Амь руу хөтлөх Эхийн залбирал

Бурхан энэ ертөнцийн амийг бүтээхдээ үр хүүхдээ төрөх хүртэл эх нь хэвлийдээ тээдэг байхаар бүтээсэн. Ээжийгээ нэг ч удаа харж байгаагүй хэрнээ хэвлийд нь байх хугацаандаа хүүхэд ээжийнхээ дуу хоолойг сонсоод таньдаг. Бидний сүнслэг амьдрал ч, тэнгэр Эхийг ухаарсан маань ч үүнтэй адилхан гэж бодогдоно. Эх маань миний сүнсийг төрүүлж, миний төлөө залбирч, цаг үргэлж намайг боддог гэхээр энэ нь санамсаргүй тохиолдол биш гэдэгт би бат итгэдэг. Эх минь намайг энэ дэлхийд төрөхөөс ч өмнө үргэлж надтай хамт байж, бүхий л амьдралыг минь удирдан залж, эцэст нь намайг Өөр рүүгээ хөтөлсөн. Эхдээ талархах сэтгэлээр Сионы үнэрээ хуваалцах гэсэн юм. Би найман настай байлуу даа, орондоо унтах гээд хэвтэж байхдаа ингэж бодож байсан удаатай. “Энэ ертөнц жинхэнэ юм болов уу эсвэл…

Лаче Гаррайн Бэриэн / АНУ, NY Нью Виндсор

Хамгийн үнэ цэнэтэй ажил

“Есүс үнэхээр Бурхан гэж үү? Ер нь Бурхан байдаг юм уу?” Христчин гэр бүлд төрж өссөн гэсэндээ би дунд сургуульд байхдаа нэг сүмд явдаг байсан ч ахлах сургуульд ороод биологи, хувьслын онол зэрэг хичээл үзээд ирсэн чинь Бурхан байдаг эсэхэд эргэлздэг болсон. Шинжлэх ухаанаар бол наад захын энгийн онол ч тодорхой баримт нотолгоогоор батлагддаг шүү дээ. Гэтэл Бурханы тухайд Бурхан байдаг гэдгийг баталж нотлох баримт алга байна шүү дээ. Би Библийг ойлгож чаддаггүй, дээр нь Библи дээр итгэхэд хэцүү хэсэг зөндөө гардаг. Хэдийгээр би Бурханд итгэж чадахгүй байсан ч гэсэн Бурханы оршихуйг тов тод гэрчилж чадах туйлын үнэн гэж хэрэв байдаг бол надад мэдүүлж өгөөрэй хэмээн Бурханаас гуйн, итгэлээ дөнгөн данган сахисаар л байлаа. Дөрвөн жил эргэлзэн явж байтал тэнгэр…

Натнэйл Ассефо Селтен / АНУ, CO Денвер

Хамгийн үнэ цэнэтэй ажил, хамгийн онцгой ерөөл

Жирийн л солонгос аавуудын өөр тутмын амьдрал тийм байдаг шиг би өдөр бүр од харан ажилдаа явж, од харан ажлаасаа тарж ирнэ. Тэр үед тэртээ хол орших оддын ертөнц юу болохыг, хэний төлөө гялтганан гялалзаад байгааг нь мэддэггүй байж. Ердөө эгэл нэгэн айлын өрхийн тэргүүний хувиар бусдыг гомдоох үг хэлэлгүй, ар гэрийнхнээ амар жимэр амьдруулахсан гэж л бүтэн жилжингээ амрах сөхөөгүй махран ажилладаг байсан сан. Ингэх нь хүний амьдралын хамаг утга учир биш ч байж мэднэ гэсэн бодол эхнэрээсээ үнэнийг сонссон тэр мөчөөс эхлэн төрсөн юм. Үнэнийг хэлэхэд анхандаа би итгээгүй. Хэдий итгэлээр сул ч 30 гаруй жил явсан католик сүм дээрээ ганц ч удаа сонсоогүй зүйл дэндүү олон байсан болоод тэр байх л даа. Эгч нь ч эхнэртэй маань…

Энэтхэг, Остинтаун / Чой Сү Хён

Тэнүүлчийн нулимс

Ахлах сургуульд орохынхоо өмнө би үеэл эгчийгээ дагаад Бурханы сүмд явсан юм. Аав ээж маань эсэргүүцэж байсан ч Бурханы үг дотор ах эгч дүү нар үзэсгэлэнтэйгээр нэгдээд л Сионд байх үнэхээр сайхан санагддаг байлаа. Их сургуульд ороход аав ээж маань ч итгэлийн амьдралыг минь хүлээн зөвшөөрч, миний сэтгэл өмнөхөөсөө арай өөрчлөгдөв. Анхны сүмийн итгэгч нар зовлон бэрхшээлтэй үедээ Бурханыг илүү их түшиж, итгэлээ тууштай сахиж байгаад амар тайван цаг ирсэн чинь үнэнд хайнга хандсан шиг юм болов. Сионыг гэсэн сэтгэл минь бага багаар ертөнц рүү татагдаж, итгэлийн амьдралдаа залхуурах хандлагатай болоод ирэх нь тэр. Нийгэмд хөл тавьснаас хойш энэ тэр газраар аялж, хийхийг хүссэн бүхнээ хийж, үүнийгээ жинхэнэ эрх чөлөө, аз жаргал гэж итгэж байлаа. Ертөнцийн зүйлийг хамаг утга учраа…

Солонгос, Намянжү / Им Хы Жон

Хийвэл аяндаа мэднэ

Хар багадаа аав ээжийгээ алдаад, амьдралд эрт хөл тавьсан болохоор ч тэр үү хорвоо ертөнц ёстой л дайны талбар шиг байсан. Харж хамгаалах хүн ганц ч байхгүй хүйтэн хөндий аймшигт тэр ертөнцөд бусадтай хөл нийлүүлэх гэж ёстой л үхэн хатан ажилладаг байж билээ. Хожим гэр бүлтэй болсон ч амьдрал мөн л адилхан байлаа. Зах дээр хүргэлтийн ажил хийж, өдөр шөнө солигдсон амьдрал маань нэг л мэдэхэд хэдэн арван жил өнгөрч. Хүүхдүүдийнхээ барааг ч харах зай завгүй өдөр хоногуудад ганц баяр баясал маань захын хүмүүстэй архины мухлагт суугаад, дотроо онгойлгох байлаа. Хэн хэн нь хатуу ширүүн амьдрал туулж ирсэн болохоор бүгд л над шиг гал авалцах мэт түргэн зантай, үг үйлдэл нь ширүүн дориун улс байсан юм. Гэсэн ч нэг гэр…

Ан Бён Чан / Солонгос, Сөүл

Шинэ Үйлс номны гол дүр болохыг хүснэ

“Эзэн минь, хэрэв би тэнгэрийн хаанчлалд орж л байвал юу ч байсан хийх болно. Тиймээс надад авралын баттай итгэл өгөөч.” Сүмд тууштай явсан хэр нь аврал авсандаа итгэдэггүй байсан миний байнгын залбирал энэ байлаа. Би хүүхэд байхын л тамд орно гэхээс үхтэлээ айж, янз бүрийн семинар, магтан дууны чуулган, үүрийн залбиралд алгасалгүй оролцдог байв. Өдөр бүр Библи хуулж бичин, хэзээ нэгэн цагт тэнгэрийн хаанчлалын бат итгэлтэй болно гэж хүлээдэг байлаа. Өвлийн нэг хүйтэн өдөр би үнэнийг тунхаглаж яваа хоёр тэнгэр элчтэй таарч Амралтын өдөр, Алгасал баяр гээд олон зүйлийн талаар сонсох нь тэр. Би тэр даруй шинэ амийн ерөөл авч, өдөр бүр Сионд очин хичээл үздэг байв. Библи судлах тусам авралд итгэх итгэл минь нэмэгдэж байлаа. Үнэнийг би дотроо нуухыг…

Бүгд Найрамдах Доминикан улс, Сантьяго де лос Кабаллерос/ Сун Хе Жү

Тэнгэрийн гэр бүлийн хайраар

Ахлах сургуульд байхад манай хороололд маш аймшигтай гэмт хэрэг гарч байсан юм. TV-ээр үздэг байсан хэрэг миний амьдардаг газарт болсон болохоор хэзээ ямар зүйл тохиолдох бол гэхээс маш их айдаг байлаа. Цагаа олж найз маань утсаар залгахад нь найздаа өөрийнхөө сэтгэл санааны байдлыг хуваалцтал найз маань надад ямар ч гамшгаас хамгаалж өгдөг Бурханы амлалт болох Алгасал баяр сахихыг санал болгов. Найз маань Бурханы сүмд явдаг байсан юм. Эргэн тойрны хүмүүс Бурханы сүмийн талаар муугаар ярьдаг байсан ч өөрсдөө сайн мэдэхгүй зүйлээ ярьж байгаа юм шиг санагдаж нэг их ойшоодоггүй байлаа. Юу юунаас илүүтэйгээр сурагч хүнийхээ хувьд найзын маань мэдрүүлсэн мэдрэмж гэвэл тэрээр чин сэтгэлээсээ найз нартаа найр тавьж, анхаарч халамжилдаг болохоор найзын маань хэлсэн үг анхаарал татсан юм. Найзыгаа дагаад…

Солонгос, Сөүл / Им Сон Хэ

Зөнчийн эхнэрийн “Үйлс”

Би зөнчийн эхнэр хүн л дээ. Энд ирэхээсээ өмнө би Эль Сальвадорт сайн мэдээний үүрэг гүйцэтгэж байсан юм. Эль Сальвадорын нэгэн эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр очих үеэр надад тохиолдсон нэг явдлыг хүүрнэе. Би эмнэлгийн хүлээлгийн танхимд Эль Сальвадор дахь сүмийн солонгос зөнчийн эхнэртэй утсаар ярьчихаад сууж байв. Гэтэл нэг сувилагч над дээр ирснээ: “Би Солонгосын талаар их сонирхдог болохоор солонгос хэл сурч байгаа юм л даа. Таныг солонгосоор ярьж байхыг сонсоод зүгээр мэндлэх гээд ирсэн юм аа” гэж ичингүйрэн хэлэв. Дараа нь тэр надаас Эль Сальвадорт хэзээ ирснийг, амьдралын хэв маягт нь дасан зохицож байгаа эсэхийг эелдгээр асуув. Гэнэтийн нөхцөл байдал байсан ч бид хоёр найрсаг яриагаа үргэлжлүүлэв. Би түүнтэй Солонгосын соёл энэ тэрийг цаг хэртэй ярилцаж, хөгжилтэй байв. Тэгтэл сувилагч…

Мексик, Пуэбла / Со Ха Ныл

Анхны хайраа эцсээ хүртэл нандигнах нь

Би айлын хоёр дахь хүүхэд болж төрсөн болохоор ууган хүүхдийн үүрэг гүйцэтгэнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм. Намайг арван тавтай байхад надаас нэлээд хэдэн насны зөрүүтэй эгч маань хүнтэй сууж, тэр цагаас дөрвөн дүүгээ харж асрах үүрэг надад оногдов. Тухайн үед манай гэр бүлийн санхүүгийн байдал улам дордож, би үргэлж ажил ажил гээд явчихдаг аав ээжийгээ орлон гэрийнхээ хамаг ажлыг хийх хэрэгтэй болов. Хичээл тарж ирэв үү үгүй л дүүтэйгээ хамт ажлаа хувааж аваад бушуухан дуусгах гэнэ. Өөрөөсөө арван насны зөрүүтэй бага дүүгээ би байнга нуруундаа үүрч өсгөсөн дөө. Үе тэнгийнхэн шигээ тоглож наадах цаг зав надад ер гардаггүй байлаа. Хорь гарсан хойно ч миний байдал нэг их өөрчлөгдөөгүй юм. Хоёр ажил зэрэг хийж, хурааж цуглуулсан мөнгөөрөө дүү нараа…

Юүн Хён Сүг / Солонгос, Инчон

Намайг удаан хүлээсэн Бурханы ачийг хариулах цаг

Багц ургамал ч ургахад хэцүү, үржил шим муутай элсэн цөлд израиль ард түмний төлөө Бурханы буулгаж өгсөн "манна" эхэндээ гайхамшигтай хоол хүнс байсан. Гэвч урт удаан 40 жилийн аянд идсэн “манна” яваандаа израиль ард түмний хувьд “заваан хүнс” болж хувирсан байдаг. Аав ээж маань намайг 5 сартай байхад үнэнийг хүлээн авч, хэдэн жилийн дараа эш үзүүлэгчийн замыг сонгосон гэнэ лээ. Үүний ачаар би бага наснаасаа л Сионы олон гэр бүлийн хайр халамжинд бөмбөрч өссөн дөө. Сион дахь амьдрал маань өсвөр нас хүртэл баяр хөөрөөр дүүрэн байлаа. Гэвч сургуулийн он жилүүдэд найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөмөөр байвч Амралтын өдөр бүр Сион руу явж хууль тушаал сахих ёстой болдогтоо үргэлж сэтгэл дундуур байх болов. Бурханы үгийг хэрэгжүүлэх ёстойг мэдэх нь мэддэг ч зүрх…

Со Жүн Ён / Солонгос, Соннам

Хөлдүү газар булаастай байсан үр газраас цойлон урган гарч ирдэг шиг

Би бага хүүтэйгээ цуг амьдрахаар Шихын хот руу нүүх болов. Жар гаруй жил амьдарсан нутгаа орхиод нүүнэ гэдэг амаргүй байсан ч том хүү охин хоёр маань Шихын хотод амьдардаг тул санаа зовох юмгүй нүүж ирсэн дээ. Нэг өдөр том охин маань ирснээ толгой эргэмээр зүйл ярьж сэтгэл тавгүйтүүлж орхив. “Ээж ээ, Библид тэнгэр Эх гэж байдаг юм байна лээ.” Үгүй ер, тэнгэр Эх гэнэ ээ. Би олон арван жил католик сүмд явахдаа тэнгэр Эхийн тухай ганц ч удаа сонсож байгаагүй юм даг. Тиймээс би хүний урманд охиныхоо үгийг сонсох дүр ч үзүүлсэнгүй, охиноо бараг хөөх шахам гэрээсээ гаргав. Түүнээс хойш би охиндоо хэд хэдэн удаа уурлаж, сүмийн талаар дахиж дурсахгүй байхыг хүсэн, элдвээр хэлж үзлээ. Тэгсэн ч охин маань болих…

Шин Дун Ре / Солонгос, Шихын

Өдөр бүр эрдэнэсийн эрэлд

Хүмүүс үнэ цэнэтэй гэж үздэг зүйлийнхээ төлөө амьдардаг. Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл мөнгө байлаа. Би ядуу гэр бүлд өсөж торнисон болохоор эдийн засгаар хүчирхэг байхыг хамгийн чухал гэж боддог байлаа. Их сургуульд ороод мөнгө олохын тулд би ажил олж хийдэг байв. Нэг өдөр би оюутны хотхоны вандан сандал дээр дараагийн цагаа хүлээж суулаа. Тэгтэл хоёр солонгос хүн над руу дөхөж ирэхээр нь би тэднийг надаас юм асуух нь гэж бодтол яг санаснаар болов. Би асуултанд нь хариулж чадсангүй. “Та тэнгэр Эхийн тухай сонсож байсан уу?” Тэд энгийн боловч нууцлаг асуултаасаа эхлээд надад олон зүйл Библиэс тайлбарлаж өглөө. Тэд Библид юу бичигдсэн байдгийг надад тодорхой хэлж өгсөн ч би харж, сонссон хэрнээ нэг л итгэж өгөхгүй байв. Би тэдэнтэй…

Филиппин, Илоило / Хазел Марие Викториано Бонитилло

Цаг нь болохоор гарцаагүй биелэх сайн мэдээ

“Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.” Иса 60:22 “Цагт нь яаравчлуулах болно” гэсэн Бурханы амлалт. Эргээд харахад миний сайн мэдээний амьдрал яг л Бурханы энэ амлалтын дагуу биелсэн юм. Бурханд залбирч, тэвчээртэйгээр хүлээх зуур “би” гэх ганц хүнээр дамжуулан Бурханы ивээл өрх гэр бүл дээр маань төдийгүй миний огт таньж мэдэхгүй хүмүүс дээр ч буусан юм. Бурханы товлосон “цаг” болоход тэр л дээ. Би долоон настайгаасаа Ёхова Бурханыг Аврагч гэж итгэдэг сүмд явдаг байлаа. Сүнсний асуудал, тэнгэрийн хаанчлал, тамын оршихуйг үгүйсгэдэг тэр сүмийн сургаалаас ялгаатай нь Библид тамын тухай сургаал зөндөө. Библид гардаг там үнэхээр байвал яана гэхээс би айж, яагаад энэ дэлхийд төрсөн юм бол гэсэн бодол төрдөг…

Солонгос, Ансан / Ан Жун Хы

Сионы ах дүүсийн эв эе

Непалын Хэтауда мужийн Бакайя гэдэг бүс нутагт таманчуудад болон мажи үндэстнүүдэд зориулагдсан хоёр тосгон бий. Уг хоёр тосгон байгуулагдах хүртэл таман, мажи үндэстнүүд олон зуун жил өөр хоорондоо дайсагнасаар иржээ. Дайсныхаа итгэдэг бурхдыг нь хилэгнүүлэхийн тулд мажичууд таманчуудын сүм рүү гахайн өөх шидэлж, харин таманчууд болохоор мажичуудын сүм хийд рүү үхрийн өөх шидэлдэг байжээ. Энэ мэт ширүүн мөргөлдөөний улмаас үүссэн элдэв хүчирхийллээс болж нийт нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага ч гарч байсан аж. Хэрэв та эвлэршгүй дайсантайгаа Сионд тааралдсан бол яах вэ? Сионд бол хэн нь ямар үндэстэн байх нь огт хамаагүй зүйл л дээ. 2019 оны Тэнгэрт одсон өдрийн дурсгалын мөргөлийн үеэр уг хоёр тосгоны итгэгчид Эхийн хайран дотор нэгдэж, нэг болсон тухай Сионы үнэрийг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ.…

Непал, Хэтауда / Киран

Хайртай болохоороо л

Өглөөнөөс орж эхэлсэн бороон чимээнд сэтгэл сэргэж, эртний явдал санаанд орлоо. Бурханы сүмийн итгэгчидтэй анх уулзаж байсан маань бодогдлоо. Миний санаж байгаагаар би дэлхийн ирээдүйн талаар хэн нэгэнтэй чин сэтгэлийн яриа хөөрөө өрнүүлж байгаагүй, бас ярихаас ч айдаг байсан юм даг. Би буддын сүм дуганд очих дуртай, хүнд муу юм хийхгүй л бол диваажинд очно гэж итгэдэг нэгэн байв. Мэдээж диваажин явна гэж итгэснийхээ хэрээр бусдад тустай амьдарч чадаагүй ч үлдсэн амьдралдаа сайн үйлс их хийнэ л гэж боддог байлаа. Гэтэл асуудал нь энэ ертөнцөд амьдрах хугацаа бүрхэг санагдана. Дэлхий даяар гамшиг болж байгааг мэдээ, баримтат кино, нэвтрүүлгүүдээс олж харахаар зүгээр нэг сайн үйлс хийх ч хангалтгүй санагдана. Төлөв даруу, сайхан сэтгэлтэй хүмүүс ч гамшигт өртөж байгааг зурагтаар харах бүрийд…

Солонгос, Гимхэ / Ян Сон Рим

Удаан хүлээсний эцэст

Нөхөр бид хоёр хүнсний жижиг бизнес эрхэлдэг юм л даа. Бид ихэвчлэн өглөөний 6 цагаас 16 цаг хүртэл ажилладаг юм. Нэг өдөр би ханиад хүрч бие өвдөөд ажлаа 14 цагийн алдад дуусган гэртээ ирэв. Жаахан хэвтэж амрах санаатай цонхоо хаах зуур хэдэн хүн айл айлаар орж байхыг харлаа. Зуны аагим халуунд юу хийж яваа юм бол доо гэж бодов. Тэднийг манай хаалгыг тогшиход нь би нөхөртөө хурдхан хаалгаа тайлж өг гэлээ. Нөхөр маань “Танихгүй хүмүүст хаалгаа тайлж өгөх гэж үү?” гэхэд нь би тэг ээ гэж хариулсан юм. Миний сониуч зан хөдлөөд хурдхан тэр хүмүүсийг угтаж авлаа. Тэд өөрсдийгөө Эх Бурханы тухай тунхаглаж байгаа Бурханы сүмийн хүмүүс гэж танилцуулав. Миний өмнө нь сонсож байгаагүй шинэ мэдээ байсан болохоор би сонирхоод,…

Бразил, Фейра де Сантана / Элисанжела де Оливейра Силва Ассункао

Үгээр хэлэхийн аргагүй баяр хөөрөөр

Амьдралын эцсийн зорилго бол Бүтээгч Бурхантай уулзаж, Түүгээр дамжин авралыг олж, тэнгэрийн хаанчлал руу буцах явдал. Нэг үгээр хэлбэл хүний амьдралыг мөнхийн тэнгэрийн хаанчлал явах бэлтгэлээ базааж буй үйл явц гэж хэлж болох юм. Олон хүн өөрсдийн үндсэн мөн чанараа мартаж, амьдралын утга учрыг мэдэхгүй явж ирсэн ч би өөрийгөө тэднээс өөр гэдэгт итгэдэг байсан. 1996 оны үед би хинди шашнаа христийн шашнаар өөрчлөөд, эцэст нь зөв замаа оллоо гэж санан, үүнээс илүү хүсэх зүйл байхгүй гэж боддог байлаа. Арваад жилийн хойно би ажлынхаа нэг хүнээс Библийн үг сонсоод авралын мөн чанараа алдчихаад явж байгаагаа ойлгосон юм. Тэрээр Непалд үнэнийг хүлээн авсан байсан юм л даа. Бидний авралын төлөө Бурхан “шинэ нэр”-ээр ирчихээд байгааг түүнээс олж мэдээд, өмнө нь сурч…

Энэтхэг WB Колката / Ражу Пурти

Гэр бүлд минь ирсэн Бурханы ерөөл

2017 оны зун миний аз жаргалтай мөрөөдөл эцэст нь биеллээ олсон юм. Би гэрийнхнээ Бурханы энгэрт эргэн ирж, нэг дуу хоолойгоор магтаал өргөн, тэнгэрийн хаанчлалын найдвар тэдэнтэйгээ хуваалцдаг болохсон гэж мөрөөддөг байлаа. Хайртай гэрийнхэнтэйгээ хамт Амралтын өдрийн мөргөл тэмдэглэсэн тэр өдөр миний сэтгэл аз жаргалаар бялхаж байж билээ. Би бага сургуульд байхын л Бурханд итгэх итгэл, тэнгэрийн хаанчлалын найдвар сэтгэлдээ тээн амьдарч ирсэн. Гэвч христийн сүмээс олон таагүй зүйл олж хараад, яваандаа сүмд явахаа больсон юм. Харин дараа нь Бурханы сүмийн талаар мэдсэн л дээ. Шинэ гэрээний үнэнийг судлах явцдаа би тэнгэрийн хаанчлалд очно гэсэн итгэлтэй болж, үнэнийг баяртайгаар хүлээн авсан сан. Намайг сүмд явж эхэлснээс хойш хоёр сар орчмын дараа нөхөр маань гэнэт ажлаасаа эрт ирдэг болов. Нөхөр маань…

Солонгос Сөүл / Сог Мин Со

Бүх баяр хөөр, аз жаргал Эхийн дотор

Нэг өдөр хүү маань ирээдүйн эхнэрээ танилцуулахаар гэртээ дагуулж ирлээ. Тэр бүсгүй нь сүмд явдгийг сонсоод бидэнд их таалагдаж билээ. Эхнэр бид хоёр ч гэсэн христчин улсууд л даа. Тийм болохоор хүүгээ эхнэртэйгээ эв түнжинтэй байж, итгэл үнэмшилтэй, зөв амьдраасай гэж л хүснэ шүү дээ. Надад хүсэх өөр юу байхав. Хүүгээ хуримаа хийсний дараахан бид бэрийнхээ явдаг сүмийг Бурханы сүм болохыг мэдэж авсан юм. Үүнд нь сэтгэл дундуур байснаа нуух юун. Гэтэл бэр маань бидэнд их сайн хандана. Бид ачлалт бэрийнхээ хүсэлтээр Бурханы сүмээс зохиодог “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнг нь очиж үзэн, сүмийнхээ талаар ярихыг нь тээршээлгүй сонсдог байв. Тэгтэл нэг өдөр хүү бэр хоёр маань ихэд шаналангуй харцаар харснаа эхнэр бид хоёртой цуг Бурханы сүмд явах хүсэлтэй байгаагаа…

Солонгос, Дэгү / И Шил Гон

Тэнгэр элч надтай хамт байсан нь

Би Энэтхэг рүү явахын тулд Непалын онгоцны буудлаас виз авах явцдаа бага зэргийн асуудалтай тулгарсан юм. Надад зөвхөн Энэтхэгийн рупи байв. Америк доллар юм уу непал рупи биш л бол өөр юугаар ч төлбөр төлөх боломжгүй гэлээ. Валютын машин нь хүртэл эвдэрчихсэн байсан болохоор би яах учраа олохгүй ийш тийш холхиж гарав. Гэтэл сайхан сэтгэлтэй хоёр гадаад эмэгтэй таарч, тэдний ​​тусламжтайгаар би асуудлаа дор нь шийдчихэв. Тэнгэр Эх над руу тэнгэр элч нараа илгээсэн нь гарцаагүй байлаа. Тэнгэр элч нарын тус үүгээр зогссонгүй. Би Непалд нэг хоночихоод Энэтхэг рүү явах төлөвлөгөөтэй байсан юм. Миний захиалга өгсөн зочид буудлаас хэн нэгэн намайг тосохоор ирсэн эсэхийг мэдэхээр би нэрээ хайлаа. Гэвч хаана ч миний нэр харагдсангүй. Онгоцны буудал дээр нь гадаадын иргэн…

Солонгос, Пусан / Ким Жи Ён