Итгэл & Амьдрал
Христийн анхилуун үнэр гаргах хүсэлтэй итгэгчдийг итгэлийн зөв амьдралаар амьдрахад нь тусална.
Тэвчээрийн үр жимс Чанад гарсан нь
Хүүхдүүдийнхээ төлөө өдөр шөнөгүй залбиран суугаа тэнгэр Эхийн ач ивээлээр Бопал Сион олон залуучуудтай байх ерөөл авсан газар. Гэрлэсэн ах эгч дүү нарын анхаарал халамжин доор бид зөвхөн авралын зар тараахад болон шинэ ах эгч дүү нарыг угтаж авахад л хамаг анхаарлаа хандуулдаг даа. Тиймээс бид бие биенээ нэн үнэлж хүндэлнэ. Авралын зар тараахаар цуглахдаа бид тэнгэр Эцэг Эхдээ сайн мэдээний ажил үүргийг биднээр гүйцэлдүүлж өгөөрэй гэж чин сэтгэлээсээ гуйсан юм. Эцэг Эх маань бидний залбирлыг сонсож, олон эрхэм нандин сүнсийг хайж олоход тусалсан. Тэдний дунд Сүшила гэж эгч дүү бий. Эхэндээ түүний хувьд тэнгэр Эхийг хүлээн авах амаргүй байсан ч “Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй, тэр бол бидний эх юм” гэсэн Галат 4:26 ишлэлийг уншаад үг дуугүй…
Шиванш Гупта / Энэтхэг, Бопал
Сайхан, баяр хөөртэй сайн дурын үйлс
Английн Хатан хаанаас сайн дурын ажлын шагнал авсныг тэмдэглэх үйл ажиллагаан дээр АНУ-ын Зүүн эрэг дэх Бурханы сүм нийгэмд тустай хэд хэдэн арга хэмжээ зохиосон юм. Балтимор сүмийнхэн “Мөнгөн булгийн үүрийн туяа” ахмадын асрамжийн төв дээр очиж урлагийн тоглолт хийж, тэнд амьдардаг ахмад настнуудад урам хүч өглөө. Тэндхийн хөгшид алга ташин, хөлөө товшин баяр хүргэн, биднийг дагаж дуулж байсан юм. Нэг ахмад бүр босож, манайхны нэгийнх нь гараас бариад бүжиглэж гарав. Тэндхийн ахмадууд биднийг ирсэнд ихэд баярлан, бас дахиад хэзээ ирэхийг минь асууна. Бид хэд инээмсэглэн удахгүй дахиад ирнэ гэж амласан юм. Үнэхээр хөгжилтэй байсан тул бид ч дахиж очихыг хүссэн юм. Бурханы сүмд явдаг болохоосоо өмнө би өөр нэг байгууллагатай сард нэг удаа ахмадын асрамжийн газраар очдог байхдаа хэзээ…
Мелисса Хутчинс / АНУ, MD Балтимор
Амийг аврах нээлт
Арав орчим насандаа нойр булчирхайн хорт хавдрыг оношлох багаж бүтээсэн Жек Андрака. Гэр бүл шиг нь дотно байсан аавынх нь нэг найз гэнэт нойр булчирхайн хорт хавдраар нас барж, Андрака ихээхэн уй гашууд автжээ. Тэгээд тэрээр уг өвчний талаар уншиж судалж гарчээ. Нойр булчирхайн хавдар нь амь гарах магадлал тун муу өвчин байж гэнэ. Учир нь энэ өвчнийг эрт шатанд нь оношлох хэцүү байж. Хуучирсан, хоцрогдсон аргаар оношлоход нарийн тодорхой хариу гарах хэцүүгээс гадна үнэ өртөг нь өндөр байсан нь ч бас асуудал болоод байв. Эцэст нь тэрээр 8000 гаруй уураг дээр гурван сар гаруй хугацаанд судалгаа хийн шинжилж байж нойр булчирхайн хавдрын хариу үйлдэл үзүүлдэг мезотелин гэдэг уураг олж илрүүлжээ. Улмаар тэрээр нүүрстөрөгчийн нано хоолойг эсрэг биетийн мезотелин уургийн…
Тэгээд дараа нь
Нэгэн ядуу оюутан сургалтын төлбөрөө зээлэхээр тосгоныхоо баян эмээтэй уулзахаар очжээ. “Би дээд сургуульд сурч өмгөөлөгч болох гэсэн юм л даа.” “Аан тийм үү? Тэгээд дараа нь юу хийх гэж байна даа?” “Тэгээд үү, би маш их мөнгө олж, тань шиг баян болох гэсэн юм.” “Тэгээд дараа нь?” “Тэгээд гэрлэж, үр хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдрах болно.” “Аан тэгээд дараа нь чи юу хийх үү?” Эмээгийн асуулт огт дуусах шинжгүй болохоор нь оюутны дургүй нь хүрч, “Та тэгээд дараа нь намайг яана гэж бодоо вэ? Би нэг иймэрхүү амьдарч байгаад магадгүй хөгшрөөд үхэх байлгүй дээ” гэлээ. “Аан тэгээд дараа нь юу ч байхгүй гэсэн үг үү?” “Тэгээд үү, үхсэний дараа юу л болов гэж дээ?” “Аан тэгвэл чи чинь ердөө…
Миний амьдралын шилжилтийн цэг, Эхийн хайр
Би Финляндын нэгэн шашин шүтлэггүй гэр бүлд төрж өссөн. Багадаа хашаан дотроо савлуурдаж тоглож байхдаа надад үхэх цаг байгаа даа гэж боддог байлаа. Хэзээ нэг өдөр би гэж хүн байхгүй болно гэж бодохоос л хэцүү санагдаж, энэ үнэнийг хүлээн авах ч хэцүү байсан юм. Байнга л би ер нь яагаад энэ дэлхий дээр байгаа юм бол, миний амьдралын зорилго яг юу юм бол, үхсэний дараа юу тохиолдох бол гэж гайхдаг байлаа. Өсвөр насанд ирээд энэ мэт бодлууд маань бүр л хүчтэй болов. Харин энэ бүхний хариуг хаанаас ч олохгүй байлаа. Мэргэжлийн сургуулиа төгссөний дараа би Америкт очин “au pair” (Аu pair: америк айлд байрлангаа гэр орных нь ажлыг хийн цалин авч, хажуугаар нь хэл яриа сурах хөтөлбөр) хийсэн юм. Хэдэн…
Петра Ийда Эмилиа Руокожарви / Финлянд, Хельсинк
Итгээд хийдэг хүнд өгөх ерөөл
Перу улсын Амазонас мужид байдаг 40 мянган хүн амтай Чачапояс хотод богино хугацааны тунхаглал хийх төлөвлөгөө гаргалаа. Сайн дураар тунхаглах хүсэлт гаргасан 38 гэр бүл дөрвөн баг болон, баг тус бүр 15 хоног тунхаглахаар болов. Авралын зар тарааж эхлэхийн өмнө бид тэнгэр Эцэг Эхийгээ бүрэн дүүрэн түшээд, үүргээ биелүүлэх тангараг өргөн, нэг сэтгэлээр Бурханаас тусламж эрэн залбиран гуйв. Тэгээд салбар сүмийн байр болгочихмоор гайгүй шиг барилга байшин, мөн авралын зар тараах тариан талбай хайхаар тунхаглалын багийнхнаас хэд хоногийн түрүүнд хоёр туслах зөнч явав. Том хот Лимад хүртэл том байшин сав олох гэж хоёр гурван сар болдог юм чинь алслагдсан хотод хэдэн өдрийн дотор гайгүй байр сав олох амаргүй л дээ. Харин бид гурван өдрийн дотор байраа олсон юм. Тэр өдөр…
Жорж Луиз Маза Кеведо / Перу, Лима
Сүрлэг бахдам нисэх нууц
Далайн шувууд дундаас хамгийн биерхүү шувуу бол морин цахлай. Морин цахлай хуурай газарт байхдаа тийм ч сэтгэл татам биш л дээ. Лагс том биенээсээ уртаа далавч унжуулчихаад паацганан алхах нь их л хөгтэй харагдана. Ямар сайндаа л “маанаг шувуу” гэж нэр авсан байх вэ дээ. Харин тэнгэрт бол түүний талаар өөр юм ярина шүү. Хоёр тал руугаа далавчаа дэвхийтэл дэлгэхэд нь 2-3 метр урт далавч нь гарч ирээд л холын хол, хамгийн өндөрт нисдэг. Газраас эхэлж хөндийрөн нисэхдээ жаахан хэцүү ч дээш чиглэсэн агаарын урсгалд нэг л ороод авбал амрахгүйгээр бүр хэдэн өдрийн турш хичнээн зуун километрийн хол зайг нисэн туулдаг аж. Урт далавчаа дэлгээд бараг дэвэлтгүйгээр ниснэ. Түүний тэнгэрт чөлөөтэй нисэх төрх нь уулга алдмаар бахдам сайхан. Морин цахлай…
Сэтгэлийн хөдөлгөөний зуршил
АНУ-ын Нортвестерн Их сургуулийн нийгмийн сэтгэл судлалын эрдэмтэн Филип Брикмэн нэгэн туршилт явуулжээ. Энэ нь санаанд багтамгүй том завшаан тохиож гэнэт баяжин хөөрлийн процесс нь дээд цэгтээ хүрсэн хүмүүс, гэнэтийн золгүй явдлаас их бие нь саажин сэтгэлээр унасан хүмүүс зэрэг хоёр төрлийн хүний сэтгэл санааны өөрчлөлтийг ажиглах туршилт байв. Хэсэг хугацааны дараа тэдний хөөрлийн процессыг дахин шалгаж үзтэл анхныхаасаа тэс өөр үр дүн гарчээ. Хөөрлийн процесс нь нэмэгдсэн байсан хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам аз тохиолдохоос өмнөх үеэсээ хөөрлийн түвшин нь эрс буурч, харин сэтгэлээр унасан байсан хүмүүсийн хөөрлийн түвшин нь осолд орохын өмнөх үетэй адил түвшинтэй болж хуучин хэвэндээ орсон байлаа. Хүний тархи ямар нэг цочролд орж сэтгэл санаа яаж ч өөрчлөгдсөн тодорхой хугацааны дараа эргэж хэвэндээ ордог рефлекстэй…
Ором
Гоо даам сонирхогчдын авахыг хамгийн их хүсдэг гоо даамны хөлгийг задь модоор хийдэг. Задь модоор хийсэн гоо даамны хөлөг өнгө үнэр сайхантай төдийгүй, уян хатан шинж чанартай болохоор гоо даамны өрөг чулууны ором тодорхой хугацааны дараа хуучин хэвэндээ ордог ажээ. Задь модон хөлгүүдээс гадаргуу дээрээ ялимгүй оромтой хөлөг нь хамгийн сайнд тооцогддог гэнэ. Гэвч зориудаар ийм оромтой хийдэггүй аж. Гоо даамны хөлөг хийх явцад мод цуурах тохиолдолд түүнийг хаялгүй, даавуугаар сайтар ороож тохиромжтой газар хадгалдаг байна. Олон жил өнгөрвөл зарим нь агшиж тэлсээр хоорондоо зай завсаргүй болж, хуучин хэвэндээ орж наалддаг байна. Тэгж гүйцэд хийгдсэн гоо даамны хөлгийг зэрэглэл өндөртэй их гарын хөлөг гэж авч үздэг аж. Хөлгийн гадаргуу нь цуурсан оромтой хэрнээ хамгийн чанартай өндөр зэрэглэлийн хөлөг гэж шалгарах…
Айл гэр аз жаргалтай бол бүх үйл бүтнэ! Аз жаргал гэрээс эхэлнэ!
Танай гэр бүлийн уриа юу вэ гэж асуухаар ихэнх хүн “Гэрийнхэн минь л аз жаргалтай байвал бүх юм болох нь тэр” гэдэг. Гэр бүл гэдэг нийгмийн, улс орны үндэс суурь төдийгүй хэн нэгний амьдралын гараа, эхлэлийн цэг юм. Тийм учраас гэр бүл эв эетэй бол нийгэм хүчирхэг, улс орон тогтвортой байх нь зүйн хэрэг. Эв найртай гэр бүлийн нууц Кимийн гэр бүл цаг үргэлж бие биетэйгээ маргалдана. Маргалдаж муудалцахгүй нэг ч өдөр байхгүй. Нэг өдөр Ким үнээгээ ногоон бэлчээрт идээшлүүлэхээр толгодын орой дээр уяв. Гэвч уяа нь суларч, үнээ нь талаар нэг зугтаж, үр тариаг нь сүйрүүлж орхив гэнэ. Ким үнээгээ барьж аваад, зэлнээс уяснаа эхнэр рүүгээ “Эхнэр, чи өглөө үнээндээ олигтойхон тэжээл өгсөн юм уу? Чи яагаад үнээгээ тэгтлээ…
Зохицол
Оркестрын тоглолтонд оролцож байгаа хөгжимчдийн хөгжим тоглох ур чадвар дор бүрнээ хичнээн гаргууд сайн байлаа гээд өөр хоорондоо зохицож нийлэхгүй л бол чихэнд чийртэй таагүй аялгуу гаргана. Найрал хөгжмийн талаар бодолцолгүй, зөвхөн өөрсдийнхөө тоглож байгаа хөгжмийн аялгууг л чухалчлаад байвал сонсголонтой эгшиг яруу аялгуу гаргаж хэрхэвч чадахгүй. “Ингэснээр биед хагарал үгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм. Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно. Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм.” 1Кор 12:25-27 Христийн эрхтэн болсон бид дангаараа бол юу ч хийж чадахгүй юм. Бурханаас авсан Ариун Сүнсний бэлгүүд хичнээн их байлаа ч бусад эрхтнүүдийн тус дэмгүйгээр хийж чадах зүйл байхгүй тул юу…
Талбайд нууцалсан эрдэнэс
АНУ-ын нэгэн цэцэрлэг. Байгалийн өнгө үзэмж нь төдийлөн гоц гойд биш, сэрүүцэх модны сүүдэр ч бараг олж харагдахааргүй, эзгүй хоосон гэмээр эл газар хүмүүс 10 доллараар (35000 орчим төгрөг) тасалбар авч ордог атлаа жилийн жилд 50 мянга орчим хүн эндхийг зорин ирдэг аж. Хаалгаар нь орсон зочид ганц ч дургүйцэх үг унагалгүй, орсон цагаасаа л бөхийж тонгойн газар шагайн алхана. Бүгчим халуун өдөр ч хөлсөө дуслуулан байж цэцэрлэгийн шороог ухаж гарна. Арканзас мужийн “Грэйтер ов Даймондс Стейт Парк (Crater of Diamonds State Park)”-т харж болох дүр зураг ердөө энэ. Эндээс хэн ч алмааз эрдэнэ олж болно. Анх 1906 онд нэгэн тариачин алмааз олж илрүүлснээс хойш энэ хавиас 70 мянга гаруй алмааз эрдэнэ олдоод байгаа аж. Үнэхээр л “үнэт эрдэнэсийн талбай”…
Аюул ба боломж
АНУ-ын Калифорн мужийн “Йосемити” хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 80м өндөртэй, 5м гаруй диаметртэй аварга том мод байдаг. Энэ нь “Ерөнхийлөгчийн мод” гэгддэг “Жайнт Секуиа (Giant Sequoia)” мод юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнд 3000 жилийн настай Жайент Секуиа мод ч байдаг бөгөөд түймэрт өртөж байсных нь ул мөр энд тэнд нь мэр сэр харагддаг. Энд бараг 80 гаруй удаа түймэрт өртсөн мод ч бий, 7 өдөр үргэлжилсэн уулын түймрийг тэсэж гарсан мод ч бий. Хуурайшилт ихтэй үед модод өөр хоорондоо үрэлцсэнээс болж юм уу эсвэл аянга цахилгааны улмаас уулын түймэр тогтмол гарч байсан энэ нутагт Жайнт Секуиа мод ийнхүү өнө удаан жил амьдарч чадсаны нууц нь 1м гаруй зузаан зөөлөн холтсонд нь байдаг аж. Энэ модны холтос ус чийгийг хангалттай шингээж авдаг…
Бурханд талархагтун
Зууны их соён гэгээрүүлэгч Эдисоныг таалал төгссөний дараа гэгээн дурсгалыг нь хүндэтгэн Америк орон даяар нэг минут гэрэл унтрааж байсан гэдэг. Эдисоны гэрлийн чийдэн бүтээсэн нь хичнээн талархмаар хэрэг болохыг мэдрүүлэх гэсэн нь энэ байв. Бурханы бүтээсэн түмэн зүйлд талархаж байсан удаа танд бий юу? Нэгэн баримтат нэвтрүүлгийн сувгаас эрдэмтдийн тооцооллын дагуу хийсэн нэгэн зөгнөлт кинонд гардгаар 1600км/ц хурдтайгаар тэнхлэгээ тойрон эргэдэг дэлхийн эргэлтийг нэгмөсөн зогсоочихвол дэлхий дээр өдөр нь 6 сар, шөнө нь ч мөн 6 сарын турш үргэлжлэх гэнэ. Нарны хурц туяа газрын гадаргууг шууд төөнөж өдөртөө +55 хэм хүрч халан, шөнөдөө -55 болтлоо агаарын хэм буурна гэж үзжээ. Наад захын жишээ гэхэд л дэлхийн эргэлт түрхэн зуур саатахад дэлхий дээр таагүй байдлууд нүүрлээд л зогсох биш, хүн…
Нисэхийг хүсвэл
Өглөөгүүр цэцэг цэцэг рүү уйгагүй очиж балаа цуглуулдаг Бомбус игнитус (Bombus ignitus) гэх нэгэн төрлийн зөгий бий. Бусад зөгийнөөс хамаагүй биерхүү энэ зөгий биетэй нь харьцуулахад хавьгүй жижиг далавчтай. Агаарын хүчний хуулиар авч үзвэл биеийн бүтэц нь нисэхэд төвөгтэй баймаар. Харин нисэх хүндрэлтэй баймаар далавчтай энэ зөгий яаж нисэж чаддаг юм бол? Далавчных нь дэвэлтэнд л хамаг нууц байдаг аж. Бомбус игнитус бусад зөгий шиг дэвбэл нисэж чадахгүй тул маш хурдтай, өөрөөр хэлбэл секундэд 200 гаруй удаа дэвж, далавчныхаа булчинг хөгжүүлэн, агаарт тогтоход хүндхэн биеэ өдөрт бүр 200 км гаруй зам туулан нисэх чадвартай болгодог ажээ. Бурханы даалгасан сайн мэдээний ажлыг биелүүлэхдээ бид өөрсдийгөө чадвар муутай гээд ямар ч оролдлого хийхгүй суугаад байгаа юм биш биз. Ур чадварын далавч маань…
Хэрэв та инээвэл
Ерөнхийдөө хүн сэтгэл санаа сайхан байхаараа инээж хөхөрч, айхаараа дагжин чичирч, зовохоороо царай нь цонхийдог гэж хүмүүс боддог. Гэтэл үүний эсрэг онол баримтлал бий. АНУ-ын сэтгэл зүйч Виллиам Жеймс, Дани улсын сэтгэл зүйч Карл Ланге нар ойролцоо цаг үед нэгэн онол дэвшүүлснийг “Жеймс-Лангегийн онол” гэж нэрлэжээ. Уг онолоор бол хүн сэтгэл санаа сайхан байхдаа инээх юм уу, гунихаараа уйлдаг биш, харин инээж байгаа учраас л баяр хөөр төрж, уйлж байгаа учраас л гуниг төрдөг аж. Өөрөөр хэлбэл сэтгэлийн хөдөлгөөн эхэлж үүсээд улмаар бие махбодод хариу үйлдэл илрэхээс илүүтэй, бие махбод органик өөрчлөлтийн нөлөөнд автан сэтгэл хөдлөл үүсдэг гэнэ. Зарим хүмүүсийн хувьд сэтгэл зүйн уг онолыг ойлгоход хэцүү байж мэднэ. Харин энэ нь стресс ихтэй эрин үед амьдарч байгаа өнөөгийн хүмүүст…
Сайн мэдээний үйлчлэгч олоод
Малайзын Кенингауд богино хугацаагаар сайн мэдээ тарааж эхлэхээс өмнө би олон ах эгч дүү нараа хайж олоод Сион байгуулагдахыг, тэнд сайн мэдээ цаашид ч тараагдахыг хүсэж байлаа. Тэнгэр Эх маань “Махан биеэр ч, сүнсээр ч эрүүл сайн мэдээний үйлчлэгч олоод, сүм байгуулаарай” гэж ерөөлийн үгээ айлдсан. Манай богино хугацааны тунхаглалын баг Эхийн үгийг биелүүлэх итгэл найдвар өвөрлөн, Малайзын зүүн хэсэгт оршдог Кенингау хотыг зорилоо. Куала Лумпураас Кенингау руу шууд нислэг байгаагүй тул бид Кота Кинабалу руу нисэж, тэндээсээ Кенингау хүртэл машинаар 100км орчим явах хэрэгтэй болсон юм. Мурий сарий, эгц цавчим уулын замаар 3 цаг гаруй явах зуураа бид олон Католик сүм байгааг харлаа. Тэдний зарим нь сүмийнхээ барилгын хажууд аварга том загалмайтай харагдана. Хурдхан шиг л тэнгэр Эцэг Эхийг…
Майкл Тан / Малайз, Куала Лумпур
Санаандгүй биш зайлшгүй учрал, гэр бүл
Биологийн хувьд бол гэр бүл нь генээ хуваалцдаг төдийгүй цусны бүлэг нь адилхан эсвэл цусны бүлэг нь хамааралтай хэсэг бүлэг хүмүүс юм. Биеийн бүх эс цусаар дамжин шим тэжээл, хүчилтөрөгч хангагддаг тул цус нь амийн үндэс. Нэгэн гэр бүлийнхэн тэр л цусаа хуваалцдаг билээ. Цусан холбоо нь өөр бусад харилцаанаас илүү хүчтэй. Гэр бүлийн холбоо хамаарлын талаар “Цус уснаас өтгөн” гэсэн хэлц байдаг. Ам бүлийнхний нэг нэгнээ гэх хайрыг салгаж болохгүй. Гэр бүлийнхнээсээ салж хагацсан хүмүүсийн тухайд гэрийнхнээ өөрсдөө санаатайгаар орхиж яваагүй л бол тэднийгээ олох гэж байдгаараа хүчин зүтгэх нь жам. Эцэг эх, үр хүүхдийн холбоог тэнгэрийн тавилан гэлцдэг. Хүний амьдрал сонголтын цуврал. Гэхдээ эцэг эх, төрсөн ах эгч дүүс, үр хүүхэд гэдэг сонгох зүйл биш. Аав ээж нь…
Бурханд таалагдах нь
Хүн ер нь өөрт бахархах зүйл байвал түүнийгээ бусдад гайхуулж, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэдэг. Өрөөл бусдад таалагдахыг хүсдэг нь хүний төрөлх мөн чанар болохоор тэр аж. “Би найм дахь хоногтоо хозлуулсан, израиль үндэстнийх, Бениамин овгийн, еврейгээс төрсөн еврей, хууль ёсны фарисай, идэвх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, хууль дахь зөвт байдлаар бол өө сэвгүй байв. Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов. Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэснээр ирдэг, итгэлд суурилсан Бурханы зөвт байдалтайгаар Түүнд би олдохын тулд юм.”…
Бардам занг цээрлэ
Ууланд авирах дуртай хэн бүхний мөрөөдөл болсон Гималай. Харин оргилд нь гарна гэдэг ч амаргүй дээ. Энэ ноён оргил өндрийнхөө хэрээр мэргэжлийн уулчдаас хүртэл тэр хэмжээний нарийн анхаарал шаарддаг. Зам нь бартаатай болохоор осол эндэл ч их гардаг гэнэ. Гималайд байнга давтагддаг ослуудын 10%-г нь уулнаас унасан осол эзэлдэг. Гэхдээ иймэрхүү осол нь уулын оргилд гарсны дараа их тохиолддог аж. Үүнээс улбаалан “Гималай бардам занг таалдаггүй” гэх үг үүссэн гэдэг. Ууланд авирсан хүмүүс хэцүү бэрхийг ялж орой дээр нь гарахаараа санаа амарч, айдас түгшүүр нь замхран өөртөө сэтгэл нь ханадаг байна. Гэвч уулын оргил дээрх тэр бардам зан аймшигт ослыг дагуулдаг. Тээр оргил дээр байхдаа ч дараа нь хэрхэх, юу хийх ёстойгоо мартаж болохгүй. “Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч…