Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?

Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4). Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье. Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл…

Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?

Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр,…

Есүс төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан байж яагаад хүн төрхөөр ирсэн бэ?

Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий. Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө…

Алгасал баяр

Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Иох 6:53 “Гамшиг алгасан өнгөрөх баяр” буюу “Алгасал баяр (Passover)” нь жил бүр ариун тооллын 1 сарын 14-ний орой болдог. 3500 жилийн өмнө израиль ард…

Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!

Есүсийг амьсгал хурааснаас гурав дахь өдрийнх нь үдэш шавь нар цуглажээ. Тэд иудейчүүдээс айсандаа хаалгаа түгжсэн байв. Тэнд Есүс амилаад тэдэнд үзэгдлээ. Хаалга түгжээтэй байхад гэрт орж ирсэн Есүс шавь нартаа "Амар амгалан та нарт байх болтугай" хэмээн ерөөв. Христийн амилсныг хараад шавь нар ихэд баярлав. Харин тэдэнтэй хамт байгаагүй Томас дараа нь энэ талаар сонсоод эргэлзжээ. Тэр “Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны оромд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй” гэж тэдэнд хэлжээ. Найман өдрийн дараа шавь нар цуглахад Есүс тэдэнд дахин үзэгджээ. Энэ удаа Томас тэдэнтэй хамт байв. Есүс Томас руу гараа сунгалаа. “Хуруугаа нааш нь хүргэ, гарыг минь үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус,…

Бурханы яруу алдрын төлөө ажилладаг хүмүүс

Мөнхийн тэнгэрийн хаанчлал өдрөөс өдөрт ойртон байгаа энэ үе нь итгэлийн замаар хичээнгүйлэн гүйж ирсэн Сионы ард түмэн бид өдрөөс өдөрт шинийг ухаарч, шийдвэрээ шинэчлэх цаг үе гэж бодож байна. Амралтын өдөр, Алгасал баяр гээд шинэ гэрээний 3 удаагийн 7 баяр төдийгүй Бурханы бүх тушаалыг бид сахиж байгаа. Харин Бурханд үйлчлэхдээ христчин хүний хувиар ямархуу хандлагатай байх ёстойд одоо бүр илүү анхаарал хандуулах ёстой цаг. Бурхан биднээс юу хүсэж байгааг хурдхан ухаарч, үйлсээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Бурхан биднийг нэгд гэхэд нь бид бие биетэйгээ нэгдэж, ах эгч дүүсээ өөрийн бие адил хайрла гэхэд нь тэднийгээ бүх зүрхээрээ хайрлан, Абрахам үеэл Лотод сайн зүйлээр буулт хийж ерөөл авсны адил ах эгч дүү нартаа сайн зүйлээ хуваалц гэхэд нь сайн зүйлээр буулт хийх…

Чи одоо мэдэхгүй

Алгасал баярын ёслол эхлэхийн өмнө Есүс суудлаасаа босож алчуур авч бүслээд саванд ус хийн, шавь нарынхаа хөлийг угааж эхлэв. Петр яахаа мэдэхгүй сандран татгалзлаа. “Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү?” “Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно.” “Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү.” Петрийг татгалзахад Есүс ийн айлджээ. “Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно.” Есүс шавь нарынхаа хөлийг угаасны дараа дахин тухлан суугаад тэдэнд айлдав. “Би та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.” Ер нь доод хүн нь дээд хүнийхээ хөлийг угаадаг ёс байв. Тиймд Петрийн хувьд хамгийн…

Сайн мэдээ тунхаглах ба үүрэг хариуцлагаа ухамсарлах нь

Ан Сан Хун Христ бидэнд боолын сэтгэл ба эзний сэтгэлийн талаар олонтоо зааж сургасан. Аливаа юмны эзэн цаг үргэлж үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажилладаг. Харин боол бол ажлынхаа үр дүнд төдийлөн санаа тавихгүй, цаг хугацаа өнгөрөхөд л анхаарлаа хандуулж байдаг. Боол нь ажлын үр дүн яана уу ийнэ үү хамаагүй хариуцлага хүлээхгүй гэж боддог тул хэзээ ямагт хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас харж, боломж хүлээн, эргэлзэж тээнэгэлзэнэ. Тиймд бид өөрсдийгөө сайн мэдээний үүрэг хариуцлагаа ухамсарлан хийж байгаа эсэх дээр өөрсдийгөө эргэн харахаас өөр аргагүй. Сайн мэдээний төлөөх үүргээ ухамсарладаг хүн нь эзний сэтгэлтэй хүмүүс юм. Харин энэ үүргээ ухамсарладаггүй хүн нь боолын сэтгэлтэй хүн. Сайн мэдээ тунхаглах нь Эцэг, Эхийн маань ажил. Тиймээс энэ нь сүнсний ам бүлийн маань ажил, бидний ажил,…

Бурхан биднийг харж хянадаг

Библийн зөгнөлийн дагуу Бурханы үг дэлхий даяар тархаж байна. Үнэн ийнхүү хурдан тунхаглагдахын хэрээр бүр ч олон хүн Сион руу цуглаж, ингэж олон хүн ирэхийн хэрээр ертөнцөөс сурсан зуршлаа одоо хэр нь Сионд гаргасаар байгаа гэр бүлүүд нэлээн байх шиг. Үнэнийг хүлээн авсан бид ертөнцөөс үлдсэн хир буртгаа Бурхан дотор бага багаар цэвэрлэж, Бурханы хүсдэг зөв зан чанар, авир үйлдлээр төгс болон өөрчлөгдөх явцдаа байна. Хүүхдүүдээ бүрэн төгс дахин төрөөсэй гэж хүсдэг Бурханы чинхүү хүслийг одоо Библиэр шалгаж үзэцгээе. Бурхан хүн нэг бүрийг харж хянадаг Сионы эгч дүү нэг найзаа үнэн рүү хөтөлж л дээ. Гэвч найз нь сургууль дээрээ урьдын адил болчимгүй ярьж, авирласан хэвээр байсан нь эгч дүүгийн санааг зовоов. “Намайг хэн ч харахгүй юм чинь юу нь…

Энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэрийн дагуу

Шөнө дундын алдад Есүс шавь нартайгаа Гетсемани толгод дээр гарчээ. Есүс залбирч дуусаад буцаж иртэл шавь нар нь ядарсандаа унтаж байв. Түүнийг “Бос, явцгаая! Намайг бариулагч айсуй” хэмээн тэдэнд хэлж байх зуур Искариотын Иудас илд, шийдэм болсон бөөн хүмүүс дагуулан хүрч иржээ. Тэд бол ахлах тахилч нар болон ахлагчдын явуулсан цэргүүд байв. Иудас цэргүүдтэй урьдчилж тохирсноороо Есүсийг үнсэж тэдэнд битүүхэн дохио өгөв. “Анд минь, чамайг яах гэж ирснийг мэдэж байна. Чи хийх гэснээ хий!” Есүсийг хэлж дуусав уу үгүй юү цэргүүд Түүнийг барьж авахыг завдав. Тэгтэл шавь нарынх нь нэг болох Петр илдээ сугалаад тэргүүн тахилчийн боолын чихийг тас цавчжээ. Харин Есүс тийн үйлдсэн шавиа хатуу зэмлэж, “Илдээ хуйнд нь хий. Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоо Надад илгээхийг…

“Одоо харж байгаагаа” л мэдэж байна

Есүс явж өнгөрөхдөө төрөлхийн сохор хүнийг харжээ. “Энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм.” Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, сохрын нүдийг шавраар шаваад “Яв. Силоамын цөөрөмд угаа” гэв. Өнөөх хүн Есүсийн хэлснээр Силоам руу явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ. Урьд нь гуйлга гуйж суудаг хүн хэрхэн хараа орсныг хүмүүс гайхан түүнээс асуув. Тэр “Есүс гэдэг хүн шавар зуурч, нүдийг минь шаваад, надад “Силоам уруу яваад, угаа” гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон” гэж хариулав. Фарисайчууд болон иудейчүүд хараа орсон хүний үгэнд итгээгүй тул эцэг эхийг нь хүртэл дуудан лавлажээ. Тэдний нүгэлтэн хэмээн тооцон, доромжилж басамжилдаг байсан Хүн нь ийм гайхмаар тэмдэг үйлдсэнд тэд огт итгэж чадахгүй байлаа. Сохор байсан хүн тэдний энэ байдалд…

Зөгнөлд итгэх болон зөгнөлийг мэдэх нь

Есүсийг төрсний дараа дорно зүгээс Иерусалимд 3 хүн хүрч ирлээ. “Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ.” Херод хаан болон Иерусалим даяар үүнийг сонсоод түгшиж гэнэ. Херод бүх ахлах тахилч болон ард олны дундах хуулийн багш нарыг цуглуулаад ийн лавлав. “Христ хаана төрөх ёстой вэ?” “Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр “Иуда нутгийн Бетлехем ээ! Израилийг хариулах Удирдагч Чамаас гарах болно”" гэж тэд хариулав. Херод дорно зүгээс ирсэн мэргэдийг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлан асуужээ. Тэр тэднийг Бетлехем уруу явуулж, “Яв, тэр хүүхдийг сайтар хай. Олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж, Түүнд мөргөнө” гэлээ. Тэд Түүнд мөргөв. Херод дээр буцаж бүү оч гэж зүүдэнд нь Бурхан анхааруулсанд тэд өөр замаар…

Итгэдэгт нь

Есүсийн шавь нар сүнс шүглэсэн хүүг эдгээх гээд дийлсэнгүй. Үүнээс болж тэд хуулийн багш нартай маргалдахад хүрлээ. Тэр үед Есүсийг харсан шавь нар Түүн рүү гүйлдэн ирцгээв. Хүмүүс ч Есүсийг тойрон цуглаад байлаа. “Та нар юун тухай тэдэнтэй маргалдана вэ?” Хурсан олноос нэг хүн гарч ирлээ. “Багш аа, би сүнс шүглэсэн хүүгээ Танд авчирсан юм.” Хүү багаасаа татаж унадаг, унахаараа өөрийн мэдэлгүй гал, усанд орчихдог байжээ. Амь насанд нь олон ч удаа аюул тулгарч байсан гэнэ. Тэгээд хүүгийн эцэг Есүсийн шавь нараас чөтгөрийн сүнсийг зайлуулж өгөхийг гуйсан боловч бие нь дээрдээгүй тул Есүсээс тусламж хүсэв. “Харин Та юуг ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач.” ““Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой.” Есүсийн үгэнд цочирдсон хүүгийн эцэг…

Зовлон бэрхшээлийг сөрөөд

Паул элчтэй хамт яваа хүмүүс Кайсарид хүрч ирээд Филипийн гэрт хэд хонох үеэр ийм явдал болов. Нэг өдөр Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч Паултай уулзахаар Иудейгээс иржээ. Агаб бүс авч хөл гараа хүлээд, Ариун Сүнс өөрт нь юу айлдсаныг дамжуулав. “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаана.” Агабын хөл, гараа хүлсэн тэр бүс Паулынх байж. Тэнд байсан хүмүүс уйлан байж Иерусалим руу явахгүй байхыг Паулаас гуйлаа. Тэгтэл Паул “Юунд та нар уйлж зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна” гэлээ. Паулыг ийн хэлэхэд хүмүүс “Бурханы хүслээр болтугай” гээд түүнийг дахиж ятгасангүй. Хэдэн өдрийн дараа Паул болон түүнтэй хамт байсан хүмүүс Иерусалим руу явлаа. Иерусалимд очиход нь…

Итгэвэл л Бурханыг харж чадна

Бурханы үг тунхаглаж явахдаа бид Бурханыг харуулах л юм бол итгэнэ гэх олон хүнтэй таардаг. Тэд “Бурханыг харахгүй байж яаж Түүнд итгэх юм бэ?” гэдэг. “Харахаас нааш бүү итгэ” гэсэн утгатай барууны зүйр үг байдаг байна. Нэг хүн “Бурханыг надад харуул. Харахаас нааш бүү итгэ гэсэн үг байдаг юм чинь Бурханыг харах л юм бол би итгэнэ” гэж хэлж билээ. Бурхан түүнд юу гэж хариулсан гэж та нар бодож байна? “Надад итгэ, тэгвэл Би чамд харагдана.” Бурхан “Харахаас нааш бүү итгэ” гэж хэлээгүй харин “Хэрэв чи итгэвэл бүх зүйл харагдана” гэж хариулсан юм. “Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” (Евр 11:1) гэж Библид байдаг болохоор бид Бурханд итгэх л юм бол Бурханыг харж чадна. Бурханыг…

Сарагийн инээмсэглэл ба Сион

Библид Абрахамыг Эцэг Бурханыг бэлгэдсэн хүн гэдэг (Лук 16:19-31). Түүний өвийг залгамжилсан Исаак нь Бурханы хүүхдүүдийг, өөрөөр хэлбэл амлалтын хүүхдүүд болох биднийг илтгэдэг (Гал 4:28). Тэгээд Исаакийн ээж буюу Абрахамын эхнэр Сара нь сүнсээр шинэ гэрээний бодит болсон бидний Эхийг бэлгэддэг юм (Гал 4:21-26). Түнэр харанхуй, эзгүй хоосон ертөнцөд Бурхан үнэний Сионоо байгуулж өгсөн болохоор Сатаны хүч нөлөө аажим аажмаар хумигдаж, Сион маань өдрөөс өдөрт баясгалан, цэнгэл, талархал, дуу хуураар бялхан байна (Иса 51:3). Сионд тэнгэр Эцэг Эхтэйгээ уулзсан бид үргэлж баяртай байх учиртай. Сара Исаакийг олсноор өдөр бүр инээд хөөрөөр тасраагүй шиг бид ч бас тэнгэр Эхдээ тийм их баяр баясгалан өргөх хэрэгтэй юм. Эхийн инээмсэглэл хүүхдэд нөлөөлөх нь Олон нийтийн нэг байгууллагаас судалгаа явуулжээ. Ээжүүдээс “Хэзээ хамгийн аз…

Авралын төлөөх яриа ба авралын зар

Бид ч мөн өөр хоорондоо, өдөр тутам маш олон удаа харилцан ярилцдаг. Ажил албатай холбоотой яриа хөөрөө, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцдаг яриа, итгэгч нар бие биетэйгээ гар барин ерөөл хүсдэг мэндчилгээ ч бас бий. Бодоод үзэхэд үг яриа гэдэг бидний өдөр тутмын амьдралд маш их хувийг эзэлдэг аж. Харилцан ярилцахгүйгээр бие биетэйгээ ойлголцох хэцүү учраас тэр шүү дээ. Тэр чинээгээрээ харилцан ярина гэдэг амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг юм. Зарим яриа ашиггүй хоосон, хорон муу үр дагавартай байх тохиолдол ч их байдаг (Мат 12:34-37). Тиймээс Бурхан бидэнд хэрхэн халуун дотно яриа өрнүүлэх сайхан арга зааж өгсөн нь авралын зар юм. Бидний ярианы сэдэв болсон Бурханы үгээр, сүнс аврах сэтгэлтэйгээр харилцан ярилцахыг авралын зар гээд байгаа юм. Ийм яриаг л сайн, зөвт,…

Самари, дэлхийн хязгаар хүртэл

Эх маань намрын баяраар “Сүүлийн бороо Ариун Сүнс хүлээн авсны дараа сайн мэдээ тараахаар өмнөхөөсөө өөр байгаа нь мэдрэгдэнэ” гэж айлдсан. Дэлхий дахины Сионы гэр бүлүүд Эхийн энэ үгнээс хүчийг олж сайн мэдээ тунхагласан учраас тэнгэрийн олон хүүхэд буцан ирж буй ерөөлтэй мэдээ ар араасаа ирсээр байна. “Адилхан хүмүүст, адилхан газарт үгийг тунхагласан ч өмнөхөөс тэс өөр байна” гэдэг баярт мэдээ сонсогдож байгаа. Үүнээс харахад Библийн зөгнөл ном ёсоороо биелэгдэж байгаа нь андашгүй байна. Нэг оныг үдэж, бас нэгэн шинэ оныг угтлаа. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ Самари, дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдана гэсэн Бурханы үгэнд түшээд дэлхийн үндэстнүүдэд Бурханы сургаалыг дамжуулж, тэнгэрийн хаанчлалыг чиглэн эрч хүчтэйгээр гүйх Сионы гэр бүлүүд болохыг хүсэх байна. Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр Есүс шавь…

Үг ба аврал

Хүний амьдралд үг гэгч нь нэн чухал. Өдийг хүртэл босгогдсон итгэл ганцхан үгнээс болоод нэг л өглөө нурчихаж болно. Бас ганц үгний уршгаар хоорондын итгэлцэл хормын төдийд замхран алга болдог нь эргэх хорвоод элбэг тохиолддог зүйл. Юм ярихгүй байна гэж байхгүй ч, хэлэх үгээ бодолцож бусдыг халамжлах хэрэгтэй байдаг. Ийм үгийг сонсоод нөгөө хүн юу гэж бодох бол, тэр хүний итгэл хэрхэх бол, ямар үр дүнд хүргэх бол гэдгийг бодолцох ёстой атал тэдгээрийг тооцоололгүй амнаас санамсаргүй унагасан үг олон хүний ам дамжин утга гуйвсаар эцэст нь буруу ойлголт төрүүлж эвдрэлцэл үүсгэдэг. Махан биеийн амьдралд ч үг чухал байдаг бол итгэл дотор авралтай холбоотой үг илүү чухал. Бурхан Библи дээр үгийн талаар олон сургаал тэмдэглэн үлдээжээ. Библийг нарийн судалж, бидний итгэлийн…

Мөнхийн ертөнцийн бэлтгэл

Библид хүний амьдралын өдрүүдийг өвс ногоо болон хээрийн цэцэг шиг гэсэн байдаг (Дуу 103:15). Амьдрал гэдэг ийм л богинохон бас хоосон зүйл билээ. Харин энэ дэлхий дээрх амьдралаас гадна бидний анх байсан мөн хожим буцан явах газарт ч амьдрал байгаа. Хүн бүр энэ насныхаа амьдралыг дуусгаад хорвоог орхих ёстой болдог. Тэгвэл ирээдүйд очих тэнгэрийн орны тухайд бид хэр их бэлтгэлтэй амьдарч байгаа вэ гэдгээ нэг тунгаан бодоцгооё. Түшмэлийн үнэн үг Эрт цагт хааны тааллыг олсон нэгэн түшмэл байжээ. Тэр түшмэл хүний мөс сайтай, үнэнч шударга хэрнээ ухаан муутай хүн байв. Түүний үнэнч занг таалсан хаан түүнд улс орноо удирдах их хэргийг даатгаж гэнэ. Нэг удаа хаан мөнөөх түшмэлд нутаг орноороо тойроод ард түмнийхээ аж амьдралыг тандаж ирэх зарлиг буулгав. Хааны…

Итгэлийн тос

Тэнгэрийн хаанчлалд ороход бидэнд итгэл зайлшгүй хэрэгтэй. Итгэлгүйгээр Бурханд таалагдана гэдэг боломжгүй гэж Библид байдаг шиг (Евр 11:6) итгэл бол тэнгэрийн хаанчлал явахын тулд бидэнд зайлшгүй байх ёстой итгэлийн амьдралын чухал хүчин зүйл юм. Тэгвэл итгэлээ хэр зэрэг бэлдсэнээ яаж мэдэх вэ? Өвчин тусвал биед тэр өвчний шинж тэмдэг илэрдэгтэй адил зүрх сэтгэл нь итгэлээр дүүрээгүй хүнд янз бүрийн сүнслэг өвчний шинж тэмдгүүд илэрдэг. Гомдол дургүйцэл л урсгаж, үнэний үгэнд эргэлзэн, Бурханы хүч чадалд итгэхгүй гэх мэтчилэнгээр буруу бодол, үйлс нь итгэл унасан үед илрэх шинж тэмдэг гэж үзэж болно. Есүс ч бас “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй” (Мат 4:17) гэж сургасан болохоор тэнгэрийн хаанчлал улам бүр ойртох тусам би тэнд очиход одоо ч бас дутуу юм бий билүү гэж эргэцүүлэх…

​Дэлхийн аюулгүйн баталгаа, таталцлын хүч​

Хүн төрөлхтөн таталцлын хүчний нөлөөн дор амьдардаг. Зөвхөн модноос унасан алим ч биш, бүхий л юмс дээрээс доош унадаг. Хүмүүн бид агаарт өндөр үсрэх гэж оролддог ч тэнгэрт хүрэх нь байтугай агаартаа хэдэн секунд ч байж чадахгүй тэр даруй буцаад уначихдаг. Ер нь цаг үргэлж таталцлын нөлөөн дор амьдардаг болохоор таталцлыг мэдэрдэггүй ч харин байнга таталцлын хүчинд баригдаж байдаг юм. Яг энэ мөчид ч хүртэл модонд, сандалд, агаарт гээд таталцлын хүч байнга үйлчилж байгаа. Хүн төрөлхтөн урт удаан жил таталцлын хүчнээс гарах байнгын оролдлого хийсээр ирсэн. 1783 онд ах дүү Монгольфьер халуун агаараар дүүргэсэн бөмбөлөг хөөргөж, агаарт ниссэн байдаг. Түүнээс 100 орчим жилийн дараа ах дүү Райт анхны хөдөлгүүрт онгоц зохион бүтээсэн байна. Түүнээс дахин 100 гаруй жилийн дараа орчин…

Миний зүрх чамтай хамт яваагүй гэж үү?

Уяман өвчин туссан Нааман жанжин Бурханы хүн Елишаг зорин очлоо. Бурханы үг ёсоор Иордан голд долоон удаа булхсаны дараа бие нь нялх хүүхдийн бие махбод адил сэргэсэн Нааман жанжин Елишад бэлэг өргөн барилаа. “Миний өмнө нь зогсдог ЭЗЭН амьд! Би юу ч эс авна.” Елиша бэлэгнээс татгалзсан тул Нааманы арга барагдаж энэ хүслээ хойш тавьдаг. Нааманыг Елишагаас төдийлөн холдоогүй байхад Елишагийн зарц Гехази Нааманыг нэхэн одов. Нааман тэрэгнээсээ буун өөр рүү нь гүйн ирж буй Гехазитай уулзлаа. “Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгч хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө бас хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ" гэв. Гехазигийн худал үгийг сонссон Нааман хоёр талант мөнгө, хоёр ээлжийн хувцас хоёр…

​Бурханы амлалт ба тэнгэрийн хаанчлал​

Хуучин он ард хоцорч шинэ онтой золголоо. Өнөөг хүртэл амьдарч ирсэн бүхий л цаг хугацааг эргэн харахаар ганц шөнө унтаад боссон юм шиг л богинохон санагдана. “Тэнгэрийн хаанчлал явах өдөр тэр хэрээр наашилж байгаа юм байна” гээд бодохоор бидэнд тэнгэрийн хаанчлал байгаа гэдэг нь хичнээн талархмаар хэрэг билээ дээ. 2000 жилийн өмнө Есүс энэ газар ирээд, тэнгэрийн хаанчлал ба там гэдэг нь гарцаагүй байдаг учраас Өөрийнх нь нээсэн замыг сайн дагаад, бүх хүн тэнгэрийн хаанчлалд ирээрэй гэж сурган, улмаар үнэний бүх сургаалыг хэрэгжүүлэхийг амьдралаараа бидэнд жишээ болгож үлдээсэн. Тэр замыг дагаад заавал тэнгэрийн хаанчлалд хүрэх тэнгэрийн гэр бүлүүд болоосой гэж хүсээд, Бурханы ухааруулсан зөв амьдралын үнэ цэнийг Библиэр дамжуулан судалъя. Хоосон биш зүтгэл Хүний амьдрал дэндүү богинохон. Олон баатрууд, хөрөнгөтнүүд,…