Өчүүхэн төдий өө сэв байсан ч

Жил бүрийн ургацын улиралд манай Сионы гэр бүлүүд хүн хүч муутай тариаланчдад тусламжийн гараа сунгадаг юм. Энэ удаа бид алим ангилж сортлох ажилд туслахаар Миряны Орымгул дахь жимсний аж ахуй дээр очлоо. Орымгулын хөндий нь Чонхуан уулын замд байрладаг, зургаан сарын дундаас найман сарын зуны ид дунд хүртэл мөс болон тогтсон сонин тогтоцтой хөндий юм. Энэ мөс нь өвөлдөө хайлдаг. Тиймээс энэ хөндийг Солонгосын 224 дэх байгалийн дурсгалт газар гэж тодорхойлсон байдаг. Гайхамшигт байгалийн орчин нөхцөлд болон шим тэжээлтэй хөрсөнд боловсорсон тэндхийн алимнууд нь уг тосгоныг төлөөлөх онцгой бүтээгдэхүүн аж. Харин тариалангийн болон загасны аж ахуй эрхэлдэг бусад газарт байдагтай л адил тариаланч дутагдалтай аж. Түүгээр зогсохгүй тариачин гар нь өвдөөд байгаа учраас бүр ажлаа ч хийж чадахаа больсон байв.…

И Ён Жин / Солонгос, Пусан

​Чадах бүхнээ хийнэ

Би хоёр жилийн өмнө хорт хавдрын хагалгаанд орсон юм. Мэс заслын дараа хавдрын эмчилгээ хийлгэхээр сувилалд хэвтлээ. Нэг өдөр намайг зүлгэн дээр суугаад юм нэхэж байтал нэг сайхан сэтгэлтэй өвчтөн над руу дөхөж ирээд ярилцав. Удалгүй бид найзууд болцгоолоо. Тэрээр үнэхээр тайван дөлгөөн зантай байсан нь түүнийг дүгнэсэн анхны сэтгэгдэл маань юм. Эмнэлгээс гарсны дараа ч хүртэл би түүнтэй холбоотой хэвээр байлаа. Ойролцоо сүм дээр концерт болно гэж сонсоод би түүнийг уг концертонд урив. Миний урилгаас татгалзах байх даа гэж эмээж байтал тэрээр харин ч дуртай нь аргагүй хүлээн авав. Тоглолт дуусаад тэрээр надад талархан “Үнэхээр гоё тоглолт байлаа. Энэ гайхалтай арга хэмжээнд намайг урьсанд баярлалаа” гэлээ. Түүний энэ нааштай хариунаас би урам орж, түүнийг дахин Хуасон Дунтан сүм дээр…

И Гён Жа / Солонгос, Сүвон

Бид аз жаргал түгээдэг

2019 оны амралтаар ийм нэгэн явдал болсон юм. Манай сүмийн сурагч багийнхан хариуцагч багштайгаа хамт сайн дурын үйлс явуулахаар төлөвлөж, сайхан дурсамж үлдээн, амралтаа утга учиртай өнгөрүүлэхээр өндөр настны асрамжийн төв дээр очив. Уг төвийн хүн бидний төлөвлөгөөг сонсоод баярлан, дуртайяа зөвшөөрөв. “Бурханы сүмийнхэн сайн дурын ажлыг хэрхэн явуулдгийг нь харж байсан. Та нар тэр сүмийн сурагчид юм бол та бүхнийг үргэлж л баяртайгаар угтана” гэв. Тийм санаанд оромгүй эелдэг занд нь талархан, бид өндөр настнуудад баяр хөөр, урам зориг өгөхөөр шийдэн хөтөлбөр бэлтгэлээ. Сайн дурын ажил явуулсан өдөр өндөр настнууд биднийг гадаах сайхан цаг агаар шиг малилзтал инээмсэглэн сайхан зантай угтав. Тарж бутарсан айл гэрийнхэн амралтаараа хөдөөгийн гэртээ халуун ам бүлээрээ цуглаж байгаа аятай л уг төвд инээд хөөр…

Паг Чэ Үн / Солонгос, Инчон

Нэг сүнс ч алдалгүйгээр

Сиракюз руу нүүснээс хэдэн сар орчмын дараа би үсчний салонд очих хэрэгтэй болсон юм. Тэгээд би интернэтээс манай гэртэй ойр солонгос үсчний салон байгаа эсэхийг хайлаа. Аз болоход манай гэрээс холгүйхэн жилийн өмнө нээгдсэн нэг салон байв. Би утсаар захиалга өгөөд маргааш нь тийшээ очлоо. Би яг цагтаа ирсэн ч үсчин тэндээ алга байв. Нөхөр нь надаас уучлал гуйн, хүлээж байгаарай гээд удалгүй эхнэрээ дагуулж ирэв. Тэрээр үсийг маань засаж байх зуур бид ойр зуурын юм ярьж, тэгснээ сүмийн талаар яриа дэгдлээ. Тэрээр надаас ямар сүмд явдгийг маань асуув. “Та ямар нэг байдлаар Бурханы сүмийн талаар сонсож байсан уу? Би Бурханы сүмд явдаг л даа.” Тэрээр миний үсийг тайрч байснаа гэнэт больж, “Бурханы сүм ээ? Амралтын өдөр сахиж, Алгасал баяр…

Ким Хэ Ён / АНУ, NY Нью Виндсор

Бурханы үгийн дагуу

“Европын сайн мэдээ ч бас сайн болно” гэж тэнгэр Эх биднийг ерөөсөн билээ. Европын сайн мэдээний саад өндөр байсан урт удаан цаг хугацаанд бид тэвчээртэй байх хэрэгтэй байлаа. Харин тэнгэр Эхийн ерөөлийн үг бидэнд маш их урам хүч болов. Пентэкостын өдрийн үеэр Төв Европын сүмүүд нэгдмэлээр явуулсан тунхаглалын наадмын турш Ариун Сүнсний гайхамшигт түүхийг биеэрээ мэдэрснийхээ дараа бүх юм гарцаагүй Бурханы үгээр болно гэдэгт бид бүр илүү итгэлтэй байх боллоо. Пентэкостын өдрийн өмнө ба дараа бидний огт төсөөлж байгаагүй зүйлс Дюссельдорф Сионд их гарлаа. Сион руу олон хүн иржээ. Шинэ хүмүүс маань Бурханы үгийг ихэд сонирхон, жинтэй асуултууд асууна. Хуучин гэр бүлүүд маань Бурханы үгийг дамжуулах чадварын чухлыг ухаарч, Библи сурахад өөрсдийгөө зориулж байлаа. Энэ бол их зөв зүйтэй эргэлт…

Герман, Дюссельдорф Бурханы сүм

Хэлэхээсээ өмнө бод

“Бусдын хэлэх үгийг гэхээсээ өөрийнхөө хэлж буй үгийг илүү анхаар” гэсэн Талмудын зүйр үг байдаг. Үүн шиг “хэл” гэгчийг харилцааны хэрэгсэл болгон ашигладаг улс орон бүрд үг ярианы чухлыг ухааруулсан олон онч мэргэн үгс байдаг. Үг бол хүн хоорондоо бодол санаа, мэдээ мэдээллээ дор нь хуваалцдаг хамгийн сайн хэрэгсэл. Гэвч нөгөөтэйгүүр бие биенийхээ сэтгэлийг шархлуулж, үл ойлголцол, маргаан үүсгэх шалтгаан болж ч мэднэ. Хэдийгээр өөр өөр хэлтэй ч хүмүүс бүгд л олон жилийн туршлагаараа адилхан иймэрхүү сургамж авсан байдаг. Харилцан яриа бол харилцан үйлчилдэг харилцаа. Өөрөөр хэлбэл нэг нь ярьж, нөгөө нь сонсдог. Бөмбөг харилцаж байхад бөмбөг огт өөр зүг рүү явах тохиолдол байдаг даа. Үүн шиг үг хэл ч мөн ялгаагүй. Хүн хүний нөхцөл байдал, байр суурь, сэтгэлгээний хэв…

Гэрийнхэндээ инээмсэглэ

“Хүн төрөлхтнөөс өөр инээдэг амьтан байхгүй” гэж Аристотель нэгэнтээ хэлсэн байдаг. Амьтад заримдаа хүний инээж байгааг дуурайн инээж байгаа мэт харагддаг ч үнэндээ тэд жинхэнээсээ инээдэггүй. Тиймдээ ч амьтад хүн шиг эхийн хайр, эцгийн хайр гээд гэр бүлээ гэх хайр байдаг хэр нь гэр бүлийнхэндээ халуун дулаан инээмсэглэл, инээд хөөр гэгч юм өгч чаддаггүй. Ингээд бодохоор хайртай гэр бүлийнхэндээ төдийгүй бусдад инээмсэглэл, инээд хөөрөө харуулж байгаа нь агуу том ерөөл тавилан ажээ. Инээд хөөр байхгүй бол айл гэр, анги танхим, улс нийгэм аль аль нь уйтгартай, эл хуль байх юм. Инээд хөөр гэгч зүйл халдварладаг учраас аав нь инээвэл үр хүүхэд нь инээж, үр хүүхдээ инээвэл ээж нь ч инээдэг. Хэн нь эхэлж инээх нь хамаагүй, нэг нь л инээхэд…

Харах сонсох зүйлийн тухайд

Нэгэн ээж хүүгээ шарил ачсан гашуудлын цуваанд оролцогчийг дуурайж байхыг нь хараад мэл гайхаж, оршуулгын газартай ойр байдаг гэрээ захын хажууд болгож нүүлгэжээ. Тэгтэл хүү нь худалдаачинг дуурайж тоглож эхлэв гэнэ. Ээж нь дахиад ачаагаа баглан, сургуулийн ойролцоо нүүж очжээ. Тэр мөчөөс хүү нь унших, бичихийг дуурайх болж, ээжийнх нь санаа амарчээ. Энэ түүх бол “Мэнзийн ээж хүүгийнхээ боловсролын төлөө гурван удаа нүүжээ” гэсэн утгатай Хятадын 孟母三遷之敎 (Мэн му сан чиэн жи жиао) хэмээх хэлц үгний үүсэл. Энэ хэлц нь хүн харж сонссон зүйлийнхээ нөлөөнд автдаг гэсэн утгатай ажээ. Жихүүдэс хүрэм аймшгийн кино үзэх дуртай, жигд бус хэмнэлтэй чанга хөгжим сонсох дуртай байсан эмэгтэй хөл хүнд болсноосоо хойш сэтгэл уярам, уянгын тайван кино үзэж, намуухан хөгжим сонсох гэдэг. Учир нь…

Сэтгэл сэтгэлээ холбох нүд

“Нүд амнаас илүү ятгах чадвартай.” Барууны зүйр үг “Нүд нь дотроо хайр агуулж байдаг сэтгэл рүү нэвтрэх хаалга учраас эмэгтэй хүний гоо сайхан нүдэндээ харагддаг.” Одри Хепберн “Хүний нүд нь хэл ярианы нэгэн адил ихийг өгүүлээд зогсохгүй нүдээрээ хэлэх үгийг дэлхийн бүх хүн толь бичгийн шаардлагагүйгээр ойлгож уншиж чадна.” Ральф Уолдо Эмерсон Дотроос гадагш, гаднаас дотогш хардаг цонх. Дөрвөн талд нь хана босгосон ч цонх л байвал тухайн байшинд нарны гэрэл тусаж, үлээх салхин нэвтэрч, гэрэлтэй, саруулхан, тааламжтай орчин бүрдэнэ. Хүний биед ч цонхтой адил үүрэг гүйцэтгэдэг эрхтэн бий. Тэр бол нүд. “Атгахад атга дүүрэхгүй ч тавихад тал дүүрэн” хэмээн зүйрлэх хэмжээний эрхтэн болох нүд нь биед маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Мэдрэхүйн эрхтэн дундаас нүд нь тархийг хамгийн их ажиллуулж,…

​Эхнэр нөхрийн маргаан босго давахгүй​

Маргалдаад дорхноо эвлэрэх нь сайн хэрэг. Гэхдээ хэрүүл маргаан гаргахгүй байх нь бүр ч сайн. Эхнэр нөхөр хоёр өстөн дайснууд аятай хэрэлдэж маргалдчихаад төд удалгүй юу ч болоогүй юм шиг бие биетэйгээ эвлэрдэг. Тиймдээ ч “Эхнэр нөхрийн маргаан босго давахгүй” гэлцдэг дээ. Харин одоо бол энэ үг “үеэ элээж” гэлтэй. Гэр бүл салалтын хувь жилээс жилд нэмэгдсээр байгаа төдийгүй эхнэр нөхрийн хоорондын хэрүүлээс улбаатай гэмт хэрэг байнга гарч байна. Бүр орон гэрээ шатаах гэх мэт хэрэг ч гарахыг яана. Хур бороо газар чийглэж, байгаль сэргэдэг ч “Бороо ихэдвэл шалбааг” гэгчээр хэт их бороо орвол үер болж, байгаль сүйрч, нөхөн сэргээх хэцүү нөхцөл байдал үүснэ. Мөн ан цав гарсан ваар хэзээд хагардаг шиг хичнээн ялихгүй жижиг маргаан байсан ч байнга үргэлжилбэл…

​Гэр бүлийн харилцан итгэлцэл

Хэн нэгний өгсөн юмыг уугаад амиа алдсан, албан байгууллагын нэр барин утасдаж, их хэмжээний мөнгө гуйвуулан залилж авсан гэх зэрэг мэдээ их цацагдана. Өнөөгийн нийгэмд залилан, луйвар газар авч байгаа тул “Айл хүний амь нэг” гэх үг утгаа алдаж, айл хөршийнхөндөө ч итгэхгүй, хаалга үүдээ дангинатал түгжчихээд, хажуу айлд нь ямар хүн амьдардгийг ч мэдэхгүй хүн их. Бие биедээ итгэхгүйгээс бусдын өчүүхэн сайхан хандлагад ч болгоомжилж, юун түрүүнд сэжиглэх энүүхэнд болж. Ямартаа 24 цагийн хяналтын камер (CCTV) их суурилуулж байхав. Хүн хүндээ итгэхээ байсан энэ цаг үед өрх гэрийнхэн ч ялгаагүй. Зарим нь хань ижлийнхээ машинд байршил тогтоогч төхөөрөмж суулгаж, зарим нь бүр угийн хийх ёстой ачлах үүргийн тухайд хүртэл бичгэн гэрээ үйлдэх болсон. 2017 оны 11 сард нэгэн зах…

Сионд ухаарсан гэр бүлийн хайр ба амьдралын утга учир

Өрх гэрийн тэргүүний хувиар мөнгө их олох нь л миний хийх ёстой ажил гэж би боддог байлаа. Би төрж өссөн нутаг Хятадын Шэньянд хоолны газар ажиллуулдаг байж байгаад бүр их мөнгө олох гэсэндээ аялал жуулчлалын хөтчөөр ажиллаж эхлэхээр онгоцоор 2 цаг нисдэг газар болох Шанхай руу нүүсэн юм. Хөл хүндтэй эхнэр маань асаргаа халамж сайтай байх үүднээс Шэньян руугаа буцах үед би ганцаараа үлдэх хэрэг гарав. Гэхдээ надад ханиа санах гэхээсээ илүү хариуцлага гэх мэдрэмж л төрөөд байлаа. Эхнэр хүүхэдтэйгээ баяр ёслолын үеэр л нэг уулзчихаад бусдаар тэднээсээ хол амьдарсаар дөрвөн жил гялс өнгөрлөө. Ажиллахад хэцүү болж би дахин сонголтын салаа зам дээр ирлээ. Танил нөхдөөсөө тус дэм аваад үргэлжлүүлж ажиллах уу, эсвэл энэ удаа аав ээжийнхээ суурьшсан Солонгос руу…

Солонгос, Чэжү / И Гүг Чоль

Жинхэнэ Бурхантай уулзсан минь

Би Христийн сүмд үйлчилдэг байсан өвөө, эмээ дээрээ өссөн юм. Миний амьдрал угийн л Бурханд итгэх итгэлээр дүүрэн байсан. Есүс Христ амьдралын минь баатар байсан бөгөөд би Түүнгүйгээр юу ч хийж чадахгүй байх гэж боддог байлаа. Өчүүхэн юман дээр ч, сэтгэл зовоосон асуудал гарахад ч би тэр болгонд Аврагч Есүст залбирвал үргэлж залбирлын минь хариуг өгнө гэж итгэдэг байлаа. Өдөр нь сургууль дээрээ хичээнгүйлэн сураад, гэртээ харихаараа эмээдээ тусалж гэрийн ажил хийнэ. Тэгээд шөнө нь хичээлээ хичээнгүйлэн давтана. Хичээх бүрд минь Бурхан надад маш их тусалж би сурлагаараа сургуульдаа шилдэг нь байв. Дуулах авьяас, спортын авьяас, бичих авьяас гээд Бурхан надад олон чадвар ерөөсөн юм. Тиймдээ ч би олон шагнал авсан даа. Дараа нь би Христэд итгэдэг залуучуудтай хамт ямар…

Неру Патрисиа / Энэтхэг, GJ Вапи Чала

​Сүнслэг марафоны замаа дуусгахын төлөө

Намайг 3 настай байхад ээж маань, 9 настайд аав минь өөд болсон. Аав ээжийг өөд болоход 16-хан настай байсан том эгч минь “өрхийн тэргүүн” болж билээ. Аав ээжийгээ алдсан гуниг хагацал, эдийн засгийн хүндхэн үеийг эгч дүүс бид хамтдаа хэцүүхэн давж гарсан санагдана. Би дунд сургуульд ороод хөнгөн атлетикийн холын зайн гүйлтээр хичээллэсээр олон улсад эх орноо төлөөлж оролцдог марафоны тамирчин болов. Харин нэг удаа хасах 40 хэмийн хүйтэнд холын кросс бэлтгэл хийж байхдаа шагайны үеэ дааруулж гэмтээснээс спортоо орхиход хүрч билээ. Багадаа аав ээжээсээ хагацаж, олон жил хүнд спортоор хичээллэсэн болоод ч тэр үү би гэдэг хүн хатуу ширүүн зантай, амжилтандаа эрдсэн бардам нэгэн байв. Христийн шашныг сул дорой, өөртөө итгэлгүй хүмүүсийн шүтдэг шашин гэсэн хатуу үзэлтэй байж билээ.…

Монгол, Улаанбаатар Т.Энх-Од

Эмээгийнхээ сэтгэлийг ухаарах сайхан сэтгэл

Надад нэг маш сайхан сэтгэлтэй зээ дүү байдаг юм. Тэр маань эмээдээ их санаа тавина аа. Эмээгийнхээ дуртай жигнэмэг, амтат төмс, төмс, жүрж гээд байсхийгээд л явуулж, дуртай амттанаа авч ид гэж жилдээ гурван удаа бага сага мөнгө гуйвуулна. Ийм эелдэг зээд маань өнгөрсөн жил их хүнд юм тохиох нь тэр. Гэрлэснээсээ хойш үр хүүхэдгүй их удаж байгаа болохоор тэрээр сэтгэлээр нэлээн хүндхэн байсан л даа. Тэгж тэгж нэг юм жирэмслэсэн ч төрөхийн өмнөхөн хүүхдээ алдчихлаа. Энэ мэдээг сонсоод би гэдэг хүн уйлж гашуудах сөхөөгүй шууд л зээ дүүгийнхээ хэвтэж байгаа эмнэлэг рүү явлаа. Зээ дүү маань арван сарын турш хэвлийд байгаа хүүхдээ өсгөн бойжуулж, эсэн мэнд уулзахыг хүлээж байсан гэж хэлэхэд нь зүрх эмтрэв. “Нагац эгч ээ, би охиныхоо…

И Сүн Уг, Солонгос Чанвон

Би үргэлж чиний талд байгаа шүү

Би ахлах сургуулийн сурагч байхдаа халаасны мөнгө хэрэг болох бүрийд аав ээжээсээ зөвшөөрөл авахын оронд шууд л өөрийнхөө эд зүйлийг интернетэд тавиад зарчихдаг байлаа. Хэрэглэж байсан зүйлээ зарж борлуулах нь халаасны мөнгөтэй болоод зогсохгүй цаашдаа нэг их хэрэг болохгүй зүйлээ цэвэрлэж, мөн санхүүгийн ойлголттой болох гээд олон талаар давуу талтай мэт санагдаж байлаа. Хэрэглэж байсан эд зүйлээ зарахад амташсан би гаднаасаа бол бусдын л адил уншлагын танхимд шаргуу хичээллэдэг мэт байсан ч нөгөө зарж борлуулж байгаа зүйлээрээ яаж ашиг олох вэ гэж бодоход л цаг зав гаргаж байлаа. Юм хум зарж, хамаг үнэ цэнэтэй цагаа үрж байх зуур маань сургуулийн ур чадварын шалгалт хаяанд тулах нь тэр. Нэг өдөр над руу цагдаагийн газраас залгалаа. Намайг залилан хийсэн гэдгээр байцаах хэрэгтэй…

Ган Мин Со, Солонгос Соннам

Эцэгийн үүрэг

Би хэнд ч, юунд ч найдалгүй ертөнцөд хэрэн тэнүүчилж явсан билээ. Тэгтэл нэг өдөр хуучин ажлын маань хүн надад Бурханы сүмийг танилцууллаа. Хүйтэн цэвдэг ертөнцтэй адилгүй, Бурханы сүм гэрэл гэгээтэй, сайхан уур амьсгалтай, бүх итгэгч нар нь гэрэлтэй царайтай харагдаж байлаа. Миний сүнсэнд амийн ус өгдөг Сүнс болон Сүйт бүсгүйг ухаараад, би “Эцэст нь нэг юм явах ёстой газраа оллоо” гэж бодоод баяртайгаар шинэ амийг хүлээн авлаа. Хожим нь сургаал сонсох нь миний амьдралын нэг хэсэг боллоо. Сургаалаар дамжуулаад би сүнсний зүй тогтлын талаар ойлголттой болон, ухаарахын хэрээр гэрийнхэн маань л их санаанд орж байлаа. Би хүүхдүүддээ аав хүний хувиар олигтой ч хандаагүйдээ хүүхдүүдээсээ уучлал эрмээр санагдаж байлаа. Тэдэнтэйгээ тэнгэрийн ерөөлөө хуваалцмаар санагдав. Мөн хаанаас нь эхлэхээ хараахан сайн мэдэхгүй…

Солонгос, Үлсан / И Жом Ду

Сионд алхах зөнчийн эхнэрийн жаргалтай зам

Би христийн шашинт айлын ууган хүүхэд л дээ. Ээж аав минь эш үзүүлэгч Самуелын ээж шиг ууган хүүхдээ Бурханд өргөхийг хүсдэг байлаа. Тиймд аав ээж маань намайг теологийн сургуульд явуулж, пастор болж насан туршдаа Бурханд үйлчлэхийг хүссэн юм. Тэгж өссөн миний мөрөөдөл ч Бурханд үйлчилдэг пастор болох байлаа. Энэтхэг пасторуудыг нийгэмд их хүлээн зөвшөөрнө, христчүүд ч тэднийг туйлын оршихуй аятай хүндэтгэж үйлчилнэ. Мөн холбоонд элсвэл теологийн сургуульд лекц унших зэргээр нэлээн их орлоготой байх нь баталгаатай мэргэжил юм. Түүнээс гадна юу юунаас илүү Бурханд л үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй байсан юм. Тэгтэл миний сэтгэлд өөрийн мэдэлгүй Азидаа хоёр дахь том теологийн сургуульд сурч байгаа гэсэн бардах сэтгэл, мэдлэгээс болж бардам зан далдуур байр сууриа эзэлж байсан байх. Пастор болох гээд баклавраа…

Энэтхэг, Тхане / Анжела Берри

Африк нутгийн хэлээр Бурханд магтаал өргөх нь

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс англи хэлийг албан ёсны хэл болгон ашигладаг ч тус тусын ястнаасаа хамааран африк хэл, хоса хэл, зулу хэл, сото хэл, цвана хэл, чонга, ндебеле хэл, бенда хэл, сисвати хэл, цефеди хэл зэрэг арав гаруй төрөлх нутгийн хэлтэй. Англиар чөлөөтэй ярьдаг байлаа ч өөрийн гэсэн эх хэлтэй бол төрөлх хэлээрээ ярих нь хэнд ч илүү амар шүү дээ. Эндхийнхэн ч овог овгийнхоо хэлээр ярих дуртай. Сионы гэр бүлүүдийн хувьд ч мөн адил. Хааяа намайг нутгийнх нь хэлээр богинохон өгүүлбэрээр мэндлэхээр “Та яаж мэдсэн юм?” гээд л хүүхэд шиг баярлахыг яана. Шинэ дуу африк болон хоса хэл дээр орчуулагдах үеэр нэг ийм явдал болов. Амралтын өдрийн өглөөний мөргөлийн дараа бид гэр бүлүүддээ үүнээс хойш эх хэл дээр…

Өмнөд Африк, Кейптаун Беллвилл сүм / Ким Мин Гюү

Чин сэтгэлээсээ залбирах үед

Арван таван насандаа үнэнийг хүлээн авч, баптисм хүртсэнээс хойш миний амьдрал бүрэн өөрчлөгдсөн юм. Зан байдал минь урьдынх шигээ биш болсон тул ойр тойрны хүн болгон намайг “Чи ойрдоо их өөр болжээ” гэцгээнэ. Найз нөхөд, манай гэрийнхэн, бас хамаатнууд маань надаас “Чи юунд явж байгаа юм бэ?” гэж, эсвэл “Ямар нэгэн юм болоо юу?” гэж асуусан ч би тэдэнд ямар ч хариулт өгдөггүй байлаа. Намайг Бурханы сүмд явдаг гэдгийг мэдвэл шоолно гэж айсандаа тэр л дээ. Гэвч нэг ч үсэг, нэг ч зураас алга болохгүй биелсэн Библийн зөгнөл судалснаасаа хойш зүгээр суугаад байж чадсангүй. Өөртөө л хадгалаад байж болохгүй үнэ цэнэтэй үнэнийг би хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ дамжуулж эхэллээ. Сэтгэл санааны бэлтгэлтэй байсан ч гэрийнхэндээ авралын мэдээ дуулгана гэдэг бодож…

Энэтхэг, Пудучерри / Ракеш Кумаракунта Ратинам