Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?

Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…

Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?

Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…

Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?

Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…

Алгасал баяр

Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Иох 6:53 “Гамшиг алгасан өнгөрөх баяр” буюу “Алгасал баяр (Passover)” нь жил бүр ариун тооллын 1 сарын 14-ний орой болдог. 3500 жилийн өмнө израиль ард…

Өргөн уудам сансар огторгуй, өөр ертөнц

Бид өдөр тутамдаа нэг их таараад байдаггүй байгалийн өнгө үзэмж харахаараа уулга алддаг шүү дээ. Ямар нэг шинэ, гоё зүйлийг харахдаа бие сэтгэл цэнэг орох шиг болж, сэргэж байгаагаа мэдэрдэг шүү дээ. Нэгэн хэвийн дахин давтагддаг өдөр тутмын амьдралаасаа болоод стрессдэх, уйдах зэргээ бид өөр нэг ертөнцийг хараад, үлдэн хөөж чадна. Хүмүүс бидний аяллаар явдгийн учир шалтгаан ч энэ. Уг нь амаргүй байсаар байхад хүмүүс уул руу авирах гэдгийн, хүйтэн туйлын бүс нутагт туйлын туяа үзэх гэж зүтгэдгийн учир шалтгаан энэ байж таарах нь. Гэвч хүмүүсийн зүрх сэтгэлийг энэ дэлхийн байгалийн өнгө үзэмжнээс илүү догдлуулдаг нэг зүйл байдаг нь сансар огторгуй билээ. Гэрэл харанхуй аль аль нь эн зэрэгцэн оршдог сансар огторгуй гэгч шинэ зүйлс л бүтэж бий болдог бүтээлийн…

Хүмүүст тэнгэрийн гэсгээл мэт санагддаг аянга ургамал ногоонд тэнгэрийн ивээл байдаг

Тэнгэрт өтгөн хар үүл бөөгнөрвөл яагаад ч юм хүмүүст ер нь л айдас төрдөг. Тэгвэл бүр аянга хүртэл цахилбал ямар байх бол? Бүр ч илүү айна. Аливаа дүрс бичлэгт аймшигтай сэтгэгдэл төрүүлж, аймаар уур амьсгал бий болгох гэхээрээ аянга цахилгааныг орхидоггүй. Тиймээс их нүгэл үйлдсэн эсвэл нийгэмд томоохон хохирол учруулсан хүний тухайд солонгосчууд “Аянганд ниргүүлбэл таарсан золиг” гэх нь ч бий. Тэнгэрээс аянга буухыг “тэнгэрийн гэсгээл” гэсэн утгаар л хэлж байгаа нь тэр. Энэ мэтээр аянга, цахилгаан нь байдаг л нэг байгалийн үзэгдэл боловч хүмүүсийн айдас төрдөг. Үүлнээс үүссэн цахилгаан цэнэг агаарт урсах үзэгдлийг аянга гэдэг. Аянга ихэвчлэн борооны үеэр босоо урт үүл болох кумулонимбус үүлэнд үүсдэг ажээ. Агаар янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр огцом дээшээ чиглэсэн хэлбэр үүсгэн хөдөлгөөнд…

Дуулгавар ба итгэл

Энэ жил Эцэг Ан Сан Хун Христ энэ газарт мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. 100 гэдэг тоо нь төгс төгөлдөр байдлыг илтгэдэг. 99% болон 100%-г харьцуулахад ганцхан тооны зөрүүтэй ч энэ нь хоорондоо асар их ялгаатай. Эхнийх нь төгс бус, хоёр дахь нь төгс гэсэн санааг илэрхийлдэг. Бид итгэлээ 100% төгс болгохыг хүсвэл дуулгавартай байдалд суралцах хэрэгтэй. Энд хэлж байгаа дуулгавар нь Бурханы үгэнд дуулгавартай байхыг хэлж байна. Сүүлийн үед хүмүүс бусдын үгийг сонсож дуулгавартай дагахаас илүүтэй өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж тэмцэхийг зөв зүйтэйд үздэг болж. Хүний үгэнд дуулгаваргүй байлаа ч Бурханы үгэнд бол үргэлж дуулгавартай байх хэрэгтэй. Итгэлгүйгээр Бурханд дуулгавартай байна гэдэг боломжгүй шүү дээ. Дуулгавар болон итгэлээрээ мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох тэнгэрийн хүүхдүүд болцгооё. Дуулгаварт байдлаар биелэгдэх…

Пуримийн баяр

Хаман Перс даяарх (Меде Перс) иудейчүүдийг бүгдийг нь алахаар “пур” хэмээх шавга орхиж иудейчүүдийг сүйрүүлэх өдрийг товлосон хэдий ч (Ест 3:7) тэр өдөрт нь харин ч Естер, Мордехаи нар Хаманы хуйвалдааныг таслан зогсоов (Ест 9:1). Энэ явдлыг дурсах өдөр бол Пуримийн баяр билээ. Мосегийн үед Бурхан Мосегоор дамжуулан Өөрийн хуулийг тогтоосон бөгөөд тэрхүү хуулинд 3 удаагийн 7 баяр багтдаг. Харин Пуримийн баяр нь 3 удаагийн 7 баярт хамаарагддаггүй, израиль ард түмний баяр юм. Пуримийн баярын үүслийн талаар судалж үзэцгээе. 1. Тухайн цаг үеийн байдал Иудейчүүд Вавилонд олзлогдсон үе байв. Харин Вавилон улс удалгүй Перс (Меде Перс) улсад бут цохигдон сүйрч, израильчууд Персийн удирдлаганд шилжив. Хэдийгээр израильчууд цөөхүүлээ байсан ч тэд ухамсарт нь гүн суусан “Бурханы сонгосон ард түмэн” гэдгээрээ бахархан,…

Ариун мөргөлийг Бурханд өргөцгөөе

Мөргөл бол Бурханаас эмээж, Бурханд үйлчлэхийн төлөөх орхигдуулахын аргагүй хүчин зүйл. Бурханы ард түмэн мөргөлөөр дамжуулан бүх нүглээ уучлуулж, ариун болж, ерөөл хүртэн Бурхантай илүү ойртдог юм. Мөргөлийг зүгээр нэг ёслол төдийхнөөр, сүмд очиж сургаал сонсох төдийхнөөр л боддог хүмүүс бий. Гэвч мөргөл нь номлогчийн шилдэг сургаал, лекц сонсох зорилгоор цугладаг цаг биш, бидний ухаарах ёстой сүнслэг утга учир үүнд баттай шингэсэн байдаг юм. Номлогч хүн Бурхан болон итгэгчдийн хооронд зуучлах, Бурханы үгээр дамжуулан Бурханы хүслийг уламжлах үүрэгтэй төдий. Бурханд өргөх мөргөлийн ач холбогдол, утга учрыг Библийн үгнээс дахин тунгаацгаая. Хуучин гэрээний тахилд шингэсэн мөргөлийн утга учир Хуучин гэрээний хууль нь ирэх сайн юмсын сүүдэр, бодит нь болж гарч ирэх шинэ гэрээг төлөөлдөг юм (Евр 10:1). Хуучин гэрээний үед израиль…

Бага эхлэл ба агуу төгсгөл

Одоо бид эхлэл нь бага байсан ч Бурханы ивээлээр биелэх агуу төгсгөлийг харах итгэлийн амьдралаар замнажбайгаа билээ. Тиймээс Бурхан энэ ертөнцийн бусад хүмүүст бус, амлалтын хүүхдүүд болох бидэнд л зөвхөн амласан амлалт нь дараах ерөөлийн айлдал юм. “Эхлэл чинь бага байсан ч төгсгөл чинь агуу их болно.” Иов 8:7 Ертөнцийн бүх зүйлд эхлэх нэг цаг байхад төгсөх нэг цаг зайлшгүй ирнэ. Сайн мэдээний түүх ч бас адилхан. Бидний сайн мэдээний ажил эхэндээ бага байсан ч явцын дунд цаашид төгсгөл нь улам агуу болно. Бид сайн мэдээний үйл явцын үр дүн, өсөлт хөгжлийг өнгөрсөн үед ч харсаар ирсэн. Одоо ч харж байна. Цаашид ч байнга харах болно. Агуу төгсгөлийг авчирдаг үл үзэгдэх хүчний эх үндэс Юм бүхэн эхлэл төгсгөлтэй бөгөөд эхлэл…

Еврей хэлтэй иудейчүүд ба грек хэлтэй иудейчүүд

“Шавь нарын тоо олширсон өдрүүдэд гректэнгүүдийн зүгээс өдөр тутмын хүнс түгээлтдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг гомдол гонгиноон болжээ.” Үйл 6:1 Үйлс 6-р бүлэгт грек хэлтэй иудейчүүд болон еврей хэлтэй иудейчүүдийн тухай гарч байна. Еврей хэлтэй иудейчүүд болон грек хэлтэй иудейчүүд гэж хэнийг хэлснийг үзэцгээе. Еврей хэлтэй иудейчүүд нь еврей хэл (Анхны сүмийн үед арамей хэл)-ийг, грек хэлтэй иудейчүүд нь грек хэлийг хэрэглэдэг байв. Арамей хэл ба иудейчүүд МЭӨ VI зууны үед Вавилонд олзлогдсон иудейчүүд 70 жилийн турш Вавилонд амьдарч байхдаа өвөг дээдсийнхээ албан ёсны хэл болох еврей хэлнээс илүүтэй Ойрх Дорнодын хязгаар нутгийн албан ёсны хэл болоод байсан арамей хэлийг хэрэглэх болжээ. Тэд Иерусалим руу буцаж ирснээсээ хойш ч арамей хэлийг үргэлжлүүлэн ашигласан байна. Есүсийн үед…

Израилийн түүх

Израилийн түүхийг сурч буй шалтгаан Бид Израилийн түүхийг сурч байгаа учир нь махан биеийн Израилийн түүх нь сүнсний израиль ард түмэн бидэнд тохиолдох түүхийг харуулж байдагт оршино. Махан биеийн Израилийн улс төрийн бус зөгнөлийн түүхээр бид өөрсдөдөө тохиолдох түүхийг урьдчилан харж болно. Улмаар Бурханы хүүхдийн хувьд байр суурь, зэрэг дэвээ зөв бэхжүүлж, Бурханы хүү, охидод байх ёстой итгэлтэй болцгооё. Израилийн түүхийг ерөнхийд нь дараахтай адил ангилж болно. Адамаас Ноагийн үе хүртэл Ноагаас Абрахамын үе хүртэл Абрахамаас Мосегийн үе хүртэл Египетээс гарснаас Канааны байлдан дагуулалт ба Шүүгчдийн үе Хаадын үе Хуваагдсан хаанчлалын үе Вавилоны цөллөг ба эх нутагтаа буцсан үе Иерусалимын сүйрэл ба сэргээн босголт 1. Адамаас Ноагийн үе Хүн төрөлхтний өвөг эцэг Адамаас Ноагийн үе хүртэлх удам угсааны талаар Эхлэл…

Гэрээний ач холбогдол

Хүний амьдралын юм бүхэн амлалт тохиролцоо, гэрээн дээр тогтож байдаг. Ажил төрөл, хосуудын гэр бүл бололцох, эд зүйл худалдах, худалдан авах гээд бүгд амлалт, гэрээн дээр тулгуурладаг. Эрт үед бараа таваар солилцох тогтолцоотой байсан бол одоо бэлэн мөнгө, чек, зээлийн карт зэргийг ашиглах тогтолцоотой болж хувирсан. Уг нь адилхан л цаас. Гэтэл заримыг нь ариун цэврийн цаас төдийгөөр хэрэглээд хаяна. Заримыг нь арван мянга, зуун мянган төгрөг гэх мэт тус тусын үнэ цэнэтэй зүйл болгон хэрэглэдэг. Адилхан цаас байж үнэ цэнэ нь яагаад ийм өөр өөр байгаа юм бол? Энэ нь тэр бүхэнд өөр өөр амлалт, гэрээ байгаа учраас тэр юм. Үүн шиг Бурхан ба бидний хоорондын харилцаа амлалт, гэрээгээр батлагдаж байдаг. 1. Баптисм бол Бурхан болон Бурханы ард түмний…

Бурханы тушаалыг яагаад сахих ёстой вэ?

Бурханы ард түмэн мөн л бол Бурханы бий болгосон тушаалуудыг эрхэмлэн сахих ёстой. Одоо Библиэр дамжуулан бид яагаад Бурханы тушаалыг сахих ёстойгоо судлан үзэцгээе. 1. Бурханыг хайрладаг хүн Түүний тушаалыг сахина. Хүмүүс хайртай хүнтэйгээ учраад ямар ч аргаар хамаагүй хайраа илэрхийлэх гэж хичээдэг. Зарим нь захидлаар, зарим нь сарнай цэцгээр, зарим нь янз бүрийн бэлэг өгч хайраа илэрхийлэх гэдэг. Тэгвэл бид Бурханд хайртай гэдгээ яаж илэрхийлэх юм бол? Бурхан Өөрийг нь хайрладаг гэдгээ ямар нэг сарнай цэцэг, бэлэг, захидал зэргээр бус “Бурханы тушаалуудыг сахиж” хайраа илэрхийл хэмээжээ. Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. ...Иох 14:21 Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ.1Иох 5:3 Тиймээс Бурханд хайртай Бурханы хүүхэд мөн л…

Хүний тушаал

Бурханы ард түмэн мөн л бол Бурханы тушаалыг сахих нь мэдээжийн хэрэг. Гэвч өнөө үед өөрсдийгөө Бурханы ард түмэн хэмээдэг христийн шашинтнуудын ихэнх нь Бурханы тушаалын оронд Библид байхгүй хүний тушаалыг сахицгааж байна. Хүний тушаалын төлөөлөл бүхий жишээг доор сийрүүлье. 1. Ням гаргийн мөргөл Бурханы товлосон долоо хоног тутмын мөргөлийн өдөр нь Амралтын өдөр юм (Гэт 20:8). Гэвч өнөө үед олон хүн Амралтын өдрийн оронд ням гаргийн мөргөл сахиж байна. Ням гаргийн мөргөл нь харь шашны нарны бурхныг шүтэх шүтлэгээс үүсэлтэй бөгөөд Библид байхгүй хүний тушаал юм. 2. Христмас Хүмүүс ихэвчлэн 12 сарын 25-ны өдрийг Христийн мэндэлсэн өдөр хэмээн боддог. Тиймдээ ч олон сүмд 12 сарын 25-ны өдөр Есүсийн мэндэлсэн өдөр хэмээн элдэв арга хэмжээ зохион байгуулдаг. Гэвч 12 сарын…

Сайн үйлсээрээ Бурханаа алдаршуул

Эргэн тойронд маань Бурханд итгэдэггүй хүн олон байдаг. Тэд Бурханд итгэдэг хүмүүсийн сэтгэл, үг яриа, үйлдэл нь Бурханд итгэдэггүй хүмүүсийнхээс илүү дээр гэсэн төсөөлөлтэй байж, тэр хандлагаараа ханддаг. Тиймээс бидний үг үйлдэл нэг бүр Бурханыг алдаршуулж ч болно, Бурханы яруу алдрыг халхалж ч мэднэ. Үүнийг ухаарч Бурханыг алдаршуулдаг байхын төлөө хичээх ёстой. Есүс ч мөн сайн үйлсээрээ Бурханаа алдаршуул хэмээн сургасан байдаг. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг. Мат 5:16 Сайн сайхан үйлс маань итгэгч бус хүмүүсийг гэмшүүлэн, Бурхан руу хөтөлж чадах хөшүүрэг болно гэвэл тэрхүү төрх маань Бурханд хичнээн тааламжтай, хичнээн сайхан байх билээ? Петр элч бидэнд сайн үйлсийн тал дээр ийнхүү зөвлөжээ. Харийнхан дунд биеэ…