Итгэл & Амьдрал
Христийн анхилуун үнэр гаргах хүсэлтэй итгэгчдийг итгэлийн зөв амьдралаар амьдрахад нь тусална.
“Сайн байна” гэж хэлэх нь гэр бүлийг бүхэлд нь аз жаргалтай болгодог
“Хань аа / За. / Арын цэцэрлэгт байсан дэгдээхий харав уу? / Харсаан. / Хаана байна? / Тамиргүй хөгшин биедээ зориулаад идчихсэн хө. / Сайн байна! Сайн байна! Сайн байна! Сайн байна! Ашгүй дээ хө.” Энэ бол “Сайн байна! Сайн байна!” гэж нэртэй Солонгосын нийтийн дууны нэг хэсэг. Хөндлөнгөөс харахад нөхрийн тарьсан хэрэг тийм ч сайн үйл биш аж. Уг нь тэднийх дэгдээхийгээ өсгөж, том болохоор нь зарсан бол амьжиргаанд нь нэмэртэй байх байсан. Гэвч нөхөр нь эхнэрийнхээ санаа бодлыг нь ч асуулгүй ганцаархнаа идчихэж шүү дээ. Ийм байдалд эхнэр нь уурласан ч нөхөрт нь хэлэх үг байхгүй. Гэвч эхнэр нь нөхрөө сайн юм хийж гэж магтжээ. Эхнэр нь нөхрийнхөө томоогүй занг ч тоохгүй магтсан нь сайхан харагдсан болоод ч…
Амийн титмээ бат зуурах минь
Бусдын хувьд энэ өдөр жирийн нэг, байдаг л өдөр байсан байж мэдэх ч миний хувьд бол дэндүү онцгой өдөр байлаа. Баяртай мишээсэн Бурханы сүмийн хэдэн хүн надад Эх Бурхан байдгийг мэдүүлж, авралын амлалтын тухай сайн мэдээ тунхагласан юм. Үнэхээр гайхамшигтай байснаар барахгүй би Библийн тухай илүү ихийг мэдэхийг хүссэн ч ээж маань намайг гадны хүнээс болгоомжлох ёстой гэж сургасан болохоор нухацтай шийдвэр гаргах гэсэндээ Библи сурахаа маргааш нь хүртэл хойшлуулахаар шийдлээ. Яг тэр үдээс хойш нь би нэгийг нь ч мартахыг хүсэлгүй, гэртээ очоод, зааж өгсөн ишлэлийг тодруулав. Нөгөөтэйгүүр дотроо “Би угаасаа сүмд явдаг шүү дээ. Тэд нартай дахин уулзах хэрэг надад үнэхээр байна уу?” гэж бодсон. Гэвч тэр өдөр миний сурч авсан Бурханы үг сэтгэлд маань гүн шингэсэн байлаа.…
Шанге Валомвелени Нава / Африк, Намиб, Виндхук
Гарын минь хээнцэр тансаг хумс
Бага байхад нэг ийм юм болж билээ. Би арав орчим л настай байсан. Сургуульдаа ирж очих замд маань нэг гоо сайхны дэлгүүр байдаг байлаа. Тэр дэлгүүрийн гадна хумсны будаг дүүрэн сагс байдаг байсан сан. Нэг удаа надаас хоёр насаар дүү охин дүү бид хоёр дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө тэр сагсны өмнө зогсов. Өнгө өнгийн шингэнээр дүүргэсэн жижигхэн шилтэй лакнууд ёстой гоё харагдаж байлаа. Өмнө нь би хумсаа огт будаж үзээгүй болохоор хааяа найзууд маань надад будсан хумсаа гайхуулахад нь миний атаархал төрдөг байсан л даа. Магадгүй тэрнээс ч болсон уу, сагстай хумсны будагнаас би өөрийн мэдэлгүй нэгийг бушуухан аваад халаас руугаа хийчихлээ. Яг тэр үед худалдагч дэлгүүрийнх нь урд нэлээн удаан зогссон биднийг сэжиглэнгүй байдалтай гарч ирэв. Тэрийг гялс анзаарсан дүү…
Ким Ду Ён, Аргентин Буэнос Айрос
Бэрхшээлийг эв эеэр даван туулна
Дэлхий дахиныг хамраад байгаа Ковид-19 өдөр тутмын амьдралд маань олон өөрчлөлт авчирсан. Телевизийн мэдээ, сонин, гамшгийн талаарх мэдээ мэдэгдлүүдээр дамжуулан хувийн эрүүл ахуйн талаар болон “олон нийтээс зай барих” зэргийг мэддэг болсон тул бидний гэртээ байх цаг хугацаа улам нэмэгдэж байна. Гэрээсээ огт гарахгүй зөвхөн гэртээ олон хоногоор байж үзээгүй болохоор эхэндээ би гэртээ цагаа яаж өнгөрүүлэх тухайд санаа зовж байсан л даа. Үүнээс гадна өвлийн амралтаараа нэлээн удаан амарсан хүүхдүүддээ өдөрт гурван удаа хоол унд гээд ширээ засна гэдэг амаргүй ажил байв. Нэг өдөр бага хүү маань хоолны үеэр ингэж хэлэв. “Ээж ээ! Бодоод байхад гэрийн ажил хэцүү биш хэрнээ жаахан ядаргаатай юм аа” гэх нь тэр. Дараа нь тэрээр намайг гэрийн ажлаа ганцаараа хийгээд байлгүй, хуваагаад хийж байя…
Гвон Ми Сүг, Солонгос Сөүл
Одоо бидэнд хэрэгтэй зүйл, “өршөөл” ба “уучлал”
Дээр үед эрдэм номтой хүмүүс барагтай бол уурладаггүй, өршөөж, уучилж, тэвчдэг байхыг сайхан чанар гэж үздэг байжээ. Гудамж замд байдаг чадлаараа орилох юм уу дүрсхийн уурлаж муудалцах нь дорд хүмүүсийн хийдэг соёлгүй үйлдэл байжээ. Тэгтэл хэзээнээс ч юм хэн нэгэн дуугаа өндөрсгөн ярих нь харин ч ноён шиг хүндлүүлж байгаагийн хэлбэр болж. Хорвоо ертөнц өөрчлөгдсөн гэхэд дэндүү өөрчлөгдөж дээ. Хамтын ертөнцөд олон хүнтэй харилцаж амьдрахаар шархлах, шархлуулах зүйл их гарна. Хачирхалтай ч үнэндээ хүн өөрийнхөө бусдад хийсэн бурууг амархан мартчихдаг ч бусдын өөрт нь хийсэн бурууг санасаар байдаг. Тиймд хэзээ нэгэн цагт өшөөгөө авна гэж дотроо шийдэх нь ч бий. Тиймээс уур бухимдал эцэстээ өөрөө өөрийгөө л сүйрүүлэхэд хүргэдэг. “Anger (уур уцаар)” дээр ганц үсэг нэмэхэд “danger (аюул)” болох бөгөөд…
Хагацал үзэж, шархалсан хүнд сэтгэлийн дэм болох нь
Хэн хүнгүй амьдралдаа их бага хагацал үзсэн байдаг. Хагацаж, алдсан хүн нь тэдний найз нөхөд, ар гэр, ажлынхан, танил гээд хэн ч байж болно. Хэнийгээ алдсанаас хамаарч уй гашуу, гуниг зовлон харилцан адилгүй байдаг ч хайртай ар гэрийнхнээ алдах нь юу юунаас илүү уй гашуу авчирдаг шүү дээ. Гэрийнхнээ алдах уйтгар гунигаас хэн хүнгүй зугтахыг хүсдэг ч түр ч бай, бүр ч бай хүн бүрд тохиолддог зүйл. Дотно байсан өвөө эмээгээ алдсан бяцханууд, алс хол хүний нутагт сурахаар явсан хүүхдээ санах эх, уулзахыг хүссэн ч уулзаж чадахгүй хагацсан гэр бүл, удаан хугацаанд өвчинтэйгөө тэмцэж байгаад амьдралаа эцэслэсэн аавыгаа санах охид, бараг амьдралынхаа талыг хамт туулсан нөхрөө алдсан эхнэр, ослоор алдсан хүүхдээ сэтгэл зүрхэндээ оршуулсан эцэг эх гээд л. Эргэн тойронд…
Ах дүүсийн хайр нь аав ээжээ ачлах хамгийн дээд ачлал
И Сон Ги Солонгосын Чусон гүрнийг байгуулж, Тэжу хаан гэгдэх анхны хаан болов. Түүний тав дахь хүү И Бан Вон ихээхэн алдар нэр хүссэн нэгэн байжээ. Эцэг нэгтэй эх ондоотой дүү нарынх нь нэг угсаа залгамжлах хунтайж болоход уурласан И Бан Вон хоёр дүүгээ хоёуланг нь алжээ. Дараа нь Тэжу хааны хоёр дахь хүү хаан ширээнд заларсан боловч энэ удаа эх нэгтэй ах дүүс болох И Бан Вон, дөрөв дэх хүү И Бан Ган нарын хооронд зөрчилдөөн гарсан байгаа юм. Эхний эвдрэлцлийг ханхүү нарын эхний тулаан, харин дараагийнхыг нь ханхүү нарын хоёр дахь тулаан гэж нэрийддэг байна. Чусон улсын эхэн үед тохиосон энэхүү гэр бүлийн эвдрэлцлээс үүдсэн эмгэнэлт явдал өнөө үед ч мөн байн байн тохиодог. Хөрөнгийн стандартын дагуу топ…
Халуун дулаан үг айл гэрийг аварна
“Үг хөлгүй ч мянган бээрийг туулдаг”, “Үг түмэн зоосны өр төлдөг” гэх мэт хэлц байдаг. Энэ нь үгийн хүчийг харуулсан ч үгийн хүч үүгээр зогсохгүй. Ганц үгнээс болж гэр бүлийн харилцаанд ан цав гарч, ганц үгнээс болж гэр бүлийн хайр улам бүр зузаардаг болохоор айл гэрийн аз жаргалыг ч үг л захирна. Өрх гэрийн гишүүдийн ярьж байгаа байдал нь тэр айлын эв эе хичнээн бат бэх, хичнээн амар тайван байдгийг харуулдаг. “Яаж хийхээрээ ийм ажил хийдэг байна аа?” “Өдөржин гэрийн мухар сахисан байж юу хийдэг байна аа?” “Чи хэнийгээ дуурайхаараа ийм зөрүүд байдаг юм бэ?” Иймэрхүү сэтгэл зүсэм үгийг тоох ч үгүй урсгаж байдаг гэр бүлийн дотор хайр оршин тогтнохгүй. Хэн ч бай гэртээ халуун дулаан, ая тухтай байхыг хүсдэг.…
Гэрийн ажлаа хуваарилах нь гайхамшигт хүч агуулдаг
Хоол хийх, аяга таваг угаах, угаалга хийх, цэвэрлэгээ хийх, гэр орноо эмхэлж цэгцлэх, хогоо ялгах, хогоо асгах, дэлгүүрээр явж хүнсээ цуглуулах гээд л. Гэрийн ажил өдөр бүр л давтагдана. Хийлээ гээд тийм ч их мэдэгдэхгүй хэрнээ хийхгүй бол харин ив ил харагдаж байдаг. Гэрийн ажил гэдэг энгийн, өчүүхэн шалихгүй мэт санагддаг ч үүнээс л болж чамгүй олон гэр бүл зөрчилддөг шүү дээ. “Тэр яахаараа гэрийн ажил хийхэд минь тусалж болдоггүй юм?”, “Намайг өдөржингөө ажил хийгээд ирж байхад яахаараа намайг гэрийн ажилд туслуулах гэдэг байна аа?”, “Ээж л үүнийг хариуцна” гэх зэргээр зөрчилдөх энүүхэнд. Асуудал нь гэрийн ажил биш, харин гэр бүлийн гишүүдийн хоорондын ойлголцлын зөрүүнд л байгаа юм. Зарим үед гэрийн ажил хиймээргүй санагдаж, гэрийн ажил хийнэ гэдэг нэг л…
“Гэр бүлийн хурал зохион байгуулцгаая”
Сургуульд ангийн уулзалт гэж бий, компанид бол багийн хурал, захирлын хурал гээд янз бүрийн хурал уулзалт байдаг. Хурал нь аливаа байгууллагын үйл ажиллагаанд байдаг зайлшгүй шаардлагатай зүйл. Гэр бүл ч мөн нийгмийг бүрэлдүүлэгч нэгэн төрлийн байгууллага. Тэр чинээгээрээ харилцан ойлголцох, харилцан буулт хийх зэрэгт зориулсан хурал уулзалтууд шаардлагатай байдаг. Хүмүүсээс “Гэр бүлийн хурал зохион байгуулдаг уу?” гэж асуухаар ихэнх нь “Бид барагтай бол уулзалддаггүй”, “Үгүй ээ, хүүхэд маань одоо ч балчир байна”, “Хүүхдүүд миний үгийг л сонсож байх хэрэгтэй! Уулзалт хурал гэх юм бидэнд хэрэггүй” гэх зэргээр хариулдаг. Энэ мэтээр ихэнх хүмүүс гэр бүлийн хурал хийх шаардлагагүй гэж боддог. Аж үйлдвэрийн нийгэмд зай завгүй амьдралаар амьдраад аав ээжүүд нь “ажил, ажил” гээд завгүй, хүүхдүүд нь хичээл сургууль гээд завгүй. Ихэнх…
Гэрийнхнээсээ харамлах ёсгүй үгс
“Баярлалаа” гэдэг үг сонсох хүнээ инээмсэглүүлдэг. Харин “Танд туслах уу?” гэх үг сонсох хүнийхээ санааг амраадаг. “Сайн байна!” гэдэг үг сонсох хүнд далавч ургуулдаг. “Өглөөний мэнд” гэдэг үг сонсох хүнээ өдрийг эрч хүчтэй эхлэхэд хүргэдэг. “Хоолоо идсэн үү?” гэдэг үг сонсох хүнийг гэсэн хайр халамжийг харуулна. “Сайн хийжээ” гэдэг үг сонсох хүнд урам өгдөг. “Чиний ачаар” гэдэг үг бүгдийг нэгдмэл болгодог. “Сайхан зүүд зүүдлээрэй!” гэдэг үг сонсох хүнийг тайван унтаж амрахад хүргэдэг. “Чиний буруу биш ээ” гэдэг үг сонсох хүний уйтгар гунигийг хөнгөлдөг. “Шаргуу ажилласанд баярлалаа” гэдэг үг сонсох хүний хөдөлмөр зүтгэлийг таньснаа харуулдаг. “Уучлаарай” гэдэг үг сонсох хүний уурыг гаргадаг. “Чамд л найдаж байна” гэдэг үг сонсох хүнийг илүү уйгагүй ажиллахад хүргэдэг. “Битгий санаа зов доо. Аяндаа гайгүй болно”…
Зүрхэн хэлбэр хийх
Баяртай байвал инээмсэглэж, талархвал баярлалаа гээд, уучлал гуймаар санагдвал уучлал гуйх хэрэгтэй. Дотор чинь байгаа сэтгэлийн хөдөлгөөн гадагш гаргаж илэрхийлж байж л хүнд дамждаг. Гэрийнхнээ хайрлах ч мөн ялгаагүй. Гэвч зарим үед гэрийнхэн юм чинь илэрхийлэхгүй байсан ч миний сэтгэлийг ойлгоно гэж бодох тохиолдол их байдаг. Эсвэл хайр гэх эерэг сайхан сэтгэл хөдлөлийг сөргөөр илэрхийлж гаргах нь бий. Гэрийнхэн хоорондоо бие биенээ хайрлах нь зүй ёсны хэрэг боловч үнэндээ үүнийгээ шууд дамжуулах нь илүү утга учиртай биш үү? Энэ сард хоёр гараараа гэрийнхэндээ зүрхэн хэлбэр хийж, хайраа илэрхийлцгээе. Жаахан ичмээр мэт боловч хайртай гэдгээ илэрхийлэхэд хэн хэнийх нь сэтгэл сайхан болж, шинэ хүч ундран гарна. Зөвлөмж 1. Зүрхэн хэлбэр хийх арга. Гараа толгой дээрээ өргөж, том зүрх хийх. Хоёр эрхийгээ…
“Манай гэр бүл хамгийн шилдэг нь!” гэж эрхийгээ гаргах
Магтаалд аварга том халим ч бүжиглэдэг. Магтаал нь сонсож байгаа хүнийхээ сэтгэлийг сэргээж, цөхөрсөн хүний урам зоригийг бадраадаг. Магтаалыг хүмүүсийн иддэг өөр нэг төрлийн хоол гэхэд болно. Дэйл Карнеги хэлэхдээ “Магтаалаас илүү урам зориг өгч, сэтгэл хөдөлгөх үг байхгүй. Хэн нэгнийг магтаж байснаа өөрсдөө мартаж мэднэ. Харин магтаал сонссон хүн насан туршдаа түүнийг нандигнан, сэтгэл дотроо хадгалдаг ч байж мэдэх юм” гэсэн байдаг. “Сайн байна!”, “Мундаг байлаа!”, “Та хамгийн шилдэг нь!” Магтахын сацуу эрхийгээ гаргавал үр дүнтэй байдаг. Зарим үед олон юм ярихаас илүү эрхий гаргах нь нөгөө хүнийхээ сэтгэлийг илүү баяртай болгодог. Энэ сард гэрийнхэндээ эрхий хуруугаа гаргаж, магтаал харамгүй хэлээрэй. Ядарсан үед нь хүч тамир болж, баяртай байхад нь илүү жаргалтай болгодог юм шүү. Зөвлөмж Ийм тохиолдолд хийгээд…
Эгчийн өчил
Намайг бага сургуулийн хоёрдугаар ангид байхад өвлийн амралтаар цагаан сарын баяр болж байлаа. Манайхтай их ойр дотно амьдарч байгаад алслагдсан тосгон руу нүүсэн авга эгч маань манайд айлчлан ирэв. Удаан уулзаагүй тэднийхнийг хараад бид бүгд л инээд хөөр боллоо. Буцахынхаа өмнө авга эгч сална гэхээс сэтгэл нь өвдөн, дүү бид хоёрыг гэр рүүгээ авч явмаар байна гээд, энэ тэр юм үзүүлж, амттан шимттэн авч өгсөн юм. Би авгадаа их сайн байсан тул хамт явмаар санагдсан ч хичээл эхлэх гэж байсан төдийгүй машинд суухаараа амархан бөөлждөг гээд ээж аав хоёр маань намайг болиулав. Эцэст нь авга маань манай 7 настай дүүг л авч явсан юм. Тэр өдөр би жаахан ганцаардсан ч дүүтэйгээ тоглох үүргээс чөлөөлөгдсөндөө сайхан байлаа. Дүүг явснаас хойш нэг…
Хан Юү Ми, Солонгос Чанвон
Хөгжилтэйгөөр High five!
Ялалтаа тэмдэглэх, баяр хөөрөө илэрхийлэх үүднээс хоёр хүн хоорондоо гараа цохилцохыг “гар цохих” буюу “high five” гэдэг. Ихэвчлэн спортын уралдаан тэмцээний үеэр тамирчид багийн ажиллагаагаа сайжруулахаар гар гараа цохилцдог. Тэмцээнд өндөр оноо авдаг сайн багийг судалтал тамирчид нь хоорондоо high five хийх, гар гараа барих, тэврэлдэх зэрэг биеийн наад захын харилцан үйлдэл их хийдэг ажээ. Багш нь урам хүч өгч нуруун дээр нь зөөлөн алгадах, эсвэл гарыг нь зөөлөн атгах зэрэг үйлдэл үзүүлдэг сурагчийг бусад сурагчтай харьцуулбал ангийн үйл ажиллагаанд оролцох нь хоёр дахин нэмэгддэг гэсэн өөр нэгэн судалгаа ч байдаг аж. Хүн баярлах үедээ өөрийн мэдэлгүй алга ташдаг шиг алга таших нь эерэг мэдрэмж төрүүлж, сэтгэл санаа сайхан болгож, баяр хөөртэй болж, тэр бүү хэл өөртөө итгэх итгэл ч…
Аав минь
Гэрлэж тусдаа гарсны дараах анхны баяраар би төрсөн гэртээ очсон юм. Өрөөнд амарч байтал зочны өрөөнөөс аав нөхөр хоёр ярилцах нь сонстов. Дараа нь би өрөөнд орж ирсэн нөхрөөсөө асуув. “Аав та хоёр юу яриа вэ?” “Энэ тэр улс төр ярилаа.” “Аав улс төр ярилаа гэж үү?” Сонин юм даа. Аавыг улс төр сонирхдоггүй л гэж бодож байсан сан. Дараагийнх нь нэг баяраар би ээжтэйгээ саунд орохоор явж, аав нөхөр хоёр гэрт үлдэв. Амардаг өдрөө аав маань өрөөндөө TV үзэх юм уу дасгал энэ тэр хийдэг болохоор тэр хоёрыг тус тусдаа л өдрийг өнгөрөөх байх гэж бодсон юм. Хоёр цаг гаруй болоод гэртээ эргээд иртэл ширээн дээр шатрын хөлөг дэлгээстэй байв. Нөхөр маань “Эхний тоглолтонд би хожиж, үлдсэн хоёр тоглолтонд…
Таг Жин Сыл, Солонгос Анян
Хүн бүр айл гэрийнхээ эзэн!
Нэг хүний олс татах хүчний хэмжээг 100 гэж үзвэл онолын хувьд хоёр хүн бол 200, гурван хүн бол 300 болох ёстой. Гэвч олс татах тоглоомон дээр туршилт хийсний дүнд хоёр хүн таталцах үед хүн тус бүрийн хүч 93%, гурван хүнтэй үед 85%, найман хүнтэй үед ердөө 49%-ийн хүч гаргадаг нь харагджээ. Энэ мэтээр ямар ч ажилд хүний тоо нэмэгдэх тусам хувь хүний хувь нэмэр буурдаг үзэгдлийг “Рингелманны үр дүн” гэдэг аж. Энэхүү үзэгдэл “Би ганцаараа юм чинь”, “Би хийхгүй ч өөр хэн нэгэн хийх байлгүй” гэсэн бодлоос улбаатай юм. Айл гэрийн дотор ч адилхан. Гэр орон гэгч уг нь бүх ам бүл хамт амьдрах газар байтал зарим үед гэр орны ажлаа бие биедээ тохож орхигдуулах тохиолдол гардаг. Хамт хийх ёстой…
Сайхан сэтгэл, сэтгэл уярам үг
Найман настай том хүү маань их аймхай л даа. Шөнө дунд 00-н өрөө явах, эсвэл ус уух гээд явахдаа заавал аав ээжийнхээ нэгийг сэрээгээд дагуулж явдаг. Гэтэл нэг өдөр хүү маань үүрээр сэрээд ганцаараа 00 орох чимээ гарав. Яаж ганцаараа явж чадсан юм бол гэж бодоод, чих тавин чагнаж, гарах чимээгээр нь хөдөлгөөнийг нь төсөөлж байлаа. Төд удалгүй хүү маань 00-н өрөөний хаалга хаачихав. “Юу вэ? Миний хүү биш юм байх даа?” Жаахан гайхаад, босоод өрөө рүү нь явлаа. 00-н өрөөнөөс гарч ирсэн хүн яалт ч үгүй том хүү маань байв. “Миний хүү, хаалгаа яагаад хаасан юм? Айгаагүй юу?” “Ус татах чимээнд гэрийнхнээ сэрчих байх гээд хаасан юм аа.” Хүүгийнхээ үгэнд сэтгэл уяраад явчихав. Хүүгээ оронд нь хэвтүүлчихээд тэвэрч, “Бусдадаа…
Жон Ин Ён, Солонго Ижонбү
Гэрийнхнийхээ адил төстэй талыг олох
Толинд харахдаа аав ээжтэйгээ адилхан санагдаж байсан удаа бий юү? Эсвэл хүүхдийн тань ярих авирлах зэрэг өөртэй чинь адилхныг хараад гайхсан удаа байгаа юу? Таныг ах, эгч, дүүтэйгээ хамт гадагш гарах үед хүмүүс та нарыг нэг гэр бүл гэдгийг огт хэлээгүй байхад мэдэж байсан тохиолдол байхгүй гэж үү? Ойр тойрныхноосоо нөхөртэйгөө, эсвэл эхнэртэйгээ адилхан гэх үгийг хаа нэг сонсож л байсан биз дээ? Нэг гэрийнхэн бие махбодоос гадна зуршил, сонирхол, хоолны дуршил, дуу хоолой, тэр ч бүү хэл сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга нь ч хүртэл адилхан байдаг. Мэдээж генийн хүч нөлөө байгаа ч гэсэн хүн эргэн тойрныхоо орчны нөлөөнд их автаж, амьдрах орчин нь адилхан нэг гэрийнхэн нэг нэгнээ дуурайдаг нь яах ч аргагүй зүйл. Хамгийн гол нь хайрлавал юуг…
Анхны цалин
Утас чичирч, мессежээ шалгалаа. Цалин орсон байв. Амьдралын маань анхны цалин байсан тул бөөн баяр болж билээ. “Нээрээ энэ миний мөнгө гэж үү? Үүнийгээ яаж зарцуулах уу?” гээд л. Банк явах замдаа догдлоод юм юм л бодлоо. “Анхны цалин юм чинь өөртөө зарахын оронд өдий хүртэл миний төлөө золиос амссан ээждээ өгнө өө.” Бэлэн мөнгө болгож аваад ээждээ өглөө. Ээжийгээ маш их баярлана гэж бодтол ээж зүгээр л хэсэг зуур дугтуйтай мөнгө рүү харав. “Ээжийгээ уучлаарай. Хүүдээ олигтой юм хийгээгүйд үнэхээр уучлаарай.” Төсөөлж байснаас тэс өөр энэ хариуд нь би ээжийгээ гайхав. Яагаад уучлал гуйж байгааг нь ойлгосонгүй. “Хүүгээрээ бахархаж байна. Миний хүү одоо том хүнийхээ хувьд хариуцлагатай амьдрах хэрэгтэй. Ээжийгээ гэсэн сэтгэлд нь л би их баярлаж байна. Анхныхаа…
Ким Сон Ү, Солонгос Соннам