Библийн үг
Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд (2Тим 3:15).
Бурханы жинхэнэ хүсэл юу болохыг үүнээс судалцгаая.
Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?
Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…
Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?
Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…
Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?
Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…
Алгасал баяр
Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Иох 6:53 “Гамшиг алгасан өнгөрөх баяр” буюу “Алгасал баяр (Passover)” нь жил бүр ариун тооллын 1 сарын 14-ний орой болдог. 3500 жилийн өмнө израиль ард…
Сүм болгон сайн мэдээ тунхагладаг гэдэг ч сайн мэдээний утга учир нь тодорхойгүй байдаг. Сайн мэдээ гэж юу юм бол?
Хоёр мянган жилийн өмнө Есүс энэ дэлхийд ирж, биднийг аврахаар тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхагласан. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг Есүс тунхагласан тул биднийг тэнгэрийн хаанчлал руу хөтлөхийн тулд Есүсийн өгсөн бүх сургаал нь сайн мэдээ гэсэн үг юм. “Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.” Мат 24:14 “Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. …” Мат 28:18-20 Сайн мэдээ бол Есүсийн гурван жилийн турш зааж сургаж, жишээ үзүүлсэн зүйл нь юм. Тиймээс аль сүм жинхэнэ сайн мэдээ тунхаглаж байгааг олж мэдэхийн тулд тухайн сүм…
Бурханыг дуурайсан хүмүүс
Сионы гэр бүлүүд өдөр бүр ариун Бурханы дүр төрхийг дуурайхыг хичээж байгаа билээ. Өөрсдийн төрхийг эргэн харвал анх итгэлийн амьдралаа эхэлж байсан үеэс илүү Бурханы дотор сүнслэгээр өссөн одоогийн төрх маань Бурханыг илүү их дуурайж байгааг харж болохоор байна. Бүх Сионы гэр бүл Бурханы дүр төрхийг бүрэн төгс дуурайх тэр өдөр нэг цагийн өмнө ч атугай хурдан болоосой гэж хүсэж байна. Хүүхдийг аав ээжээ дуурайдаг болгосон Бурханы хүсэл Та нар хүүхэдтэй бол яг одоо тэднийгээ нэг ажиглан хараарай. Тантай адилхан байгаа биз? Харин хүүхэдгүй хүн нь аав ээжийгээ бодоод үз дээ. Хүүхдүүдийн чинь төрх, зан ааш аав ээжийгээ дуурайгаагүй байна гэж үү? “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэсэн зүйр үгэнд гардагчлан үр хүүхэд нь эцэг эхээ…
Елиаг тэжээсэн Зарефатын эмэгтэй
Баал шүтэгч харь эмэгтэй Иезебелийг эхнэрээ болгосон Ахаб хаанаас болоод Израиль нутаг даяар ган гачиг нүүрлэв. Зарефат нутагт амьдардаг нэгэн эмэгтэй хотын үүдний ойролцоо мод түүж байлаа. Тэгтэл хэн нэгэн мөнөөх эмэгтэйд хандан: “Надад уух ус авчирч өгөөч?” гэсэн нь Бурханы тушаалаар энэ нутагт ирсэн эш үзүүлэгч Елиа байлаа. Эмэгтэйг ус авчрахаар явах гэтэл Елиа түүнийг дуудлаа. “Надад зүсэм талх авчирч өгөөч?” Эмэгтэй санаа зовсон нь царайд нь илт. Учир нь ган гачиг удаан үргэлжилсэн тул гэр оронд нь хоол унд гэхээр юм бараг байсангүй. “Манайд талх байхгүй. Саван дахь атгахан гурил, домбон дахь жаахан тосноос өөр юу ч үгүй. Би гэртээ харьж, түүгээр өөртөө болон хүүдээ хоол хийхээр одоо түлээ түүж байна. Өнөөдөр гол залгуулаад, өөр идэх юмгүй тул…
Гехенна
1. Газрын нэр Еврей хэлээр “Ге-Хинном” (Хинномын хөндий). Грек хэлээр Гехенна. Энэ нь Иерусалим хотоос баруун урагш орших нарийхан хөндий газрын нэр аж. Израилийн хаадын үед, ард түмэн бага насны хүүхдийг золиосын тахил болгон шатааж өргөдөг байсан гэдгээрээ энэ газар нэлээд муу нэртэй байж. Тухайн үед израиль ард түмэн харийн бурхан Молех (бухын дүрст шүтээн)-т золиосын тахил өргөж байв. Төмрөөр хийсэн бухын шүтээнийг галд улайсган цоргиулж хоёр гар дээр нь балчир хүүхдүүдийг тавиад золиос болгон шатаадаг байж. Энэ нь жигшмээр муухай тахил байсан юм. ““Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд мууг үйлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Нэрээр минь нэрлэгддэг гэрийг бузарлахын тулд тэд жигшүүрт зүйлсээ тэнд тавьсан билээ. Тэд охид, хөвгүүдээ галд шатаахаар Бен-хинномын хөндийд Тофетын мөргөлийн өндөрлөгүүдийг барив. Ийм…
Яагаад бид Алгасал баяр сахих ёстой вэ?
Манай Бурханы сүм жил бүр Алгасал баяр тэмдэглэдэг дээ. “Итгэл сүсэг гэдэг нь хэлбэр гэхээсээ илүүтэй итгэл чухал” гэдэг дээ. Тэгэхээр Алгасал баяр заавал сахих ёстой юу? Бурханд итгэж байгаа болохоор Алгасал баяр сахиж байгаа. Нэг жишээ авч үзье. Эмчид итгэж байгаа хэрнээ үгэнд нь ордоггүй өвчтөн бий юү? Өвчтөн эмчид итгэж байгаа бол эмийн жорыг нь дагадаг. Үүнтэй адил нүгэлтэн бид Аврагч Бурханд итгэж байгаа бол Бурханы сахь гэж тушаасан нүглийн уучлал авах хуулийг дагах нь зүйн хэрэг шүү дээ. Бурханд итгэдэг учраас үгийг нь дагах ёстой гэсэн үг юм байна. Тийм ээ. Алгасал баяр бол Бурханы хүүхдүүд мөн л бол заавал сахих ёстой чухал тушаал юм. Бидний итгэлийн жишээ болсон Есүс Өөрийн биеэр сахь гэж тушаасан баяр учраас…
71,732 үзэлт
Аврах зөн совин
Хонгилоор давхиж явсан ачааны машинаас гал дүрэлзэв. Жолооч нь бушуухан хөдөлж, машиндаа байсан гал унтраагчаар гал унтраах гэж ноцолдовч тэр нь төдийлөн хүчтэй биш байжээ. Яг тэр үеэр хажуугаар нь явж байсан машинаас костьюмтай гурван хүн гарч ирэн, жолоочийг холдуулж, уг хонгилд суурилуулсан галын хоолойг татаж гарган, өнөөх галыг унтрааж эхлэв. Тэдний энэхүү чармайлтаар гал гучин минутын дотор бүрэн унтарч, хонгилоор дүүрэн улалзсан гал, утаа зэргийг дуудлагаар ирсэн гал командын машины тусламжтайгаар бүрэн унтраасан байна. Шуурхай арга хэмжээ авснаар осол аваар гарахаас сэргийлсэн эдгээр хүмүүс бол нэг танилынхаа оршуулганд оролцохоор явж байсан гал сөнөөгчид байжээ. Тэд хөдөлмөр хамгаалалтын хэрэгсэлгүйгээр улаан галтай тулалдсан нь тэр аж. Гэвч нэгэн ярилцлагад тэд “Ийм нөхцөлд ямар ч гал сөнөөгч төрөлх зөнгөөрөө өөрийн эрхгүй ийм…
Амийн цаг хугацааны капсул болох үр
Аливаа юмсыг дурсамжтай нь хамт хадгалж байдаг цаг хугацааны капсулыг урт удаан хугацааны дараа нээдэг. Хамгийн анх цаг хугацааны капсулыг 1939 онд Нью Йоркт болсон дэлхийн үзэсгэлэн яармаг дээр газарт булсан ажээ. Тэгээд 5000 жилийн дараа буюу 6939 онд нээх аж. Амьд биетийн дунд урт удаан хугацааны зовлон тэсвэрлэн байж амьдран, цэцэглэдэг зүйл бол үр. Хамгийн эртний цаг хугацааны капсул 100 жилээс ч бага байдаг байхад Израильд олдсон 2000 жилийн настай үрнээс далдуу мод нахиалжээ. Ургамлын ийм бат бөх үр хэрхэн бий болдог вэ? Ургамлын хамгийн олон төрөл зүйл болох цэцэгт ургамал (ангиосперм) нь цэцгийн тоос үр боловсрох оронд хүрч нэвтэрснээр үр үүсэж боловсордог. Хөдөлдөггүйгээрээ амьтнаас ялгаатай ургамал ногооны тухайд ус, салхи, хорхой шавьж, шувуу зэргийн тусламжтайгаар хөдөлж, дохиурын толгой…
Ариун Сүнсний хөтлөлөөр
Тунхаглалын аян замд явж байсан Паулыг болон түүний нөхдийг Ариун Сүнс Азид тунхаглахыг нь хориглосон тул тэд Фруг болон Галатын (одоогийн Туркийн төв хэсэг) нутгаар дайран өнгөрч, Мусиад хүрчээ. Тэндээсээ Битун рүү явахаар завдан байхад нь мөн л хориглов. Ингээд аялагчид хөлөө тушуулсан мэт байж байгаад өрнө зүгт чигээ өөрчлөн, Ази Европын зааг дээр байрладаг Тройг чиглэн явлаа. Тройд хоноглох шөнө Паул зүүдэндээ үзэгдэл үзэв. Нэгэн македони эр зогсоод “Македонид ирж бидэнд туслаач” гэж гуйжээ. Паул үзсэн үзэгдлээ хамт яваа хүмүүстээ хэлэхэд тэд “Бурхан македоничуудад сайн мэдээ тунхаглуулахаар биднийг дуудаж байна” гээд тэр даруй Македони руу явцгаахаар усан онгоцонд суув. Македонид хүрч очоод тэндхийн тэргүүлэх хот болох Филиппойд хэд хонов. Амралтын өдөр болоход тэд залбирлын газар хайн хотын гулдан хаалганы…
Фило-се
“Фило-се (φιλω σε)” гэдэг нь шинэ гэрээний Библийн эх хэл болох грекээр “Би Танд хайртай” гэсэн утгатай үг. Энэ нь Есүс амилсныхаа дараа хайртай шавь Петрээсээ “Чи Намайг хайрладаг уу?” гэж гурван удаа асуухад нь Петрийн хэлсэн хариулт юм. Чи Намайг хайрладаг уу? Өнөө үед дэлхийн өнцөг булан бүрд гэмт хэргийн тоо ихсэж байгаа төдийгүй өнгөрсөн үетэй харьцуулахад илүү харгис хэрцгий, жихүүдэс хүрэм болжээ. Хүн чанар алдагдаж, үндсэн ёс суртахуунаа ч хүртэл гээсэн гэм нүгэл газар авч байгаа нь хүмүүсийн өөрийгөө болон бусдыг хайрлах хайр хөрсөнтэй холбоотой юм. Мөн христчүүд ч хүртэл олноороо Бурханы хайраас эргэсэн тул Бурханыг баярлуулж чадахгүй, Бурханы үгээр бүрэн төгс өөрчлөгдөж ч чадахгүй байгаа. Тэнгэрийн оронд ч, энэ газар ч хэзээ ч авч байгаагүй тийм хайрыг…
Никеагийн хурал ба Арианизм
МЭ 325 онд Никеагийн хурлаар Алгасал баяраас гадна маргаан дэгдээсэн бас нэгэн чухал асуудлыг хэлэлцсэн нь Ариусын үзэл баримтлал байлаа. Энэхүү маргаан нь түүхэнд баларшгүй хар толбо болон үлдсэн асар их цус урсгасан хэргийн үндэс болсон юм. Ариусын үзэл баримтлал Ариус нь Египетийн Александриа сүмийн ахлагч байв. Тэрээр хачин жигтэй үзэл баримтлалаараа ихээхэн маргаан дэгдээж байлаа. Энэ талаар товчхон дурдъя. Христ бол бие өмссөн Логос (Грек хэлээр λóγoς - “Үг”, “Үнэн” гэсэн утгатай) мөн. Христ өөрчлөгдөж, зовж болно. Иймд Логос нь хувирч болох ба Бурхантай эн тэнцүү биш. Ариусын үзэл баримтлалаар бол Есүс Бурхан биш, Бурханы бүтээл учраас мөнх оршдоггүй. Мөн Ариун Эцэгийн анхны бүтээл нь Ариун Хүү байсан шиг, Ариун Хүүгийн анхны бүтээл нь Ариун Сүнс гэж үзэж байв.…
Матадор
Улаан даавуу эргүүлэн бухтай тулалдагчийн гарын авхаалж самбаа, эв дүйд бух хөөрнө. Дайран зүтгэх бухын ар нуруунд өдий төдий жад зоогдсон байх аж. Эцэст нь хурц жад бухын ар дагзыг онож хатгавал улайрсан бух дорхноо шурган унана. Хамгийн сүүлд бухын ар дагзыг жадлан хатгаж, хөнөөдөг хүнийг испани хэлээр матадор (matador) гэдэг аж. Өнөө үед бол үнэнийг үндэслэлгүйгээр гажуудуулж, олон түмний санал бодлыг хуурамчаар гүйвуулж, бусдыг гүтгэх хар сурталчилгаа хийхийг матадор гэх болсон. Матадор нь хууль бусаар, эмх замбараагүйгээр ам дамжин тархсаар бусдыг хүнд цохилтонд оруулдаг. Яг л бухыг өдөөн хатгаж байгаад хурц жадаараа ар дагз руу нь цоо хатгадагтай адил. Угаасаа л бусдад хор хүргэх зорилготойгоор гарч ирсэн арга заль учраас матадор цохилтонд өртсөн хүн ямар нэгэн байдлаар шархална. Матадорын…
Дэлхийн агаар мандал ба соронзон орон
Хэрэв дэлхий дээр агаар мандал, соронзон орон байхгүй байсан бол ямар байх байсан бол? Дэлхийн гадарга солирын мөргөлдөөнөөс болж сарны гадаргуутай адил олон тооны хонхор, хотгор үүсэх бөгөөд юу юунаас илүү дэлхий дээр амьд организм оршин тогтнох боломжгүй байх байсан. Энэ чинээгээрээ дэлхийн агаар мандал болон соронзон орон хичнээн чухал үүрэг гүйцэтгэдэг нь илт. Дэлхийн агаар мандал, соронзон орон нь амьд организмд зайлшгүй шаардлагатай хамгаалах бүрхүүл, бамбайны үүрэг гүйцэтгэдэг байна. Амьд организм оршин тогтноход нэн тохиромжтой дэлхийн агаар мандал Одоогийн байдлаар мэдэж байгаачлан нарны аймгууд дундаа амьд организм оршдог цорын ганц гараг нь дэлхий юм. Дэлхийн нэг онцлог шинж нь амьд организм амьдрахад дэндүү тохиромжтой агаар мандал бүрхэж байдаг. Дэлхийн таталцлын хүч амьд организм амьдрахад зайлшгүй шаардлагатай хийг хамгийн тохиромжтой…
Залуу Абсаломд зөөлөн хандаарай
Давидын хүү Абсалом урвах санаа сэдэж байв. Тэрээр Давидын суугаа хотыг эзэлж, эцгээ хэрхэн хөнөөх талаар зарц нартайгаа зөвлөлдөж байв. Тэр үеэр Давид төр улсаа цэгцлэхийн төлөө Абсалом руу цэрэг явуулав. Тэрээр хаалганы дэргэд зогсон, цэргүүдээ гарч явахыг хараад цэргийн бүх жанжингуудад тушаал өглөө. “Миний төлөө залуу Абсаломд зөөлөн хандаарай.” Ефраимын ойд маш ширүүн тулалдаан болов. Абсаломын дагалдагчид Давидын цэргүүдэд ялагдаж, эцэст нь Абсалом Давидын зарц Иоабын илдэнд үхэв. Уг мэдээг сонсоод Давидын сэтгэл урагдах мэт өвдөж, хаалганы дээрх өрөөнд орж хүүгийнхээ нэрийг дуудаж уйлав. “Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, миний хүү!” Абсалом нь эцгийнхээ сэнтийг булаан, сиймхий л гарвал эцгийнхээ ар нуруу руу…
Есүс дараах баяруудын алийг нь тэмдэглэхийг хүссэн бэ?
Картын мэдээ
Том сав болоорой
Бурханы тамгалах ажил наран мандах дорно зүгээс эхлэн ургацын үр шим арвин буй энэ үед Бурханы зөгнөл ёсоор Сионоос гарах үнэний үгийг тэсэн ядан хүлээж байсан дэлхийн ард түмэн, олон үндэстэн Сион руу цутган ирж байгаа талаар ивээлтэй мэдээнүүд өнцөг булан бүрээс тасралтгүй ирсээр байна. Солонгост сайн мэдээний ажил эрч хүчтэй, халуун сэтгэлээр өрнөж, гадаад сайн мэдээний ажилд ч дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа болохоор Есүсийн анх ирсэн үеэс долоо дахин илүү хурц гэрэлтэх амийн үнэн одоо таван далай, зургаан тив алгасалгүй асар хурдтай тархаж байна. Бурханы сайн мэдээ ертөнцийн бүх үндэстэнд хүрч байгааг харахад “Самари ба дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчилнэ” хэмээсэн зөгнөл бодитоор биелж байх шиг санагдана. “Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л…
Хилс гүтгэлэг
1. Халдеичууд Даниелын гурван найзыг хилс гүтгэсэн нь Вавилоны Небухаднезар хаан алтан хөрөгт мөргөөгүй хүнийг тэр дор нь галтай зууханд хаяна хэмээн зарлигдсан ч Даниелын гурван найз Шадрах, Мешах, Абеднего нар мөргөөгүй юм. Тэгэхэд тэдэнд атаархдаг байсан зарим халдеи хүн хаандаа зарга мэдүүлж, шийтгэл хүлээлгэхийг хүсжээ. Тэр үед халдеичуудын зарим нь ойртон ирж, иудейчүүдийг буруушаав. Дан 3:8 ※Халдеи нь Вавилоны өмнөд хэсгээр байрладаг газар нутгийн нэр юм. Халдеичууд Вавилоныг захирах болсноос хойш Вавилоныг халдеи ч гэж нэрлэдэг байв. Небухаднезар хаан учирлан гуйсан ч Шадрах, Мешах, Абеднего нар шүтээнд мөргөөгүй. Иймд хаантан ихэд хилэгнэж, галлах ёстойгоосоо долоо дахин хүчтэй галласан зууханд тэднийг шидүүлэв. Зуух хичнээн их халсан болоод тэднийг зуух руу шидэхээр ирсэн хүмүүс хүртэл өөрсдөө шатаж үхсэн байхав дээ. Бурханаас…
Паулын хоёр төрлийн иргэний харьяалал
Иргэний харьяалал гэдэг нь тодорхой нэг улс оронд харьяалагдах эрхийг хэлдэг. Аливаа эд зүйлийг өмчлөх эрх болон ерөнхийлөгчийн сонгууль, парламентын сонгууль зэрэг олон нийтийн сонгуульд сонгох, улс төрд оролцон сонгогдох, төрийн албан хаагчаар томилогдох зэрэг үндсэн эрхийг ямар нэг улс орны иргэний харьяалалтай байж, иргэн нь байж л эдэлнэ гэсэн үг юм. 2000 жилийн өмнө элч нар сайн мэдээг тунхаглаж байсан тухайн үед Ромын эзэнт гүрэн Израилийг захирч байлаа. Тэр үед Ромын иргэний харьяалалтай хүн нийгмийн байр суурь өндөр, Ромоос янз бүрийн ашиг тус хүртэн, онцгой эрх эдэлдэг байжээ. Төрийн үйл хэрэгт оролцох, сонгох, шүүх дээр яллах, эзэн хааны удирддаг Ромын дээд шүүхэд давж заалдах зэрэг давуу эрхүүдийг тэдэнд олгодог байжээ. Үүнээс гадна ташуурдуулах, загалмайд цовдлуулах зэрэг ял шийтгэлээс чөлөөлөгдөж,…
Хүний биеийн дулаан хадгалалт
1997 онд ихээхэн хит болж байсан “Титаник” кино. Титаник хөлөг онгоц Атлантын далайн гүнд живэх үед яс царцам хүйтэн далайн усанд гол дүрийн жүжигчин Жек далайд хөвөх сүйрсэн онгоцны сэг дээр Рөүзийг гаргаад, эцэст нь өөрөө мөс болон хөлдөөд улмаар живдэг. Жек болон Рөүзийн сүүлчийн хагацлыг харуулсан энэ үзэгдэл олныг шимшрээн, харуусал төрүүлдэг төдийгүй эдүгээ ч хамгийн алдартай үзэгдлүүдийн нэгд тооцогддог хэвээрээ. Уг киног бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. 1912 оны 4 сарын 10-нд тухайн үедээ дэлхийн хамгийн том усан онгоц болох “Титаник” 2200 зорчигчтойгоор Английн Саутгемптоноос хөдөлж, АНУ-ын Нью-Йорк хот руу анхны аяллаа хийжээ. “Живдэггүй хөлөг онгоц” гэж нэрлэгдэж байсан Титаник хөлөг төсөөлөө ч үгүй гэнэтийн байгалийн хүчин чадлын өмнө тоглоом төдийхөн болж, аялалд гарснаасаа 4 хоногийн дараа усан онгоцны…
“Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ”
Израиль улс хаантай болохоос өмнө Ели гэдэг хүн тэргүүн тахилчийн ёсоор израильчуудыг удирдаж байсан бөгөөд тэрээр Хофни, Финехас гэдэг хоёр хүүтэй байв. Хоёр хүү нь ч гэсэн эцгээ даган тахилчийн албан үүрэг хашиж байжээ. Гэсэн хэдий ч тэд Бурханд тахил өргөхөөсөө өмнө махыг нь авч идээд, Бурханы өргөлийг үл тоомсорлож зүрхэлсэн юм. Тахилчийн үндсэн үүргээ умартаж, бузар муу бүхнийг үйлдсэн хоёр хүүгийн талаарх цуу яриа Израиль даяар тархав. Үүнийг сонсоод Ели цөхрөнгөө барж хөвгүүддээ ийн сургамжлав. “Хүүхдүүд минь. Ёрын муу хэргээ зогсоо. Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл Бурхан түүний төлөө зуучилна. Харин хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ?” Гэвч түүний хөвгүүд алдаандаа гэмшсэнгүй, ёрын мууг үйлдэхээсээ эргэсэнгүй. Тэд Бурханы сануулгыг удаа дараа үл…
Бурханд дуудагдсан хүмүүс
Библид гардаг өнгөрсөн үеийн түүхээс Бурхан хүүхдүүдээ дуудан, дуудсан хүүхдүүдээрээ дамжуулан агуу ажлаа гүйцэлдүүлж байгаа Бурханы хүч чадлыг ойлгож болох юм. Тэнгэр газар, түмэн бодисыг бүтээсэн Бурхан үе тус бүрд Иошуа, Самуел, Давид, Петр, Иохан гэх мэт итгэлийн өвөг дээдсийг дуудан босгож, үгэн дэнлүүн гэрлээ унтраалгүй бадраасаар ирсэн билээ. Сүүлчийн энэ үед Бурхан бидэнд агуу ажлаа даатгахаар дуудахад нь энэхүү дуудлаганд зохистой нэгэн болохын тулд ямар сэтгэлээр Бурханы өмнө зогсох ёстойг Библийн түүхээр дамжуулан мэдэж авцгаая. Бүх хүч чадал Бурханд байдаг Бурхан боолуудаа дуудахдаа тэдний зүс царай, чадвар гэх зэрэг гаднах байдлыг нь харж сонгодоггүй. Бурханд ямар нэг юм дутагдсан болохоор тэднийг дуудсан уу? Огтхон ч үгүй. Ганц ч дусал ус байхгүй цөлд хад цохин ус оргилуулж, Улаан тэнгисийг хуваан…