​Үндсэн мөн чанарт хүрэх нь

Багаасаа л зураач болохыг хүсдэг байсан нэгэн залуу байжээ. Тэрээр төрсөн нутгаасаа явж, алдартай зураачийн гэрт очив. Тэгээд тэрээр “Би танай гэр орны ажлыг хийе. Харин та надад зураг зурах арга зааж өгөөч” хэмээн шалав. Өнөөх зураач түүний хүсэл эрмэлзлийг хараад шавиа болгон авч гэнэ. Зураачийн бүтээлүүдийг хуулбарлан зурж зурах ур чадвараа хөгжүүлсэн залуу цаг хугацаа өнгөрөх тусам өөрийнх нь зураг багшийнх нь зурагтай адилхан байх болсныг хараад санасандаа хүрсэндээ баярлав. Гэтэл нэг өдөр залуу багшийнхаа зурсан хоёр бартай зургийг яг адилхан дуурайлган зурж дууслаа. Сониуч зандаа хөтлөгдсөн тэрээр багшийгаа өөрийнхөө зургийг олж чадах болов уу гэж сониуч зан төрөн, зурсан зургаа багшийнхаа зураг гээд эргүүлэн өгчээ. Тэгтэл багш нь тэр даруй мэдчихээд ихэд уурлах нь тэр. Жирийн үед багшийнхаа…

Сүнслэг дутуу төрсөн нярайгаас Бурханы төгс хүүхэд болох хүртэл

Өмнө нь би эх баригч эмч байсан юм. Жирэмслэлт, хүүхэд төрөх, төрсний дараах байдал, хөхүүл хүүхэд асаргаа гээд эх баригч эмч бүгдийг нарийн мэддэг. Намайг эх баригч болно гэдэг шийдвэрт ээж маань их нөлөөлсөн хүн. Ээж маань дөрвөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэж ажиллах ямар хэцүүг хараад би үргэлж л “Ээж яахаараа амьдралдаа өөртөө жаахан ч гэсэн цаг зав гаргадаггүй, гэр бүлийнхээ төлөө амьдардаг байна аа? Би ээж шигээ байж чадах болов уу?” гэж гайхдаг байлаа. Эх хүний үүргийн талаар би гүн бодож эхлээд эх баригч эмч болох шийдвэр гаргалаа. Ээжийгээ харах болгонд надад төрдөг байсан тэр асуулт сургуульд байхдаа үнэнийг хүлээн авсны дараа бүгд шийдэгдсэн юм. Ээж хүний хайр золиос надад тэнгэр Эхийн хайр золиосыг сануулдаг даа. Эх баригч эмчээр…

Мацумото Мива / Япон, Осака

Хайрыг тооцоолох арга

“Ажил хийгээд ядарч байгаа даа. Жаахан мөнгө үлдээлээ. Идмээр байгаа юмаа авч идээрэй. Өвдөж болохгүй шүү.” Дөнгөж ээжийгээ гаргаж өгчихөөд ирсэн хүүгийн ширээн дээр нэгэн дугтуй байх нь тэр. Дотор нь өөдөсхөн цаасан дээр бичсэн зурвас, 200 000 төгрөгийн хамт байлаа. Хүүтэйгээ уулзахаар хаа холоос зорьж ирсэн ээжийгээ өрөвдөж, бас баярласандаа хүү ээжийнхээ цүнхэнд сэмхэн 200 000 төгрөг хийсэн аж. Гэтэл яг тийм хэмжээний мөнгө өөрт нь эргээд ирсэн байв. Хүү ээж рүүгээ залгаад “Ингээд буцааж өгөхөөр чинь би ээждээ юу ч хийж өгч чадахгүй шүү дээ” гэж урамгүйхэн хэлэв. Тэгтэл ээж нь “Үгүй ээ. Ээж нь хүүгийнхээ өгсөн мөнгийг авсан. Хүүгийнхээ сайхан сэтгэлийг ч авсан. Тэгээд харин ч хүүдээ өгснөөсөө илүү мөнгөтэй болчихлоо” гэв. Ээж нь буруу хэлээгүй байв.…

Чамайг сүүл болгохгүй, толгой болгоно

Австралид ирснээс хойш хэдийн 8 жил өнгөрчээ. Австралид анх ирж байх үедээ би үнэнийг хүлээн аваад хэдэн сар л болж байсан болохоор шинэ итгэгч байлаа. Тэнгэр Эцэг Эхийн хайр золиосыг мэдэх нь байтугай суурь үнэнийг ч олигтой мэддэггүй байлаа. Итгэмжтэй мундаг сайн мэдээний үйлчлэгч шиг гадаад сайн мэдээний үүргээр ч юм уу эсвэл төлөвлөөд гадаадад тунхаглах гээд ирсэн юм огт биш. Аделайд хотод 3 жил байх хоорондоо миний итгэл бага багаар өссөн гэх үү дээ. Библийн хичээл тасралтгүй үзэж, авралын зар тараах ажилд оролцонгоо сүнс маань аажим аажмаар өсөж байгааг мэдэрсэн. Сайн мэдээний үүрэг болон ерөөлийг ухаарсны дараа тэнгэр Эцэг Эхийнхээ хүлээж байгаа сүнсний ах дүү, эгч дүүсээ олж, Эцэг Эхдээ баяр хөөр өргөхсөн гэхээс үргэлж талархдаг болсон. Одоо би…

Чой Бён Ху / Австрали, Брисбен

Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ

Хэдэн сар бие өвдөж, эмийн сангаас аль л сайн гэсэн болгоныг, янз янзын эм авч, эмээ гэрээрээ ууж, эмчлэх гэж яаж ч үзээд тус болсонгүй. Ажлаасаа гарах дээрээ тулаад байхдаа би ажлаараа дамжин таньдаг болсон нэг эмчид үзүүлэв. Эмч маань 7 хоног уух эмийн жор бичиж өгөв. Тэгээд надад сахар дархлаа сулруулж, эдгэрлийг удаашруулдаг болохоор нэг хэсэгтээ сахар хэрэглэхээс зайлсхий гэж хатуу анхааруулав. Хоол хүнсэндээ сахар хэрэглэхгүй байна гэдэг надад тийм ч амар байсангүй. Аль л амттай болгон сахартай байгаад байдаг. Жимс, жүүс бүр санах ч юм биш. Эхний гурван өдөр нь ёстой хэцүү байв. Хоол идсэний дараа чихэрлэг десерт идмээр санагдаад л. Амттанаас зайлсхийх гэтэл хорхой хүргэнэ. Гэвч би эрүүл мэндээ бодож сахар орсон ямар ч зүйлийг харах ч…

Хуицон Тамэй / ӨАБНУ, Кейптаун

Аавынх нь нөмөргөсөн хөнжил

Тайланд бол жилийн дундаж температур нь 28℃ хэм байдаг халуун уур амьсгалтай улс. Харин 2019 оны арван хоёрдугаар сард Хятадаас ирсэн хүчтэй агаарын өндөр даралтын улмаас хэд хоногийн турш Тайландын нийт нутгаар температур буурчээ. Нутгийн зарим хэсгээр хүчтэй салхины уршгаар 10 хэм ч хүрэхгүй хүйтрэв. Тайландын зүүн хойд хэсэгт орших Бүенг Кан аймгийн нэгэн тосгонд хоёр охинтойгоо амьдардаг 38 настай нэгэн аавын гэрийг гэнэт хүйтэн цаг агаар нөмрөх нь тэр. Тэднийх байшингаа барьж арай дуусаагүй байсан тул хаалга цонхгүй, хүйтэн салхи нэвт шувт үлээж байлаа. Аав нь хамаг хөнжлөө хоёр охиндоо нөмөргөөд, өөрөө нарийхан гудсан дээр хажуулдана. Тэрээр дулаан хувцас хунаргүй тул шорттой байлаа. Найман настай бага охин нь шөнө дунд сэрээд, даарсандаа бөгтийж атирсан аавыгаа хараад дээрээс нь нэг…

Эхийн угаалга

Хичээлдээ сурах гээд дотуур байранд амьдрахаар гэрээсээ явснаас хойш хувцсаа угаалгахаар долоо хоногтоо нэг гэртээ харьдаг байв. Ээждээ бөөн ажил нэмчихээд залхуурч, идэж ууж байгаад хэдхэн цаг болоод л дотуур байр руугаа буцна. Манай гэр надад улам л дотуур байр шиг, харин дотуур байр миний гэр шиг болоод байлаа. Нэг удаа гэртээ нэлээн хэд хонохоор ирлээ. Энэ үеэрээ л гэртээ нэг дорвитойхон юм хийе гэж шийдээд хувцсаа гаргаж янзлах зуураа угаах хувцсаа хумин, нэг нэгээр нь овоолж гарлаа. Угаах гэж овоорсон хувцсаа хараад, “Ээж минь долоо хоног болгон гэрийнхний бүх хувцсыг угааж цэвэрлэхийн хажуугаар миний бүх хувцсыг яаж угааж байсан юм бол оо?” гэж бодлоо. Нас нь хэдийн 60 хэвийж байгаа ч ажлаа тараад үргэлж л унталгүй шөнө дунд хүргэж,…

Мэри Рөүз Тандугон Тандю / Филиппин, Кесон Сити

Бид аз жаргалтай хүмүүс

Библийн энэ ишлэлийг унших тусам би аз жаргалтай болдог. "Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэрээр чамд туслах бамбай, чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, чи мөргөлийн өндөрлөгүүдийг нь гишгэчнэ гэлээ." Дэд.Хуу 33:29 ​Бурханы авралыг хүртэж, Бурхан надад туслах бамбай минь болсон юм чинь би үнэхээрийн ерөөлтэй, аз жаргалтай хүн. Итгэлийн аян замд ядарч, туйлдах үе бий л дээ. Гэвч тэнгэр Эцэг Эх маань үргэлж дэргэд байж тусалдгийг бодоод, бид хүчтэй байх ёстой. Дэлхийн хамгийн жаргалтай хүн, бас сайн мэдээний цэрэг болж дуудагдсаныхаа хувьд би хаанчлалын сайн мэдээг зоригтойгоор тунхаглана аа.

Мексик, Пуэбла / Ким Хе Ин

Инээмсэглэл

“Инээвэл ерөөл дагалдана” гэдэг Солонгосын зүйр үгт гардаг шиг инээлээ гээд алдах юм юу ч байхгүй. Харин инээд олон янз. Биднийг инээх үед нүдний маань эргэн тойрны булчин агшиж, үрчийдэг. Хуурмаг биш жинхэнээсээ инээхийг “Дүчений инээмсэглэл (Duchenne smile)” гэдэг аж. Үүнийг анх нээж илрүүлсэн сэтгэл судлаачийн нэрээр ийн нэрлэсэн аж. Дүчений инээмсэглэл нь баяр хөөрийг мэдэрч байдаг бидний тархийг өдөөдөг байна. АНУ-ын нэгэн их сургуулийн профессор багшийн туршилтаар инээдний төрөл нь амьдралын чанарт нөлөөлдөг байна. Уг профессор багш сургуулийнхаа жил тутам хэвлэн гаргадаг номноос 111 эмэгтэйн инээмсэглэлд дүн шинжилгээ хийж, тэдний 30 жилийн амьдралыг эрж хайн, судалжээ. Жинхэнээсээ инээмсэглэсэн төгсөгчид нь өдөр тутмын амьдралдаа стресс багатай байсныг, албадмал инээсэн бусад төгсөгчдөө бодвол хүмүүстэй хамаагүй сайхан харилцаатай байдаг байсныг илрүүлж, тэдний…

Тэнүүлчийн нулимс

Ахлах сургуульд орохынхоо өмнө би үеэл эгчийгээ дагаад Бурханы сүмд явсан юм. Аав ээж маань эсэргүүцэж байсан ч Бурханы үг дотор ах эгч дүү нар үзэсгэлэнтэйгээр нэгдээд л Сионд байх үнэхээр сайхан санагддаг байлаа. Их сургуульд ороход аав ээж маань ч итгэлийн амьдралыг минь хүлээн зөвшөөрч, миний сэтгэл өмнөхөөсөө арай өөрчлөгдөв. Анхны сүмийн итгэгч нар зовлон бэрхшээлтэй үедээ Бурханыг илүү их түшиж, итгэлээ тууштай сахиж байгаад амар тайван цаг ирсэн чинь үнэнд хайнга хандсан шиг юм болов. Сионыг гэсэн сэтгэл минь бага багаар ертөнц рүү татагдаж, итгэлийн амьдралдаа залхуурах хандлагатай болоод ирэх нь тэр. Нийгэмд хөл тавьснаас хойш энэ тэр газраар аялж, хийхийг хүссэн бүхнээ хийж, үүнийгээ жинхэнэ эрх чөлөө, аз жаргал гэж итгэж байлаа. Ертөнцийн зүйлийг хамаг утга учраа…

Солонгос, Намянжү / Им Хы Жон

Өөрөө ээж болсныхоо дараа л

Би Ганвон аймгийн төвөөс алслагдсан тосгонд төрж өссөн. Хөдөө амьдрах өдий төдий сайхан зүйл байсан боловч би зөвхөн хотод л зардаг амттай хүнсийг идэх боломж ховор байгаад харамсдаг байсан юм. Тиймдээ ч тэр үү хотод амьдардаг байсан авга ах маань манайд ирж, амттан болон бэлгийн багц өгдөг цагаан сар болон төрсөн өдрөө би их хүлээдэг байлаа. Тусгай хоол идэхийн тухайд би ямар их баярладгийг мэддэг болохоороо ээж маань жил бүр л төрсөн өдрөөр гоё гоё хоол хийж өгнө. Дунд сургуульд ороод би хот руу нүүж, нөхөрт гарах хүртлээ надаас хоёр эгч нэг эгчтэйгээ хамт байсан юм. Манай ээж отгон охин намайг багаасаа гэр орноосоо хол амьдрах болж, өөрөө харж хандаж чадахгүй болсондоо сэтгэл нь хямарч байлаа. Магадгүй тийм болохоороо ч…

Ги Гым Жү / Солонгос, Чүнчон

Ээжийнхээ энгэрийг үгүйлсэн нь

Энэтхэгийн нэгэн сургууль дээр анги дотор ийш тийш алхах бяцхан хүү гэнэт нэг сайхан санаа олов бололтой хоёр гартаа шохой аваад гарч одно. Хэсэг хэсгээрээ тоглож байгаа хүүхдүүдийн дундуур алхсаар олны хөлөөс зайдуу газар очоод, цементэн шалан дээр нөгөө шохойгоороо маш том зураг зурлаа. Түүнийг алсаас ажиглаж байсан багш нь дөхөж ирээд зурсан зургийг нь хараад алмайрч орхив. Бяцхан хүү өөрөөс нь хоёр гурав дахин том, гараа дэлгэсэн эмэгтэйн зураг зурсан байлаа. Хүү гутлаа тайлаад, өнөөх эмэгтэйнхээ гаран дээр хэвтэнэ. Энэхүү бичлэг “Ихэнх хүний мэдээжийн авч л байх ёстой юм шиг санадаг эхийн хайрыг хэн нэгэн ингэтлээ үгүйлдэг байх нь” гэсэн үгээр дуусна. Энэ бол Энэтхэгт хийсэн “Шохой” гэдэг хоёр минутын кино. Уг кинонд гардаг бяцхан хүү Иракийн дайны уршгаар…

Папуа Шинэ Гвинейд цуурайтсан сайн мэдээний ялалтын цуурай

600 орчим арал, 800 гаруй нутгийн уугуул хэл, нэр зүсийг нь үл мэдэх араатан амьтад, балар эртний ул мөрийг тэр хэвээр нь хадгалсан ширэнгэн ой, өвөрмөц өв соёл, биологийн төрөл зүйл байдаг орон бол миний төрсөн нутаг Папуа Шинэ Гвиней. Австралид амьдарч байхдаа үнэнийг хүлээн авчихаад хэн хүнээс илүү Бурханыг хайрладаг нутагтаа байгаа ар гэрийнхэндээ л нэн түрүүнд авралын ерөөл дамжуулах юмсан гэж хүссэн. Гэгэлзсэн сэтгэлээр Папуа Шинэ Гвиней рүү нисэж, үнэний үгийг тунхагласан боловч үр дүн нь урам хугармаар байв. Христэд итгэх итгэлээрээ барддаг шигээ тогтсон үзэл бодлынх нь хана ч тэр хэрээр зузаан байв. Харамсах сэтгэл тээсээр Сидней рүү буцахаас өөр аргагүй болсон юм. Цаг хугацаа өнгөрч сүнсээр бүрхэг харанхуй байсан Папуа Шинэ Гвинейд ч мөн итгэл найдварын…

Люсилл Рангири / Австрали, Сидней

Гэр бүл

Италийн хойгийн баруун хэсэгт оршдог Сардин арал нь дэлхийд хамгийн өндөр насжилттай хүмүүстэй гэдгээрээ алдартай газар юм. Тэндхийн 1.6 сая хүн амын 250 гаруй нь 100-аас дээш настай аж. Сардинчуудын урт насалдгийн нууцыг судалсан судалгааны багийнхан тэднийг эрт үеэс урт наслах тусгай гентэй байсныг нь мэдээллэсэн аж. Түүнээс гадна тэдний нэг нийтлэг зүйл нь тэд гэр бүлээрээ хамт амьдардаг байжээ. Нэг гэрт хоёр гурван үеэрээ хамт амьдарч, өөр хоорондоо яриа хөөрөө их дэлгэн, хөгжилтэй амьдардаг гэр бүлийн соёл нь тэдний амьдралд эрч хүч болдог байна. Гэр бүл гэгч нь ертөнцөд амьдрахад хүч болдог аж. Бидэнд ч өөр нэгэн гэр бүл бий. Тэнгэр Эцэг Эхээс мөнх амийн ген өвлөн авсан, үнэн дотор хамтдаа итгэлийн замаар алхдаг тэнгэрийн гэр бүл бий. Тэнгэрийн…

“Ээж болсон минь сайхан”

Коллежийн төгсөлтийн баярын урд өдөр би ёслол хаана болохыг, хэдэн цаг гэхэд би тэр газар нь очсон байх ёстой гээд төгсөлтөндөө хэрэгтэй зүйлсийг бэлдэж эхлэв. Яг цагаа олж, ээж надаас төгсөлтийн малгайн талаар асуув. Төгсөлтийн малгай гэдэг бол төгсөнгүүтээ шууд олоод авчихаж болдог зүйл биш аж. “Намайг сургуулиа төгсөж байхад тэнхим дээр төгсөлтийн малгай түрээсэлж байсан сан” гэж ээж хэлэв. Би сургуулийн вебсайтаас энэ тэрийг хайтал яг ээжийн зөв байлаа. Ээж надад энэ талаар сануулаагүй бол төгсөлтийн өдөр би будилах байж. Төгсөлтийн баяр дээр би тэнхимээс түрээсэлж авсан малгайгаа өмсөөд, найзуудтайгаа зургаа дарууллаа. Гэнэт ээж миний зургийг дарж байгаа нь нүдэнд тусав. Би төгсөлтийн малгай өмсгөл хоёроо тайлж ээждээ өмсгөв. Ээжийг хараад, ээж гоёл чимэглэлээ дэндүү сайн санаж байсныг нь…

Солонгос, Сөүл

Хамгийн хайртай хүүхэд

Таван хүүхэдтэй айл байжээ. Хоёр дахь охин нь хичээл номондоо сайн, ойр тойрныхон нь түүнийг байнга л магтдаг байж. Гэвч тэрээр аав ээж хоёр нь ах дүү нарыг нь л асарч халамжлаад, харин өөрийг нь тоохгүй байгаа юм шиг санагдаж, нэг л сэтгэл дундуур байх болов гэнэ. Тэгээд нэг өдөр ээжээсээ ийн асуув. “Ээж ээ, та бидний хэнд нь илүү хайртай вэ?” Ээж нь тэгтэл дулаахан инээмсэглээд, ингэж хэлжээ. “Ах чинь шилжилтийн насан дээрээ ийш тийш тэнэдэг байхад нь ахыг чинь хамгийн их хайрладаг байлаа. Чамайг найзтайгаа маргалдаад хэцүү байсан үед чамд илүү хайртай байлаа. Эрэгтэй дүү чинь дугуй унаж байгаад уначихаад уйлаад орж ирэхэд дүүг чинь илүү хайрлаж, дараагийн чинь эрэгтэй дүүг хүссэн тоглоомыг нь авч өгч чадаагүй үедээ…

Дөл нь чамайг шатаахгүй

Манай гэрийнхэн бүгд унтаж байсан үүрийн 5 цагийн орчимд машин мөргөлдөж байгаа мэт чанга чимээ намайг сэрээв. Нойрноосоо хагас дутуу сэрж байх зуур буун дуу шиг чимээ сонстов. Би гүйцэд сэрээд нөхрийгөө сэрээв. Гадаа хэд хэдэн удаа буун дуу гарч, хүмүүс орилолдон мотоцикль нүргэлнэ. Энэ нь бүр ч эмх замбараагүй болгож байлаа. Нөхөр бид хоёр гадна юу болоод байгааг мэдэхгүй маш их гайхаж байлаа. Нөхөр маань надад “Гадаа ямар нэг тэмцэл тулаан болж байх шиг байна. Аймшигтай хэргийн гэрч болчих ч юм билүү, битгий гадагшаа гараарай” гэлээ. Тун удалгүй хүмүүс манай хашааг чиглээд ирж явах шиг чимээ сонсогдов. Манайд аюул хор учруулахаар хэсэг хүн манайхыг тойроод бүсэлчихсэн юм биш байгаа гэж бодохоос ч айж байлаа. Энэ зуур ээж маань ч…

Селин Даршана Соломон / Малайз, Сетапак

Ухаарч амжаагүй Эхийн хайр

Намайг төрөхөөс өмнө манайх Перугийн нийслэл Лимад амьдарч байсан гэсэн. Нэг удаа Перугийн нэг дүүрэгт маш хүчтэй газар хөдлөлт болсон гэнэ билээ. Тэр үед аав Дотоод Хэргийн Яаманд ажиллаж байсан ба газар хөдлөлтөөс болж сүйрсэн бүс нутгийг сэргээн барих багийн мэргэжилтнүүдийг ахлаж байсан гэсэн. Үүнээс болоод манайх Анкаш хотын Хуараз суурин руу нүүгээд, хэдэн жилийн дараа нь би айлын 6 хүүхдийн отгон нь болж мэндэлжээ. Манай том ах надаас 13 насаар ах. Гэрийнхэн маань бүгд л намайг хайраар халамжилж байв. Би нэг өглөө босоод унтлагын өрөөнийхөө цонхоор гадагш хартал тэнгэрээс яг л цагаан сувд шиг зүйл орж байлаа. Хөөх ямар гоё юм бэ! Би тэр цагаан юмнуудыг барьж үзмээр санагдаж, миний өрөөг ах нарын өрөөнөөс тусгаарладаг урт хонгилд унан барин,…

Мерти Полак / Перу, Лима

Сайрхал

Бие сайтай хүмүүс эрүүл мэндээ хайнга анхаардаг. Ялангуяа өвдөх юмгүй болохоор өөрийнхөө эрүүл гэдэгт хэт итгэж, тоомжиргүй явсаар үүлгүй тэнгэрээс аянга цахисан аятай гэнэт л өвддөг. Үнэндээ эрүүл, бие сайтай харагдаж байсан хүн гэнэт л өвчин эмгэг тусдаг шүү дээ. Эсрэгээрээ бие султай хүмүүс эрүүл мэнддээ тун их анхаардаг. Бие султайгаа сайн мэддэг болохоор тэд биед муу зуршлаас аль болох зайлсхийж, биед сайн хоол хүнс хэрэглэж, бие бялдартаа ихээхэн анхаардаг. “… Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана.”2Кор 12:9 Паул элч мөхөсдөлөөрөө сайрхсан учир нь тэрхүү мөхөс байдлынхаа улмаас л бардам бололгүй, үргэлж Бурханд найдаж чадсандаа тэр. Хэрэв тэрээр юм юмаар чадварлаг, дутагдах мөхөсдөх зүйлгүй байсан бол Бурханаас авсан агуу ивээлдээ сайрхан бардамнаж, махан биеийнх…

Шуналаа хаявал аз жаргал бялхана!

Оны эхний өдөр хүмүүсээс шинэ оных нь хүсэл мөрөөдлийг асуувал бүгд л өөр өөрөөр хариулдаг ч эцсийн эцэст бүгдийнх нь хүсэл нэг л байдаг. Энэ бол яалт ч үгүй аз жаргалтай амьдрах явдал. Аз жаргалын хэм хэмжүүр хүн хүнд янз бүр байдаг. Зарим хүн их мөнгөтэй байвал аз жаргалтай байна гэж боддог. Зарим нь нэр алдартай байвал аз жаргалтай байж чадна гэж боддог. Мөн эрх мэдэлтэй л байвал аз жаргалтай байна гэж итгэдэг хүн ч бий. Тэгтэл тэрбумтан Жей Голд нас барахынхаа өмнө “Энэ дэлхийн хамгийн өрөвдөлтэй хүн би байлаа” гэж хэлсэн байна. Европыг байлдан дагуулж байсан эзэн хаан Наполеон “Миний амьдралд жинхэнээсээ аз жаргалтай байсан зургаахан өдөр л байсан” гэж өчжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картераас амьдралынх нь хамгийн…