Итгэл & Амьдрал

Жаргалтай гэр бүл болох нь

Гэрийнхэнтэйгээ илүү ойртохын тулд бяцхан зөвлөгөөг дагаад үзээрэй.

3 секундын хүч

Нар мандаж жаргасаар нүд ирмэхийн зуурт нэг сар өнгөрнө. Зогсолтгүй урагшлах цаг хугацаанд гурван секунд гэдэг тун богино мөч мэт санагдаж магадгүй л дээ. Гэвч цаг хугацаа тэдгээр богино мөчүүдээс бүрддэг. Энэ л богинохон хугацаа ямар нэг чухал тэмцээний дэвжээн…

Тав тухгүй байдалд ч аз жаргал мэдэр

Эргэн тойронд маань бидний амьдралыг тав тухтай, баялаг хангалуун болгодог төрөл бүрийн шинэ бараа бүтээгдэхүүн гарч ирсээр байна. Дэлгүүр хэсэж, хөлөө гарздалгүй хурууныхаа үзүүрийг хөдөлгөх төдийд л хүссэн бараагаа гэртээ хүргүүлж, бие биетэйгээ уулзахгүй байсан ч онлайнаар харилцаж чадахаар болсон…

Гэрийнхэндээ инээмсэглэ

“Хүн төрөлхтнөөс өөр инээдэг амьтан байхгүй” гэж Аристотель нэгэнтээ хэлсэн байдаг. Амьтад заримдаа хүний инээж байгааг дуурайн инээж байгаа мэт харагддаг ч үнэндээ тэд жинхэнээсээ инээдэггүй. Тиймдээ ч амьтад хүн шиг эхийн хайр, эцгийн хайр гээд гэр бүлээ гэх хайр…

Зүрхэн хэлбэр хийх

Баяртай байвал инээмсэглэж, талархвал баярлалаа гээд, уучлал гуймаар санагдвал уучлал гуйх хэрэгтэй. Дотор чинь байгаа сэтгэлийн хөдөлгөөн гадагш гаргаж илэрхийлж байж л хүнд дамждаг. Гэрийнхнээ хайрлах ч мөн ялгаагүй. Гэвч зарим үед гэрийнхэн юм чинь илэрхийлэхгүй байсан ч миний сэтгэлийг…

“Манай гэр бүл хамгийн шилдэг нь!” гэж эрхийгээ гаргах

Магтаалд аварга том халим ч бүжиглэдэг. Магтаал нь сонсож байгаа хүнийхээ сэтгэлийг сэргээж, цөхөрсөн хүний урам зоригийг бадраадаг. Магтаалыг хүмүүсийн иддэг өөр нэг төрлийн хоол гэхэд болно. Дэйл Карнеги хэлэхдээ “Магтаалаас илүү урам зориг өгч, сэтгэл хөдөлгөх үг байхгүй. Хэн…

Хөгжилтэйгөөр High five!

Ялалтаа тэмдэглэх, баяр хөөрөө илэрхийлэх үүднээс хоёр хүн хоорондоо гараа цохилцохыг “гар цохих” буюу “high five” гэдэг. Ихэвчлэн спортын уралдаан тэмцээний үеэр тамирчид багийн ажиллагаагаа сайжруулахаар гар гараа цохилцдог. Тэмцээнд өндөр оноо авдаг сайн багийг судалтал тамирчид нь хоорондоо high…

Гэрийнхнийхээ адил төстэй талыг олох

Толинд харахдаа аав ээжтэйгээ адилхан санагдаж байсан удаа бий юү? Эсвэл хүүхдийн тань ярих авирлах зэрэг өөртэй чинь адилхныг хараад гайхсан удаа байгаа юу? Таныг ах, эгч, дүүтэйгээ хамт гадагш гарах үед хүмүүс та нарыг нэг гэр бүл гэдгийг огт…

Үүдэндээ хайр дүүрэн угтаж, үдье!

“Би яваад ирлээ.” “За, яваад ир дээ!” “Яваад ирэв үү? Өнөөдөр нэлээн ажилтай байсан байх даа?” Гэртээ орж ирэхдээ хамгийн түрүүнд гадагшаа гарахдаа хамгийн сүүлд дайран өнгөрдөг газар бол гэрийн үүд шүү дээ. Нэг гэрийнхний хувьд өдөр тутмын ажлын төлөө…

Хайртай гэрийнхнээ халуун цайгаар дайлцгаая!

Цай бол өрнө дорны аль ч үндэстний уух дуртай унд юм. Цайны гоё тансаг амтыг гаргаж чаная гэвэл цайны ус бэлтгэхээс эхлээд аягалах бүхий л явцад тухайн хүн сэтгэл гаргах ёстой байдаг. Цай чанахад ихээхэн хичээл зүтгэл, цаг зав шаарддаг…

Шинэ ондоо гэрийнхнийхээ зуршлыг соль

“Хүмүүсийн байнга давтан үйлддэг үйлсийн үр дүн. Тэгэхээр давуу чанар нь хүний үйлс биш, зуршил юм” гэж нэгэн гүн ухаанч хэлжээ. Гүн ухаанчийн ийн хэлсэнчлэн хүн зуршлыг бий болгож, хожим уг зуршил нь хүнийг бий болгодог. Сайн зуршил зөв замаар…

Сэтгэлийн өрөө цайруул

Хэн нэгэнд буцааж төлөх үүрэгтэй зүйлийг өр гэдэг. Хурдхан шиг төлчихвөл сэтгэл онгойж, өрөө төлж байж л найрсаг нааштай харилцаагаа хэвээр байлгана шүү дээ. Сэтгэлийн өр ч мөн адил биш үү. Үнэндээ бид гэр бүлийнхэндээ байнга сэтгэлийн өртэй амьдардаг гэж…

Гэртээ инээлгэх хэрэгсэл хийцгээе!

Царай төрх шүхэр хоёрын нийтлэг тал юунд юм бол? Тэнийж байдагтаа л утга учиртай юм. Урвагар царайлж амьдрах хэрэг байна уу гэмээр. Инээж хөөрсөн, гэрэлтсэн царай төрх өөрийг нь аз жаргалтай болгохоос гадна харсан хүнийг ч аз жаргалтай болгодог. Ойр…

Өглөөний мэнд мэд

Солонгост дээр үед хүүхдүүд нь өглөө болгон ээж аавтайгаа мэндэлдэг зан үйл байдаг байлаа. Нүүр гараа угааж, хувцас хунараа цэвэрхэн өмсчихөөд, аав ээжтэйгээ мэндэлж, ор дэвсгэрийг нь хураан, аав ээждээ нүүр гар угаах ус авчирч өгдөг байсан. Өнөөгийн орчин үеийн…

Гэрийнхнийхээ сэтгэл хөдлөлд хүндэтгэлтэй ханд!

Хүнд баяр хөөр, уйтгар гуниг, уур уцаар, горьдлого найдвар, айдас, талархал гээд янз бүрийн сэтгэл хөдлөл байдаг. Эдгээр сэтгэл хөдлөлөө хүн ямар нэгэн байдлаар илэрхийлэх гэдэг төдийгүй тэр сэтгэл хөдлөлд нь бусад хүн хүндэтгэлтэй хандах үед тайван тогтвортой болж, сэтгэл…

Сэтгэлээ үзгээр илэрхийл

Компьютерийн хялбарчлал болон ухаалаг утаснаас болоод аажим аажмаар алга болоод байгаа соёлын нэг бол гар бичмэл. Мессеж, захидал зэргийг компьютерийн гар, мэдрэгчтэй дэлгэц дээр хамаагүй хурдан бичдэг болохоор хүмүүс өнөө үед үзэг харандаа хэрэглэхээ бараг больсон. Харин хичээнгүйлэн гараар бичсэн…

Гэр бүлийн хөгжилтэй дуу зохио!

Дуу хөгжимд хүний харилцааг дотно болгодог хүч байдаг. Бүгд хэмнэлийн аясаар, аялгуундаа тааруулж дуу нийлүүлэн дуулах үед дотно мэдрэмж илүү төрдөг. Спортын тэмцээний хөгжөөн дэмжигчид, жагсаалын цэргүүд дуугаа нэгэн зэрэг дуулж байж сэтгэл зүрх нь нэг болдог. Тэмцээний талбайд хөгжөөн…

Гэрийнхнийхээ ядаргааг тайл

Хичээл сургууль, ажил алба, гэр орон гээд бидний бие ядаргаанд ордог. Ядаргаа удаан үргэлжилбэл бие сэтгэлд муу нөлөөтэй. Ядаргаанаас ангижрах олон аргын дунд юу юунаас хүчтэй нэгэн ядаргаа тайлагч байдаг. Энэ бол гэр бүлийн хайр. Хүнд хэцүү өдрүүд болж өнгөрлөө…

Харилцагч нартаа ханддаг шигээ гэрийнхэндээ ханд

Хоол идэх гээд ресторанд орох юм уу эсвэл дэлгүүрт худалдан авалт хийхээр орох үед худалдагч өөдөөс чинь уриалагхан угтан авбал сайхан санагддаг байх аа. Бараанд нь төдийлөн татагдаагүй хэрнээ худалдагчийнх нь сайхан аашнаас болоод заримдаа юм авчихдаг тохиолдол бий биз.…