​Өөрчлөлтийн хүч

Саяхан нэг шинэ эгч дүү маань охин дүүгээ Бурхан руу хөтлөх ерөөл авсан юм. Тэрээр Бурханы үгэнд их дуртай. Цаг зав гарах л юм бол ажлаасаа тараад ядарсан байсан ч хамаагүй Библи сурах гээд Сион руу ирж, гэртээ очоод гэрийнхэндээ Бурханы үг дамжуулдаг байлаа. Тэгээд ээжийгээ хөтлөв. Харин корона вирусын улмаас хорио цээрийн дэглэм хэрэгжиж, тэрээр Сиондоо ирж Библи сурч, мөргөл сахиж чадахаа болив. Эгч дүү их харамсаж, урамгүй байлаа. Хамгийн муу нь тэрээр санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, хүндхэн үе тохиов. Тэгсэн ч тэрээр хүнд цагт нь Бурхан тусалсаар байгаад байнга талархан, итгэлээ алдсангүй. Ийм хүнд үедээ тэрээр Бурханд бүр ч итгэмжтэй байсан тул Бурхан түүнд дүүг нь сайн мэдээний үр жимс болгон өгсөн юм. Үнэндээ дүү нь эхэндээ эгчийгээ гэрийнхээ…

Лим Чиа Ки / Малайз, Куала Лумпур

​Майхан баярын Ариун Сүнсээр

Хэдэн жилийн өмнө эхнэр маань ажлын шаардлагаар таньдаг болсон нэгэн хэвлэлийн компанийн захирлыг “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнд урьсан юм. Тэрээр бидэнд Бурханы сүмийг мэднэ гээд, үзэсгэлэн үзээд сэтгэл нь их хөдөлж Библи сурлаа. Тэгтэл энэ хүн Бурханыг үнэхээр хайж байсан хүн болж таарав. Тэрээр залуудаа гэрт нь орж ирсэн дээрэмчинтэй тулалдаж байгаад хүнд бэртэж, тухайн үедээ бараг үхэх шахсан байжээ. Тэр цагаас хойш Бурханыг болон үхсэний дараах амьдралыг тэрээр сонирхох болж, өөр олон сүмд явсан байв. Гэвч алинд нь ч итгэл төрөөгүй гэнэ. Тэгж байтал Бурханы сүмд үнэн байгаа юм шиг түүнд санагдаж, Библи судалсаар байсан аж. Бага багаар итгэлтэй болж байсан ч санаанд оромгүй юм болж гэрийнхэн нь түүнийг эсэргүүцжээ. Тэгээд Бурхан руу ирэх эсэхдээ эргэлзэх болж. Тэр…

И Жон Хён / Солонгос, Инчон

Хүүхэд чинь өсвөр насан дээр байгаа бол

Ээжээсээ жаахан салахаар тэнгэр газар нурах мэт уйлдаг хэрнээ ээжийгээ гараад ирэнгүүт мушилзан инээж, цаашлуулж хэлсэн үгэнд нь ч хүртэл итгэдэг байсан гэнэн нялх үрс. Харин өсөж торнин, сургуульд орохоороо ээжтэйгээ байхаас илүү найзуудтайгаа байх дуртай болж, ээжээсээ зарим нэг юмыг нууж эхэлдэг. Түүнээс гадна юм л бол уурлаж, гадаад төрхөндөө л илүү санаа тавин, тэр байтугай өрөөгөө хүртэл түгждэг болдог. Өсвөр насанд хүрсэн учраас л энэ бүхэн тохиолдож байгаа хэрэг. Өсвөр нас гэдэг бол хүүхэд том хүн болох явцад өсөн нэмэгдэж буй өвдөлт шаналалтай л адил. Тэр шаналалыг аав ээж нь ч мэдэрч хуваалцана. Бие махбодын болон сэтгэл зүйн өөрчлөлтийн тал дээр төөрөгдөж, улмаар ээж аав нь хүүхдийнхээ хяналтгүй гаргах энэ зан авирт санаа нь зовнино. Гэхдээ энэ нь…

Анх уулзсан мөчөөс хойш

Хэдэн сарын өмнө би Токиод байдаг найзаараа дамжуулан Кана гэдэг нэг эмэгтэйтэй уулзсан юм. Яг найзын маань хэлсэн ёсоор бид сайхан нөхөрлөж, анх уулзсан мөчөөс хойш л бид хоёр санаа нийлж байсан л даа. Байн байн уулзаж чадахгүй байсан ч утсаар ярилцан, яг нэг гэр бүл шиг л ойр дотно байлаа. Ийм үзэсгэлэнтэй даруухан сэтгэлтэй байсан болохоор нь түүнийг Бурханы хүүхэд байх гэж би бат итгэж, түүнтэй хамт тэнгэрийн хаанчлал явахыг хүсэж, хоорондоо ярилцах болгондоо түүний сүнс Бурханыг хайж байгааг нь мэдэрсэн юм. Алгасал баярын өмнөхөн Бурханы золиос хайрыг би түүнд дамжуулъя гэж шийдлээ. Тэгээд Бурханаас ерөөл гуйн залбирч, Токиод хамт хоолонд орохоор түүнтэй цаг товлов. Ажлынх нь хүн ч бас хамт ирлээ. Хооллож дуусаад харихаар галт тэрэг хүлээж байх…

Оба Мики / Япон, Осака

Итгэл нь сонсохоос

“Ойрд сүмд явж байгаа юм уу?” “Та номлогч юм уу?” Сүүлийн үед танилуудын маань надад байнга хэлдэг үг энэ. Тэдний ингэж хэлэхийг сонсоод “Би зөв л яваа юм байна” гэж бодоод санаа амарч байлаа. Тэдний ингэж асууж байгаа нь миний гадаад байдал, үг яриа, үйл хөдлөл өмнөхөөсөө өөр болсон болоод тэр шүү дээ. Би 19 жилийн өмнө эхнэрээ дагаж үнэнийг хүлээн авсан юм. Эхлээд сүмийн талаар ямар ч мэдэгдэхүүнгүй байснаа сүмийнхэнтэй спортын арга хэмжээ болон янз бүрийн үйл ажиллагаанд оролцон аажмаар сүмдээ татагдаж, бүх мөргөлөө сахидаг болсон доо. Харин өдөр тутмын маань амьдрал итгэгч хүний амьдралаас хол байлаа. Хэзээ ч билээ дээ, би ажлаасаа гараад хувийн бизнес эрхэлж эхэлсэн болохоор юу нь нэн түрүүнд гэдгээ ч мэдэхгүй байнгын л завгүй…

Хан Чан Хён / Солонгос, Пусан

Хүүхэдтэйгээ яриа хөөрөө өрнүүл

​Хүүхэдтэй айл гэр нам жим байна гэж бараг байхгүй. Хүүхэд нэгэнт л хүний яриа ойлгоод эхэлсэн л бол өөрийнхөө санаа бодлыг илэрхийлдэг болж, эцэг эх хүүхдийн хооронд жинхэнэ тэмцэл эхэлнэ дээ. Хүүхэд хэдий хайр хүрмээр ч гөжүүдэлж, ааш гаргах үед нь аав ээж нь магадгүй бүгдийг нь орхичихмоор санагддаг байх. Хүүхдийн хувьд ааш гаргах, үгэнд орохгүй байх нь мэдээжийн байх л хэрэг. Тэр ч бас хүн л юм хойно тодорхой нэг юм хүсэж, өөрийнхөөрөө боддог л байж таараа. Сэтгэл оюунаар ч, бие махбодоор ч насанд хүрээгүй байгаа болохоор зөв хөтлөх хэрэгтэй болохоос хүүхдийг жаахан гэдгээр нь үл тоож, дорд үзэж болохгүй. Тэгэхийн оронд харин ч ойлгож ухаарахад нь туслах ёстой. Хэрэв та “Хүүхэд юугаа мэддэг юм?” гэж бодоод, тэд ер…

Үнэ цэнэтэй ажил

“Ковид-19”-г ялан гарах найдвар тээн 2020 оны дөрөвдүгээр сард би Бурханы сүмийн оюутан сайн дурынхны ASEZ багаас явуулсан “Гараас гарт (Hand to Hand)” хэмээх сайн дурын аянд оролцсон юм. Урам өгөх уг аян нь “Ковид-19”-н улмаас махан биеэр ч ядарч, сэтгэл оюунаар ч ядарч байгаа хүн ард болон вирустэй тэмцэхээр хичээж буй хүмүүст урмын захидал болон бэлгийн багц хүргэх ажил байсан л даа. Эхлээд ийнхүү урам өгөх бэлгээ орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн төвд илгээж, өөрсдийн хүсэл эрмэлзлээ харууллаа. Бид тэгээд ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж буй эмнэлгийн ажилчид болон хөл хорионы ажилтнуудад жаахан ч болов тайтгарал, урам дэм өгнө гэдэгт итгэн, урмын үгтэй захидал бичин, амттан шимттэн багцалж боов. Биднийг нийгмийн эрүүл мэндийн төв дээр…

Ким Тэ Ху / Солонгос, Гуанян

Хаягдал гялгар цаас түүсэн минь

2020 оны зун ихэнх тариачид аадар борооноор нэлээн хохирол амссан. Гуанжү сүмийн гэр бүлүүд хүнд хэцүү үед нь тариачдад туслахаар төлөвлөсөн юм. Хуанрюн мөрөн үеэрлэж, ойролцоох тариалангийн талбай, хүлэмжүүд усанд автсан гэж сонсоод бид яарч байлаа. Халуун цэг дээр нь очоод бид хэд хэдэн баг болж хуваагдан, талбайгаар болон хүлэмжээр тарж явав. Би ногоон байгууламжийн дотор талыг цэвэрлэхээр хуваарилагдсан юм. Ногоон хүлэмжийг дүүргэсэн байсан ус татарч, бүх үр тариа усанд урсан, зөвхөн хаягдал гялгар цаас болон төмөр саваа л хаа сайгүй тарсан байлаа. Биднийг хараад тариачин эхнэр нөхөр хоёр санаа нь амарч тайвшран, биднийг ирсэнд баярлан, самгардаад хаанаас эхлэхээ мэдэхгүй байснаа ярилаа. Би үлдсэн төмөр шонг сугалан авч, хаягдал гялгар цаасыг арилган зөөж гаргалаа. Цаг өнгөрөхийн хэрээр хүлэмжийн доторх агаарын…

И Сүн Жү / Солонгос, Гуанжү

Үг бүрд хайраа шингээн ярих нь

Би их сургуульд орохоосоо өмнө Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн оюутан сайн дурынхны ASEZ багийнхантай сайн дурын ажил явуулахыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Би тэдний үйл ажиллагааг өмнө нь киноноос, мэдээнээс л үздэг байсан юм. Тэгтэл “Ковид-19” цар тахлын улмаас би сургуульдаа очиж чадаагүй тул сайн дурын ажил олон сараар хойшлогдлоо. Намайг үүнд бухимдаж байтал Олон улсын хүчирхийллийн эсрэг өдрийг тохиолдуулан ASEZ-н зүгээс “Үг хэлээр доромжлохоо больё” сэдэвт аян зохион байгуулав. Энэхүү компанит ажил нь үг хэлний хүчирхийллийг зогсоох, зөв боловсон хэл ярианы соёл төлөвшүүлэхэд чиглэгдсэн байв. Энэ аянд оролцох маш амархан байлаа. Өдөр тутмын амьдралдаа ердөө эргэн тойрныхоо хүмүүст л урам зориг хайрласан үгс илгээх ёстой байв. Энэ аян надад ган гачгийн үеэр яг цагаа олж…

Чон Сэ Ым / Солонгос, Дунхэ

Бүү шархлуул, бүү шархал

Биеийн гэмтэж бэртсэн хэсгийг шарх гэдэг. Бие махбод төдийгүй сэтгэл зүрх ч мөн өвдөж шархална. Сэтгэлийн шарх нь бие махбодод үүссэн шархнаас ялгаатай нь нүдэнд харагдахгүй болохоор анзаарагдахгүй байх нь элбэг. Нүдэнд харагдах алив шарх бол эмийн эмчилгээ хийхэд л анина. Харин сэтгэлийн шархыг өөрөө эдгээнэ гэдэг хэцүү. Нэгэн найрагчийн “Шархлаагүй сэтгэл гэж байна уу?” гэсэн мөр шиг амьдралдаа нэг ч удаа сэтгэл нь шархалж үзээгүй хүн гэж байхгүй. Яг эсрэгээрээ бусдын сэтгэлийг нэг ч удаа шархлуулаагүй хүн ч мөн байхгүй. Бусадтай харилцах харьцааны явцад байнга л хэн нэгнийг шархлуулж, хэн нэгэнд шархалж, түүнийгээ эдгээх үйл явцыг амьдрал гэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ. Хэн нэгнийг гомдоож шархлуулах амархан. Харин тэр шархыг эдгээхэд цаг хугацаа, хичээл зүтгэл шаардлагатай. Шарх хэр гүн…

Бурханыг хайж, үгэнд нь ойр байх үед

2020 оны гуравдугаар сард “Ковид-19” тархсаны улмаас Филиппиний засгийн газрын зүгээс нийслэл хотдоо олон нийтийн хорио цээрийн дэглэмийг чангатгах ажил хэрэгжүүлэв. Манай Библийн төв байдаг Бакур хот нийслэлээс нэлээд хол зайтай байдаг тул яах нь тодорхойгүй байв. Тиймээс итгэлээ босгон бэхжүүлж байсан Тирсо ах дүү, түүний эхнэр Жэйн нар гэр бүлийнхэндээ сайн мэдээ тунхаглахыг хүслээ. Эхнэр бид хоёрыг Бакур дахь Библийн төвд ажилладаг байсан болохоор ах дүү эгч дүү хоёр биднийг гэртээ урив. Тэдний хичнээн зүтгэлтэй байгааг нь мэдэрсэндээ бид тэдний амьдардаг Дасмариняс руу явахаар яаравчлав. Биднийг тэнд очиход тэдний хүү нь, охин нь бас эгч дүүгийн ээж биднийг угтав. Бурханы гүн гүнзгий нууцыг Библиэр судалсныхаа дараа тэд даруугаар шинэ амийн ерөөл хүлээн авахыг хүсэж улмаар хоёр хоногийн дараа ирж,…

Марк Сумегюн / Филиппин, Мандалуйон

Ерөөлийн давалгаа давалгаалсан сайн мэдээний далайг чиглэн

Панамын суваг гэдгээрээ алдартай Панамын Бүгд Найрамдах Улс бол миний хувьд анхны богино хугацааны тунхаглалын дурсамж ихтэй орон. Хэдийгээр цаг хугацааны тухайд богино хугацаа байсан ч би гадаад ах эгч дүү нартайгаа хамт өдөржин авралын зар тарааж, Эхийн хайрыг хуваалцсан үнэхээр аз жаргалтай мөч байсан юм. Надад жаахан эвгүй санагддаг нэг зүйл байсан нь би испани хэлдээ тааруугаас болоод, Библийн үгийг ч тодорхой тайлбарлаж чадахгүйгээс болоод нутгийн ах эгч дүү нараасаа их тусламж авч байсан явдал. Ийм учраас би анхны богино хугацааны тунхаглалаас хоёр жил өнгөрсний дараа дахиад богино хугацааны тунхаглалаар явахдаа Панам улсыг сонгосон юм. Үнэнийг зоригтой тунхаглаж, өмнө авсан хайраа хоёр дахин нэмж хуваалцахаар шийдлээ. Явахаасаа өмнө би Библи сурч, испани хэл их үзсэн. “Гадаад хэл дээр Библийн…

У Жи Ён / Солонгос, Инчон

​Үнэнийг хүсэн хүлээх даруу сүнснүүдийг хайсан минь

Алтанзул цэцэг, салхин тээрмийн орон Нидерланд улс намгархаг газар болон нууруудыг шороогоор дүүргэн, далан барьж байшин барилга байгуулсан гэдгээрээ алдартай улс. Нидерланд гэдэг нь “нам дор нутаг” гэсэн утгатай. Нидерландчууд нам дор газар ихтэй тул газар нутгаа хлороос хамгаалахын тулд далайн усыг ширгээж тариалангийн талбай болгон ашигладаг юм. Шинээр сэргээн гаргасан газар нутаг нь нийт газар нутгийнхаа зургааны нэг хувийг эзэлдэг болохоор эндхийнхэн “Бурхан ертөнцийг бүтээж, харин нидерландчууд Нидерланд улсыг бүтээсэн” гэцгээн, өөрсдөөрөө бахархах дуртай. Бид зөнч болоод Нидерланд улс руу илгээгдсэнийхээ дараа нутгийн гэр бүлүүдтэй, мөн урт богино хугацааны тунхаглалынхантай хамт сайн мэдээ тарааж, үнэнийг, авралыг хүсэн хүлээсэн сүнснүүдийг эрж хайсан юм. Харамсалтай нь чин сэтгэлээсээ Бурханд итгэж, Библи сонирхох хүнийг олох хэцүү байлаа. Хүмүүсийн сонирхолгүй байдал, таагүй хандлагыг…

А Ён Хүн / Нидерланд, Амстердам

Зурагтаа унтраавал гэрийнхэн чинь харагдана

Солонгост л гэхэд хүн өдөрт наад зах нь 3 цаг зурагт үздэг байна. Тэгэхээр 1 жилийн дотор сар хагас хугацаанд зурагт үзэх нь. Ная насална гэж тооцвол амьдралынхаа алт шиг 10 жилийг зурагтын өмнө алмайрч суугаад өнгөрүүлэх нь байна шүү дээ. Television (зурагт) гэх үг нь эртний грек хэлний “хол” гэсэн утгатай “tele” болон латин хэлний “харах” гэсэн утгатай “vision” хэмээх үгсийн нийлэмж юм. Нээрээ л үгийн өөрийнх нь энэ утганд гарч байгаачлан зурагт гэгч нь алс холыг, дэлхийн нөгөө захад болж байгаа үйл явдлыг ч гэртээ суугаад харах боломж олгодог мэдээллийн хэрэгсэл юм. Гэвч үнэндээ бол ойр дэргэдэх гэрийнхнээ харах боломжийг хааж байдгийг мартаж болохгүй. Уйлж байгаа хүүхдээ саатуулах үүднээс зурагтаар хүүхэлдэйн кино тавьж өгөх, гэр бүлээрээ цуглардаг зочны…

Тав тухгүй байдалд ч аз жаргал мэдэр

Эргэн тойронд маань бидний амьдралыг тав тухтай, баялаг хангалуун болгодог төрөл бүрийн шинэ бараа бүтээгдэхүүн гарч ирсээр байна. Дэлгүүр хэсэж, хөлөө гарздалгүй хурууныхаа үзүүрийг хөдөлгөх төдийд л хүссэн бараагаа гэртээ хүргүүлж, бие биетэйгээ уулзахгүй байсан ч онлайнаар харилцаж чадахаар болсон байна. Гэвч тав тухтай амьдрал гэгч дандаа ч тийм аз жаргал авчирдаг биш бололтой. Тээврийн хэрэгслийн хөгжил нь алхах, хөдлөх цагийг багасгадаг тул хөдөлгөөний дутагдлын шалтгаан болж, ухаалаг утасны хэт их хэрэглээ “дижитал дементиа” хэмээх ой санамж алдах, мартамхай болох шинэ өвчин хүртэл үүсгээд байна. Хаяа бид өчүүхэн төдий таагүй зүйлийг ч томруулж, хүндээр хүлээн авах нь бий. Энэ нь тав тухтай зүйлд хэт дассанаас үүдэн гарч ирдэг сөрөг нөлөө юм. Энэ сарын даалгавар бол тав тухтай байдалд нуугдсан баяр…

Сүүлчийн боломж

Жирисан уул болон Сомжинган гол хоёрын хооронд байрладаг Гүре аймаг нь илжгэн чихээрээ алдартай. Гэвч бороо их орсноос болоод Сомжинган голын дагуух далан нурж, илжгэн чихний тариаланд ихээхэн уршиг тарив. Илжгэн чихний модыг хамгаалж, үлдсэн модноос нь илжгэн чихний ургац хураахын тулд бушуухан нөхөн сэргээх ажил хийх хэрэгтэй байтал дараалсан хэт халуунаас болоод настай хүмүүс олон цагаар гадаа ажиллах амаргүй байлаа. Бурханы сүмийн ASEZ WAO ажилчин залуу сайн дурынхан хүнд хэцүү нөхцөлд байгаа Гүрегийн тариаланчдад туслахаар очив. Халуун цаг агаарыг ажралгүй тосгонд нь туслахаар ирсэнд талархаж, тосгоны дарга биднийг халуун дотноор угтан авлаа. Өргөн уудам тариан талбайн бараг бүх мод нь унасан харагдаж байлаа. Бүрэн сэргэх хүртлээ нэлээн хугацаа орох шинжтэй. Тариаланчид дангаараа хийж дийлэх ажил биш байлаа. Өндөр настай…

Ким Шин Хён / Солонгос, Гуанжү

Хэдийгээр бид уулзаж чадахгүй ч гэлээ

Шинэ төрлийн коронавирус дэлхийд нүүрлэснээс хойш Америкийн нийгэмд нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн л дөө. Ажил төдийгүй өдөр тутмын амьдралын маань бүхий л зүйл зогсож, бид сүмдээ ч явж чадахаа больсон. Харин сүнсний төлөөх авралын үйл ажил Бурханы тусламжаар гайхалтай нь аргагүй гүйцэлдсээр байгаа. Нэг өдөр над руу нэг эгч дүү залгаж, нэг ах дүүгийн эхнэр Библийг гэнэт сонирхож эхэлсэн гээд түүнд утсаар хичээл зааж болох эсэхийг маань асуув. Би дуртай гэгч нь “Болно болно” гэж хариуллаа. Би долоо хоног бүр Деббитэй хоёр удаа хичээл үзсэн юм. Чөлөөтэй ч уулзаж болохгүй тийм нөхцөл байдалд түүнтэй хичээл үзэж байгаадаа би жаахан санаа зовж байсан л даа. Бид хоёр нүүр нүүрээ ч хараагүй байсан болохоор миний заасныг тэр ойлгож, Бурханы үгийг шингээж авч…

Амелиа Китиножа / АНУ, CO Денвер

Тэвчээрийн үр жимс

Тэнгэр Эцэг Эхийн ивээл хайраар Европ тив дэх тунхаглагчийн ажил үүргээ өдөр бүр талархан хийсээр л байна. Сайн мэдээ хичээнгүйлэн тарааж байхдаа миний сурч авсан нэг чухал зүйл бол тэвчээр. Тариачид ургацаа авахдаа тэвчээртэй байдаг шиг сүнс нэг бүрийг шинэ амиар төрөх хүртэл нь тэвчээртэй байхыг Эцэг Эх маань надад заасан. Лондонд сайн мэдээ уйгагүй тарааж байх зуур би удаан хугацаанд үр жимс гаргаагүй л дээ. Олон хүн биднийг гудманд тунхаглаж байхад Бурханы үг сонирхсон хэрнээ тэгээд л больчихно. Тэдэнтэй амлалт тогтоох амаргүй, хэд хэдэн удаа Бурханы үг сурсныхаа дараа ихэнх нь амьдралын санаа зовнилд дарагдаж итгэлээсээ няцчихна. Энэ мэт олон нөхцөл байдалтай тулгарахдаа миний урам хугараагүй ээ. Би “Сайн мэдээ Европт бас хөгжинө” гэсэн Эхийн үгэнд итгэж, Сионы гэр…

Памела Лау / Англи, Лондон

Хүүхдээ гадаад руу явуулсан минь

Саяхан зургадугаар ангийн охин маань Боловсролын яамны тэтгэлэгт хөтөлбөр болох түүхийн дурсгалт газрын аялалаар гадаад руу явав. Амьдралдаа анх удаа онгоцоор нисэх боломж түүнд маань тохиож байгаа юм. Явах өдрийнх нь үүрээр нөхөр маань охиноо нисэх буудал дээр хүргэж өгөв. Харин нисэх цаг болохын алдад хариуцсан багш нь над руу залгах нь тэр. “Жи Ын гэдэс нь өвдөөд байгаа гэнэ. Яагаад тэгээ юм бол?” Охин маань сандарсан үедээ байнга л гэдэс өвдөж байна гэж гонгинодог юм л даа. Охинтойгоо ярьтал тэр өдөр бас сандарснаасаа болж гэдэс нь өвдөж л дээ. Яах ч арга байсангүй. Би дэмий л багшаас нь охиныг маань онгоцонд суухаас нь өмнө юм идэхгүй байлгаарай гэж хүсээд утсаа тасаллаа. Өвчтэй хүүхдийнхээ төлөө юу ч хийж чадаагүйдээ сэтгэл…

Ма Ын Хи / Солонгос, Ёсү

Хүчит салхинд ч нурж унахгүй бат бөх орон гэр барь

Ингэхэд бат бөх орон гэр гэхээр ямар байшин юм бол? Бат бөх төмөр бетонон байшин юм болов уу? Эсвэл өндөр хашаатай байшин уу? Эсвэл дээд зэрэглэлийн барилгын материалаар барьсан байшин уу? Бат бөх орон гэрийн нөхцөл материаллаг хүчин зүйлд биш, тухайн гэрийн дотор нь байдаг. Ам бүлийнхэн нь өөр хоорондоо хайр, итгэлцлээр нэгддэг тийм л хүмүүс амьдардаг орон гэр ямар ч хүчит салхинд ажрахгүй, хамгийн бат бөх. Хүн алдар нэр, эд баялаг дунд амьдардаг байлаа ч хайрлаж халамжлах гэр бүлийнхэн байхгүй бол тэр эд баялгийн утга учир гэж юу байх билээ. Нийгэм дээр амжилт гаргалаа ч гэр бүлээ хайрлаж халамжилдаггүй, гэр бүлийнхэндээ хүлээн зөвшөөрөгддөггүй бол тэр хүн жинхэнээсээ аз жаргалтай байж чадахгүй. Харин эсрэгээрээ дэлхий тэр чигтээ шүүмжилж, буруутгаж байсан…