Библийн үг
Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд (2Тим 3:15).
Бурханы жинхэнэ хүсэл юу болохыг үүнээс судалцгаая.
Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?
Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…
Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?
Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…
Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?
Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…
Алгасал баяр
Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Иох 6:53 “Гамшиг алгасан өнгөрөх баяр” буюу “Алгасал баяр (Passover)” нь жил бүр ариун тооллын 1 сарын 14-ний орой болдог. 3500 жилийн өмнө израиль ард…
Бүтээгч Эзэний дурсгалт өдөр ба Аврагч Эзэний дурсгалт өдөр
Ямар баяр ёслол тэмдэглэж байгаагаар нь тухайн хүн аль улсын иргэн болохыг дорхноо мэднэ. 8 сарын 15-нд тусгаар тогтнолын өдрийг, 10 сарын 9-нд “Хангыл үсгийн баяр” тэмдэглэдэг хүн аль улсын иргэн бэ? Мөн 7 сарын 4-нд тусгаар тогтнолын баяр тэмдэглэдэг нь аль улсын иргэн бэ? Эхнийх нь солонгос хүн, хоёр дахь нь америк хүн гэдгийг бид төвөггүйхэн мэднэ шүү дээ. Үүнтэй адил Бурханы тогтоосон тэмдэглэлт өдрүүд бий. Тэдгээрээр дамжуулан бид хэн Бурханы хаанчлалын ард иргэд болохыг амархан ялгаж салгах боломжтой. Өнөө үед тэнгисийн эргийн элс мэт үй олон сүм байдаг ч чухам тэдгээр сүмд Бүтээгч Эзэний дурсгалт өдөр байна уу, Аврагч Эзэний дурсгалт өдөр байна уу гэдгийг бид судалж мэдэх хэрэгтэй юм. Тэнгэр газар, түг түмнийг бүтээсэн Бүтээгч Эзэний дурсгалт…
Бурханы сүмд яагаад загалмай байдаггүй вэ?
Өнөөдөр би ажлынхаа хүнтэй нэг яриа өрнүүллээ. Гэхдээ олигтой тайлбарлаж өгч чадаагүйдээ жаахан сэтгэл дундуур байна. Юун тухай тэр үү? Тэр хүн сүмд явдаг юм л даа. Тэгээд би түүнд загалмайг шүтээн болохоор босгож болохгүй гэж хэлсэн юм. Тэгтэл тэр надаас загалмай сүмийн бэлгэ тэмдэг байхад яагаад шүтээн болохыг асуусан. Би түүнд дэлгэрэнгүй тайлбарлаж өгмөөр санагдсан ч юу ч санахгүй байсан. Та надад загалмай яагаад шүтээн болохыг хэлээд өгөөч. Тэгье, тэгье. Эхлээд Арван тушаалаас унших уу? “Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. ...” Гэтлэл 20:4-5 Бурхан шүтээнд мөргөж, үйлчилж болохгүй гэчихээд ямар нэг юмны дүрс хийх нь зүгээр гэсэн байна уу?…
71,692 үзэлт
Үл үзэгдэх ертөнц ба үнэн итгэл
Авралд зайлшгүй хэрэгтэй зүйл нь итгэл. Итгэлгүй хүн аврал авч чадахгүй гэж Библид маш тодорхой зааж байна. Учир нь итгэл байж гэмээнэ Бурханы үгэнд ч дуулгавартай байна, бидний авралын төлөө тогтоосон Бурханы хууль, тушаалыг ч сахин үйлдэнэ. Бурхан үзэгдэх ертөнц ба үл үзэгдэх ертөнцийг бүтээсэн. Итгэлийн ертөнц бидний нүдэнд харагдахгүй учраас жирийн үед бол бидний итгэл их үү, бага уу гэдгийг мэдэх аргагүй. Итгэл хэзээ яаж илэрдэг, бид ямар итгэлтэй байх ёстойг Библийн сургаалаас батлан харъя. Итгэлд байгаа эсэхээ шалга, судал Хүн бүр л сургуульд байхдаа шинжлэх ухааны хичээл дээр хүчиллэг бодис ба шүлтлэг бодисыг ялгах туршилт ганц удаа ч болов хийж үзсэн байх. Махан биеийн нүдээр бол хүчиллэг үү эсвэл шүлтлэг чанартай юу гэдгийг нь мэдэх аргагүй. Гэвч литмус…
Хэтэрхий оройтохоос өмнө
“Хамгийн чухал дөрвөн зүйл” гэдэг нь дөч гаруй жил хоспис (эдгэршгүй өвчтэй хүмүүст амьдралынх нь сүүлийн мөчийг тайван өнгөрүүлэхэд нь тусалдаг эмнэлгийн тусламж үйлчилгээний нэгэн төрөл) эмнэлгийн эмч хийсэн Ира Байёкийн (Ira Byock) бичсэн ном. Тэрээр номондоо эдгэршгүй өвчтөнүүдэд болон тэдний ар гэрийнхэнд хандан санал зөвлөгөө өгдөг. Энэ нь “Намайг уучлаарай”, “Би чамайг уучилсан”, “Чамд баярлалаа”, “Би чамд хайртай” гэсэн дөрвөн үгийг хэлэх ёстой аж. Өвчтөнүүд болон тэдний ар гэрийнхэн сэтгэл доторхоо уудалж өчиж хэлж байгаагүйдээ хожим гэмшиж байгаа олон тохиолдлыг нүдээрээ харж гэрчилсэндээ зохиолч энэ санааг гаргасан байна. Түүний бичсэн номыг уншаад аавтайгаа 20 жил ярилцаагүй хүн аавдаа гомдсон гомдлоо тайлсан байдаг. Аавыгаа хорт хавдартай болсныг сонсоод аавтайгаа уулзахаар зориг шулуудан, бага багаар уулзаж эхэлсэн байгаа юм. Тэгж байтал…
Хуучин гэрээг сүүдэр, шинэ гэрээг бодит гэж тайлбарладаг. Үүнд итгэх Библийн үндэслэл юу вэ?
Библид хуучин гэрээний хуулийг “ирэх сайн юмсын сүүдэр” гэсэн (Евр 10:1). Библид мөн Бурхан өнө эртнээс ирээдүйг урьдчилан мэдүүлсэн (Иса 46:10) гээд, одоо байгаа нь аль хэдийнээ байсан (Ном.Үгс 3:15) гэсэн. Энэ бүх үг нь Бурхан хожим биелүүлэх зүйлээ хуучин гэрээний үед хуулбар ба сүүдэр болгон хэдийн мэдүүлсэн гэдгийг нь харуулж байна. Хуучин гэрээний Мелхизедек ба шинэ гэрээний Есүс Хуучин гэрээ нь сүүдэр, шинэ гэрээ нь бодит гэдгийг хэд хэдэн жишээн дээр шалгаж үзье. Эхлээд Абрахамын үед тохиолдсон түүхэн үйл явдлыг харъя. Абрахамыг тулаанд ялаад буцаж ирэхэд нь Бурханы тэргүүн тахилч Мелхизедек түүнийг талх, дарсаар ерөөсөн байдаг. Энэ үйл явдлаар шинэ гэрээний үед Есүс Алгасал баярын талх, дарсаар бидэнд мөнх амийн ерөөл өгнө гэдгээ урьдчилан харуулсан юм. “Салемын хаан Мелхизедек…
Яагаад “Бурханы сүм” гэсэн нэртэй юм бол?
Ерөөл их аваарай! Намайг Мэдлэгхэн пастор гэдэг. Уулзсандаа баяртай байна. Тантай уулзах сайхан байна. Пастор оо, би Бурханы сүмд яваад удаагүй байгаа болохоор надад асуух юм зөндөө байна. Ингэхэд яагаад “Бурханы сүм” гэсэн нэртэй юм бол? Олон хүн тэгж боддог. Гэхдээ эгч дүү, танай дүүрэгт олон сүм байдаггүй гэж үү? Тэдний дунд Бурханы байгуулсан сүм ч бий, Бурханы байгуулаагүй сүм ч бий. Бурханы байгуулаагүй сүм байдаг юм уу? Хэрэв тэр чинь үнэн бол би сүмд явж эхлэхээсээ өмнө аль нь Бурханы байгуулсан сүм гэдгийг мэдэх ёстой юм байна даа. Яг зөв. Тэгвэл Бурханы байгуулсан сүмийг би яаж олж чадах уу? Тийм ч хэцүү биш ээ. Бурханы үг болох Библиэр л олж авч чадна даа. “Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан…
50,545 үзэлт
Гайхамшигтай ул мөр
Модны их биеийг хөрөөдөөд, модны хөндлөн огтлолыг нь харвал тухайн модны цагиргийн хээ харагддаг. Цаг агаар өөрчлөгдөхөд модны ургах хурд өөр өөр байдгаас болоод цагираг үүсэж бий болдог байна. Эсийн хуваагдал хүчтэй байх үед буюу хавраас зуны хооронд модны доторх бүтэц зөөлөн, өнгө нь тод байдаг бол зуны сүүл эсвэл намрын эхэн үеэс эхлэн эсийн хуваагдал удаан явагддаг тул хатуу бүтэцтэй, бараан өнгөтэй болдог байна. Ийм үйл явц давтагдах тусам модны их бие дээр өвөрмөц хээ бий болж, улмаар модны цагираг үүсдэг аж. Модны цагиргийг харвал модны насыг төдийгүй тухайн модны амьдрах хугацаанд юу тохиолдсоныг мэдэж болно. Улирлын ялгаатай өөрчлөлттэй бүс нутгуудад ургасан шилмүүст модод тод цагирагтай байдаг бол улирлын өөрчлөлт багатай, зөөлөн уур амьсгалтай бүс нутагт ургадаг өргөн навчит…
Шоронгоос бичсэн захидал
Жавахарлал Неру бол Махатма Гандитай цуг Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж, хожмоо Энэтхэгийн анхны ерөнхий сайд болсон хүн. Энэтхэг улс Английн колони байсан цаг үеийн турш колоничлолын засаглалыг эсэргүүцсэнийхээ төлөө тэрээр олон удаа шоронд хоригдож байжээ. Найнигийн шоронд хоригдсоныхоо дараа тэрээр цорын ганц охин Индрадаа шоронгоос захидал бичжээ. Гурван жилийн турш 190 удаа захидал явуулсан байна. Тэгвэл хайртай охиндоо юуг тэгтлээ хэлэхийг хүсээ юм бол? “Чи төрсөн өдрөөрөө бэлэг сэлт, сайн сайхан ерөөл, мэндчилгээний үг их авдаг сан. Сайн сайхныг ерөөхийн тухайд бол аав нь охиндоо одоо ч өгч чадна л даа. Гэвч Найнигийн шоронгоос би чамд ямар бэлэг явуулах билээ дээ? Миний бэлэг нүдэнд харагдаж гарт баригдах материаллаг, биет зүйл биш.” Охиндоо үнэ цэнэтэй бэлэг явуулах гэж Неру бүх…
Амь аврахад бидэнд юу хэрэгтэй вэ?
2016 оны Рио де Жанейро хотод болсон Олимпоос алтан медаль авсан Мак Хортон нэгэн шүтэн бишрэгчээсээ и-мэйл авчээ. Тэр и-мэйлд тамирчны цээжнийх нь дээд талд байдаг мэнгэ томорч өмнөхөөсөө илүү хар болсон тул арьсны хорт хавдар байж магадгүй гэж таамаглаж байгаагаа дурдсан байжээ. Хортон нэн даруй эмнэлэг рүү очтол эмч түүний мэнгийг меланома болсон байх магадлалтайг хэлжээ. Меланома гэдэг нь меланоцитууд хяналтаас гарч эхэлмэгц үүсдэг арьсны хорт хавдрын нэг төрөл юм. Энэ нь үхлийн аюул дагуулах өвчин боловч шинж тэмдэггүй тул арьсаа сайн анхаарч үзэхгүй бол өвчнийг үнэн зөв илрүүлж чадахгүй талтай гэнэ. Өөрт нь санаа зовж, анхаарал халамж тавин, и-мэйл явуулсан шүтэн бишрэгчийнхээ ачаар тэрээр хэт оройтохоос нь өмнө мэс засал хийлгэж, амь насаа аварч чаджээ. Саяхан АНУ-ын Флорида…
Харамсахад хүргэдэг адилхан алдаагаа давтахгүй байх арга
2019 оны 9 сард Сөүл хотын төвд нэг автобус гэнэт зогссон байна. Автобусаа зогсоосон жолооч зорчигчдоос уучлал хүсчихээд, ум хумгүй гараад гүйчихэж гэнэ. Жар эргэм насны нэг эмэгтэй гудманд ухаан алдаж унахад нь аврах гэсэндээ тэгсэн аж. Хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс түүнд туслахыг оролдсон ч эмэгтэй ухаан орсонгүй. Харин автобусны жолооч түүнд шууд хиймэл амьсгал (CPR) хийв. Хэдэн хормын дараа тэрээр ухаан орж, амьсгалж эхэлжээ. Тэгээд автобусны жолооч нэг явган зорчигчоос түргэн тусламж иртэл эмэгтэйн хажууд байхыг гуйгаад, автобусандаа эргэн ирлээ. Хурдан сэтгэж, эмэгтэйн амийг аварсан жолоочийн үйлдэлд зорчигчид ихэд сэтгэл нь хөдөлсөн байгаа юм. Ухаан алдаж унасан явган зорчигчийг харангуутаа нөхцөл байдалд тохирсон хариу арга хэмжээ авсны учрыг уг хэрэг гарсны дараахан жолоочоос ярилцлага авч тодруулжээ. “Би гуравдугаар…
Өгөх хайр
Германы зохиолч Герман Гессегийн бичсэн “Августус” хэмээх богино үлгэрт хайр авах үеийн сэтгэл ба хайр өгөх үеийн сэтгэл хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг харуулжээ. Аавыгаа нас барсны дараа Августус хүү төрсөн аж. Ээж нь нэгэн ид шидтэй өвгөнөөс гуйсанчлан хүү бүх хүний хайрыг авч өсжээ. Үргэлж л бусдын хайрыг авч байсан тул тэрээр бардам, дээрэлхүү, сэтгэл муутай, элдэв янзын гэмт хэрэг үйлддэг нэгэн болж өсжээ. Улмаар тэр бусдын хайраас ч хүртэл уйдаж, амьдрал нь сонирхолгүй санагдан, амиа хорлох гэж ч хүртэл шийдэж байсан аж. Яг тэр мөчид ид шидтэй өвгөн хүслийг нь асуухаар дахин гарч ирэхэд тэрээр хүн бүрийг хайрлаж чаддаг болохыг хүсэж гэнэ. Маргаашнаас нь хүү өөрийгөө хайрлахаа болин, өнгөрсөнд хийсэн гэм нүглээс нь болж өөрийг нь үзэн ядсан хүмүүсээр…
Хамтдаа
Энэ нь өдөрт арван таван ширхэг тамхи татахтай адил биед хор хөнөөлтэй. Энэ нь аливаа өвчнөөр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг. Эрүүл хүмүүстэй харьцуулбал үүгээр зовж байгаа хүмүүсийн цус харвах магадлал 30%-иар нэмэгдэж, зөнөглөх өвчтэй болох магадлал 40%, зүрхний өвчин тусах магадлал хоёр дахин их байдаг байна. Энэ юу вэ? Энэ бол ганцаардал. Америкийн Нийгмийн эрүүл мэндийн албаны комиссар, дэд адмирал асан Вивек Х.Мурти өгүүлэхдээ “Ганцаардал бол сэтгэл гутралд орох, хар тамхинд донтох гэх мэт орчин үеийн нийгмийн асуудлуудыг бий болгох хүчин зүйл” гэж онцолсон байдаг. Ганцаардлаас үүдэн гардаг өвчин эмгэгүүд нь биеийн ерөнхий өвчнөөс хавьгүй илүүгээр бие махбодод хор хөнөөл учруулдаг гэж мэдэгдсэн байдаг. Тэр ч байтугай тэрээр уг албандаа ажиллаж байхдаа үндэстний хэмжээнд эрчимт эмчилгээ шаарддаг өвчний жагсаалтанд ганцаардал гэгч…
Эвлэрүүлгийн өдрийн утга учир
Библид бичсэн Амралтын өдөр, 3 удаагийн 7 баяр гэх мэт Бурханы баярууд нь зүгээр ч нэг хуучин гэрээний хууль биш, хүн төрөлхтний авралтай холбоотой чухал утга учир агуулж байдаг. Бурхан баяр сахидаг Сионы ард түмнээ аварч, баярын тахилаар (мөргөлөөр) Бурхантай гэрээ хийсэн хүмүүсийг “бишрэлтнүүд” гэж нэрлэсэн юм (Иса 33:20-24, Дуу 50:1-5). Мөн сүүлчийн үед ч баяр сахихын төлөө хичээж байгаа хүүхдүүдээ цуглуулаад, дэлхийн бүх ард түмний дунд яруу алдар, магтаал өгнө гэж айлдсан (Зеф 3:14-20). Библид гарч буй Бурханы амлалтын дагуу Бурханы хууль зарлиг, тогтоолыг нандигнан үзэж, Бурханы баярыг сахидаг ард түмэнд алив ерөөл ба яруу алдар ирэх юм. Одоо Бурханы баяр дундаас Эвлэрүүлгийн өдрийн утга учрын талаар судалж үзэцгээе. Эвлэрүүлгийн өдрийн үүсэл Ариун тооллын 7 сарын 10-ны өдөр болдог…
Ариун Гуравын сэнтий нэгийн талаар сонирхож байна уу?
Библи унших явцад нэг болохоор Ёхова нь Бурхан юм шиг, нэг болохоор Есүс нь Бурхан ч юм шиг. Тэд тус тусдаа, өөр өөр Бурхан юм уу? Тийм биш ээ. Бурхан Ариун Эцэгийн үед Ёхова, Ариун Хүүгийн үед Есүс, Ариун Сүнсний үед шинэ нэр (Илчлэл 3:12 үзэх) гэж үе тус бүрд өөр өөр дүр төрх, өөр өөр нэрээр гарч ирсэн ч угтаа бол бүгд адилхан нэг Бурхан юм шүү дээ. Тиймээс Ариун Гуравын сэнтий нэг гэдэг нь Ариун Эцэг Бурхан, Ариун Хүү Бурхан, Ариун Сүнс Бурхан нь өөр өөр Бурхан биш, адилхан нэг Бурхан гэсэн үг. Тэгвэл Ариун Эцэг нь эцэг, Ариун Хүү нь хүү байхад яахаараа нэг Бурхан гэдэг билээ? Төгс хүчит Эцэг Бурхан гурван өөр үүрэг гүйцэтгэсэн гээд бодчихвол…
41,267 үзэлт
Алгасал баяр ба Бурханы тамга
Өнөө үед үндэстэн хоорондын дайн, улс хоорондын мөргөлдөөн, терроризм, өлсгөлөн, газар хөдлөлт, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан үхэлд хүргэхүйц цочир хүйтрэл, хэт халалт, үер гэх зэрэг тоймгүй их гамшиг бөмбөрцөг дэлхийн хаа сайгүй гарч байна. Энэ мэт гамшиг нүүрлэх бүрийд хүмүүс хэнд, юунд найдахаа мэдэхгүй айдаст автан чичирч байна. Библид хожим ирэх гай гамшгийг болон тэрхүү гамшгийн үед хүмүүс яах талаар аль эртнээс зөгнөсөн юм. “Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч мутар минь тэднийг тэндээс барина. Тэнгэр өөд гарсан ч тэднийг би эндээс буулгана. Кармелын оргилд нуугдсан ч... Тэнгисийн ёроолд харцнаас минь өөрсдийгөө бас далдалсан ч...” Амо 9:2-9 Дээрх зөгнөлөөс үзэхэд хүмүүс гарцаагүй хаа нэг газар өөрсдийгөө далдалж, нуугдахыг оролдоно. Учир нь энэ дэлхийд хүний хүчээр дийлэхээргүй үлэмж гамшиг буух юм.…
Тушаал ба тэрслэл
Тэрслэх гэдэг нь ерөнхийдөө хааны чиг удирдлагыг болон бодлогыг дагахгүй, бослого гаргахыг хэлдэг. Сүнсний ертөнцөд бол бидний Хаан болох Бурханы тушаалыг сахихгүй байх нь тэрслэл юм. Бурханы тушаал сахидаг хүн Бурханы талд зогсоно уу гэхээс хэзээ ч Бурханд тэрслэхгүй. Тийм учраас Библид сүүлчийн сүнслэг их дайн дэгдэх үеэр Бурханы талд зогссон хүмүүс нь “Эмэгтэйн бусад үр удам”, “Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг хүмүүс” гэсэн байдаг (Илч 12:17). Энэ удаагийн дугаараас Бурханы тушаал ба тэрслэлийн холбоо хамаарлыг зөв ойлгож, Бурханы тогтоол, зарлиг, хуулийн чухлыг сэтгэл зүрхэндээ хоногшуулахад цаг гаргацгаая. Бурханд бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаа зориулсан Иосиа Иудагийн хаан Иосиа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа Бурханы хуулийг сахисан хүн гэдгийг хүмүүс мэднэ. Бид яавал Бурханы талд…
Алгасал баяр бол аврах үнэн
Хүмүүс бидний хувьд энэ дэлхий асар өргөн уудам мэт санагддаг ч энгүй уудам сансар огторгуйгаас харахад бол хайж олоход ч бэрх тийм өчүүхэн цэг. Библид энэ газар дэлхийг Бурханы өмнө хувингийн дусал мэт, дэнсэн дээрх ширхэг тоос мэт тооцогддог гэж хэлсэн байдаг юм (Иса 40:15). Иймхэн дэлхийд амьдарч байгаа хүн төрөлхтний төлөө Бурхан нэгэн гэрээ байгуулсан. Цаглашгүй сансар огторгуйг эрхшээдэг Бурханы өгсөн алив тогтоол, хууль, тушаал дотор хүн төрөлхтнийг тэнгэрийн хаанчлалд мөнх амийн аз жаргал эдлүүлэх гэсэн Бурханы хүсэл шингэсэн байдаг. Энэ үед Бурхан шинэ гэрээний Алгасал баярыг сэргээж, “Сахь” гэж бидэнд айлдсан юм. Үүнд ч мөн Бурханы онцгой ивээл, ерөөл бий. Биднийг туйлаас хайрладаг Бурханыхаа хүслийг ухаарч, шинэ гэрээ амийн үнэнийг эрхэмлэн сахихыг, мөн тунхаглахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсэх…
Байгалийн нарны эрчим хүчний систем, фотосинтез
Нар асар их хэмжээний эрчим хүч, энерги үйлдвэрлэж, тэр эрчим хүчнийхээ ихэнхийг гэрлэн хэлбэрээр сансар огторгуйд цацруулж байдаг. Нарны бүх зүгт цацруулж байдаг гэрлийнх нь ердөө 2,2 тэрбумны нэг хувь нь л дэлхийд хүрдэг. Үүнийх нь 30 хувь нь сансар огторгуй руу эргэн ойж, 70 хувийг нь л дэлхий шингээж авдаг байна. Тэгсэн ч ертөнцийн хүмүүсийн нэг жилд хэрэглэдэг эрчим хүчний нийт хэмжээ дэлхийд орж ирдэг нарны энергийн ганцхан цаг л тусах хэмжээтэй тэнцэнэ. Бүх амьд биет оршин тогтнохын тулд энерги зайлшгүй шаардлагатай ч гэрлийн энергийг шууд хэрэглэх боломжгүй, харин органик хэлбэрт шилжүүлэх ёстой. Тэгтэл дэлхий гараг дээр зарим нэг бичил организмыг эс тооцвол зөвхөн ургамал ногоо л гэрлийг органик хэлбэрээр хадгалж чаддаг байна. Хүн төрөлхтөн төдийгүй бүх амьтан ер…
Есүсийн Амилалтын баяр
“Сүүлчийн зоог” болох Алгасал баяр дахин сэргэсэн нь