Тэнгэр газрын бүтээл, гайхамшигт урлал

Систин сүмийн таазыг Микеланжело дөрвөн жилийн турш зуржээ. Таазны нэг алдартай хэсгийг “Адамын бүтээл” гэж нэрлэдэг аж. Үүнийгээ дуусгахын тулд тэрээр өдөржин гараа өргөх ёстой байсан төдийгүй гар нь хичнээн цуцаж байсан ч бүх сэтгэл, зүрхээрээ ажлаа үргэлжлүүлсэн байгаа юм. Бүтээлээ дуусаад тэрээр уг фреск зураг дээр сэтгэл хангалуун гэгч нь нэрээ үлдээгээд сүмээс гарчээ. Гадаа нарны туяа цацарч, цэлмэг хөх тэнгэр цэлийгээд л, тэнгэрээр шувууд нисэлдэн байлаа. Микеланжело байгалийн сайхныг бишрэн байснаа ингэж бодов гэнэ. “Бурхан байгаль дэлхийг ийм үзэмж тансаг бүтээчихээд, Өөрийнх нь урлагийн бүтээл гэдгийг зарлах ямар ч ул мөр үлдээгээгүй байхад би өчүүхэн нэг ханын зураг зурсандаа өөрөөрөө сайрхахыг хүсэж байж.” Тэгээд тэрээр сүмд буцаж ороод нэрээ арилгав. Түүнээс хойш Микеланжело ямар ч бүтээл дээрээ нэрээ…

Шинэ Үйлс номны гол дүр болохыг хүснэ

“Эзэн минь, хэрэв би тэнгэрийн хаанчлалд орж л байвал юу ч байсан хийх болно. Тиймээс надад авралын баттай итгэл өгөөч.” Сүмд тууштай явсан хэр нь аврал авсандаа итгэдэггүй байсан миний байнгын залбирал энэ байлаа. Би хүүхэд байхын л тамд орно гэхээс үхтэлээ айж, янз бүрийн семинар, магтан дууны чуулган, үүрийн залбиралд алгасалгүй оролцдог байв. Өдөр бүр Библи хуулж бичин, хэзээ нэгэн цагт тэнгэрийн хаанчлалын бат итгэлтэй болно гэж хүлээдэг байлаа. Өвлийн нэг хүйтэн өдөр би үнэнийг тунхаглаж яваа хоёр тэнгэр элчтэй таарч Амралтын өдөр, Алгасал баяр гээд олон зүйлийн талаар сонсох нь тэр. Би тэр даруй шинэ амийн ерөөл авч, өдөр бүр Сионд очин хичээл үздэг байв. Библи судлах тусам авралд итгэх итгэл минь нэмэгдэж байлаа. Үнэнийг би дотроо нуухыг…

Бүгд Найрамдах Доминикан улс, Сантьяго де лос Кабаллерос/ Сун Хе Жү

Тууштай байдал

Мексикийн Тарахумара омгийнхон гүйх чадвараараа алдартай. Тэд өөрсдийгөө “Рарамури” (гүйж байгаа хүмүүс) гэж нэрлэдэг. Тэдний хувьд нэг өдрийн дотор бүтэн марафон гүйх нь тийм ч хэцүү биш. Тарахумара омгийнхон буга агнахдаа араас нь хөөдөг аж. Буга тэднээс хамаагүй хурдан давхиж болох ч тэднийг бодвол тэсвэргүй байдаг гэнэ. Буга хар хурдаараа харайж, нүдэнд нь харагдахаа больсон ч тарахумара нар огт санаа зоволгүй, мөрөөр нь мөшгиж, ялгадас шүүрлээр нь хөөгөөд олчихно. Улмаар хэд хоногийн дараа нь тэд бугыг удаан давхиснаасаа болж бахардаж унасан байхад нь барьдаг байна. Шийдэмгий, тууштай байдлын хүч асар их.

Өөрийгөө бусдын байр сууринд тавих чадвар “эмпати”

“Сэтгэл чинь өвдөө юу, миний сэтгэл ч өвдөж байна” гэсэн үг Солонгост ярианы сэдэв болоод байсан. Нөгөө хүнийхээ сэтгэлийн зовлонг ойлгоод зогсохгүй тэр зовлонг нь хуваалцаж, өрөвдөн адил мэдэрдэг нэгэн олон ангит киноны гол дүрийн энэ халуун дулаан үг үзэгчдийн сэтгэлийг ихээхэн хөндсөн юм. Үнэндээ энэ бол дэгс үг биш. Хүмүүс өөр хэн нэгэн тариа хийлгэх, унаж өвдгөө шалбалах зэргийг хараад өөрөө өвдөж байгаа юм шиг хөмсгөө зангидан ярвайдаг даа. Зөвхөн өвдөлт төдийгүй инээх, эвшээх, загатнах зэрэг ч халдвартай байдаг байна. Ингэхэд хүн яагаад бусдын сэтгэл хөдлөлийг өөрийнх юм шиг мэдэрдэг юм бол? Энэ нь адилхан мэдрэх эмпати сэтгэлтэй холбоотой. Эмпати гэдэг нь бусдын сэтгэл хөдлөл, санаа бодол, үзэл баримтлал гэх мэтийг ойлгож, адилхан мэдрэх чадвар юм. Эмпати мэдрэх чадвар…

Эерэг бодол, хандлагаар даван туулах нь

Хүмүүс өвдсөн үедээ тайтгарч, өвчнөө намжаах бодлоор ихэвчлэн бөхийдөг. Гэтэл судалгаагаар бөхийхөөсөө илүү цэх суух нь өвдөлтийг даван туулахад илүү үр дүнтэй болохыг харуулдаг аж. Үүний учир нь ийм. Нэгдүгээрт, итгэлтэйгээр цээжээ түхийлгэн, цэх суух үед өвдөлт намдахад тустай тестостерон гэх даавар нэмэгддэг байна. Хоёрдугаарт, хэрэв бөхийх юм бол сэтгэлзүйн хувьд хүний бие аяндаа уг өвдөлтийг даван туулж чадахгүй гэж боддог гэнэ. Эсрэгээрээ өөртөө итгэлтэйгээр суувал аливааг чадна гэдэгтээ хүний бие итгэдэг аж. Сэтгэлийн зовлон ч адилхан. Сэтгэл нь өвдөж шаналсан үедээ хүн эрүүгээ итгэлтэй гэгч нь дээш өргөх нь толгойгоо гудайлгахаас илүү амарханаар даван туулах боломж олгодог аж. Эерэг бодол, эерэг хандлагатай байж гэмээнэ бие махбодын болон сэтгэл зүйн бүхий л бэрхшээлийг даван туулж чадна.

Тэнгэрийн гэр бүлийн хайраар

Ахлах сургуульд байхад манай хороололд маш аймшигтай гэмт хэрэг гарч байсан юм. TV-ээр үздэг байсан хэрэг миний амьдардаг газарт болсон болохоор хэзээ ямар зүйл тохиолдох бол гэхээс маш их айдаг байлаа. Цагаа олж найз маань утсаар залгахад нь найздаа өөрийнхөө сэтгэл санааны байдлыг хуваалцтал найз маань надад ямар ч гамшгаас хамгаалж өгдөг Бурханы амлалт болох Алгасал баяр сахихыг санал болгов. Найз маань Бурханы сүмд явдаг байсан юм. Эргэн тойрны хүмүүс Бурханы сүмийн талаар муугаар ярьдаг байсан ч өөрсдөө сайн мэдэхгүй зүйлээ ярьж байгаа юм шиг санагдаж нэг их ойшоодоггүй байлаа. Юу юунаас илүүтэйгээр сурагч хүнийхээ хувьд найзын маань мэдрүүлсэн мэдрэмж гэвэл тэрээр чин сэтгэлээсээ найз нартаа найр тавьж, анхаарч халамжилдаг болохоор найзын маань хэлсэн үг анхаарал татсан юм. Найзыгаа дагаад…

Солонгос, Сөүл / Им Сон Хэ

Бороо салхитай өдөр болохоор л

Би бороотой өдрүүдэд дургүй. Бүрхэг цаг агаар намайг гунигт автуулж, гутал хувцас норгочихно. Бороотой өдрүүдэд дургүй байдгийн бас нэг шалтгаан бол үе мөч маань бороо орохыг бүр андахгүй, цаг уурын газраас ч илүү тодорхой мэдүүлдэгт байгаа юм. Гэхдээ би заримдаа бороон дундуур инээмсэглэн алхдаг. Багадаа би сумын төвийн бага сургуульд сурдаг байлаа. Манай гэр яг төвд нь байдаг байв. Сургууль гэр ойрхон байсан болохоор заримдаа би сургуулийнхаа биеийн тамирын талбайгаас ээжийгээ дээвэр дээрээ угаасан хувцсаа дэлгэж байхыг нь харна. Тэр үед нэлээн олон сурагч гучин минут, бүр цаг гаруй алхаж байж сургуульдаа ирдэг байсан юм. Тэдэнтэй харьцуулахад би хамаагүй таатай нөхцөлд сурч байсан хэрэг л дээ. Нэг өдөр ширүүн салхитай бороо орж, би сургуулийнхаа биеийн тамирын талбай дундуур бороо зүсэн…

Чой Жэ Жон / Солонгос, Гүнпу

Зөнчийн эхнэрийн “Үйлс”

Би зөнчийн эхнэр хүн л дээ. Энд ирэхээсээ өмнө би Эль Сальвадорт сайн мэдээний үүрэг гүйцэтгэж байсан юм. Эль Сальвадорын нэгэн эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр очих үеэр надад тохиолдсон нэг явдлыг хүүрнэе. Би эмнэлгийн хүлээлгийн танхимд Эль Сальвадор дахь сүмийн солонгос зөнчийн эхнэртэй утсаар ярьчихаад сууж байв. Гэтэл нэг сувилагч над дээр ирснээ: “Би Солонгосын талаар их сонирхдог болохоор солонгос хэл сурч байгаа юм л даа. Таныг солонгосоор ярьж байхыг сонсоод зүгээр мэндлэх гээд ирсэн юм аа” гэж ичингүйрэн хэлэв. Дараа нь тэр надаас Эль Сальвадорт хэзээ ирснийг, амьдралын хэв маягт нь дасан зохицож байгаа эсэхийг эелдгээр асуув. Гэнэтийн нөхцөл байдал байсан ч бид хоёр найрсаг яриагаа үргэлжлүүлэв. Би түүнтэй Солонгосын соёл энэ тэрийг цаг хэртэй ярилцаж, хөгжилтэй байв. Тэгтэл сувилагч…

Мексик, Пуэбла / Со Ха Ныл

Анхны хайраа эцсээ хүртэл нандигнах нь

Би айлын хоёр дахь хүүхэд болж төрсөн болохоор ууган хүүхдийн үүрэг гүйцэтгэнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм. Намайг арван тавтай байхад надаас нэлээд хэдэн насны зөрүүтэй эгч маань хүнтэй сууж, тэр цагаас дөрвөн дүүгээ харж асрах үүрэг надад оногдов. Тухайн үед манай гэр бүлийн санхүүгийн байдал улам дордож, би үргэлж ажил ажил гээд явчихдаг аав ээжийгээ орлон гэрийнхээ хамаг ажлыг хийх хэрэгтэй болов. Хичээл тарж ирэв үү үгүй л дүүтэйгээ хамт ажлаа хувааж аваад бушуухан дуусгах гэнэ. Өөрөөсөө арван насны зөрүүтэй бага дүүгээ би байнга нуруундаа үүрч өсгөсөн дөө. Үе тэнгийнхэн шигээ тоглож наадах цаг зав надад ер гардаггүй байлаа. Хорь гарсан хойно ч миний байдал нэг их өөрчлөгдөөгүй юм. Хоёр ажил зэрэг хийж, хурааж цуглуулсан мөнгөөрөө дүү нараа…

Юүн Хён Сүг / Солонгос, Инчон

Эрдэнэ эрж хайсан минь

Манай Сион Гимхэ хотын Жанюү дүүргийн хөл хөдөлгөөнтэй Юүлха кафейн гудамжинд цэвэрлэгээ хийх болсон юм. Энэ бол байнга л цэвэрлэх шаардлагатай нутаг дэвсгэр л дээ. Ресторан цайны газраас эхлээд олон дэлгүүр хоршоотой. Төд удалгүй бид цэвэрлэгээгээ эхэлж, бидний гарт байсан шуудай сав хогоор дүүрэв. Олсон бүх хогоо түүж хийсэн болохоор арга ч үгүй биз. Бид бүгд л баярлалдан хог түүж, нөгөө түүсэн хогоо эрдэнэ олсон аятай л шуудайлж гарна. “Энд нэг байна. Өө, тэнд нэг байна!” Энд тэндгүй сэтгэл нь хөдөлсөн, баярласан дуу хоолойг сонсоод би хажууд байсан эгч дүүдээ “Энэ дэлхий дээр хог олчихоод баярладаг цорын ганц хүмүүс манай сүмийнхэн байх аа” гэж хэлээд бөөн инээдэм болов. Тэр үеэр хүмүүс хууль бусаар хоол хүнсний хаягдлаа гаргаж шидээд байна гэсэн…

И Жи Вон / Солонгос, Гимхэ

Сайн дурын ажлын сайхан энерги

Намян тосгонд гудамж талбай цэвэрлэхийн өмнөх өдөр миний бие хүнд оргиж, толгой өвдөн, ханиад хүрчихсэн юм шиг байлаа. Харин би удаан хугацааны дараа сайн дурын ажилд оролцох боломжоо алдахыг хүсээгүй юм. Маргааш нь цуглах газраа ирээд шар хантаазаа өмсөөд яагаад ч юм эрч хүч мэдрэгдээд ирэв. Намян зах 5 өдөр нээгдсэн болохоор хүн ихтэй, гудамж талбай хөл хөдөлгөөнтэй, хог новш дүүрэн байлаа. Бид өндийх ч завгүй хог түүж байсан болохоор хөлс нуруу даган урсана. Үе үе үлээх сэвэлзүүр салхи хүйтэн биш харин ч сэргээнэ. Сайхан цаг агаарт гудамж цэвэрлээд миний толгойн өвчин намдаж, зүгээр боллоо. Сайн дурын ажлаас мэдэрсэн баяр хөөртэй сэтгэл минь биед ч сайн нөлөө үзүүлсэн бололтой. Бурханы сургаалыг дагаж хийх юм бүхэн биднийг эрүүл аз жаргалтай болгодог…

Хун Хён Жа / Солонгос, Хуасон

Санаа зовнилоо хаябал аз жаргал ирнэ

Эрт дээр үед санаа зовнилоор дүүрэн нэгэн хүн байжээ. Тэнгэр нурж, газар цөмрөх вий гэж санаа зовсондоо унтаж, идэж ч чадахгүй, тэр байтугай бүр гэрээсээ ч гадагш гарч чаддаггүй байж гэнэ. Уг нь хүн бүр санаа зовох зүйлгүй амьдрахыг хүсэж мөрөөддөг ч үнэндээ хүн үй түмэн хэрэггүй санаа зовнил, айдас дунд амьдардаг аж. Амьдрал бол хичээл сурлага, эрүүл мэнд, холбоо харилцаа, ажил алба, гэрлэлт, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өндөр настан аав ээжээ дэмнэж тэтгэх, хожмын он жилүүддээ бэлтгэх гээд санаа зовнилын үргэлжлэл гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Бие султай нь сул дорой байдалдаа санаа зовж, эрүүл чийрэг нь эрүүл мэндээ алдах вий гэж айна. Аз жаргалгүй бол аз жаргалгүйдээ санаа зовж, аз жаргалтай байвал аз жаргалаа удаан үргэлжлэхгүй байх вий гэж…

Намайг удаан хүлээсэн Бурханы ачийг хариулах цаг

Багц ургамал ч ургахад хэцүү, үржил шим муутай элсэн цөлд израиль ард түмний төлөө Бурханы буулгаж өгсөн "манна" эхэндээ гайхамшигтай хоол хүнс байсан. Гэвч урт удаан 40 жилийн аянд идсэн “манна” яваандаа израиль ард түмний хувьд “заваан хүнс” болж хувирсан байдаг. Аав ээж маань намайг 5 сартай байхад үнэнийг хүлээн авч, хэдэн жилийн дараа эш үзүүлэгчийн замыг сонгосон гэнэ лээ. Үүний ачаар би бага наснаасаа л Сионы олон гэр бүлийн хайр халамжинд бөмбөрч өссөн дөө. Сион дахь амьдрал маань өсвөр нас хүртэл баяр хөөрөөр дүүрэн байлаа. Гэвч сургуулийн он жилүүдэд найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөмөөр байвч Амралтын өдөр бүр Сион руу явж хууль тушаал сахих ёстой болдогтоо үргэлж сэтгэл дундуур байх болов. Бурханы үгийг хэрэгжүүлэх ёстойг мэдэх нь мэддэг ч зүрх…

Со Жүн Ён / Солонгос, Соннам

Хөлдүү газар булаастай байсан үр газраас цойлон урган гарч ирдэг шиг

Би бага хүүтэйгээ цуг амьдрахаар Шихын хот руу нүүх болов. Жар гаруй жил амьдарсан нутгаа орхиод нүүнэ гэдэг амаргүй байсан ч том хүү охин хоёр маань Шихын хотод амьдардаг тул санаа зовох юмгүй нүүж ирсэн дээ. Нэг өдөр том охин маань ирснээ толгой эргэмээр зүйл ярьж сэтгэл тавгүйтүүлж орхив. “Ээж ээ, Библид тэнгэр Эх гэж байдаг юм байна лээ.” Үгүй ер, тэнгэр Эх гэнэ ээ. Би олон арван жил католик сүмд явахдаа тэнгэр Эхийн тухай ганц ч удаа сонсож байгаагүй юм даг. Тиймээс би хүний урманд охиныхоо үгийг сонсох дүр ч үзүүлсэнгүй, охиноо бараг хөөх шахам гэрээсээ гаргав. Түүнээс хойш би охиндоо хэд хэдэн удаа уурлаж, сүмийн талаар дахиж дурсахгүй байхыг хүсэн, элдвээр хэлж үзлээ. Тэгсэн ч охин маань болих…

Шин Дун Ре / Солонгос, Шихын

Хайрын утас

Нэгэн биологич эрдэмтэн модны мөчир, саглагар өвсөөр гэр хийдэг аалзыг ажиглан судалж, сонирхолтой зүйл олж тогтоожээ. Эмэгчин аалз зулзагануудад нь гаднын ямар нэг аюул учрахад өөрөө хичнээн хол байсан ч зулзаган дээрээ сум харвах мэт хурдан хүрч очдог байна. Эмэгчин аалз зулзагануудынхаа дэргэд нь байгаагүй хэрнээ тэдэнд аюул учирсныг яаж мэдээд, яаж тийм хурдан очиж амжсан нь өнөөх эрдэмтний анхаарлыг татаж гэнэ. Тэгээд илүү нарийн ажиглалт хийхээр шийджээ. Үр дүнд нь сонирхолтой зүйл илрүүлэв. Эмэгчин аалз зулзагануудтайгаа нарийхан утсаар холбогдсон байж. Зулзагануудад нь дайсны аюул тохиолдож нааш цааш гүйлдэхэд эх аалзтай холбогдсон утас татагддаг байна. Үүнийг мэдэрсэн эмэгчин аалз зулзаган дээрээ маш хурдан хүрдэг ажээ. Бид ч үүний адил Бурхантай нүдэнд харагдахгүй утсаар бат холбогдсон байдаг. Юу ч тасалж дийлдэггүй…

Бүтэлгүйтэл нь амжилт дагуулна

АНУ-ын жижиглэн худалдаа эрхлэгчдийн нийгэмлэгээс ийм нэгэн судалгаа гаргажээ. Бараа бүтээгдэхүүн худалдаалж буй нийт борлуулагчдын 48% нь үйлчлүүлэгчиддээ бараагаа ганцхан удаа санал болгоод, худалдаж авахаас татгалзвал шуудхан л орхидог гэнэ. Харин 25% нь 2 удаа, 15% нь 3 удаа санал болгоод авахгүй бол орхидог байна. Ердөө 12% нь л бараагаа борлуулах гэж 4-өөс дээш удаа ятгадаг аж. Сүүлчийн ангилалд багтах хүмүүсийн зарсан бараа нийт борлуулалтын 80%-ийг эзэлдэг гэсэн нэг чухал зүйл эндээс анзаарагдсан байна. Хэрэг зорилго санаснаар болсонгүйд гуньж гутрах гээд байвал дээрх судалгааны үр дүнг дахин дахин эргэцүүлээд үзээрэй. Ямар ч зүйл өөрийн гэсэн шат дамжлагатай байж үр дүн нь сайн байдгийг мэдэж байвал бүтэлгүйтэх юм уу татгалзсан хариу сонсох нь тийм ч таагүй зүйл биш бололтой. Илжгэн чихний…

Өдөр бүр эрдэнэсийн эрэлд

Хүмүүс үнэ цэнэтэй гэж үздэг зүйлийнхээ төлөө амьдардаг. Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл мөнгө байлаа. Би ядуу гэр бүлд өсөж торнисон болохоор эдийн засгаар хүчирхэг байхыг хамгийн чухал гэж боддог байлаа. Их сургуульд ороод мөнгө олохын тулд би ажил олж хийдэг байв. Нэг өдөр би оюутны хотхоны вандан сандал дээр дараагийн цагаа хүлээж суулаа. Тэгтэл хоёр солонгос хүн над руу дөхөж ирэхээр нь би тэднийг надаас юм асуух нь гэж бодтол яг санаснаар болов. Би асуултанд нь хариулж чадсангүй. “Та тэнгэр Эхийн тухай сонсож байсан уу?” Тэд энгийн боловч нууцлаг асуултаасаа эхлээд надад олон зүйл Библиэс тайлбарлаж өглөө. Тэд Библид юу бичигдсэн байдгийг надад тодорхой хэлж өгсөн ч би харж, сонссон хэрнээ нэг л итгэж өгөхгүй байв. Би тэдэнтэй…

Филиппин, Илоило / Хазел Марие Викториано Бонитилло

Цаг нь болохоор гарцаагүй биелэх сайн мэдээ

“Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.” Иса 60:22 “Цагт нь яаравчлуулах болно” гэсэн Бурханы амлалт. Эргээд харахад миний сайн мэдээний амьдрал яг л Бурханы энэ амлалтын дагуу биелсэн юм. Бурханд залбирч, тэвчээртэйгээр хүлээх зуур “би” гэх ганц хүнээр дамжуулан Бурханы ивээл өрх гэр бүл дээр маань төдийгүй миний огт таньж мэдэхгүй хүмүүс дээр ч буусан юм. Бурханы товлосон “цаг” болоход тэр л дээ. Би долоон настайгаасаа Ёхова Бурханыг Аврагч гэж итгэдэг сүмд явдаг байлаа. Сүнсний асуудал, тэнгэрийн хаанчлал, тамын оршихуйг үгүйсгэдэг тэр сүмийн сургаалаас ялгаатай нь Библид тамын тухай сургаал зөндөө. Библид гардаг там үнэхээр байвал яана гэхээс би айж, яагаад энэ дэлхийд төрсөн юм бол гэсэн бодол төрдөг…

Солонгос, Ансан / Ан Жун Хы

Алхацгаая

“Apple” компанийг үндэслэгч Стив Жобс шинэ санаа олохын тулд алхах зуураа уулзалт хийдгээрээ алдартай нэгэн. Виржин группын (Virgin Group) ерөнхийлөгч Ричард Брэнсон ч мөн салхилангаа хурал хийх дуртай байв. Фэйсбүүкийг санаачлагч Марк Зукерберг чадварлаг боловсон хүчнийг ажилд шалгаруулж авахдаа тэднийг ойд урьж, агаарт алхангаа ярилцлага хийдэг аж. "Google"-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай “Та ямар нэг зүйлийн талаар бодохыг хүсвэл алх" гэж хэлсэн гэнэ. Америкийн Цахиурын хөндийд салхилангаа хурал хийдэг компаниуд ч олон байдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс агаарт алхангаа уулзалт хийхийг илүүд үздэг шалтгаан бий. Алхахад тархины эд эсүүд хүчилтөрөгчөөр хангагдан, анхаарал төвлөрөлт нэмэгддэг аж. Байгалийн өнгө үзэмж юм уу ямар нэг материаллаг зүйлийн хажуугаар өнгөрөхөд хүний тархи байнга цочролд орж, сэтгэхүй сайжирдаг байна. Алхах нь эрүүл мэндэд тустайгаас гадна хэн…

Эхийн сэтгэл

『Энэ хүн Хятадад “ший” (хааны хоолыг хянадаг түшмэл) гэдэг үгийн гарал үүсэл болсон. Мөн энэ хүн айл гэрийн боолын хувьд гэрийн хамаг л ажлыг хийдэг байсан бөгөөд гэр бүлийнхээ багш нь юм. Энэ хүнийг амьд сэрүүн байхад бүх нутгийг уул нуруу бүрхэж байсан бол өөд болоход нь газар нутаг бүхэлдээ гол усаар дүүрдэг байсан гэх домог бий.』 Энэ хүн хэн бэ? Энэ бол Солонгосын нэгэн телевизийн олон ангит киноны гол дүр бүсгүйн таалгасан алдартай таавар юм. Тийм ээ, хариу нь мэдээж “эх”. Ший түшмэл хааны эрүүл мэндэд өдөр бүр анхаарч, ямар хоол хүнс хэрэглэхээс зайлсхийх, ямар хоол хүнс биед нь сайн болоход санаа тавьдаг байжээ. Харин эх хүн үр хүүхдийнхээ хаана нь өвдөж байгааг анзаарч, таарахгүй хоол хүнс идчихээгүй байгаа…