​Хоёр дахин илүү аз жаргалтай байх арга

Их сургуульд орсныхоо дараа би анх удаа клубын гишүүний хувиар нэг гудамж цэвэрлэх хөдөлгөөнд оролцсон юм. Би хог түүсээр тамхи татдаг цэгийн ойр орчимд иртэл газар дээр хэдэн зуун тамхины иш байх нь тэр. Эхлээд би тамхины иш нэг бүрийг хавчаараар түүж байгаад хэтэрхий их байсан тул гараараа бөөгнүүлж байгаад хогийнхоо шуудайнд хийлээ. Сайн дурынхны уйгагүй зүтгэлээр тамхины цэг цэвэрхэн болов. Миний явдаг сургууль хотын хамгийн эцсийн автобусны зогсоолтой ойр байдаг юм. Тиймд буудал дээр олон хүн автобус хүлээгээд зогсож байдаг л даа. Бас байнга л хүмүүс багширна. Магадгүй тийм болоод ч тэр үү лааз, хүнсний уут гээд хог ихтэй байдаг байх. Бид энэ автобусны буудлыг ч бас цэвэрлэхээр шийдлээ. Сургуульдаа яараад би үй түмэн хогны хажуугаар зүгээр л өнгөрдөг…

Жон Бом Жүн / Солонгос, Жонжү

Нэг сүнс аврах гэсэн туйлын сэтгэлээр

#1 У Сын Гвон / Япон, Осака Одоо коронавирусын улмаас сэтгэлээ ханатал сайн мэдээ тараах амаргүй болсон л доо. Харин “Цаг үе хүнд хэцүү байгаа тул гэр бүл, найз нөхөддөө илүү их хайр халамж үзүүлээрэй” хэмээсэн Эхийн үгийг дагаад “Сайн үр жимс гаргацгаая” хэмээх тунхаглалын наадам Япон даяар зохиогдлоо. Нэг эгч дүү уг тунхаглалын наадмын үеэр Бурхан руу ирсэн юм. Тэрээр жаахан байхдаа аав ээж болон эгчтэйгээ Японы уламжлалт шашин шүтдэг байжээ. Харин тэнд ярьдаг сургаал номлол нь түүний хүсэлтэй зөрчилдөж, тэрээр юу ч олж аваагүй гэнэ. Гишүүдийнх нь ялзарсан, дарлангуй хэв маягт урам нь хугарч, тэрээр эгчтэйгээ өсөж том болсныхоо дараа өнөөх шашинд нь үнэн гэж юм алга гэсэн дүгнэлтэнд хүрч, улмаар тийшээ явахаа больсон байна. Хожим нь эгч…

Япон

Аз жаргалтай айл гэрийн чухал шинж, талархал

Нельсон Мандела арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн тэмцсэнийхээ төлөө бүх насаар нь хорих ял сонсож, 27 жил шоронд сууж байгаад 1990 онд суллагдсан юм. Тэрээр 70 настай байсан тул хүмүүс түүнийг их хөгширсөн байх гэж бодож байлаа. Тэгтэл тэрээр эрүүл чийрэг, цовоо сэргэлэн төрхтэй шоронгоос гарч ирэн, хүмүүсийг гайхшируулав. Сэтгүүлч түүнээс эрүүл залуу байгаагийнх нь нууцыг асуухад: “Би шоронд байнга Бурханд талархдаг байсан. Тэнгэр өөд хараад Бурханд талархдаг байлаа. Газар руу хараад талархдаг байлаа. Ус уухдаа талархдаг байлаа. Хоол идэж байхдаа талархдаг байлаа. Тэр байтугай хөдөлмөрийн лагерьт хүнд хүчир ажил хийж байхдаа ч талархдаг байлаа. Үргэлж талархаж байсандаа л би эрүүл чийрэг хэвээрээ байгаа хэрэг” хэмээн хариулсан гэдэг. Нэгэн оюутан охин машины ослоос болж бүх бие нь гуравдугаар зэргийн…

Зан чанарын ялгаа асуудал биш

“Тэр ингэхэд хэнийхээ занг аваа вэ?”, “Би ажлынхаа хүнийг ер ойлгохгүй юм”, “Тэр ёстой өөр хэмжээстийнх байх аа”, “Зан чанар таарахгүй, хэт өөр болохоор бид салахаар шийдсэн” ... Хүмүүс хоорондын харилцаанд ан цав үүсгэж байдаг хамгийн нийтлэг, түгээмэл шалтгаан бол зан чанарын ялгаа. Зарим оюутан сургууль дээрээ бусад оюутнуудтай харилцахад бэрхшээлтэй, зарим хүн ажлаасаа болоод биш, ажлынхнаасаа болоод ажлаасаа гарах жишээний. Харин зарим хүн гэр бүлийн тал дээр зөрчилдөөнтэй. Ийм хүмүүсийн ихэнх нь өөрсдийнхөө болон бусдын зан чанарыг л буруутгадаг. Бусадтай харилцах харилцаандаа хүн ер нь баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, сэтгэл хангалуун байдал зэргийг мэдэрдэг. Тэр ч байтугай харьяа байгууллагынхаа сэтгэл ханамжийн түвшинг байгууллагынхаа бусад хүмүүсийн зан чанараар хэмжих нь ч бий. Ямар ч хүн нөгөө хүнийхээ зан…

Ертөнц түргэн ууртай, гэртээ эхлээд засаарай!

Өнөө үеийнхэн уураа барьж хянах чадваргүй, бүр л тэвчээргүй байх болсон. Хурдны зам дээр эгнээ байраа сольсны төлөө жолоочтой нь муудалцсан өөр нэг жолооч уурандаа машинаа гэнэт зогсоож, арынх нь машин ч араас нь мөргөлгүй арайхийн зогсож. Гэвч арынх нь таван машин мөргөлдөж, үүнийх нь уршгаар нэгэн гэм буруугүй жолооч амиа алдаж, нөгөө дөрөв нь хүнд болон хөнгөн бэртэл авсан байна. Чимээ шуугиан гаргаснаас үүдэн орон сууцны доод давхрынхаа түрээслэгчид уурлаж, доод давхартаа гал тавьж, улмаар хоёр хүн нас баржээ. Нэг хүү өөрийг нь сахилгажуулсан эцэг эхээ хөнөөсөн байна. Нэгэн оффисын ажилтан ажлынхаа хүнтэй маргалдаж улмаар амь насыг нь хороожээ. Уураа барих чадваргүйгээс үүдсэн энэ мэт хэрэг байн байн гарсаар. Хүн ер нь уураа дарж чадахгүй бол бүр дордож, уур…

Тайвшрал, найдвар хэрэгтэй үед

“Өдөр тутмын амьдралаа авч явангаа цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах засгийн газрын санал нь “Ковид-19” гарахаас өмнөх амьдралын хэв маяг руугаа орно гэсэн үг биш юм. Цар тахал нүүрлэхээс өмнөх үеийнх шигээ тийм амьдралын хэв маяг руу бид эргэж очих боломжгүй байж мэднэ.” Мэдээгээр сонссон энэ үг надад олон юм бодогдуулав. Коронавирус гэх тахал гарч, улс даяар зарласан хорио цээр эцэс төгсгөлгүй мэт санагдаж, ах эгч дүү нараа ч олж харах хэцүү боллоо. Тэдэнтэйгээ хамт цуглараад мөргөл сахина гэдэг бүр ярих ч юм биш. Бурханы хүслийг хүлээж авсан зөнчийн хувьд ийм нөхцөлд яаж сайн мэдээний ажил хийх хэрэгтэй вэ гэж бодлоо. Яг тэр үеэр Эх “Ийм хүнд хэцүү үед сэтгэлээр уналгүй байж, харин ч хайртай ар гэрийнхэндээ…

Ган Гён Хүн / Аргентин, Буэнос Айрес

Өдөр бүр тэнгэр Эцэг Эхээрээ бахархах нь

2019 оны нэгдүгээр сард би Бразилын зүүн хойд хэсэгт байдаг Серпипе мужийн төв хот Аракажу руу авралын сураг чимээг тэсэн ядан хүлээж буй ах эгч дүү нараа хайж олохоор ниссэн юм. Тэнд удаан байхгүй гэж бодоод, Бурханы үгийг аль болох олон хүнд тунхаглав. Харин хүмүүс өөдөөс “Би Бурханы үгийн талаар угаасаа мэднэ ээ. Цаашид Библи үзэх хэрэггүй”, “Библи Эх Бурханыг гэрчилж байж болно л доо. Гэхдээ би Эцэг Бурханд л зөвхөн итгэнэ”, “Та Библийг өөрийнхөөрөө л тайлбарлаж байна шүү дээ” гэх мэтээр хэлж элдэв сөрөг үйлдэл үзүүлж байлаа. Тэдний ихэнх нь Библид гэрчилж байгаа Эх Бурханд итгэхийг хүссэнгүй. Сонирхож байгаа шинжтэй цөөн хүн байсан ч тэдэнтэй эргэж таарах хэцүү байлаа. Түүнээс гадна аагим халууны улирал байсан тул сайн үр жимс…

Ха Юүн А / Солонгос, Жонжү

Эерэг үгс

Үе тэнгийн долоон хүүхэд ээжүүдтэйгээ нэг баг болоод тоглоом тоглоно. Хүүхдийнх нь нүдийг боож бөмбөг шидүүлнэ. Ээж нь тодорхой нэг газраа том сагс бариад шидсэн бөмбөгүүдийг нь тосно. Адилхан цагт, адилхан нөхцөлд таван баг нь сагсанд арван хоёроос дээш бөмбөг оруулсан бол нөгөө хоёр баг нь долоон бөмбөг л оруулжээ. Энэ тоглоом нэгэн нэвтрүүлгийн зүгээс хийсэн туршилт байлаа. Тоглоомын дараа ээж хүүхэд хоёрын бөмбөг солилцож байгаа бичлэгийг үзжээ. Сагсанд цөөн бөмбөг оруулсан баг ба сагсанд олон бөмбөг оруулсан багийн ялгаа ээжүүдийнх нь хэлсэн үгэнд байлаа. Цөөхөн бөмбөг оруулсан багийн ээжүүд “Болохгүй ээ, Үгүй ээ”, “Битгий тэгээд байгаач!”, “Чи ерөөсөө оруулахгүй байна” гэх мэт сөрөг үг их хэлж байсан бол сагсанд илүү олон бөмбөг оруулсан багийн ээжүүд “Зүйтэй”, “Сайн байна”, “Болж…

Инээд хөөрийг ерөөл дагалдана

Инээд хөөр гэдэг бол харилцааны өөр нэг нэр юм. Ер нь харилцаа гэдэг нь хүн оюун бодол, хүсэл тэмүүллээ харилцан солилцох явдал шүү дээ. Тиймээс бодол оюунаа, хүслээ харилцан хуваалцдаггүй хүмүүсийн хооронд инээд хөөр байх боломжгүй. Инээд нь зүрх сэтгэлд байгаагаа хэлээгүй байсан ч нэг нэгнээ ойлгох боломж олгодог. Яриа хөөрөө эхлэхийн өмнө инээмсэглэвэл сонсогч хүн хэдийн сэтгэлээ нээхэд бэлэн болсон байдаг. Хаа хаанаас илүү инээд хөөр цуурайтаж байх ёстой газар бол гэр. Мөн хэн хүнээс илүү баярлуулж байх ёстой хүн бол гэрийнхэн. Гэр орондоо инээд хөөр олохгүй байж өөр хаанаас бид инээд хөөр олох билээ дээ? Өөрийнхөө ам бүлийг инээд хөөртэй байлгаж чадахгүй байж өөр хэн нэгнийг баяр хөөртэй байлгаж яаж чадах билээ? Гэр бүлийнхэнтэйгээ инээд хөөрөө хуваалцах үед…

​Сионы Эзэн, сүнсний маань Эзэн болох Бурхантай хамт

Африк бол сайн мэдээний төлөөх хүсэл эрмэлзэл нь улайсам нарны илчээс ч халуун, эрч хүчтэй тив. Жаахан байхдаа би нэг удаа Африкт сайн мэдээ тарааж байна гэж зүүдэлсэн юм. Улмаар залуучууд багт орж, Анголын нийслэл Луанда хотод богино хугацааны тунхаглалаар явах боломж надад тохиосон юм. Солонгосоос Этиопоор дамжин Ангол хүрэхэд бүтэн өдөр зарцуулдаг юм билээ. Биднийг Луандад ирэхэд ах эгч дүү нар биднийг тосон угтахаар хүлээж байв. Тэд зүгээр л нэг зорчигч хүлээж байгаа аятай тайван хүлээж байснаа биднийг яг онгоцны буудал дээр ирмэгц гэнэт л тойрон хүрээлж, угтах тоглолт үзүүлэх нь тэр. Уур амьсгал яг л концертын их танхимд байгаа аятай байлаа. Ингэж л бид эцэст нь сэрж, Африкт ирсэн гэдгээ мэдэрсэн юм даа. Тэдний дуулсан дууны үг нь…

Жан Мин Гён / Солонгос, Соннам

Бүгд хайраар нэгдээд хийсэн нь

“Ковид-19”-с болоод өдөр тутмын маань амьдралд өч төчнөөн өөрчлөлт гарав. Хичээлийн семестрийн нээлтийн өдөр хойшлогдож, семестрийн эхний хичээлийг онлайнаар эхлүүлэх ёстой байв. Нийгмээс хол хөндий, засгийн газрын удирдамж заавраа дагаж байх зуур би халуун шугаман дээр вирустэй тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон хорио цээрийн албаны ажилтнуудад туслахыг үнэхээр хүссэн юм. Тэгтэл бодит байдал дээр миний хийж чадах ганц юм тэдэнтэй зүрх сэтгэлээрээ л хамт байх байлаа. Хүчээ нэмэрлэх ганц ч болов арга байсан бол шууд л оролцмоор байлаа. Тэгж байтал манай сүмийн оюутан сайн дурынхны ASEZ баг “Гараас гарт” аян явуулах гэж байгааг сонслоо. Энэ мэдээ миний хувьд ёстой л цагаа олсон ган тайлах бороо мэт санагдаж байлаа. Энэ аян нь өөрийгөө тусгаарлаж байсан ард иргэд, гадаад оюутнууд, ганцаараа…

Сун Ён Жү / Солонгос, Янсан

Сайхан үг хэлээр ярих зуршил

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн оюутан сайн дурынхны ASEZ баг “Үг ярианы хүчирхийллийг зогсооё” хэмээх компанит ажил өрнүүлнэ гэсэн мэдээ сонстов. Компанит ажлын тухайд тийм сэдэвтэй байна гэж би ерөөсөө төсөөлж байгаагүй л дээ. Учир нь бид бусдыг үг яриагаар хүчирхийлэх ёсгүй гэдэг нь нийтлэг ойлголт гэж бүр багаасаа зурагтай ном, ёс суртахууны ном, олон нийтийн зар сурталчилгаа зэргээр дамжуулаад бүгд сурсан шүү дээ. Тэгтэл ASEZ-н вебсайтад үүнтэй холбоотой картын мэдээ, видео бичлэг байхыг хараад би их гайхлаа. Хэл амаар доромжлох буюу үг хэлний хүчирхийлэл нь зөвхөн бусдыг харааж зүхэх, шүүмжлэх явдал биш гэдгийг би олж мэдэв. Аливааг бодлогогүйгээр хэтрүүлэн ярих, бусдыг дорд үзэх зэрэг нь бүгд үг ярианы хүчирхийлэл байв. Би өөрөө ч мэдэлгүй ийм төрлийн…

Сун Чэ Ын / Солонгос, Дэгү

​Сайн үр жимс хураах нууц

“Ковид-19”-н улмаас тариаланчид хүн хүчний ноцтой хомсдолд ороод байгаа талаар саяхан би мэдээгээр үзлээ. Санжүд тариалан эрхэлдэг газар нутаг их болохоор хүн хүчний хомсдол эндхийг ч зайлшгүй дайрах нь дамжиггүй. Үүнийг сонсоод хүн хүчээр дэндүү дутагдаж байгаа усан үзэм тариалдаг настай эхнэр нөхөр хоёр ойрхон байдгийг дуулаад, манай сүм тэр даруй тэдэнд туслах төлөвлөгөө гаргалаа. Хорио цээрийн дэглэмийг чанд сахин, тусламжийн гараа сунган тэднийг тайвшруулах санаатай манай сүмийн хорь орчим гэр бүл тэрхүү усан үзмийн талбайг зорилоо. Бидний хийх ажил гол мөчир болон навчны хоорондын найлзуурыг хоёр өдрийн турш өглөөгүүр тайрах байв. Замбараагүй гэнэт ургадаг тэдгээр найлзуурыг нь тайрахгүй бол жимсний шим тэжээл тарж, том, сайн чанарын усан үзэм хураах боломжгүй болдгийг бидэнд ярьж өглөө. Өөрөөр хэлбэл тэрхүү найлзуурыг гараараа…

Жин Сүн Гён / Солонгос, Санжү

Бурхан минь, дахиад нэг хүн аврахыг зөвшөөрөөч

Тэнгэрийн хаанчлалын найдвар дүүрэн, 2020 он гэх шинэ он ирлээ. Зүүн хойд Америкийн 20 сүм шинэ ондоо Вержини мужийн Ньюпорт Ньюс хотод 21 хоногийн богино хугацааны тунхаглал хийхээр нэгдсэн юм. Аливаа шинэ зуршил төлөвшихөд 21 хоног л ордог гэсэн үг байдаг. Эхийн хүслийг бодоод үзэхээр биднийг дутуу талаа, гунигтай зүрх сэтгэлээ ард хоцорсон 2019 онтой хамт дуусгаж, шинэ 2020 ондоо зөв зуршил, сайн мэдээний зөв сэтгэлтэй болоосой гэсэндээ Эх бидэнд богино хугацааны тунхаглалыг бэлэг болгон соёрхсон гэж санагддаг юм. Цаг үргэлж баяр баясгалан, аз жаргал бидэнд өгч байдаг Елохим Бурхандаа талархаж байна. Эхний хоёр өдөр тийм ч амар байсангүй. Гурав дахь өдөр нь бид 2020 оны Ерөнхий чуулганы нээлтийн ёслол дээр тэнгэр Эхийн айлдсан үгийг сонссон юм. Тэнгэр Эх биднийг…

Алекс Пост / АНУ, NJ, Риджвүүд

​Өчүүхэн өөрчлөлт ба агуу ерөөл

Өдрийн хамгийн харанхуй цаг бол нар мандахын өмнөх цаг гэлцдэг. Бурхантай уулзахаас өмнөх амьдрал маань яг ийм байсан сан. Хүүхэдтэй болсноос хойш миний амьдралд юм юм тохиолдож, янз янзын юм тулгарч, өөрийгөө үнэлэх үнэлэмж маань алга болж, би гэдэг хүн өдөр бүр стресстэй, уур уцаартай байх боллоо. Төрсөн нутаг Чэжү арал руугаа нүүж очсоны дараа ч хүртэл цөлийн дунд ганцаараа байгаа юм шиг санагддаг байлаа. Бурханы сүмийнхнээс анх сонссон Библийн үг зурвас гэрэл шиг л санагдав. Библийн зөгнөл хэрхэн яв цав биелж байгааг нь хараад би Бурхан байдаг юм байна гэдэгт итгэн үнэмшиж, баярлаж, тайвширч, Бурхан миний Эцэг Эх юм байна, тэр Бурхан намайг утга учраа болгон хайрладаг юм байна гэдэгт маш их догдолж байлаа. Энэ үнэ цэнэтэй үнэнийг би…

Хан Дал Лим / Солонгос, Чэжү

Эцэгийн замыг дагаад

Би Энэтхэг рүү шинээр илгээгдэж ирсэн зөнч л дөө. Энд ирээд ердөө гурван сар л болж байна. Би өөрийгөө гадаадад сайн мэдээ тараах ихээхэн туршлагатай гэж боддог байлаа. Харин Энэтхэгт ирээд, өөрийгөө юу хийхээ мэдэхгүй тийчигнэх хүүхэд юм даа гэж байнга л боддог боллоо. Тунхаглалын наадмын үеэр Хубли салбар сүмд байхдаа би Бурхан намайг зохистой зөв эш үзүүлэгчид суралцаасай гэж л Энэтхэг рүү илгээжээ гэдгийг чин сэтгэлээсээ ухаарсан юм. Энэ удаагийн аян замаар дамжуулан олж авсан энэ ухаарлаа би сэтгэлдээ хоногшуулж, дэлхий дахины гэр бүлүүддээ Сионы үнэр болгон хуваалцах гэж байна. Пуне хотоос Хубли хүртэл 12 цаг гаруй явж хүрлээ. Энэтхэгт бол ийм хэмжээний зайг хажуу хаалга шиг л санах байх. Харин миний хувьд анхны удаа байсан болохоор аян замд…

И Сэ Мин / Энэтхэг, MH Пуне

Тэнгэр Эцэг Эхтэй хамт алхах нь

Нэг ням гарагт би хамаатныхаа надад танилцуулсан, манай гэрийн ойр байдаг нэг сүм рүү очиж, Бурханы сүмийнхэнтэй уулзлаа. Тэд надад загалмайг шүтээн гэдэг талаар ёстой л зангилаа тайлах мэт ойлгомжтой зааж өглөө. Итгэл сүсэг ихтэй христчин аав ээжийгээ дагаад би багаасаа л хүзүүндээ загалмайн зүүлт зүүж, загалмайгаа бариад унтахаараа л тайван амардаг байж билээ. Загалмайг шүтээн гэсэн нь итгэлийг маань орвонгоор нь эргүүлэх мэт таагүй санагдлаа. Гэвч Библиэр баталсан болохоор тэднийг үгүйсгэх арга байсангүй. Хэд хоногийн дараа би Бурханы хүүхэд болж, гэртээ байсан бүхий л загалмайн дүрсээ хаяж, сэтгэлээсээ ч бас гаргаж орхив. Үнэнийг мэдэж авчихаад зүгээр суугаад байж чадсангүй. Гэрийнхэндээ, бас миний бодсоноос ч илүүгээр загалмайд ач холбогдол өгч Библи дээрээ, цүнхэн дээрээ, бүр гутал дээрээ ч хүртэл загалмайн…

Паг Чан Жон / Солонгос, Чэжү

Эзний сэтгэлээр

“Юм юм өөрчлөгдсөн ч Эцэг Эх минь надтай хамт байсан тул би дажгүй сайн байгаа.” “Ковид-19”-н улмаас ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлж, санаа сэтгэлд минь сөрөг мэдрэмж орж ирэхээс сэргийлж өөрөө өөртөө давтан хэлдэг үг маань энэ л дээ. Бурханд итгэх итгэл маань миний уйтгартай, идэвхгүй хэв маягийг өөрчилсөн юм. Ялангуяа энэ онцгой нөхцөлд бүх хүн ядарч туйлдаж байхад би тэдэнтэй хайр хуваалцмаар байна. Тэгээд яг цагаа олсон мэт Солт Лэйк Сити сүмийнхэнтэй нэг утга учиртай ажил хийх боломж надад тохиов. Бид ASEZ-н “Гараас гарт” урмын аян өрнүүлэхээр төлөвлөв. “Ковид-19”-н дэгдэлт нэмэгдэж, хамгаалалтын хэрэгсэл ихээхэн дутагдалтай байгааг санан, бид орон нутгийн нийгмийн амар амгалан байдлын төлөө бүхий л талын хүчин чармайлт гаргаж байдаг Солт Лэйк хотын Шерифийн албанд гараар хийсэн амны…

Сидней Рожерс / АНУ, UT Солт Лэйк Сити

Талархах сэтгэлээр элсэн дундаас сувд хайх минь

Их сургуулиа төгсөөд, ажил хийгээд би их ядарч байсан юм. Эрч хүчээ дахин олж авах гээд богино хугацааны тунхаглалд оролцож, дараа нь гадаад дахь тунхаглалыг ч чин сэтгэлээсээ эхлүүлсэн. Гадаадад тунхаглах ажлаа хийхээр сонгосон газар бол “бурхдын орон” гэгддэг Энэтхэг улс. Энэтхэг улс бол маш олон бурхан шүтээнтэй улс. Энэтхэгчүүдийн хувьд шашин шүтлэг гэдэг нь тэр чигээрээ амьдрал нь байдаг. Өдөр тутмынх нь амьдрал тэр аяараа шашны зан үйл. Тоо томшгүй тэр олон бурхад дундаа тэд бурхнаа шүтэн, шашны баяр ёслолынхоо үеэр амардаг юм. Энэ үеийн Аврагч Елохим Бурханыг тэдэнд тунхаглах гэдэг амаргүй зүйл байлаа. Библи үнэн, Эцэг Бурхан төдийгүй Эх Бурхан байдаг талаар тайлбарласан ч “Миний уншсан ном ч бас шинжлэх ухааны үнэн баримт дээр суурилсан” гэж, эсвэл “Бүх…

Юү Хы Жин / Солонгос, Гуанжү

Эхийн тусгай хичээл

Библид залуучуудыг үүрийн шүүдэртэй зүйрлэсэн байдаг. Ариухан, тунгалагхан үүрийн шүүдэр гэдэг үзэсгэлэнтэй харагддаг хэдий ч ердөө түрхэн зуур л үзэгдээд өнгөрдөг шүү дээ. Залуучууд залуу насандаа агуу ерөөл хүлээн авдаг ч тэр цаг хугацаа дорхноо л өнгөрнө. Тиймээс би боломж л олдвол ерөөл авъя гэж шийдсэн юм. Энэтхэгийн Панажигаас эргэж ирээд би Филиппиний Кесон Сити хот руу богино хугацааны тунхаглалд явахаар хүсэлт гаргав. Кесон Сити бол Лузон арлын баруун өмнөд хэсэгт байдаг хамгийн том хот л доо. Хүн ам ихтэй, өргөн уудам нутагтай болохоор тэнд үндэсний ассемблей, төр засгийн байгууллагууд, нэр хүндтэй сургуулиуд их байдаг. Магадгүй үүнээс болоод ч тэр үү уг хот миний төсөөлж байснаас ч илүү хөгжсөн хот байлаа. Гэхдээ биднийг тунхаглаж байх үеэр ус тасардаг тул усанд…

Ким Мин Чоль / Солонгос, Анян