Итгэл & Амьдрал
Христийн анхилуун үнэр гаргах хүсэлтэй итгэгчдийг итгэлийн зөв амьдралаар амьдрахад нь тусална.
Хүн бүр хоорондоо найз
Барууны нийгэмд “Манай гараг дээр ердөө зургаахан алхмын дотор л бүх хүн хоорондоо холбогдох боломжтой” гэсэн ойлголт байдаг. Нэг ёсондоо хүмүүс харилцахдаа хэдхэн шат дамжлага дамжихад л бүгд хоорондоо холбогдоно гэсэн үг л дээ. 1967 онд АНУ-ын сэтгэл зүйч Стенли Милграм энэ үгийг нотлох нэгэн туршилт явуулжээ. Тэрээр АНУ-ын зүүн баруун бүс нутгаар амьдардаг иргэдийг тэрхүү туршилтандаа хамруулж, хүн тус бүрд албан бичиг өгөөд, түүнийгээ Бостоны нэг танихгүй биржийн брокерт өөрөө биш, танилаараа дамжуулан өгөөрэй гэж явуулж гэнэ. Тэгээд уг албан бичиг хэдэн хүн дамжиж байж брокерийн гарт хүрэхийг нь ажигласан аж. Тэгтэл явуулсан бичиг баримт нь дунджаар зургаан хүн дамжиж эзэндээ хүрсэн байв. Туршилтын үр дүнг хялбархан тооцоолж үзье л дээ. Нэг хүнд 100 найз байдаг гэж бодвол эхний…
Хелпэрс хаае (Helper’s High)
Хүн сайн санааны үүднээс бусдад туслах үед эндорфин гэдэг гормон их хэмжээгээр ялгарч, сэтгэл санаа баяртай болдог төдийгүй энэ нь хүний бие махбодод эерэгээр нөлөөлдгийг судалгааны үр дүн харуулжээ. Үүнийг сэтгэл судлалын мэргэжлийн үг хэллэгээр “Хелпэрс хаае (Helper's High)” гэдэг гэнэ. Яг л үгийнхээ утга шиг, хэн нэгэнд туслахад аз жаргалын дээдийг мэдэрдэг гэсэн үг аж. Долоо хоног тутамд 8-с дээш цагийг бусдад туслахад зарцуулдаг 3000 гаруй сайн үйлстний дунд судалгаа явуулахад, тэдний 95 хувь нь “Хелпэрс хаае”-г мэдэрдэг нь тогтоогджээ. Сайн дурын ажлыг албан хүчээр явуулсан ч мөн л адил. Тэнсэн харгалзах ял авсан хүмүүсээр “сайн дурын ажил” албадан хийлгэхэд эхэндээ хүчээр хийдэг байснаа сүүлдээ өөрсдийн хүслээр хийх болсон тохиолдол олонтоо гардгийг гэмт хэрэгтнүүдтэй ажилладаг нэгэн хуульч яриандаа дурдаж…
Насны ангилал
Өнгөрсөн жил Нэгдсэн Үндэстний Байгууллагаас (UN) хүн амын дундаж наслалт болон хүний бие бялдрын хүч тамирын өөрчлөлтийг харгалзан “насны ангилал”-ыг шинэчлэн тогтоожээ. Шинжлэх ухаан болон анагаах ухааны хөгжлийн улмаас хүн амын наслалт уртсаж байгаа аж. НҮБ-ын таван шинэ ангиллаар бол 0-17 насыг насанд хүрээгүй, 18-65 насыг залуу, 66-79 насыг хижээл, 80-99 насыг өтөл, 100-гаас дээш насыг өндөр нас гэж тооцох юм байна. Хүний амьдралыг тэгэхээр 100 жил гэж үзэж болох нь ээ. Тэрхүү ангиллыг бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байгаа хүмүүс ч бий. Харин уг шинэчилсэн ангиллыг хүмүүсийн ихэнх нь нааштай хүлээж авах хандлагатай байгаа гэнэ. Хүний амьдралын хамгийн эрч хүчтэй, цог золбоотой оргил үе болох залуу нас, хижээл нас ийн уртсахын хэрээр хүн эрүүл саруул байх л юм бол…
Алмааз эрдэнэс мэт
Эрдэнэсийн чулууны хаан гэгдэх алмааз эрдэнэ. Дэлхий дээрх хамгийн хатуулаг чанартай ашигт малтмал болох алмааз нь модны нүүрс болон харандааны түүхий эд болдог бал чулууны нэгэн адил нүүрстөрөгчийн атомаас бүрэлддэг гэдгийг бид сайн мэднэ. Адилхан атомаас тогтсон хэрнээ модны нүүрс бал чулуу хоёр нь тас хар өнгөтэй, амархан бутарч хагардаг байхад алмааз нь өнгөгүй, тунгалаг, гоёмсог тул “хувиршгүй мөнхийн хайр”-ыг бэлгэддэг. Алмааз ийнхүү эрдэнэсийн чулуу болсны нууц юу юм бол? Атомуудын хоорондоо холбогдох орон торын бүтэц ялгаатай байдагт л хамаг нууц оршдог аж. Модны нүүрс, бал чулуу хоёрыг үүсгэгч нүүрстөрөгчийн атомууд нь хоорондоо гексагональ байдлаар эмх замбараагүй холбогдсон байдаг тул үл ялиг гадны нөлөөний улмаас хагарч бутардаг гэнэ. Харин алмааз нь газрын гүний асар өндөр температурын халуун, өндөр даралтын нөлөөгөөр…
Өчүүхэн шалихгүй зүйл эрвээхэйн үр нөлөө дагуулна!
“Тахны хадаас сугарснаас болж тах мултарч, тах мултарснаас болж морь бүдэрч, морь бүдэрснээс болж морьтон жанжин унаж, морьтон жанжин унаснаас болж тулаанд ялагдаж, тулаанд ялагдсанаас болж хаант улс булаагдав. Тахгүйгээс болж хамаг хэрэг мандав.” Энэ бол нэгэн хаант улс морины тахны хадаасгүйгээс болоод тулаанд ялагдсан тухай англи ардын дуу. Өчүүхэн нэг хадаас яаж бүхэл бүтэн хаант улсыг сүйрүүлж чадах билээ? Энэ нь зарим талаар хэтэрхий дэгс ч гэлээ өчүүхэн шалихгүй зүйлс гинжин холбоо хамаарлын үр дүнд асар том үр дагавар дагуулж болдгийг харуулж байгаа хэрэг. Хүмүүс ерөнхийдөө өчүүхэн шалихгүй зүйлсийг нэг их тоохгүй, хөнгөн авч үзэх хандлагатай байдаг. Асар их хэмжээний олз ашиг дагуулах юм уу их алдагдалд оруулах юмыг л асуудал гэж авч үзээд, харин өдөр тутмын өчүүхэн жижиг…
Бурханы соёрхсон зүйл
Эрэл хайгуулчдын хувьд өдрийн хамгийн хүнд цаг нь өглөө орноосоо босох цаг байдаг гэнэ. Майхны гадна исгэрэх салхины чимээг сонсохоос жихүүдэс нь хүрч, орондоо л шургаад баймаар санагддаг аж. Харин яг босоод гадаа гарахаар цаг агаар төсөөлж байснаас нь хавьгүй сайхан байх нь олонтоо. Нөхцөл байдал нь өөр ч иймэрхүү тохиолдол хэнд ч гардаг. Заримдаа бид яг хийгээд үзэхээр нэг их сүйдтэй биш, шалихгүй юмнаас дэмий л зүрхшээж цаг хугацаа алдсан байх нь нэлээдгүй. Үүний гол учир нь айдас. Аливаа ажлыг эхлэхдээ ямар нэг хэмжээгээр сэтгэл зүйн бэлтгэл хийх зайлшгүй хэрэгтэй. Харин хэцүү байх гэж зүрхшээж, халгаад байх нь л ажлыг эхлүүлдэггүй юм. Сайн мэдээний атар газар эзэмшиж, хайгуул хийж буй сүнслэг хайгуулчид нэг л зүйлийг мэдэж аваарай. Айдас нь…
Авралын баяр хөөрөөр
Үхлийн ирмэгт тулаад байсан хүнд хэн нэгэн тусламжийн гараа сунгаж аварсан гэж бодъё. Тэгвэл цорын ганц байдаг амийг нь аварсан гэсэн бодолд тайтгарч тэр хүнд баярлахаас өөр яалтай. Тэр агшинд авралын баяр хөөрийг мэдрэхийн сацуу амийг нь аварсан ачтандаа талархах сэтгэл хар аяндаа л төрнө. “Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.” Иса 25:9 Үхлийн гүн намагт шигдэн тэмцэлдэн байгаад үхэхээс өөр гарцгүй байсан бидний сүнсийг Бурхан тэр намгаас татаж гаргасан билээ. Энэ ертөнцөд амьдрахад хүнд хэцүү зүйл их тохиолддог ч бид аврал хайрласан Бурхандаа хязгааргүй их баярлаж талархдаг. Сэтгэл дотроос тань баяр хөөр сарнин алга болж, талархахаас илүүтэй гомдол дургүйцэл…
Үг
“Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө.” Ефе 4:29 “Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. …” Кол 4:6 Үг яриатай холбоотой ишлэл Библид олон бий. Тэдгээрийн ихэнхэд нь сонсогч хүний сэтгэл хөдлөх, харилцагч хүндээ тустай үг яриа хэрэглэ гэсэн байдаг. “Үг” нь ивээл ерөөлийн үр ч болж мэднэ. Золгүй явдлын үр ч болж мэднэ. Тустай үг ярьж ерөөлтэй амьдардаг хүн байхад, тусгүй ганц үгнээсээ болж амьдралаа эцэслэсэн хүн ч байх. Хэвлэл мэдээллээр гарах элдэв гэмт хэргийн учир шалтгааныг тодруулахад ихэнх нь хэлсэн үгнээсээ болсон байдаг. Бусдыг босгон байгуулахад тусгүй үг хэлж болохгүй. Харин бие биедээ тэнгэрийн найдвар…
Үйлдсэнийх нь дагуу
Энэ хорвоод юу ч хийхгүй, цагаа өнгөрүүлдэг хүн нэгээхэн ч үгүй. Хүн болж төрсөн цагаасаа насан эцэслэх хүртлээ л ажиллана. Ямар ч ажил хийгээгүй мэт харагдах хүмүүс ч идэх, унтах, бодох сэтгэх гээд ажил мундахгүй. Хүн бүр л дор бүрнээ их бага хэмжээгээр ажиллаж байхад, хэний ч хийж чадахгүй том ажилд хүч сорих хүмүүс ч бий. Ганц ажлаа л өдөржин хийж байгаад нэг насаа элээвэл оногдсон цаг хугацаа дэндүү хайран гэдгийг тэд бүр багаасаа л ухаарсан байдаг юм. Тийм хүмүүс амьдралдаа тодорхой зорилготой байдаг аж. Тиймдээ ч тэд нэг өдрийг ч хий дэмий өнгөрөөдөггүй. Өдөр тутмын ажил, зайлшгүй хийх ёстой ажил, хийвэл тустай ажил, хийхгүй байсан ч болох ажил, хийвэл уршиг дагуулах ажил гэх мэтээр ажлаа нэг бүрчлэн ангилж, хором…
Ачлал нь ачлах сэтгэлээс эхтэй
Бяцхан хүүхэд ч хүртэл аав ээжийгээ ачлах үүрэгтэйгээ мэддэг. Харин томчуудын хувьд хэдийгээр тэд хүүхдүүддээ тэр талаар зааж сургах байр суурин дээр байгаа ч өөрсдөө энэ тал дээр 100% биш. Үр хүүхдийнхээ төлөө аав ээж хичнээн шаргуу хөдөлмөрлөж, хичнээн хайртай байсныг өөрсдөө хүүхэдтэй болсон хойноо сайн ойлгодог гэдэг. Гэвч аливааг ойлгож мэднэ гэдэг хэрэгжүүлж үйлс гаргахаас тэс өөр юм. Ихэнх хүн аргагүйн эрхэнд ээж ааваасаа илүү өөрийн үр хүүхдэдээ санаа тавьж, бусад төрсөнгүүдээ аав ээжийг нь сайн асарч халамжилна гэсэн шалтгаанаар аав ээжийгээ ачлах өөрийн үүргээ хойш тавьдаг. Харин аав ээжүүдийн хувьд бол үр хүүхэд нь л хамаг утга учир. Тэдний тэр хайр ямар ч нөхцөл болзолгүй. Тэд үр хүүхдүүдээсээ өр нэхэхгүй. Харин ч байнга өгөх гэнэ. Бүр илүүг, илүү…
Бурхантай хамт алхах нь
Аяллаар явахад сайхан газар гэж сонсоод яг очоод үзтэл байгаль нь нэг их өнгө үзэмжтэй биш, тохижилт муутай, тааруухан газар шиг санагдаад урам хугарсан удаа танд бий юу? Тэгсэн хэр нь тэр аялал хөгжилтэй сайхан дурсамж үлдээсэн бол та мэдээж санаа нийлсэн хүмүүстэй цуг явсан байж таарна. Хүсэл сонирхол нэгтэй хүмүүс хамт байвал хаа ч явсан, юу ч хийсэн сэтгэл хангалуун байдаг. Бурхантай хамт алхах замдаа ч бид хүсэл зорилгоо Бурхантай нэгтгэвэл үргэлж баяр хөөртэй байж, тасралтгүй залбирч, бүх зүйлд талархах нь лавтай (1Тес 5:16-18). Цаг үргэлж бидний авралын талаар, хожим бидний хүртэх сүр жавхлант тэнгэрийн яруу алдрын талаар л боддог Бурхантай бид ав адилхан зүрх сэтгэлтэй болох хэрэгтэй. Тэгэх аваас итгэлийн энэ зам маань бартаатай байсан ч гуньж гутрах…
Хэл ярианы ёс зүй гэрээс эхэлнэ
“Би бол хөвүүн” гэсэн үгийг ширүүн харц, түрэмгий өнгөөр хэлбэл “Би муу хүү” гэсэн утгатай, харин “Би бол хөвүүн” гэсэн үгийг инээмсэглэсэн царай, зөөлөн өнгөөр хэлбэл “Би сайн хүү” гэсэн утгатай гэсэн хошигнол байдаг. Уг нь ижилхэн үг хэрнээ эрс өөр сонсогдож байгаа шалтгаан нь тухайн үгийг агуулсан “сав”-ны ялгаанд байгаа юм. Зочдод ширээ засахдаа хоолны амт чухал ч уг хоолыг хийх аяга тавагт өөрийн эрхгүй санаа тавьдаг биз. Аяга тавагны өнгө, хэлбэр хэмжээ тухайн хоолонд зохицож байвал бүр л илүү амттай харагддаг даа. Харин аяга таваг бохир заваан, хагархай сэтэрхий эсвэл тухайн хоолондоо зохицоогүй бол хоол хичнээн амттай байсан ч зочид тэрнээс идмээргүй санагдана. Ер нь үг яриа нь хүний бодлыг агуулж байдаг сав юм. Бусдыг гомдоохгүй, тав тухтай…
Ах дүүгээ өөрийн адил хайрла
Манай гэрээс чимээ шуугиан тасарна гэж ер үгүй. Хэргийн эзэн нь жил дараалан төрсөн хүү, охин хоёр маань. Тэр хоёр завсар зай гарах л юм бол тоглож, хоорондоо ноцолдож байснаа сүүлдээ хэрүүл маргаанаар өндөрлөнө. Заримдаа би тэднийг нэгнээсээ 1 метрийн зайтай байлгах гэнэ. Гэсэн ч хүүхдүүд маань намайг хоол хийж, гэр цэвэрлэх зуур нэг л мэдэхэд нийлчилсэн тоглож байна. Эргэн тойрныхон хүүхдүүдийг маань хараад хоорондоо эвтэй, нэгэндээ найр тавьдаг гээд л магтдаг сан. Би тэр үгийг нь сонсоод баярладаг ч юм л бол хоорондоо муудалцаад унадаг хүүхдүүдээсээ болж дотроо их бухимдана аа. Нэг өдөр манай сүмээс “Гэр бүлээ урих өдөрлөг” зохиохоор болов. Гэр бүлийн сонин хийж, гэрийнхэндээ ил захидал бичих даалгавар өглөө. Гэр бүлийн сонин хийхийн тулд эхлээд би зураг…
Паг Жон А / Солонгос, Гимчон
Жаргалтай айл гэрт “Чиний буруу” гэж үг байдаггүй
Хоёр хүн гудманд явж байгаад нэг нь газраас нэг түрийвч олжээ. “Хөөх, өнөөдөр би азтай байх чинь ээ. Мөнгө зүгээр ороод ирлээ шүү дээ!” Түрийвч олсон хүн ийн олзуурхав. Тэгтэл хамт явж байсан нөгөө хүн нь байдгаараа уурсаж, “Хүүе, би энэ замаар явах санал тавиа биз дээ. Тиймээс тал мөнгө нь минийх болно” гэж гэнэ. Тэгтэл гэнэт түрийвчний эзэн гараад ирж. “Аанхан. Баригдлаа. Чи миний түрийвчийг хулгайлсан байж!” Түрийвч олсон залууд нэлээн шударга бус санагдсан бололтой “Хүүе, би үүнийг ердөө газар хэвтэж байхад нь олсон юм шүү. Тэгээд бас найзтайгаа хуваах гэж байсан юм чинь” гэж гэнэ. Тэгтэл найз нь “Чи түрийвч олохдоо анхнаасаа л хоёулаа эзнийг нь олж өгье гэх ёстой байсан юм” гэж мэдэн будлив гэнэ. Хүн гэдэг…
Гэр орон гэрэлтэхэд сэтгэл гэрэлтэнэ
“Гэрийн ажил дундаас жинхэнээсээ ядаргаатай ажил нь юу вэ?” “Бие махбодын хувьд хамгийн хэцүү гэрийн ажил юу вэ?” Саяхан Солонгосын “Gallup” байгууллагаас явуулсан санал асуулгаар гэрийн ажлын талаар дээрх хоёр асуултыг асуухад товчхондоо гэр цэвэрлэхийг хамгийн залхуутай, халширмаар ажил гэж авч үзжээ. Тиймээс хүмүүс гэртээ ирэхэд нь хэн нэгэн гэрийнх нь булан тохой гэлтгүй гялалзтал цэвэрлэсэн байгаасай гэж хүсэн, эсвэл амарч байх хооронд нь хэн нэгэн гэнэт гарч ирээд л тавиур, тавилганы тоос арчиж, хог шүүрдэж, шал угааж зүлгэн, гялалзтал цэвэрлэдэг ч болоосой гэж хүсдэг гэнэ. Зөөлөн үрэхэд л хир толбыг нам арилгадаг хүчтэй угаалгын нунтаг, гэр цэвэрлэх нэг удаагийн чийгтэй даавуу, нарийн тоос нам сордог тоос соруулагч, товч дарах төдийд л гэрийг эргэн тойронгүй цэвэрлэх цэвэрлэгч робот гээд цэвэрлэгээг…
Өглөөг сайхан угт!
“Өглөө гээд бодохоор ямар үг санаанд чинь орж байна?” гэсэн асуултанд зарим хүн нарны цацраг, үүрийн шүүдэр, суниах, цэвэр агаар, боломж гэж хэлж магад. Харин заримынх нь санаанд яарч адгах, хэт унтах, хоцрох, завгүй байх, ядрах гэх мэт үг орж байна гэж магадгүй. Өглөөтэй холбоотой ямар үгс санаанд орж байгаагаас өглөөг хэрхэн өнгөрүүлдгийг нь төсөөлж болохоор байна. Жил бүрийн шинэ оны эхний өдөр улс улсын нар манддаг газруудад шинэ оны анхны нар харж, оноо гаргах гэдэг хүмүүс багширна. Жилийн эхлэл нь шинэ оны анхны өдөр. Харин тэр өдрийн эхлэл нь өглөө. Сайхан өглөө байх нь сайхан өдрийн түлхүүр юм. Учир нь өглөөг жаргалтай эхлүүлбэл бүтэн өдрөө жаргалтай болгож байгаа хэрэг шүү дээ. Өглөө гэгч таны нэгэн өдөр ямар байхад нөлөөлж,…
49:51-ийн харьцаа
Ашиг хуваахдаа та өөрөө 49%-ийг нь авч, хамтрагчдаа 51%-ийг өгсөн гэж бодъё. Тэгвэл таны хувьд 1%-ийг л буулт хийсэн ч харин нөгөө хүнд тань 2%-ийг илүү авсан мэт санагдах болно. Та жаахан л буулт хийхэд бодсоноос тань илүү их сэтгэл ханамжийг нөгөө хүндээ өгч чаддаг.
Инээмсэглэсэн царай, жаргалтай айл гэр
Ер нь хүний нүүр царайд 7000 гаруй нүүрний хувирал илрэх боломжтой аж. Эдгээрээс өөрийг тань залуухан, бас үзэсгэлэнтэй харагдуулдаг, харин бусад хүмүүсийг баяр хөөртэй болгодог нүүрний хувирал бол мэдээж инээмсэглэсэн царай. Хөмсөг зангидах үед нүд, завьж унжиж, дух болон нүдний хоорондын зай нарийсан, улмаар муухай харагдана. Харин инээмсэглэх үед нүд, завьж, хацрын булчин өргөгдөж, хөмсөг болон дух гадагш тэнийж татагдан, улмаар царай гэрэлтэнэ. Инээмсэглэх болон хөмсөг зангидахад нүүрний булчингууд эсрэг чиглэлд хөдөлдөг байна. “Инээж буй царай руу нулимж чадахгүй” гэж солонгос зүйр үг байдаг. “Яаж инээмсэглэхээ мэддэггүй бол дэлгүүр нээх хэрэггүй” гэсэн Хятадын зүйр үг бий. “Инээмсэглэл бол хоёр хүний хоорондох хамгийн богино зай юм” (Виктор Борге), “Хүн төрөлхтөнд цорын ганц ашигтай зэвсэг байдаг нь инээмсэглэл юм” (Марк Твен), “Инээмсэглэлийг…
Дэлхий дахинаа агаарын долгионоор дамжин уянгалах амийн дуу
Ням гаргийн оройн 10 цагт хүмүүс баяр хөөртэй амралтын өдрүүдээ үдэн, шинэ 7 хоногт бэлдэнэ. Одод түгсэн намуухан энэ үдэш студийн дэлгэцнээ шууд эфирийн улаан гэрэл анивчин, дэлхийг гэрэлтүүлэн, сүнсийг сэргээх радио нэвтрүүлэг гурван цаг үргэлжилнэ. New Song Radio (Шинэ дуу радио) нэвтрүүлэг ийн эхэлнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Сионы анхилуун үнэр, шинэ дууны сүр жавхлант, эгшиглэнт аялгуу радиогоор уянгалахад Елохим Бурханы ивээл нигүүлсэл бөмбөрцгийн нөгөө талд ч хүртэл түгж байгааг бид мэдэрдэг. Шинэ дуу бол Елохим Бурханы аврал хайранд талархал, яруу алдрыг өргөх хүсэлтэй ариун хүмүүсийн дуу хөгжим юм. Хаана ч, хэзээ ч сонсож дуулж болдог шинэ дуу нь цаг завгүй амьдралдаа цуцсан бидний сэтгэлийг Бурханы хайраар гэрэлтүүлж, амьдруулж, сул дорой сүнсэнд минь хүчийг өгдөг. Ертөнцийн бүх хүнд…
New Song Radio нэвтрүүлгийн баг / АНУ, Нью Йорк
Бурханы хайрыг ухаарсан минь
Эгч маань Протестант сүмд явж байх үеэр энэ явдал болсон юм. Нэг өдөр эгчийн бүх бие шарх болчихсон орж ирэв. Би бүр гайхаж юу болсныг нь асуулаа. Тэрээр сүм дээр нь болсон шашны зан үйлээс болоод ингэж хөхөрч няцарсан гэнэ. “Сүм итгэгчдээ ингэж өвтгөх нь яалаа гэж зөв байдаг юм бэ? Тийм газар Бурхан байхгүй нь лавтай!” Би тэр сүмийг нь сэжиглэн, Бурхан тэнд байхгүй гэдэг дүгнэлтэнд хүрлээ. Эгч маань ч тэгсхийгээд тэр сүмд явахаа болив. Цаг хугацаа өнгөрч, эгч маань Бурханы сүм гэдэг нэртэй өөр сүмд явах болсон байв. Тийм аймаар юм болж, хаширсан хэр нь яагаад дахиад сүмд яваад байгааг нь би огт ойлгосонгүй. Тиймдээ ч Бурханы сүмдээ урихад нь би эрс татгалзсан юм. Манай эгч итгэлийн амьдралдаа…
Ган Ён Сүг / Солонгос, Инчон