Итгэл & Амьдрал
Христийн анхилуун үнэр гаргах хүсэлтэй итгэгчдийг итгэлийн зөв амьдралаар амьдрахад нь тусална.
Гэр бүлд минь ирсэн Бурханы ерөөл
2017 оны зун миний аз жаргалтай мөрөөдөл эцэст нь биеллээ олсон юм. Би гэрийнхнээ Бурханы энгэрт эргэн ирж, нэг дуу хоолойгоор магтаал өргөн, тэнгэрийн хаанчлалын найдвар тэдэнтэйгээ хуваалцдаг болохсон гэж мөрөөддөг байлаа. Хайртай гэрийнхэнтэйгээ хамт Амралтын өдрийн мөргөл тэмдэглэсэн тэр өдөр миний сэтгэл аз жаргалаар бялхаж байж билээ. Би бага сургуульд байхын л Бурханд итгэх итгэл, тэнгэрийн хаанчлалын найдвар сэтгэлдээ тээн амьдарч ирсэн. Гэвч христийн сүмээс олон таагүй зүйл олж хараад, яваандаа сүмд явахаа больсон юм. Харин дараа нь Бурханы сүмийн талаар мэдсэн л дээ. Шинэ гэрээний үнэнийг судлах явцдаа би тэнгэрийн хаанчлалд очно гэсэн итгэлтэй болж, үнэнийг баяртайгаар хүлээн авсан сан. Намайг сүмд явж эхэлснээс хойш хоёр сар орчмын дараа нөхөр маань гэнэт ажлаасаа эрт ирдэг болов. Нөхөр маань…
Солонгос Сөүл / Сог Мин Со
Христийг өмссөн хүн
"Хувцас бол далавч", “Хувцас хүнийг бүтээдэг” гэсэн солонгос зүйр үг бий. Үнэхээр л ортой үг. Хүний өмссөн хувцас зан төлөвт нөлөөлдөг болохыг харуулсан нэгэн сонирхолтой туршилт байдаг. Нийгмийн сэтгэл судлаач Адам Галинский оюутнуудыг хоёр бүлэгт хувааж, нэг хэсэгт нь эмчийн цагаан халаад, нөгөө хэсэгт нь өдөр тутмын энгийн хувцас өмсгөв. Дараа нь тэрээр оюутнуудад ногоон, улаан өнгө солигдож байгаа дэлгэц харуулж, доогуур нь ногоон, улаан гэсэн үг гаргав. Тэрээр эдгээр үгийг өнгөнөөс нь зөрүүлж гарган, оюутнуудыг хэр сайн анзаарч байгааг нь шалгасан байна. Туршилтын үр дүнд эмчийн халаад өмссөн оюутнууд өнгө, үгний ялгааг хоёр дахин сайн анзаарч байв. Тэд эмчийн халаад өмссөнөөс ч тэр үү анхаарал төвлөрүүлэхдээ хамаагүй илүү байжээ. Үнэнийг хүлээн авсан сайн мэдээний үйлчлэгчид бол Христийг өмссөн хүмүүс…
Найздаа зориулсан зурагтай ном
Лос Анжелест амьдардаг Жона (8) дэлхий даяар 500 орчим хүн өвчлөөд байгаа элэгний ховор тохиолдлын гликогенийн өвчтэй хүүхэд аж. Одоогоор уг өвчнийг бүрэн эмчлэх аргыг хараахан олж тогтоогоогүй бөгөөд хүнд хэлбэрийн гипогликемийн (цусан дахь сахар багадалт) шинж тэмдэг илэрсэн үед цусан дахь сахарын хэмжээг аажмаар хангахын тулд эрдэнэ шишийн цардуулыг өдөр бүр гурван цаг тутамд уух хэрэгтэй гэж үздэг байна. Жонагийн хамгийн сайн найз Дилан найзынхаа төлөө юу хийж чадахаа бодож, эмчилгээнд нь зориулан хандив цуглуулахаар шийдэв. Тэгээд бяцхан зурагт ном хийж зарахаар болжээ. Дилан аав, ээжээсээ уйгагүй шалж гуйсны эцэст “Шоколадтай баар” гэдэг нэртэй номоо хэвлүүлэв. “Шоколадтай баар” гэдэг нь хоёр найзын "гайхалтай" гэсэн утгаар хэрэглэдэг үг аж. Жишээлбэл тэд "Далайн эрэг рүү явах нь шоколадтай баар!" "Найздаа туслах…
Цөхрөх үедээ
Хоногийн хамгийн харанхуй цаг нь үүр цайхын өмнө тохиодог. Үүний нэгэн адил хүний амьдралын хамгийн цөхөрмөөр үе итгэл найдвар ирж байгаагийн дохио байж ч болох юм. Хүн бүрд сэтгэлээр унах үе бий. Бидний хүссэн болгон санаснаар болдоггүй шүү дээ. Заримдаа санаанд оромгүй зүйл тулгарна. Гэнэтийн нөхцөл байдал үүсэх бүрд бид ихэд шантарч, гутран, зүгээр л бууж өгмөөр болдог. Эргэн тойрноо яаж ч харсан гарах гарцгүй болсон мэт санагддаг даа. Яг тэр л мөчид Бурхан бидэн рүү мутраа сунгаж байдаг юм шүү. Израильчуудыг Египетээс гарахад тэднийг цөхрөлд оруулах олон нөхцөл байдал хүлээж байлаа. Гэсэн хэдий ч Бурхан Өөрийн ард түмнийг зөнд нь орхисонгүй. Египетийн цэргүүд аймшигтайгаар араас нь мөшгин хөөж, Улаан тэнгис урд нь хүрхрэн давалгаална. Тэднийг айсандаа чичирч байхад Бурхан…
Зуршил
Би үргэлж тантай цуг байдаг. Таны үйлдэл нэг бүрийг ажиглаж, дараа нь автоматаар дагаж гүйцэтгэдэг. Хэрэв та намайг сайн сургах юм бол “Амжилт” хэмээх нандин эрдэнэ олж авна. Харин та надад захирагдах юм бол “Бүтэлгүйтэл” хэмээх хадан цохионоос унана. Би амжилтанд хүрсэн хүмүүсийн зарц нь, харин бүтэлгүйтсэн хүмүүсийн эзэн нь. Намайг "Зуршил" гэдэг л дээ.
Бүх хүн шантарсан ч
2019 оны 5 сарын 8-нд Аманда Аллер хэмээх гуч орчим насны эмэгтэй Хавайн Мауи арлын дархан цаазат газар зугаалж яваад төөрчихжээ. Тэрээр гар утсаа машиндаа орхисон тул хэнтэй ч холбоо барих боломжгүй байлаа. Аманда гарах гарц олохоор алхах тусам улам гүн ой руу орж, улмаар гэгээ ч тасарчээ. Амьд үлдэхийн тулд тэрээр хүндхэн өдрүүдтэй тэмцэх хэрэгтэй болж. Шөнөдөө сэрүү орохоор тэр дулаацахын тулд модны навч болон ухсан шороогоороо хамаг биеэ хучна. Өдөр нь зэрлэг жимс, хорхой шавьж, голын усаар өл зогоон, замаа олох гэж хамаг л аргаа барж байв. Тэгж явахдаа хаднаас унаж хөлөө гэмтээн, уулын үерт гутлаа урсгачихаж. Ойд ганцаархнаа өдөр шөнийг өнгөрүүлэн, 17 дахь өдрөө тэрээр сая нэг анх байснаасаа 11 км-ийн зайд аврах багийнхантай гэнэт таарчээ. Хэдийгээр…
Шүүлт
15 сантиметрийн урттай шугам байжээ. Тэр шугам ямар ч биеттэй таарсан эхлээд уртыг нь хэмждэг байв. "6.7 сантиметр, 11 сантиметр, 9.2 сантиметр... Өө, чи ердөө 3-хан сантиметр юм байна ш тээ!" Шугам нэг өдөр жинлүүртэй таарав. Гэтэл жинлүүр яах ийхийн зуургүй шугамны жинг үзэв гэнэ. “17 грамм аа? Ердөө л энэ үү. Ямар инээдтэй юм бэ! Ха ха ха!” Шугам ихэд гомдон, хариугүй уйлах шахлаа. Тэгэхэд л шугам сая нэг аливааг зөвхөн уртаар нь дүгнэдэг байсан өөрийн алдааг ухаарч гэнэ. Тэр цагаас хойш шугам бүхнийг байгаагаар нь хүлээн авч, хүндэтгэн, сайнаар харж сурчээ.
Бүх баяр хөөр, аз жаргал Эхийн дотор
Нэг өдөр хүү маань ирээдүйн эхнэрээ танилцуулахаар гэртээ дагуулж ирлээ. Тэр бүсгүй нь сүмд явдгийг сонсоод бидэнд их таалагдаж билээ. Эхнэр бид хоёр ч гэсэн христчин улсууд л даа. Тийм болохоор хүүгээ эхнэртэйгээ эв түнжинтэй байж, итгэл үнэмшилтэй, зөв амьдраасай гэж л хүснэ шүү дээ. Надад хүсэх өөр юу байхав. Хүүгээ хуримаа хийсний дараахан бид бэрийнхээ явдаг сүмийг Бурханы сүм болохыг мэдэж авсан юм. Үүнд нь сэтгэл дундуур байснаа нуух юун. Гэтэл бэр маань бидэнд их сайн хандана. Бид ачлалт бэрийнхээ хүсэлтээр Бурханы сүмээс зохиодог “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнг нь очиж үзэн, сүмийнхээ талаар ярихыг нь тээршээлгүй сонсдог байв. Тэгтэл нэг өдөр хүү бэр хоёр маань ихэд шаналангуй харцаар харснаа эхнэр бид хоёртой цуг Бурханы сүмд явах хүсэлтэй байгаагаа…
Солонгос, Дэгү / И Шил Гон
Сайхан харилцааны төлөөх хэлэлцээ
“Бараг юм бүхэн хэлэлцээ.” Америкийн хэлэлцээ судлаач Херб Коэн ийм үг хэлсэн байдаг. Хэлэлцээ гэхээр ихэнх хүмүүс олон улсын хэлэлцээ, цалингийн хэлэлцээ гэх мэт чухал асуудлуудын тухай сүртэй, ширүүн тэмцэл гэж төсөөлдөг. Харин хэлэлцээ хийнэ гэдэг нь зөвхөн гадаадын дипломатч, бизнесийнхэнд зориулагдсан тусгай ажил үүрэг биш. Зах дээр бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохиролцох, үдийн хоолны цэсийг хамт олонтойгоо хэлэлцэн хамт шийдэх, гэр бүлийнхэнтэйгээ гэрийн ажлаа хуваах, хүүхдийн халаасны мөнгөний хэмжээг шийдэх зэрэг нь хэлэлцээний нэг хэлбэр. Херб Коэний хэлсэнчлэн албан ёсоор ширээний ард өөд өөдөөсөө хараад суухгүй ч гэлээ хүний өдөр тутмын амьдрал гэгч нээрээ л цуврал хэлэлцээ байдаг аж. Хэрэв хүн болгон хэрэгцээгээ бие даан хангаж чаддаг байсан бол, эсвэл хоёр талын хүсэл сонирхол үргэлж таардаг байсан бол энэ…
Суут ухаантан болох нууц
Испанийн алдарт хийлч Пабло де Сарасате (Pablo de Sarasate) арван настайдаа Хатан хааны өмнө хийл хөгжим тоглож байсан авьяаслаг нэгэн. Тэрээр өвөрмөц чичиргээ, нарийн хэмнэлтэй тоглолтоороо олны магтаал хүлээдэг байв. Тухайн үеийн Камил Сен-Санс, Эдуард Лало, Макс Бруч зэрэг хөгжмийн зохиолчид түүнд зориулан уран бүтээл хүртэл туурвиж байсан гэдэг. Тэрээр Америк төдийгүй Франц, Англи зэрэг Европын орнуудаар аялан тоглолтоо хийн, үзэгчдийг байлдан дагуулж байжээ. Сарасате хөгжмийн зохиол бичихдээ ч гарамгай байв. Тэрээр , , зэрэг бүтээлээрээ нэр алдарт хүрсэн юм. Ялангуяа гэдэг бүтээл нь хөгжимчдөөс асар өндөр ур чадвар шаардсан, тухайн үеийн хийлчдэд тоглоход амаргүй хөгжим байв. Харин Сарасате тэрхүү хөгжмөө гайхалтай тоглож, дэлхий дахиныг шагшруулдаг байлаа. Хүмүүс түүнийг “Төрөлхийн суут ухаантан юм аа” гэж магтахад тэрээр ийн өгүүлдэг байжээ.…
Үр жимс их гаргахыг хүсвэл
Сайн мэдээний арвин их үр жимс гаргах хамгийн шилдэг арга бол Бурханыг зүрх сэтгэлийнхээ төвд байлгах явдал. Зүрх сэтгэлийнхээ төвд Бурханыг залсан хүмүүст нэгэн онцлог шинж байдаг нь тэд цаанаасаа л бусдад үйлчилж, өөрсдийгөө даруу болгоход суралцсан байдаг. Учир нь Өөрийн хүүхдүүддээ үйлчлэх жишээ биечлэн үзүүлсэн Бурхан тэдний дотор оршдог юм. Алгасал баярын ариун зоогийн ёслолын өмнө Есүс шавь нарынхаа хөлийг биечлэн угаасан нь биднийг ч мөн ийм даруу байдлаар бие биендээ зүрх сэтгэлээсээ үйлчлээсэй гэж хүссэндээ тэр юм. Хамгийн дээд сэнтийд залрах ёстой байсан тэнгэрийн Бурхан Өөрийгөө хамгийн дорд даруу Нэгэн болгосон билээ. Бурханы хүүхдүүд болсныхоо хувьд бид хүслийг нь сэтгэл зүрхэндээ шингээж чадах юм бол биднээс бардам зан гарах учиргүй. Бидний дотор оршдог Бурханаа бүрэн дуурайж, ах эгч…
Та бодож байгаагаасаа ч илүү үзэсгэлэнтэй шүү!
Их Британийн нэгэн компани эмэгтэйчүүдэд өөртөө итгэх итгэл суулгаж, жинхэнэ гоо үзэсгэлэнг нь мэдрүүлэх зорилгоор тэднийг Холбооны мөрдөх товчооны ам зургийн мэргэжилтэнтэй уулзуулах өвөрмөц компанит аяныг эхлүүлжээ. Уг аян “Та бодож байгаагаасаа ч илүү үзэсгэлэнтэй” гэсэн уриатай байв. Ам зургийн мэргэжилтэн АНУ-ын Нью-Йорк хотод өөр өөр насны, өөр өөр үндэс угсааны долоон бүсгүйтэй нэг бүрчлэн ярилцжээ. Харин мэргэжилтэн тэдгээр бүсгүйчүүдийг харах боломжгүй, зөвхөн нүүр царайг нь тодорхойлох зорилгоор тэдэнд асуулт тавих боломжтой байж. Бүсгүйчүүд ч мөн түүнийг харах боломжгүй, зөвхөн асуултанд нь хариулав. Маргааш нь гуравдагч этгээд ирж, бүсгүйчүүдийн нүүр царайг мөн тодорхойлов. Үр дүн нь ёстой гайхалтай байлаа. Гуравдагч этгээдийн тодорхойлолт дээр үндэслэсэн хөрөг зурагнууд нь бүсгүйчүүдийн өөрсдийнх нь тодорхойлж зуруулсан зурагнаас хавьгүй үзэсгэлэнтэй байв. Тэд өөрсдийн нүүр царайг…
Жантегийн хууль (эгэл жирийн хүмүүсийн хууль)
“Хэрэв та аз жаргалтай байвал бусдыг аз жаргалтай болгож чадна. Бусдыг аз жаргалтай байлгавал та өөрөө бүр ч аз жаргалтай байх болно.” Глейм (Германы яруу найрагч Хойд европчууд хүүхдүүдээ сургахдаа “Жантегийн хууль”-ийг онцолдог байна. Энэ нь Скандинавт уламжлагдан ирсэн нийтлэг хууль юм. “Жанте” гэдэг нь Америкт Жеймс гэдэг шиг түгээмэл нэр бөгөөд “эгэл жирийн хүн” гэсэн утга агуулж байдаг аж. Хойд европчуудын сэтгэл оюунд гүн гүнзгий суучихсан байдаг тэрхүү хуулийг доор сийрүүлье. “Өөрийгөө онцгой гэж бүү бод, өөрийгөө бусадтай ижил байр суурьтай гэж бүү бод, өөрийгөө бусдаас илүү ухаалаг гэж бүү бод, өөрийгөө бусдаас илүү байр суурьтай гэж бүү бод, өөрийгөө бусдаас илүү мэддэг гэж бүү бод, өөрийгөө бусдаас илүү чухал гэж бүү бод, өөрийгөө бүхнийг чадагч гэж бүү бод,…
Эзний сэтгэл
“Ромчуудын түүх” хэмээх бүтээлээрээ алдартай Японы зохиолч Нанами Шионо “Ромын эзэнт гүрэн хүчирхэг байсан хэдий ч мөхсөн гол шалтгаануудын нэг нь улс орноо хамгаалж байсан цэрэг дайчдын дийлэнх нь хөлсний цэргүүд байсан” хэмээн тэмдэглэжээ. Цэргүүдийн хувьд өөрсдийн эх орноо хамгаалж байгаа хэрэг биш учраас үүрэг хариуцлагаа ухамсарлах тал дээр учир дутагдалтай хандаж байв. Иймд Ромын хүч сулрахад хүрчээ. Японы колоничлолын үед Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Ан Чан Ху эзэн хүн болон замын аянчны ялгааг дурдахдаа “Гэрийн эзний хараа хяналт байхгүй айл өрх хэзээ нэгэн цагт нурна” гэсэн байдаг. Тэрээр тухайн улс орны эзэн нь болсон ард түмний хувьд эзний сэтгэл чухал байдгийг ийн онцолсон байна. Хэдий нэг гэрт байсан ч гэрийн эзэн, замын аянчин хоёрын байр суурь тэс өөр.…
Одоо!
“Маргааш бол мэргэжлийн мэхлэгч” гэсэн үг байдаг. Энэ нь бид аливааг “Маргааш хийнэ” гэж хойшлуулдаг бөгөөд ингэх нь ихэнх тохиолдолд тэдгээр ажлаас няцах юм уу эсвэл бүрмөсөн орхихыг өөртөө зөвшөөрдөг гэсэн үг. Уг нь маргааш гэгч цаг хугацаа өнөөдрөөс тийм ч их ялгаатай биш л дээ. Гэсэн хэдий ч бидний ихэнх нь хийх ёстой зүйлээ “маргааш” болтол хойшлуулсаар л байдаг. Энэ нь тухайн ажлыг хийж хэрэгжүүлэх хүсэл зориг бидэнд дутагдаж байгаагийн нотолгоо юм. Есүсийн айлдсан талантны тухай сургаалт зүйрлэлд авснаасаа хоёр дахин их ашиг олж, эзнээсээ магтаал сонссон хүмүүст нэг л нийтлэг онцлог байсан. Тэд “тэр даруй” яваад худалдаа хийсэн. Тэд эзнийхээ мөнгийг газарт нууж, юу ч хийлгүй зүгээр л эзнээ буцаж ирэхийг хүлээн суугаад, эцэст нь өөрт байгаагаа хүртэл…
Тэнгэрийн хаанчлалаас бүү ухарч, няц
Мосег Синаи уулнаас бууж ирэлгүй удсанд алтан тугалан шүтээн бүтээж, түүндээ мөргөж үйлчилсэн израиль ард түмэн. Өлөө дарахын тулд ууган хүүгийн эрхээ аяга зармагны шөлөөр худалдсан Есав. Өнөө үеийг хайрлаж үнэнийг орхисон Дем... Тэд бол үнэ цэнэтэй зүйлээсээ татгалзсан тэр мөчөөс эхлэн золгүй байдалтай нүүр тулгарсан Библийн түүхэн хүмүүс юм. “Би чадах бүхнээ хийсэн. Одоо хангалттай. Би цаашид тэвчиж чадахгүй.” Хүний амьдралд бууж өгмөөр санагдах хэцүү мөч ирдэг. Гэсэн хэдий ч тийм мөчид хүртэл бидэнд хэзээ ч бууж өгөх ёсгүй нэг зүйл бий. Тэр бол бидний очих ёстой итгэлийн амьдралын маань зорьсон газар болох тэнгэрийн хаанчлал юм. Ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон гэсэн тэнгэрийн орны замаас хэзээ ч ухарч няцдаггүй хүмүүст өгөгдөх Бурханы бэлэг бол тэнгэрийн хаан тахилчийн ерөөл юм.…
3 секундын хүч
Нар мандаж жаргасаар нүд ирмэхийн зуурт нэг сар өнгөрнө. Зогсолтгүй урагшлах цаг хугацаанд гурван секунд гэдэг тун богино мөч мэт санагдаж магадгүй л дээ. Гэвч цаг хугацаа тэдгээр богино мөчүүдээс бүрддэг. Энэ л богинохон хугацаа ямар нэг чухал тэмцээний дэвжээн дээр хожил, ялагдлыг шийдэж, хэн нэгний амьдралыг ч өөрчилж чадна. Хаа нэгтээ шинэ амь төрж ч болно. Богино мэт боловч асар чухал гурван секунд! Хэрэв та үүнийг зөв ашиглаж чадвал сайн үр дүнд хүрч болох юм. Та энэ сард гурван секундын хүчийг ашиглаад үзэхэд болохгүй нь юун? Хамгийн чухал зүйл бол хэрэгжүүлэх. Хэрэв та үүнийг хэрэгжүүлбэл гурван секунд нь бусдыг болон өөрийгөө аз жаргалтай болгоход хангалттай их цаг хугацаа юм шүү. Тэгвэл одоо эхлэх үү? Нэг, хоёр, гурав! Зөвлөмж 3…
Хамгийн их баяр хөөр
Далаа давсан урт үстэй, сахалтай, тас хар нүдний шилтэй, жинсэн хослол, кобой гутал өмссөн билиг танхай нэгэн. Энэ миний үнэнийг ухаарахаас өмнөх төрх. Тухайн үед киноны зураг авалтанд ороод үс, сахлаа ургуулсан байсан юм. Жүжигчин гэдэг ажлыг хийгээд, ганц нэг бүтээл найруулан, багагүй кинонд дүр бүтээсэн би өөрийн авьяасандаа сэтгэл хангалуун, бусдад таалагдах гэхээс илүү өөрийнхөөрөө амьдарч ирсэн хүн. Харин итгэлийн амьдралын тал дээр тийм байгаагүй. Бурханд итгэдэг, Библийг мэднэ гэж яриад байгаа хэрнээ Библиэ уншаад ойлгохгүй. Бурханы үгийг олигтой тайлбарлаж өгдөггүй пастортаа Бурханд итгэхээсээ илүү итгэвч, юунд ч юм гомдох, юуг ч юм үгүйлэн сэтгэл өнчирнө. Нэг өдөр хамт сурч байсан оюутан цагийн найз над руу залгалаа. Бид хоёр сүмийн талаар ч ярьж, найз маань миний явдаг сүмд мөнх…
М.Дорждагва / Монгол, Улаанбаатар
Эцэст нь ерөөл өгөх гэж
2016 оны 2 сарын 17-нд хүү маань бага сургуулиа төгсөв. Гэрээсээ 2 цаг явах зайд ажилладаг нөхөр маань надтай цуг хүүгийнхээ хонхны баярт оролцохоор бүр ажлаасаа чөлөө авав. Төгсөлтийн баяр дээр нь төгсөгчдийн нэрийг нэг нэгээр дуудаж, сертификат гардуулж байлаа. Зарим нь шагнал авахаар тайз руу дуудагдана. Хүү маань ч шагнал авсны нэг нь байсан юм. Баярласандаа болоод нүдэнд минь нулимс цийлэгнээд ирлээ. Хүмүүс хүүг маань ямар нэг хичээлдээ сайн байсан болохоороо шагнал авч байна гэж бодсон байх. Харин хүү маань хөнгөн атлетикийн арга хэмжээнүүдэд авьяастай хүүхдүүдэд гардуулж байсан хөнгөн атлетикийн шагнал авсан юм. Нөхөр бид хоёрт энэ шагнал ямар их утга учиртайг биднээс өөр хэн ч мэдэхгүй л дээ. Зургаан жилийн өмнө бага сургуульд орохоосоо өмнө ханиад нь хүндэрснээс…
Солонгос Гүми, И Сүн Дог
Ерөөлийн мэдээ тунхаглах үзэсгэлэнтэй хөлийн алхаа
Малайзад сайн мэдээний 300 хот байгуулахын төлөө сар бүр богино хугацааны тунхаглал өрнүүлж байгаа. Бурханы ерөөлийн боломжийг авахаар олон ах эгч дүү нар сайн дураараа явж, манай тунхаглалын баг сайн мэдээ огт тараагүй байсан Клуан руу явцгаасан юм. Атар газар хагалж, үнэнийг тараах үүрэг өгсөн Бурхандаа бид дахин дахин талархаж байлаа. Клуан нь Малайзын нийслэл Куала Лумпур хотоос дөрвөн цаг хагас яваад хүрэх газар. Бид таван өдөр 4 шөнийн богино хуваарь гаргаж явсан тул очингуутаа ачаагаа задалж, хүн ихтэй газар руу нь бушуухан явлаа. Клуаны хүмүүс энэ үеийн Аврагч Сүнс ба Сүйт бүсгүйн талаар огтхон ч сонсоогүй байв. Тэднийг үнэнд анхаарал тавин тэнгэр Эцэг Эх рүү хурдан ирээсэй гэж бид залбирцгаав. Өдөржин сайн мэдээ тараасан ч Бурханы үгийг сонсохыг хүссэн…
Малайзын Клуанд хийсэн богино хугацааны тунхаглал