Итгэл & Амьдрал
Христийн анхилуун үнэр гаргах хүсэлтэй итгэгчдийг итгэлийн зөв амьдралаар амьдрахад нь тусална.
Зурагтаа унтраавал гэрийнхэн чинь харагдана
Солонгост л гэхэд хүн өдөрт наад зах нь 3 цаг зурагт үздэг байна. Тэгэхээр 1 жилийн дотор сар хагас хугацаанд зурагт үзэх нь. Ная насална гэж тооцвол амьдралынхаа алт шиг 10 жилийг зурагтын өмнө алмайрч суугаад өнгөрүүлэх нь байна шүү дээ. Television (зурагт) гэх үг нь эртний грек хэлний “хол” гэсэн утгатай “tele” болон латин хэлний “харах” гэсэн утгатай “vision” хэмээх үгсийн нийлэмж юм. Нээрээ л үгийн өөрийнх нь энэ утганд гарч байгаачлан зурагт гэгч нь алс холыг, дэлхийн нөгөө захад болж байгаа үйл явдлыг ч гэртээ суугаад харах боломж олгодог мэдээллийн хэрэгсэл юм. Гэвч үнэндээ бол ойр дэргэдэх гэрийнхнээ харах боломжийг хааж байдгийг мартаж болохгүй. Уйлж байгаа хүүхдээ саатуулах үүднээс зурагтаар хүүхэлдэйн кино тавьж өгөх, гэр бүлээрээ цуглардаг зочны…
Тав тухгүй байдалд ч аз жаргал мэдэр
Эргэн тойронд маань бидний амьдралыг тав тухтай, баялаг хангалуун болгодог төрөл бүрийн шинэ бараа бүтээгдэхүүн гарч ирсээр байна. Дэлгүүр хэсэж, хөлөө гарздалгүй хурууныхаа үзүүрийг хөдөлгөх төдийд л хүссэн бараагаа гэртээ хүргүүлж, бие биетэйгээ уулзахгүй байсан ч онлайнаар харилцаж чадахаар болсон байна. Гэвч тав тухтай амьдрал гэгч дандаа ч тийм аз жаргал авчирдаг биш бололтой. Тээврийн хэрэгслийн хөгжил нь алхах, хөдлөх цагийг багасгадаг тул хөдөлгөөний дутагдлын шалтгаан болж, ухаалаг утасны хэт их хэрэглээ “дижитал дементиа” хэмээх ой санамж алдах, мартамхай болох шинэ өвчин хүртэл үүсгээд байна. Хаяа бид өчүүхэн төдий таагүй зүйлийг ч томруулж, хүндээр хүлээн авах нь бий. Энэ нь тав тухтай зүйлд хэт дассанаас үүдэн гарч ирдэг сөрөг нөлөө юм. Энэ сарын даалгавар бол тав тухтай байдалд нуугдсан баяр…
Сүүлчийн боломж
Жирисан уул болон Сомжинган гол хоёрын хооронд байрладаг Гүре аймаг нь илжгэн чихээрээ алдартай. Гэвч бороо их орсноос болоод Сомжинган голын дагуух далан нурж, илжгэн чихний тариаланд ихээхэн уршиг тарив. Илжгэн чихний модыг хамгаалж, үлдсэн модноос нь илжгэн чихний ургац хураахын тулд бушуухан нөхөн сэргээх ажил хийх хэрэгтэй байтал дараалсан хэт халуунаас болоод настай хүмүүс олон цагаар гадаа ажиллах амаргүй байлаа. Бурханы сүмийн ASEZ WAO ажилчин залуу сайн дурынхан хүнд хэцүү нөхцөлд байгаа Гүрегийн тариаланчдад туслахаар очив. Халуун цаг агаарыг ажралгүй тосгонд нь туслахаар ирсэнд талархаж, тосгоны дарга биднийг халуун дотноор угтан авлаа. Өргөн уудам тариан талбайн бараг бүх мод нь унасан харагдаж байлаа. Бүрэн сэргэх хүртлээ нэлээн хугацаа орох шинжтэй. Тариаланчид дангаараа хийж дийлэх ажил биш байлаа. Өндөр настай…
Ким Шин Хён / Солонгос, Гуанжү
Хэдийгээр бид уулзаж чадахгүй ч гэлээ
Шинэ төрлийн коронавирус дэлхийд нүүрлэснээс хойш Америкийн нийгэмд нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн л дөө. Ажил төдийгүй өдөр тутмын амьдралын маань бүхий л зүйл зогсож, бид сүмдээ ч явж чадахаа больсон. Харин сүнсний төлөөх авралын үйл ажил Бурханы тусламжаар гайхалтай нь аргагүй гүйцэлдсээр байгаа. Нэг өдөр над руу нэг эгч дүү залгаж, нэг ах дүүгийн эхнэр Библийг гэнэт сонирхож эхэлсэн гээд түүнд утсаар хичээл зааж болох эсэхийг маань асуув. Би дуртай гэгч нь “Болно болно” гэж хариуллаа. Би долоо хоног бүр Деббитэй хоёр удаа хичээл үзсэн юм. Чөлөөтэй ч уулзаж болохгүй тийм нөхцөл байдалд түүнтэй хичээл үзэж байгаадаа би жаахан санаа зовж байсан л даа. Бид хоёр нүүр нүүрээ ч хараагүй байсан болохоор миний заасныг тэр ойлгож, Бурханы үгийг шингээж авч…
Амелиа Китиножа / АНУ, CO Денвер
Хүүхдээ гадаад руу явуулсан минь
Саяхан зургадугаар ангийн охин маань Боловсролын яамны тэтгэлэгт хөтөлбөр болох түүхийн дурсгалт газрын аялалаар гадаад руу явав. Амьдралдаа анх удаа онгоцоор нисэх боломж түүнд маань тохиож байгаа юм. Явах өдрийнх нь үүрээр нөхөр маань охиноо нисэх буудал дээр хүргэж өгөв. Харин нисэх цаг болохын алдад хариуцсан багш нь над руу залгах нь тэр. “Жи Ын гэдэс нь өвдөөд байгаа гэнэ. Яагаад тэгээ юм бол?” Охин маань сандарсан үедээ байнга л гэдэс өвдөж байна гэж гонгинодог юм л даа. Охинтойгоо ярьтал тэр өдөр бас сандарснаасаа болж гэдэс нь өвдөж л дээ. Яах ч арга байсангүй. Би дэмий л багшаас нь охиныг маань онгоцонд суухаас нь өмнө юм идэхгүй байлгаарай гэж хүсээд утсаа тасаллаа. Өвчтэй хүүхдийнхээ төлөө юу ч хийж чадаагүйдээ сэтгэл…
Ма Ын Хи / Солонгос, Ёсү
Хүчит салхинд ч нурж унахгүй бат бөх орон гэр барь
Ингэхэд бат бөх орон гэр гэхээр ямар байшин юм бол? Бат бөх төмөр бетонон байшин юм болов уу? Эсвэл өндөр хашаатай байшин уу? Эсвэл дээд зэрэглэлийн барилгын материалаар барьсан байшин уу? Бат бөх орон гэрийн нөхцөл материаллаг хүчин зүйлд биш, тухайн гэрийн дотор нь байдаг. Ам бүлийнхэн нь өөр хоорондоо хайр, итгэлцлээр нэгддэг тийм л хүмүүс амьдардаг орон гэр ямар ч хүчит салхинд ажрахгүй, хамгийн бат бөх. Хүн алдар нэр, эд баялаг дунд амьдардаг байлаа ч хайрлаж халамжлах гэр бүлийнхэн байхгүй бол тэр эд баялгийн утга учир гэж юу байх билээ. Нийгэм дээр амжилт гаргалаа ч гэр бүлээ хайрлаж халамжилдаггүй, гэр бүлийнхэндээ хүлээн зөвшөөрөгддөггүй бол тэр хүн жинхэнээсээ аз жаргалтай байж чадахгүй. Харин эсрэгээрээ дэлхий тэр чигтээ шүүмжилж, буруутгаж байсан…
Нэг сүнс аврах гэсэн туйлын сэтгэлээр
#1 У Сын Гвон / Япон, Осака Одоо коронавирусын улмаас сэтгэлээ ханатал сайн мэдээ тараах амаргүй болсон л доо. Харин “Цаг үе хүнд хэцүү байгаа тул гэр бүл, найз нөхөддөө илүү их хайр халамж үзүүлээрэй” хэмээсэн Эхийн үгийг дагаад “Сайн үр жимс гаргацгаая” хэмээх тунхаглалын наадам Япон даяар зохиогдлоо. Нэг эгч дүү уг тунхаглалын наадмын үеэр Бурхан руу ирсэн юм. Тэрээр жаахан байхдаа аав ээж болон эгчтэйгээ Японы уламжлалт шашин шүтдэг байжээ. Харин тэнд ярьдаг сургаал номлол нь түүний хүсэлтэй зөрчилдөж, тэрээр юу ч олж аваагүй гэнэ. Гишүүдийнх нь ялзарсан, дарлангуй хэв маягт урам нь хугарч, тэрээр эгчтэйгээ өсөж том болсныхоо дараа өнөөх шашинд нь үнэн гэж юм алга гэсэн дүгнэлтэнд хүрч, улмаар тийшээ явахаа больсон байна. Хожим нь эгч…
Япон
Аз жаргалтай айл гэрийн чухал шинж, талархал
Нельсон Мандела арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн тэмцсэнийхээ төлөө бүх насаар нь хорих ял сонсож, 27 жил шоронд сууж байгаад 1990 онд суллагдсан юм. Тэрээр 70 настай байсан тул хүмүүс түүнийг их хөгширсөн байх гэж бодож байлаа. Тэгтэл тэрээр эрүүл чийрэг, цовоо сэргэлэн төрхтэй шоронгоос гарч ирэн, хүмүүсийг гайхшируулав. Сэтгүүлч түүнээс эрүүл залуу байгаагийнх нь нууцыг асуухад: “Би шоронд байнга Бурханд талархдаг байсан. Тэнгэр өөд хараад Бурханд талархдаг байлаа. Газар руу хараад талархдаг байлаа. Ус уухдаа талархдаг байлаа. Хоол идэж байхдаа талархдаг байлаа. Тэр байтугай хөдөлмөрийн лагерьт хүнд хүчир ажил хийж байхдаа ч талархдаг байлаа. Үргэлж талархаж байсандаа л би эрүүл чийрэг хэвээрээ байгаа хэрэг” хэмээн хариулсан гэдэг. Нэгэн оюутан охин машины ослоос болж бүх бие нь гуравдугаар зэргийн…
Зан чанарын ялгаа асуудал биш
“Тэр ингэхэд хэнийхээ занг аваа вэ?”, “Би ажлынхаа хүнийг ер ойлгохгүй юм”, “Тэр ёстой өөр хэмжээстийнх байх аа”, “Зан чанар таарахгүй, хэт өөр болохоор бид салахаар шийдсэн” ... Хүмүүс хоорондын харилцаанд ан цав үүсгэж байдаг хамгийн нийтлэг, түгээмэл шалтгаан бол зан чанарын ялгаа. Зарим оюутан сургууль дээрээ бусад оюутнуудтай харилцахад бэрхшээлтэй, зарим хүн ажлаасаа болоод биш, ажлынхнаасаа болоод ажлаасаа гарах жишээний. Харин зарим хүн гэр бүлийн тал дээр зөрчилдөөнтэй. Ийм хүмүүсийн ихэнх нь өөрсдийнхөө болон бусдын зан чанарыг л буруутгадаг. Бусадтай харилцах харилцаандаа хүн ер нь баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, сэтгэл хангалуун байдал зэргийг мэдэрдэг. Тэр ч байтугай харьяа байгууллагынхаа сэтгэл ханамжийн түвшинг байгууллагынхаа бусад хүмүүсийн зан чанараар хэмжих нь ч бий. Ямар ч хүн нөгөө хүнийхээ зан…
Ертөнц түргэн ууртай, гэртээ эхлээд засаарай!
Өнөө үеийнхэн уураа барьж хянах чадваргүй, бүр л тэвчээргүй байх болсон. Хурдны зам дээр эгнээ байраа сольсны төлөө жолоочтой нь муудалцсан өөр нэг жолооч уурандаа машинаа гэнэт зогсоож, арынх нь машин ч араас нь мөргөлгүй арайхийн зогсож. Гэвч арынх нь таван машин мөргөлдөж, үүнийх нь уршгаар нэгэн гэм буруугүй жолооч амиа алдаж, нөгөө дөрөв нь хүнд болон хөнгөн бэртэл авсан байна. Чимээ шуугиан гаргаснаас үүдэн орон сууцны доод давхрынхаа түрээслэгчид уурлаж, доод давхартаа гал тавьж, улмаар хоёр хүн нас баржээ. Нэг хүү өөрийг нь сахилгажуулсан эцэг эхээ хөнөөсөн байна. Нэгэн оффисын ажилтан ажлынхаа хүнтэй маргалдаж улмаар амь насыг нь хороожээ. Уураа барих чадваргүйгээс үүдсэн энэ мэт хэрэг байн байн гарсаар. Хүн ер нь уураа дарж чадахгүй бол бүр дордож, уур…
Тайвшрал, найдвар хэрэгтэй үед
“Өдөр тутмын амьдралаа авч явангаа цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах засгийн газрын санал нь “Ковид-19” гарахаас өмнөх амьдралын хэв маяг руугаа орно гэсэн үг биш юм. Цар тахал нүүрлэхээс өмнөх үеийнх шигээ тийм амьдралын хэв маяг руу бид эргэж очих боломжгүй байж мэднэ.” Мэдээгээр сонссон энэ үг надад олон юм бодогдуулав. Коронавирус гэх тахал гарч, улс даяар зарласан хорио цээр эцэс төгсгөлгүй мэт санагдаж, ах эгч дүү нараа ч олж харах хэцүү боллоо. Тэдэнтэйгээ хамт цуглараад мөргөл сахина гэдэг бүр ярих ч юм биш. Бурханы хүслийг хүлээж авсан зөнчийн хувьд ийм нөхцөлд яаж сайн мэдээний ажил хийх хэрэгтэй вэ гэж бодлоо. Яг тэр үеэр Эх “Ийм хүнд хэцүү үед сэтгэлээр уналгүй байж, харин ч хайртай ар гэрийнхэндээ…
Ган Гён Хүн / Аргентин, Буэнос Айрес
Эерэг үгс
Үе тэнгийн долоон хүүхэд ээжүүдтэйгээ нэг баг болоод тоглоом тоглоно. Хүүхдийнх нь нүдийг боож бөмбөг шидүүлнэ. Ээж нь тодорхой нэг газраа том сагс бариад шидсэн бөмбөгүүдийг нь тосно. Адилхан цагт, адилхан нөхцөлд таван баг нь сагсанд арван хоёроос дээш бөмбөг оруулсан бол нөгөө хоёр баг нь долоон бөмбөг л оруулжээ. Энэ тоглоом нэгэн нэвтрүүлгийн зүгээс хийсэн туршилт байлаа. Тоглоомын дараа ээж хүүхэд хоёрын бөмбөг солилцож байгаа бичлэгийг үзжээ. Сагсанд цөөн бөмбөг оруулсан баг ба сагсанд олон бөмбөг оруулсан багийн ялгаа ээжүүдийнх нь хэлсэн үгэнд байлаа. Цөөхөн бөмбөг оруулсан багийн ээжүүд “Болохгүй ээ, Үгүй ээ”, “Битгий тэгээд байгаач!”, “Чи ерөөсөө оруулахгүй байна” гэх мэт сөрөг үг их хэлж байсан бол сагсанд илүү олон бөмбөг оруулсан багийн ээжүүд “Зүйтэй”, “Сайн байна”, “Болж…
Инээд хөөрийг ерөөл дагалдана
Инээд хөөр гэдэг бол харилцааны өөр нэг нэр юм. Ер нь харилцаа гэдэг нь хүн оюун бодол, хүсэл тэмүүллээ харилцан солилцох явдал шүү дээ. Тиймээс бодол оюунаа, хүслээ харилцан хуваалцдаггүй хүмүүсийн хооронд инээд хөөр байх боломжгүй. Инээд нь зүрх сэтгэлд байгаагаа хэлээгүй байсан ч нэг нэгнээ ойлгох боломж олгодог. Яриа хөөрөө эхлэхийн өмнө инээмсэглэвэл сонсогч хүн хэдийн сэтгэлээ нээхэд бэлэн болсон байдаг. Хаа хаанаас илүү инээд хөөр цуурайтаж байх ёстой газар бол гэр. Мөн хэн хүнээс илүү баярлуулж байх ёстой хүн бол гэрийнхэн. Гэр орондоо инээд хөөр олохгүй байж өөр хаанаас бид инээд хөөр олох билээ дээ? Өөрийнхөө ам бүлийг инээд хөөртэй байлгаж чадахгүй байж өөр хэн нэгнийг баяр хөөртэй байлгаж яаж чадах билээ? Гэр бүлийнхэнтэйгээ инээд хөөрөө хуваалцах үед…
Бүгд хайраар нэгдээд хийсэн нь
“Ковид-19”-с болоод өдөр тутмын маань амьдралд өч төчнөөн өөрчлөлт гарав. Хичээлийн семестрийн нээлтийн өдөр хойшлогдож, семестрийн эхний хичээлийг онлайнаар эхлүүлэх ёстой байв. Нийгмээс хол хөндий, засгийн газрын удирдамж заавраа дагаж байх зуур би халуун шугаман дээр вирустэй тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон хорио цээрийн албаны ажилтнуудад туслахыг үнэхээр хүссэн юм. Тэгтэл бодит байдал дээр миний хийж чадах ганц юм тэдэнтэй зүрх сэтгэлээрээ л хамт байх байлаа. Хүчээ нэмэрлэх ганц ч болов арга байсан бол шууд л оролцмоор байлаа. Тэгж байтал манай сүмийн оюутан сайн дурынхны ASEZ баг “Гараас гарт” аян явуулах гэж байгааг сонслоо. Энэ мэдээ миний хувьд ёстой л цагаа олсон ган тайлах бороо мэт санагдаж байлаа. Энэ аян нь өөрийгөө тусгаарлаж байсан ард иргэд, гадаад оюутнууд, ганцаараа…
Сун Ён Жү / Солонгос, Янсан
Сайн үр жимс хураах нууц
“Ковид-19”-н улмаас тариаланчид хүн хүчний ноцтой хомсдолд ороод байгаа талаар саяхан би мэдээгээр үзлээ. Санжүд тариалан эрхэлдэг газар нутаг их болохоор хүн хүчний хомсдол эндхийг ч зайлшгүй дайрах нь дамжиггүй. Үүнийг сонсоод хүн хүчээр дэндүү дутагдаж байгаа усан үзэм тариалдаг настай эхнэр нөхөр хоёр ойрхон байдгийг дуулаад, манай сүм тэр даруй тэдэнд туслах төлөвлөгөө гаргалаа. Хорио цээрийн дэглэмийг чанд сахин, тусламжийн гараа сунган тэднийг тайвшруулах санаатай манай сүмийн хорь орчим гэр бүл тэрхүү усан үзмийн талбайг зорилоо. Бидний хийх ажил гол мөчир болон навчны хоорондын найлзуурыг хоёр өдрийн турш өглөөгүүр тайрах байв. Замбараагүй гэнэт ургадаг тэдгээр найлзуурыг нь тайрахгүй бол жимсний шим тэжээл тарж, том, сайн чанарын усан үзэм хураах боломжгүй болдгийг бидэнд ярьж өглөө. Өөрөөр хэлбэл тэрхүү найлзуурыг гараараа…
Жин Сүн Гён / Солонгос, Санжү
Хэлэхээсээ өмнө бод
“Бусдын хэлэх үгийг гэхээсээ өөрийнхөө хэлж буй үгийг илүү анхаар” гэсэн Талмудын зүйр үг байдаг. Үүн шиг “хэл” гэгчийг харилцааны хэрэгсэл болгон ашигладаг улс орон бүрд үг ярианы чухлыг ухааруулсан олон онч мэргэн үгс байдаг. Үг бол хүн хоорондоо бодол санаа, мэдээ мэдээллээ дор нь хуваалцдаг хамгийн сайн хэрэгсэл. Гэвч нөгөөтэйгүүр бие биенийхээ сэтгэлийг шархлуулж, үл ойлголцол, маргаан үүсгэх шалтгаан болж ч мэднэ. Хэдийгээр өөр өөр хэлтэй ч хүмүүс бүгд л олон жилийн туршлагаараа адилхан иймэрхүү сургамж авсан байдаг. Харилцан яриа бол харилцан үйлчилдэг харилцаа. Өөрөөр хэлбэл нэг нь ярьж, нөгөө нь сонсдог. Бөмбөг харилцаж байхад бөмбөг огт өөр зүг рүү явах тохиолдол байдаг даа. Үүн шиг үг хэл ч мөн ялгаагүй. Хүн хүний нөхцөл байдал, байр суурь, сэтгэлгээний хэв…
Гэрийнхэндээ инээмсэглэ
“Хүн төрөлхтнөөс өөр инээдэг амьтан байхгүй” гэж Аристотель нэгэнтээ хэлсэн байдаг. Амьтад заримдаа хүний инээж байгааг дуурайн инээж байгаа мэт харагддаг ч үнэндээ тэд жинхэнээсээ инээдэггүй. Тиймдээ ч амьтад хүн шиг эхийн хайр, эцгийн хайр гээд гэр бүлээ гэх хайр байдаг хэр нь гэр бүлийнхэндээ халуун дулаан инээмсэглэл, инээд хөөр гэгч юм өгч чаддаггүй. Ингээд бодохоор хайртай гэр бүлийнхэндээ төдийгүй бусдад инээмсэглэл, инээд хөөрөө харуулж байгаа нь агуу том ерөөл тавилан ажээ. Инээд хөөр байхгүй бол айл гэр, анги танхим, улс нийгэм аль аль нь уйтгартай, эл хуль байх юм. Инээд хөөр гэгч зүйл халдварладаг учраас аав нь инээвэл үр хүүхэд нь инээж, үр хүүхдээ инээвэл ээж нь ч инээдэг. Хэн нь эхэлж инээх нь хамаагүй, нэг нь л инээхэд…
Харах сонсох зүйлийн тухайд
Нэгэн ээж хүүгээ шарил ачсан гашуудлын цуваанд оролцогчийг дуурайж байхыг нь хараад мэл гайхаж, оршуулгын газартай ойр байдаг гэрээ захын хажууд болгож нүүлгэжээ. Тэгтэл хүү нь худалдаачинг дуурайж тоглож эхлэв гэнэ. Ээж нь дахиад ачаагаа баглан, сургуулийн ойролцоо нүүж очжээ. Тэр мөчөөс хүү нь унших, бичихийг дуурайх болж, ээжийнх нь санаа амарчээ. Энэ түүх бол “Мэнзийн ээж хүүгийнхээ боловсролын төлөө гурван удаа нүүжээ” гэсэн утгатай Хятадын 孟母三遷之敎 (Мэн му сан чиэн жи жиао) хэмээх хэлц үгний үүсэл. Энэ хэлц нь хүн харж сонссон зүйлийнхээ нөлөөнд автдаг гэсэн утгатай ажээ. Жихүүдэс хүрэм аймшгийн кино үзэх дуртай, жигд бус хэмнэлтэй чанга хөгжим сонсох дуртай байсан эмэгтэй хөл хүнд болсноосоо хойш сэтгэл уярам, уянгын тайван кино үзэж, намуухан хөгжим сонсох гэдэг. Учир нь…
Сэтгэл сэтгэлээ холбох нүд
“Нүд амнаас илүү ятгах чадвартай.” Барууны зүйр үг “Нүд нь дотроо хайр агуулж байдаг сэтгэл рүү нэвтрэх хаалга учраас эмэгтэй хүний гоо сайхан нүдэндээ харагддаг.” Одри Хепберн “Хүний нүд нь хэл ярианы нэгэн адил ихийг өгүүлээд зогсохгүй нүдээрээ хэлэх үгийг дэлхийн бүх хүн толь бичгийн шаардлагагүйгээр ойлгож уншиж чадна.” Ральф Уолдо Эмерсон Дотроос гадагш, гаднаас дотогш хардаг цонх. Дөрвөн талд нь хана босгосон ч цонх л байвал тухайн байшинд нарны гэрэл тусаж, үлээх салхин нэвтэрч, гэрэлтэй, саруулхан, тааламжтай орчин бүрдэнэ. Хүний биед ч цонхтой адил үүрэг гүйцэтгэдэг эрхтэн бий. Тэр бол нүд. “Атгахад атга дүүрэхгүй ч тавихад тал дүүрэн” хэмээн зүйрлэх хэмжээний эрхтэн болох нүд нь биед маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Мэдрэхүйн эрхтэн дундаас нүд нь тархийг хамгийн их ажиллуулж,…
Эхнэр нөхрийн маргаан босго давахгүй
Маргалдаад дорхноо эвлэрэх нь сайн хэрэг. Гэхдээ хэрүүл маргаан гаргахгүй байх нь бүр ч сайн. Эхнэр нөхөр хоёр өстөн дайснууд аятай хэрэлдэж маргалдчихаад төд удалгүй юу ч болоогүй юм шиг бие биетэйгээ эвлэрдэг. Тиймдээ ч “Эхнэр нөхрийн маргаан босго давахгүй” гэлцдэг дээ. Харин одоо бол энэ үг “үеэ элээж” гэлтэй. Гэр бүл салалтын хувь жилээс жилд нэмэгдсээр байгаа төдийгүй эхнэр нөхрийн хоорондын хэрүүлээс улбаатай гэмт хэрэг байнга гарч байна. Бүр орон гэрээ шатаах гэх мэт хэрэг ч гарахыг яана. Хур бороо газар чийглэж, байгаль сэргэдэг ч “Бороо ихэдвэл шалбааг” гэгчээр хэт их бороо орвол үер болж, байгаль сүйрч, нөхөн сэргээх хэцүү нөхцөл байдал үүснэ. Мөн ан цав гарсан ваар хэзээд хагардаг шиг хичнээн ялихгүй жижиг маргаан байсан ч байнга үргэлжилбэл…