Библи & Шинжлэх ухаан
Шинжлэх ухаанаас ч түрүүлж “алхдаг” Бүтээгчийн тэмдэглэлтэй танилцацгаая.
Амийн цаг хугацааны капсул болох үр
Аливаа юмсыг дурсамжтай нь хамт хадгалж байдаг цаг хугацааны капсулыг урт удаан хугацааны дараа нээдэг. Хамгийн анх цаг хугацааны капсулыг 1939 онд Нью Йоркт болсон дэлхийн үзэсгэлэн яармаг дээр газарт булсан ажээ. Тэгээд 5000 жилийн дараа буюу 6939 онд нээх аж. Амьд биетийн дунд урт удаан хугацааны зовлон тэсвэрлэн байж амьдран, цэцэглэдэг зүйл бол үр. Хамгийн эртний цаг хугацааны капсул 100 жилээс ч бага байдаг байхад Израильд олдсон 2000 жилийн настай үрнээс далдуу мод нахиалжээ. Ургамлын ийм бат бөх үр хэрхэн бий болдог вэ? Ургамлын хамгийн олон төрөл зүйл болох цэцэгт ургамал (ангиосперм) нь цэцгийн тоос үр боловсрох оронд хүрч нэвтэрснээр үр үүсэж боловсордог. Хөдөлдөггүйгээрээ амьтнаас ялгаатай ургамал ногооны тухайд ус, салхи, хорхой шавьж, шувуу зэргийн тусламжтайгаар хөдөлж, дохиурын толгой…
Дэлхийн агаар мандал ба соронзон орон
Хэрэв дэлхий дээр агаар мандал, соронзон орон байхгүй байсан бол ямар байх байсан бол? Дэлхийн гадарга солирын мөргөлдөөнөөс болж сарны гадаргуутай адил олон тооны хонхор, хотгор үүсэх бөгөөд юу юунаас илүү дэлхий дээр амьд организм оршин тогтнох боломжгүй байх байсан. Энэ чинээгээрээ дэлхийн агаар мандал болон соронзон орон хичнээн чухал үүрэг гүйцэтгэдэг нь илт. Дэлхийн агаар мандал, соронзон орон нь амьд организмд зайлшгүй шаардлагатай хамгаалах бүрхүүл, бамбайны үүрэг гүйцэтгэдэг байна. Амьд организм оршин тогтноход нэн тохиромжтой дэлхийн агаар мандал Одоогийн байдлаар мэдэж байгаачлан нарны аймгууд дундаа амьд организм оршдог цорын ганц гараг нь дэлхий юм. Дэлхийн нэг онцлог шинж нь амьд организм амьдрахад дэндүү тохиромжтой агаар мандал бүрхэж байдаг. Дэлхийн таталцлын хүч амьд организм амьдрахад зайлшгүй шаардлагатай хийг хамгийн тохиромжтой…
Хүний биеийн дулаан хадгалалт
1997 онд ихээхэн хит болж байсан “Титаник” кино. Титаник хөлөг онгоц Атлантын далайн гүнд живэх үед яс царцам хүйтэн далайн усанд гол дүрийн жүжигчин Жек далайд хөвөх сүйрсэн онгоцны сэг дээр Рөүзийг гаргаад, эцэст нь өөрөө мөс болон хөлдөөд улмаар живдэг. Жек болон Рөүзийн сүүлчийн хагацлыг харуулсан энэ үзэгдэл олныг шимшрээн, харуусал төрүүлдэг төдийгүй эдүгээ ч хамгийн алдартай үзэгдлүүдийн нэгд тооцогддог хэвээрээ. Уг киног бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. 1912 оны 4 сарын 10-нд тухайн үедээ дэлхийн хамгийн том усан онгоц болох “Титаник” 2200 зорчигчтойгоор Английн Саутгемптоноос хөдөлж, АНУ-ын Нью-Йорк хот руу анхны аяллаа хийжээ. “Живдэггүй хөлөг онгоц” гэж нэрлэгдэж байсан Титаник хөлөг төсөөлөө ч үгүй гэнэтийн байгалийн хүчин чадлын өмнө тоглоом төдийхөн болж, аялалд гарснаасаа 4 хоногийн дараа усан онгоцны…
Амьд оршиход нэн тохиромжтой хүний мэдрэхүйн эрхтэн
Жаахан байхдаа үзэж байсан киноны баатар супермэн. Тэрээр ер бусын хүч чадалтай байсан сан. Тэнгэрээр дураараа нисээд зогсохгүй өрөөсөн гараараа машин өргөх хэмжээний их хүч, алс холын биетийг харж чаддаг дэндүү сайн хараа, алсаас сонсогдох өчүүхэн чимээг ч сонсож чаддаг сонсгол гээд хүнд баймгүй хүч чадал байдаг байлаа. Иймдээ ч супермэн хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийн бай байв. Хэрэв бид супермэн шиг тийм онцгой хүч чадалтай байсан бол яах байсан бол? Гадны цочролд үзүүлэх зохих хариу үйлдэл Хүн мэдрэхүйн эрхтнүүдээрээ дамжуулан хүрээлэн буй орчноос янз бүрийн дохио, мэдээ мэдээлэл хүлээн авдаг. Их тархи тэдгээрийг цогцоор нь нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийн, хөдөлгөөний эрхтэн болох булчингуудад зохих тушаал заавар өгөх байдлаар цочролд хариу үйлдэл үзүүлдэг. Үүнийг “цочрол ба хариу үйлдэл” гэдэг бөгөөд…
Хүйтнийг даван туулах амьтад
Хүмүүс өвөл болохоор тасхийм хүйтэн жавраас болоод гадагш гарахаа больж, хүйтэн цаг агаарт зориулж өвлийн бэлтгэлээ базаадаг. Өвөл сөдөн хүрэм, үстэй шуб өмсчихөөд мөрөө хавчин хурдан хурдан алхлах хүмүүс бишгүй харагддаг даа. Ингэхэд өвлийн жавраас хамгаалах орон гэр, өмсөх дулаан хувцас гэх юмгүй араатан амьтад ийм тэсгим хүйтнийг яаж даван туулдаг юм бол? Дэлхий дээрх хамгийн хүйтэн газар бол өмнөд туйл Антарктид. Антарктидын гадаргуугийн ердөө 2% нь шороон хөрстэй, үлдсэн хэсэг нь 2 км зузаан мөсөөр хучигдсан байдаг. Өвөлдөө Антарктидын дундаж температур -56,7°C хэмээс -91,2°С хэм хүртэл буурч болно. Заримдаа далайн эрэг дээр салхи 50 м/с хурдтай салхилах нь бий. 20-р зуунд экспедиц амжилттай болсноор дөнгөж нээгдээд байгаа Антарктид нь туйлын орон зай юм. Гэвч юу ч амьдрах боломжгүй цав…
Дэлхийн аюулгүйн баталгаа, таталцлын хүч
Хүн төрөлхтөн таталцлын хүчний нөлөөн дор амьдардаг. Зөвхөн модноос унасан алим ч биш, бүхий л юмс дээрээс доош унадаг. Хүмүүн бид агаарт өндөр үсрэх гэж оролддог ч тэнгэрт хүрэх нь байтугай агаартаа хэдэн секунд ч байж чадахгүй тэр даруй буцаад уначихдаг. Ер нь цаг үргэлж таталцлын нөлөөн дор амьдардаг болохоор таталцлыг мэдэрдэггүй ч харин байнга таталцлын хүчинд баригдаж байдаг юм. Яг энэ мөчид ч хүртэл модонд, сандалд, агаарт гээд таталцлын хүч байнга үйлчилж байгаа. Хүн төрөлхтөн урт удаан жил таталцлын хүчнээс гарах байнгын оролдлого хийсээр ирсэн. 1783 онд ах дүү Монгольфьер халуун агаараар дүүргэсэн бөмбөлөг хөөргөж, агаарт ниссэн байдаг. Түүнээс 100 орчим жилийн дараа ах дүү Райт анхны хөдөлгүүрт онгоц зохион бүтээсэн байна. Түүнээс дахин 100 гаруй жилийн дараа орчин…
Агаарын жин, атмосферын даралт
“Миний өвдөг өвдөөд байна, бороо орох шинжтэй.” Эмээ маань өвдөг өвдлөө гэх болгонд бороо ордог юм. Үүлэрхэг бороотой өдрүүд үргэлжлэхээр хүмүүс сэтгэл санаа нь тавгүйрхэж, эсвэл “хамаг бие өвдлөө” гэдэг. Энэ нь зүгээр ч нэг төсөөлөл биш аж. Зарим хүн “Тэнгэр муудах нь, бие жаахан онцгүй байна” гэхээр бие нь нээрээ л цаг агаарын өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлж байдаг. Бидний бие дээр тодорхой жингээр дарж байдаг агаарын даралт багасах үед өвдөгний үений дотор талд очих даралт харьцангуй өндөр болдог нь өвдөг өвдөх шалтгаан болдог байна. Түүнээс гадна агаарын даралт багасах үед үүлэрхэг болж, тэнгэр бүүдийнэ. Үүний улмаас хүмүүс нарны гэрэл харьцангуй бага авна. Тийнхүү хүний тархин дотор байж, хүнийг баяр хөөртэй, тайван болгодог серотонин даавар багасч, “нойрны эхлэл”-тэй холбоотой мелатонин…
Ургамал ногооны ухаан
Солонгосын сонин сэтгүүлд хааяа “Ургамлын парламент” гэсэн үг хэллэг тааралддаг юм. Энэ нь парламент үүргээ биелүүлэхгүй байж нийгэмд өндөр зардал гаргаж байгааг илтгэсэн ёж үг л дээ. Комд орсон, тархи нь ажиллагаагүй болсон өвчтөнийг мөн “хүн ургамал” гэж тодорхойлдог. Энэ мэтээр үүргээ гүйцэтгэх чадвараа алдсан аливаа зүйлийг эсвэл хүнийг ургамалтай зүйрлэх нь бий. Тэгвэл ургамал ногоо үнэхээр бидний төсөөлж байгаа шиг юу ч мэдрэх чадваргүй юм гэж үү? “Мэдрэмтгий цэцэг”, “ичимхий цэцэг” гэгддэг мимоза пудика хэмээх цэцэг ургамал ногооны талаарх бидний энэ өрөөсгөл үзлийг үгүйсгэдэг. Энэ цэцгийн навч нь гар хүрэнгүүт хариу үйлдэл үзүүлж байгаа юм шиг гялс хумигдчихдаг. Ингэж хөдөлдөг нууц нь навчны ишний ёзоор дээр байдаг pulvinus дээрээс олджээ. Pulvinus дэх эснүүд нь асар их хэмжээний чийг агуулж,…
Амьдрал аминаас эхэлдэг
Зураг зурах дуртай, мөн хорхой шавьж ажиглахаараа л баяр хөөр болдог нэгэн ганцаардмал охин байжээ. Тэрээр модны мөчир дээрээс чулуу юм уу үр гэмээр нэгэн хатуувтар зүйл олж харжээ. Тэрээр улирлын турш тухайн зүйлийн өөрчлөлтийг ажиглаж, зуржээ. Хавар болтол өнөөх зүйл нь гэрэлт далавч дэлгэн, тэнгэр рүү нисэн одов гэнэ. Энэ бол хальсаа гуужуулчихаад эрвээхий болсон авгалдай байлаа. Ид шидийн мэт энэ өөрчлөлтийг анх удаа ажиглаж байсан охин бол Германы зураач, 17-р зууны анхны эмэгтэй шавьж судлаач Мериан юм. Өндөгнөөс гарч ирдэг бие арзайм энэ авгалдай хормын төдийд гоёмсог эрвээхий болон өөрчлөгддөгийг одоо бол хэн хүнгүй мэддэг ч харин хэдэн зуун жилийн өмнө хүмүүс мэддэггүй байсан юм. Хүмүүс авгалдайг бохир заваан хогон дундаас гарч ирсэн “диаволын жимс” гэж үзэн, харин…
Эх үрийг холбох хүй ба эхэс
Нэгэн цагт бохир заваан гэгдэж, халдвартай хэрэггүй шавхарга мэт үзэгдэж ирсэн хүй, эхэс гэгч зүйл рүү одоо дэлхийн анагаах ухааны салбар ихээхэн анхаарал хандуулаад байна. Үүний цаадах учир шалтгаан нь эдгээрийн дотроос эд эсийн олон төрөлд хувиргах боломжтой үүдэл эс олноор илрүүлээд байгаа ажээ. Ялангуяа хүйгээс гарсан цус болох хүйн цус нь цус үүсгэдэг үүдэл эсүүд ба яс, булчин, эрхтнүүдийг үүсгэдэг мезенхимийн үүдэл эсийг агуулдаг байна. Одоогоор үүнийг өвчин эмчлэх зорилгоор судалж байгаа төдийгүй зарим арга техникийг хэдийн арилжааны ашиг болгон худалдаанд нэвтрүүлээд байна. 2000 онд Молли хэмээх 6 настай америк охин Фанкони цус багадалт гэж нэрлэгддэг үхлийн аюулт удамшлын өвчиндөө шаналж байлаа. Эмчлэх цор ганц эмчилгээ нь цусны үүдэл эс шилжүүлэн суулгах. Гэвч түүнд тохирсон донор олдох хэцүү байв.…
Байгалийн нарны эрчим хүчний систем, фотосинтез
Нар асар их хэмжээний эрчим хүч, энерги үйлдвэрлэж, тэр эрчим хүчнийхээ ихэнхийг гэрлэн хэлбэрээр сансар огторгуйд цацруулж байдаг. Нарны бүх зүгт цацруулж байдаг гэрлийнх нь ердөө 2,2 тэрбумны нэг хувь нь л дэлхийд хүрдэг. Үүнийх нь 30 хувь нь сансар огторгуй руу эргэн ойж, 70 хувийг нь л дэлхий шингээж авдаг байна. Тэгсэн ч ертөнцийн хүмүүсийн нэг жилд хэрэглэдэг эрчим хүчний нийт хэмжээ дэлхийд орж ирдэг нарны энергийн ганцхан цаг л тусах хэмжээтэй тэнцэнэ. Бүх амьд биет оршин тогтнохын тулд энерги зайлшгүй шаардлагатай ч гэрлийн энергийг шууд хэрэглэх боломжгүй, харин органик хэлбэрт шилжүүлэх ёстой. Тэгтэл дэлхий гараг дээр зарим нэг бичил организмыг эс тооцвол зөвхөн ургамал ногоо л гэрлийг органик хэлбэрээр хадгалж чаддаг байна. Хүн төрөлхтөн төдийгүй бүх амьтан ер…
Амийн зураг төсөл, ДНХ
“Өнөөдөр бид Бурхан амийг бүтээхдээ ашигласан хэлийг сурч байна. Бурханы хамгийн ариун, хамгийн эрхэм нандин бэлгийн нарийн төвөгтэй байдал, үзэсгэлэн төгөлдөр, ер бусын гайхамшгийг улам бүр биширч байна.” 2000 оны 6 сарын 26-нд хүний геномын анхны зураг төсөл гарчээ. 20-р зууны сүүлийн арван жилд шинжлэх ухааны салбарт хамгийн том төсөл болоод байгаа анхны Хүний геномын зураг төслийг боловсруулж дууссаныг мэдээллэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Клинтон ийнхүү мэдэгдэв. Олон олон хүнийг бишрүүлэх хүний генийн нууц руу өнгийн харцгаая. Нууцын түлхүүр, ген Геном гэдэг нь амьд организмд байдаг генетикийн бүхий л мэдээллийг харуулдаг ген, хромосом гэх хоёр үгийн нийлэмж юм. Хүний геномын анхны төслийг боловсруулж дуусгах гэдэг нь хүний биеийн бүрэн зураг төсөл нүдэнд харагдахуйц ил боллоо гэсэн үг. Энэ нь шинээр эм зохиох,…
Өөрийгөө хоослох ухаан, апоптоз
Навчис шаргалтах намар. Ид зунаар ногоохон навчсаа гайхуулж, өтгөн ой бий болгож байсан модод өдөр өдрөөр өнгөө өөрчлөн, навчсаа гүвнэ. Шаргалхан навчис хамаг хүчээ шавхан, гоёмсог өнгөө сүүлийн удаа бэлэглэчихээд хагдран унана. Унасан навчис ганцаардмал уйтай харагдаж мэдэх ч угтаа бол модод хангалттай их ус, шим тэжээл авч чадахааргүй нөхцөлтэй тулгарах хүйтэн өвөлд л навчсаа гүвэн байж бэлдэж байгаа нь энэ. Навчис харин шинэхэн нахиа ургах боломж бүрдүүлж, зай гаргаж байгаа болохоороо мөн л ирэх хавартаа бэлдэж буй нь энэ аж. Намартаа навчис хагдрахтай адилхан үйл явц хүмүүн бидний бие дотор ч мөн явагддаг байна. Энэ бол эсийн програмчлагдсан үхэл буюу апоптоз. Апоптоз нь хатаж унасан ургамлын ногоон навч, эсвэл хагдарч унасан цэцгийн дэлбээ зэргийг тодорхойлсон грек үгнээс үүсэлтэй. Модод…
Шавьжнаас сурсан мэргэн ухаан, хамтын оюун ухаан
Нэг үүрний шоргоолжнууд хоол хүнсний үйрмэг зөөн, тун эмх цэгцтэйгээр жагсаалаар явна. Шоргоолжны цуваа явах замаа яв цав мэдэж байгаа аятай эхлэлийн болон төгсгөлийн цэгтээ дорхноо л нийлнэ. Биеэс нь хэдэн арав дахин том хоол хүнс төгс цуваа үүсгэн явах шоргоолжны сүргийн хөдөлгөөнөөр хормын төдийд л алга болно. Харин ганцаараа явж байгаа шоргоолжийг харахаар хамаа замбараагүй тал тал тийш явж, замдаа таарсан болгоноос эв дүйгүй гэгч нь зайлсхийх нь тийм ч ухаалаг харагдахгүй. Харин шоргоолжнууд нэгдэхээрээ хоол хүнсээ нэг дор олчихно. Ёстой гайхалтай. Гоц гойд математикч, шоргоолж Хамтын ажиллагаа эсвэл өрсөлдөөнөөр олж авдаг оюуны чадварыг хамтын оюун ухаан гэдэг байна. Энэ нь тухайн хувь хүний оюун ухаанаас хол давсан их хүч, хүчин чармайлт гардаг аж. Америкийн шавьж судлаач Уильям Мортон…
Атомын нэгдэл
Орчлон ертөнц тэр чигээрээ матери. Эргэн тойрноо хальт харахад л ус, агаар, хад чулуу гээд байгалийн зүйлс, түүнчлэн хуванцар винил гээд хиймэл зүйлс ч бүгд л материас бүтсэн байдаг. Материйг жижиг хэсгүүдэд хуваавал юу болох бол? Цааш задарч хуваагдахгүй болтол нь хуваах юм бол материйн үндсэн нэгж болох атом үлдэнэ. Нэг төрлийн атомоос тогтсон, бүх юмсыг бүрдүүлдэг цэвэр бодисыг элемент гэж нэрлэдэг. Ойролцоогоор 110 гаруй элемент илэрсэн байдгийн 90 орчим нь байгальд байдаг. Түүнээс гадна ердөө 40 орчим элемент нь л түгээмэл юм. Химийн нэгдлийн нууц Нэгэн тоглоомын паркт жижиг жижиг дөрвөлжин өнгөт блокоор барьсан тосгон байдаг. Уран барилгын дурсгал гэгдэх томоохон барилга байгууламж, машин тэрэг, тоглоомын талбай дахь дүүжин савлуурыг ч хүртэл блок өрж барьдаг нь гайхалтай. Үүн шиг…
Үл үзэгдэх гараар барьж байдаг экологийн тэнцвэр
Хаан оцон шувууны зулзага хойд зүгийн аварга салхич шувууны (giant petrel) дайралтанд өртөж байна. Энэ бол олон үзэгчдийн сэтгэлийг түгшээж, зүрхийг нь шимшрүүлсэн нэгэн баримтат киноны нэг үзэгдэл. Боломж харан отож байсан аварга салхич шувуу эцэг эх нь эзгүй байх зуур нялх хаан оцон шувууд руу дайрна. Нэг бяцхан оцон шувуу нь тусламж эрэх мэт зураглаач руу гүйнэ. Айж түгшсэндээ далавчаараа камерны хөл барьж, зураглаачаас гуйна. Гэвч зураглаачийн багийнхан юу ч хийж чадахгүй нөхцөл байдлыг ажигласаар л байна. Ажиглагчийн хувиар байгалийн агуу хууль, экосистемийн эсрэг зогсож чадаагүй болохоор арга ч үгүй биз ээ. Аварга салхич шувуу нялх оцон шувуунууд руу дайрч байгаан учир тэднийг ч мөн үүрэнд нь ангаахай дэгдээхий нь хүлээж байгаа болохоор тэр. Ээж салхич шувуу хоол хүнс…
Өөрчлөгдөшгүй мөнхийн хэм хэмжүүрийг хайх нь
Нэгэн ням гаргийн үдээс хойш хатагтай Ким гэрийнхэнтэйгээ цуг дэлгүүр хэсэв. Цаг агаар -2°C хэм сэрүүвтэр байсан тул тэд гадуур хувцсаа аваад машиндаа суулаа. Машиных нь GPS 5км орчим зайтай байдаг супермаркет хүртэл 20 минут явна гэж зааж байлаа. Юун түрүүнд эзэгтэй эхлээд нөхөртөө гутал авахаар явав. Нөхөр нь 275мм болон 280мм-н гутал өмсөж үзээд арай томыг нь авав. Тэгээд хүнсний тасгаас нь оройн хоолондоо 600гр үхрийн мах, 2 шил 1л сүү, 5кг хайрцаг алим худалдаж авав. Температур, хол ойрын зай, жин гээд бүгд л өөр өөр хэмжээтэй. Хүмүүн бид амьдралдаа тоо томшгүй их тоогоор хүрээлэгддэг. Эдгээрийг тодорхойлдог нэгж хэрхэн бий болсон юм бол? Соёл иргэншлийн барометр, нэгж Хүн төрөлхтөн газар тариалан эрхэлж, соёл иргэншил хөгжин цэцэглэж, улмаар хэмжих нэгжийн…
Үл үзэгдэх хүч, салхи
Салхи бол үл үзэгдэгч. Гэхдээ бид салхи байдгийг баттай мэдэрдэг. Найгах навчисаар, намирч хийсэх үс гэзгээр, эргэлдэх цаасан сэнсээр гээд шууд бусаар салхины хөдөлгөөн харагдаж байдаг болохоор тэр шүү дээ. Хэлбэр дүрсгүй салхины сүр хүч хүн төрөлхтний түүхийг ч хүртэл өөрчилсөн байдаг. 16-р зууны үед тулаанд ялагдаж байсан Англи улс “Ялагдашгүй Армада” гэгддэг Испани улсын эсрэг дайтаад урьд хожид байгаагүйгээр ялалт байгуулжээ. Яг цагаа олж шуурсан хүчтэй салхи болон далайн урсгал Испаний хөлөг онгоцыг сөнөөхөд англичуудад давуу тал болсон байдаг. Салхи гэгч харагдахгүй мөртлөө хүмүүний амьдралд ихээхэн нөлөөлдгөөр барахгүй улс орны мандан бадрах уу, буурч доройтох уу гэдэгт ч нөлөөлөх юм. Салхи гэгч ингэхэд юу юм бол? Агаарын хөдөлгөөн, салхи Хялбараар хэлэхэд салхи нь агаар мандлын температур болон агаарын даралт…
Багаар ажиллаж, золиос туулан барьж босгох шоргоолжны хаант улс
Гудманд алхаж яваад доош харахаар бишгүй л харагдаж байдаг шавьж бий. Энэ бол шоргоолж. Гудамжинд төдийгүй модны холтос, сургуулийн тоглоомын талбай, бүр харамсмаар нь гэр, байшин дотор ч хүртэл явж байдаг. Эргэн тойронд хаа сайгүй таардаг өчүүхэн шавьж болохоор зарим хүн тэднийг төдийлөн ойшоодоггүй л дээ. Гэвч дэлхий дээр тэрхүү шоргоолж Мезозойн эриний сүүлчийн үе болох Цэрдийн галавын үеэс урт удаан хугацааны турш амьдарч байсныг нь хүн мэддэггүй. Шоргоолжны холын төрөл болох реликт модчин (callipogon relictus) болон аргалын хорхой ховордсоор байгаа1 бол харин шоргоолж маш их өсөн олширсон байдаг. Дэлхий дээрх нийт шоргоолжны тоо хамгийн багадаа арван квадриллион гэж тооцоолжээ. Шоргоолжны 15000 орчим төрөл зүйл байдгаас 5000 орчим төрөл зүйл нь тэмдэглэгдэж, одоо болтол олж нээгээгүй төрөл зүйлийн шоргоолж үй…
“Өөрийг минь” тусган харуулдаг толин тусгал мэдрэлийн эс
“Хайч, чулуу, даавуу” тоглохоор яагаад голдуу хайнцаад байдаг юм бол? Яагаад өөрийн мэдэлгүй гялс яг адилхан дүрс гаргадаг юм бол? Энэ тухайд Английн Лондонгийн их сургуулийн тархи, мэдрэлийн шинжлэх ухааны эрдэмтдийн баг нэгэн хөгжилтэй туршилтын үр дүнг нийтэлжээ. Тэд оролцогчдыг хоёулангийнх нь нүдийг боож, бас зөвхөн нэг хүнийх нь нүдийг боох зэргээр “хайч, чулуу, даавуу” тоглуулсан байгаа юм. Хоёулангийнх нь нүдийг боох үед хайнцах хувь 33% байсан нь тоон магадлалтай тохирч байв. Харин зөвхөн нэгнийх нь нүдийг боосон үед 36% болж өссөн байгаа юм. Энэ туршилтаар нүдийг нь боогоогүй оролцогч нүдээ боосон хүнийг дуурайсан хандлага ажиглагдсан аж. Иймэрхүү зүйл хүний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг. Ангид хэн нэг нь эвшээхэд бусад оюутнууд бас халдварласан мэт хамт эвшээгээд унадаг. Өөд өөдөөсөө…