгийг нэг бүрчлэн цаасан дээр бичдэг байжээ. Тэрээр тайз дэлгэцийн ажилд гаршсан нэгэн хэдий ч тайзан дээр гарахаараа л далайн өвчин туссан мэтээр дотор нь муухайрдаг байсан гэнэ. Олон алдартай титэм үг үлдээсэн Их Британийн ерөнхий сайд Бенжамин Дисраэли ч мөн “Олны өмнө үг хэлж байснаас морин цэргийн командлагч байсан нь дээр” хэмээн сэтгэлийн зовлонгоо уудалж байсан гэдэг. Цагтаа нэгэн үеийг эзэгнэж байсан нэр алдартангуудад ч бүгдэд нь зовлон байсан. Гэвч зовлон бэрхшээлийг даван туулж, амжилтанд хүрсэн тэдний нууц юу юм бол? Тэдний амжилтын нууц нь өгөгдсөн боломжоос зайлсхийхийн оронд нүүр тулж, боломжоо илүү идэвхтэй ашигласанд байв. Тэд алив бэрхшээлийг даван туулах…
Надад урам хүч өгдөг хүн
Саяхан би хувьдаа нэг юм бэлдэх шаардлага гарч хэд хоног шөнө дөл болтол сууж ажилласан юм л даа. Олигтой унтаж ч чадахгүй, гэр орны ажлаа ч хийж амжихгүй байлаа. Нэг өдөр би ажлаа арай эрт дуусгаад 20 цагийн үед ядарсан байдалтай гэртээ ирэв. Гэртээ орж иртэл гэрэл асаалттай, гал тогооны ширээн дээр хүнсний дэлгүүрийн сурталчилгааны хуудас байхыг хараад баярлах нь тэр. Нөхөр маань ажлаасаа түрүүлж ирээд, хаалганд наасан тэр хуудсыг хараад дэлгүүр явсан бололтой байв. Би нөхөр рүүгээ залгах гээд утсаа хартал түүнээс хэд хэдэн дуудлага ирсэн байлаа. Тэгээд нөхөр рүүгээ залгалаа. “Дэлгүүр яваа юу?” “Харин тийм ээ, өнөөдөр эрт иржээ? Би чамд самгетан (хүн орхоодой, тахианы махтай шөл) хийж өгөх гээд.” “Нээрэн үү?” Сэтгэл огшоод ирэх нь тэр. Үнэндээ…
Солонгос Хуасон / Ан Ха Жон
Христийг өмссөн хүн
"Хувцас бол далавч", “Хувцас хүнийг бүтээдэг” гэсэн солонгос зүйр үг бий. Үнэхээр л ортой үг. Хүний өмссөн хувцас зан төлөвт нөлөөлдөг болохыг харуулсан нэгэн сонирхолтой туршилт байдаг. Нийгмийн сэтгэл судлаач Адам Галинский оюутнуудыг хоёр бүлэгт хувааж, нэг хэсэгт нь эмчийн цагаан халаад, нөгөө хэсэгт нь өдөр тутмын энгийн хувцас өмсгөв. Дараа нь тэрээр оюутнуудад ногоон, улаан өнгө солигдож байгаа дэлгэц харуулж, доогуур нь ногоон, улаан гэсэн үг гаргав. Тэрээр эдгээр үгийг өнгөнөөс нь зөрүүлж гарган, оюутнуудыг хэр сайн анзаарч байгааг нь шалгасан байна. Туршилтын үр дүнд эмчийн халаад өмссөн оюутнууд өнгө, үгний ялгааг хоёр дахин сайн анзаарч байв. Тэд эмчийн халаад өмссөнөөс ч тэр үү анхаарал төвлөрүүлэхдээ хамаагүй илүү байжээ. Үнэнийг хүлээн авсан сайн мэдээний үйлчлэгчид бол Христийг өмссөн хүмүүс…
Манай гэрийнхний нэг өдрийн хичээл
Хүн бүр өөрийн гэсэн авьяас чадвартай. Хэдэн настай ч байсан хамаагүй хүн бүрээс сурах юм байдаг шүү дээ. Суралцах юм нь заавал онцгой авьяас чадвар, ахисан түвшний ур чадвар байх албагүй. Дугуй унах, амттай гоймон хийх, угаасан юм эвхэх, машин техник ажиллуулах, цаасан дүрс хийх гээд өдөр тутмын жижиг үйл ажиллагаанд ч бага зэрэг чадвартай л бол бие биенээсээ сурах, нэг нэгэндээ заах аль нь ч үнэ цэнэтэй. Энэ сард гэр бүлээрээ нэг өдрийн хичээл зохион байгуулаарай. Бие биенээсээ суралцаж, зааж сургаснаар танай гэр бүл хамтдаа өсөж хөгжөөд зогсохгүй хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа нандин дурсамж болон үлдэнэ! Хэрэгжүүлэх арга Бие биенээсээ юу сурмаар байгаагаа хоорондоо ярилцах. Хичээлийн үеэр хичээл зааж буй нэгнээ “Багш” гэж дуудах. Багшийн үүрэг гүйцэтгэж буй ам…
Найздаа зориулсан зурагтай ном
Лос Анжелест амьдардаг Жона (8) дэлхий даяар 500 орчим хүн өвчлөөд байгаа элэгний ховор тохиолдлын гликогенийн өвчтэй хүүхэд аж. Одоогоор уг өвчнийг бүрэн эмчлэх аргыг хараахан олж тогтоогоогүй бөгөөд хүнд хэлбэрийн гипогликемийн (цусан дахь сахар багадалт) шинж тэмдэг илэрсэн үед цусан дахь сахарын хэмжээг аажмаар хангахын тулд эрдэнэ шишийн цардуулыг өдөр бүр гурван цаг тутамд уух хэрэгтэй гэж үздэг байна. Жонагийн хамгийн сайн найз Дилан найзынхаа төлөө юу хийж чадахаа бодож, эмчилгээнд нь зориулан хандив цуглуулахаар шийдэв. Тэгээд бяцхан зурагт ном хийж зарахаар болжээ. Дилан аав, ээжээсээ уйгагүй шалж гуйсны эцэст “Шоколадтай баар” гэдэг нэртэй номоо хэвлүүлэв. “Шоколадтай баар” гэдэг нь хоёр найзын “гайхалтай” гэсэн утгаар хэрэглэдэг үг аж. Жишээлбэл тэд “Далайн эрэг рүү явах нь шоколадтай баар!” “Найздаа туслах…
Ах дүүгээ өөрийн адил хайрла
Манай гэрээс чимээ шуугиан тасарна гэж ер үгүй. Хэргийн эзэн нь жил дараалан төрсөн хүү, охин хоёр маань. Тэр хоёр завсар зай гарах л юм бол тоглож, хоорондоо ноцолдож байснаа сүүлдээ хэрүүл маргаанаар өндөрлөнө. Заримдаа би тэднийг нэгнээсээ 1 метрийн зайтай байлгах гэнэ. Гэсэн ч хүүхдүүд маань намайг хоол хийж, гэр цэвэрлэх зуур нэг л мэдэхэд нийлчилсэн тоглож байна. Эргэн тойрныхон хүүхдүүдийг маань хараад хоорондоо эвтэй, нэгэндээ найр тавьдаг гээд л магтдаг сан. Би тэр үгийг нь сонсоод баярладаг ч юм л бол хоорондоо муудалцаад унадаг хүүхдүүдээсээ болж дотроо их бухимдана аа. Нэг өдөр манай сүмээс “Гэр бүлээ урих өдөрлөг” зохиохоор болов. Гэр бүлийн сонин хийж, гэрийнхэндээ ил захидал бичих даалгавар өглөө. Гэр бүлийн сонин хийхийн тулд эхлээд би зураг…
Паг Жон А / Солонгос, Гимчон
Цөхрөх үедээ
Хоногийн хамгийн харанхуй цаг нь үүр цайхын өмнө тохиодог. Үүний нэгэн адил хүний амьдралын хамгийн цөхөрмөөр үе итгэл найдвар ирж байгаагийн дохио байж ч болох юм. Хүн бүрд сэтгэлээр унах үе бий. Бидний хүссэн болгон санаснаар болдоггүй шүү дээ. Заримдаа санаанд оромгүй зүйл тулгарна. Гэнэтийн нөхцөл байдал үүсэх бүрд бид ихэд шантарч, гутран, зүгээр л бууж өгмөөр болдог. Эргэн тойрноо яаж ч харсан гарах гарцгүй болсон мэт санагддаг даа. Яг тэр л мөчид Бурхан бидэн рүү мутраа сунгаж байдаг юм шүү. Израильчуудыг Египетээс гарахад тэднийг цөхрөлд оруулах олон нөхцөл байдал хүлээж байлаа. Гэсэн хэдий ч Бурхан Өөрийн ард түмнийг зөнд нь орхисонгүй. Египетийн цэргүүд аймшигтайгаар араас нь мөшгин хөөж, Улаан тэнгис урд нь хүрхрэн давалгаална. Тэднийг айсандаа чичирч байхад Бурхан…
Эхнэр нөхрийн маргаан босго давахгүй
Маргалдаад дорхноо эвлэрэх нь сайн хэрэг. Гэхдээ хэрүүл маргаан гаргахгүй байх нь бүр ч сайн. Эхнэр нөхөр хоёр өстөн дайснууд аятай хэрэлдэж маргалдчихаад төд удалгүй юу ч болоогүй юм шиг бие биетэйгээ эвлэрдэг. Тиймдээ ч “Эхнэр нөхрийн маргаан босго давахгүй” гэлцдэг дээ. Харин одоо бол энэ үг “үеэ элээж” гэлтэй. Гэр бүл салалтын хувь жилээс жилд нэмэгдсээр байгаа төдийгүй эхнэр нөхрийн хоорондын хэрүүлээс улбаатай гэмт хэрэг байнга гарч байна. Бүр орон гэрээ шатаах гэх мэт хэрэг ч гарахыг яана. Хур бороо газар чийглэж, байгаль сэргэдэг ч “Бороо ихэдвэл шалбааг” гэгчээр хэт их бороо орвол үер болж, байгаль сүйрч, нөхөн сэргээх хэцүү нөхцөл байдал үүснэ. Мөн ан цав гарсан ваар хэзээд хагардаг шиг хичнээн ялихгүй жижиг маргаан байсан ч байнга үргэлжилбэл…
Зуршил
Би үргэлж тантай цуг байдаг. Таны үйлдэл нэг бүрийг ажиглаж, дараа нь автоматаар дагаж гүйцэтгэдэг. Хэрэв та намайг сайн сургах юм бол “Амжилт” хэмээх нандин эрдэнэ олж авна. Харин та надад захирагдах юм бол “Бүтэлгүйтэл” хэмээх хадан цохионоос унана. Би амжилтанд хүрсэн хүмүүсийн зарц нь, харин бүтэлгүйтсэн хүмүүсийн эзэн нь. Намайг “Зуршил” гэдэг л дээ.
Бүх хүн шантарсан ч
2019 оны 5 сарын 8-нд Аманда Аллер хэмээх гуч орчим насны эмэгтэй Хавайн Мауи арлын дархан цаазат газар зугаалж яваад төөрчихжээ. Тэрээр гар утсаа машиндаа орхисон тул хэнтэй ч холбоо барих боломжгүй байлаа. Аманда гарах гарц олохоор алхах тусам улам гүн ой руу орж, улмаар гэгээ ч тасарчээ. Амьд үлдэхийн тулд тэрээр хүндхэн өдрүүдтэй тэмцэх хэрэгтэй болж. Шөнөдөө сэрүү орохоор тэр дулаацахын тулд модны навч болон ухсан шороогоороо хамаг биеэ хучна. Өдөр нь зэрлэг жимс, хорхой шавьж, голын усаар өл зогоон, замаа олох гэж хамаг л аргаа барж байв. Тэгж явахдаа хаднаас унаж хөлөө гэмтээн, уулын үерт гутлаа урсгачихаж. Ойд ганцаархнаа өдөр шөнийг өнгөрүүлэн, 17 дахь өдрөө тэрээр сая нэг анх байснаасаа 11 км-ийн зайд аврах багийнхантай гэнэт таарчээ. Хэдийгээр…
Эхийн халамж хайр дутсан сэтгэлээ дүүргэсэн нь
Аагим халуун зунаар Ганрын Сионы тавь орчим гэр бүл оюуны бэрхшээлтэй нэг залуугийн гэрийг цэвэрлэх сайн дурын ажил явуулсан юм. Тэрээр ээжийгээ өнгөрснөөс хойш ганцаараа амьдарч байсан аж. Гэрээ цэвэрлээгүй удсанаас болоод гэр нь их замбараагүй заваан байв. Хана шал, шүүгээ, хувцас гээд бүх л зүйл нь хөгцөрсөн байлаа. Ийм газар хүн амьдарч чадахааргүй санагдана. Шуурхай цэвэрлэхгүй бол тэр залуугийн эрүүл мэндэд нь аюул учруулахаар байв. Бид хэд хэдэн баг болж хуваагдаад, маск зүүн, резинэн бээлий өмсөөд шуудхан цэвэрлэж гарав. Юуны өмнө эхлээд бүх хөгцөрсөн хувцаснууд, шалны хулдаасыг нь авч, тавилгануудыг нь гаргаж байгаад цэвэрлэж угааж гарав. Өнцөг булан бүгдийг нь шүүрдэж, угаалгын өрөөнд нь засвар хийв. Халуунд ажиллаад хөлс урсана. Гэсэн ч хүн бүр л цэвэр болж байгаа байрыг…
Хун Сүн Тэ / Солонгос, Ганрын
Шүүлт
15 сантиметрийн урттай шугам байжээ. Тэр шугам ямар ч биеттэй таарсан эхлээд уртыг нь хэмждэг байв. “6.7 сантиметр, 11 сантиметр, 9.2 сантиметр... Өө, чи ердөө 3-хан сантиметр юм байна ш тээ!” Шугам нэг өдөр жинлүүртэй таарав. Гэтэл жинлүүр яах ийхийн зуургүй шугамны жинг үзэв гэнэ. “17 грамм аа? Ердөө л энэ үү. Ямар инээдтэй юм бэ! Ха ха ха!” Шугам ихэд гомдон, хариугүй уйлах шахлаа. Тэгэхэд л шугам сая нэг аливааг зөвхөн уртаар нь дүгнэдэг байсан өөрийн алдааг ухаарч гэнэ. Тэр цагаас хойш шугам бүхнийг байгаагаар нь хүлээн авч, хүндэтгэн, сайнаар харж сурчээ.
Үгээр хэлэхийн аргагүй баяр хөөрөөр
Амьдралын эцсийн зорилго бол Бүтээгч Бурхантай уулзаж, Түүгээр дамжин авралыг олж, тэнгэрийн хаанчлал руу буцах явдал. Нэг үгээр хэлбэл хүний амьдралыг мөнхийн тэнгэрийн хаанчлал явах бэлтгэлээ базааж буй үйл явц гэж хэлж болох юм. Олон хүн өөрсдийн үндсэн мөн чанараа мартаж, амьдралын утга учрыг мэдэхгүй явж ирсэн ч би өөрийгөө тэднээс өөр гэдэгт итгэдэг байсан. 1996 оны үед би хинди шашнаа христийн шашнаар өөрчлөөд, эцэст нь зөв замаа оллоо гэж санан, үүнээс илүү хүсэх зүйл байхгүй гэж боддог байлаа. Арваад жилийн хойно би ажлынхаа нэг хүнээс Библийн үг сонсоод авралын мөн чанараа алдчихаад явж байгаагаа ойлгосон юм. Тэрээр Непалд үнэнийг хүлээн авсан байсан юм л даа. Бидний авралын төлөө Бурхан “шинэ нэр”-ээр ирчихээд байгааг түүнээс олж мэдээд, өмнө нь сурч…
Энэтхэг WB Колката / Ражу Пурти
Суут ухаантан болох нууц
Испанийн алдарт хийлч Пабло де Сарасате (Pablo de Sarasate) арван настайдаа Хатан хааны өмнө хийл хөгжим тоглож байсан авьяаслаг нэгэн. Тэрээр өвөрмөц чичиргээ, нарийн хэмнэлтэй тоглолтоороо олны магтаал хүлээдэг байв. Тухайн үеийн Камил Сен-Санс, Эдуард Лало, Макс Бруч зэрэг хөгжмийн зохиолчид түүнд зориулан уран бүтээл хүртэл туурвиж байсан гэдэг. Тэрээр Америк төдийгүй Франц, Англи зэрэг Европын орнуудаар аялан тоглолтоо хийн, үзэгчдийг байлдан дагуулж байжээ. Сарасате хөгжмийн зохиол бичихдээ ч гарамгай байв. Тэрээр , , зэрэг бүтээлээрээ нэр алдарт хүрсэн юм. Ялангуяа гэдэг бүтээл нь хөгжимчдөөс асар өндөр ур чадвар шаардсан, тухайн үеийн хийлчдэд тоглоход амаргүй хөгжим байв. Харин Сарасате тэрхүү хөгжмөө гайхалтай тоглож, дэлхий дахиныг шагшруулдаг байлаа. Хүмүүс түүнийг “Төрөлхийн суут ухаантан юм аа” гэж магтахад тэрээр ийн өгүүлдэг байжээ.…