Жаргалтай гэр бүл болох нь
Гэрийнхэнтэйгээ илүү ойртохын тулд бяцхан зөвлөгөөг дагаад үзээрэй.
Гэрийнхнийхээ ядаргааг тайл
Хичээл сургууль, ажил алба, гэр орон гээд бидний бие ядаргаанд ордог. Ядаргаа удаан үргэлжилбэл бие сэтгэлд муу нөлөөтэй. Ядаргаанаас ангижрах олон аргын дунд юу юунаас хүчтэй нэгэн ядаргаа тайлагч байдаг. Энэ бол гэр бүлийн хайр. Хүнд хэцүү өдрүүд болж өнгөрлөө гэхэд гэртээ ирээд, гэрийнхэнтэйгээ ярилцаж инээлдсэний дараа сэтгэл санаа амар тайван болдог доо. Тэгж л стресс тайлагддаг. Энэ сард гэр бүлийн хайрыг хэрэгжүүлж, гэрийнхнийхээ ядаргааг тайлаарай. Хайртай хүмүүстээ урам зориг өгөхийн хажуугаар өөрийнхөө ядаргааг ч бас тайлаад авна шүү дээ. Зөвлөмж Гэрийнхэндээ зөөлөн массаж хийж өгөх. Гэрийнхэнтэйгээ цуг сунгалт юм уу богиновтор дасгал хийх. Гэрийнхнээ ямар нэг юмыг амралтгүй хийгээд байвал жаахан ч гэсэн тусал. Гэртээ дөнгөж орж ирсэн нэгэндээ аяга ус хийж өгөх. Гэрийнхнийхээ хөлийг халуун бүлээн усаар угаах.
Харилцагч нартаа ханддаг шигээ гэрийнхэндээ ханд
Хоол идэх гээд ресторанд орох юм уу эсвэл дэлгүүрт худалдан авалт хийхээр орох үед худалдагч өөдөөс чинь уриалагхан угтан авбал сайхан санагддаг байх аа. Бараанд нь төдийлөн татагдаагүй хэрнээ худалдагчийнх нь сайхан аашнаас болоод заримдаа юм авчихдаг тохиолдол бий биз. Энэ мэтээр эелдэг байдалд их хүч бий. Тэгвэл энэ сард бид гэрийнхнээ харилцагч нар шигээ үзэж, тэдэндээ аль болох эелдэг хандаж яагаад болохгүй гэж? Зарим үед ууртай байхдаа, өвчтэй байхдаа, эсвэл өөр юманд анхаарч байх үедээ хүн ширүүн дориун ярьж, авирлаж магадгүй байдаг. Үүнээсээ болоод нэг нэгнийхээ сэтгэлийг шархлуулах, хоорондоо үл ойлголцол үүсгэн, үүндээ гэмших тохиолдол гардаг. Зүс ч үзээгүй танихгүй хүнд болохоор инээмсэглээд л янзтай сайхан хандаж чаддаг хэрнээ гэрийнхэндээ үүн шигээ хандаж чадахгүйн учир юун? Хэрвээ гэрийнхнээ VIP…
Амьд яриа хөөрөө өрнүүл
Та бүхэн энгийн үед гэрийнхэнтэйгээ ярилцахдаа ямархуу хариу үйлдэл үзүүлдэг вэ? Хайнга сонсож, эсвэл завгүй гэдгээр шалтаглан хойш тавиагүй байгаа? Гэр бүлийнхэнтэйгээ өөд өөдөөсөө хараад яриа өрнүүлэх нь нэг нэгнээ ойлгоход нэн чухал. Энэ нь эв найртай гэр бүл бий болгох үндэс ч болж байдаг. Ярилцахдаа нөгөө хүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлэх зэргээр амьд харилцаа үзүүлэх нь яриа хөөрөөг илүү таатай болгодог. Сонирхож, хүндэлж байгаагаа харуулах нь ярилцаж буй хүний сэтгэлд их нийцдэг учраас тэр. Өөрийг нь адилхан мэдэрч ойлгож байна гэж үзээд сэтгэлээ уудалдаг. Ийн яриа хөөрөө өрнүүлэх явцад нэг нэгнээ гэх хайр ундрах нь дамжиггүй. Энэ сард гэр бүлийнхнээ анхааралтай сонсож, бие биетэйгээ амьд яриа хөөрөө өрнүүлээрэй! Зөвлөмж Нөгөө хүнийхээ үгийг анхааралтай сонсох. Нөгөө хүнийхээ ярианд санал нийлэх.…
Хайраар аяга ус өг
“Ус сайн уувал өвчин зовлонгүй, урт удаан насална” гэсэн үг гарах хэмжээнд ус гэгч хүний эрүүл мэндэд асар их нөлөөлдөг. Ус нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна бодисын солилцоог дэмждэг. Мөн дархлааг дэмжин, арьсыг гоё сайхан болгох зэрэг ач тустай. Америкийн Хавдар судлалын төвийн судалгаагаар өдөрт 4 аяга ус уудаг хүн нь өдөрт 2 аяга ус уудаг хүнээсээ бүдүүн гэдэсний хорт хавдар, цистит үүсэх эрсдэл 50%-аар бага байдгийг тогтоожээ. Ус их хэмжээгээр уухгүй бол биед хорт бодис хуримтлагдаж амархан ядарна. Энэ сар гэрийнхэндээ чин сэтгэлээсээ аяга ус өгөөрэй. Хайраар аягалж өгсөн ус юм чинь эрүүл мэндэд бүр ч тустай байх биш үү? Зөвлөмж Өглөө бүр аяга ус өгөх. Эм уух үед нь ус өгөх. Эм уухад нь…
Гэрийнхэнтэйгээ хайрлах өнгө аясаар утсаар ярь
Та өдөрт гэрийнхэнтэйгээ хэдэн удаа утсаар ярьдаг вэ? Хэн нэгэн рүү залгах, эсвэл тань руу хэн нэгэн залгана гэдэг сайхан хэрэг шүү дээ. Утсаар ярьж байна аа гэдэг таныг эрж хайж, үгүйлж байгаа хэрэг. Энэ нь бид ганцаардаж байгаа биш, бусадтай харилцаатай байгаа гэсэн үг биз дээ. Нэгэн яруу найрагч “Нэрийг нь л дуудахад над дээр тэр минь ирээд, цэцэг болдог” гэж шүлэглэсэн байдаг. Харин ирж байгаа хүн үзэсгэлэнтэй цэцэг байх уу, хатсан цэцэг байх уу гэдэг нь хэрхэн дуудахаас шалтгаална. Хэн нэгнийг эелдэг халуун дулаан өнгө аясаар ярих үед сайхан хариулах амархан байдаг бол ширүүн дориун хүйтэн өнгө аясаар утасдвал хариулах амаргүй. Залгаж байгаа хүний дуу хоолойнд нөгөө хүнээ гэсэн сэтгэл нь шингэсэн байдаг. Хайртай гэрийнхэн рүүгээ хайрлах сэтгэлээр…
Гэрийнхэнтэйгээ VIP хүн шиг харьц
“Very important person” (маш чухал хүн) гэх хэллэгийн товчлол VIP гэсэн нэр томьёо нь онцгой үнэ цэнэ, ач холбогдолтой нэгнийг илэрхийлдэг. Бизнес, корпорацийн ертөнцөд VIP гэдэг нь борлуулалт өсгөж, бизнесийн амжилт дагуулдаг өндөр зэрэглэлийн үйлчлүүлэгчид юм. Компаниуд тэдний оруулсан хувь нэмрийг хүндэтгэх үүднээс дээд зэргийн үйлчилгээ үзүүлэхдээ хүч хайрладаггүй. Ингэхэд бизнесийн хүрээнээс гадна хүний амьдралд жинхэнэ VIP хүмүүс нь хэн юм бол? Мэдээж ар гэрийнхэн маань шүү дээ. Өсгөж хөгжүүлж, аз жаргал гэрэлтүүлж, анхны алхмаас минь эхлээд амьдралын хамгийн том амжилт хүртэл амьдралын бүхий л чухал үед хэзээд дэргэд маань байдаг эрхэм нандин тэр л ам бүлийнхэн маань бие биедээ хамгийн хувиршгүй, хэнээр ч орлуулшгүй VIP нар билээ. Энэ сард хамгийн үнэ хүндтэй зочдод ханддаг шиг хайртай дотно ар гэрийнхэндээ…
Гэрийнхэндээ өхөөрдөм байдал бэлэглэ!
Булцгар нялх хүүхэд, сэгсгэр амьтад, өхөөрдөм бяцханууд. Жижигхэн, өхөөрдөм зүйлийг харахад бидний нүүрэнд аяндаа инээмсэглэл тодорно. Эгдүү хүрч өхөөрдмөөр санагдан, тэр байтугай бүр тоглоомоор хазаад авмаар болдог доо! Хүмүүс ер нь өхөөрдөм зүйлд дуртай. Учир нь өхөөрдөм зүйл харах нь окситоцин, допамин хэмээх хайрын даавар, аз жаргалын даавар ялгаруулдаг аж. Сонирхолтой нь уурлаж стресстсэн, бухимдсан үед ч ингэдэг гэнэ! Тэгвэл энэ сард гэрийнхэндээ өхөөрдөм бэлэг өгч яагаад болохгүй гэж? Дотоод сэтгэлээ нээж, эргэн тойрондоо аз жаргал түгээгээрэй! Зөвлөмж Гэрийнхнийхээ багын өхөөрдөм зургуудаа хамт үз. Зөөлөн, өхөөрдөм өнгөөр ярь. Нүдээ томруулж, өхөөрдөм нүүрний хувирал гарга. Бүр өхөөрдөм болгохын тулд гараараа дохио зангаа хий (жишээ нь цэцгэн поз, туулайн чих, зүрхэн хэлбэр гэх мэт). Хүүхэлдэйн киноны өхөөрдөм дүртэй бэлэг өг. Өөрөө хөөрхөн…
“Амсаад үз дээ” гэж дайлах нь бал мэт амттай
Хүмүүс хайртай хүмүүстэйгээ амттай хоол идэж байхдаа онцгой баяр хөөр, аз жаргал мэдэрдэг. Гэхдээ тэр аз жаргалыг улам баяжуулах нэг арга бий. Идэж эхлэхээсээ өмнө “Идээд үз дээ”, “Нэг амс даа” гэж хэлээрэй. Хайртай хүндээ эхэлж хоол амтлуулах гэж эелдгээр урих тэр мөчид бий болох сэтгэлийн жаргалыг хоол идээд цадах мэдрэмжтэй харьцуулшгүй юм. Энэ сард гэрийнхэндээ эхлээд амтлуулбал ямар уу? Ямар ч хоол бал мэт амттай байх нь мэдээж! Зөвлөмж Гэрийнхнийхээ дуртай хоолыг хийж, эсвэл худалдаж авна. Хоолноосоо хэсэгхэнийг халбагадан авна. Тавгаа зөөлөн гулсуулж тэдэнд ойртуулна. Дээжилж амсуулах гэсэн хоолоо аманд нь шууд хийж өгнө. Дээрх аль нэг үйлдлийг хийнгээ “Идээд үз дээ”, “Нэг амс даа” гэж хэлнэ. ※ Жич: Хэрэв нөгөө хүн хүсэхгүй байвал ингэхээ болино.
3 секундын хүч
Нар мандаж жаргасаар нүд ирмэхийн зуурт нэг сар өнгөрнө. Зогсолтгүй урагшлах цаг хугацаанд гурван секунд гэдэг тун богино мөч мэт санагдаж магадгүй л дээ. Гэвч цаг хугацаа тэдгээр богино мөчүүдээс бүрддэг. Энэ л богинохон хугацаа ямар нэг чухал тэмцээний дэвжээн дээр хожил, ялагдлыг шийдэж, хэн нэгний амьдралыг ч өөрчилж чадна. Хаа нэгтээ шинэ амь төрж ч болно. Богино мэт боловч асар чухал гурван секунд! Хэрэв та үүнийг зөв ашиглаж чадвал сайн үр дүнд хүрч болох юм. Та энэ сард гурван секундын хүчийг ашиглаад үзэхэд болохгүй нь юун? Хамгийн чухал зүйл бол хэрэгжүүлэх. Хэрэв та үүнийг хэрэгжүүлбэл гурван секунд нь бусдыг болон өөрийгөө аз жаргалтай болгоход хангалттай их цаг хугацаа юм шүү. Тэгвэл одоо эхлэх үү? Нэг, хоёр, гурав! Зөвлөмж 3…
Тав тухгүй байдалд ч аз жаргал мэдэр
Эргэн тойронд маань бидний амьдралыг тав тухтай, баялаг хангалуун болгодог төрөл бүрийн шинэ бараа бүтээгдэхүүн гарч ирсээр байна. Дэлгүүр хэсэж, хөлөө гарздалгүй хурууныхаа үзүүрийг хөдөлгөх төдийд л хүссэн бараагаа гэртээ хүргүүлж, бие биетэйгээ уулзахгүй байсан ч онлайнаар харилцаж чадахаар болсон байна. Гэвч тав тухтай амьдрал гэгч дандаа ч тийм аз жаргал авчирдаг биш бололтой. Тээврийн хэрэгслийн хөгжил нь алхах, хөдлөх цагийг багасгадаг тул хөдөлгөөний дутагдлын шалтгаан болж, ухаалаг утасны хэт их хэрэглээ “дижитал дементиа” хэмээх ой санамж алдах, мартамхай болох шинэ өвчин хүртэл үүсгээд байна. Хаяа бид өчүүхэн төдий таагүй зүйлийг ч томруулж, хүндээр хүлээн авах нь бий. Энэ нь тав тухтай зүйлд хэт дассанаас үүдэн гарч ирдэг сөрөг нөлөө юм. Энэ сарын даалгавар бол тав тухтай байдалд нуугдсан баяр…
Гэрийнхэндээ инээмсэглэ
“Хүн төрөлхтнөөс өөр инээдэг амьтан байхгүй” гэж Аристотель нэгэнтээ хэлсэн байдаг. Амьтад заримдаа хүний инээж байгааг дуурайн инээж байгаа мэт харагддаг ч үнэндээ тэд жинхэнээсээ инээдэггүй. Тиймдээ ч амьтад хүн шиг эхийн хайр, эцгийн хайр гээд гэр бүлээ гэх хайр байдаг хэр нь гэр бүлийнхэндээ халуун дулаан инээмсэглэл, инээд хөөр гэгч юм өгч чаддаггүй. Ингээд бодохоор хайртай гэр бүлийнхэндээ төдийгүй бусдад инээмсэглэл, инээд хөөрөө харуулж байгаа нь агуу том ерөөл тавилан ажээ. Инээд хөөр байхгүй бол айл гэр, анги танхим, улс нийгэм аль аль нь уйтгартай, эл хуль байх юм. Инээд хөөр гэгч зүйл халдварладаг учраас аав нь инээвэл үр хүүхэд нь инээж, үр хүүхдээ инээвэл ээж нь ч инээдэг. Хэн нь эхэлж инээх нь хамаагүй, нэг нь л инээхэд…
Зүрхэн хэлбэр хийх
Баяртай байвал инээмсэглэж, талархвал баярлалаа гээд, уучлал гуймаар санагдвал уучлал гуйх хэрэгтэй. Дотор чинь байгаа сэтгэлийн хөдөлгөөн гадагш гаргаж илэрхийлж байж л хүнд дамждаг. Гэрийнхнээ хайрлах ч мөн ялгаагүй. Гэвч зарим үед гэрийнхэн юм чинь илэрхийлэхгүй байсан ч миний сэтгэлийг ойлгоно гэж бодох тохиолдол их байдаг. Эсвэл хайр гэх эерэг сайхан сэтгэл хөдлөлийг сөргөөр илэрхийлж гаргах нь бий. Гэрийнхэн хоорондоо бие биенээ хайрлах нь зүй ёсны хэрэг боловч үнэндээ үүнийгээ шууд дамжуулах нь илүү утга учиртай биш үү? Энэ сард хоёр гараараа гэрийнхэндээ зүрхэн хэлбэр хийж, хайраа илэрхийлцгээе. Жаахан ичмээр мэт боловч хайртай гэдгээ илэрхийлэхэд хэн хэнийх нь сэтгэл сайхан болж, шинэ хүч ундран гарна. Зөвлөмж 1. Зүрхэн хэлбэр хийх арга. Гараа толгой дээрээ өргөж, том зүрх хийх. Хоёр эрхийгээ…
“Манай гэр бүл хамгийн шилдэг нь!” гэж эрхийгээ гаргах
Магтаалд аварга том халим ч бүжиглэдэг. Магтаал нь сонсож байгаа хүнийхээ сэтгэлийг сэргээж, цөхөрсөн хүний урам зоригийг бадраадаг. Магтаалыг хүмүүсийн иддэг өөр нэг төрлийн хоол гэхэд болно. Дэйл Карнеги хэлэхдээ “Магтаалаас илүү урам зориг өгч, сэтгэл хөдөлгөх үг байхгүй. Хэн нэгнийг магтаж байснаа өөрсдөө мартаж мэднэ. Харин магтаал сонссон хүн насан туршдаа түүнийг нандигнан, сэтгэл дотроо хадгалдаг ч байж мэдэх юм” гэсэн байдаг. “Сайн байна!”, “Мундаг байлаа!”, “Та хамгийн шилдэг нь!” Магтахын сацуу эрхийгээ гаргавал үр дүнтэй байдаг. Зарим үед олон юм ярихаас илүү эрхий гаргах нь нөгөө хүнийхээ сэтгэлийг илүү баяртай болгодог. Энэ сард гэрийнхэндээ эрхий хуруугаа гаргаж, магтаал харамгүй хэлээрэй. Ядарсан үед нь хүч тамир болж, баяртай байхад нь илүү жаргалтай болгодог юм шүү. Зөвлөмж Ийм тохиолдолд хийгээд…
Хөгжилтэйгөөр High five!
Ялалтаа тэмдэглэх, баяр хөөрөө илэрхийлэх үүднээс хоёр хүн хоорондоо гараа цохилцохыг “гар цохих” буюу “high five” гэдэг. Ихэвчлэн спортын уралдаан тэмцээний үеэр тамирчид багийн ажиллагаагаа сайжруулахаар гар гараа цохилцдог. Тэмцээнд өндөр оноо авдаг сайн багийг судалтал тамирчид нь хоорондоо high five хийх, гар гараа барих, тэврэлдэх зэрэг биеийн наад захын харилцан үйлдэл их хийдэг ажээ. Багш нь урам хүч өгч нуруун дээр нь зөөлөн алгадах, эсвэл гарыг нь зөөлөн атгах зэрэг үйлдэл үзүүлдэг сурагчийг бусад сурагчтай харьцуулбал ангийн үйл ажиллагаанд оролцох нь хоёр дахин нэмэгддэг гэсэн өөр нэгэн судалгаа ч байдаг аж. Хүн баярлах үедээ өөрийн мэдэлгүй алга ташдаг шиг алга таших нь эерэг мэдрэмж төрүүлж, сэтгэл санаа сайхан болгож, баяр хөөртэй болж, тэр бүү хэл өөртөө итгэх итгэл ч…
Хүн бүр айл гэрийнхээ эзэн!
Нэг хүний олс татах хүчний хэмжээг 100 гэж үзвэл онолын хувьд хоёр хүн бол 200, гурван хүн бол 300 болох ёстой. Гэвч олс татах тоглоомон дээр туршилт хийсний дүнд хоёр хүн таталцах үед хүн тус бүрийн хүч 93%, гурван хүнтэй үед 85%, найман хүнтэй үед ердөө 49%-ийн хүч гаргадаг нь харагджээ. Энэ мэтээр ямар ч ажилд хүний тоо нэмэгдэх тусам хувь хүний хувь нэмэр буурдаг үзэгдлийг “Рингелманны үр дүн” гэдэг аж. Энэхүү үзэгдэл “Би ганцаараа юм чинь”, “Би хийхгүй ч өөр хэн нэгэн хийх байлгүй” гэсэн бодлоос улбаатай юм. Айл гэрийн дотор ч адилхан. Гэр орон гэгч уг нь бүх ам бүл хамт амьдрах газар байтал зарим үед гэр орны ажлаа бие биедээ тохож орхигдуулах тохиолдол гардаг. Хамт хийх ёстой…
Гэрийнхнийхээ адил төстэй талыг олох
Толинд харахдаа аав ээжтэйгээ адилхан санагдаж байсан удаа бий юү? Эсвэл хүүхдийн тань ярих авирлах зэрэг өөртэй чинь адилхныг хараад гайхсан удаа байгаа юу? Таныг ах, эгч, дүүтэйгээ хамт гадагш гарах үед хүмүүс та нарыг нэг гэр бүл гэдгийг огт хэлээгүй байхад мэдэж байсан тохиолдол байхгүй гэж үү? Ойр тойрныхноосоо нөхөртэйгөө, эсвэл эхнэртэйгээ адилхан гэх үгийг хаа нэг сонсож л байсан биз дээ? Нэг гэрийнхэн бие махбодоос гадна зуршил, сонирхол, хоолны дуршил, дуу хоолой, тэр ч бүү хэл сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга нь ч хүртэл адилхан байдаг. Мэдээж генийн хүч нөлөө байгаа ч гэсэн хүн эргэн тойрныхоо орчны нөлөөнд их автаж, амьдрах орчин нь адилхан нэг гэрийнхэн нэг нэгнээ дуурайдаг нь яах ч аргагүй зүйл. Хамгийн гол нь хайрлавал юуг…
Үүдэндээ хайр дүүрэн угтаж, үдье!
“Би яваад ирлээ.” “За, яваад ир дээ!” “Яваад ирэв үү? Өнөөдөр нэлээн ажилтай байсан байх даа?” Гэртээ орж ирэхдээ хамгийн түрүүнд гадагшаа гарахдаа хамгийн сүүлд дайран өнгөрдөг газар бол гэрийн үүд шүү дээ. Нэг гэрийнхний хувьд өдөр тутмын ажлын төлөө уулзаж, салдаг орон зай, зочин гийчний хувьд гэрийнхэн хамгийн түрүүнд мэндэлж угтдаг газар шүү дээ. Гэрт бол хэсэгхэн газар эзэлдэг ч айл гэрийн үүдний үүрэг харин өчүүхэн биш юм. Гэрийнхнээ гарахад нь үдэж, урам хүч өгөөд, гэртээ орж ирэхэд нь баяртайгаар угтан авах үед гэрийн үүд гэдэг зүгээр нэг орж гардаг орон зай биш, харин харилцан ойлголцох, эвсэн нэгдэх орон зай болж хувирах юм. Энэ сард гэрийнхээ үүдийг хайр дүүрэн газар болгоорой. Гэрийнхнээ орж гарах бүрд нь сэтгэлийн жаргал эдлээд…
Хайртай гэрийнхнээ халуун цайгаар дайлцгаая!
Цай бол өрнө дорны аль ч үндэстний уух дуртай унд юм. Цайны гоё тансаг амтыг гаргаж чаная гэвэл цайны ус бэлтгэхээс эхлээд аягалах бүхий л явцад тухайн хүн сэтгэл гаргах ёстой байдаг. Цай чанахад ихээхэн хичээл зүтгэл, цаг зав шаарддаг учраас сайтар шимж уух нь ч мөн хүсүүштэй зүйл билээ. Цай зарим үед хүмүүсийн харилцааны чухал хэрэгсэл болдог. Аяга цай хамт уухад л ярианы уур амьсгал аяндаа бий болж, улмаар ярилцах явцад бие биенээ ойлгож мэдэх нөхцөл бүрдээд ирдэг. Энэ сард хайртай гэрийнхэнтэйгээ хамт цай уух цаг гаргаарай. Гэрийнхнээ хүндэт зочин мэт хүлээн авч, сэтгэл гарган цайгаар дайлаад найрсаг яриа өрнүүлэх аваас зүрх сэтгэлээс ч мөн “анхилуун үнэр” ялгарах болно. Жич Гэрийнхнийхээ амтанд тааруулж цай эсвэл кофе бэлдэх Гэртээ байгаа…
Шинэ ондоо гэрийнхнийхээ зуршлыг соль
“Хүмүүсийн байнга давтан үйлддэг үйлсийн үр дүн. Тэгэхээр давуу чанар нь хүний үйлс биш, зуршил юм” гэж нэгэн гүн ухаанч хэлжээ. Гүн ухаанчийн ийн хэлсэнчлэн хүн зуршлыг бий болгож, хожим уг зуршил нь хүнийг бий болгодог. Сайн зуршил зөв замаар хөтөлж, илүү сайн хүн болгодог бол муу зуршил замыг чинь хааж, саад тотгор болдог. Түүгээр ч үл барам шалихгүй өчүүхэн зуршил хүртэл ойр дотны гэрийнхэнтэй чинь зөрчилдүүлж мэднэ. Шинэ жил болохоор хэн хүнгүй шинэ зуршилтай болох төлөвлөгөө гаргах нь мэдээж. Ингэхэд та бүхэн засахыг хүссэн зуршлаа, эсвэл шинээр бий болгох зуршлаа тодорхойлж, гэрийнхэндээ хэлэхэд яагаад болохгүй гэж? Тэгээд бие биенээ амжилт гаргах хэмжээнд урам дэм өгөөрэй. Шалихгүй өчүүхэн өөрчлөлт агуу том өөрчлөлт авчирч ч мэднэ шүү дээ! Зөвлөмж Засах хэрэгтэй…
Сэтгэлийн өрөө цайруул
Хэн нэгэнд буцааж төлөх үүрэгтэй зүйлийг өр гэдэг. Хурдхан шиг төлчихвөл сэтгэл онгойж, өрөө төлж байж л найрсаг нааштай харилцаагаа хэвээр байлгана шүү дээ. Сэтгэлийн өр ч мөн адил биш үү. Үнэндээ бид гэр бүлийнхэндээ байнга сэтгэлийн өртэй амьдардаг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Ямар ч болзолгүйгээр хайрлуулж, санаатай санаандгүй гэрийнхнийхээ сэтгэлийг шархлуулж, сэтгэлийг нь зовоодог болохоор тэр шүү дээ. Тэгсэн хэр нь түүнийгээ “Нэг гэр бүл юм чинь яахав дээ” байдаг л юм гэсэн бодлоор тоох ч үгүй өнгөрөх нь элбэг. Жилийн эцэстэй золгохдоо бүтэн жилийн турш гэр бүлдээ тавьсан сэтгэлийн өрөө тооцож үзэхэд болохгүй нь юун? Бие биедээ талархснаа илэрхийлж, шархалсан сэтгэлийг нь аргадан зөөлөлж, халуун дотноор, санаа сэтгэл амар тайвнаар энэ оноо үдээрэй! Зөвлөмж Гэрийнхнээ шархлуулж байсан бол…