Далай ба Эх

Өргөн уудам тэнгис далай хуурай газрын алив муу муухайг шингээж авдаг хэрнээ өөрөө огтхон ч мууддаггүй. Үүний шалтгаан олон. Далайд бохир юмсыг цэвэрлэх давс бий. Мөн цаг үргэлж давалгаална. Далайд амьдардаг бичил биетүүд хорт элементийг нь задалдаг гээд л. Бохир мууг өөртөө авч цэвэршүүлэх далай гэгч яг л Эх лүгээ. Тэнгэр Эх үр хүүхдүүдийнхээ алдаа эндлийг цөмийг нь өнгөрөөн хүлээн авч, хязгааргүй золиос хайраараа хүүхдүүдээ өөрчилдөг. Хятад хэлний “далай (海)” гэдэг ханз дотор “эх (母)” гэсэн үг орсон байдаг. Франц хэлний “эх (mère)” гэсэн үг нь “далай (mer)” гэсэн утгыг дотроо агуулдаг аж. Далай ба Эхийн онцлогийг бодох тусам энэхүү үгийн гүн гүнзгий утгыг бишрэм. Далай бүхий л бохир зүйлийг цэвэршүүлдэг шиг ах эгч дүү нарынхаа бүхий л алдааг тэвчиж…

Олон нийтийн сүлжээний аюулгүй байдал нь хаалгаа түгжихтэй адил чухал

Олон нийтийн сүлжээ гэдэг нь Facebook, Twitter, Kakao Story, Instagram, Band, YouTube гэх мэтээр хүмүүс бусадтай мэдээлэл харилцан солилцож, өөр хоорондоо чөлөөтэй харилцах замаар олон нийтийн сүлжээ буюу нийгмийн харилцаа бий болгохын тулд ашигладаг виртуал орон зай, онлайн платформ юм. Ухаалаг утасны тархалт нэмэгдэхийн хэрээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах боломжтой болж, улмаар орчин үеийн хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болоод байна. Солонгосын нэгэн портал сайтаас 693 хүнийг хамруулан “Олон нийтийн сүлжээний ашиглалтын хэв маяг ба ашиглалтын төлөв байдал” гэсэн судалгаа хийжээ. Нийт хариултын 91,3% олон нийтийн сүлжээ ашигладаг байсны ашиглаж буй зорилгын тухайд 63,2% нь бусадтай харилцахын төлөө, 60,7% нь төрөл бүрийн мэдээлэл судалгааны чиглэлээр, 46,9% нь уйдаагаа гаргах зорилгоор, 38,6% нь өдөр…

Хэцүүг даван туулах шилдэг арга

Алдарт инээдмийн жүжигчин Чарли Чаплин тайзан дээр олон хүний өмнө хэдэн ч удаа тоглож байсан, тэр болгондоо жүжгийнхээ үгийг нэг бүрчлэн цаасан дээр бичдэг байжээ. Тэрээр тайз дэлгэцийн ажилд гаршсан нэгэн хэдий ч тайзан дээр гарахаараа л далайн өвчин туссан мэтээр дотор нь муухайрдаг байсан гэнэ. Олон алдартай титэм үг үлдээсэн Их Британийн ерөнхий сайд Бенжамин Дисраэли ч мөн “Олны өмнө үг хэлж байснаас морин цэргийн командлагч байсан нь дээр” хэмээн сэтгэлийн зовлонгоо уудалж байсан гэдэг. Цагтаа нэгэн үеийг эзэгнэж байсан нэр алдартангуудад ч бүгдэд нь зовлон байсан. Гэвч зовлон бэрхшээлийг даван туулж, амжилтанд хүрсэн тэдний нууц юу юм бол? Тэдний амжилтын нууц нь өгөгдсөн боломжоос зайлсхийхийн оронд нүүр тулж, боломжоо илүү идэвхтэй ашигласанд байв. Тэд алив бэрхшээлийг даван туулах…

Гэр бүлд минь ирсэн Бурханы ерөөл

2017 оны зун миний аз жаргалтай мөрөөдөл эцэст нь биеллээ олсон юм. Би гэрийнхнээ Бурханы энгэрт эргэн ирж, нэг дуу хоолойгоор магтаал өргөн, тэнгэрийн хаанчлалын найдвар тэдэнтэйгээ хуваалцдаг болохсон гэж мөрөөддөг байлаа. Хайртай гэрийнхэнтэйгээ хамт Амралтын өдрийн мөргөл тэмдэглэсэн тэр өдөр миний сэтгэл аз жаргалаар бялхаж байж билээ. Би бага сургуульд байхын л Бурханд итгэх итгэл, тэнгэрийн хаанчлалын найдвар сэтгэлдээ тээн амьдарч ирсэн. Гэвч христийн сүмээс олон таагүй зүйл олж хараад, яваандаа сүмд явахаа больсон юм. Харин дараа нь Бурханы сүмийн талаар мэдсэн л дээ. Шинэ гэрээний үнэнийг судлах явцдаа би тэнгэрийн хаанчлалд очно гэсэн итгэлтэй болж, үнэнийг баяртайгаар хүлээн авсан сан. Намайг сүмд явж эхэлснээс хойш хоёр сар орчмын дараа нөхөр маань гэнэт ажлаасаа эрт ирдэг болов. Нөхөр маань…

Солонгос Сөүл / Сог Мин Со

Христийг өмссөн хүн

"Хувцас бол далавч", “Хувцас хүнийг бүтээдэг” гэсэн солонгос зүйр үг бий. Үнэхээр л ортой үг. Хүний өмссөн хувцас зан төлөвт нөлөөлдөг болохыг харуулсан нэгэн сонирхолтой туршилт байдаг. Нийгмийн сэтгэл судлаач Адам Галинский оюутнуудыг хоёр бүлэгт хувааж, нэг хэсэгт нь эмчийн цагаан халаад, нөгөө хэсэгт нь өдөр тутмын энгийн хувцас өмсгөв. Дараа нь тэрээр оюутнуудад ногоон, улаан өнгө солигдож байгаа дэлгэц харуулж, доогуур нь ногоон, улаан гэсэн үг гаргав. Тэрээр эдгээр үгийг өнгөнөөс нь зөрүүлж гарган, оюутнуудыг хэр сайн анзаарч байгааг нь шалгасан байна. Туршилтын үр дүнд эмчийн халаад өмссөн оюутнууд өнгө, үгний ялгааг хоёр дахин сайн анзаарч байв. Тэд эмчийн халаад өмссөнөөс ч тэр үү анхаарал төвлөрүүлэхдээ хамаагүй илүү байжээ. Үнэнийг хүлээн авсан сайн мэдээний үйлчлэгчид бол Христийг өмссөн хүмүүс…

Найздаа зориулсан зурагтай ном

Лос Анжелест амьдардаг Жона (8) дэлхий даяар 500 орчим хүн өвчлөөд байгаа элэгний ховор тохиолдлын гликогенийн өвчтэй хүүхэд аж. Одоогоор уг өвчнийг бүрэн эмчлэх аргыг хараахан олж тогтоогоогүй бөгөөд хүнд хэлбэрийн гипогликемийн (цусан дахь сахар багадалт) шинж тэмдэг илэрсэн үед цусан дахь сахарын хэмжээг аажмаар хангахын тулд эрдэнэ шишийн цардуулыг өдөр бүр гурван цаг тутамд уух хэрэгтэй гэж үздэг байна. Жонагийн хамгийн сайн найз Дилан найзынхаа төлөө юу хийж чадахаа бодож, эмчилгээнд нь зориулан хандив цуглуулахаар шийдэв. Тэгээд бяцхан зурагт ном хийж зарахаар болжээ. Дилан аав, ээжээсээ уйгагүй шалж гуйсны эцэст “Шоколадтай баар” гэдэг нэртэй номоо хэвлүүлэв. “Шоколадтай баар” гэдэг нь хоёр найзын "гайхалтай" гэсэн утгаар хэрэглэдэг үг аж. Жишээлбэл тэд "Далайн эрэг рүү явах нь шоколадтай баар!" "Найздаа туслах…

Цөхрөх үедээ

Хоногийн хамгийн харанхуй цаг нь үүр цайхын өмнө тохиодог. Үүний нэгэн адил хүний ​​амьдралын хамгийн цөхөрмөөр үе итгэл найдвар ирж байгаагийн дохио байж ч болох юм. Хүн бүрд сэтгэлээр унах үе бий. Бидний хүссэн болгон санаснаар болдоггүй шүү дээ. Заримдаа санаанд оромгүй зүйл тулгарна. Гэнэтийн нөхцөл байдал үүсэх бүрд бид ихэд шантарч, гутран, зүгээр л бууж өгмөөр болдог. Эргэн тойрноо яаж ч харсан гарах гарцгүй болсон мэт санагддаг даа. Яг тэр л мөчид Бурхан бидэн рүү мутраа сунгаж байдаг юм шүү. Израильчуудыг Египетээс гарахад тэднийг цөхрөлд оруулах олон нөхцөл байдал хүлээж байлаа. Гэсэн хэдий ч Бурхан Өөрийн ард түмнийг зөнд нь орхисонгүй. Египетийн цэргүүд аймшигтайгаар араас нь мөшгин хөөж, Улаан тэнгис урд нь хүрхрэн давалгаална. Тэднийг айсандаа чичирч байхад Бурхан…

Зуршил

Би үргэлж тантай цуг байдаг. Таны үйлдэл нэг бүрийг ажиглаж, дараа нь автоматаар дагаж гүйцэтгэдэг. Хэрэв та намайг сайн сургах юм бол “Амжилт” хэмээх нандин эрдэнэ олж авна. Харин та надад захирагдах юм бол “Бүтэлгүйтэл” хэмээх хадан цохионоос унана. Би амжилтанд хүрсэн хүмүүсийн зарц нь, харин бүтэлгүйтсэн хүмүүсийн эзэн нь. Намайг "Зуршил" гэдэг л дээ.

Бүх хүн шантарсан ч

2019 оны 5 сарын 8-нд Аманда Аллер хэмээх гуч орчим насны эмэгтэй Хавайн Мауи арлын дархан цаазат газар зугаалж яваад төөрчихжээ. Тэрээр гар утсаа машиндаа орхисон тул хэнтэй ч холбоо барих боломжгүй байлаа. Аманда гарах гарц олохоор алхах тусам улам гүн ой руу орж, улмаар гэгээ ч тасарчээ. Амьд үлдэхийн тулд тэрээр хүндхэн өдрүүдтэй тэмцэх хэрэгтэй болж. Шөнөдөө сэрүү орохоор тэр дулаацахын тулд модны навч болон ухсан шороогоороо хамаг биеэ хучна. Өдөр нь зэрлэг жимс, хорхой шавьж, голын усаар өл зогоон, замаа олох гэж хамаг л аргаа барж байв. Тэгж явахдаа хаднаас унаж хөлөө гэмтээн, уулын үерт гутлаа урсгачихаж. Ойд ганцаархнаа өдөр шөнийг өнгөрүүлэн, 17 дахь өдрөө тэрээр сая нэг анх байснаасаа 11 км-ийн зайд аврах багийнхантай гэнэт таарчээ. Хэдийгээр…

Шүүлт

15 сантиметрийн урттай шугам байжээ. Тэр шугам ямар ч биеттэй таарсан эхлээд уртыг нь хэмждэг байв. "6.7 сантиметр, 11 сантиметр, 9.2 сантиметр... Өө, чи ердөө 3-хан сантиметр юм байна ш тээ!" Шугам нэг өдөр жинлүүртэй таарав. Гэтэл жинлүүр яах ийхийн зуургүй шугамны жинг үзэв гэнэ. “17 грамм аа? Ердөө л энэ үү. Ямар инээдтэй юм бэ! Ха ха ха!” Шугам ихэд гомдон, хариугүй уйлах шахлаа. Тэгэхэд л шугам сая нэг аливааг зөвхөн уртаар нь дүгнэдэг байсан өөрийн алдааг ухаарч гэнэ. Тэр цагаас хойш шугам бүхнийг байгаагаар нь хүлээн авч, хүндэтгэн, сайнаар харж сурчээ.

Бүх баяр хөөр, аз жаргал Эхийн дотор

Нэг өдөр хүү маань ирээдүйн эхнэрээ танилцуулахаар гэртээ дагуулж ирлээ. Тэр бүсгүй нь сүмд явдгийг сонсоод бидэнд их таалагдаж билээ. Эхнэр бид хоёр ч гэсэн христчин улсууд л даа. Тийм болохоор хүүгээ эхнэртэйгээ эв түнжинтэй байж, итгэл үнэмшилтэй, зөв амьдраасай гэж л хүснэ шүү дээ. Надад хүсэх өөр юу байхав. Хүүгээ хуримаа хийсний дараахан бид бэрийнхээ явдаг сүмийг Бурханы сүм болохыг мэдэж авсан юм. Үүнд нь сэтгэл дундуур байснаа нуух юун. Гэтэл бэр маань бидэнд их сайн хандана. Бид ачлалт бэрийнхээ хүсэлтээр Бурханы сүмээс зохиодог “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнг нь очиж үзэн, сүмийнхээ талаар ярихыг нь тээршээлгүй сонсдог байв. Тэгтэл нэг өдөр хүү бэр хоёр маань ихэд шаналангуй харцаар харснаа эхнэр бид хоёртой цуг Бурханы сүмд явах хүсэлтэй байгаагаа…

Солонгос, Дэгү / И Шил Гон

​Сайхан харилцааны төлөөх хэлэлцээ​

“Бараг юм бүхэн хэлэлцээ.” Америкийн хэлэлцээ судлаач Херб Коэн ийм үг хэлсэн байдаг. Хэлэлцээ гэхээр ихэнх хүмүүс олон улсын хэлэлцээ, цалингийн хэлэлцээ гэх мэт чухал асуудлуудын тухай сүртэй, ширүүн тэмцэл гэж төсөөлдөг. Харин хэлэлцээ хийнэ гэдэг нь зөвхөн гадаадын дипломатч, бизнесийнхэнд зориулагдсан тусгай ажил үүрэг биш. Зах дээр бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохиролцох, үдийн хоолны цэсийг хамт олонтойгоо хэлэлцэн хамт шийдэх, гэр бүлийнхэнтэйгээ гэрийн ажлаа хуваах, хүүхдийн халаасны мөнгөний хэмжээг шийдэх зэрэг нь хэлэлцээний нэг хэлбэр. Херб Коэний хэлсэнчлэн албан ёсоор ширээний ард өөд өөдөөсөө хараад суухгүй ч гэлээ хүний өдөр тутмын амьдрал гэгч нээрээ л цуврал хэлэлцээ байдаг аж. Хэрэв хүн болгон хэрэгцээгээ бие даан хангаж чаддаг байсан бол, эсвэл хоёр талын хүсэл сонирхол үргэлж таардаг байсан бол энэ…

Суут ухаантан болох нууц

Испанийн алдарт хийлч Пабло де Сарасате (Pablo de Sarasate) арван настайдаа Хатан хааны өмнө хийл хөгжим тоглож байсан авьяаслаг нэгэн. Тэрээр өвөрмөц чичиргээ, нарийн хэмнэлтэй тоглолтоороо олны магтаал хүлээдэг байв. Тухайн үеийн Камил Сен-Санс, Эдуард Лало, Макс Бруч зэрэг хөгжмийн зохиолчид түүнд зориулан уран бүтээл хүртэл туурвиж байсан гэдэг. Тэрээр Америк төдийгүй Франц, Англи зэрэг Европын орнуудаар аялан тоглолтоо хийн, үзэгчдийг байлдан дагуулж байжээ. Сарасате хөгжмийн зохиол бичихдээ ч гарамгай байв. Тэрээр , , зэрэг бүтээлээрээ нэр алдарт хүрсэн юм. Ялангуяа гэдэг бүтээл нь хөгжимчдөөс асар өндөр ур чадвар шаардсан, тухайн үеийн хийлчдэд тоглоход амаргүй хөгжим байв. Харин Сарасате тэрхүү хөгжмөө гайхалтай тоглож, дэлхий дахиныг шагшруулдаг байлаа. Хүмүүс түүнийг “Төрөлхийн суут ухаантан юм аа” гэж магтахад тэрээр ийн өгүүлдэг байжээ.…

Тэнгэр элч надтай хамт байсан нь

Би Энэтхэг рүү явахын тулд Непалын онгоцны буудлаас виз авах явцдаа бага зэргийн асуудалтай тулгарсан юм. Надад зөвхөн Энэтхэгийн рупи байв. Америк доллар юм уу непал рупи биш л бол өөр юугаар ч төлбөр төлөх боломжгүй гэлээ. Валютын машин нь хүртэл эвдэрчихсэн байсан болохоор би яах учраа олохгүй ийш тийш холхиж гарав. Гэтэл сайхан сэтгэлтэй хоёр гадаад эмэгтэй таарч, тэдний ​​тусламжтайгаар би асуудлаа дор нь шийдчихэв. Тэнгэр Эх над руу тэнгэр элч нараа илгээсэн нь гарцаагүй байлаа. Тэнгэр элч нарын тус үүгээр зогссонгүй. Би Непалд нэг хоночихоод Энэтхэг рүү явах төлөвлөгөөтэй байсан юм. Миний захиалга өгсөн зочид буудлаас хэн нэгэн намайг тосохоор ирсэн эсэхийг мэдэхээр би нэрээ хайлаа. Гэвч хаана ч миний нэр харагдсангүй. Онгоцны буудал дээр нь гадаадын иргэн…

Солонгос, Пусан / Ким Жи Ён

Үр жимс их гаргахыг хүсвэл

Сайн мэдээний арвин их үр жимс гаргах хамгийн шилдэг арга бол Бурханыг зүрх сэтгэлийнхээ төвд байлгах явдал. Зүрх сэтгэлийнхээ төвд Бурханыг залсан хүмүүст нэгэн онцлог шинж байдаг нь тэд цаанаасаа л бусдад үйлчилж, өөрсдийгөө даруу болгоход суралцсан байдаг. Учир нь Өөрийн хүүхдүүддээ үйлчлэх жишээ биечлэн үзүүлсэн Бурхан тэдний дотор оршдог юм. Алгасал баярын ариун зоогийн ёслолын өмнө Есүс шавь нарынхаа хөлийг биечлэн угаасан нь биднийг ч мөн ийм даруу байдлаар бие биендээ зүрх сэтгэлээсээ үйлчлээсэй гэж хүссэндээ тэр юм. Хамгийн дээд сэнтийд залрах ёстой байсан тэнгэрийн Бурхан Өөрийгөө хамгийн дорд даруу Нэгэн болгосон билээ. Бурханы хүүхдүүд болсныхоо хувьд бид хүслийг нь сэтгэл зүрхэндээ шингээж чадах юм бол биднээс бардам зан гарах учиргүй. Бидний дотор оршдог Бурханаа бүрэн дуурайж, ах эгч…

Та бодож байгаагаасаа ч илүү үзэсгэлэнтэй шүү!

Их Британийн нэгэн компани эмэгтэйчүүдэд өөртөө итгэх итгэл суулгаж, жинхэнэ гоо үзэсгэлэнг нь мэдрүүлэх зорилгоор тэднийг Холбооны мөрдөх товчооны ам зургийн мэргэжилтэнтэй уулзуулах өвөрмөц компанит аяныг эхлүүлжээ. Уг аян “Та бодож байгаагаасаа ч илүү үзэсгэлэнтэй” гэсэн уриатай байв. Ам зургийн мэргэжилтэн АНУ-ын Нью-Йорк хотод өөр өөр насны, өөр өөр үндэс угсааны долоон бүсгүйтэй нэг бүрчлэн ярилцжээ. Харин мэргэжилтэн тэдгээр бүсгүйчүүдийг харах боломжгүй, зөвхөн нүүр царайг нь тодорхойлох зорилгоор тэдэнд асуулт тавих боломжтой байж. Бүсгүйчүүд ч мөн түүнийг харах боломжгүй, зөвхөн асуултанд нь хариулав. Маргааш нь гуравдагч этгээд ирж, бүсгүйчүүдийн нүүр царайг мөн тодорхойлов. Үр дүн нь ёстой гайхалтай байлаа. Гуравдагч этгээдийн тодорхойлолт дээр үндэслэсэн хөрөг зурагнууд нь бүсгүйчүүдийн өөрсдийнх нь тодорхойлж зуруулсан зурагнаас хавьгүй үзэсгэлэнтэй байв. Тэд өөрсдийн нүүр царайг…

Жантегийн хууль (эгэл жирийн хүмүүсийн хууль)

“Хэрэв та аз жаргалтай байвал бусдыг аз жаргалтай болгож чадна. Бусдыг аз жаргалтай байлгавал та өөрөө бүр ч аз жаргалтай байх болно.” Глейм (Германы яруу найрагч Хойд европчууд хүүхдүүдээ сургахдаа “Жантегийн хууль”-ийг онцолдог байна. Энэ нь Скандинавт уламжлагдан ирсэн нийтлэг хууль юм. “Жанте” гэдэг нь Америкт Жеймс гэдэг шиг түгээмэл нэр бөгөөд “эгэл жирийн хүн” гэсэн утга агуулж байдаг аж. Хойд европчуудын сэтгэл оюунд гүн гүнзгий суучихсан байдаг тэрхүү хуулийг доор сийрүүлье. “Өөрийгөө онцгой гэж бүү бод, өөрийгөө бусадтай ижил байр суурьтай гэж бүү бод, өөрийгөө бусдаас илүү ухаалаг гэж бүү бод, өөрийгөө бусдаас илүү байр суурьтай гэж бүү бод, өөрийгөө бусдаас илүү мэддэг гэж бүү бод, өөрийгөө бусдаас илүү чухал гэж бүү бод, өөрийгөө бүхнийг чадагч гэж бүү бод,…

Эзний сэтгэл

“Ромчуудын түүх” хэмээх бүтээлээрээ алдартай Японы зохиолч Нанами Шионо “Ромын эзэнт гүрэн хүчирхэг байсан хэдий ч мөхсөн гол шалтгаануудын нэг нь улс орноо хамгаалж байсан цэрэг дайчдын дийлэнх нь хөлсний цэргүүд байсан” хэмээн тэмдэглэжээ. Цэргүүдийн хувьд өөрсдийн эх орноо хамгаалж байгаа хэрэг биш учраас үүрэг хариуцлагаа ухамсарлах тал дээр учир дутагдалтай хандаж байв. Иймд Ромын хүч сулрахад хүрчээ. Японы колоничлолын үед Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Ан Чан Ху эзэн хүн болон замын аянчны ​​ялгааг дурдахдаа “Гэрийн эзний хараа хяналт байхгүй айл өрх хэзээ нэгэн цагт нурна” гэсэн байдаг. Тэрээр тухайн улс орны эзэн нь болсон ард түмний хувьд эзний сэтгэл чухал байдгийг ийн онцолсон байна. Хэдий нэг гэрт байсан ч гэрийн эзэн, замын аянчин хоёрын байр суурь тэс өөр.…

Одоо!

“Маргааш бол мэргэжлийн мэхлэгч” гэсэн үг байдаг. Энэ нь бид аливааг “Маргааш хийнэ” гэж хойшлуулдаг бөгөөд ингэх нь ихэнх тохиолдолд тэдгээр ажлаас няцах юм уу эсвэл бүрмөсөн орхихыг өөртөө зөвшөөрдөг гэсэн үг. Уг нь маргааш гэгч цаг хугацаа өнөөдрөөс тийм ч их ялгаатай биш л дээ. Гэсэн хэдий ч бидний ихэнх нь хийх ёстой зүйлээ “маргааш” болтол хойшлуулсаар л байдаг. Энэ нь тухайн ажлыг хийж хэрэгжүүлэх хүсэл зориг бидэнд дутагдаж байгаагийн нотолгоо юм. Есүсийн айлдсан талантны тухай сургаалт зүйрлэлд авснаасаа хоёр дахин их ашиг олж, эзнээсээ магтаал сонссон хүмүүст нэг л нийтлэг онцлог байсан. Тэд “тэр даруй” яваад худалдаа хийсэн. Тэд эзнийхээ мөнгийг газарт нууж, юу ч хийлгүй зүгээр л эзнээ буцаж ирэхийг хүлээн суугаад, эцэст нь өөрт байгаагаа хүртэл…

Тэнгэрийн хаанчлалаас бүү ухарч, няц

Мосег Синаи уулнаас бууж ирэлгүй удсанд алтан тугалан шүтээн бүтээж, түүндээ мөргөж үйлчилсэн израиль ард түмэн. Өлөө дарахын тулд ууган хүүгийн эрхээ аяга зармагны шөлөөр худалдсан Есав. Өнөө үеийг хайрлаж үнэнийг орхисон Дем... Тэд бол үнэ цэнэтэй зүйлээсээ татгалзсан тэр мөчөөс эхлэн золгүй байдалтай нүүр тулгарсан Библийн түүхэн хүмүүс юм. “Би чадах бүхнээ хийсэн. Одоо хангалттай. Би цаашид тэвчиж чадахгүй.” Хүний амьдралд бууж өгмөөр санагдах хэцүү мөч ирдэг. Гэсэн хэдий ч тийм мөчид хүртэл бидэнд хэзээ ч бууж өгөх ёсгүй нэг зүйл бий. Тэр бол бидний очих ёстой итгэлийн амьдралын маань зорьсон газар болох тэнгэрийн хаанчлал юм. Ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон гэсэн тэнгэрийн орны замаас хэзээ ч ухарч няцдаггүй хүмүүст өгөгдөх Бурханы бэлэг бол тэнгэрийн хаан тахилчийн ерөөл юм.…