“Тэгэлгүй яахав”гээрэй!

Хэн нэгэн танаас тусламж хүсэхэд, эсвэл ямар нэг санал тавихад энгийнээр “За” гэж хариулах нь зүгээр л дээ. Гэхдээ “Тэгэлгүй яахав!” гэж хариулах нь бүр ч илүү утга учиртай байж мэдэх юм. Энэ үг энгийн тохиролцооноос давсан утгатай төдийгүй “Таны хувьд татгалзах шаардлагагүй” гэсэн мессеж дамжуулдаг. Ийм сэтгэл нөгөө хүний тухайд бол хүсэлтийг нь хүлээн авсанд талархаад зогсохгүй бүр чин сэтгэлээсээ баярлуулдаг. Ийм дулаан сэтгэл өөрөө хариу сайхан сэтгэл гаргах урам болдог. Энэ сард хайртай гэр бүлдээ “Тэгэлгүй яахав!” гэж баяр хөөртэйгөөр хариулж, чин сэтгэлийн уриалагхан сэтгэлээс гардаг баяр хөөрийг мэдрээрэй. Зөвлөмж Гуйлт хүсэлтэнд хариу өгөхдөө “Та надад нэг аяга ус авчраад өгөхгүй юү?” “Тэгэлгүй яахав!” Хэн нэгний бодол санаатай санал нийлэх үед “Би ингэж л бодож байна. Энэ дажгүй…

Нэг алхам ойрт!

“Юу” гэдэг нь үл мэдэгдэх зүйлийн талаар лавлахдаа хэрэглэдэг асуух төлөөний үг. Энэ нь ихэвчлэн сониуч зан төрүүлж, бидний туршлага, бодол санаа, мэдрэмжийг аяндаа илчилдэг асуултуудад гардаг үг. Иймэрхүү асуултаар дамжуулан бид бие биенээ илүү гүн ойлгодог. Асуулт нь ярианы үүд бол “юу” гэдэг нь яриа хөөрөөг нээж өгдөг түлхүүр. Энэ сард гэр бүлээсээ “юу” гэж эхэлсэн асуултуудыг асууж үзээрэй. Та өмнө нь хэзээ ч мэдэхгүй байсан зүйлсээ нээж, энэ үйл явцад арай дотно болж магадгүй юм. Зөвлөмж “Юу” орсон асуулт асуугаарай. Өнөөдөр юу танд сайхан санагдав? Өнөөдөр юунд талархууштай байв? Юу идмээр байна вэ? Юу таныг аз жаргалтай болгодог вэ? Бидний нийтлэг тал юу гэж та бодож байна вэ? * Асуусны дараа хариултыг нь анхааралтай сонсохоо мартуузай.

G витаминаа тогтмол уугаарай!

Ингэхэд G витамин гэж сонсож байсан уу? A, B, C, D аминдэмийн талаар бол сонссон байх л даа. Харин G витамин гэхээр ямар байна? Шинэ содон байж магадгүй! Витамин ер нь хүний биеийг зохицуулж, дархлааны системийг сайжруулж, эрч хүч өгдөг чухал тэжээллэг бодис. Үүн шиг G витамин нь сэтгэлийн дархлааг сайжруулдаг. "G" гэдэг нь “gratitude” буюу талархал гэсэн үг. Талархдаг сэтгэл бодол оюуныг гэрэлтүүлж, эерэг бодол төрүүлж, бусадтай харилцах холбоог гүнзгийрүүлнэ. Энэ сард гэр бүлийнхэнтэйгээ өдөр тутамдаа G витамин уугаарай. Өдөр бүр илүү эрч хүчтэй, илүү баяр хөөртэй байх болно. Хамгийн гол нь хүссэн хэмжээгээрээ уусан ч гаж нөлөөгүй гээд бод доо! Зөвлөмж Жижиг зүйлд ч гэсэн таларх Хэцүү, тав тухгүй нөхцөлд ч талархах шалтгаан хайж ол Юмыг үл тоомсорлодог…

Шинэ оноо ерөөлийн үгээр эхэл!

Шинэ он гарахаар хүмүүс нэг нэгэндээ ихэвчлэн ерөөлийн үг хэлдэг. Солонгост үүнийг догдам гэж нэрлэдэг. Энэ нь бусдын аз жаргал, сайн сайхны төлөөх хүслээ илэрхийлдэг үг. Эрт дээр үеэс солонгосчууд үг хүч чадалтай, ярьж буй үг биелдэг гэж итгэж ирсэн юм. Энэ итгэлээс догдам хуваалцах уламжлал үүссэн. Догдам нь ерөөх зорилготой учраас дадал зуршлаар биш чин сэтгэлээсээ хэлэх ёстой. Жинхэнэ халуун дулаан үг урам өгөх хүч нь улам бүр нэмэгддэг. Энэ сард гэрийнхэндээ ерөөлийн үг харамгүй хэлээрэй. Чин сэтгэлийн догдамд хэлж байгаа хүн ч, сонсож байгаа хүн ч сайн сайхнаар ерөөгдөнө. Зөвлөмж Догдамыг дараах үгээр дамжуулаарай. Талархал илэрхийлэх үг Эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөх үг Сэтгэлээсээ хэлэх урам дэмийн үг Эерэг энергитэй найдвар дүүрэн үг Зааж сургах, засаж залах…

Хүчирхэг позны ач тус

Цэх, хөлдөө мөрний хэмжээтэй зогсож, цээжээ түхийлгэн, гараа ташаан дээрээ тавих нь гайхамшигт эмэгтэйн дүр төрх (Wonder woman pose). Харахад л өөртөө итгэх итгэл, хүч чадал мэдрэгдэм гэлтэй. Зоригтой хүмүүс зоригтой байдлаа үгээр биш, харин биеэ авч явах байдлаараа харуулдаг. Сонирхолтой нь хүчирхэг поз гэгддэг ийм поз хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сэтгэл санааг дээшлүүлдэг болохыг судалгаа харуулж байна. Нэг ёсондоо хүний биеийн төрх байдал сэтгэлийг нь бүрэлдүүлж чадах нь! Энэ сард гэр бүлээрээ хамтдаа хүчирхэг поз гаргахыг хичээгээрэй. Энгийн тэр байрлал сэтгэл санааг тань хэрхэн гэрэлтүүлж, гэр оронд тань хичнээн баяр баясал, итгэл авчирдгийг та гайхах болно. Удалгүй танайх хүчирхэг, гэрэлтсэн “Гайхамшигт гэр бүл” болно! Зөвлөмж Өглөө бие биен рүүгээ гараа сунган, гараа өргөн мэндлээрэй Wonder Woman pose авахдаа…

Зараа шиг хайрла

Өвлийн нэгэн өдөр сүрэг зараа биеийн дулаанаа хуваалцаж, дулаацахаар бөөгнөрөв гэнэ. Тэгтэл бие биедээ ойртох тусам хурц өргөс нь нэг нэгнээ улам бүр хатгаж өвтгөнө. Өвтгөн барин хэд хэдэн оролдлого хийсний эцэст тэд дулаацах хэмжээнд ойр, гэхдээ бие биенээ өвтгөхгүйн тулд зохих хэмжээнд зай барих ёстойг олж мэджээ. Уг ёгт үлгэрээс үүдэлтэй “зарааны дилемма” хэмээх ойлголт нь гэр бүлийн амьдралд ухаалаг сургамж өгдөг. Хүмүүн бид ойртох тусам бие биенээ ямар ч утга учиргүйгээр шархлуулж гомдоох нь энүүхэнд. Гэхдээ хүндэтгэлтэй, халамж санаа тавьж хайрлавал гэр орон маань амар тайван болно. Энэ сард дулаацах хэмжээнд ойр дотно, мөн үргэлж хүндэтгэлтэй хандан зарааны хайрлах аргыг туршаад үзээрэй.. Зөвлөмж Хурц ширүүн үгийн оронд эелдэг үг хэл Үглэхийн оронд тэвчээртэйгээр ажигла Бие биенийхээ сонголтыг хүндэтгэ…

Гэрийнхнийхээ сэтгэл хөдлөлд хүндэтгэлтэй ханд!

Хүнд баяр хөөр, уйтгар гуниг, уур уцаар, горьдлого найдвар, айдас, талархал гээд янз бүрийн сэтгэл хөдлөл байдаг. Эдгээр сэтгэл хөдлөлөө хүн ямар нэгэн байдлаар илэрхийлэх гэдэг төдийгүй тэр сэтгэл хөдлөлд нь бусад хүн хүндэтгэлтэй хандах үед тайван тогтвортой болж, сэтгэл тэнийх нь бий. Сэтгэлээс гарах сэтгэлийн хөдөлгөөнөө эрүүл зохистой байдлаар илэрхийлж, бие биенийхээ сэтгэл хөдлөлийг ойлгож хүлээн авах нь ярилцахын үндэс юм. Хэдийгээр санаа нийлэхгүй байсан ч бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг эхлээд ойлговол таатай яриа өрнүүлж чадна. Ер нь та бүхэн гэр бүлийнхээ сэтгэл хөдлөлийг хэр анхаарч хүлээн авдаг вэ? Энэ сард гэрийнхнийхээ янз бүрийн сэтгэл хөдлөлийг хүндэтгэн үзэж, тэдний байр сууринд өөрийгөө тавьж адил мэдрээрэй. Гэр бүл эрхэм нандин шиг гэрийнхний чинь сэтгэл хөдлөл ч мөн эрхэм нандин болохоор тэр…

Гэрийнхнийхээ “ар тал” бол!

Хэн нэгэн санаа тавьж, инээд хөөр өгч, хүнд хэцүү үед чинь дуртайяа туслах сэтгэлтэй бол ямар байх уу? Сэтгэл сайхан болж, урам хүч орохын зэрэгцээ санаа амарна шүү дээ. Тийм хүн хэдийн дэргэд минь байгааг мэдэх үү? Энэ бол ар гэрийнхэн маань юм. Гэхдээ бид үүнийг мартах нь олонтоо. Гэрийнхнээсээ хайр авч байгаа хэр нь талархахгүй, харин ч гомдоллож дургүйлхэх нь энүүхэнд. Энэ сард гэрийнхнээсээ ямар нэг юм хүсэн хүлээхийн оронд гэрийнхнийхээ төлөө далдуур сайн үйлс гарган тусалж, тэднийхээ “ар тал” болоход болохгүй юун? Хайрлуулах сайхан ч хайрлах нь илүү жаргалтай болгодгийг та мэдрэх болно! Зөвлөмж Даалгавар гүйцэтгэх цаг товлох. Гэрийнхнийхээ нэрийг цаасан дээр бичиж, нэгийг нь сугалах. Сугалсан хүнийхээ нэрийг хэлэхгүй. Нэрийг нь сугалсан хүндээ өдөрт нэг юм уу…

Сэтгэлээ үзгээр илэрхийл

Компьютерийн хялбарчлал болон ухаалаг утаснаас болоод аажим аажмаар алга болоод байгаа соёлын нэг бол гар бичмэл. Мессеж, захидал зэргийг компьютерийн гар, мэдрэгчтэй дэлгэц дээр хамаагүй хурдан бичдэг болохоор хүмүүс өнөө үед үзэг харандаа хэрэглэхээ бараг больсон. Харин хичээнгүйлэн гараар бичсэн захидал нь дижитал захидлаас хавьгүй илүүгээр хүмүүний сэтгэлийг хөнддөг байна. Гар захидал нь бичиж буй хүндээ ч, хүлээн авах хүндээ ч аль алинд нь эерэгээр нөлөөлдөг байна. Дандаа гараар захидал бичдэг хүн бусдыг гэсэн хайр халамж дүүрэн байдгийг нэгэн судалгаа харуулсан байдаг. Хайртай гэр бүлийнхнийхээ төлөө энэ сард үзэг хэрэглэцгээе. Захиа, ил захидал, калиграф гээд юу ч байсан сайхан. Үг холбон захидлаа бичингээ та бүр ч илүү тайвширч, нөгөө хүнээ гэх хайр халамж тань бүр ч гүнзгийрнэ. Зөвлөмж Гэрийнхнийхээ үдийн…

Гэр бүлийн хөгжилтэй дуу зохио!

Дуу хөгжимд хүний харилцааг дотно болгодог хүч байдаг. Бүгд хэмнэлийн аясаар, аялгуундаа тааруулж дуу нийлүүлэн дуулах үед дотно мэдрэмж илүү төрдөг. Спортын тэмцээний хөгжөөн дэмжигчид, жагсаалын цэргүүд дуугаа нэгэн зэрэг дуулж байж сэтгэл зүрх нь нэг болдог. Тэмцээний талбайд хөгжөөн дэмжих дуу байдаг, армид цэргийн дуу байдаг шиг гэр бүлд ч гэсэн “Гэр бүлийн дуу” байвал ямар вэ? Эрхэм нандин гэр бүл тань баяртай үедээ ч, гунигтай үедээ ч үргэлж хамт байдаг шүү дээ. Эв найртай гэр бүлийн дуу төгс биш ч гэлээ их хүч чадал агуулж байдаг. Учир нь түүнд шингэсэн урам, хайр бие биедээ хязгааргүй эрч хүч болдог байна. Энэ сард гэр бүлийн дуу зохиож хамт дуулж үзээрэй. Хөг аялгуутай нь нийлэн, гэрээр тань аз жаргал бялхтал дуулаарай.…

Гэрийнхнийхээ ядаргааг тайл

Хичээл сургууль, ажил алба, гэр орон гээд бидний бие ядаргаанд ордог. Ядаргаа удаан үргэлжилбэл бие сэтгэлд муу нөлөөтэй. Ядаргаанаас ангижрах олон аргын дунд юу юунаас хүчтэй нэгэн ядаргаа тайлагч байдаг. Энэ бол гэр бүлийн хайр. Хүнд хэцүү өдрүүд болж өнгөрлөө гэхэд гэртээ ирээд, гэрийнхэнтэйгээ ярилцаж инээлдсэний дараа сэтгэл санаа амар тайван болдог доо. Тэгж л стресс тайлагддаг. Энэ сард гэр бүлийн хайрыг хэрэгжүүлж, гэрийнхнийхээ ядаргааг тайлаарай. Хайртай хүмүүстээ урам зориг өгөхийн хажуугаар өөрийнхөө ядаргааг ч бас тайлаад авна шүү дээ. Зөвлөмж Гэрийнхэндээ зөөлөн массаж хийж өгөх. Гэрийнхэнтэйгээ цуг сунгалт юм уу богиновтор дасгал хийх. Гэрийнхнээ ямар нэг юмыг амралтгүй хийгээд байвал жаахан ч гэсэн тусал. Гэртээ дөнгөж орж ирсэн нэгэндээ аяга ус хийж өгөх. Гэрийнхнийхээ хөлийг халуун бүлээн усаар угаах.

Харилцагч нартаа ханддаг шигээ гэрийнхэндээ ханд

Хоол идэх гээд ресторанд орох юм уу эсвэл дэлгүүрт худалдан авалт хийхээр орох үед худалдагч өөдөөс чинь уриалагхан угтан авбал сайхан санагддаг байх аа. Бараанд нь төдийлөн татагдаагүй хэрнээ худалдагчийнх нь сайхан аашнаас болоод заримдаа юм авчихдаг тохиолдол бий биз. Энэ мэтээр эелдэг байдалд их хүч бий. Тэгвэл энэ сард бид гэрийнхнээ харилцагч нар шигээ үзэж, тэдэндээ аль болох эелдэг хандаж яагаад болохгүй гэж? Зарим үед ууртай байхдаа, өвчтэй байхдаа, эсвэл өөр юманд анхаарч байх үедээ хүн ширүүн дориун ярьж, авирлаж магадгүй байдаг. Үүнээсээ болоод нэг нэгнийхээ сэтгэлийг шархлуулах, хоорондоо үл ойлголцол үүсгэн, үүндээ гэмших тохиолдол гардаг. Зүс ч үзээгүй танихгүй хүнд болохоор инээмсэглээд л янзтай сайхан хандаж чаддаг хэрнээ гэрийнхэндээ үүн шигээ хандаж чадахгүйн учир юун? Хэрвээ гэрийнхнээ VIP…

Амьд яриа хөөрөө өрнүүл

Та бүхэн энгийн үед гэрийнхэнтэйгээ ярилцахдаа ямархуу хариу үйлдэл үзүүлдэг вэ? Хайнга сонсож, эсвэл завгүй гэдгээр шалтаглан хойш тавиагүй байгаа? Гэр бүлийнхэнтэйгээ өөд өөдөөсөө хараад яриа өрнүүлэх нь нэг нэгнээ ойлгоход нэн чухал. Энэ нь эв найртай гэр бүл бий болгох үндэс ч болж байдаг. Ярилцахдаа нөгөө хүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлэх зэргээр амьд харилцаа үзүүлэх нь яриа хөөрөөг илүү таатай болгодог. Сонирхож, хүндэлж байгаагаа харуулах нь ярилцаж буй хүний сэтгэлд их нийцдэг учраас тэр. Өөрийг нь адилхан мэдэрч ойлгож байна гэж үзээд сэтгэлээ уудалдаг. Ийн яриа хөөрөө өрнүүлэх явцад нэг нэгнээ гэх хайр ундрах нь дамжиггүй. Энэ сард гэр бүлийнхнээ анхааралтай сонсож, бие биетэйгээ амьд яриа хөөрөө өрнүүлээрэй! Зөвлөмж Нөгөө хүнийхээ үгийг анхааралтай сонсох. Нөгөө хүнийхээ ярианд санал нийлэх.…

Хайраар аяга ус өг

“Ус сайн уувал өвчин зовлонгүй, урт удаан насална” гэсэн үг гарах хэмжээнд ус гэгч хүний эрүүл мэндэд асар их нөлөөлдөг. Ус нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна бодисын солилцоог дэмждэг. Мөн дархлааг дэмжин, арьсыг гоё сайхан болгох зэрэг ач тустай. Америкийн Хавдар судлалын төвийн судалгаагаар өдөрт 4 аяга ус уудаг хүн нь өдөрт 2 аяга ус уудаг хүнээсээ бүдүүн гэдэсний хорт хавдар, цистит үүсэх эрсдэл 50%-аар бага байдгийг тогтоожээ. Ус их хэмжээгээр уухгүй бол биед хорт бодис хуримтлагдаж амархан ядарна. Энэ сар гэрийнхэндээ чин сэтгэлээсээ аяга ус өгөөрэй. Хайраар аягалж өгсөн ус юм чинь эрүүл мэндэд бүр ч тустай байх биш үү? Зөвлөмж Өглөө бүр аяга ус өгөх. Эм уух үед нь ус өгөх. Эм уухад нь…

Гэрийнхэнтэйгээ хайрлах өнгө аясаар утсаар ярь

Та өдөрт гэрийнхэнтэйгээ хэдэн удаа утсаар ярьдаг вэ? Хэн нэгэн рүү залгах, эсвэл тань руу хэн нэгэн залгана гэдэг сайхан хэрэг шүү дээ. Утсаар ярьж байна аа гэдэг таныг эрж хайж, үгүйлж байгаа хэрэг. Энэ нь бид ганцаардаж байгаа биш, бусадтай харилцаатай байгаа гэсэн үг биз дээ. Нэгэн яруу найрагч “Нэрийг нь л дуудахад над дээр тэр минь ирээд, цэцэг болдог” гэж шүлэглэсэн байдаг. Харин ирж байгаа хүн үзэсгэлэнтэй цэцэг байх уу, хатсан цэцэг байх уу гэдэг нь хэрхэн дуудахаас шалтгаална. Хэн нэгнийг эелдэг халуун дулаан өнгө аясаар ярих үед сайхан хариулах амархан байдаг бол ширүүн дориун хүйтэн өнгө аясаар утасдвал хариулах амаргүй. Залгаж байгаа хүний дуу хоолойнд нөгөө хүнээ гэсэн сэтгэл нь шингэсэн байдаг. Хайртай гэрийнхэн рүүгээ хайрлах сэтгэлээр…

Гэрийнхэнтэйгээ VIP хүн шиг харьц

“Very important person” (маш чухал хүн) гэх хэллэгийн товчлол VIP гэсэн нэр томьёо нь онцгой үнэ цэнэ, ач холбогдолтой нэгнийг илэрхийлдэг. Бизнес, корпорацийн ертөнцөд VIP гэдэг нь борлуулалт өсгөж, бизнесийн амжилт дагуулдаг өндөр зэрэглэлийн үйлчлүүлэгчид юм. Компаниуд тэдний оруулсан хувь нэмрийг хүндэтгэх үүднээс дээд зэргийн үйлчилгээ үзүүлэхдээ хүч хайрладаггүй. Ингэхэд бизнесийн хүрээнээс гадна хүний амьдралд жинхэнэ VIP хүмүүс нь хэн юм бол? Мэдээж ар гэрийнхэн маань шүү дээ. Өсгөж хөгжүүлж, аз жаргал гэрэлтүүлж, анхны алхмаас минь эхлээд амьдралын хамгийн том амжилт хүртэл амьдралын бүхий л чухал үед хэзээд дэргэд маань байдаг эрхэм нандин тэр л ам бүлийнхэн маань бие биедээ хамгийн хувиршгүй, хэнээр ч орлуулшгүй VIP нар билээ. Энэ сард хамгийн үнэ хүндтэй зочдод ханддаг шиг хайртай дотно ар гэрийнхэндээ…

Гэрийнхэндээ өхөөрдөм байдал бэлэглэ!

Булцгар нялх хүүхэд, сэгсгэр амьтад, өхөөрдөм бяцханууд. Жижигхэн, өхөөрдөм зүйлийг харахад бидний нүүрэнд аяндаа инээмсэглэл тодорно. Эгдүү хүрч өхөөрдмөөр санагдан, тэр байтугай бүр тоглоомоор хазаад авмаар болдог доо! Хүмүүс ер нь өхөөрдөм зүйлд дуртай. Учир нь өхөөрдөм зүйл харах нь окситоцин, допамин хэмээх хайрын даавар, аз жаргалын даавар ялгаруулдаг аж. Сонирхолтой нь уурлаж стресстсэн, бухимдсан үед ч ингэдэг гэнэ! Тэгвэл энэ сард гэрийнхэндээ өхөөрдөм бэлэг өгч яагаад болохгүй гэж? Дотоод сэтгэлээ нээж, эргэн тойрондоо аз жаргал түгээгээрэй! Зөвлөмж Гэрийнхнийхээ багын өхөөрдөм зургуудаа хамт үз. Зөөлөн, өхөөрдөм өнгөөр ярь. Нүдээ томруулж, өхөөрдөм нүүрний хувирал гарга. Бүр өхөөрдөм болгохын тулд гараараа дохио зангаа хий (жишээ нь цэцгэн поз, туулайн чих, зүрхэн хэлбэр гэх мэт). Хүүхэлдэйн киноны өхөөрдөм дүртэй бэлэг өг. Өөрөө хөөрхөн…

“Амсаад үз дээ” гэж дайлах нь бал мэт амттай

Хүмүүс хайртай хүмүүстэйгээ амттай хоол идэж байхдаа онцгой баяр хөөр, аз жаргал мэдэрдэг. Гэхдээ тэр аз жаргалыг улам баяжуулах нэг арга бий. Идэж эхлэхээсээ өмнө “Идээд үз дээ”, “Нэг амс даа” гэж хэлээрэй. Хайртай хүндээ эхэлж хоол амтлуулах гэж эелдгээр урих тэр мөчид бий болох сэтгэлийн жаргалыг хоол идээд цадах мэдрэмжтэй харьцуулшгүй юм. Энэ сард гэрийнхэндээ эхлээд амтлуулбал ямар уу? Ямар ч хоол бал мэт амттай байх нь мэдээж! Зөвлөмж Гэрийнхнийхээ дуртай хоолыг хийж, эсвэл худалдаж авна. Хоолноосоо хэсэгхэнийг халбагадан авна. Тавгаа зөөлөн гулсуулж тэдэнд ойртуулна. Дээжилж амсуулах гэсэн хоолоо аманд нь шууд хийж өгнө. Дээрх аль нэг үйлдлийг хийнгээ “Идээд үз дээ”, “Нэг амс даа” гэж хэлнэ. ※ Жич: Хэрэв нөгөө хүн хүсэхгүй байвал ингэхээ болино.

3 секундын хүч

Нар мандаж жаргасаар нүд ирмэхийн зуурт нэг сар өнгөрнө. Зогсолтгүй урагшлах цаг хугацаанд гурван секунд гэдэг тун богино мөч мэт санагдаж магадгүй л дээ. Гэвч цаг хугацаа тэдгээр богино мөчүүдээс бүрддэг. Энэ л богинохон хугацаа ямар нэг чухал тэмцээний дэвжээн дээр хожил, ялагдлыг шийдэж, хэн нэгний амьдралыг ч өөрчилж чадна. Хаа нэгтээ шинэ амь төрж ч болно. Богино мэт боловч асар чухал гурван секунд! Хэрэв та үүнийг зөв ашиглаж чадвал сайн үр дүнд хүрч болох юм. Та энэ сард гурван секундын хүчийг ашиглаад үзэхэд болохгүй нь юун? Хамгийн чухал зүйл бол хэрэгжүүлэх. Хэрэв та үүнийг хэрэгжүүлбэл гурван секунд нь бусдыг болон өөрийгөө аз жаргалтай болгоход хангалттай их цаг хугацаа юм шүү. Тэгвэл одоо эхлэх үү? Нэг, хоёр, гурав! Зөвлөмж 3…

Тав тухгүй байдалд ч аз жаргал мэдэр

Эргэн тойронд маань бидний амьдралыг тав тухтай, баялаг хангалуун болгодог төрөл бүрийн шинэ бараа бүтээгдэхүүн гарч ирсээр байна. Дэлгүүр хэсэж, хөлөө гарздалгүй хурууныхаа үзүүрийг хөдөлгөх төдийд л хүссэн бараагаа гэртээ хүргүүлж, бие биетэйгээ уулзахгүй байсан ч онлайнаар харилцаж чадахаар болсон байна. Гэвч тав тухтай амьдрал гэгч дандаа ч тийм аз жаргал авчирдаг биш бололтой. Тээврийн хэрэгслийн хөгжил нь алхах, хөдлөх цагийг багасгадаг тул хөдөлгөөний дутагдлын шалтгаан болж, ухаалаг утасны хэт их хэрэглээ “дижитал дементиа” хэмээх ой санамж алдах, мартамхай болох шинэ өвчин хүртэл үүсгээд байна. Хаяа бид өчүүхэн төдий таагүй зүйлийг ч томруулж, хүндээр хүлээн авах нь бий. Энэ нь тав тухтай зүйлд хэт дассанаас үүдэн гарч ирдэг сөрөг нөлөө юм. Энэ сарын даалгавар бол тав тухтай байдалд нуугдсан баяр…