Бурханы замаар явагч зөвт хүмүүс

Библи нь хүмүүсийг зөвд чиглүүлэхүйд тустай бөгөөд (2Тим 3:16) Бурханы замыг заадаг ном юм. Библийн олон хуудсаар дамжуулан Бурхан бидэнд зөвт болон ёрын муу хүмүүсийн талаар ч харамгүй зааж өгдөг. Библид ёрын муу хүнийг тодорхойлохдоо Бурханаас эмээдэггүй, Бурханы тушаал, зарлиг, хуулийг дуулгавартай дагадаггүй хүмүүс гэсэн байдаг. Бурханыг үгүйсгэсэн ёрын муу хүмүүсийг сүүлчийн өдөр шүүлт болон шийтгэл хүлээж байгаа (2Тес 1:7-9). Бурхан сүүлчийн Ариун Сүнсний үед энэ дэлхий дээр дахин ирээд Өөрийн замыг биечлэн зааж өгсөн. Ингэснээр ёрын муу хүний байр сууринд байсан хүн төрөлхтнийг нүглээс ангижруулж, зөв амьдрах зам нээсэн. Бурханы заасан замыг дагадаг хэн боловч сүнсний ертөнцөд зөвт гэгдэн хүлээн зөвшөөрөгдөж, аврал авах юм. Чигч шударга нь түүгээр алхана Библи нь Бурханы замыг дагасан уу, дагаагүй юү гэдгээр нь…

Би чамд өгнө

Бурхан бидэнд “Үргэлж баяртай байж, тасралтгүй залбирч, бүх зүйлд талархлаа өргө” хэмээн айлдсан (1Тес 5:16-18). Бүх зүйлд талархлаа өргө гэдэг нь орчин нөхцөл сайн байна уу, муу байна уу, амархан байна уу, хэцүү байна уу хамаагүй үргэлж талархалтай бай гэсэн үг. Бүх зүйлд талархал өргө гэж Бурхан айлдсан бол талархалтай байх шалтгаан байж таараа. Бид Бурханаас үргэлж бялхам их хайр авдаг. Бидэнд байгаа бүх зүйл, бидний мэргэн ухаан, авьяас чадвараас эхлээд Бурханд итгэх итгэл хүртэл үнэндээ Бурханаас ирдэг. Ирээдүйн маань төлөө биднийг юм бүхнээр хангасан Бурхандаа өдөр бүр талархал, яруу алдар өргөдөг Сионы ард түмэн болох учиртай, бид. Чи байгаагаа хүлээж аваагүй гэж үү? Нэг юм хийх болгонд нэг түүх санаанд ордог юм. Нэг өдөр шинжлэх ухааны дэвшлийн ачаар сая…

Сайныг үйлддэг хүн болоорой

Бурхан итгэгчдээ ертөнцийн гэрэл, давс гэсэн. Ертөнцийн гэрэл, давс болохын тулд бид Бурханы нүдэнд сайн үйлстэй, сайхан сэтгэл оюунтай байх ёстой. Библи бидэнд “Энэ үеийн явдалд бүү нийц” гэж захин (Ром 12:2), тэнгэрийн хүүхдийн хувиар сайн үйлс гаргахыг сургадаг. Ер нь Бурханд итгэдэггүй хүмүүс ч хүртэл “Сайн юм хийвэл диваажин явна, муу юм хийвэл там явна” гэж ярьдаг даа. Бидний итгэл төдийгүй сайн үйлс маань ч тэнгэрийн орон явах уу, там руу явах уу гэдгийг тодорхойлох чухал хүчин зүйл болно гэдгийг бид бүгд санах ёстой. Бурханы яруу алдрыг гаргадаг итгэгчид Искариотын Иудас Бурханд итгэдэг гэдэг байсан ч зөв, сайхан сэтгэлтэй байгаагүй юм. Тиймдээ ч ертөнцийг аврахаар ирсэн Мессиаг 30 мөнгөн зоосоор зарсан аймшигт хэрэг үйлдсэн. Тэрээр сэтгэлдээ сайн сайхан зүйл…

Үйлстэй итгэл

Энэ дэлхийд амьдарч байгаа бүх үндэстэнд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхаглагдана гэж Библид тэмдэглэгдсэн байдаг (Мат 24:14). Сайн мэдээний дуу хоолой бүх газарт, Бурханы үг ертөнцийн хязгаарт хүрэхийг ч бас тодорхой гэрчилдэг (Ром 10:18). Зөгнөлийн үгийг сонсоод ухаарсан гэр бүлүүд дэлхийн бүх үндэстэн рүү хандан Бурханы сайн мэдээг зоригтойгоор тунхаглаж байгаа гэсэн Сионы үнэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсээр байна. Гэвч одоо ч авралын зар тараах ажилд оролцохоос татгалзан хойш суух гэр бүл мэр сэр байгаа бололтой. Библийн зөгнөл ёсоор өнөө үед бүх хүнд сайн мэдээ тунхаглая гэвэл үйлс зайлшгүй хэрэгтэй. Хүн бүр нэг сэтгэлээр оролцох үед сайн мэдээний түүх бүрэн биелэгдэх юм. Үйлс ба хэрэгжүүлэхийн чухлыг Библиэс судалцгаая. Үйлсээр биелсэн гайхамшигт түүх Библид Бурханы үгэнд итгэж, үйлс болгон хэрэгжүүлээд…

Авралд хүргэх Бурханы хайр

Бурхан бол хайр (1Иох 4:8). Бүх сансар огторгуйг эрхшээн захирч, тоо томшгүй тэнгэр элч нараар хүндлүүлж, яруу алдар хүртэх зохистой Бурхан тэнгэрийн яруу алдраа хойш тавьж хүүхдүүдээ аврахын тулд дэлхий гэх жижигхэн газар дээр ирсэн юм. Нүгэлтнүүдтэй адилхан махан биеэр ирээд, нүгэлтнүүдэд янз бүрээр доромжлуулж, доог тохуу болж, зөвхөн хүүхдүүдийнхээ авралыг л хүсэн золиосын замаар алхсан юм. Тиймээс Библид Бурханыг хайр гэж хэлдэг. Тийм агуу хайр байсан болохоор л өнөөгийн бид оршин байгааг санан, хүүхдүүдээ аврахаар энэ газарт ирсэн тэнгэр Эцэг Эхийнхээ ариун хайр золиосыг сэтгэлдээ тунгаацгаая. Есүсийн туулсан золиосын он цаг Эцэгтэй уулзахыг хүсвэл Библи их уншаарай хэмээн тэнгэр Эх айлдсан шиг 2000 жилийн өмнө тэнгэр Эцэг Өөрийн биеэр энэ газарт ирээд туулсан золиосынх нь ул мөр Библид их…

Сонголт хийх амьдрал

Итгэлийн аян замдаа бид Бурханы үгийн дагуу сонголт хийх амьдрал маань хичнээн ерөөлтэй гэдгийг ухаарахад цаг гаргацгаая. Бурханы үгийг дуулгавартай дагаж, цаг үргэлж Эцэг, Эхэд таалагдах сонголт хийж байж л бид тэнгэрийн оронд орж чадна. Итгэлийн өвөг дээдсийн амьдралыг харах юм бол Мосе, Абрахам, Ноа, Адам, Евагаас эхлээд Петр, Иохан, Иаков гээд Есүсийн шавь нар бүгд л сонголт хийх амьдралаар амьдарч ирсэн байдаг. Мөн израильчууд цөлийн аян замын турш амьдралынхаа хором мөч бүрд ашиггүй сонголт хийж, цагаа хий дэмий үрж байсан юм. Өнөөгийн бидний амьдрал ч ялгаагүй. Хүний амьдралд үй түмэн сонголт тулгарна. Хором мөч бүхэнд бид сонголт хийх амьдралын салаа зам дээр зогсож байдаг. Өөрсдийгөө зөв сонголт хийж, зөв амьдралаар амьдарч байгаа эсэхээ Библийн сургаалаар шалгаж үзье. Христийг сонгосон…

Бурханыг харахад тэр нь сайн болжээ

Бид мөнхийн тэнгэрийн орныг л зорилгоо болгон итгэлийн замаар алхаж байгаа. Итгэлийн цөлд хүмүүст сайхан харагдах үйлс бүхий итгэлтэй хүмүүс байхад Бурханы нүдэнд л тааламжит итгэлийн амьдралаар амьдардаг хүмүүс бас байдаг. Анхны сүмийн үеийн түүхийг харвал элч нар болон итгэгчид “Хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу?” гэж өөрсдөөсөө асууж, Бурханы сэтгэлд нийцүүлдэг итгэлийн зам сонгосныг харж болно (Гал 1:10). Өнөө үеийн бид ч мөн адилхан. Бид ч мөн бурхан чанарыг хуваалцагч болох гэж хичээж, Эхийн зааж сургасныг даган үргэлж инээж амьдрах хэрэгтэй учир шалтгаан маань ч Бурханыг харахад тэр нь сайн учраас аж. Бурханыг харахад сайхан амьдралыг сонгох ёстой ч заримдаа өөрийн байр суурь, хүний бодлоор сайхан санагдах амьдралыг сонгох үе байдаг. Бүгдээрээ ямар ч тохиолдолд үргэлж “Бурханыг…

Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй

Сайн мөс чанар, сайн үйлс бол Бурханы хүүхдүүдэд байх ёстой үндсэн ёс журам. Бурханы өдөр ойртох тусам Бурхан биднээс ариун байдал ба итгэл сүсэг бүхий амьдралаар амьдарч, үнэн гэмшилд хүрэн, тийнхүү хэн нь ч мөхөлгүй, бүгд тэнгэрийн хаанчлалд ороосой гэж хүсдэг (1Пет 3:16-17, 2Пет 3:8-13, 3Иох 1:11). Бид нэгэнтээ л хорон муу, завхай үеийнхэнтэй амьдарч байгаа учраас олон хүн хорон муу зүйлсийг мэдрэхгүй, муу муухайд дурладаг. Харин Бурханы ард түмэн энэ үеийнхний явдалд нийцэж болохгүй (Ром 12:2). Бурханы үгнээс бүрэн хэрэгжүүлээгүй зүйл одоо хэр нь байгаа бол өөрсдийгөө сайнаар өөрчилье. Та бүхнийгээ тэнгэрийн хаанчлалд хангалттай орох хэмжээнд Библийн сургаалын дагуу л амьдраасай гэж хүсэх байна. Нэгэн эхийн сургаал ба “Мундаг ээж” шагнал Сайн ном сүнслэг баяр хөөр, ашиг тус ихтэй…

Үйлсийнх нь дагуу буцаан төлдөг Бурхан

Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гээд, зүрх нь бурууг хийх заль мэхээр дүүрэн байдаг (Дуу 14:1). Харин Бурхан юм бүхнийг хянаж, хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу буцаан төлнө. Ертөнцийн зүй тогтлыг харахад ч хүн бүр хийснийхээ хэрээр буцаан авдаг. Бусдад хайр их өгвөл хайрласныхаа төлөө хэзээ нэг өдөр шагнуулна. Хорон мууг их үйлдвэл хорон муугийнхаа төлөө буцаан авна. Хийсэн бүх үйл нь эргээд өөрсөд дээр нь буцан ирдэг. Манай Бурхан энэ ертөнцөд ирж, биднийг хайрлан, бидний сүнсийг аварсан хамгийн агуу үйлийг бидний төлөө хийсэн. Тиймд бид Бурханыхаа хайранд хариулахын тулд хөршдөө хайр, амь өгөхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгаа. Хэрвээ бид алив сайныг үйлдвэл энэ нь үргэлж л баяр хөөр, яруу алдар дагуулдаг жамтай. Үүний учир нь Бурхан бидний…

Бурханд талархал өргө

Сүнслэг цөлд итгэлийн замаар алхахдаа хааяа бид эргэн тойрныхоо орчин нөхцөлд сэтгэл дундуур болж, хямарч, талархал өргөхийн оронд юм л бол гомдоллож гоншгонох хандлагатай байдаг. Харин Бурхан хүүхдүүд биднээсээ талархдаг амьдралаар амьдарч, үргэлж талархахыг Библиэр сургадаг билээ. Библиэс харахад Бурханд өргөдөг олон тахил дунд талархлын тахил гэж бий. Талархлын тахилаар Бурханд яруу алдар өргөдөг төдийгүй Бурхан энэ тахилыг Абелын тахил шиг хүлээн авдаг (Дуу 50:23 үзэх). Бурханд итгэгчдийн хувиар бид таагүй, хүнд хэцүү орчин нөхцөлд байсан ч талархал өргөж сурах учиртай. Талархахаа мартсан үеийнхэн Нэг өдөр дунд эргэм насны нэг эмэгтэй сагс дүүрэн жимс худалдаж аваад нэг айлд зочилжээ. Гэрийн эзэгтэйд түүнийгээ өгөнгөө сагснаас хамгийн гоё алимыг нь аваад эзэгтэйн хүүд өгөв. Харин хүү алим авснаа юу ч дуугарсангүй. Ээж…

Бусдад санаа тавьж, халамжилдаг сайн мэдээ

Халуун зун байна уу, хүйтэн өвөл байна уу цаг агаараас үл хамааран, Сионы ах эгч дүү нар маань сайн мэдээний төлөө цаг үргэлж уйгагүй зүтгэж байгааг нь би мэднэ. Бурхан энэ газар алдагдсаныг хайж, аврахаар ирээд сайн мэдээ л тунхагласан. Хүн төрөлхтнийг тэнгэрийн хаанчлал руу хөтлөх сайн мэдээ бол одоо бидний сахиж, тунхаглаж байгаа шинэ гэрээ юм. Шинэ гэрээний сайн мэдээг нэг үгээр дүгнэж хэлбэл энэ нь “бусдад санаа тавьж, халамжилдаг сайн мэдээ” гэж хэлж болно. Библид Бурхан болон Бурханы ард түмний хоорондын харилцааг Хоньчин ба хонин сүргийн харилцаа холбоогоор зүйрлэсэн байдаг. Сайн Хоньчин болох Христ хонин сүргээр бэлгэдсэн ард түмнээ хайр халамжаар санаа тавьж, тэднийгээ хамгаалахын тулд Өөрийн амиа ч харамлаагүй (Дуу 23:1-6, Иох 10:10-16 үзэх). Христ бидэнд ийм…

Бурханы яруу алдрын төлөө ажилладаг хүмүүс

Мөнхийн тэнгэрийн хаанчлал өдрөөс өдөрт ойртон байгаа энэ үе нь итгэлийн замаар хичээнгүйлэн гүйж ирсэн Сионы ард түмэн бид өдрөөс өдөрт шинийг ухаарч, шийдвэрээ шинэчлэх цаг үе гэж бодож байна. Амралтын өдөр, Алгасал баяр гээд шинэ гэрээний 3 удаагийн 7 баяр төдийгүй Бурханы бүх тушаалыг бид сахиж байгаа. Харин Бурханд үйлчлэхдээ христчин хүний хувиар ямархуу хандлагатай байх ёстойд одоо бүр илүү анхаарал хандуулах ёстой цаг. Бурхан биднээс юу хүсэж байгааг хурдхан ухаарч, үйлсээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Бурхан биднийг нэгд гэхэд нь бид бие биетэйгээ нэгдэж, ах эгч дүүсээ өөрийн бие адил хайрла гэхэд нь тэднийгээ бүх зүрхээрээ хайрлан, Абрахам үеэл Лотод сайн зүйлээр буулт хийж ерөөл авсны адил ах эгч дүү нартаа сайн зүйлээ хуваалц гэхэд нь сайн зүйлээр буулт хийх…

Сайн мэдээ тунхаглах ба үүрэг хариуцлагаа ухамсарлах нь

Ан Сан Хун Христ бидэнд боолын сэтгэл ба эзний сэтгэлийн талаар олонтоо зааж сургасан. Аливаа юмны эзэн цаг үргэлж үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажилладаг. Харин боол бол ажлынхаа үр дүнд төдийлөн санаа тавихгүй, цаг хугацаа өнгөрөхөд л анхаарлаа хандуулж байдаг. Боол нь ажлын үр дүн яана уу ийнэ үү хамаагүй хариуцлага хүлээхгүй гэж боддог тул хэзээ ямагт хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас харж, боломж хүлээн, эргэлзэж тээнэгэлзэнэ. Тиймд бид өөрсдийгөө сайн мэдээний үүрэг хариуцлагаа ухамсарлан хийж байгаа эсэх дээр өөрсдийгөө эргэн харахаас өөр аргагүй. Сайн мэдээний төлөөх үүргээ ухамсарладаг хүн нь эзний сэтгэлтэй хүмүүс юм. Харин энэ үүргээ ухамсарладаггүй хүн нь боолын сэтгэлтэй хүн. Сайн мэдээ тунхаглах нь Эцэг, Эхийн маань ажил. Тиймээс энэ нь сүнсний ам бүлийн маань ажил, бидний ажил,…

Бурхан биднийг харж хянадаг

Библийн зөгнөлийн дагуу Бурханы үг дэлхий даяар тархаж байна. Үнэн ийнхүү хурдан тунхаглагдахын хэрээр бүр ч олон хүн Сион руу цуглаж, ингэж олон хүн ирэхийн хэрээр ертөнцөөс сурсан зуршлаа одоо хэр нь Сионд гаргасаар байгаа гэр бүлүүд нэлээн байх шиг. Үнэнийг хүлээн авсан бид ертөнцөөс үлдсэн хир буртгаа Бурхан дотор бага багаар цэвэрлэж, Бурханы хүсдэг зөв зан чанар, авир үйлдлээр төгс болон өөрчлөгдөх явцдаа байна. Хүүхдүүдээ бүрэн төгс дахин төрөөсэй гэж хүсдэг Бурханы чинхүү хүслийг одоо Библиэр шалгаж үзэцгээе. Бурхан хүн нэг бүрийг харж хянадаг Сионы эгч дүү нэг найзаа үнэн рүү хөтөлж л дээ. Гэвч найз нь сургууль дээрээ урьдын адил болчимгүй ярьж, авирласан хэвээр байсан нь эгч дүүгийн санааг зовоов. “Намайг хэн ч харахгүй юм чинь юу нь…

Итгэвэл л Бурханыг харж чадна

Бурханы үг тунхаглаж явахдаа бид Бурханыг харуулах л юм бол итгэнэ гэх олон хүнтэй таардаг. Тэд “Бурханыг харахгүй байж яаж Түүнд итгэх юм бэ?” гэдэг. “Харахаас нааш бүү итгэ” гэсэн утгатай барууны зүйр үг байдаг байна. Нэг хүн “Бурханыг надад харуул. Харахаас нааш бүү итгэ гэсэн үг байдаг юм чинь Бурханыг харах л юм бол би итгэнэ” гэж хэлж билээ. Бурхан түүнд юу гэж хариулсан гэж та нар бодож байна? “Надад итгэ, тэгвэл Би чамд харагдана.” Бурхан “Харахаас нааш бүү итгэ” гэж хэлээгүй харин “Хэрэв чи итгэвэл бүх зүйл харагдана” гэж хариулсан юм. “Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” (Евр 11:1) гэж Библид байдаг болохоор бид Бурханд итгэх л юм бол Бурханыг харж чадна. Бурханыг…

Сарагийн инээмсэглэл ба Сион

Библид Абрахамыг Эцэг Бурханыг бэлгэдсэн хүн гэдэг (Лук 16:19-31). Түүний өвийг залгамжилсан Исаак нь Бурханы хүүхдүүдийг, өөрөөр хэлбэл амлалтын хүүхдүүд болох биднийг илтгэдэг (Гал 4:28). Тэгээд Исаакийн ээж буюу Абрахамын эхнэр Сара нь сүнсээр шинэ гэрээний бодит болсон бидний Эхийг бэлгэддэг юм (Гал 4:21-26). Түнэр харанхуй, эзгүй хоосон ертөнцөд Бурхан үнэний Сионоо байгуулж өгсөн болохоор Сатаны хүч нөлөө аажим аажмаар хумигдаж, Сион маань өдрөөс өдөрт баясгалан, цэнгэл, талархал, дуу хуураар бялхан байна (Иса 51:3). Сионд тэнгэр Эцэг Эхтэйгээ уулзсан бид үргэлж баяртай байх учиртай. Сара Исаакийг олсноор өдөр бүр инээд хөөрөөр тасраагүй шиг бид ч бас тэнгэр Эхдээ тийм их баяр баясгалан өргөх хэрэгтэй юм. Эхийн инээмсэглэл хүүхдэд нөлөөлөх нь Олон нийтийн нэг байгууллагаас судалгаа явуулжээ. Ээжүүдээс “Хэзээ хамгийн аз…

Авралын төлөөх яриа ба авралын зар

Бид ч мөн өөр хоорондоо, өдөр тутам маш олон удаа харилцан ярилцдаг. Ажил албатай холбоотой яриа хөөрөө, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцдаг яриа, итгэгч нар бие биетэйгээ гар барин ерөөл хүсдэг мэндчилгээ ч бас бий. Бодоод үзэхэд үг яриа гэдэг бидний өдөр тутмын амьдралд маш их хувийг эзэлдэг аж. Харилцан ярилцахгүйгээр бие биетэйгээ ойлголцох хэцүү учраас тэр шүү дээ. Тэр чинээгээрээ харилцан ярина гэдэг амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг юм. Зарим яриа ашиггүй хоосон, хорон муу үр дагавартай байх тохиолдол ч их байдаг (Мат 12:34-37). Тиймээс Бурхан бидэнд хэрхэн халуун дотно яриа өрнүүлэх сайхан арга зааж өгсөн нь авралын зар юм. Бидний ярианы сэдэв болсон Бурханы үгээр, сүнс аврах сэтгэлтэйгээр харилцан ярилцахыг авралын зар гээд байгаа юм. Ийм яриаг л сайн, зөвт,…

Самари, дэлхийн хязгаар хүртэл

Эх маань намрын баяраар “Сүүлийн бороо Ариун Сүнс хүлээн авсны дараа сайн мэдээ тараахаар өмнөхөөсөө өөр байгаа нь мэдрэгдэнэ” гэж айлдсан. Дэлхий дахины Сионы гэр бүлүүд Эхийн энэ үгнээс хүчийг олж сайн мэдээ тунхагласан учраас тэнгэрийн олон хүүхэд буцан ирж буй ерөөлтэй мэдээ ар араасаа ирсээр байна. “Адилхан хүмүүст, адилхан газарт үгийг тунхагласан ч өмнөхөөс тэс өөр байна” гэдэг баярт мэдээ сонсогдож байгаа. Үүнээс харахад Библийн зөгнөл ном ёсоороо биелэгдэж байгаа нь андашгүй байна. Нэг оныг үдэж, бас нэгэн шинэ оныг угтлаа. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ Самари, дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдана гэсэн Бурханы үгэнд түшээд дэлхийн үндэстнүүдэд Бурханы сургаалыг дамжуулж, тэнгэрийн хаанчлалыг чиглэн эрч хүчтэйгээр гүйх Сионы гэр бүлүүд болохыг хүсэх байна. Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр Есүс шавь…

Үг ба аврал

Хүний амьдралд үг гэгч нь нэн чухал. Өдийг хүртэл босгогдсон итгэл ганцхан үгнээс болоод нэг л өглөө нурчихаж болно. Бас ганц үгний уршгаар хоорондын итгэлцэл хормын төдийд замхран алга болдог нь эргэх хорвоод элбэг тохиолддог зүйл. Юм ярихгүй байна гэж байхгүй ч, хэлэх үгээ бодолцож бусдыг халамжлах хэрэгтэй байдаг. Ийм үгийг сонсоод нөгөө хүн юу гэж бодох бол, тэр хүний итгэл хэрхэх бол, ямар үр дүнд хүргэх бол гэдгийг бодолцох ёстой атал тэдгээрийг тооцоололгүй амнаас санамсаргүй унагасан үг олон хүний ам дамжин утга гуйвсаар эцэст нь буруу ойлголт төрүүлж эвдрэлцэл үүсгэдэг. Махан биеийн амьдралд ч үг чухал байдаг бол итгэл дотор авралтай холбоотой үг илүү чухал. Бурхан Библи дээр үгийн талаар олон сургаал тэмдэглэн үлдээжээ. Библийг нарийн судалж, бидний итгэлийн…

Мөнхийн ертөнцийн бэлтгэл

Библид хүний амьдралын өдрүүдийг өвс ногоо болон хээрийн цэцэг шиг гэсэн байдаг (Дуу 103:15). Амьдрал гэдэг ийм л богинохон бас хоосон зүйл билээ. Харин энэ дэлхий дээрх амьдралаас гадна бидний анх байсан мөн хожим буцан явах газарт ч амьдрал байгаа. Хүн бүр энэ насныхаа амьдралыг дуусгаад хорвоог орхих ёстой болдог. Тэгвэл ирээдүйд очих тэнгэрийн орны тухайд бид хэр их бэлтгэлтэй амьдарч байгаа вэ гэдгээ нэг тунгаан бодоцгооё. Түшмэлийн үнэн үг Эрт цагт хааны тааллыг олсон нэгэн түшмэл байжээ. Тэр түшмэл хүний мөс сайтай, үнэнч шударга хэрнээ ухаан муутай хүн байв. Түүний үнэнч занг таалсан хаан түүнд улс орноо удирдах их хэргийг даатгаж гэнэ. Нэг удаа хаан мөнөөх түшмэлд нутаг орноороо тойроод ард түмнийхээ аж амьдралыг тандаж ирэх зарлиг буулгав. Хааны…