Итгэл & Амьдрал
Христийн анхилуун үнэр гаргах хүсэлтэй итгэгчдийг итгэлийн зөв амьдралаар амьдрахад нь тусална.
Эхийн сургаал-10
“Хурганы хөтлөлийг дагахыг хүсвэл Хурганаас илүү жижиг хурга болох хэрэгтэй.”
Тодорхой үзэх
Тэнгэр Эх бидэнд Хурганы хөтлөлийг дагахыг хүсвэл Хурганаас илүү жижиг хурга болох ёстойг сургасан. Учир нь Хурганаас жижиг хурга болж чадахгүй бол Хурганы хөтлөлийг хэрхэвч дагахгүй. Хурганаас “том” байх юм бол Хурганы хөтлөл өөрийнх нь бодолтой нийцэх үед түр зуур Хургыг дагахчаан аяндана. Харин Хурганы хөтлөл өөрийнх нь бодолтой нийцэхгүй бол шууд л өөрийн бодлоор явна. Бид өөрийн бодлоо хаяж Хурганы хөтлөлийг дагая гэвэл Хурганаас илүү жижиг хурга болох ёстой. Бид Хурга буюу Бурханы хөтлөлийг дагаад мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохын тулд өөрийгөө Бурханаас жижиг болгох ёстой. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бодлыг хаяж зөвхөн Бурханы үгийг л туйлын үнэнд үзэж дуулгавартай дагах ёстой юм. Итгэлийн амьдралаар амьдрахад Бурхан яагаад сайн замаар биш тийм бэрх замаар газарчилж байгааг ойлгохгүй үе бидэнд хааяа бий.…
Эхийн сургаал-11
“Золиос нь том сав болохын төлөө шаардагдах явц юм.”
Тодорхой үзэх
Бурхан биднийг савтай зүйрлэсэн. Жижиг савыг жимсээр дүүргэхийг хүсэвч дүүргэж чаддаггүй шиг бид их ерөөл авахыг, том үйлчлэгч болохыг хүсэвч сэтгэлийн сав маань жижиг бол тэдгээр ерөөлийг яагаад ч авч чадахгүй. Олон сүнсийг харж хандан хайрлаж чадах сэтгэлийн том савтай болох үед л Ариун Сүнсний асар их ерөөл авах боломжтой гэсэн үг. Гэвч сэтгэлийн саваа томосгоход элдэв зовлон, цэвэршүүлэлтийн явц шаардагдана. Яагаад гэвэл олон сүнс хайрлан халамжлахад төдий чинээ өөрийгөө золиослох хэрэг гарна. Сионд олон итгэгч бий. Итгэлийн амьдралаа дөнгөж эхлүүлж байгаа, бүх зүйлд нь нэг бүрчлэн анхаарал халамж шаардагдах итгэгч ч бий. Өөрчлөгдөөгүй, ширүүн дориун ааш авиртай итгэгч ч бий. Янз бүрийн байр байдалтай итгэгчдийг хайрлаж халамжлан, итгэлийн зөв замаар газарчилъя гэхэд золиос хэрэгтэй. Тиймээс бид үнэхээр л том…
Эхийн сургаал-12
“Бурхан үйлчлэхээр энэ газарт ирсэн. Үйлчлэл авахыг хүсэлгүй, бие биедээ үйлчлэхэд Бурхан баярлана.”
Тодорхой үзэх
Бурхан бидний юу хийх ёстойг Өөрийн биеэр үйлдэж итгэлийн жишээ үзүүлсэн юм. Тэдгээрийн нэг нь “үйлчлэх жишээ”. Бурхан сансар огторгуйн хамгийн дээд, эрхэм Нэгэн, бүх бүтээлээсээ үйлчлэл хүндлэл хүртэх зохистой Нэгэн боловч эсрэгээрээ бидэнд үйлчилсэн шүү дээ. Бид Бурханы энэ мэт жишээг даган ах эгч дүүдээ үйлчлэх ёстой билээ. Тэрчлэн тэдний дунд хэн хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ. Тэр тэдэнд —Харийнхны хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг. Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дунд хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг. Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг.Лук 22:24-27 Та…
Эхийн сургаал-13
“Өнөөдрийн зовлонг тэсвэрлэх нь тэнгэрийн орон надад байгаа учраас юм.”
Тодорхой үзэх
Итгэлийн амьдралаар амьдрах явцад хүнд хэцүү, зовж шаналах зүйл бишгүй гардаг. Үнэнийг сахисныхаа төлөө хавчигдаж, Сатаны сорилттой ч тулгарна. Мөн Сионд ах эгч дүү нартайгаа зөрчилдөх юм уу элдэв асуудалд орох нь бий. Итгэгч бүхэн өөр өөрт өгөгдсөн зовлонгоо тэвчин итгэлийн замаар алхах хэрэгтэй болдог. Гэсэн хэдий ч Бурхан бидэнд хожим ирэх тэнгэрийн хаанчлалыг бодоод зовлонг тэвчээрэй хэмээн айлдсан юм. Бурхан бидний төлөө тэнгэрийн хаанчлалд төсөөлөхийн ч аргагүй ерөөл бэлтгэн байна. Тэнгэрийн хаанчлал бол гашуудал, зовлон, өвдөх гэж үгүй, мөнхийн баяр хөөр аз жаргал бялхсан ертөнц. Тэнгэрийн хаанчлалын яруу алдрыг бодох юм бол энэ газрын амьдралд тулгарах хүнд хэцүүг даван туулж чадахгүй гэж үү? Энэ газрын зовлон шаналал түр зуурынх, мөнхийн тэнгэрийн хаанчлалын ерөөлтэй харьцуулшгүй. Энэ дэлхийн утга учир багатай…
Аз жаргалтай айл мөргөл тэмдэглэх заавар
“Аз жаргалтай айл”, Амралтын өдөрт бэлтгэх мөргөлийн заавар “Аз жаргалтай айлын мөргөл”-ийг гэр бүлийн гишүүд долоо хоног бүрийн баасан гарагт Амралтын өдөрт бэлтгэх зорилгоор тэмдэглэдэг юм. Тухайн долоо хоногт юу болсон талаар өөр хоорондоо ярилцаж, Бурханд талархал өргөн, гэр бүлийнхээ эв нэгдэл, амар тайвны төлөө залбирч, гэр бүлсэг хайраа бүр ч бататгадаг юм. “Амралтын өдрүүдийг минь ариун байлга. Та нар Намайг Бурхан ЭЗЭН чинь гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар ба Миний хооронд тэмдэг болно” хэмээв.” Езекиел 20:20 Цаг Амралтын өдрийн бэлтгэлийн өдөр (баасан гараг) орой тэмдэглэнэ. Гэхдээ гэр орныхоо нөхцөл байдалд тохируулан цагаа зохицуулж болно. Дэс дараалал 1. Бэлтгэлийн магтаалын дуу Гэрийн мөргөлд бэлдэхээс өмнө магтаалын дуугаар Бурханд яруу алдар өргөнө. (Тухайн байдлаас хамаарч дуулахгүй ч байж болно.)…